A

A

A

Бүлэг: 1979
СОГТУУРУУЛАХ УНДААГ ХУРААН АВАХ, ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖ БОРЛУУЛАХ ЖУРАМ 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журам нь Эрүүгийн хуулийн 161, 175 дугаар зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан гэмт хэрэг, захиргааны зөрчил, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөнтэй холбогдуулан согтууруулах ундааг хураах, шинжилгээ хийх, улсын орлого болгож борлуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.
 
Хоёр. Согтууруулах ундааг хураах
2.1. Согтууруулах ундааг өмчлөгчөөс нь дор дурдсан хуульд заасан журмыг үндэслэж эрх бүхий албан тушаалтнууд дараахь харьяаллын дагуу хураана:
      2.1.1. хилийн шалган нэвтрүүлэх болон гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлтийн явцад бүх төрлийн согтууруулах ундааг хууль тогтоомж зөрчиж буюу хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан, түүнчлэн нэвтрүүлсэн бол хил хамгаалах байгууллагын эрх бүхий ажилтан болон гаалийн улсын байцаагч, Хилийн тухай хуулийн ЗЗ дугаар зүйл, Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу;
      2.1.2. Захиргааны хариуцлагын тухай хуулийн  42 дугаар зүйл болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйл, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан;
      2.1.3. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч;
      2.1.4. Татварын ерөнхий хуулийн 24.2.3-т заасны дагуу татварын улсын байцаагч;
      2.1.5. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16.3.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.6-д заасны дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагч;
      2.1.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10.1.4, 34.1.1-д  заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч.
2.2. Энэ журмын 2.1-д заасан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч болон бусад эрх бүхий албан тушаалтан согтууруулах ундааг хураан авахдаа тэмдэглэл үйлдэнэ.
2.3. Согтууруулах ундааг хураахдаа түүний өмчлөгч болон хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг заавал байлцуулж шаардлагатай гэж үзвэл хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийг оролцуулж болно.
2.4. Согтууруулах ундааны өмчлөгч нь тогтоогдоогүй буюу оргон зайлсан тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн прокурорын хяналтын дор хураана.
2.5. Хураан авах тухай тэмдэглэлд согтууруулах ундааг хураасан он, сар, өдөр, уг ажиллагаанд оролцсон, байлцсан хүмүүсийн овог нэр, албан тушаал, хаяг, хураагдсан согтууруулах ундааны хэмжээ, зориулалт, өнгө, үнэ, хураалгасан хүний овог нэр, хаяг, хураасан газар, орны байршил, баримт бичгийн дугаар, уг зүйлийг битүүмжилсэн лац, ломбоны дугаар, тээвэрлэсэн автомашины марк, дугаар, жолоочийн овог нэр, хураан авах ажиллагааны явц байдал, байлцсан хүмүүсийн гаргасан санал болон түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дэлгэрэнгүй тусгаж, хураан авах ажиллагаанд оролцсон болон байлцсан хүн бүрийн гарын үсгийг зуруулна.
2.6. Хураан авах тухай тэмдэглэлийн нэг хувийг гэмт хэрэг үйлдсэн буюу зөрчил гаргасан этгээдэд өгнө. Хэрэв согтууруулах ундааны өмчлөгч нь тогтоогдоогүй буюу оргон зайлсан тохиолдолд хураан авах тухай тэмдэглэлд энэ тухай тэмдэглэж эрүүгийн хэрэг болон захиргааны зөрчлийн материалд хавсаргана.
2.7. Согтууруулах ундааг хураан авахдаа түүний өмчлөгч нь байвал Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор баталсан "Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам"-ын 2.2-т заасан тооцооны хуудас олгоно.
2.8. Шаардлагатай гэж үзвэл согтууруулах ундааны биет байдал, хураан авах ажиллагааны явцын тухай гэрэл зураг авч, дүрс, дууны бичлэг хийж тэдгээрийг эрүүгийн хэрэг болон захиргааны зөрчлийн материалд хавсаргана.
2.9. Хураагдсан согтууруулах ундааны бүрэн бүтэн байдлыг хураан авах, хадгалах, борлуулах үүрэг хүлээсэн тухайн байгууллагын дарга болон хураан авсан албан тушаалтан биечлэн хариуцна.
2.10. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан хураагдсан согтууруулах ундаатай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа тохиолдолд уг хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэсний дараа хураагдсан согтууруулах ундааны асуудлыг шийдвэрлэнэ.
 
Гурав. Хураагдсан согтууруулах ундаанд  шинжилгээ хийх
3.1. Согтууруулах ундааг хураан авсан буюу эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийг шалгаж байгаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, эрх бүхий албан тушаалтан нь улсын итгэмжлэгдсэн лабораториор согтууруулах ундаанд шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж 48 цагийн дотор хүргүүлнэ.
 
