- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ШИНГЭРҮҮЛСЭН ШАТДАГ ХИЙ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2006-2010 он)
Засгийн газрын 2006 оны 140 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
"ШИНГЭРҮҮЛСЭН ШАТДАГ ХИЙ" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2006-2010 он)
¹
|
Хэрэгжүүлэх арга хэмжээ
|
Хэрэгжүүлэх хугацаа
|
Хариуцах байгууллага
|
Санхүүжүүлэх хэлбэр, хөрөнгө оруулалтын хэмжээ /сая төгрөгөөр/
|
Нэг. Шингэрүүлсэн шатдаг хийн улсын хэмжээний ажил, үйлчилгээний
сүлжээг байгуулж хийн нөөцийг бүрдүүлнэ
|
||||
1.1
|
Ховд аймагт 25 м3-ийн хүчин чадалтай хий цэнэглэх цэгийг ашиглалтад оруулах
|
2006
|
ТЭХЯ
|
хувийн хөрөнгө
оруулалт
|
1.2
|
Баян-Өлгий аймагт 25 м3-ийн хүчин чадалтай хий цэнэглэх цэгийг ашиглалтад оруулах
|
2007
|
ТЭХЯ
|
хувийн хөрөнгө
оруулалт
|
1.3
|
Улсын хэмжээний шингэрүүлсэн шатдаг хийн хангамжийн сүлжээ бий болгох, хий цэнэглэх станц, цэгүүд барих ажлын бэлтгэлийг хангах, холбогдох судалгааг хийх
|
2006-2008
|
ТЭХЯ, аймгуудын ЗДТГ
|
-
|
1.4
|
Дундговь, Дархан-Уул аймаг, Багануур дүүрэгт 25-100 м3-ийн хүчин чадалтай хий цэнэглэх цэгийг байгуулах
|
2007
|
ТЭХЯ
|
хувийн хөрөнгө оруулалт, улсын төсөв
|
1.5
|
Импортын эх үүсвэртээ ойр Дорнод, Дорноговь, Говь-Алтай, Ховд, Сэлэнгэ, Орхон аймгуудад 100-500 м3-ийн хүчин чадалтай хий цэнэглэх станцыг байгуулах
|
2007-2010
|
ТЭХЯ, СЯ
|
улсын төсөв
|
1.6
|
Увс, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Булган, Баянхонгор аймгууд, Хархорин хотод 25-200 м3-ийн хүчин чадалтай хий цэнэглэх цэгийг барьж байгуулах
|
2007-2010
|
ТЭХЯ, ҮХЯ
|
хувийн хөрөнгө оруулалт, улсын төсөв
|
1.7
|
Говьсүмбэр, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв аймгуудад баллонт хийн агуулахуудыг байгуулах
|
2007-2010
|
ТЭХЯ
|
хувийн хөрөнгө оруулалт
|
1.8
|
Улаанбаатар хотод шингэрүүлсэн шатдаг хий цэнэглэх станцын хүчин чадлыг 1500 тоннд хүргэж, хийн баллон цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэх
|
2006-2010
|
ТЭХЯ
|
хувийн хөрөнгө оруулалт
|
Хоёр. Орон сууц, барилга байгууламжид хийн хангамжийн систем бий болгоно
|
||||
2.1
|
Үйлдвэрийн барилга, түүнчлэн халаалтын зуух, нийтийн үйлчилгээний газруудын барилгуудад (саун, угаалгын газар, хими цэвэрлэгээ г.м.) хийн халаагуур, хийн хэсэгчилсэн шугам сүлжээ ашиглах ажлыг эхлүүлэх
|
2006-2007
|
ТЭХЯ, БХБЯ
|
хувийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж
|
2.2
|
Гэр хорооллын өрхийн ердийн халаалттай зуухыг бүрэн шаталттай хийн түлш мөн хатуу болон хийн түлшний хосолмол зууханд шилжүүлэх ажлыг зохион байгуулах
|
2006-2008
|
ТЭХЯ, Нийслэлийн ЗДТГ
|
хувийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж
|
2.3
|
Хувийн орон сууц, гэр, бичил хорооллын барилгад хийн бүлэг баллоны байгууламжаас хэсэгчилсэн хийн сүлжээгээр шингэрүүлсэн шатдаг хийг халаалт болон ахуйд хэрэглэх ажлыг эхлүүлэх
