A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХҮН ХУДАЛДАХ, ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ БЭЛГИЙН МӨЛЖЛӨГИЙН ЗОРИЛГООР АШИГЛАХААС ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ 2006-2007 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛ
Бүлэг: 1979
ХҮН ХУДАЛДАХ, ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ БЭЛГИЙН МӨЛЖЛӨГИЙН ЗОРИЛГООР АШИГЛАХААС ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ 2006-2007 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛ 
 
 
¹
Үйл ажиллагаа
Хариуцах байгууллага
Хэрэгжих хугацаа
 Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар
1
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих зөвлөлийг хуралдуулж, ажлын хэсгүүдийг байгуулан ажил, үүргийн хуваарийг батлах. Ажлын хэсгүүдийн төлөвлөгөөг хэлэлцүүлэх, Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын явц, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байх
НХХЯ, Зөвлөл
2005 оноос жилийн турш
2
Хөтөлбөрийн Зөвлөлийн ажиллах журмыг баталж, мөрдүүлэх
НХХЯ
2005 онд
3
Зөвлөлийн ажилд шаардагдах хөрөнгийн тооцоог боловсруулж шийдвэрлүүлэх
Зөвлөл
Жил бүр
4
Зөвлөлийн ажлын тайланг боловсруулах, мэдээлэл, зөвлөмж боловсруулах
НХХЯ, Зөвлөл
Жилийн турш
 Хоёр. Хууль зүйн орчинг боловсронгуй болгох талаар
5
Хүчин төгөлдөр мөрдөж байгаа үндэсний хууль тогтоомжид судалгаа хийж, олон улсын гэрээ конвенцийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх
ХЗДХЯ, ГХЯ
2006 онд
6
Хүн худалдах, хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах бүх хэлбэрийг таслан зогсоох асуудлаар садар самуунтай тэмцэх талаархи болон бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулах, хэлэлцүүлэх, хамтарч ажиллах
НХХЯ, ХЗДХЯ
2006-2007 онд
7
Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Конвенци болон түүний Эмэгтэйчүүд, хүүхдийг хил дамжуулан худалдахын эсрэг Нэмэлт Протоколд нэгдэн ороход дэмжлэг үзүүлэх
ХЗДХЯ, ГХЯ
2005 онд
8
Хууль хяналтын байгууллагын ажилтны чадавхийг бэхжүүлж, хохирогчтой ажиллах ур чадвар эзэмшүүлэх
НХХЯ, ХЗДХЯ
2006-2007 онд
9
Энэ чиглэлээр гарсан хууль тогтоомжийг хүүхдэд ээлтэй хэлбэрээр хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагын чадавхийг бэхжүүлэх
НХХЯ, ХЗДХЯ
2005-2007 онд
10
Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдахтай тэмцэх чиглэлээр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хэлэлцээрийг холбогдох улстай байгуулах арга хэмжээ авах
ХЗДХЯ, ГХЯ
2006-2007 онд
11
Иргэний бүртгэл, Монгол Улсын иргэн гадаадад зорчих тухай хууль тогтоомжийн насанд хүрээгүй хүмүүсийн бүртгэл, хяналттай холбогдох заалтыг судлан дүгнэлт гаргах
НХХЯ, ИБМУТ, ХХЕГ
2005 онд
12
Хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах бүх хэлбэрийг таслан зогсоох талаар хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар холбогдох байгууллага, иргэний нийгмийн байгууллагатай хамтарсан хэлэлцүүлэг хийх
НХХЯ, ХЗДХЯ
2006 онд
 Гурав. Урьдчилан сэргийлэх ажлын талаар
13
Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдахын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд мэдээлэл солилцох, хамтарч ажиллах тохиромжтой хэлбэрийг бий болгож мэдээллийн сүлжээтэй болох
НХХЯ, ХЗДХЯ
2005-2007 онд
14
Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдахаас хамгаалах компанит ажил зохион байгуулах
НХХЯ, ОУБ, ТББ
Жил бүр
15
Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, садар самуунд уруу татах гэмт хэргийн сөрөг үр дагавар, хор уршгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан олон нийтийн сурталчилгааг өргөжүүлэх
НХХЯ, ОУБ, ТББ
2005-2007 онд
16
Энэ чиглэлээр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийг сурталчлах, таниулах ажлыг зохиох
НХХЯ, ХЗДХЯ, ТББ
2005-2007 онд
17
Зочид буудал, саун, массаж, караоке, аялал жуулчлал, тээвэр болон бусад үйлчилгээний байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт, уулзалтыг үе шаттай зохион явуулах
НХХЯ, ЗТАЖЯ, ҮХЯ
2005-2007 онд
18
Хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах ёс зүйн хэм хэмжээнд аялал, жуулчлал, тээвэр үйлчилгээний байгууллага нэгдэх ажлыг эрчимжүүлэх