3.2. Хот, суурин газраас алслагдсан улирлын ажиллагаатай хилийн боомтод ажиллаж байгаа хил, гаалийн ажилтан, сумын цагдаагийн алба хаагч согтууруулах ундаа хураагдсан тухайд удирдлагадаа нэн даруй илтгэж зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
3.3. Улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжээч, мэргэжилтэн нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, эрх бүхий албан тушаалтны үйлдсэн тогтоолын дагуу хураагдсан согтууруулах ундааны сав тус бүрээс дээж авч, шинжилгээг тэргүүн ээлжинд хийж өгнө.
3.4. Лабораторийн шинжээч, мэргэжилтэн нь 7 хоногийн дотор дараахь дүгнэлтийн аль нэгийг гаргана:
      3.4.1. эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан тул хүнсэнд хэрэглэж болох;
      3.4.2. техникийн болон хүнсний бус бусад зориулалтаар ашиглаж болох;
      3.4.3. энэ журмын 3.4.1, 3.4.2-т заасан зориулалтаар ашиглах боломжгүй тул холбогдох журмын дагуу устгах.
3.5. Хураагдсан согтууруулах ундааг устгах дүгнэлт гарсан бол устгах ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу гүйцэтгэнэ.
 
Дөрөв. Согтууруулах ундааг улсын орлого болгож борлуулах
4.1. Эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийн улмаас хураагдсан согтууруулах ундааг улсын орлого болгож борлуулах ажлыг Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор баталсан "Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам"-ын 2.4-т заасан сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөл (цаашид Зөвлөл гэх) зохион байгуулна.
4.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, эрх бүхий албан тушаалтан нь энэ журмын 3.4.1, 3.4.2-т заасан шинжилгээний дүгнэлтийг үндэслэн хураагдсан согтууруулах ундааг улсын орлого болгох тухай саналыг зөвлөлийн даргад бичгээр уламжилна.
4.3. Зөвлөл нь саналыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор согтууруулах ундааг улсын орлого болгож борлуулах тухай сум, дүүргийн Засаг даргын захирамж гаргуулан, үнэлгээ хийнэ.
4.4. Согтууруулах ундааны үнийг тогтоохдоо тухайн үеийн зах зээлийн үнэ ханшийн жишгийг харгалзана.
4.5. Хураагдсан согтууруулах ундааг түүнийг  үйлдвэрлэх, худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид дуудлага худалдаагаар борлуулна.
4.6. Хураагдсан спиртийг согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 51.1-д заасан журмыг харгалзан дуудлага худалдаагаар борлуулна.
4.7. Хураагдсан согтууруулах ундааг худалдаж борлуулснаас олсон орлогыг улсын төсөвт оруулна.
4.8. Согтууруулах ундааг хурааж улсын орлого болгож борлуулсан мэдээг энэхүү журмын хавсралтад заасан хүснэгтийн дагуу гарган Зөвлөл нь улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь уг мэдээг улирал бүрийн эхний сарын 10-ны дотор хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.
 
Тав. Хяналт тавих
5.1. Энэхүү журмын биелэлтэд Засаг дарга, шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, гааль, татвар, мэргэжлийн хяналтын байгууллагын дарга болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах бүх шатны зөвлөл тус тусын эрх хэмжээний хүрээнд хяналт тавьж ажиллана.
5.2. Согтууруулах ундааг хураан авах, улсын орлого болгож борлуулах явцад холбогдох хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад зохих шатны прокурор хяналт тавина.
 
 
 
-----оОо-----
 
 
 
 
 
 
 
 
 
 
Согтууруулах ундааг хураах,  шинжилгээ  хийх,
улсын орлого болгож борлуулах журмын хавсралт
 
СОГТУУРУУЛАХ УНДААГ ХУРААЖ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОСОН,
БОРЛУУЛСАН МЭДЭЭ
 
      Огноо
 
¹
Хураагдсан спиртын тоо хэмжээ (л)
Хураасан согтууруулах ундааны тоо хэмжээ (л)
Хураагдсан согтууруулах ундааны төрөл
Хураагдсан согтууруулах ундааны төрөл
Шийдвэрлэсэн нь
Өмчлөгч
Тайлбар
 
 
 
Хүнсний
Техникийн
Пиво
Архи
Дарс
Устгасан
Улсын орлого болгосон
Үүнээс зарж борлуулсан
Хувь хүнээс
Аж ахуйн нэгж, байгууллагаас   
Хаяг, байршил
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
                                                               Албан тушаал                        Гарын үсэг