- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Зүүн бүсийн хөгжлийн хөтөлбөр
(2006-2015 он)
Улаанбаатар хот
2005 он
OРШИЛ
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны /2010 он хүртэлх/ ерөнхий стратеги, бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль болон 1990-ээд оноос хэрэгжүүлж ирсэн хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтийн үр дүн, залгамж чанар нь Монгол Улсын Зүүн бүсийн энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болов. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшинг бүсүүдээр тодорхойлсон судалгааны материал нь тухайн бүсийн хэтийн хөгжлийн чиг хандлагыг гаргахад чухал үүрэг гүйцэтгэлээ.
Зүүн бүсэд Монгол Улсын нийт хүн амын 8.0 хувь нь амьдарч, 2004 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 4.8 хувийг үйлдвэрлэж байна. Хөгжлийн түвшингийн ерөнхий индексийг тооцож үзэхэд Зүүн бүс нь хөгжлийн хувьд улсын дундаж болон бусад бүсээс (Баруун бүсийг эс тооцвол) хоёр дахин хоцрогдсон байна. Зүүн бүсийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 455.2 мян.төгрөг байгаа нь улсын дунджаас 40.2 хувиар бага байна.
Энэ бүс нутагт аж үйлдвэрийн салбар, түүний дотор жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ сул хөгжсөн байна. Үүний зэрэгцээ Зүүн бүсийн 3 аймагт урьд өмнө нь байгуулагдан ажиллаж байсан үйлдвэрийн газрууд хүчин чадлынхаа дөнгөж 20-30 хувийг ашиглаж байна.
Зүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий эдийн орд илэрц газрууд ихтэй, тухайлбал тус бүсэд газрын тос, төмөр, хар тугалга, уран, цайр, цагаан тугалга, шохойн чулуу, занар, жонш, хоолны давс, гянтболдын улсын батлагдсан нөөцийн 58.5-90 гаруй хувь нь байна. Түүний зэрэгцээ ОХУ-тай төмөр замаар холбогдсоны дээр төвийн эрчим хүчний системтэй бүсийн дулааны станц, эрчим хүчний сүлжээгээр холбогдох эхлэл тавигдсан, шилэн кабелийн сүлжээгээр аймгууд нь хоорондоо холбогдсон зэрэг дэд бүтцийн хөгжлийн үндэс суурь тавигдсан нь бүсийн эдийн засгийн хөгжлийг хурдасгах таатай нөхцөл мөн.
Зүүн бүс нь ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг бөгөөд Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны Түмэн бүс хөтөлбөрийн интеграцид орж ажиллах гадаад хамтын ажиллагааны давуу талыг ашиглах боломжоороо бусад бүсээс илүү байгаа юм. Хөтөлбөрийн агуулга, шинэлэг тал нь дараахь байдлаар илэрч байна. Үүнд:
§ бүсийн хөгжлийн тэргүүлэх зорилт, үйл ажиллагааны чиглэлийг системийн хандлагын үүднээс авч үзсэн;
§ иргэний нийгмийн оролцоо, тэдний санал, зөвшилцөлд тулгуурлан боловсруулсан тул хэрэгжих магадлал ихтэй;
§ хөтөлбөрт тусгагдсан зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл нь тав, таван жилээр үе шаттай тодорхойлогдсон тул аймаг, сумдын Засаг даргын мөрийн хөтөлбөр, жил бүрийн төсөв, үндсэн чиглэлд тусгагдан хэрэгжих боломжтой;
§ хил залгаа хоёр том хөрш орон болон Зүүн Азийн өндөр хөгжилтэй Япон, БНСУ зэрэг орнуудыг хамарсан Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны интеграцид нэгдэн орох өргөн боломжтой зэрэг болно;
Монгол Улсын Зүүн бүсийн хөгжлийн ойрын ирээдүйн гол стратеги нь хүнээ дээдэлсэн, байгаль орчиндоо зохицсон мэдлэг, мэдээлэл, өндөр технологи, шинжлэх ухааны ололтод суурилсан, эрчимтэй өсөлттэй, өөрийгөө тэтгэх чиглэл рүү хандсан, оновчтой бүтэц бүхий эдийн засагтай бүс болон хөгжихөд оршиж байна.
Зүүн бүсийн хөгжлийн төлөвийг хөтөлбөрт 2006-2010, 2011-2015 он гэсэн 2 үе шатаар авч үзэж, дараахь үр дүнд хүрэхээр тусгав. Үүнд:
I үе шат (2006-2010 он)-ны эцэст экспортын баримжаатай бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж, эдийн засгийн эрчимтэй өндөр өсөлтийг хангах тааламжтай нөхцөл бүрдэхийн зэрэгцээ үйлдвэрлэл өргөжиж, эдийн засгийн бүтцэд аж үйлдвэрийн хувийн жин нэмэгдэнэ. Зүүн бүсийн эрчим хүчний систем төвийн эрчим хүчний системтэй холбогдож, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн зүүн чиглэлийн авто замын дийлэнх баригдаж, Сүхбаатарын Төмөртэйн цайрын үйлдвэрийг ашиглалтад оруулж, Дорнодын Цавын холимог металл, Хэнтийн Баргилтын төмрийн хүдрийн ордуудыг ашиглан, Тамсагийн газрын тосны олборлолтыг ихээхэн нэмэгдүүлж боловсруулж эхэлнэ.
П үе шат (2011-2015 он)-ны эцэст эдийн засгийн бүтэц ихээхэн сайжирч, дэвшилт техник, технологи, менежмент бүхий аж үйлдвэр, уул уурхайн олборлох, боловсруулах томоохон үйлдвэрүүд ашиглалтад орж, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурь тавигдаж, хөдөө аж ахуй эрчимжиж, үр ашиг нь ихээхэн дээшилж, бүсийн экспортын бүтээгдэхүүний хэмжээ эрс нэмэгдэнэ.
Мянганы замын босоо тэнхлэгийн зарим авто зам баригдаж, дотоодын томоохон хот, суурингууд энэ замаар холбогдож, Чойбалсан хот гадаадын зарим хотуудтай агаарын тээврээр холбогдохын зэрэгцээ Зүүн бүс БНХАУ-тай төмөр замаар холбогдоно. Аялал жуулчлалын дөрвөн үндсэн цогцолборт аялал жуулчлалын төрөлжсөн үйлчилгээ бий болж, Зүүн Азийн аялал жуулчлалын сүлжээнд холбогдоно. Тамсагийн газрын тосны олборлолтыг эрс нэмэгдүүлж, Мардайн уран болон холимог металл, гянтболд, жоншны олборлох, боловсруулах үйлдвэрүүдийг ажиллуулна.
Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсын Зүүн бүс нутаг нь уул уурхайн олборлох, боловсруулах болон хөнгөн, хүнсний аж үйлдвэр давамгайлсан, дотоодын газрын тосны хэрэгцээг бүрэн хангах бүс нутаг болж хөгжих бөгөөд хүн амын амьжиргааны түвшин дээшилж, ядуурал 1998 оныхоос 2 дахин буурна гэж тооцож байна.
Нэг. Эдийн засгийн хөгжил
1.1. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, салбарын зохистой бүтцийг бий болгох бодлого
Үндэслэл: Зүүн бүс нутагт эдийн засгийн хөгжлийн түвшин бусад бүсүүдээс харьцангуй доогуур байгаа бөгөөд 2004 оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 4.8 хувийг үйлдвэрлэж байна.
Зүүн бүсийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 450 гаруй мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 40.2 хувиар, Улаанбаатарынхаас 2.6 дахин бага байна.
Зүүн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний 68.0 хувийг хөдөө аж ахуйн салбар, 7.0 хувийг аж үйлдвэр, барилга, 25.0 хувийг үйлчилгээний салбар тус тус эзэлж байгаа бөгөөд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний салбарын бүтцэд хөдөө аж ахуй 20.9 хувь, үйлдвэрлэл, барилга 29.9 хувь, үйлчилгээ 49.2 хувийг тус тус эзэлж байгаатай харьцуулахад эдийн засгийн бүтцийг сайжруулах шаардлага байгаа нь харагдаж байна. Зүүн бүсийн эдийн засагт хөдөө аж ахуйн салбарын эзэлж байгаа хувийн жин улсын дунджаас 3.2 дахин их байна.
Бүсийн хөгжлийн түвшний нэгдсэн индекс 0.182 байгаа нь хамгийн бага /Баруун бүсийг эс тооцвол/ буюу улсын дунджаас бараг 2 дахин бага байна.
Хөгжлийн түвшний индекс Зүүн бүсийн Дорнод аймагт 0.166, Сүхбаатар аймагт 0.189, Хэнтий аймагт 0.190 буюу улсын дунджаас Дорнод аймаг 2.0, Сүхбаатар аймаг 1.8, Хэнтий аймаг 1.78 дахин доогуур байна.
Зүүн бүс нутагт аж үйлдвэрийн салбар, түүний дотор жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ сул хөгжсөн байна. Энэ бүсэд одоогийн байдлаар улсын нийт малын 15.4 хувь, нийт мах бэлтгэлийн 17.5 хувь, хонины ноос бэлтгэлийн 14.7 хувь, ноолуурын 9.6 хувь ногдож байна. Тэр дундаа адуу, үхрийн мах бэлтгэх нөөц, бололцоо харьцангуй их байна. Мал аж ахуйн эдгээр нөөцийг ашиглан хөрш улс орныхоо хил орчмын нутгийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах чиглэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж байна.
Зүүн бүсэд холимог металл, уран, төмөр, цайр, хайлуур жонш, мөнгө зэрэг ашигт малтмалын судлагдаж бэлтгэгдсэн нөөцийн дийлэнх хэсэг нь байдаг.
Эзэн Чингис хааны амьдрал ахуйтай холбоотой болон Монголын түүхэн үеийг харуулсан түүх, соёлын дурсгалт газар, соёлын асар их өв, байгалийн сайхан хосолсон үзэсгэлэнт газар цогцолбор ихтэй тул аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой.
ОХУ-тай төмөр замаар холбогдсоны дээр төвийн эрчим хүчний системтэй бүсийн дулааны станц, эрчим хүчний сүлжээгээр холбогдох эхлэл тавигдсан, шилэн кабелийн сүлжээгээр аймгууд нь хоорондоо холбогдсон зэрэг дэд бүтцийн салбарын хөгжлийн үндэс суурь тавигдсан байна.
Иймд Зүүн бүсийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, бүтцийг нь сайжруулах явдал тус бүсийн эдийн засгийн хөгжлийн зангилаа асуудал болж байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн зам харилцаа, эрчим хүчний сүлжээг хөгжүүлж, Төвийн бүстэй холбон бизнес эрхлэх дэд бүтцийн таатай орчин бүрдүүлэх үндсэн дээр аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарын эрчимтэй хөгжлийн үндэс суурийг тавина.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Зүүн бүсийн эрчим хүчний системийг Төвийн бүстэй холбохын зэрэгцээ сумдын эрчим хүчний байнгын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх;
§ бүсийн төмөр замын сүлжээг өргөтгөх бэлтгэлийг хангаж, улмаар Мянганы авто замыг зүүн хилээр БНХАУ-тай холбон Азийн авто замын сүлжээнд нэгдэн орох ажлыг үндсэнд нь дуусгах;
§ бизнесийн орчинг бүсийн өвөрмөц нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгох;
§ экспортын баримжаатай, импортыг орлох бизнесийг хөгжүүлэх, үүний тулд жилийн орлого нь 50.0-300.0 сая төгрөгт хүрдэг жижиг бизнес эрхлэгчдэд гадаад түншүүдтэйгээ харилцахад нь дэмжлэг үзүүлэх, гадаад зах зээлийн талаархи мэдлэгийг жижиг бизнес эрхлэгчдэд олгох замаар нийт үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, цар хүрээг өргөтгөх;
§ аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулж эхлэх;
§ мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүдийг эрчимтэй хөгжүүлэх хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх;
§ эрдэс түүхий эдийн бэлтгэгдсэн нөөцийг ашиглах уул уурхайн үйлдвэрлэлийг өргөтгөх;
§ газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх;
§ бүсийн хэмжээнд банк, санхүүгийн оновчтой тогтолцоо бий болгох бодлогыг хэрэгжүүлэх;
§ бүсийн хөгжлийг дэмжих сан байгуулж ажиллуулах;
§ бүсийн геологийн эрэл хайгуулын алба байгуулж ажиллуулах;
§ бичил бүс, сумдын хөгжлийн хөтөлбөрүүд, хот, суурин газруудын ерөнхий төлөвлөгөөг шинэ нөхцөлд нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлж эхлэх;
§ Чойбалсан хотод үйлдвэр технологийн парк, хилийн зарим боомтод худалдааны чөлөөт бүс байгуулах эхлэлийг тавих;
§ ОХУ-ын Чита муж, БНХАУ-ын Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймаг болон Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагааг өргөтгөж, бүсийн байнгын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх талаар санаачилгатай ажиллах.
Гарах үр дүн: Бүсийн бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж, эдийн засгийн өсөлтийг хурдасгах нөхцөл бүрдэж, мэдлэгт суурилсан эдийн засгийн тогтолцооны үндсийг бий болгоно.
Тэргүүлэх зорилт 2. Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд аж үйлдвэрийн болон үйлчилгээний салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлж, бүсийн эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгох үндсийг тавина.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ уул уурхайн болон мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах орчин үеийн дэвшилтэт технологи бүхий цогцолборуудыг байгуулах, өргөтгөх ажлыг эрчимжүүлэх;
§ нефть, уул уурхайн аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх зорилгоор дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эдийн засаг, эрх зүйн таатай орчинг бүсийн хэмжээнд бий болгох тусгайлсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
§ Эрээнцав, Халхгол, Хавирга, Бичигт зэрэг хилийн гарц, боомтуудыг түшиглэн аялал жуулчлал, үйлдвэрлэл, худалдааны чөлөөт бүс байгуулах боломжийг бүрдүүлж ажиллуулах;
§ хүн амын хүнс, өргөн хэрэглээний бараа, түүхий эдийн бөөний худалдааны сүлжээг өргөтгөн хөгжүүлэх;
§ даатгалын үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөж, нэр төрлийг олшруулан ялангуяа, байгаль, цаг уурын эрсдэлээс ихээхэн хамааралтай мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг бүрэн хамруулах;
§ бүсийн эдийн засаг, нийгэм, байгаль орчинд учруулж буй гамшгийг бууруулах тогтолцоог бүрдүүлж ажиллуулах;
§ барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
§ мал аж ахуйн болон газар тариалангийн түүхий эдэд түшиглэсэн боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт гадаадын зээл, тусламжийг ашиглах талаар төр, Засгийн газартай нягт хамтран ажиллаж, дэмжлэг авах;
§ эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж эхлэх.
Гарах үр дүн: Жижиг, дунд үйлдвэр хөгжиж, уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийн жин өснө.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн дэд бүтэц, аж үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээний салбарыг эрчимжүүлэх замаар дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүсийн өвөрмөц нөхцөлд нийцүүлэн бизнесийн орчинг улам сайжруулах;
§ бүсийн хөгжлийн банк байгуулан ажиллуулах;
§ газрын тос боловсруулах үйлдвэрлэл байгуулж, бүсийнхээ шатахууны хэрэгцээг хангахын хамт бусад бүс, экспортод нийлүүлж эхлэх;
§ гянтболд, нүүрс, уран, холимог металл, алтны ордуудыг байгальд хоргүй, орчин үеийн технологиор ашиглаж, хайлуур жоншны үйлдвэрийг өргөтгөж, тэдгээрийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх;
§ аялал жуулчлалын хэд хэдэн цогцолборыг байгуулан орчин үеийн аялал жуулчлалын үйлчилгээний түвшинд хүргэж ажиллуулах;
§ бүсийн тулгуур төв хот, томоохон суурин газруудыг авто замын сүлжээгээр холбох;
§ БНХАУ-тай төмөр замын сүлжээгээр холбогдож, улмаар Чойбалсан, Бор-Өндөрийн чиглэлд холбох арга хэмжээ авах.
Гарах үр дүн: Бүсийн эдийн засгийн өсөлт эрчимжинэ.
Тэргүүлэх зорилт 2. Бүсийн эдийн засгийн зохистой бүтцийг бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн олборлох, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарыг түлхүү дэмжиж аймгууд санхүүгийн хувьд харьцангуй бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлэх;
§ газрын тос, нүүрс, жонш, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх;
§ хүн амын хүнсний хэрэгцээг бүрэн хангаж, хэрэглээний бүтцийг сайжруулах;
§ банк, санхүү, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхийн хамт хөрш орнууд, Зүүн хойд Азийн орнуудыг хамарсан олон улсын санхүүгийн тогтолцоо бүрдүүлэх үндсийг тавих;
§ даатгалын үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөж, гэнэтийн гамшиг, байгаль, цаг уурын эрсдэлээс хүн ам, эдийн засагт учрах хохирлыг бууруулах, бүрэн нөхөн сэргээх чиглэлээр ажиллуулах;
§ барилгын шинэ материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, барилга угсралтын орчин үеийн арга технологийг эзэмших.
Гарах үр дүн: Бүсийн эдийн засгийн зохистой бүтэц бий болж, дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийн жин 50 орчим хувьд хүрнэ.
1.2. Аж үйлдвэрийн хөгжил
Үндэслэл: Аж үйлдвэрийн салбарт Хэнтий, Дорнод аймаг, бүсийн уул уурхайн болон боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний 82-86 хувийг үйлдвэрлэж, харин Сүхбаатар аймаг өнөөгийн байдлаар энэ үзүүлэлтээр бүсийн бусад аймгуудаас 56 хувиар доогуур байна. Аж үйлдвэрийн салбарыг бусад салбаруудтай уялдуулан хөгжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр энэ бүс нутагт эхлэл төдий байна.
Зүүн бүс нутагт аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх түүхий эдийн нөөц бусад бүсийг бодвол харьцангуй их байна. Тухайлбал, нэг жилд ойролцоогоор ямааны сайн чанарын ноолуур 200 гаруй тн, хонины ноос 2 мянга орчим тн, үхрийн хөөвөр 140 гаруй тн, адууны хөөвөр 120 гаруй тн, тэмээний ноос 120 гаруй тн-ыг зөвхөн ноос ноолуурын салбарт бэлтгэх боломжтой байна. Энэ нь экспортын баримжаатай энэ чиглэлийн жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх түүхий эдийн нөөц боломж байгааг харуулж байна. Түүнчлэн Зүүн бүсийн сүргийн одоогийн бүтцийг эвдэхгүйгээр жилд үхрийн мах 3000-3600 тн, адууны мах 2200-2500 тн, хонины мах 1200-1400 тн-ыг тус тус экспортлох боломжтой. Иймд махны чиглэлийн жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулж хөгжүүлэх замаар махны экспортын орлогыг нэмэгдүүлэх ихээхэн боломжтой. Чойбалсан хотод мах комбинат, Баруун-Уртад орчин үеийн хөргүүлтэй махны зоорь байгаа боловч хүчин чадлыг нь бүрэн ашиглахгүй байна.
Ашигт малтмалын судлагдсан орд, илэрц Монгол орны баруун хэсгээс илүү, газрын тос, төмөр, хар тугалга, уран, цайр, цагаан тугалга, шохойн чулуу, занар, жонш, хоолны давс, гянтболдын улсын батлагдсан нөөцийн 58.5-90 гаруй хувь нь Зүүн бүс нутагт байна. Тухайлбал, Дорнод аймгийн Эрдэс, Улаан, Цав, Хэнтий аймгийн Мөнгөн-Өндөр, Цагаанчулуут, Өндөрцагаан, Могдой, Сүхбаатар аймгийн Төмөртэйн цайр, Арын нуур, Нүхт даваа, Егүзэрийн ховор ба холимог металлын орд газрууд, Цагаанчулуут, Хөх-Өндөрийн алтны орд газар, Дорнодын Тамсагбулагийн газрын тос, Мардайн ураны ордуудыг түшиглэн олборлох болон орчин үеийн техник, технологи бүхий эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүдийг хөгжүүлэх нь Зүүн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй Монгол Улсын хөгжилд дорвитой хувь нэмэр үзүүлэх боломжтой юм. Дээр дурдсан ашигт малтмалуудаас эхний ээлжинд газрын тос, цайр, гянтболд, жонш, ураны ордуудыг ашиглах, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, шохойн чулуунаас цемент, шохой, магнит гаргах ажлыг илүү үр дүнтэй гэж үзэж байна.
