- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОВЛОХ ТУХАЙ /Дорнод аймгийн баяр наадмын/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 179
Улаанбаатар хот
БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОВЛОХ ТУХАЙ /Дорнод аймгийн баяр наадмын/
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Дорнод аймгийн баяр наадмыг 2010 оны 7 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхийг Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