НХХЯ, ЗТАЖЯ, УМХГ
2006 онд
19
Бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй хүүхдийн эцэг эх, гэр бүлд чиглэгдсэн сурталчилгаа, нийгмийн ажлын арга барилыг төлөвшүүлж зохион байгуулах
НХХЯ
2005 онд
20
Хорооны болон сургуулийн нийгмийн ажилтнуудыг хүүхэд хамгааллын асуудлаархи гарын авлага бусад сурталчилгааны материалаар хангах
НХХЯ
2006 онд
21
Хилийн боомтод ажиллагсад, зорчигчдод зориулсан хүүхэд хамгааллын талаархи ойлголтыг нэмэгдүүлэх зөвлөмж, гарын авлага, сурталчилгааны материал боловсруулах, тараах
НХХЯ, ХЗДХЯ
2006 оноос
22
Бэлгийн хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах мэдлэг, мэдээллийг эрүүл мэнд, эрх зүйн хичээлийн агуулгад багтаан оруулах арга хэмжээг авах
НХХЯ, БСШУЯ, ТББ
2005-2007 он
23
Хүн худалдах гэмт хэргийг зохион байгуулсан, үйлдсэн, оролцсон, нуун дарагдуулсан этгээдэд ногдуулах хариуцлагыг чангатгах чиглэлээр санал боловсруулах
ХЗДХЯ, НХХЯ, ЦЕГ
2005-2007 он
24
Хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдах, садар самуунд уруу татах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр  амжилт олсон улс орны туршлагыг судлах
НХХЯ, ОУБ-ууд
2005-2012 он
25
Хүүхдийг садар самуунд уруу татах зорилгоор порнографыг сурталчилж байгаа интернэт сайтыг хаах, сүлжээнд хяналт тавих, хязгаарлах тогтолцоог судалж хэрэгжүүлэх
ХЗДХЯ, МХХТГ, БСШУЯ
2005 оноос
26
Хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор үйлчилгээний байгууллагад тогтмол үзлэг, шалгалт явуулж хэвших
УМХГ, ЦЕГ
2005 оноос жил бүр
 Дөрөв. Нөхөн сэргээх, нийгэмшүүлэх талаар
27
Хүн худалдах гэмт хэргийн хохирогчдын нууцыг хамгаалах талаархи хэвлэл мэдээлэл, хууль хяналтын байгууллагын ажилтны чадавхийг бий болгох
ХЗДХЯ, Засаг дарга нар
2006 оноос
28
Хохирогчдод сэтгэл зүйн болон бусад зөвлөлгөө өгөх нэгжийг байгуулан ажиллуулах
НХХЯ, Засаг дарга нар, ТББ
2006 оноос
29
Хүний эрх, хүүхдийн эрх, жендэрийн асуудлаар багш, нийгмийн ажилтнуудын ойлголт, хандлагыг сайжруулах үйл ажиллагааг өргөжүүлэх
ХТҮГ, Нийгмийн ажилтны холбоо, ТББ
2005 оноос
30
Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагыг дэмжих, хамтарч ажиллах
НХХЯ, ХЭТ
2005-2007 онд
31
Хохирогчдыг нөхөн сэргээх, нийгэмшүүлэх чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллах боломжийг судалж шийдвэрлэх
НХХЯ, ОУБ-ууд
2005-2007 он
32
Хохирсон хүүхдийн эцэг эх, гэр бүлд зөвлөлгөө өгөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх дэмжлэгийн орчныг бий болгох
НХХЯ, ХЗДХЯ, ХЭТ
2005-2007 он
33
Хил дамжин худалдагдсан хүүхэд, эмэгтэйчүүдийг эх орондоо эргэж ирэхэд нь гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар дэмжлэг үзүүлэх эрх зүй, эдийн засгийн орчныг оновчтой болгох
ГХЯ, НХХЯ
2005-2007 он
34
Хохирогчдыг амьдрах ухаан, орлогын байнгын эх үүсвэртэй болгох мэргэжлийн сургалтад хамруулах, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт бэлгийн мөлжлөгөөс сэргийлэх асуудлыг тусгах
НХХЯ, БСШУЯ
2005 оноос
35
Хохирогчдод учирсан сэтгэл санаа, эд материалын хохирлыг нөхөх тогтолцоог бий болгох асуудлыг судлан шийдвэрлэх
ХЗДХЯ, НХХЯ, ТББ
2005 оноос
 Тав. Бусад ажлын талаар
36
Садар самуунд уруу татагдсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхэд, эмэгтэйчүүдийн талаар мэдээлэл цуглуулах, судалгаа хийхдээ тэднийг өөрсдийг нь оролцуулах, санал бодлыг нь сонсох бололцоог бүрдүүлэх
НХХЯ, ЦЕГ
Жилийн турш
37
Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаанд иргэний нийгэм, ялангуяа хүүхэд, залуучуудын үүсгэл санаачилгын үйл ажиллагааг дэмжих
ХТҮГ, ТББ
Жил бүр
38
Орон нутгийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
ХТҮГ, ТББ
2005 оноос
39
Иргэний нийгэм, оролцооны байгууллагын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
ХТҮГ, ТББ
2005-2007 он
40
Хүүхэд, залуучуудын оролцооны бүлгээс санаачилсан үйл ажиллагааг дэмжих 
ХТҮГ, ТББ
2006 оноос
41
Бэлгийн мөлжлөгөөс сэргийлэх, хамгаалах, сэрэмжлүүлэг, мэдээлэл гаргах, хэлэлцүүлэг өрнүүлэх, хохирогчдоос мэдээллийг шуурхай авах боломжийг хангасан интернэт сайтыг бий болгож байнга шинэчлэх
ГХЯ, НХХЯ, ХЗДХЯ
2005 оноос