Аймгийн төвүүд, томоохон суурин газруудад мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалт бүхий экспортын чиглэлтэй жижиг, дунд үйлдвэрүүдийг шинээр байгуулах, хуучин үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэх, технологийн өөрчлөлт хийх зорилгоор хөрөнгө оруулагчдыг татах эдийн засаг, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн эрдэс түүхий эдийн нөөц, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтыг нэмэгдүүлэх, технологийн шинэчлэлт хийх замаар Зүүн бүсийн аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж экспортын чиглэлтэй олборлох, боловсруулах үйлдвэрийг эхний ээлжинд түлхүү хөгжүүлэх арга хэмжээ авч "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" гэсэн хөдөлгөөн өрнүүлж ажиллах;
§ шинээр ашигт малтмал илрүүлэх зорилгоор 1:50000-ын масштабтай геологийн зураглал хийх, ерөнхий эрлийн ажлыг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутагт бүрэн гүйцэтгэх;
§ Сүхбаатар аймгийн Төмөртэйн овооны цайр, Дорнод аймгийн Цавын холимог металл, Хэнтий аймгийн Баргилтын төмрийн хүдрийн ордуудыг ашиглаж эхлэх;
§ Хэнтий аймгийн Бор-Өндөр, Бэрх, Сүхбаатар аймгийн Аньс болон бусад хайлуур жоншны үйлдвэрүүдийн олборлолтыг нэмэгдүүлж, шинэ зах зээлд тогтвортой нийлүүлэх;
§ Дорнод аймгийн Мардайн уран, Улаан, Цавын орд, Хэнтийн Өмнөдэлгэрийн холимог металл, Сангийндалай, Шорвог нуурын шүү, давсны орд газруудыг байгаль орчинд хоргүй техник, технологиор сонирхогч орнуудтай хамтран ашиглах төслүүд боловсруулж хэрэгжүүлэх;
§ экспортын үйлдвэрлэлийн холимог хэлбэрийн "Дорнод" үйлдвэрлэл, технологийн паркийг Чойбалсан хотод байгуулж, ажиллуулж эхлэх;
§ Сүхбаатар аймгийн Түвшинширээгийн Хөх-Өндөр, Хэнтий аймгийн Гутай, Дорнод аймгийн Цагаанчулуут, Дөч гол, Тогоотын алтны ордуудыг орчин үеийн боловсронгуй технологиор ашиглаж, алт олборлолтыг нэмэгдүүлэх;
§ Сүхбаатар аймгийн Наран сумын Ноён хөндийн нүүрс, Онгон сумын Билэгийн зэс болон холимог металл, Сүхбаатар сумын Балимын овоо, Мөнххаан сумын Баруунчулуут овоо, Онгон сумын Энгэр хөв, Эрдэнэцагаан сумын Хонгорын голын алтны шороон орд, илэрцүүдэд хайгуул судалгааны ажил хийлгэж ашиглах нөхцөлийг бүрдүүлж заримыг нь ашиглаж эхлэх;
§ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Бүргэд ухаа, Асгат сумын Нүүрстэй, Хэнтий аймгийн Мөрөн сумын Цайдам нуур, Норовлин сумын Хулст нуур, Дорнод аймгийн Матад сумын Зүүнбулаг, Халх гол сумын Булангийн хоолойн нүүрсний ордод хайгуул судалгаа хийлгэж нөөцийг нь тогтоон заримыг нь ашиглах бэлтгэлийг хангах;
§ Чойбалсан, Баруун-Урт, Өндөрхаан хотуудад орон нутгийн нөөцийг түшиглэн барилгын материалын үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлэхээс гадна тоосго, цементийн жижиг үйлдвэрийг байгуулж ажиллуулах;
§ Хэнтий аймгийн Баянхутаг сумын Сондуулт хавтгайн шаврын ордыг ашиглан ердийн ба өнгөлгөөний тоосго, бентонит үйлдвэрлэх;
§ импортыг орлох чиглэлтэй автомашины аккумулятор, сэргээгдэх эрчим хүчний салхин агрегат, нарны батерей болон хөдөө аж ахуйн жижиг оврын трактор, тоног төхөөрөмж угсрах үйлдвэрийг Чойбалсан хотод байгуулж ажиллуулах;
§ Дорнод, Сүхбаатар аймгууд дахь газрын тосны хайгуул олборлолтыг 2004 оныхоос 2 гаруй дахин нэмэгдүүлж, газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах;
§ Чойбалсан хотын мах боловсруулах, ноос угаах, сүү боловсруулах үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, технологийг шинэчилж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж, бүсийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах;
§ бүсийн тулгуур төв, аймгийн төвд сүү, цөцгийн тос, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мал нядлах, мах төрөлжүүлэн савлах, загас, хүнсний ногоо консервлох хүнсний үйлдвэрүүдийг байгуулж эхлэх;
§ малын арьс шир, ноос ноолуур зэрэг түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх, улмаар гүйцэд боловсруулж гутал, дээл, нэхий эдлэл, эсгий, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн үйлдвэрийн салбарын жижиг, дунд үйлдвэрүүдийг бүсийн аймаг, сумдад байгуулж эхлэх;
§ Дорнод аймгийн Баяндун сумын Наранбулаг, Сүхбаатар аймгийн Талбулаг, Эрээнтолгой, Хэнтий аймгийн Гурваннуур, Дэлгэрхааны рашааныг түшиглэн рашаан савлах үйлдвэр байгуулах;
§ Сүхбаатар аймгийн Дарьганга, Хэнтий аймгийн Батноров сумдад мөнгөн эдлэлийн монгол дархны газар байгуулж ажиллахыг дэмжих;
§ Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд жилд 350 тн мах, махан бүтээгдэхүүний болон 300 тн ноос боловсруулах үйлдвэр, барилга, барилгын материалын үйлдвэр байгуулах;
§ Хэнтий аймгийн Өндөрхаан хотын гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ургамал, амьтны гаралтай экологийн цэвэр эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлж эхлэх.
Гарах үр дүн: Зүүн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх аж үйлдвэрийн салбарын хувийн жин 50-53 хувьд хүрнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн аж үйлдвэрийн салбарын боловсруулалтын түвшинг дээшлүүлж, зохистой бүтцийг бий болгож, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргах, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах чиглэлээр хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүсийн аймгийн төвүүдэд үйлдвэрлэл, технологийн "холимог", "дагнасан", "тенант" хэлбэрийн үйлдвэрлэл, технологийн паркуудыг бий болгож, өргөтгөх чиглэлээр үйл ажиллагааг идэвхжүүлэх;
§ Сүхбаатар аймгийн Мөнххааны Баянтэрэмийн болон Хэнтийн Бэрх, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн техник технологийг шинэчилж, жонш олборлолт, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх;
§ малын болон ангийн арьс шир, ноос, ноолууранд гүнзгийрүүлсэн боловсруулалт хийж, дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ экспортод гаргах үйлдвэрүүдийг байгуулж, хөгжүүлэх;
§ Дорнод аймгийн Тамсагийн сав газарт газрын тосны хайгуулын ажлыг үргэлжлүүлж, олборлох ажлыг нэмэгдүүлэхийн хамт боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрийг өргөтгөх;
§ Талбулаг, Адуунчулуун, Чандганы нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх;
§ Дорнод аймагт "Цеолит" ашиглах төсөл боловсруулж хэрэгжүүлэх;
§ шохойн чулуу зэрэг эрдэс түүхий эдийн нөөцийг ашиглан шинэ нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
§ мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож, боловсруулалтын түвшинг дээшлүүлж экспортлох;
§ газар тариалангийн шинэ төрлийн таримал бүтээгдэхүүнийг аж үйлдвэрийн аргаар боловсруулж, хүн амын хэрэгцээг хангах, консервлон экспортлох ажлыг хэрэгжүүлэх;
§ бүсийн аж үйлдвэрийн салбарын хөгжилтэй уялдуулан сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
§ оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх;
§ мод боловсруулах орчин үеийн технологийг эзэмшин, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
Гарах үр дүн: Аж үйлдвэрийн салбарт боловсруулах аж үйлдвэрийн эзлэх хувийн жин өсч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ.
1.3.0 Хөдөө аж ахуйн хөгжил
Үндэслэл: Мал аж ахуйн салбар нь өнөөгийн байдлаар Зүүн бүсийн хүн амын дийлэнх хэсгийн амьжиргааны эх үүсвэр болж байна.
Зүүн бүс нутагт 100 га бэлчээрт 37 толгой мал ногдож байгаа нь улсын дунджаас 9 толгойгоор, бэлчээрийн даацаар байвал зохих малын тооноос 2 дахин цөөн байна. Зүүн бүсийн бэлчээрийн хангамж манай улсын бусад бүстэй харьцуулахад 50 орчим хувиар илүү байгаа юм. Мөн энэ бүс өндөр ашиг шимтэй нутгийн шилмэл омгийн малын удам сайтай. Зүүн бүс нутаг бэлчээрийн био бүтээмжээр бусад бүсүүдтэй харьцуулахад 50 гаруй хувиар дээгүүр байна. Гэвч хүн, мал хэт бөөгнөрснөөс бэлчээр зарим талаар талхлагдах явдал сүүлийн үед гарч байна. Ялангуяа бүсийн аймгийн төвүүдийн ойролцоох бэлчээрийн даац хэтэрч ургамалжилт хэт багасчээ. Малчдын хөдөлмөр зохион байгуулалтын оновчтой хэлбэр болох хоршоо, фермерийн аж ахуйг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа ч түүний хэрэгжилтийн явц удаан, малчдын хөрөнгө хүч, хөдөлмөр тархай, аж ахуйг удирдах арга барил дутагдалтай хэвээр байна.
Хилийн чанадаас мал, амьтны гоц халдварт өвчин нэвтрэн орж ирэх, тархах аюул бас байна. Одоогийн байдлаар бэлчээрт энгийн гар худаг зонхилж 1990 оноос өмнө байсан гүний худгууд үндсэндээ эвдэрч ажиллахгүй болжээ.
Мал аж ахуйд үржлийн ажлыг гардан хэрэгжүүлэх мэргэжлийн үйлчилгээ дутагдаж, малчид малын чанар, үржлийн ажлын үр нөлөөг дутуу үнэлэх болсон нь малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж байна. Зүүн бүсэд Дорнод талын махны хэвшлийн талын улаан үхэр, Барга, Үзэмчин хонь, Баяндэлгэрийн улаан ямаа, Галшарын адууг үржүүлж нутгийн малын ашиг шимийг дээшлүүлэхийн зэрэгцээ байгалийн хадлан, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бусад бүсээс илүү байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлд ч шийдвэрлэвэл зохих олон асуудал хуримтлагджээ. Өмнө нь ашиглаж байсан тариалангийн талбайн 80 гаруй хувь атаршиж ашиглагдахгүй болсон байна. Сүүлийн жилүүдийн байгаль, цаг уурын таагүй нөлөөлөл нь мал аж ахуйн салбарт төдийгүй газар тариалангийн үйлдвэрлэлд илүү нөлөөлж байна. Нэг га-гийн дундаж ургац улсын дунджаас 2,5-3 дахин бага байна. Зүүн бүсийн тариаланд ашиглаж болох нөөц газрын 90 гаруй хувь нь Дорнод аймгийн Халх голын орчимд байна.
Зүүн бүсэд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд юуны өмнө байгаль, цаг уурын таатай орчин нөхцөл хаана илүү байгааг харгалзахын зэрэгцээ таримлын үрийн чанарыг сайжруулах, усжуулалтыг шинэ хэлбэрээр сэргээх, бага оврын техник хэрэгслээр хангах зэрэг багц асуудлуудыг иж бүрнээр нь төлөвлөн шийдвэрлэх хэрэгтэй.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлж, таваарлаг чанарыг нь дээшлүүлэхийн хамт зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүс нутгийн онцлог, уламжлалт болон суурин мал маллагааны арга ажиллагаанд тулгуурлан малын тоо толгойг өсгөж, ашиг шимийг нь нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ зах зээлийн эрэлт хэрэгцээ, тэжээлийн хангамж, бэлчээр нутгийн онцлог, мал маллагааны арга ажиллагаа зэрэгт тулгуурлан малын тоог зохистой өсгөх эдийн засгийн хөшүүргүүдийг нэвтрүүлэх;
§ адууг уналга эдэлгээнд ашиглахын зэрэгцээ спортын чиглэлээр хурдлах чадвараар нь шилэн сонгож үржүүлэн зах зээлд борлуулж малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх;
§ мал сүргийг төрийн хамгаалалтад байлгаж, гэмт халдлага, байгаль цаг уурын эрсдэлээс хамгаалах ажлыг илүү үр дүнтэй шинэ арга, хэлбэрээр зохион байгуулах;
§ тэмээн сүргийг Галбын улаан болон хос зогдорт тэмээгээр сайжруулж, ноосны гарцыг нь нэмэгдүүлэх;
§ нутгийн хонийг мах, ноосны чиглэлээр, үзэмчин, барга хонийг цэврээр нь үржүүлэхийн зэрэгцээ Дорнод аймгийн Сэргэлэн, Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан сумдын үзэмчин, барга, тал нутгийн цагаан хонинд шилэн сонголт хийж, цөм, торгон сүрэг бий болгон бусад аймаг, сумдад борлуулж байх нөхцөлийг бүрдүүлэх;
§ нутгийн ямааны ноолуурын гарц, чанарыг сайжруулах зорилгоор Сүхбаатар аймгийн Баяндэлгэрийн улаан ямааг сайжруулагчаар ашиглах ажлыг зохион байгуулах;
§ Дорнод аймгийн Халх голын улаан үхрийг үндсэн сайжруулагчаар ашиглан мах-сүүний хосолмол ашиг шимт үхэр, казахын цагаан толгойт, семинталь үүлдрийн үхрийг цэврээр нь, нутгийн үхрийг мах сүүний чиглэлээр үржүүлж, малын таваарлаг чанарыг дээшлүүлж, төв, суурин газрын хүн амын мах, сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, улмаар экспортлох.
Гарах үр дүн: Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагаа боловсронгуй болж, сүргийн бүтэц сайжирч, үр өгөөж нь нэмэгдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Мал аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгож, хөдөө аж ахуйн хоршоо, фермерийн аж ахуйг дэмжиж мал аж ахуйн хөгжлийг эрчимжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ хөдөө аж ахуйн хоршоо, фермерийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх;
§ нийт мал сүргийн чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулж, фермерийн аж ахуйд өндөр ашиг шимт малын гүн хөлдөөсөн үрээр хээлтүүлэг хийх ажлыг зохион байгуулж, "Үржлийн шилмэл сүрэг" дэд хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх;
§ цөм сүргийн болон сайжруулсан малын тоог нэмэгдүүлэх зорилгоор сайн чанарын өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулж борлуулах, аймаг, бүсийн үзэсгэлэн худалдаагаар сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулах;
§ сүүн болон махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор эрчимжсэн фермерийн аж ахуйг сум бүрт байгуулах үүсгэл санаачилгыг бүх талаар дэмжиж тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх;
§ Дорнод аймгийн Халх голын районд ургамлын тосны таримал буурцагт ургамал тариалах хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх;
§ бөөний худалдааны сүлжээнд түшиглэн түүхий эд бэлтгэн нийлүүлэх ажлыг бүсийн аймаг, сум бүрээр зохион байгуулж, боловсронгуй болгох;
§ малын хашаа, тоног хэрэгслээр бүсийн малчдыг хангах хэмжээний үйлдвэрлэлийг зохион байгуулах;
§ "Жимс" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, жимсний мод үржүүлгийн газрыг Халх гол, Хэрлэн, Онон голын сав дагуу байгуулж, үхрийн нүд, чацаргана, давжаа алим зэрэг жимсний модны тариалалтыг өргөжүүлэх;
§ хот, суурингийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр бүрэн хангах зорилгоор хоршоо, фермерийн аж ахуй байгуулж ажиллах сонирхлыг татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих;
§ сүү, цагаан идээний боловсруулалтыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн өрхийн болон хоршоо, аж ахуйн түвшинд боловсронгуй болгож, хангамжийг эрс дээшлүүлэх;
§ мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагааг бүх талаар өргөтгөх.
Гарах үр дүн: Зүүн бүсийн мал аж ахуй, газар тариалангийн салбарт фермерийн аж ахуйн хөгжлийн үндэс суурь тавигдаж, мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ.
Тэргүүлэх зорилт 3. Мал, амьтныг эрүүлжүүлэх ажлыг сайжруулж, гоц халдварт өвчинтэй тэмцэх арга механизмыг боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ мал эмнэлгийн хяналтын тогтолцоог олон улсын жишигт хүргэн боловсронгуй болгох;
§ малын эмч нарын мэдлэг мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг бүсийн түвшинд тогтмол зохион байгуулах;
§ мал аж ахуйн үйлдвэрлэл, мал эмнэлэг, үржил селекцийн ажилд шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололт, биотехнологийг нэвтрүүлэх арга хэмжээ авах;
§ хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, нян судлал, ийлдэс судлал, ариун цэврийн магадлан шинжилгээний ажлыг боловсронгуй болгож, мал эмнэлгийн лабораториудын үйл ажиллагааг нь олон улсын магадлан итгэмжлэлд хамруулах;
§ улсын хилийн боомтуудад мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмийг сайжруулах, мал эмнэлгийн багаж хэрэгсэл, эм бэлдмэлийн хангамжийг нэмэгдүүлэх.
Гарах үр дүн: Мал, амьтны эрүүлжилт, хүнсний аюулгүй байдлын баталгаа сайжирч, малын гоц халдварт өвчин багатай бүс нутаг болно.
Тэргүүлэх зорилт 4. Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, тогтвортой өсөлтийг хангана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ газар тариалангийн үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулан нийт эргэлтийн талбайн хэмжээг 1990 оны түвшингийн 40 хувьд хүргэж, эрчимжсэн газар тариаланг эрхлэн 1 га-гаас авах ургацын хэмжээг улсын дундаж түвшинд хүргэх;
§ хөдөө аж ахуйн эрчимтэй хөгжлийг хангах зорилгоор Японы Онта муж, Өмнөд Солонгосын "Шинэ тосгоны хөдөлгөөн" зэрэг туршлагыг судалж, Монголын нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
§ усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжиж, техник, тоног төхөөрөмжийг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)-ээр олгож байх арга хэмжээ авах;
§ төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг айл өрх, албан байгууллагуудаар тариалуулж, амьдрал ахуйдаа хэрэглэхийг дэмжиж, сайн чанарын үр, суулгацаар хангах арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх;
§ усалгаатай тариаланг хөгжүүлэх чиглэлээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Хэрлэн, Дорнод аймгийн Халхгол суманд тус бүр 200 га, Баянтүмэн суманд 100 га, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Онгон, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумдад 10-50 га талбайд усалгааны төхөөрөмжийг шинээр болон шинэчлэн суурилуулах, ялангуяа Хэрлэн голыг дагасан сумдын иргэдийг бие дааж үр тариа тариалах ажлыг дэмжих арга хэмжээ авах.
Гарах үр дүн: 2010 оны түвшинд өөрийн үйлдвэрлэлээр бүсийн гурилын хэрэгцээг 100 хувь, төмс, хүнсний ногооны хэрэгцээний 60-аас доошгүй хувийг хангана.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн хангамжийг сайжруулж, ган, зудаас хамгаалах тэжээлийн байнгын нөөцийг бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ байгалийн гэнэтийн аюулаас сэргийлэх, хохирлыг бууруулах зорилгоор малыг даатгалд бүрэн хамааруулах ажлыг зохион байгуулах;
§ байгаль орчинд хоргүй, хаягдалгүй, шатахуун бага зарцуулдаг, бүтээмж өндөртэй техник хэрэгслээр хөдөө аж ахуйн салбарыг хангах ажлыг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)-ийн хүрээнд зохион байгуулах;
§ тэжээлийн таримал ургамал үйлдвэрлэлийг зохион байгуулж, бүтээмжийг нэмэгдүүлэх;
§ өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх, малчин өрх бүр өвс, тэжээлийн байнгын нөөцтэй болох;
§ өвс, тэжээл экспортлох хил, гаалийн зохицуулалтын нэн таатай орчин бүрдүүлэх;
§ хадлангийн талбайг хашиж хамгаалах, нэг га-гаас авах ургацыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
Гарах үр дүн: Ган, зудаас хамгаалах тэжээлийн аюулгүйн байнгын нөөц бий болж, улмаар өвс, тэжээл экспортлох нөхцөл бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Бэлчээр усжуулалтын түвшинг эрс дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бэлчээрт худаг гарган ашиглах үүсгэл санаачилгыг эдийн засгийн урамшууллын хөшүүргүүдийг хэрэглэн тууштай дэмжих;
§ бэлчээр усжуулах ажилд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах оновчтой арга механизмыг нэвтрүүлэх;
§ бэлчээрийн усжуулалтын ажлыг иж бүрэн зохион байгуулж, бэлчээрийн ашиглалтыг нэмэгдүүлэх;
§ гүний худгийг улсын төсөв хөрөнгөөр гаргах ажлыг хэрэгжүүлэх;
§ худгийн усыг механик болон автомат аргаар гаргаж, гар ажиллагааг бүрэн зогсоох;
Гарах үр дүн: Бэлчээр усжуулалтын түвшин 100 хувьд хүрнэ.
Тэргүүлэх зорилт 3. Газар тариалангийн үйлдвэрлэлийг механикжуулж усжуулах замаар эрчимжүүлж, энэ салбарын бүтээгдэхүүний бүсийн дотоодын хэрэгцээг үндсэнд нь хангана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ газар тариалангийн үйлдвэрлэлийн эрсдэлийг арилгаж, усалгаатай тариалангийн эргэлтийн талбайн хэмжээг эрс нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
§ өндөр ургац өгдөг сортыг бий болгох, нутагшуулах ажлыг зохион байгуулах;
§ хөрс боловсруулах хамгийн сүүлийн үеийн технологийг газар тариалангийн үйлдвэрлэлд өргөн нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх;
§ нэг га-гаас авах ургацыг эрс нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
§ бүсийн аж ахуйнуудыг нутагшсан үрээр хангах үрийн аж ахуйг Дорнод аймагт Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, Хэнтийн Хурх гол, Сүхбаатар аймгийн "Дээшлэхийн ерөөл" ХХК зэрэг байгууллагуудыг түшиглэн байгуулах.
Гарах үр дүн: Нэг га-аас авах ургацыг улсын дундаж түвшинд хүргэж, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр үндсэнд нь хангадаг болно.
1.4. Дэд бүтцийн хөгжил
1.4.1. Зам, тээврийн салбарын хөгжил
Үндэслэл: Зүүн бүс дэд бүтцийн хөгжлөөрөө харьцангуй сул болох нь судалгаанаас харагдаж байна. Дэд бүтцийн салбаруудаас Улаанбаатар-Өндөрхаан-Баруун-Урт-Чойбалсангийн шилэн кабель, Чойбалсан-Эрээнцавын өргөн төмөр зам болон Улаанбаатар-Өндөрхааны (Улаанбаатар-Цэнхэрмандал) чиглэлийн хатуу хучилттай авто зам байна. Бүсийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ болон тээвэрлэж байгаа ачаа, төрөл бүрийн замын шилжүүлсэн нийлбэр урт зэрэг үзүүлэлтүүдийг үндэслэн Зүүн бүсийн замын сүлжээний хангамжийн коэффициентыг тооцож үзэхэд Зүүн бүс 0.63 байгаа нь Төвийн болон Хангайн бүсийн дараа орж байна. Тус бүс Төвийн бүсээс энэ үзүүлэлтээрээ 2.5 дахин бага, Баруун бүсээс 5 дахин их, Хангайн бүсээс 30 хувиар доогуур байна. Иймд Зүүн бүсэд төрөл бүрийн замын сүлжээг, түүний дотор сайн чанарын хатуу хучилттай авто замын сүлжээг бий болгох явдал тулгамдсан асуудлын нэг болж байна. Үүнтэй уялдуулан "Мянганы зам"-ын Зүүн бүсийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хэсгийг эрчимтэй барьж байгуулах хэрэгтэй байна.
