A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2005 оны
243 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
 
 
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ 
 
1. Цагдааагийн алба хаагчдад төрийн тусгай алба хааж байх хугацаанд нь албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө
 
2. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг дараахь албанд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож сар бүр олгоно:
 
¹
Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох алба
Нэмэгдлийн хэмжээ (үндсэн цалингийн хувиар)
1
Өндөржүүлсэн бэлэн байдлын болон тусгай алба
20
2
Эрүүгийн цагдаа, Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах, Замын цагдаа, Хэв журам хамгаалах алба
15
3
Бусад алба
10
 
 
З.Цагдаагийн алба хаагчид олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллагын төсвөөс олгоно.
 
4. Цагдаагийн алба хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай байх хугацаанд нь олгохгүй.
 
 
-----оОо-----