- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МАХНЫ НЄЄЦ БЇРДЇЇЛЖ БОРЛУУЛСАН АЖ АХУЙН НЭГЖИД УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
МАХНЫ НЄЄЦ БЇРДЇЇЛЖ БОРЛУУЛСАН АЖ АХУЙН НЭГЖИД УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Зорилго
1. Энэхїї журмын зорилго нь нийслэлийн хїн амын махны хангамжийг тогтворжуулах зорилгоор мах нєєцлєн, гэрээнд заасан їнийн саналаар борлуулсан аж ахуйн нэгжид Засгийн газраас урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Нєєцлєх махны борлуулах їнэ
2. Нєєцлєсєн махыг борлуулах їнийг Сангийн яам, Хїнс, хєдєє аж ахуйн яам болон мах боловсруулах їйлдвэрийн хооронд байгуулсан гурвалсан гэрээнд тусгана.
Гурав. Аж ахуйн нэгжийг сонгох
3. Махны їйлдвэр нь Засгийн газраас олгох урамшуулалд хамрагдах хїсэлтээ 11 дїгээр сарын 1-ний дотор Хїнс, хєдєє аж ахуйн яаманд ирїїлнэ.
4. Хїнс, хєдєє аж ахуйн яам урамшуулалд хамрагдах аж ахуйн нэгжийг сонгохдоо дараахь шалгуур їзїїлэлтийг харгалзана:
4.1. тухайн махны їйлдвэрийг урамшуулалд хамруулах тухай Монголын махны холбооны санал;
4.2. нєєцлєх махны хэмжээ, борлуулах їнийн санал;
4.3. "Мах, махан бїтээгдэхїїн, эрїїл ахуйн їндсэн шаардлага" MNS 5023:2001 стандартын шаардлага хангасан, єдєрт 50 бод, 200 богоос доошгїй тооны мал нядлах хїчин чадал бїхий їйлдвэртэй байх;
4.4. мал нядлах, мах боловсруулах їйл ажиллагаанд Хїнс, хєдєє аж ахуйн сайдын 2001 оны А/43 дугаар тушаалаар баталсан "Махны хяналтын дїрэм"-ийн дагуу мал эмнэлэг, ариун цэврийн хяналтыг хэрэгжїїлж, гулуузанд їзлэг хийж, баталгаажуулсан байх;
4.5. мал нядлах, хадгалах, борлуулах ажлыг эрхлэн гїйцэтгэх дадлага туршлагатай байх;
4.6. 300 тн-оос доошгїй багтаамж бїхий хєргєлттэй зоорьтой байх;
4.7. махыг мєчлєх, ангилж савлах цехтэй байх;
4.8. борлуулалтын сїлжээ, зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх.
5. Энэхїї журмын 4-т заасан шалгуурыг хангаж сонгогдсон махны їйлдвэртэй Сангийн яам болон Хїнс, хєдєє аж ахуйн яам, "Мах хадгалах, борлуулах їйл ажиллагааг хэрэгжїїлэх, урамшуулал олгох" гэрээ байгуулж ажиллана.
6. Гэрээнд дараахь нєхцєлийг заавал тусгасан байна:
6.1. борлуулах їнийн дээд тївшин;
6.2. нєєцлєж хадгалах, борлуулах махны хэмжээ;
6.3. чанар, эрїїл ахуйн шаардлагын тївшин;
6.4. нийт борлуулах махны 20-30 хувийг гулуузаар, їлдсэнийг ангилж савласан байх;
6.5. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай тохирсон мах борлуулалт хийх хуваарь /сараар/;
6.6. урамшуулал олгох хуваарь /сараар/.
7. Гэрээг 12 дугаар сарын 1-нээс дараа оны 7 дугаар сарын 1 хїртэлх хугацаагаар байгуулна.
Дєрєв. Хяналт тавих, зохицуулах
8. Мах нєєцлєсєн аж ахуйн нэгж нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай мах борлуулах хуваарь /сараар/ болон худалдаалах цэгийн байрлалыг тохирсон байна.
9. Бэлтгэж нєєцлєсєн махыг дараа оны 3 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 30-ны хооронд борлуулах бєгєєд жижиглэн худалдаалах їнийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
10. Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн єдєр тутмын їйл ажиллагаа, борлуулалтын явцад Хїнс, хєдєє аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын махны холбоо хяналт тавьж ажиллана.
11. Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн нєєцлєсєн махны тєрєл, хэмжээ нь гэрээнд заасан шалгуур їзїїлэлтэд нийцэж байгаа эсэхийг Хїнс, хєдєє аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын махны холбоо сар бїрийн эцэст газар дээр нь шалгаж баримтжуулна.
Тав. Урамшуулал олгох
12. Урамшууллыг 12 дугаар сарын 1-нээс эхлэн 6 дугаар сарын 30-наар тасалбар болгож сар бїр олгоно.
13. Хїнс, хєдєє аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын махны холбоо нь аж ахуйн нэгжийн гэрээний биелэлт, урамшуулал олгох саналыг Сангийн яаманд сарын эцэст хїргїїлнэ.
14. Энэ журмын 13-т заасан саналыг їндэслэн Сангийн яам тухайн аж ахуйн нэгжид урамшууллыг гэрээний дагуу сар бїр олгоно.
15. Гэрээ байгуулсан аж ахуйн нэгж гэрээгээр хїлээсэн їїргээ биелїїлээгїй тохиолдолд урамшуулал олгогдохгїй.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A