Цаашид бүсийн аймгуудын төвийн хооронд болон алслагдсан сумдад агаарын тээврийн үйлчилгээг оновчтой хүргэх шаардлага гарч байна. Орон нутгийн авто замууд нь өнөөгийн шаардлагыг хангаж чадахгүй байгааг харгалзан бүсийн доторхи авто замын сүлжээг сайжруулах, ялангуяа аялал жуулчлалын цогцолбор нутгийн авто замыг эхний ээлжинд сайжруулах, холбооны үйлчилгээг шуурхай болгох, холбооны техникийн шинэчлэлийг сум, багийн түвшинд хүргэн хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Мянганы замын Зүүн бүсийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хөндлөн тэнхлэгийн замын дийлэнхийг барьж ашиглалтад оруулж, босоо тэнхлэгийн авто замыг барих бэлтгэлийг хангана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Мянганы замын Цэнхэрмандал-Өндөрхаан-Сүмбэрийн чиглэлийн хатуу хучилттай авто зам барих ажлыг улсын болон хувийн хэвшил, олон улсын төслийн хөрөнгийн эх үүсвэрээр барих арга хэмжээ авах;
§ Мянганы замын босоо тэнхлэгийн болон орон нутгийн бусад авто зам барих, сэргээн засварлах нэгдсэн зураглал хийж, хэрэгжүүлж эхлэх;
§ төрөл бүрийн зам тавихад төсвийн хөрөнгөөс гадна гадаадын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын бусад бүх хэлбэрийг ашиглах;
§ бүсийн аймгуудын авто замын нэгдсэн сүлжээний зураглалыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх;
§ Баруун-Урт-Дарьганга, Баруун-Урт-Эрдэнэцагаан, Баруун-Урт-Түмэнцогт, Баруун-Урт-Мөнххааны чиглэлийн замыг сайжруулсан шороон зам болгох ажлыг дуусгах;
§ Хэнтий аймгийн Баян-Овоо сум, Дэлгэрхаан сумын Хөмөлтэйд төмөр бетон гүүр барих;
§ Баруун-Урт, Өндөрхаан, Чойбалсан хотын доторхи авто замыг сэргээн засварлаж сайжруулах.
Гарах үр дүн: Мянганы замын Зүүн бүсийн нутаг дэвсгэрээр өнгөрөх хөндлөн тэнхлэгийн замын 90 орчим хувийг барьж ашиглалтад оруулж, босоо тэнхлэгийн авто замын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн байна.
Тэргүүлэх зорилт 2. Зам, гүүрийн барилгын техник, технологийг байгальд хоргүй, эдийн засгийн өндөр үр ашиг бүхий орчин үеийн машин техникээр шинэчилж, төмөр замын сүлжээг хөгжүүлэх бэлтгэлийг хангана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ зам, гүүрийн барилгын техник хэрэгслийн хангамжийг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)-ээр дэмжин сайжруулах;
§ авто замын барилгын ажилд орчин үеийн бүтээмж өндөртэй, байгаль орчинд хоргүй техник хэрэгслийг нэвтрүүлэх;
§ экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөлөл багатай тээврийн хэрэгслийн импортыг татварын бодлогоор дэмжин урамшуулах;
§ Баянтүмэн-Эрээнцавын төмөр замын үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах;
§ Зүүн бүсийг БНХАУ-тай, улмаар Зүүн Азийн орнууд болон Төвийн бүстэй төмөр замаар холбох боломжийг судалж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах.
Гарах үр дүн: Зүүн бүсэд үр ашиг бүхий тээврийн дэд бүтэц бий болох үндэс бүрдэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Мянганы замын Зүүн бүсийн нутаг дэвсгэр дэх хэвтээ тэнхлэгийг бүрэн ашиглалтад оруулж, уул замаас салаалсан босоо тэнхлэгийн авто замын зарим хэсгийг барьж ашиглалтад оруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааы чиглэл:
§ Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай авто замыг тавьж дуусган БНХАУ-ын авто замтай холбож, Азийн авто замын зүүн чиглэлийн сүлжээтэй холбох;
§ Мянганы замын босоо тэнхлэгийн Эрээнцав (Ульхан байж болох юм)-Чойбалсан-Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто замыг барьж эхлэх;
§ Мянганы замаас салбарласан зарим чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох;
§ аялал жуулчлалын томоохон бүс нутгууд болон аймаг, сумдын хоорондох авто замыг сайжруулж, зарим гол мөрөн дээр төмөр бетон гүүр барих.
Гарах үр дүн: Зүүн бүсийн дотоодын томоохон хот, суурингууд хатуу хучилттай авто замаар холбогдож, бүсийн авто замын сүлжээ сайжирч, далайд гарцтай болно.
Тэргүүлэх зорилт 2. Агаарын тээврийн болон бусад төрлийн тээврийн үйлчилгээг өргөтгөнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Өндөрхаан хотын нисэх буудлын нисэх, буух талбайг бетонон зурвастай болгож, сансрын дамжуулах станц суурилуулж олон улсын нөөц буудлын хэмжээнд хүргэх;
§ Чойбалсан хотод олон улсын нисэх буудал, Хэнтий, Сүхбаатар аймгийн дагуул нисэх буудал барих, өргөтгөх, шинэчлэх;
§ дотоодын зарим нислэгийг өргөтгөх;
§ хот хоорондын ачаа, зорчигч тээврийн үйлчилгээг өргөтгөх;
§ Баянтүмэнгийн төмөр замыг Баруун-Урт-Бичигтийн чиглэлээр БНХАУ-тай холбохын хамт төвийн бүсийн төмөр замтай холбох асуудлыг шийдвэрлэх.
Гарах үр дүн: Чойбалсан хот гадаадын зарим хотуудтай агаарын тээврээр холбогдохын зэрэгцээ БНХАУ-тай төмөр замаар холбогдох боломж бүрдэж, бүсийн төмөр замын болон агаарын тээврийн сүлжээний үндэс тавигдана.
1.4.2. Эрчим хүчний салбарын хөгжил
Үндэслэл: Зүүн бүсэд улсын нийт эрчим хүч үйлдвэрлэлийн дөнгөж 1.3 хувийг үйлдвэрлэж байна. Гэхдээ одоогийн байдлаар бүх аймгийн төв бүсийн төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон тул цахилгаан, эрчим хүчний хангамж бусад бүсүүд дотроос хамгийн өндөр байна. Дорнод аймаг нь Зүүн бүсийн эрчим хүчний системийн төв зангилаа болж байна. Чойбалсангийн дулааны цахилгаан станцид ХБНГУ-ын тусламжтайгаар техникийн шинэчлэл хийгдэж хүчин чадал нь нэмэгдсэн бөгөөд одоо хүчин чадлынхаа 30 орчим хувийг ашиглаж байна. Чойбалсангийн дулааны цахилгаан станц нь Сүхбаатар аймгийн төвтэй 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугамаар холбогджээ. Зүүн бүсийн эрчим хүчний хангамж, найдвартай байдлыг сайжруулах үүднээс Зүүн бүсийн эрчим хүчний системийг Төвийн эрчим хүчний системд холбох хэрэгтэй байна. Бүсийн нийт 44 сумаас 23 сум нь буюу 52.2 хувь нь төвлөрсөн эрчим хүчний эх үүсвэрт холбогдсон байна. Үүнийг аймгуудаар авч үзвэл Хэнтий аймгийн сумдын 83.6 хувь, Сүхбаатар аймгийн сумдын 41.6 хувь, Дорнод аймгийн сумдын 28.6 хувь нь төвлөрсөн эрчим хүчний системд холбогджээ. Бусад сум, суурин газруудад 60, 100 кВт чадалтай дизель цахилгаан станцууд, НР-27, НР-54 болон БЗУИ маягийн халаалтын зуухнууд ажиллаж байна.
Малчин өрхийн зөвхөн 15-20 хувь нь сэргээгдэх эрчим хүчний ямар нэгэн эх үүсвэрээр хангагдаад байна. Бүсийн нийт өрхийн дийлэнх хувийг эзэлдэг малчин өрхийг цахилгааны эх үүсвэрээр бүрэн хангах шаардлагатай байна. Түүнчлэн цөөнгүй сумын төвд суурилуулсан дизель станц нь түлш их зарцуулдаг, нөгөө талаар түлш худалдан авах санхүүгийн чадавхи сул байдагтай холбоотойгоор тэдгээр сумдад эрчим хүчний хомсдол байнга гарч байна. Ийм өртөг өндөртэй эрчим хүч хэрэглэж байгаа нөхцөлд техник, тоног төхөөрөмж ажиллуулж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломж хязгаарлагдмал байна.
Иймд Зүүн бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулж, хямд өртөг бүхий эрчим хүчээр нийт сумд, малчин өрхийг хангах нь онцгой ач холбогдолтой юм.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Зүүн бүсийн Улаан, Цав, Төмөртэйн овоо зэрэг ашигт малтмалын орд газруудыг түшиглэн байгуулагдах аж үйлдвэрийн цогцолборуудын эрчим хүчний хангамжийг шийдвэрлэж, бүсийн эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлж, хямд өртөгтэй эрчим хүчээр хангана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Зүүн бүсийн эрчим хүчний сүлжээг Төвийн эрчим хүчний нэгдсэн системтэй Өндөрхаан-Баруун-Уртын 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугамаар холбох;
§ цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг багасгах техник, технологийг нэвтрүүлэх;
§ усны эх үүсвэрийг ашиглаж усан цахилгаан станц барьж, ажиллуулах боломжтой Хэрлэн, Онон, Улз, Халх гол зэрэг газрыг судалж, зарим суурин газарт бага оврын усан цахилгаан станц барьж ажиллуулах;
§ Багануур-Өндөрхаан-Чойбалсангийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, 220/110/35 кВ-ын дэд станц барих техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хөрөнгийн эх үүсвэрийг олон талын оролцоотойгоор шийдвэрлэх;
§ цахилгаан, эрчим хүчний ашиглалтын үр ашгийг бүсийн хэмжээнд дээшлүүлэх;
§ сумдын эрчим хүчний хэрэгцээг цахилгаан дамжуулах агаарын шугамаар болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах
Сүхбаатар аймагт:
§ Уулбаян-Мөнххаан-Түвшинширээ сумын 35 кВ-ын, Халзан-Онгоны 35 кВ-ын, Халзан-Баяндэлгэрийн 35 кВ-ын, Онгон-Дарьгангын 15 кВ-ын, Онгон-Нарангийн 15 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд өртөөг барьж, Эрдэнэцагаан суманд салхин станц барьж ашиглалтад оруулах;
§ уул уурхайн томоохон ордыг ашиглахтай холбогдуулан цахилгаан дамжуулах шугам барих;
§ малчдын суурийн 70-аас доошгүй хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах.
Дорнод аймагт:
§ Халх гол-Амгаланбаатар (БНХАУ-ын)-ын 10 кВ-ын, Гурванзагал-Дашбалбарын 10 кВ-ын, Баян-Уул-Баяндунгийн 35 кВ-ын, Сэргэлэн-Баяндунгийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд өртөөг барьж, ашиглалтад оруулах, Сэргэлэн-Цагаан-Овоогийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд өртөөг барьж ашиглалтад оруулах;
§ Чойбалсан-Матадын 35 кВт-ын, Матад-Тамсагийн 10 кВт-ын цахилгаан дамжуулах шугам, дэд өртөөг эхний ээлжинд барих, цаашид Тамсагийн газрын тос олборлох, боловсруулахад шаардагдах эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх;
§ малчин өрхийн 70-аас доошгүй хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах.
Хэнтий аймагт:
§ Хэнтий аймгийн Мөнгөн-Өндөрийн орд газрыг ашиглахтай холбогдуулан эрчим хүчний хангамжийн асуудлыг олон талын оролцоотойгоор шийдвэрлэх;
§ Батширээт суманд 150 кВт-ын усан цахилгаан станц барих;
§ Баян-Адрага-Норовлингийн 35 кВ-ын, Норовлин-Дадалын 10 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөөг тус тус барих;
§ малчдын суурийн 70-аас доошгүй хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах.
Гарах үр дүн: Зүүн бүсийн эрчим хүчний систем бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан бүсийн тулгуур төвүүдийн нүүрсний хангамжийг одоогийн ажиллаж байгаа нүүрсний уурхайнуудын хүч чадлыг нэмэгдүүлэх, нүүрсний шинэ орд газар эзэмших, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх замаар хангана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ сум, суурин газрын ойролцоох 100 км-ын радиус доторхи нүүрсний ордуудыг судлан нүүрснээс хий гаргах, хийн генератор дээр суурилсан цахилгаан эрчим хүчний эх үүсвэр бий болгох боломжийг судлах, хэрэгжүүлэх;
§ Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт нүүрсний нөөц өсгөх хайгуулын судалгаа хийж, шинээр нүүрсний уурхай байгуулах чиглэлээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах;
§ нүүрс экспортлоход төрөөс дэмжлэг үзүүлж, тээврийн тарифыг хөнгөлөх асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж шийдвэрлэх;
§ шатдаг занар, нүүрсийг гүн боловсруулах замаар бүтээгдэхүүн гаргаж авах үйл ажиллагааг дэмжиж тусгай хөтөлбөр боловсруулан үе шаттайгаар хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Зүүн бүсийн түлшний хангамж сайжирна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Түлш, эрчим хүчний салбарт үр ашигтай тэргүүний техник, технологи нэвтрүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Багануур-Өндөрхаан-Чойбалсангийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын дэд станцыг барих;
§ бүсийн эрчим хүчний үйлдвэрүүдэд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэх;
§ аймаг, сум, суурин газруудын дулаан нэвтрүүлэх чадвар нь хүрэлцэхгүй байгаа дулааны хуучирсан шугам сүлжээг өргөтгөж, шинэчлэх;
§ малчин өрхийг 100 хувь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах;
§ бүсийн эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох арга хэмжээ авах;
§ бага оврын усан цахилгаан станцыг боломжтой газруудад байгуулах;
§ ураны нөөцдөө түшиглэн улсын хэмжээнд атомын цахилгаан станц байгуулж ашиглах боломжийг судалж шийдвэрлэх, зохих бэлтгэлийг хангах.
Гарах үр дүн: Бүс нутгийн түлш, эрчим хүчний хангамж, найдвартай байдал бүрэн шийдвэрлэгдэнэ.
1.4.3. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжил
Үндэслэл: Зүүн бүсийн гурван аймгийн төв шилэн кабелийн сүлжээнд холбогдсон нь бусад бүсийг бодвол давуу талтай. Мөн сансрын холбооны ВИСАТ системийг 3 аймгийн төв дээрээ байгуулжээ. Гэвч Зүүн бүсийн холбооны сүлжээ нь сум, багийн түвшинд орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна. Багууд нь радио холбоогоор сумын төвтэйгээ тодорхой цагийн хуваариар холбогдох төдий байна. Иймд энэ бүс нутгийн цахилгаан холбооны суурь сүлжээг иж бүрнээр нь тоон технологид шилжүүлж, орчин үеийн мэдээллийн сүлжээнд сумдын төвийг үе шатаар бүрэн холбох шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Холбооны үйлчилгээнд тоон технологийг бүрэн нэвтрүүлж, хөдөлгөөнт холбооны үйлчилгээг өргөтгөж, мэдээллийн технологийг сумын төв, айл өрхөд хүргэх, холбоо мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох үндэс суурийг тавина.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүсийн шилэн кабелийн сүлжээний ашиглалт, үр ашгийг дээшлүүлэх;
§ бүсийн тулгуур төвүүд, аймаг, сумдын төвд мэдээлэл холбооны технологийн шинэ төрлийн үйлчилгээг тухайлбал, алсын зайн сургалт, теле-эмчилгээний өндөр хурдны үйлчилгээг нэвтрүүлэх;
§ аймгийн төвүүдийн телевизийн дахин дамжуулах станцыг шинэчилж, нэвтрүүлгийн чанарыг сайжруулан, кабелийн телевиз үзэх боломжийг өргөжүүлэх;
§ бололцоотой төв, суурин газарт үүрэн телефоны үйлчилгээг бий болгох замаар үүрэн телефон хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх;
§ интернетийн сүлжээг өргөтгөж, мэдээлэл холбооны технологийн талаархи хүн амын боловсролыг дээшлүүлэн, компьютер, интернет хэрэглэгчдийн тоог өсгөх.
Гарах үр дүн: Зүүн бүсийн мэдээлэл, харилцаа холбооны нэгдсэн сүлжээ бүрдэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Холбооны үйлчилгээнд хиймэл дагуулын болон бага багтаамжийн радио релейний шугам, хөдөлгөөнт холбоог тууштай нэвтрүүлж, баг, хот айл, малчдыг холбоожуулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Зүүн бүсийн алслагдсан бүс нутгуудад утасгүй холбооны технологийг нэвтрүүлж телефонжуулах;
§ үүрэн телефон хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангах;
§ интернетийн сүлжээг сум, багийн түвшинд өргөжүүлж, аймгийн төв, төв, суурин газар, сумын төвийн айл өрхийн компьютерийн хангамжийг сайжруулах;
§ мэдээлэл холбооны технологийг айл өрх, байгууллагын үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэх.
Гарах үр дүн: Зүүн бүсийн мэдээлэл, харилцаа холбооны систем сум, багийн түвшинд өргөжиж, үүрэн телефон, компьютер, интернет хэрэглэгчдийн тоо өснө.
1.5. Аялал, жуулчлалын салбарын хөгжил
Үндэслэл: Зүүн бүс нутагт Хэнтий, Хянганы нуруу, Дорнод аймгийн хойд хэсэг болон Дарьгангын байгалийн цогцолбор газар, Мэнэнгийн тэгш тал, Буйр нуур, Хэрлэн, Онон, Хурх, Улз, Халх голын сав нутгийн байгалийн үзэсгэлэнт нутаг, Гурваннуур, Хөдөө арал зэрэг Эзэн Чингис, Их хаадын түүх, үйл амьдралтай холбоотой газар нутаг, Чингисийн хөшөө, Их Бурхант, Хэрлэн Барс хотын туурь, Халх голын хөшөө дурсгалын цогцолбор зэрэг түүх, соёлын дурсгалт газар элбэг тул аялал жуулчлал, амралт сувиллыг хөгжүүлэх өргөн боломж байна.
Дундад зууны үеийн нүүдэлчин Монгол угсаатны түүх, соёлын дурсгал болох хүн чулуун хөрөг, урлал, эртний хүний булш, бунхан, сүг зураг зэрэг түүх, соёлын дурсгалт зүйлс ихтэй. Иймд энэ бүс нутагт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх боломжтой юм.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Зүүн бүсэд аялал жуулчлалын цогцолборуудыг эрчимтэй байгуулж хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Зүүн бүсэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхлэх;
§ Аялал жуулчлалыг Хан Хэнтийн, Халх голын, Баян-Уулын, Дарьгангын гэсэн 4 үндсэн маршрутын дагуу цогцолбороор хөгжүүлэх;
§ судлан тогтоосны үндсэн дээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Дадал сум болон Дорнод аймгийн хойд хэсгийг хамруулан "Чингис хаан"-ы цуврал цогцолбор байгуулах ажлыг зохион байгуулж, Дорнод аймгийн Халх гол дахь Хөшөө дурсгалын цогцолбор, Сүхбаатар аймгийн Алтан- Овоо, Талын агуй, Шилийн богдын орчмыг түшиглэн дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран аялал жуулчлалын цогцолбор байгуулан хөгжүүлэх арга хэмжээ авах;
§ аялал жуулчлалын цогцолборуудын дагуухь авто замыг сайжруулах ажлыг авто замыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх;
§ Хятадын Рашаан хот болон Дорнод аймгийн Сүмбэр орчмоор аялал жуулчлалын шинэ боомт нээх, түүний дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх;
§ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Бэрээвин хийд, Дорнод аймгийн Халх гол сумын Их бурхант, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Егүзэрийн хийд зэрэг шашны зан үйлтэй холбоотой газар нутгийг бүсийн аялал жуулчлалын сүлжээнд оруулан хөгжүүлэх;
§ аймгийн төвүүдийн угсаатны зүйн музейг засварлаж, хамгаалалт, дохиоллын орчин үеийн хэрэгслээр тоноглож, музейн сан хөмрөгийг арвижуулахын хамт жуулчдын сонирхлыг татах үзмэрийг шинээр бий болгох;
§ Зүүн бүсийн аялал жуулчлалын лавлах, танилцуулга, видео хуурцаг тогтмол гаргаж, интернетэд ВЭБ хуудас нээн ажиллуулах;
§ аялал жуулчлалын маршрутын дагуухь түүх, соёлын үнэт зүйлсийг сэргээн засварлах ажлыг сайжруулах;
§ зочид буудал, зоогийн газар зэрэг бусад үйлчилгээний газрыг шинээр байгуулж, шинэчлэн тохижуулж, аялал жуулчлалын үйлчилгээг олон улсын жишигт ойртуулах;
§ аялал жуулчлалын отог, баазуудын менежментийг сайжруулах зорилгоор төрөлжсөн сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах;
§ Ононгийн халуун ус, Аварга тосон, Жартал нуур, Гурван- нуур, Ононгийн Тардын рашаан сувиллын сүлжээ байгуулах.
