A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГЫН ОФИЦЕР, АХЛАГЧ НАРТ АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ (Засгийн газрын 2018 оны 380 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979
Засгийн газрын 2006 оны 104 дүгээр   
тогтоолын хавсралт
 
 
ОНЦГОЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГЫН ОФИЦЕР,
АХЛАГЧ НАРТ АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ
ЖУРАМ
(Засгийн газрын 2018 оны 380 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
 
 
          1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын офицер, ахлагч нарт гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод авран хамгаалах, гарсан хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцох зэрэг онцгой үүрэг гүйцэтгэхэд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө.
 
          2. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын офицер, ахлагч нарт албан үүрэг гүйцэтгэж байх хугацаанд нь албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоно.
 
          3. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн офицер, ахлагч нарын албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувиар бодож олгоно.
 
          4. Офицер, ахлагч нарын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг ээлжийн амралттай, өвчтэй, чөлөөтэй, жирэмсний болон амаржсаны дараахь амралттай байх хугацаанд нь олгохгүй.
 
          5. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана.
 
 
 
 
 
 
 
 
 
------оОо-----