Гарах үр дүн: Зүүн бүсэд аялал жуулчлалын дөрвөн үндсэн цогцолборын үндэс суурь тавигдана.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Байгалийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааы чиглэл:
§ улсын аялал жуулчлалын мастер төлөвлөгөөтэй уялдуулан Дорнод Монголд байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
§ Хятад, Япон, Солонгос, Европын орнуудад сурталчлах замаар энэ бүс нутгийг олон улсын болон Зүүн хойд Азийн аялал жуулчлалын сүлжээнд хамруулах арга хэмжээ авах;
§ эзэн Чингисийн онгоныг байгуулан, түүнийг тойрсон аялал жуулчлалыг хөгжүүлэх;
§ Хан Хэнтийн байгалийн үзэсгэлэнт газар, Нөмрөг, Ганга нуурын байгалийн цогцолбор, ан амьтныг харуулах зорилгоор аялал жуулчлалыг төрөлжүүлэн зохион байгуулах;
§ өвлийн аялал жуулчлалын цогцолбор баазуудыг байгуулан Зүүн хойд Азийн аялал жуулчлалын сүлжээнд хамруулах арга хэмжээ авах.
Гарах үр дүн: Аялал жуулчлалын дөрвөн үндсэн цогцолборт байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн маршрутын үйлчилгээ бий болно.
Хоёр. Нийгмийн хөгжил
2.1. Хүн амын өсөлт, хүний хөгжил
Үндэслэл: Зүүн бүс нутгийн хүн амын тоо 2004 оны байдлаар 201.5 мянга буюу улсын нийт хүн амын 8.1 хувь нь энэ бүс нутагт амьдарч байна.
1000 хүнд ногдох төрөлтийг 1989 онтой харьцуулбал 2003 онд 43.7 орчим хувиар, 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт 1989 онтой харьцуулахад 2003 онд 50.6 хувиар тус тус буурчээ. Хүн амын жилийн дундаж өсөлт энэ бүсэд сүүлийн арван жилийн байдлаар 0.2 хувь буюу улсын дундаж (1.4)-аас 7 дахин бага байна. Ийнхүү хүн амын ердийн өсөлт ингэж их буурах болсон нь сүүлийн арав гаруй жилд тус бүсээс гадагш чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн ихэссэнээс гадна хүн амын ердийн цэвэр өсөлт, төрөлтийн түвшний огцом бууралт нөлөөлж байна. Зүүн бүс нутагт 1995 онд оршин сууж байсан хүн амын 8.3 хувь нь одоо өөр газар шилжин сууж байна. Шилжин явагчдын дийлэнх нь Улаанбаатар хот болон манай улсын төвийн бүсийн бусад аймгуудад шилжин суурьшиж байна. Энэ нь тус бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ сул хөгжсөн, ажлын байр байхгүйгээс иргэд ялангуяа залуучууд хүн ам төвлөрсөн томоохон суурин газар бараадаж байгаатай холбоотой байна. Зүүн бүс нутагт их, дээд сургууль үндсэндээ байхгүй, эрүүл мэндийн үйлчилгээ муу байгаа нь хүн амыг Улаанбаатар хот болон төвийн бүсийн бусад аймаг, хот руу шилжин суурьших нэг шалтгаан болж байна.
Тус бүсийн хүн амын хүйсийн харьцааг авч үзвэл 50.3 хувь нь эрэгтэйчүүд, 49.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд улсын дундажтай харьцуулахад эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин илүү байна. Ийм хандлага Хэнтий, Дорнод аймгуудад илүү ажиглагдаж байна. Бүсийн хүн амын насны бүтцийг авч үзвэл 0-14 насны хүүхэд 58.3 хувь, 15-65 насны хөдөлмөрийн насны хүн ам 37.7 хувь, 65-аас дээш насныхан 4 хувийг эзэлж байна.
Нялхсын эндэгдэл сүүлийн 10 гаруй жилд бүсийн дүнгээр 51.1 хувиар буурсан боловч улсын дунджаас 4.8 хувиар их байна. Эхийн эндэгдэл мөн сүүлийн арав гаруй жилд 26 хувиар буурч, улсын дунджаас 52.8 хувиар доогуур байна.
Хүний хөгжлийн индекс 2002 оны байдлаар Хэнтий аймагт 0.638, Сүхбаатар аймагт 0.637, Дорнод аймагт 0.596 байгаа бөгөөд бүсийн дундаж 0.623 байна. Үүнийг хүний хөгжлийн индексийн улсын дундаж түвшинтэй харьцуулбал 3.8 хувиар, Улаанбаатар хотын түвшинтэй харьцуулбал 12 хувиар тус тус доогуур, өөрөөр хэлбэл бусад бүсүүдээс хамгийн бага нь байна.
Иймд Зүүн бүсэд хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх, гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөнийг бууруулах, иргэд өөрийн төрж өссөн нутаг орондоо тав тухтай, тогтвортой оршин суух нөхцөлийг бүрдүүлж, хүний хөгжлийн түвшинг дээшлүүлэх явдал чухлаар тавигдаж байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хүн амын жилийн дундаж өсөлтийг нэмэгдүүлж улсын дунджид ойртуулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүс, аймаг, сумын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлсийг оновчтой тусган хэрэгжүүлэх арга механизмыг бий болгож нэвтрүүлэх;
§ бүсийн эдийн засгийн өсөлттэй уялдуулан мэргэжлийн ажилчид бэлтгэх, ажлын байрны хангамжийг сайжруулах замаар хүн амын гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөнийг багасгах;
§ бүсийн эдийн засагт дарамт учруулахгүйгээр урамшууллын хөшүүргүүдийг хэрэглэн ялангуяа хүүхдээ эрүүл саруул, оюуны чадавхитай өсгөн хүмүүжүүлж байгаа гэр бүлийг дэмжих, мөн цөөн хүүхэдтэй залуу гэр бүлд хандсан төрөлтийг дэмжих тусгайлсан арга хэмжээ авах;
§ улсаас хэрэгжүүлж буй төрөлтийг дэмжиж арга хэмжээг бүсийн хэмжээнд үр ашигтай зохион байгуулах;
§ айл өрх бүрээр угийн бичиг хөтлүүлэх, овог сэргээх ажлыг эрчимжүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн хүн амын жилийн дундаж өсөлт 1.5 хувьд хүрнэ.
Тэргүүлэх зорилт 2. Хүнийг бүх талаар хөгжүүлж хүний хөгжлийн индексийг бүсийн хэмжээнд нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хүн амыг бэлтгэх ажлыг дэс дараатай зохион байгуулах;
§ бүс, аймаг, сумын бүх шатны сургалтын орчин, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх замаар хүний хөгжлийг тууштай дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэх;
§ хүний хөгжлийн чанарыг боловсрол, соёлын түвшин, амьдрах чадвар, эрүүл мэндийн байдлаар үнэлэх үндэсний шалгуур үзүүлэлтийг боловсруулж, амьдралд хэрэгжүүлэх;
§ бүсийн хүн амын амьдрах орчны таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар 2010 он гэхэд хүн амын дундаж наслалтыг 65-д хүргэх;
§ хүүхэд залуучуудыг олноор нь өндөр хөгжилтэй болон хөрш зэргэлдээ улс орнуудад явуулж сургах тусгай төсөл боловсруулан хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн хүний хөгжлийн индекс 0.625-д хүрнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хүн амын жилийн дундаж өсөлтийг үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүсийн эдийн засаг, нийгэм, хүн амын оршин суух таатай орчныг бүрдүүлэх замаар хүн амын өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэх;
§ бүсийн хэмжээнд төрөлтийг дэмжсэн бодлогыг улам боловсронгуй болгохын хамт, өрхийн хүүхдийн тоо, насны ялгааг харгалзан тэтгэлэг олгох арга хэмжээ авах;
§ хүүхдийн эндэгдлийг бууруулахад чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээг улам сайжруулах.
Гарах үр дүн: Бүсийн хүн амын жилийн дундаж өсөлт 1,6 хувьд хүрнэ.
Тэргүүлэх зорилт 2. Хүний хөгжлийг бүх талаар хангаж, хүний хөгжлийн индексийг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ хүн амын орлогыг тууштай нэмэгдүүлж, тэдний тав тухтай чинээлэг амьдрах орчныг бүрдүүлэх;
§ бүсийн хүн амын амьдрах таатай орчныг бүрдүүлж 2015 он гэхэд хүн амын дундаж наслалтыг 66-д хүргэх;
§ бүсийн хүн амын боловсролын түвшин, эрүүлжилтийг улсын дундаж хэмжээнд хүргэх.
Гарах үр дүн: Хүний хөгжлийн индекс бүсийн хэмжээнд 0.627-д хүрнэ.
2.2. Хүн амын боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх
Үндэслэл: Зүүн бүсийн боловсролын тогтолцоо үндсэндээ хангалтгүй байна. Тус бүсэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 0-3 насанд улсын дунджаас бага, харин 4-7 насанд ялимгүй их байна. Зүүн бүсэд улсын нийт ерөнхий боловсролын сургуулийн 10.0 хувь байгаагаас 40.0 хувь нь 10 жилийн сургууль, 51.4 хувь нь 8 жилийн сургууль, 8.6 хувь нь бага сургууль байна. Нийт сургуулийн 74.3 хувь нь хөдөөгийн сумын сургууль, 58.6 хувь нь дотуур байртай сургууль байна. 8-18 хүртэлх насны хүүхдийн сургуульд хамрагдалт Зүүн бүсэд улсын дундаж болон бусад бүсүүдтэй харьцуулахад харьцангуй доогуур байна. Өөрөөр хэлбэл сургууль завсардалт тус бүсэд улсын дунджаас 30 шахам хувиар илүү байна.
Олон жилийн өмнө ашиглалтад орсон сургуулиудын хичээлийн байрны дийлэнх нь хуучирч муудсан байна. Үүний зэрэгцээ цахилгаан, дулааны байнгын хомсдол нь урт, богино хугацаагаар сурагчдын хичээл тасрах явдалд хүргэж байна. Мөн багшлах боловсон хүчний чанар, хангамж 1990 оноос өмнөхтэй зэрэгцүүлэхэд мууджээ. Тус бүс нутагт дээд боловсрол олгох сургууль үндсэндээ байхгүй байна.
Зүүн бүс нутагт ерөнхий боловсролын 70 гаруй сургууль, Багшийн коллеж, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв 2, их, дээд сургуулийн салбар /бие даасан сургууль биш/ 4, нийт 80 орчим сургуульд 42.6 мянган сурагч, оюутан суралцаж, 1600 гаруй багш ажиллаж байна.
Бүсийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 70 гаруй байгууллага ажиллаж 6.4 мянган хүүхэд хүмүүжиж байгаа нь цэцэрлэгт хамрагдвал зохих хүүхдийн 26.2 хувь болж байна. Боловсролтой хүний эзлэх хувийн жин улсын дунджаас 4.9 хувиар доогуур, боловсролгүй хүний эзлэх хувийн жин улсын дунджаас 19.4 хувиар дээгүүр байна. Соёлын төвүүдийн материаллаг бааз муу, үйлчилгээний чанар хангалтгүй, ихэнх соёлын төвүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалтай, техник хэрэгсэл дутагдалтай байна. Манай ууган театруудын нэг болох Дорнод аймгийн хөгжимт драмын театраас гадна Хан Хэнтий дуу бүжгийн чуулга, Сүхбаатар аймгийн хөгжимт драмын театр ажиллаж байна. Эдгээр театр, чуулгын ажиллагаа жигд биш, хөрөнгө санхүүгийн бэрхшээлээс болоод сумын иргэдэд очиж үйлчилж чадахгүй байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Боловсрол, соёл урлагийн салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлж, бүх шатны сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжүүлж улмаар 12 жилийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангах талаар улсаас хэрэгжүүлж буй бодлогыг хэрэгжүүлэх;
§ сум бүрийн "Гэгээрэл төв"-ийг тохижуулж, "мэдлэг" төвтэй сургалтыг тогтмолжуулах;
§ гоц авьяастай хүүхдийн тусгай сургууль байгуулах;
§ ерөнхий боловсролын сургуулийн 8, 10 дугаар /11 ба 12 дугаар/ анги төгсөгчдийн 20 хүртэл хувийг Хөдөлмөр зохицуулалтын албаны 1-3 сарын богино хугацааны сургалт, дамжаанд хамруулах;
§ нийгмийн эмзэг бүлгийн (ядуу) өрхийн хүүхдийг бүх шатны сургалтад хамруулахад тэдэнд төрөөс дэмжлэг үзүүлэх ажлыг бүсийн хэмжээнд зохион байгуулах;
§ мэргэжлийн сургалтын төрөлжсөн төвүүдийг бүсийн тулгуур төв Чойлбалсан болон аймгийн төв, зарим бичил бүсийн төвүүдэд зохион байгуулан ажиллуулах;
§ бүсийн аймгуудад ажиллаж байгаа дагнасан мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн тоог нэмэгдүүлэх, тухайлбал Бор-өндөр, Бэрхэд мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байгуулах;
§ хувийн хэвшлийн сургуулийг бүс, аймаг, сумдын төвд байгуулан ажиллуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;
§ сургуулийн насны хүүхдийн хамран сургалтыг 95-аас доошгүй хувьд хүргэн, сурагчдын сурлагын түвшинг дээшлүүлэх;
§ өндөр мэргэжилтэй багш нар, соёлын ажилтнуудыг орон нутагт ажиллуулах эдийн засгийн урамшууллын хөшүүргүүдийг бий болгон хэрэгжүүлэх;
§ ерөнхий боловсролын сургуулийн барилгыг өргөтгөн шинэчлэх, шинээр барих замаар ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн коэффициэнтыг 2 хүртэл бууруулах;
§ багшлах боловсон хүчин болон удирдах ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургалтын менежментийг сайжруулах, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгон бэхжүүлж, сургуулиудыг мэргэжлийн багшаар бүрэн хангах;
§ албан бус боловсрол, зайны сургалтын орон нутгийн сүлжээг бий болгож сургууль завсардалтыг багасгана;
§ тус бүсэд одоо байгаа их, дээд сургуулиудын салбаруудыг бэхжүүлж, дээд боловсрол олгох мэргэжлийн сургуулиудын тоог нэмэгдүүлэх;
§ Дорнод аймгийн Халх голд жимс, ногооны мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Дорнод аймагт Багшийн, Сүхбаатар аймагт Мэдээлэл холбооны, Хэнтий аймагт Төрийн удирдлагын дээд сургуулийг эхний ээлжинд байгуулах;
§ орон нутгийн мэргэжлийн сургуульд эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэх зорилтыг бүс нутгийн онцлог, хөгжлийн чиг хандлага, хэрэгцээг судлан тогтоосны үндсэн дээр шийдвэрлэж хэрэгжүүлэх;
§ сумдын соёлын төвүүдийн барилгыг сайжруулж, техник хэрэгслээр бүрэн хангана;
§ соёлын төвийн болон боловсрол соёлын газрын ажилтнуудын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх талаар шат дараалсан арга хэмжээ авах, цалин, орон тоог нэмэгдүүлэх;
§ Зүүн бүсийн олон ястны үйлдвэрлэл, технологийн үзвэр, үйлдвэрлэл хосолсон музей байгуулах;
§ бүсийн олон ястан үндэстнүүдийн урлаг, соёлын өвийг хөхиүлэн дэмжиж хөгжүүлнэ;
§ соёл, урлагийн байгууллагуудын бие даасан үйл ажиллагааг дэмжихийн хамт мэргэжлийн урлагийн байгууллагын санхүүжилтийг нэмэгдүүлэх.
Гарах үр дүн: Зүүн бүсийн боловсрол, соёл урлагийн салбар байгууллагуудын үйлчилгээний чанар улсын дундаж түвшинд хүрнэ.
Тэргүүлэх зорилт 2. Зүүн бүсийн аймгуудын бүх шатны сургуулиудын материаллаг бааз, сургалтын орчинг орчин үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулж, хүртээмж, хамрах хүрээг нь өргөтгөнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Дорнод аймгийн Хэрлэн сум, Халх гол сумын Ялалт баг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Баянмөнх сумдад болон Сүхбаатар аймгийн төв болон Дарьганга суманд сургуулийн барилга барихын зэрэгцээ Бор-Өндөр, Цэнхэрмандал суманд сурагчдын дотуур байрыг эхний ээлжинд барих;
§ Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын сургуулиудыг компьютерээр бүрэн хангаж, номын санг шинэ номоор баяжуулан нэмэгдүүлж, лабораториудыг шинэчлэх;
§ хөдөөгийн нийт сургуулийн сурагчдын дотуур байрыг засварлаж тохижуулан, гэрийн нөхцөлд ойртуулж, сурагчдын тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх;
§ боловсролын байгууллагын бүтцийг бүсийн онцлогт нийцүүлэн боловсронгуй болгож, сургалтын агуулга, технологийг шавь төвтэй сургалтыг дэмжихэд чиглүүлэх;
§ Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд олонхи сумын сургуулиудад англи хэлний иж бүрэн загвар кабинетийг байгуулах;
§ хөдөөд хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг дээшлүүлж, нийт барилгад нь их засвар хийж тохижуулах;
§ ОХУ-ын Чита муж, Зүүн хойт Азийн орнуудын их, дээд сургуулиудтай бүсийн боловсролын хамтын ажиллагааг өргөтгөж, шаардлагатай мэргэжлээр оюутан сургах арга хэмжээ авна. Инженер, техникийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд илүү анхаарах;
§ нийгэм, иргэдийн оюуны эрэлт хэрэгцээг хангахуйц урын сангийн бодлогыг урлагийн байгууллагуудад хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Бүх шатны сургуулиудын материаллаг бааз, сургалтын орчин сайжирч, хүртээмж, хамрах хүрээ нь өргөжинө.
Тэргүүлэх зорилт 1. Албан бус боловсрол, зайны сургалтын орон нутгийн сүлжээг бий болгож, сургууль завсардалтыг тодорхой үе шатаар бууруулж, улмаар арилган, соёл урлагийн байгууллагуудыг бэхжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ боловсролын салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжиж урамшуулах;
§ хүүхдийн унаган авъяас, давуу талыг эртнээс нээн илрүүлж, тусгайлан хөгжүүлэх арга хэмжээ авах;
§ сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж, цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоог нэмэгдүүлж, 2015 онд 60 хувьд хүргэнэ;
§ малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах арга хэлбэрийг өөрчилж, хамралтын хүрээг өргөтгөх;
§ сургууль завсардсан хүүхэд, залуучуудад боловсрол нөхөн эзэмшүүлэх, ажил мэргэжлийн чадвар, дадалтай болгох, хүн амын ерөнхий боловсролын түвшинг ахиулах сургалтуудыг тасралтгүй зохион байгуулах;
§ зайн теле сургалтын тогтолцоог бүрдүүлж, тогтвортой ажиллуулах;
§ соёл, урлагийн байгууллагуудыг зах зээлийн зарчмаар ажиллах тогтолцоог төлөвшүүлэх;
§ түүх, соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах, урлаг, соёлын өвийг сэргээх, уламжлуулан өвлүүлэх ажлыг зохион байгуулах.
Гарах үр дүн: Боловсрол, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаа бэхжиж, бичиг үсэг үл мэдэх явдлыг үндсэнд нь арилгана.
Тэргүүлэх зорилт 2. Бүсийн аймгуудын бүх шатны сургуулиудын тогтолцоог төлөвшүүлж, сургалтын орчинг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааы чиглэл:
§ бүсийн аймаг тус бүрт гурваас доошгүй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, дотуур байрыг шинээр барьж, лаборатори болон сургалтын орчин үеийн техник хэрэгслээр бүрэн хангах;
§ Сүхбаатар аймгийн Баруун-Урт дахь Технологийн их сургуульд шаардлагатай мэргэжлийн ангийг шинээр нээж, өргөжүүлэх арга хэмжээ авах;
§ Өндөрхаан хотод аялал жуулчлалын чиглэлийн сургууль байгуулах;
§ сумын сургуулийн дотуур байрыг орчин үеийн тавилга хэрэгслээр ханган гэрийн нөхцөлд ойртуулан тохижуулж малчдын хүүхдийн 80-аас доошгүй хувийг бүрэн хамруулах хүчин чадалтай болгох;
§ бичил бүсүүдийн төвийн сургуулиудыг мэргэжлийн багшаар хангах зорилгоор Чойбалсан хотын Багшийн коллежийг түшиглүүлэн хөрвөх чадвартай багш бэлтгэж, багш нарын мэргэжил боловсролыг байнга дээшлүүлэх арга хэмжээ авах;
§ Дорнод аймгийн Чойбалсан хотод уул уурхайн дээд сургууль байгуулан ажиллуулах.
Гарах үр дүн: Бүсийн бүх шатны сургуулиудын тогтолцоо төлөвшиж, сургалтын орчин сайжирна.
2.3. Хүн амын эрүүл мэндийг сайжруулах
Үндэслэл: Зүүн бүс нутгийн эрүүл мэндийн салбарын боловсон хүчний хангалт, мэргэжлийн ур чадварын түвшин харилцан адилгүй, бүсийн эмнэлгүүдийн төсөв, материаллаг баазын хангамж, хүрэлцээ хангалтгүйгээс эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний чанар, хүртээмж шаардлагын түвшинд хүрэхгүй байна. Нэг хүнд ногдох эрүүл мэндийн салбарт зориулан олгож байгаа төсөв нь улсын дунджаас 15 хувиар доогуур байна.
Зүүн бүс нутагт нийт 2235 ор бүхий нэгдсэн болон төрөлжсөн эмнэлэг, сумдын их эмчийн салбар 72 ажиллаж, үүнд 360 орчим их эмч, 1400 гаруй эмнэлгийн дунд мэргэжилтэй ажилтан ажиллаж байна.
Эрүүл мэндийн үйлчилгээ нь ялангуяа сум, багийн болон малчид, тариаланчдын хэрэгцээг шаардлагын түвшинд чанартай хангаж чадахгүй байна.
Амьсгалын зам, зүрх судас, элэг цөс, хоол боловсруулах эрхтэн болон арьс өнгөний өвчин, халдварт шимэгчийн өвчний тархалтын байдал тус бүсэд улсын дунджаас 6 орчим хувиар өндөр байна. Хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн байдалд тавих хяналт сулаас хоол хүнсний гаралтай өвчлөл, хордлого өсөх хандлагатай байна.
Амьдралын түвшин доогуур өрхийн хүүхэд 2.5 дахин илүү өвчилж, 3 дахин илүү эмнэлэгт хэвтэж, мөн тэр хэмжээгээр эндэж байна. Эндсэн эхийн 83.3 хувь нь малчин, 66.6 хувь нь сумын эмнэлэгт эндсэн нь сум, багийн түвшинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж доогуур байгааг харуулж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 10 гаруй хувь нь цус багадалттай, 7 орчим хувь нь эрхтэн тогтолцооны өвчтэй байна. Хүн амын эрүүл мэндийн талаар олон төрлийн сургалт сурталчилгаа явагдаж байгаа боловч түүнийг амьдралд хэрэгжүүлэх дадал заншил сайн төлөвшихгүй байна. Эмзэг бүлгийн эхчүүд эндэгдэлд илүү өртөж байна.
Хүн амын эрүүл мэндийн асуудлыг эрүүл орчны асуудалтай хамтатган авч үзэх шаардлагатай байна. Хот, суурин газарт төвлөрөл ихсэж, хог хаягдал, бохир усыг ил задгай хаяж, хөрс агаарыг бохирдуулах, ундны усны энгийн болон уурхайн худгийн усны чанар муу, гэр хорооллын айл өрхийн бие засах газар эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй зэргээс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлсээр байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний оновчтой тогтолцоог бүсийн хэмжээнд бүрдүүлж, хүртээмж чанарыг нь сайжруулан, хүн амын эрүүл мэндийн түвшинг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Чойбалсан дахь бүсийн эмчилгээ оношилгооны төвийн техник хэрэгслийг сүүлийн үеийн эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр шинэчилж, эдгээр техник хэрэгслийг ашиглах боловсон хүчинг дотоод, гадаадад бэлтгэн мэргэшүүлж хангах;
§ эмчилгээ, оношилгооны орчин үеийн арга хэрэгслүүдийг тухайлбал, дурангийн оношилгоо, дурангийн мэс засал эмчилгээг нэвтрүүлэх;
§ өрхийн эмнэлгийн тогтолцоог бүсийн хэмжээнд бүрэн төлөвшүүлэх;
§ сумдын эмнэлгийг ЭХО (хэт авиан дүрслэл) болон оношилгооны бусад аппарат, багаж хэрэгслээр хангах;
§ сумдын эмнэлгийг анхан шатны шинжилгээний техник, багаж хэрэгсэл, урвалж бодисоор, сум дундын эмнэлгүүдийг боловсон хүчин, оношилгоо эмчилгээний техник хэрэгслээр хангах;
§ бүс нутгийн тулгуур төв хотууд, бичил бүсийн төвүүд, сумдын эмнэлгийг эмч, эмнэлгийн мэргэжилтнээр бүрэн хангах;
§ бүсийн нийт хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах замаар өвчнийг эрт илрүүлэх тогтолцоонд шилжүүлэх;
§ нийгмийн нэн ядуу, эмзэг бүлэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэх, тэдний эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн хүмүүнлэгийн болон ээлтэй тусламж, үйлчилгээг дэмжих;
§ хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний хамралтыг сайжруулж, эмнэлгийн санхүүжилтийг боловсронгуй болгох;
§ хувь хүнд эрүүл мэндээ хамгаалах болон анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх мэдлэг олгох зайн сургалтыг тогтмол зохион байгуулах;
§ бүс нутгийн онцлогт тохирсон эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
§ Бор-Өндөрт томоохон эмнэлэг байгуулж бичил бүсийн төв, сумдын эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг баазыг сайжруулж, нэн шаардлагатай эм, тарианы найдвартай нөөцтэй болгох арга хэмжээ авах;
§ монголын уламжлалт эмнэлгийг хөгжүүлэх;
§ бүсийн тулгуур төв, бичил бүсийн болон сумдын төвүүдэд нөхөн сэргээх эмчилгээний болон бялдаржуулах төвүүдийг байгуулан ажиллуулахад онцгой анхаарах;
§ сумын эмнэлгийн барилгыг шинэчлэх, эхний ээлжинд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Дашбалбар, Баян-Уул, Хөлөнбуйр, Сэргэлэн, Хэнтий аймгийн Баянмөнх, Цэнхэрмандал суманд хүн эмнэлгийн барилгыг барьж ашиглалтад оруулах;
§ эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулж, шуурхай болгох, эмчилгээ оношилгооны техник хэрэгслээр тоноглогдсон автомашинаар хангах;
§ эрүүл мэндийн анхан шатны бүртгэл, мэдээллийн компьютержсэн сүлжээний үндэс суурийг тавих;
§ халдварт өвчинтэй тэмцэх явдлыг хүчтэй болгож, ялангуяа бүс нутгийн хэмжээнд буурахгүй байгаа сүрьеэ, бруцеллёз, хамуу, бэлгийн замын халдварт өвчнийг бууруулах;
§ дархлалын олдмол хамшинж, бэлгийн замын халдварт өвчний тархалтаас сэргийлэн, тархалтыг хязгаарлах арга хэмжээ авах;
§ хүүхдийн дунд зонхилон тохиолдож байгаа өвчний оношилгоо эмчилгээг сайжруулан, хүүхдийн өвчлөлийг багасгаж, нялхсын болон хүүхдийн эндэгдлийг бууруулах;
§ аймгуудад бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ өвчнийг бүрэн эдгэрүүлэхэд зориулсан нарийн мэргэжлийн эмч болон лабораторийн шинжилгээний үзлэгийг жил бүр зохион байгуулах;
§ Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд бүсийн аймаг болоод нийслэлээс зөвлөх эмч нарыг томилон ажиллуулж, эмчийн хангамж, чадварыг сайжруулах;
§ сум, багт ажиллах эмч нарын ажлын нөхцөлийг /ялангуяа багийн бага эмч/ сайжруулах;
§ Дорнод аймагт гоц халдварт өвчинтэй тэмцэх алба байгуулах;
§ хүн амын вакцинжуулалтын түвшинг бүсийн тулгуур төвүүдэд 97 хувь, бичил бүсийн төв болон сумдад 96 хувьд хүргэх;
§ бүсийн өндөр настан ахмадуудад үйлчлэх нөхөн сэргээх төв, сувиллын газруудыг байгуулж ажиллуулах;
§ өмнө нь ашиглаж байсан рашаан сувиллуудыг сэргээн ашиглалтыг сайжруулна;
§ биеийн тамирыг бүх нийтийг эрүүлжүүлэхэд чиглүүлэн хөгжүүлэхийн хамт бүсийн спортын ордон, танхимуудыг барих;
§ мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчний гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.
Гарах үр дүн: Хүн амын эрүүл мэндийн түвшин дээшилж, ялангуяа халдварт өвчин 2000 оны түвшнээс 30-аас доошгүй хувиар, хүүхдийн эндэгдэл 2004 оныхоос 20 хүртэл хувиар буурна.
Тэргүүлэх зорилт 2. Хүрээлэн буй орчны бохирдлоос шалтгаалсан хүн амын өвчлөлийг бууруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүсийн тулгуур төв болон аймгийн төвийн гэр хорооллуудыг цэвэр усны төвлөрсөн системд холбох ажлыг эхэлж, байгууллага, айл өрхийг халуун устай болгохын хамт нийтийн халуун усны үйлчилгээг сайжруулах ажлыг зохион байгуулах;
§ байгууллагуудын дэргэд халуун ус, сауны үйлчилгээг бий болгох үүсгэл санаачилгыг хөхиүлэн дэмжихийн хамт сум бүрийг нийтийн халуун устай болгох арга хэмжээ авах;
§ бүсийн тулгуур төв, зарим томоохон сум, суурин газрыг ариун цэврийн шаардлага хангасан нийтийн бие засах газруудтай болгох;
§ хүрээлэн буй орчны бохирдлоос шалтгаалсан хүн амын өвчлөлийн байдлыг байнга хянан судалж байх тогтолцоог бүрдүүлж, олон түмэнд ил тод мэдээлж байх;
§ ундны усыг цэнгэгжүүлэн цэвэрлэх ажлыг бүсийн тулгуур төв, сумын төвийн түвшинд бүрэн шийдвэрлэж, хөдөөгийн малчин өрхийг стандартын шаардлага хангасан ундны усаар хангах ажлыг зохион байгуулах;
§ бүсийн тулгуур төвийн болон сумын төвийн утааг багасгах арга хэмжээ авах;
§ үйлдвэрлэлийн чанартай орчны бохирдолд байнгын хяналт тавьж, түүнийг арилгах механизмыг нэвтрүүлэх;
§ хөрсний бохирдлыг судалж бууруулах зорилгоор хатуу хог хаягдлыг боловсруулах, дарж устгах ажлыг аймгийн төв болон сумын төвүүдэд зохион байгуулах.
Гарах үр дүн: Эрүүл мэндийн аюулгүй орчныг бүрдүүлснээр хүрээлэн буй орчны бохирдлоос шалтгаалсан хүн амын өвчлөл 50 хувь буурна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хүн амын халдварт өвчлөлийг бууруулж, орчин үеийн эмнэлгийн үйлчилгээг баг хүртэл бүх түвшинд бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүсийн төв болон аймгийн төвүүд, бичил бүсүүдийн төвийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилж теле-оношилгоо, эмчилгээний үндэс суурийг тавьж хэрэгжүүлэх;
§ хүрээлэн буй орчноос үүсэх бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр бүтээлтэй зохион байгуулах;
§ бүсийн тулгуур төв болон аймгийн төв, бичил бүсүүдийн төвийн эмнэлгийн эмчилгээ оношилгоог дэлхийн жишигт ойртуулах;
§ хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагуудыг тууштай дэмжин хөгжүүлэх;
§ хорт хавдрыг эрт оношилж илрүүлэх чадавхийг бүрдүүлэх;
§ өвчтөнийг хэвтүүлж эмчлэх боломжийн тохилог, тав тухтай байдлыг хангасан орчныг бүсийн төв, аймгийн төв, сумын эмнэлгүүдэд бүрдүүлэх;
§ багийн эмнэлгийг эм, техник хэрэгслээр хангаж, зарим төрлийн өвчнийг багийн эмнэлэгт эмчлэх ажлыг зохион байгуулах;
§ багийг хүний их эмчээр хангаж эхлэх.
Гарах үр дүн: Хүн амын халдварт өвчин 2000 оны түвшнээс 50-иас доошгүй хувиар буурч, багийн түвшинд орчин үеийн эмнэлгийн үйлчилгээ нэвтэрч эхэлнэ.
2.4. Нийгмийн хамгаалал, ядуурлыг бууруулах
Үндэслэл: Зүүн бүсэд ажилгүйдэл 1995 онд 10.0, 2000 онд 8.0 хувь байсан бол 2004 онд 3.4 хувь болон буурч, улсын дундажтай ойролцоо байгаа боловч Дорнод аймагт энэ үзүүлэлт 4.8, Хэнтий аймагт 3.6 байна. Үүнтэй холбоотойгоор ядуурал ч бас харьцангуй их байна.
Өнөөгийн байдлаар Зүүн бүсэд ядуу өрхийн тоо улсын дунджаас 10 гаруй хувиар өндөр байна. Ядуу өрхийн дийлэнх хэсэг төвлөрсөн суурин газар буюу аймаг, сумын төвүүдэд байна.
Ядуурлын гол шалтгаан нь байгаль цаг уурын бэрхшээл, ган зудад малаа олноор нь үхүүлснээр малгүй болсонтой холбоотой байна. Нөгөө талаар бизнес эрхэлж бие даан амьдрах мэдлэг, дадлага туршлага дутмаг, бэлэнчлэх сэтгэлгээнээс бүрэн салж чадахгүй байгаа зэргээс хамаарч ажилгүйдэл, ядуурал тууштай буурахгүй байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой өрхийн тоог багасган, ажилгүйдлийн түвшинг бууруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ тэтгэврийн сайн дурын даатгалын хүрээг өргөтгөж, даатгалын нэрийн дансад хамрагдалтыг 100 хувьд хүргэж, даатгалын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх;
§ тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээ авах;
§ орлого багатай залуу гэр бүл, нийгмийн эмзэг хэсэг, төрийн албан хаагчдын орон сууцны хангамжийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх;
§ иргэдэд мэргэжил эзэмшүүлэх, давтан сургах сургалтын төвүүдийг байгуулж ажиллуулан мэргэжилтэй ажилчдын тоог нэмэгдүүлэх;
§ өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой иргэдэд туслалцаа үзүүлэх;
§ ядуу, эмзэг бүлгийн хүүхдэд төрөөс үзүүлэх дэмжлэг туслалцааг нэмэгдүүлж, "хүүхдийн мөнгө" хөтөлбөрийг хэрэгжүүлж улмаар хамрах хүрээг өргөтгөх, хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг авах;
§ сайн дурын үндсэн дээр хөдөлмөр, хөрөнгөө нэгтгэн хоршоо, фермерийн аж ахуй, нөхөрлөл байгуулахыг дэмжих болон жижиг, дунд үйлдвэрлэлийг өргөтгөх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх;
§ асрамж халамжийн төвүүдийн үйлчилгээг сайжруулахын хамт иргэдэд амьдрах арга ухааныг зааж сургах ажлыг өргөжүүлэх, ялангуяа хүүхдээ гудамжинд гаргаж буй эцэг эхчүүдэд хариуцлага хүлээлгэх тогтолцоог бүрдүүлэх;
§ ядуу иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээг бодлогоор дэмжих;
§ сумын түвшинд нийгэм, хамт олонд түшиглэсэн халамж асрамжийн үйлчилгээг зохион байгуулан ажиллуулах.
Гарах үр дүн: Амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой өрхийн тоог 2000 оны түвшнээс 30 хувиар багасна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Ажилгүйдлийн болон амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн тоог эрс бууруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг бүх талаар дэмжиж, бага хүүтэй зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, ажлын байрыг олноор бий болгохын хамт бүсийн эдийн засагт эрчимтэй хувь нэмэр оруулах томоохон аж үйлдвэр болон аялал жуулчлалын цогцолборуудад ажлын байрыг нэмэгдүүлэх;
§ бүсийн асрамж, халамжийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулж, тэнд амьдралын боломжгүй бүтэн өнчин, тэнэмэл, нэн ядуу өрхийн хүүхэд болон иргэдийг хооллох, амьдрах ухааны сургалт явуулах арга хэмжээ авах;
§ хоол хүнс, хувцас, орон байраар гачигдаж буй, нэн ядуу айл өрх, хувь хүнд туслах "Нийгмийн халамжийн сан"-гийн үйл ажиллагааг өргөжүүлэх;
§ өөрөө хөдөлмөрлөж, тэмцэж байж гэр бүлээ ядуурлаас гаргаж, элбэг хангалуун амьдарна гэсэн ойлголтыг бүсийн нийт иргэдэд төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах;
§ орчин үеийн техник, технологи дээр ажиллаж чадах ур чадвартай ажилчид бэлтгэх мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвүүдийг бий болгох, мэргэжилтэй ажилчид бэлтгэх ажлыг эрчимжүүлэх.
Гарах үр дүн: Ажилгүйдлийн түвшин буурч, амжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн тоо 2000 оны түвшнээс 2 дахин багасна.
2.5. Хэрэглээний бүтцийг сайжруулах
Үндэслэл: Зүүн бүсэд хүн амын хэрэглээний бүтэц сүүлийн жилүүдэд өргөжин өөрчлөгдөж байгаа боловч хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байна.
Хүний физиологийн нормтой харьцуулж үзэхэд өнөөгийн байдлаар мах, махан бүтээгдэхүүний хангамж 106.0-125.0 хувь байгаа бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тос, жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногооны хангамж 5.5-50.8 хувь, өндөг, загас, загасан бүтээгдэхүүний хангамж ихээхэн доогуур байна.
Төв, суурин газрын хүн амын хүнсний хэрэглээнд будаа, саахар, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, өндөг илүү байхад хөдөөгийнхний хэрэглээнд мах, сүү, гурилын хэрэглээ зонхилсон хэвээр байна. Ялангуяа ядуу, нэн ядуу өрхийн хэрэглээний түвшин ихээхэн доогуур байна.
Иймд эдийн засгийн өсөлтийг хурдасгаж хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг зохисгүй хэрэглээг өөрчлөх замаар хүн амын чинээлэг болон ядуу хэсгийн хэрэглээний түвшний зөрүүг багасгах, ухаалаг, чанартай хэрэглээг бий болгон төлөвшүүлэх шаардлага гарч байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Хүн амын хүнсний хангамж, хэрэглээний бүтцийг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ эдийн засаг, эрх зүйн зохицуулалтын хөшүүргүүдийг ашиглан аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих замаар 2010 он гэхэд бүсийн төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг 3.5 дахин, жимс жимсгэний үйлдвэрлэлийг 2 дахин, цөцгийн тосны үйлдвэрлэлийг 42 хувиар өсгөж, загас, загасан бүтээгдэхүүний дотоодын зах зээлд нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэх;
§ хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний 80 хүртэл хувийг, цөцгийн тосны 40 хувийг бүсийн дотоодын үйлдвэрлэлээр хангах;
§ сумын төв, өрхийн аж ахуйд тахиа, шувууны аж ахуйг хөгжүүлэх замаар өндөг, тахиа, шувууны махны хангамжийг нэмэгдүүлэх;
§ үйлдвэрлэл, зах зээлийн таатай орчин бий болгох замаар хүн амын эмзэг хэсэгт хамрагдаж байгаа хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийг бичил бодисоор, иоджуулсан давс, баяжуулсан гурилаар хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах;
§ "Ядуу эх, хүүхдийн хоол тэжээлийн хангамжийг сайжруулах (JFPR-9005)" төслийг бүсийн аймгуудад хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: 2002 оны түвшинтэй харьцуулбал Зүүн бүсийн хүн амын хүнсний хэрэгцээнд төмс, хүнсний ногооны хангамжийг 10-20 хувь, жимс жимсгэний хангамжийг 10 хувь, цөцгийн тосны хангамжийг 50 хувь, загас, загасан бүтээгдэхүүний хангамжийг 5 хувь нэмэгдүүлэн хүн амын хүнсний хангамж, хэрэглээний бүтэц сайжирна.
Тэргүүлэх зорилт 2. Хүн амд хэрэглээний мэдлэгийг олгох замаар зохистой хэрэглээг төлөвшүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ нийт хүн амд иоджуулсан давс, баяжуулсан хүнсийг хэрэглэж сургах, хүнсний хангамжийг сайжруулж, аюулгүй байдлыг хангах зорилгоор энэ талын төрөлжсөн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;
§ хүн амын эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн зөв хэрэглээг бий болгох, сургалт сурталчилгааг зохион байгуулах замаар хүнсний хэрэглээний зохистой бүтцийг бүрдүүлэх;
§ зохистой хэрэглээг бий болгох зорилгоор төрөлжсөн болон сэдэвчилсэн сургалтуудыг мэдээлэл холбооны сүүлийн үеийн технологийг ашиглан тогтмол зохион байгуулах;
§ хүн амын эрүүл мэндэд харш архи, тамхины хэрэглээг бууруулах зорилгоор сургалт, сурталчилгааг өргөтгөж, эдийн засаг, эрх зүйн зохицуулалтын хөшүүргүүдийг оновчтой хэрэглэх;
§ эрчим хүч, усны хэрэглээг үндсэнд нь тоолууржуулах, арвилан хэмнэлтийг урамшуулах эдийн засгийн хөшүүрэг бий болгох.
Гарах үр дүн: Зүүн бүсийн нийт хүн амыг зохистой хэрэглээний мэдлэгтэй болж, түүнийг хэрэгжүүлж эхэлнэ.
Тэргүүлэх зорилт 3. Хүн амын хэрэглээний зохистой бүтцэд нийцсэн үйлдвэрлэл, байгаль орчинд хоргүй, дэвшилтэт техник, технологийг тууштай нэвтрүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ дэвшилтэт техник, технологи бүхий жижиг, дунд үйлдвэрүүдийг бүсийн тулгуур төв, аймаг, бичил бүсүүдийн болон сумдын төвд хөгжүүлэх замаар үйлдвэрлэлийн зохистой хэрэглээний түвшинг дээшлүүлэх;
§ баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, хангамжийг сайжруулах зорилгоор ийм чиглэлийн үйлдвэрлэлийг эдийн засгийн зохицуулалтын хөшүүргүүдийг хэрэглэн дэмжих арга хэмжээ авах;
§ үйлдвэрлэлийн хог хаягдлыг хоргүйжүүлэх,халдваргүйжүүлэх, хортой хаягдлыг устгах зориулалт бүхий үйлдвэрлэлийг шинээр бий болгох арга хэмжээ авах;
§ Буйр нуурын загасны үйлдвэрийн техник, технологийг шинэчилж загас, загасан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хангамжийг нь сайжруулах;
§ хог хаягдал, бохир ус зайлуулах, устгах, ялган боловсруулах, цэвэршүүлэх төсөл шалгаруулан аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлж байх арга хэмжээ авах;
§ үйлдвэрлэлийн болон хүн амын хэрэглээний явцад гарсан хог хаягдлыг бууруулах, боломжтойг нь төрөлжүүлэн дахин боловсруулж ашиглах, ахуй, орчныг бохирдуулагч нь илүү төлбөр төлөх зарчмыг тууштай хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Хүн амын хэрэглээний зохистой бүтцэд нийцсэн үйлдвэрлэл бий болж, хог хаягдлыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй ангилан боловсруулдаг болно.
Тэргүүлэх зорилт 4. Зүүн бүсэд багтаж буй төв, суурин газрын гэр хорооллын усан хангамжийн түвшинг дээшлүүлж, усны зохистой хэрэглээг бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ төв, суурин газрын цэвэр, бохир усны системийн техник технологийг шинэчлэх зорилгоор 2008 онд багтаан бүсийн аймгийн төвүүдэд Азийн хөгжлийн банкны зээлээр цэвэр ус дамжуулах шугам тавих, гэр хорооллын усан хангамжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх;
§ зарим төв, суурин газрын гэр хорооллын цэвэр, бохир усны системийг төвлөрсөн эх үүсвэр, бохир ус зайлуулах системтэй холбох арга хэмжээг хэрэгжүүлэх эхлэлийг тавих.
§ сумын төвийн болон малчдын ундны усны хангамжийг сайжруулах, усыг цэнгэгжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
§ Зүүн бүсэд хатуулагтай ус хэрэглэж буй сумдын газрын гүний болон гадаргын усны хэрэглээний байдалд судалгаа хийж, ундны цэвэр усаар хангах асуудлыг шийдвэрлэх;
§ Дорнод аймгийн Сэргэлэн сумын Сүмийн булаг, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын рашаантын голын цэвэр усыг савлаж, дотоод хэрэгцээнд нийлүүлэхийн зэрэгцээ экспортлох;
§ Дорнод аймагт борзон /цеолит/ ашиглан ус цэвэршүүлэх төсөл боловсруулж хэрэгжүүлэх;
§ гэр хорооллын усан хангамжийг сайжруулах, усны зохистой хэрэглээг бий болгоход хувийн хэвшлийн оролцоог дэмжсэн эдийн засгийн хөшүүргүүдийг боловсруулан хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн хүн ам ундны цэвэр усаар хангагдах нөхцөл бүрдэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хүн амын хүнсний хангамж, хэрэглээний бүтцийг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бизнес эрхлэх орчинг сайжруулах замаар аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж бүсийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, цөцгийн тосны үйлдвэрлэлийг өсгөн, загас, загасан бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх;
§ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)-ээр урамшуулах арга хэмжээ авах;
§ хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний 100 хүртэл хувийг, цөцгийн тосны 70 хувийг бүсийн дотоодын үйлдвэрлэлээр хангана. Цагаан идээний хангамжийг эрс нэмэгдүүлэх.
Гарах үр дүн: 2002 оны түвшинтэй харьцуулахад төмс, хүнсний ногооны хангамж 60 хувь, жимс жимсгэний хангамж 25 хувь, цөцгийн тосны хангамж 70 хувь, загас, загасан бүтээгдэхүүний хангамж 10 хувь нэмэгдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Төв, суурин газрын хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усаар хангах ажлыг сайжруулж, усан хангамжийн түвшинг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ төв, суурин газрын хүн амын унд, ахуйн усны эх үүсвэрт ариун цэвэр, эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, тохижуулах;
§ бүсийн аймгуудын ундны усны зарим эх үүсвэрийг судлан тогтоож, сумын ундны усны худгуудад цэнгэгжүүлэх тоног төхөөрөмж суурилуулан усны чанар, хангамжийг сайжруулах ажлыг зохион байгуулж дуусгах;
§ Сүхбаатар аймгийн Дарьганга, Онгон, Наран, Түвшинширээ, Талбулаг, Баяндэлгэр, Хэнтий аймгийн Баян-Овоо, Галшар, Өмнөдэлгэр, Баянмөнх, Баянхутаг, Дорнод аймгийн Матад, Цагаан-Овоо, Гурванзагал, Чойбалсан, Сэргэлэн сумдын ундны болон ахуйн хэрэглээний усан хангамжийг сайжруулах тусгайлсан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Зүүн бүсийн хүн ам ундны цэвэр усаар бүрэн хангагдана.
2.6. Хүн амын нутагшилт, хот байгуулалтын талаар
Үндэслэл: Өнөөгийн байдлаар Зүүн бүсэд 10000-аас дээш хүн амтай бүсийн төв 3, 500-10000 хүртэл оршин суугчидтай 43 тосгон байна.
Эдгээр төв, суурин газруудад 100 орчим мянган хүн оршин сууж байгаа нь бүс нутгийн нийт хүн амын 50 хувийг эзэлж байна. Өндөрхаан, Баруун-Уртад 13-15 мянган хүн, харин Чойбалсанд 40 мянган хүн оршин сууж байна. Чойбалсан нь улсын хэмжээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын дараа орох томоохон суурин болж байна.
Монгол Улсын Их Хурлын 2003 оны 01 дүгээр тогтоолын дагуу Чойбалсан, Өндөрхаан нь Зүүн бүсийн тулгуур төв болсон.
Зүүн бүсийн нийт өрхийн зөвхөн 45 орчим хувь нь байшинд амьдарч байна. Иймд цаашид орон сууцны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.
Зүүн бүсийн аймгууд сумдаа бүсчилэн бичил бүс болгон хөгжүүлэх шийдвэрийг орон нутгийн түвшинд гарган ажиллаж байна. Энэ бүсчилэл нь хөгжлийн явцад улам боловсронгуй болж өөрчлөгдөж болно.
Зүүн бүсэд орчин үеийн шаардлагад нийцсэн хот байгуулалтын цэгцтэй бодлого ихээхэн үгүйлэгдэж байна. Одоо мөрдөж байгаа аймаг, сумын төвийн ерөнхий төлөвлөгөөнүүдийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Зүүн бүсийн хот, суурин газруудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зах зээлийн тогтолцооны нөхцөлд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлж эхэлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ аймгийн төв, бичил бүсийн болон сумын төвийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулах;
§ бүсийн тулгуур төв Өндөрхаан, Чойбалсан хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;
§ бүсийн тулгуур төв Чойбалсан хотыг аж үйлдвэр, соёл, шинжлэх ухааны цогцолбор, Өндөрхааныг аялал жуулчлал, бизнесийн хөгжлийн тулгуур төв, Төв болон Зүүн бүсийг холбох уулзвар зангилаа болгон хөгжүүлэх;
§ хил орчмын бүс нутагт хүн ам суурьшуулах зорилго бүхий урамшууллын бодлого хэрэгжүүлж, Дорнод аймгийн Чулуунхороот, Халх гол, Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга, Наран, Хэнтий аймгийн Дадал, Батширээт сумын хүн амын тогтвор суурьшлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах;
§ бүсийн тулгуур төв, аймгийн төв, томоохон суурин газрын хүн амын суурьшилтыг дэмжиж, орчин үеийн шаардлага хангасан тохилог орон сууцны хэрэгцээтэй нь уялдуулан орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх. Чойбалсанд 90 айлын, Баруун-Урт, Өндөрхаанд тус бүр 128 айлын орон сууцны хорооллыг барих;
§ Тамсагбулаг, Төмөртэйн овоо зэрэг ашигт малтмалын орд газруудыг ашиглахтай уялдан хүн амын төвлөрлийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх;
§ хөдөөгийн багийн төвүүдийг шинэчлэн тохижуулж, эрүүл мэндийн болон боловсролын зарим үйлчилгээ явуулах тохилог орчин бүрдүүлэх;
§ бүсийн иргэдийн оюуны болон соёлын хэрэгцээг нийслэл хотоос дутахааргүй хангаж чадах бүтцийг бүсийн тулгуур төв, аймгийн төв, бичил бүсийн төвүүдэд бий болгох.
Гарах үр дүн: Бүсийн хүн амын тогтвор суурьшил сайжирна.
Тэргүүлэх зорилт 2. Бүсийн хүн амын хэрэгцээг бүрэн хангахуйц орчныг бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүсийн төв, аймгийн төвд цахим номын сангийн үйлчилгээг бий болгох;
§ бүсийн болон бичил бүсийн төвүүдийн орон сууцны хэрэгцээтэй уялдуулан тохилог орон сууц барихын хамт амины орон сууц барьж буй иргэдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих;
§ Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн төвүүдийн нийтийн аж ахуйг хөгжүүлэх төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
§ иргэд, залуучуудад бизнес эрхлэхэд нь туслах бизнес арилжаа, мэдээллийн төвийг бүсийн аймагт байгуулах;
§ орон гэргүй байгаа ядуучуудыг орон байраар хангах цогц арга хэмжээ авах;
§ бүсийн аймгийн төв, бичил бүсийн төвүүдэд соёл урлагийг хөгжүүлж, хүн амын эрэлтэд нийцсэн уран бүтээл тууривах явдлыг дэмжих;
§ бүсийн төв, аймгийн төв, зарим бичил бүсийн төвүүдэд мэргэжлийн сургууль, их, дээд сургууль байгуулан ажиллуулах.
Гарах үр дүн: Бүсийн хүн амын ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Хүн ам тогтвортой төвлөрөн суурьших нөхцөлийг хангах хэмжээнд зүүн бүсийн тулгуур төв, аймгийн төв болон бичил төвүүдийг хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүсийн үйлдвэрлэл, хэрэглээ, хүн амын өсөлттэй уялдуулан цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, радио холбоо, зам, тээвэр зэрэг инженерийн дэд бүтцийн шугам сүлжээг өргөтгөн хөгжүүлж, иргэдийн эрэлт, хэрэгцээг бүрэн хангах;
§ бүсийн төв болон бичил бүсийн төвүүдийг хотжилтын хэмжээнд хүргэн хөгжүүлж, хүн ам татагдан төвлөрөх нөхцөлийг бүрдүүлэх;
§ малчдыг эрчим хүч, тээврийн хэрэгсэл, телевиз, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тохилог орон сууцтай болгох ажлыг шийдвэрлэх;
§ бүсийн тулгуур төвүүдэд урлаг соёл, спортын орчин үеийн томоохон цогцолборуудыг барьж ашиглалтад оруулах;
§ сум, багийн төвүүдийг суурин иргэншлийн аж төрөх хэлбэрт шилжүүлнэ;
§ төв, суурин газруудын тохилог орон сууцны хэрэгцээг бүрэн шийдвэрлэх.
Гарах үр дүн: Зүүн бүсийн тулгуур төв, аймгийн төв болон бичил төвүүүдийн хөгжил, хүн амын тогтвортой суурьшил, ая тухтай амьдрах нөхцөлийг хангаж, шилжих хөдөлгөөн багасна.
Гурав. Байгаль орчны хамгаалал,
байгалийн нөөцийн ашиглалт
Зүүн бүс нутаг нь хүн амын нягтрал, суурьшил багатай учраас байгаль орчин нь харьцангуй унаган төрхөө хадгалан үлдсэн байна. Энэ бүс нутаг нийтдээ 28620.9 мян.га талбайтай бөгөөд Монгол Улсын газрын сангийн 18.3 хувь болж байна. Энэ бүс нутаг гадаргын усны нөөц ихээхэн дутмаг, хуурайшилт, байгалийн гамшгийн давтамж ихтэй, хөрсөн бүрхэвч нь элэгдэл, эвдрэлд амархан өртөмтгий зэрэг экологийн эмзэг орчинтой юм. Зүүн бүсэд биологийн өвөрмөц төрөл, зүйл бүхий дэлхийн тал хээрийн унаган ландшафтыг хадгалан үлдсэн Хан Хэнтий, Дорнод Монголын дархан газрууд оршдог юм.
Дорнод Монголын тал нутагт ургамлын гарц буурч, ургац алдах үзэгдлийн хугацаа давтамж улам ойртож буйг судлаачид нотолж байна.
Зүүн бүсийн аймгууд нь бэлчээрийн хүрэлцээ сайтай, мал цөөнтэй. Бэлчээрийн дундаж ачаалал бага, мал сийрэг байрлалтай ч гэсэн тодорхой хэсэгт бэлчээрийн талхагдал нэлээд гарч байна. Худаг ус тойрсон бага хэмжээний нутагт олон тооны мал төвлөрч бэлчээрийн талхагдлыг ихэсгэж байна. Ийм байдал Дорнод аймгийн Матад, Халх гол, Хөлөнбуйр, Сэргэлэн, Цагаан-Овоо, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Уулбаян, Баяндэлгэр, Онгон, Наран, Түвшинширээ сумдын нутагт илүү ажиглагдаж байна.
Нутгийн баруун урд ба урд хэсгээр цөлжилт идэвхжиж Дорнод Монголын талын 500-900 км өргөн байсан хамгаалалтын зурвас захаасаа сэмэрч 200-300 км болж нарийсаад байна.
Ялангуяа сүүлийн 50 жилд Дорнод Монголын талд экологийн өөрчлөлт хүчтэй мэдрэгдэх болжээ. Экологийн доройтлын үндсэн шалтгаан нь зөвхөн бэлчээрийн өвс ургамал талхлагдаж, хөрс элэгдэж эвдэрсэнтэй холбоотой төдийгүй мөн ой, хээрийн түймрийн тоо олширч хамрах хүрээ ихэссэнтэй шууд холбоотой юм. Байгалийн өөрийгөө зохицуулах, нөхөн сэргээх чадварын нөөцийг нэмэгдүүлдэг ой болон борог өвс түймрийн уршгаар сүүлийн жилүүдэд ихээхэн хэмжээгээр устгагдаж үгүй болжээ. Мөн Зүүн бүсийн хойт хэсэг дэх ойг огтлох явдал их гарч байгаагаас цөлжилт нүүрлэх байдал ажиглагдаж байна. Алтны олборлолттой холбоотойгоор Улз зэрэг зарим голын ус татрах аюул нүүрлэж байна.
Дэлхийн хээр талын экосистемийн загвар болгон хадгалах зорилгоор Зүүн бүсийн 10 цэгт нийтдээ 2688.2 мян.га буюу нутгийн 9.4 хувийг тусгай хамгаалалтад аваад байна. Монгол орны хэмжээнд зөвхөн Зүүн бүсэд тариаланд тохиромжтой үржил шим бүхий 350.0 орчим мян.га атар нутаг үлдсэн байна.
3.1. Цөлжилттэй тэмцэх
Үндэслэл: Зүүн бүс нутгийн ихэнх хэсэг нь байгалийн хуурай, хуурайвтар бүсэд оршдог тул сүүлийн жилүүдэд ганд нэрвэгдэх явдал нэмэгджээ.
Бүс нутгийн баруун урд ба урд хэсгээр цөлжилт ихсэж Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон, Наран, Дарьганга, Түвшинширээ сумдын бэлчээрийн талбайн 23.0-35.7 хувь нь цөлжилтөд нэрвэгдээд байна. Мөн Хэнтий аймгийн Галшар, Баянмөнх, Дархан зэрэг сумд цөлжилтөд илүү өртөж байна.
Одоогийн байдлаар 30 мянган га газар элсэн манханд хучигдаад байна.
Сүүлийн жилүүдийн судалгаанаас үзэхэд шороон шуургатай өдрийн жилийн дундаж тоо жилд 16 байснаа 41 болж давтамж нь 2.6 дахин нэмэгдэж байгаа нь цөлжилтийн үйл явц хурдасч байгаагийн илрэл юм.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Элсний нүүдлийг сааруулж, газрын доройтлыг бууруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ цөлжилтийг хянах, мэдээлэх мониторингийн тогтолцоог бий болгож, гангийн аюулын мэдээллийн санг бүсийн аймгийн төвүүдэд байгуулах;
§ говь, хээрийн бүсийн ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх;
§ хот, суурин газрын орчим мал ихээр бөөгнөрч бэлчээр талхлагдахаас урьдчилан сэргийлж, бэлчээр зохион байгуулалт, ашиглалтын оновчтой бодлого явуулж бэлчээрийн менежментийг сайжруулах;
§ цөлжилт, элсний нүүдэлд хамрагдаж буй газар нутагт хайлаас, бут болон нутгийн бусад ургамлыг тарих ажлыг эрчимтэй зохион байгуулах;
§ цөлжилт идэвхжиж буй газар нутагт бутлаг ургамлыг өргөн хэмжээгээр тариалж, ойн зурвас байгуулах;
§ малын бэлчээрийг сэлгэх замаар талхлагдсан газар нутгийн ургамлыг сэргээж, цөлжилтийг багасгах;
§ Ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд хамрагдаж буй Зүүн бүсийн ойн зурвасыг бий болгох ажлыг зохион байгуулах.
Гарах үр дүн: Цөлжилтийг хянах, мэдээлэх мониторингийн тогтолцоог бий болгож, газрын доройтлыг бууруулах ажил эрчимжинэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Цөлжилттэй тэмцэх арга ажиллагааг боловсронгуй болгож, цөлжилтийн эрчийг зогсооно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ газрын элэгдэл, эвдрэл, бэлчээрийн даацын хомсдол, хөрсний үржил шимийн доройтол, элсний нүүдэл, хуурайшилт, гангийн нөлөө, цөлжилтийн явцын мэдээллийн тогтолцоо бий болгон мэдээллийн нэгдсэн санг байгуулж ашиглах;
§ бэлчээр ашиглалтын хуваарийг оновчтой болгож, жилийн 4 улиралд бэлчээрийг зохистой ашиглах, ой мод, бут сөөгийг сүйтгэх явдлыг зогсоох зэрэг хүн, амьтнаас хамааралтай үйл ажиллагааг зохицуулан төлөвшүүлэх;
§ цөлжилтийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд сум, багийг бүрэн хамруулах;
§ газар тариалангийн үйлдвэрлэлд хөрсний эвдрэлтэй тэмцэх сүүлийн үеийн технологи нэвтрүүлж, хөрсний үржил шимийг хамгаалах, салхинаас хамгаалах ойн зурвасыг цөлжилт ихтэй нутаг Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Түвшинширээ, Дархан, Галшар, Баянмөнх сумдад байгуулах;
§ тариалангийн талбайг ойн зурвас, бут сөөг тариалах замаар хамгаалахаас гадна услалтын системтэй болгох асуудлыг үндсэнд нь шийдвэрлэх.
Гарах үр дүн: Хүний үйл ажиллагаанаас хамаарах газрын доройтол, цөлжилтийн эрч үндсэндээ буурна.
3.2. Ойн нөөцийн ашиглалт, хамгаалал
Үндэслэл: Бүсийн нийт газар нутгийн 5.7 хувийг ой эзэлж байна. Одоогоор жилдээ 20.0 гаруй мянган шоо метр мод бэлтгэж байгаагийн 90 орчим хувь нь түлээний мод, хашаа саравч, модон байшин барихад ашиглагдаж байгаа бөгөөд жилд дунджаар 400 га-д ойн нөхөн сэргээлт хийж байна. Ой хамгаалах ойжуулалтын арга хэмжээг Биндэр, Баян-Уул сумын ойн аж ахуйнууд эрхэлж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, хүний болгоомжгүй үйл ажиллагаанаас ой, хээрийн түймэр ихсэж, түүнээс гарах хохирол улам бүр нэмэгдэж байна. Сүүлийн 10 жилийн судалгаагаар Дорнод, Хэнтий аймгийн ойн сангийн 26-50 хувь нь түймэрт өртжээ. Ойн нөөц багасахад хөнөөлт мэрэгч, шавьж багагүй нөлөөлж байна.
Иймд ойг хамгаалах, ашиглалтад нь тавих хяналтыг сайжруулах, нөхөн сэргээх, ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх нь Зүүн бүсийн хувьд чухлаар тавигдаж байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Ойг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажлыг сайжруулж, түүний ашиглалтад тавих хяналтыг хүчтэй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Зүүн бүсийн ойн нөөцийг шинэчлэн тогтоож, экологи-эдийн засгийн үнэлгээ хийлгэх, нөхөн сэргээх, ашиглах, хамгаалах, ойжуулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх;
§ мод ихээр огтолж, ашигласан талбайг ойжуулах ажлыг илүү анхаарч, жилд ойжуулах талбайн хэмжээг нэмэгдүүлж, аймгийн төв, сумын төвийг моджуулах арга хэмжээг системтэй авч хэрэгжүүлэх;
§ Сүхбаатар аймагт Монгол оронд ховордсон гандгир, улиангар, яшил, хайлаас, бургас зэрэг мод сөөгийг ургуулах плантацын аж ахуй байгуулж, жилдээ 100-гаас доошгүй га талбайд таримал ойн зурвас төгөл байгуулах төсөл хэрэгжүүлэх;
§ хөрш зэргэлдээ улс, аймгуудын хооронд ойн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх мэдээлэл, техникийн баазыг бий болгох;
§ мод, сөөгний үр бэлтгэх, тарьц суулгац ургуулах болон боргоцойн цехийг Баян-Уул, Батширээт, Биндэрийн ойн аж ахуйнуудад байгуулах;
§ жилд ойгоос ашиглах модны талбайн хэмжээг хязгаарлах арга хэмжээ авах;
§ мод үржүүлэх, ойжуулах ажилд нутгийн иргэдийг оролцуулах, тэдэнд экологийн зохих түвшний боловсрол олгох арга хэмжээ авах;
§ жил бүр бүх нийтээр мод тарих өдрийг тогтоож, бүсийн тулгуур төв, аймгийн төв болон суурин газрыг цэцэрлэгжүүлэх, гол усны эх, тариалангийн талбай, авто болон төмөр замын дагуу ойн зурвас байгуулах.
Гарах үр дүн: Ойн нөөцийг зохистой хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах тогтолцоо бий болж, бүсийн ойн нөөц нэмэгдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Ойг түймэр, хортон шавьж, мэрэгчдээс хамгаалах, хохирлыг арилгах, эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын цогцолбор арга хэмээг авч хэрэгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ ойн хортон шавьж, өвчинтэй биологийн болон байгальд хоргүй бусад аргаар тэмцэх ажлыг өргөжүүлж, одоогоор нэрвэгдсэн ойг нөхөн сэргээж эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах;
§ ойн нөөц ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувийг ойг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
§ ойн нөхөн сэргээлтийн ажлыг эдийн засгийн хөшүүрэг хэрэглэн урамшуулж, энэ талын сургалт, сурталчилгааны ажлыг сайжруулан орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, үүсгэл санаачилгыг дэмжих;
§ ойн түймэр, хортон шавьжийн тархалтын талаар мэдээллийг шуурхай хүргэх тогтолцоог бий болгох;
§ ойн нөөц, хайгуул судалгааны ажлыг бүсийн хэмжээнд өргөн хүрээтэй явуулах ажлыг зохион байгуулах;
§ тарьц бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн хамт иргэдээр тарьц бэлтгүүлэх ажлыг зохион байгуулж, урамшуулах.
Гарах үр дүн: Ойг түймэр, хортон шавьжаас хамгаалах, хохирлыг арилгах эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын тогтолцоо бий болно.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Ойн нөөцийг зохистой ашиглах үйл ажиллагааг эцсийн бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх болон ойг нөхөн сэргээх тэргүүний технологи нэвтрүүлэх зорилттой уялдуулан хэрэгжүүлж, ой хамгаалах ажлыг өргөжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ ойн экологийн тэнцвэрт байдал, нөхөн ургах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр мод бэлтгэлийн шинэ технологийг ой, ургамалжилтын онцлогт тохируулан боловсруулж нэвтрүүлэх;
§ мод боловсруулах үйлдвэрүүдэд хаягдалгүй технологи бүрэн нэвтрүүлэх;
§ Баян-Уул, Батширээт, Эрээнцав, Баруун-Уртын модны үйлдвэрүүдэд орон нутгийн хэрэгцээт гэр, гэр ахуйн модон эдлэл, морин тэрэг зэрэг модон эдлэл үйлдвэрлэх шинэ технологи нэвтрүүлэх;
§ үйлдвэрлэлийн зориултаар хэрэглээний мод бэлтгэсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээр огтолсон нэг модны оронд 3-5 мод тариулж хэвшүүлэх;
§ бүсийн хэмжээнд тарьц бэлтгэх, суулгах ажлыг нийтийг хамарсан хөдөлгөөн болгож, аймаг, сум, багийн түвшинд ойжуулан цэцэрлэгжүүлэх ажлыг үр бүтээлтэй зохион байгуулах.
Гарах үр дүн: Мод бэлтгэлийн болон боловсруулах үйлдвэрт хаягдалгүй шинэ технологи нэвтэрч, ойн нөөц нэмэгдэнэ.
3.3. Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах
Үндэслэл: Ган, зуд, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурах, мөндөр, хүйтэн бороо орох, үер, хүн, мал, ургамал, амьтны гоц халдварт өвчин, ой, хээрийн түймэр зэрэг байгалийн гэнэтийн үзэгдэл, гамшиг үе үе тохиолдож мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл, эдийн засаг, байгаль орчинд багагүй сөрөг нөлөө үзүүлж байна.
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил ихээхэн үгүйлэгдэж байна. Байгалийн гамшгийг судлах, урьдчилан сэргийлэх, нэгэнт тохиолдсон гамшигтай тэмцэх, учирсан хохирлыг нь багасгах чиглэлээр олон улсын байгууллагуудаас дэмжлэг туслалцаа үзүүлж, удирдлага зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авдаг боловч гамшгийн хохирлын хэмжээ тууштай буурахгүй байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх оновчтой тогтолцоог бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ байгаль, цаг уурын онц аюултай үзэгдлийг урьдчилан тооцоолох, олон нийтэд мэдээлэх чиглэлээр бүсийн аймаг, сумын цаг уурын албадын чадавхийг сайжруулах;
§ ой, ургамлын хортон шавьжийн голомт, нүүдэл, хүн, мал, амьтны гоц халдварт өвчний аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, хор уршгийг арилгах, ургамал, хорио цээр, хүн, мал эмнэлгийн албаны чадавхийг дээшлүүлэх;
§ сум, баг, малчин өрх бүр өвс тэжээлийн 7-30 хоногийн нөөцтэй болох ажлыг зохион байгуулах;
§ бэлчээрийн ашиглалтын оновчтой менежментийг бүрэн нэвтрүүлж, төлөвшүүлэх;
§ усалгаатай хадлангийн талбайг бий болгох;
§ мал сүргийг байгалийн гэнэтийн аюул гамшгаас хамгаалах нөхцөлийг малчин, хот айл бүр бүрдүүлэх;
§ байгалийн гамшиг тохиолдсон үед хохирлыг зохих хэмжээгээр нөхөх зорилгоор байгууллага, иргэдийг өмч хөрөнгө, амь насны даатгалд хамруулах ажлыг бүсийн хэмжээнд зохион байгуулах.
Гарах үр дүн: Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх оновчтой тогтолцоо бүсийн хэмжээнд бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Хүн амын байгалийн гамшгийн талаархи мэдлэгийг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ сум бүрт байгалийн гамшигтай тэмцэх зохион байгуулалтын тогтолцоог бүрдүүлж, хүнс, шатахуун болон эмнэлгийн анхны тусламжийн хэрэгцээнд шаардагдах эм, боодол зэрэг зүйлийн аюулаас хамгаалах байнгын нөөцтэй болгох;
§ байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээг хүлээн авах, түгээх, ашиглах, гамшгаас сэргийлэн хамгаалах бэлтгэлийг урьдчилан хангах арга ажиллагаанд бүсийн нийт хүн ам, ялангуяа хөдөөгийн иргэдийг сургах, багаж хэрэгслээр хангах ажлыг шийдвэрлэх;
§ ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, иргэдийн сонор сэрэмж, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор жил бүр бүсчилсэн тусгай сургалтыг бичил сумын төвүүдэд зохион байгуулах;
§ сум бүрт ой, хээрийн түймэр унтраах иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлтгэлтэй орон тооны бус мэргэшсэн анги бий болгож, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр ханган сургалт, дадлагажуулалтыг байнга зохион байгуулах.
Гарах үр дүн: Зүүн бүсийн бүх хүн ам байгалийн гамшиг, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болно.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Байгалийн аюултай үзэгдлийг нийтэд мэдээлэх орчин үеийн тогтолцоог бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ байгалийн аюултай үзэгдлийг урьдчилан тодорхойлох орчин үеийн багаж хэрэгслээр хангах арга хэмжээ авах;
§ байгалийн гамшгийн менежментийн орчин үеийн оновчтой тогтолцоог бий болгох;
§ цаг уурын хяналт-шинжилгээ, мэдээллийн техник, тоног төхөөрөмжийн чанар, хангамжийг сайжруулах.
Гарах үр дүн: Байгалийн аюултай үзэгдлийг нийтэд урьдчилан мэдээлэх орчин үеийн тогтолцоо бүрдэнэ.
Үндэслэл: Зүүн бүсийн хүн ам, мал сүргийн усан хангамж хүрэлцэхгүй, олон сумын төв ундны болон ахуйн хэрэглээний усаар гачигдаж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн бэлчээрийн мал усаар гачигдсаны улмаас тарга хүчээ алдаж ашиг шим буурах, хорогдох шалтгаан болж байна. Одоогийн байдлаар зөвхөн Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт, Бэрх, Бор-Өндөр зэрэг суурин газрууд цэвэр,бохир усны шугам, цэвэрлэх байгууламжтай байна.
Зүүн бүсэд усны бохирдол харьцангуй бага боловч нөөц нь багасч байгаа тул усны нөөцийг илрүүлж, оновчтой ашиглах явдал чухал болж байна. Цаашид бэлчээрийг усжуулах, усалгаатай газар тариалан эрхлэх, төв, суурин газрын ундны усны чанарыг сайжруулах шаардлага гарч байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1 Зүүн бүсийн усны нөөцийг оновчтой ашиглаж, хамгаалалтыг нь сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөгүй услалтын системүүдийг байгуулж, газар тариаланд ашиглах;
§ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Уртын цагаан овоо, Хангай, Ганцын тал, Цайдам, Бяруутын Баянцагаан, Хөөврийн гол, Дарьганга сумын Асгатын уул, Бага бургас, Мухар гашуун, Нам ухаа, Эрээн толгой, Асгат сумын Авдрант, Яргайт, Бөөрийн төв, Хиаз, Сүхбаатар сумын Наран саран, Чигчийт зэрэг бэлчээрийн даац сайтай нутгуудад уст цэгийн хайгуул хийж, худаг гаргаж усжуулах;
§ Сүхбаатар аймагт 497, Хэнтий аймагт 352, Дорнод аймагт 410 инженерийн хийцтэй худгийг тус тус сэргээн засварлах болон шинээр барих;
§ Ононгийн халуун рашаан болон Хэрлэн, Онон, Балж, Улз зэрэг голын усны нөөцийг оновчтой ашиглах, хамгаалах хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх;
§ Зүүн бүс нутгаас хөрш орнууд руу гарч буй хилийн усыг хамгаалах, бохирдуулахгүй байхтай холбогдсон хөтөлбөрийг боловсруулж, гэрээ, хэлэлцээр байгуулан ажиллах;
§ Гурваннуур, Хүрхрээ нуур, Аварга тосон нуур, Хангал нуур, Хар зүрхний хөх нуур, Жаргалан нуур, Ганга нуур, Гүрмийн нууруудад хамгаалалтын дэглэм тогтоох;
§ бүсийн аймаг, сумдад байгаа жижиг нуур, гол горхи, булаг шандыг хамгаалах, усны түвшинг хэвийн хэмжээнд нь хадгалах, зарим ширгэсэн булаг шандыг сэргээх ажлыг орчны нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлэх, усны эхийн экосистемийг хамгаалах ажлыг зохион байгуулах;
§ усны хангамжийн нарийвчилсан судалгааг Хэнтий аймгийн Баян-Овоо, Галшар, Гурванбаян, Баянмөнх, Баянхутаг, Сүхбаатар аймгийн Дарьганга, Онгон, Наран, Түвшинширээ, Баяндэлгэр, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Гурванзагал, Матад сумдад хийж, ундны усны эх үүсвэрийн нөөцийг шинэчлэн тогтоож улмаар ашиглах арга хэмжээ авах;
§ Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт бага гүний худгийн уст цэг тогтоох эрэл хайгуулыг идэвхжүүлж уст цэгийг 2002 оны түвшингээс 50 хувиар нэмэгдүүлэх.
Гарах үр дүн: Зүүн бүсийн усны хангамж сайжирч, усны нөөцийг хамгаалах тогтолцоо бүрдэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Усны эх үүсвэрийг бохирдлоос бүрэн хамгаалж ундны усны хангамж, чанарыг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүс нутгийн усны нөөцийг оновчтой ашиглах, хамгаалах хяналтын тогтолцоог бий болгох;
§ усны эх үүсвэрийг бохирдох, хомсдохоос урьдчилан сэргийлэх, гол горхи, булаг шанд, рашааны эхийг тохижуулах, мод, бут сөөг тарьж ойжуулж ургамалжуулан тохижуулах, усны нөөцийг нөхөн сэргээх чадварыг сайжруулах арга хэмжээ авах;
§ хүн амын ундны усыг зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжийг төв, суурин газарт тавьж эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар аймаг, сумын төвүүдийг бүрэн хангах;
§ малчдын ундны усны чанарыг сайжруулах үүднээс уурхайн болон энгийн худаг гаргах, ус цэнгэгжүүлэх төхөөрөмжөөр хангах ажлыг хэрэгжүүлэх;
§ Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан хотод цэвэр усны шугам сүлжээг сольж, мөн гэр хорооллын айлуудыг ундны усны төвлөрсөн системд холбон хангамж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах;
§ Хэрлэн голын усыг бохирдол, хомсдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах иж бүрэн төслийг боловсруулж хэрэгжүүлэх;
§ гол, горхины гольдирлыг эвдрэлээс хамгаалах арга хэмжээ авах;
§ зарим гол мөрний усыг хуримтлуулах цогцолборыг барьж байгуулах замаар гадаргын усны нөөц, усан хангамжийг нэмэгдүүлэх;
§ усны нөөцийг зөв тогтоон арвижуулж, орчны бохирдол, хомсдолоос хамгаалах.
Гарах үр дүн: Зүүн бүсийн усны бүх нөөц бохирдолгүй болж, ундны усны чанар, хангамж сайжирна.
3.5. Агаар мандлын хамгаалал
Үндэслэл: Зүүн бүсийн агаарын бохирдлын гол эх үүсвэр нь дулааны цахилгаан станц, уурын зуух, гэрийн ердийн зуух байна. Бүсийн хэмжээнд 130 гаруй төвлөрсөн болон нам даралтын уурын зуух, 16.2 мянган өрхийн пийшин, 6000 гаруй машин техник байна. Дулаан халаалтын чиглэлээр жилдээ 330 гаруй мянган тонн нүүрс түлж, утааг цэвэршүүлэхгүйгээр агаарт гаргаж багагүй хэмжээний бохирдлыг бий болгож байна.
Зүүн бүс нутагт байгаль орчинд хоргүй өндөр үр ашигтай дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийг шүүлтүүрийн төхөөрөмжтэй болгох, шаталт сайтай зуух, түлшийг өргөн хэрэглэх, хог хаягдлыг дахин ашиглах, хот, суурин газрын хөрсний элэгдэл эвдрэлийг багасгаж зүлэгжүүлэх зэрэг ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Агаарын чанар, төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтөд тавих хяналт-шинжилгээ, мэдээллийн чанарын түвшинг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ агаарын бохирдлын түвшин болон бохирдуулагч эх үүсвэрт байнгын ажиглалт хяналт хийж, Чойбалсан хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Баруун-Урт, Өндөрхаан хотуудад шинжилгээний иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулах;
§ авто тээврийн хэрэгслээс гарч буй хорт бодис, угаарын хийн зөвшөөрөгдөх хэмжээ, стандарт мөрдөлтөд тавих мэргэжлийн хяналтын албадын үйл ажиллагааг сайжруулах;
§ агаар бохирдуулагчдад олон нийтийн зүгээс тавих хяналтыг хүчтэй болгох зорилгоор агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээний талаархи мэдээллийг сайжруулж, түүнийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх.
Гарах үр дүн: Зүүн бүсийн агаарын чанар, уур амьсгалын өөрчлөлтөд тавих хяналт-шинжилгээ, мэдээллийн тогтолцоо бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулж, агаар бохирдуулагчидтай хийх тэмцлийн арга хэлбэрийг боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Чойбалсан хотын дулааны цахилгаан станц, бусад аймгийн төвүүдийн уурын зуухуудын тоног төхөөрөмжийг шинэчилж, агаарын бохирдлыг эрс бууруулах;
§ төв, суурин газрын гэр хорооллын айл өрхийн 70 хүртэл хувийг бүрэн шаталттай зуухтай болгох ажлыг зохион байгуулах, утаа гаргахгүй түлш хэрэглэдэг зуух, төхөөрөмжөөр хангахад анхаарах;
§ нам даралтын халаалтын зуухаар үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд бүрэн хамруулж, стандартын бус үйлчилгээг зогсоох, аймгийн төвүүдийн 1 дүгээр бүсийн дулаан халаалт хэрэглэгчдийг өртөг хямдтай төвлөрсөн халаалтын сүлжээнд хамруулах арга хэмжээ авах;
§ төв, суурин газрын уур амьсгалыг зөөлрүүлэх үүднээс Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт хотуудын цэцэрлэгжүүлэх талбайн хэмжээг нэмэгдүүлж, жил бүр 2000-аас доошгүй мод тарьж ургуулах;
§ шахмал түлш үйлдвэрлэх болон хийн түлш ашиглахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
§ Чойбалсан хотод хог хаягдал ялган боловсруулах бүсийн чанартай үйлдвэрийг байгуулах;
§ тогтоосон стандартаас илүү утаа, хорт хий агаарт гаргаж буй байгууллага, иргэдэд ногдуулах төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх үндэс бүрдэж хэрэгжих.
Гарах үр дүн: Зүүн бүсийн аймгийн төвүүдийн агаарын бохирдол 2000 оныхоос 50 хувь буурна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Агаарын бохирдлын хяналт-шинжилгээ, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ агаарын бохирдол, агаарын төлөв байдалд тавих хяналтыг тогтмолжуулж, нарны хэт ягаан туяаны хэмжилт хийх багаж, тоног төхөөрөмжийг бүсийн тулгуур төвүүдэд суурилуулж ажиллуулах;
§ сумын төвүүдийн ус, цаг уур, орчны шинжилгээний салбаруудын 50 хувийг агаарын бохирдлын түвшинг хэмжих багаж, тоног төхөөрөмжтэй болгох;
§ агаар бохирдуулагчтай хийх тэмцлийн хүрээг нэмэгдүүлж, энэ чиглэлээрх төрийн бус байгууллагуудын оролцоог өргөтгөх;
§ агаар мандалд сөрөг нөлөө үзүүлдэг ахуйн хэрэглээний зүйлс, техник хэрэгслийн хэрэглээг өөр зүйлээр орлуулах ажлыг зохион байгуулах;
§ дулааралтад нөлөө үзүүлж буй үйлдвэрлэл үйлчилгээ, иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог бий болгох.
Гарах үр дүн: Агаарын бохирдлын хяналт-шинжилгээ, мэдээллийн тогтолцоо хөрш орнуудын түвшинд хүрнэ.
Тэргүүлэх зорилт 2. Төвлөрсөн суурин газрын агаарын бохирдлыг эрс бууруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ төв, суурин газрын айл өрхийн 80 гаруй хувийг бүрэн шаталттай болон хийгээр ажилладаг зуухтай болгох;
§ тээврийн хэрэгслээс агаарт гаргах төрөл бүрийн хорт хийг бууруулах зорилгоор "Техник оношилгооны төв"-үүдийг аймгийн төвүүдэд байгуулах;
§ аймгийн төвүүдийн П бүсэд хамаарах нам даралтын зуух бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний цэгүүдийг үнэлгээнд хамруулж, боломжтой цэгүүдийг төвлөрсөн халаалтын системд холбох ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлэх;
§ төв, суурин газрын уур амьсгалыг зөөлрүүлэх зорилгоор Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт хотуудын цэцэрлэгжүүлсэн талбайн хэмжээг нэмэгдүүлж, жил бүр 3000-аас доошгүй мод тарьж ургуулах.
Гарах үр дүн: Төвлөрсөн суурин газрын агаарын бохирдол 2000 оны түвшингээс 80 хувь буурна.
3.6. Газрын нөөцийн ашиглалт, хамгаалал
Үндэслэл: Зүүн бүсийн нийт газрын сангийн 93.3 хувийг хөдөө аж ахуйн, 0.3 хувийг хот суурингийн, 5.7 хувийг ойн сангийн, 0.4 хувийг усан сангийн, 0.2 хувийг зам, шугам сүлжээний, 0.03 хувийг нөөц газар тус тус эзэлж байна;
Өнөөгийн байдлаар бэлчээрийн даац хэтрэлт бусад бүсүүдээс харьцангуй бага байгаа боловч сүүлийн жилүүдийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бэлчээрийн усны хангамж эрс багасч бэлчээр ихээхэн талхлагдах болжээ. Мөн ашигт малтмал олборлолттой холбоотойгоор хөрсний эвдрэл ихсэх хандлагатай байна. Геологи хайгуул, уул уурхайн үйлдвэрлэлийн явцад ухаж малтсан, эвдэрч элэгдсэн, бохирдож доройтсон газруудыг нөхөн сэргээх, засаж тохижуулах ажил хангалтгүй хийгдэж иржээ.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бэлчээрийн даац хэтрэлт, хөрсний доройтлыг бууруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ мал өсгөх, үүлдэр угсааг сайжруулах зорилтуудыг бэлчээрийн даац, ус, тэжээлийн хангамж зэрэгтэй уялдуулан оновчтой төлөвлөн зохицуулах арга механизмыг боловсронгуй болгох;
§ инженерийн хийцтэй уст цэгийг засварлах, шинээр гаргах ажлыг жил бүрийн төсөв, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж бэлчээрийн усан хангамжийн түвшинг дээшлүүлэх;
§ үлийн цагаан оготны тархалтыг зогсоох, хор хөнөөлийг багасгах төрөл бүрийн дэвшилтэт арга хэлбэрийг орон нутагт туршиж, нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх;
§ тариалан эрхлэгчдэд газрыг өмчлүүлж ашиглуулах, түрээслүүлэх тарилангийн талбайн 40.0 хүртэл хувийг хамгаалалтын ойн зурвастай болгох зэрэг хөрсний эвдрэлийг бууруулах эрх зүй, зохион байгуулалтын цогц арга хэмжээ авах;
§ ашигт малтмалыг ашиглахаас өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг эрх бүхий байгууллагуудаар хийлгүүлж, экологийн хувьд эмзэг газрын нөөцийн ашиглалтыг хязгаарлах арга хэмжээ авах;
§ хөрсийг усжуулах, ойжуулах ажлыг цөлжилт идэвхжиж буй газар нутгуудад зохион байгуулах.
Гарах үр дүн: Газрын хөрсний доройтол 10 орчим хувиар багасаж, бэлчээрийн ашиглалт сайжирна.
Тэргүүлэх зорилт 2. Газрын нөөцөд экологи-эдийн засгийн үнэлгээ хийж, газрын ашиглалт, хамгаалал, энэ талын мэдээллийн үйл ажиллагааг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүсийн аймаг, сум, баг бүрийн нутаг дэвсгэрийн газрын төлөв, чанар байдлын талаархи хянан баталгааг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэх;
§ газар ашиглалтын төлөв байдал, үржил шимийг дээшлүүлэх, түүнчлэн стандартын холбогдолтой мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэх мэдээллийн оновчтой тогтолцоог бий болгох;
§ аймаг, сумдын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх;
§ газар ашиглалтын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад нь дэмжлэг үзүүлэх;
§ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын газар өмчлөл, эзэмшилт болон бэлчээр эзэмшилт, ашиглалт, хамгаалалтын мэдээллийн санг аймаг, сум, багаар бүрдүүлж, мэдээлэл солилцоог хангах техникийн нөхцөлийг бүрдүүлэх.
Гарах үр дүн: Зүүн бүсийн газрын нөөц, түүний чанарын өөрчлөлт, ашиглалт, хамгааллын мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Газрын хөрсний элэгдэлтэй хийх тэмцлийг эрчимжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ хөрсийг салхины эвдрэлээс хамгаалах арга технологийг бүсийн онцлогт нийцүүлэн боловсруулж, нэвтрүүлэх;
§ хөрс хамгаалах дэвшилтэт арга технологи нэвтрүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй бордоог хэрэглэх;
§ худаг ус гаргах ажлыг сайжруулах замаар бэлчээрийг үндсэнд нь усжуулах;
§ тариалангийн талбайг хамгаалах ойн зурвас байгуулах ажлыг дуусгаж, атаржуулсан талбайг сэргээн ашиглах агротехникийн горимыг мөрдөж, техник, технологийг шинэчлэх;
§ иргэдийн үүсгэл санаачилгад тулгуурлан эвдрэлд орсон хөрсийг ургамалжуулах ажлыг зохион байгуулах;
§ авто замын тогтсон сүлжээг бий болгон цардмал зам, сайжруулсан зам тавьж олон салаа замыг багасгах арга хэмжээ авах;
§ "Ногоон хэрэм" хөтөлбөрийн хүрээнд Зүүн бүс дэх ойн зурвасыг байгуулж хөрсний элэгдлийг хязгаарлах.
Гарах үр дүн: Газрын хөрсний доройтлыг бүрэн зогсоож, бэлчээрийн ашиглалт эрс нэмэгдэнэ.
3.7. Биологийн төрөл зүйлийн хамгаалал
Үндэслэл: Зүүн бүс нь биологийн төрөл зүйлийн хувьд хойд зүгээс Дорнод Сибирь, Дагуурын тал нутаг, зүүн зүгээс Манжуур, зүүн Хянган, өмнө зүгээс зүүн хойд Хятад, Өвөр Монголын тал хээрийн амьтад нэвтрэн тархсан өвөрмөц онцлогтой нутаг юм. Мөн Төв Азийн биологийн төрөл зүйлийг унаган төрхөөр нь хадгалан үлдээж болох цөөн тооны бүс нутгуудын нэг.
Зүүн бүсийн 3 аймгийн нутаг дэвсгэрт 1500 орчим зүйлийн ургамал байдаг бөгөөд ховор 47, нэн ховор 54, улаан номд орсон 52 ургамал байна.
Зүүн бүсэд өнөөгийн байдлаар 6 баг, 16 овог, 43 төрөлд хамаарах 70 зүйл буюу манай улсын зэрлэг хөхтөний зүйлийн 50.7 хувь нутаглаж байна.
Зүүн бүс нутгийн экосистем, түүний дотор зэрлэг хөхтөнийг хамгаалах нь нэгдүгээрт Зүүн Азийн (мөрний бараан хандгай, манж номин, дорны сармаахай, дагуур зараа, голын халиу г.м) болон Төв Азийн уул, говь цөлийн (хар сүүлт, аргаль хонь, өөхлөг тажигдаахай, дэлдэн зараа г.м) зарим зүйлийн хөхтөний тархцыг зүүн захаас нь багасгахгүй байлгах, хоёрдугаарт амьдас нийц (биоценоз) аж ахуйн онцгой ач холбогдолтой Төв Азийн уугуул цагаан зээрийн байршил, тоо толгой, нөөц баялаг, үржлийн үндсэн голомт цөмийг хамгаалах, гуравдугаарт дэлхийн сэрүүн бүсийн олон газарт уудам их талбайтай байсан хялганат хээрээс уугуул төрхөөрөө үлдсэн бараг сүүлчийн ганц хээр тал нутгийг амьтан, ургамлын аймагтай нь хамт уугуул байдлаар нь хадгалан үлдээх явдал чухал зорилт болж байна.
Дорнод Монголын тал хээрээс хил дамжин тархсан цагаан зээр, хар сүүлт, цайвар үлийчийн тархцыг онцгой анхаарах шаардлагатай байна. Онон голын савд 263 зүйл, Улз голын савд 260 зүйл, Хэрлэн голын савд 238 зүйл, Халх голын савд 297 зүйл шувуу байгаа бөгөөд Зүүн бүсийн хувьд нийт 17 багийн 47 овогт хамаарах 327 зүйлийн шувуу буюу Монгол орны шувууны 72.6 хувь нутаглаж байна.
Дорнод Монголын Номхон далайн ай савын гол, мөрөн нуурт 36 төрөл, 45 зүйл загас байгааг судлаачид тогтоожээ. Аж ахуйн өндөр ач холбогдолтой Буйр нуур, Халх гол болон Хөхнуурын загасны байгалийн нөхөн төлжилт, үржил, идээшлэлтийн үеийн хамгаалалтыг сайжруулах шаардлагатай болж байна.
Одоогийн байдлаар Зүүн бүсэд Нөмрөг, Дорнод Монгол, Монгол дагуурын гэсэн дархан цаазат газар 3, Онон-Балжийн байгалийн цогцолборт газар нэг, Лханчинвандад, Тосон хулстай, Яхь, Угтам, Хар ямаатын байгалийн нөөц газар 5, Ганга нуур гэсэн нэг дурсгалт газар байгаа бөгөөд нийт 2.7 сая га нутгийг хамарч байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Зүүн бүсийн биологийн төрөл зүйлийг хамгаалах, тэнцвэрт байдлыг хадгалах, зүй зохистой ашиглах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ биологийн төрөл зүйлийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн ард иргэдэд тулгуурласан байгалийн баялгийн менежментийг хэрэгжүүлэх;
§ сум бүрийн газар ашиглалтын төлөвлөлтөд биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг хамгаалах асуудлыг тусгаж хэрэгжүүлэх ажлыг хэвшүүлэх;
§ нэн ховор, устах аюул нүүрлэж байгаа амьтан, ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх, нутагшуулах, агнах, ашиглахыг тодорхой хугацаагаар түр хориглох хүртэл арга хэмжээ авах;
§ биологийн төрөл зүйлийн хамгааллын эрх зүйн зохистой орчинг бий болгож, эдийн засгийн хөшүүргүүдийг хэрэглэх;
§ Зүүн бүсийн амьтан, ургамал, ой, бичил биетний мэдээллийн санг тусад нь бүрдүүлэх;
§ буга, тарвага, зээр, үнэг, хярс зэрэг ан амьтныг хууль бусаар агнах, зөвшөөрөлгүй загас барих, ой, эмийн ургамлыг ашиглах явдалтай тэмцэх иж бүрэн арга хэмжээ авах;
§ Дорнод Монголын биологийн төрөл зүйлийг хамгаалах тусгай төсөл хэрэгжүүлэх;
§ Буйр нуурын усны түвшин буурч байгаа шалтгааныг судалж тогтоон загас үржүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах.
Гарах үр дүн: Зүүн бүсийн биологийн төрөл зүйлийг хамгаалах тэнцвэрт байдлыг хадгалах, зүй зохистой ашиглах эрх зүйн үндэс бүрдэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Монголын дорнод талын экосистемийг хэвээр нь хадгалан үлдээх, Зүүн бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөтгөх арга хэмжээ авна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ байгаль орчны доройтол, биологийн төрөл зүйлийн хомсдолыг хязгаарлан зогсоох зорилгоор Зүүн бүсийн зарим нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулах ажлыг өргөжүүлэх;
§ Хан Хэнтий, Онон-Балжийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны чадавхийг дээшлүүлэх, тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх;
§ цагаан зээрийн амьдардаг, үржиж төллөдөг гол нутаг Дорнод аймгийн Хэрлэн, Мэнэнгийн тал, Сүхбаатар аймгийн Баянтөхөмийн говь, Лаг нуур, Цагаан тэмээт, Лагийн хоолой, Дорнод аймгийн Жаран тогооны тал, Дорнод, Хэнтий аймгийн нутаг дахь Салбарын тал зэрэг газруудыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг судалж шийдвэрлэх;
§ Сүхбаатар аймгийн Алтан-Овоо, Шилийн Богд, Зотолхан, Асгатын Цагаантолгой, Байшинт, Мөнххайрхан уул, Хэнтий аймгийн Хангал нуур, Дархан нуур, Хэрлэнтооно уул, Биндэръяа хан уул, Дорнод аймгийн Мэнэнгийн тал зэрэг газруудыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг судалж шийдвэрлэх;
§ биологийн төрөл зүйлийн ач холбогдлын талаархи хүн амын мэдлэг мэдээллийг сайжруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг өргөжүүлэх;
§ Хэнтий, Сүхбаатар аймгуудын Байгаль орчны албаны дэргэдэх Байгаль орчны мэдээлэл, сурталчилгааны төв болон Хан Хэнтийн байгалийн цогцолборт газар, Онон Балжийн байгалийн цогцолборт газар, Дорнод Монголын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны байгаль орчны мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвүүд болон төслүүдийг сургалт сурталчилгаанд өргөн ашиглах;
§ дархан цаазат газар ба байгалийн цогцолбор газрын орчны бүсүүдэд байгаль орчинд хор хөнөөлгүй аж төрөх альтернатив хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх;
§ Зүүн бүсийн нутаг дэвсгэрт байгаа ан амьтны идээшлэх газар нутгийг тайван байлгах, ховордсон биологийн төрөл зүйлийг хамгаалах зохистой бодлого явуулах.
Гарах үр дүн: Зүүн бүсийн экосистемийг унаган төрхөөр нь хэвээр хадгалан үлдэх нөхцөл бүрдэнэ.
Дөрөв. Зүүн бүсийн хөгжлийн хөтөлбөрийг
хэрэгжүүлэх нийтлэг арга хэрэгсэл
Хөтөлбөрийг үр бүтээлтэй хэрэгжүүлэхийн тулд удирдлага, зохион байгуулалтын оновчтой бүтцийг тогтоож, хөгжлийн тодорхой үе шат бүрт хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж дүгнэлт гаргаж ажиллах шаардлагатай.
Хөрш зэргэлдээ улс орон болон Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд гадаад таатай орчныг бүрдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг оновчтой ашиглах нь Зүүн бүсийн хөгжлийн хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлэх нэг үндсэн нөхцөл болно. Зүүн бүс нутагт эдийн засгийн гадаад хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эн түрүүнд ОХУ, БНХАУ-тай хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөж, улмаар Зүүн бүсийг Зүүн хойд Азийн улс орнуудтай "Түмэн гол" төслийн хүрээнд хамтран ажиллах гол төв болгох нь зүйтэй юм. Энэ зорилгоор Чойбалсан хотод үйлдвэрлэл технологийн парк, Эрээнцав, Хавирга, Нөмрөг, Бичигт, Баянхошуу, Ульхан зэрэг хилийн боомт, гарцуудыг худалдааны чөлөөт бүсийн горимоор ажиллуулах боломжийг судалж, шийдвэрлэх хэрэгтэй. Ойрын ирээдүйд Зүүн бүс нутгийг Зүүн хойд Азийн Япон, БНСУ зэрэг хөгжингүй орнуудаас өндөр технологи нутагшуулах бааз нутаг болгож, технопаркуудыг бий болгох талаар эдгээр улс орнуудтай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулах нь чухал болж байна.
4.1. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
§ бүсийн зөвлөл, бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг хооронд нь нягт уялдуулах тогтолцоо, механизмыг бүрдүүлэх;
§ бүсийн аймгуудын иргэд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, эрдэмтдийн оролцоотой бизнесийн болон эрдэмтдийн зөвлөл, бүсийн холбоо, нийгэмлэг зэрэг төрийн бус байгууллагуудыг байгуулан ажиллуулах;
§ бүсийн хөгжлийг дэмжиж, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр байгуулагдан ажиллаж байгаа хөдөлгөөн, холбоо, нийгэмлэг болон нийгмийн бүлгүүдийн оролцоог хангаж, үйл ажиллагааг нь дэмжих;
§ улсын хөгжлийн бодлого, эдийн засгийн механизмуудтай нягт уялдуулан хэрэгжүүлэх;
§ Засгийн газрын түвшинд болон яамд, агентлагуудтай бүсийн хамтын ажиллагааг оновчтой уялдуулах механизмыг бий болгох;
§ бүсийн аймгуудын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жилийн төсөв, хөтөлбөр, төслүүдтэй уялдуулах, тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн Засаг даргын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бүсийн хөгжлийн хөтөлбөрт дэвшүүлсэн тэргүүлэх зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаатай уялдуулан нийцүүлэх;
§ дээд, дунд, доод шатны хөгжлийн төлөвлөлтийн нэгжүүдийн үйл ажиллагааг энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбон уялдуулах;
§ бүсийн аймаг, сум, баг бүр хөтөлбөрийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулах дэлгэрэнгүй төлөвлөгөө гарган ажиллах;
§ Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хөрөнгө оруулалтыг хуваарилах, татварын хөнгөлөлт үзүүлэх, төсвийг боловсруулах үйл явцтай уялдуулахад дэмжлэг үзүүлэх;
§ бүсийн хөтөлбөрт дэвшүүлсэн тэргүүлэх зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ өгөхөд шаардагдах мэдээллийг бүрдүүлэхэд бүсийн статистик бүртгэл, мэдээллийн үйл ажиллагааг чиглүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг бүсийн зөвлөлөөр байнга хэлэлцэж байх;
§ бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих эрх зүйн таатай орчинг бий болгох, татварын бодлогоор дэмжих;
§ банк санхүүгийн оновчтой тогтолцоог бүсийн хэмжээнд зохион байгуулах, зээлийн арга механизмыг үр бүтээлтэй ашиглах;
§ бүсийн дэд бүтцийг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх;
§ тодорхой салбар, үйлдвэрлэл, нэн ялангуяа экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжсэн хөнгөлөлттэй нөхцөл олгох, эдийн засгийн бусад хөшүүргүүдийг өргөн ашиглах;
§ бүсийн харьцангуй давуу талаа чадварлаг ашиглаж, эхний ээлжинд байгалийн баялаг болон түүхий эдийн нөөцийг ашиглах чиглэлтэй уул уурхайн болон боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлж, ажлын байр олноор бий болгох;
§ хөрөнгө оруулалтыг нэн тэргүүнд экспортыг нэмэгдүүлэх салбар, үйлдвэрлэл, үйлчилгээнд чиглүүлэх;
§ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн үйл ажиллагааг дэмжих;
§ бүсийн дотоодын хуримтлалыг нэмэгдүүлж, оновчтой төвлөрүүлэн, ашиглах механизмыг бий болгох;
§ эрдэм мэдлэг, оюуны чадавхид тулгуурлан хөгжих чиглэлийг гол болгож, боловсролын салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх;
§ Чойбалсанд үйлдвэрлэл технологийн парк байгуулах;
§ өндөр технологи нутагшуулахыг бүх талаар дэмжих;
§ хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэх, орчин үеийн техник хэрэгсэл, багаж төхөөрөмжөөр ажиллах чадвартай ажилчид бэлтгэх;
§ аж үйлдвэрийн парк, эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүс байгуулах;
§ орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх ажлыг урамшуулах, дэмжих;
§ бүс нутгийн тулгуур төвүүдийг илүү хурдацтай хөгжүүлэх;
§ бүсийн аялал жуулчлалын цогцолборуудыг бий болгож, түүнийг Зүүн болон Зүүн хойд, Зүүн өмнөд Азийн олон улсын аялал жуулчлалын сүлжээнд холбож өгөх.
4.3. Хөтөлбөрийн хэрэгжих гадаад орчин, нөхцөл
§ Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хөгжингүй улс орнуудаас дэмжлэг туслалцааг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах бодлогын хүрээндээ Зүүн бүсийг хамруулах;
§ Зүүн бүсийг хөрш зэргэлдээ орнуудтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, тэдний дэмжлэгийг авах;
§ Зүүн хойд Азийн улс орнуудын урт хугацааны хөнгөлөлттэй зээл тусламж, хөрөнгө оруулалтыг ашиглах;
§ дэлхийн худалдааны байгууллагын тааламжтай нөхцөлийг үр дүнтэй, оновчтой ашиглах, экспортын зах зээлийг өргөжүүлэх гадаад таатай орчинг бүрдүүлэх;
§ Монгол Улс далайд гарцгүй, хөгжиж буй орны хувьд барааг дамжин өнгөрөх орны нутаг дэвсгэрээр саадгүй өнгөрүүлэх, хөнгөлөлттэй нөхцөл эдлэх чиглэлээр хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх;
§ Зүүн бүсийн эдийн засгийг Зүүн хойд Азийн эдийн засагтай интеграцчилах, уг бүсийн орнуудаас худалдааны тусгай, хөнгөлөлттэй нөхцөлийг Монголын Зүүн бүсэд олж авах, тэдгээр орнуудын зах зээлд Зүүн бүсийн экспортын бүтээгдэхүүний байр суурийг бэхжүүлэх;
§ Зүүн бүсийн хилийн зарим боомтуудыг худалдааны чөлөөт бүсийн горимоор ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх.
4.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах
§ шийдвэр гаргах түвшинд иргэд, олон түмний оролцоог хангаж, хөтөлбөрийн хэрэгжилтийн ил тод байдлыг бүрдүүлэх;
§ хөтөлбөрийн хэрэгжилтэд жендэрийн тэгш байдлыг хангах;
§ бүсийн байгалийн баялаг, эрдэс түүхий эдийн нөөцийг ашиглах, байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрийг хангах, эдийн засаг, нийгмийн төслүүдийг хэрэгжүүлэхэд иргэдийн санал бодлыг авч тусган оролцоог хангах, тэдний эрх ашгийг хамгаалах.
4.5. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр
§ бүсийн хөгжлийн банк, бүсийн хөгжлийг дэмжих санг байгуулах замаар бага хүүтэй, урт хугацааны зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж ашиглах;
§ бүсийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг үр ашигтай ашиглах механизмыг бий болгох;
§ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих;
§ гадаадын хөрөнгө оруулалтыг татах механизмыг сайжруулах;
§ хувийн хэвшил, Засгийн газрын оролцоотой томоохон төслүүдийг хэрэгжүүлж, хамтарсан үйлдвэр, үйлчилгээний газрыг байгуулах;
§ үл хөдлөх хөрөнгийг аж ахуйн эргэлтэд оруулах оновчтой механизмыг бий болгох;
§ үнэт цаасны зах зээлийг бүсийн хэмжээнд үр бүтээлтэй зохион байгуулан ажиллуулах;
§ дотоодын хуримтлалыг нэмэгдүүлэх, хүн амын гар дээр байгаа мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах;
§ Лизингийн түрээсийн үйлчилгээг бүсийн хэмжээнд оновчтой зохион байгуулах;
§ гадаадын улс орон, олон улсын байгууллагаас Засгийн газарт олгож буй зээл, буцалтгүй тусламжийг ашиглах;
§ Зүүн бүсийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг гадаадын улс оронд концессоор түрээслүүлж, хөрөнгийн эх үүсвэр олох асуудлыг судалж үзэх;
§ Зүүн хойд Азийн "Түмэн гол" хөтөлбөрийн хүрээнд тус бүс нутгийн хөрөнгө оруулагчдыг илүүтэй татах;
§ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, хамтарсан үйлдвэрүүдийг байгуулан ажиллуулах, үндэстэн дамжсан гадаадын томоохон хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлэх;
§ эдийн засаг, худалдааны чөлөөт бүсүүдийг байгуулах.
4.6. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
§ хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт тавьж, бүсийн зөвлөлийн хэмжээнд дүнг сонсон хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авах;
§ хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан Засгийн газраар батлуулан хэрэгжүүлэх;
§ хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тогтолцоо бүхий бүтцийг бүсийн хэмжээнд бий болгож ажиллуулах;
§ хөтөлбөрийн хэрэгжилтийг 3 жил тутамд Засгийн газарт тайлагнаж, шаардлагатай зарим тодотголыг хийж байх.
ХАВСРАЛТ 1. ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилт, гарч буй үр дүнд үнэлгээ өгч, хүндрэл, бэрхшээл, тасалдлыг арилгаж, хэрэгжих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хөтөлбөрийн бүлэг, дэд бүлэг бүрт тусгасан тэргүүлэх зорилтуудын хүрээнд тусгасан үзүүлэлтүүдийг үндэслэн хийнэ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний үе шатны хяналт-шинжилгээ, үнэлгээг 2011 онд, хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг 2016 онд тус тус гаргана.
Хөтөлбөрийн бүлгийн нэр
|
Хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх үзүүлэлтүүдийн нэр, тэдгээрийг хэмжих нэгж
|
I үе шатны үзүүлэлт (2011 он)
|
П үе шатны үзүүлэлт (2016 он)
|
Нэг. Эдийн засгийн хөгжил
|
Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
15.6
|
9.2
|
|
Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийн жин, хувиар
|
53.1
|
55.3
|
|
Аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
30.5
|
11.3
|
|
Боловсруулах аж үйлдвэрийн дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
7.4
|
6.8
|
|
Бүсийн уул уурхайн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, дахин
|
18.4 дахин
|
7.5
|
|
Бүсийн эрчим хүчний салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, дахин
|
3.5
|
7.3
|
|
Бүсийн барилгын салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
15.8
|
9.1
|
|
Бүсийн хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
7.6
|
7.4
|
|
Бүсийн газар тариалангийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
8.1
|
7.3
|
|
Бүсийн мал аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
7.6
|
8.1
|
|
Бүсийн үйлчилгээний салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
8.6
|
8.1
|
|
Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд тээвэр холбоо, аялал жуулчлалын салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
11.3
|
10.8
|
Хоёр. Нийгмийн хөгжил
|
Бүсийн хүн амын жилийн дундаж өсөлт, хувиар
|
1.5
|
1.6
|
|
Хүний хөгжлийн индексийн дундаж үзүүлэлт, индекс
|
0.625
|
0.627
|
|
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах хүүхдийн хувийн жин, хувиар
|
70.0
|
80.0
|
|
Сургуулийн насны хүүхдийн хамран сургалт, хувиар
|
95.0
|
99.0
|
|
Эхийн эндэгдлийн бууралт, хувиар
|
15.0
|
20.0
|
|
Нялхсын эндэгдлийн бууралт, хувиар
|
15.0
|
20.0
|
|
Хүн амын дундаж наслалт, хувиар
|
63
|
65
|
|
Ажилгүйдлийн түвшин, хувиар
|
4.0-с бага
|
4.0-с бага
|
|
Ядуурлын бууралт (1998 оны түвшнээс), хувиар
|
30.0
|
2 дахин
|
Гурав. Байгаль орчны хамгаалал
|
Элсний нүүдлээс хамгаалах зорилгоор байгуулсан ойн зурвасын талбайн өсөлт (2004 оны түвшнээс), хувиар
|
20.0
|
50.0
|
|
Бэлчээрийн талхагдлын бууралт (2004 оны түвшнээс), хувиар
|
10.0
|
15.0
|
|
Хөрсний эвдрэлийн бууралт (2004 оны түвшнээс), хувиар
|
10.0
|
20.0
|
|
Усны бохирдлын бууралт (2004 оны түвшнээс), хувиар
|
20.0
|
25.0
|
|
Хот, суурин газрын агаарын бохирдлын бууралт (2004 оны түвшнээс), хувиар
|
40.0
|
60.0
|
|
Гамшгаас урьчдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн өсөлт (2004 оны түвшнээс), хувиар
|
25.0
|
50.0
|
Текст томруулах
A
A
A