|
2006-2007
|
ТЭХЯ, БХБЯ
|
хувийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж
|
2.4
|
Шинээр баригдах орон сууцны барилгад хийн хангамжийн шугам хоолой тавих асуудлыг зохион байгуулах, шаардагдах ашиглалт, аюулгүй ажиллагаатай холбоотой эрх зүйн бичиг баримтыг боловсруулах талаар холбогдох яам, газар, байгууллагуудаас оролцсон хамтарсан ажлын хэсэг, техникийн дэд хэсгийг томилон ажилллуулах
|
2006-2007
|
ТЭХЯ, БХБЯ, Нийслэлийн ЗДТГ
|
-
|
2.5
|
Барилга байгууламжид хийн хангамжийн шугам хоолой барих, дэд бүтцийг байгуулах судалгаа, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах санал боловсруулах, шийдвэрлүүлэх
|
2006-2008
|
ТЭХЯ, БХБЯ
|
хувийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж
|
2.6
|
Улаанбаатар хотын барилга байгууламжид шингэрүүлсэн шатдаг хийн хангамжийн систем бий болгох мастер төлөвлөгөөг боловсруулах
|
2006-2008
|
ТЭХЯ, БХБЯ, Нийслэлийн ЗДТГ
|
гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж
|
2.7
|
Хийн хангамжийн шугам хоолой барих асуудлаар үүсэх барилгын болон хийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын харилцааг зохицуулах ажлыг зохион байгуулах
|
2006-2010
|
ТЭХЯ, БХБЯ
|
-
|
Гурав. Шингэрүүлсэн шатдаг хийг хадгалах, тээвэрлэх, түгээх, ашиглах үеийн аюулгүй ажиллагааг хангах удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн орчинг
боловсронгуй болгох арга хэмжээ авна
|
||||
3.1
|
Улаанбаатар хотод хийн баллоныг шалгах, баталгаажуулах, туршиж тохируулах төв болон хийн шинжилгээний лабораторийг байгуулах
|
2007-2008
|
ТЭХЯ, СЯ
|
улсын төсөв болон гадаадын зээл, тусламж
|
3.2
|
Ховд, Дорноговь, Орхон аймагт хийн баллон баталгаажуулах төвийг байгуулах
|
2008-2010
|
ТЭХЯ, СЯ
|
улсын төсөв
|
3.3
|
Хийн баллоны тооллогыг явуулах, баталгаажилтыг шалгах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах
|
2006-2007
|
ТЭХЯ, УМХГ, ОБЕГ, СХЗТ
|
|
3.4
|
Хийн хангамж, аюулгүй ажиллагааны тухай хуулийн төсөл боловсруулж батлуулах
|
2006-2007
|
ТЭХЯ
|
|
3.5
|
Хийн хэрэглэгчийн аюулгүй ажиллагааны дүрэм боловсруулж мөрдүүлэх
|
2007
|
ТЭХЯ, ШУТИС
|
|
3.6
|
Хүн амын дунд ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг ашиглах мэдлэгийг дээшлүүлэх сургалт, аюулгүй ажиллагааны талаар сурталчилгаа явуулах ажлыг зохион байгуулах
|
2006-2010
|
ТЭХЯ, УМХГ, ОБЕГ
|
|
3.7
|
Өмнө гарсан хийн салбарын үйл ажилллагааг зохицуулах норм норматив, улсын стандарт, дүрэм, журам, зааварчилгааг шинэчлэх, өөрчлөх, мөн шинээр боловсруулах ажлыг зохион байгуулах
|
2006-2010
|
ТЭХЯ
|
|
3.8
|
Шингэрүүлсэн шатдаг хийн тээвэрлэлт, хадгалалт, түгээлт, ашиглалт, тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын байдалд мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтыг тогтмол явуулж шаардлагатай арга хэмжээг авч ажиллах
|
2006-2010
|
УМХГ, СХЗТ
|
|
3.9
|
Хийтэй харьцах үед гарч болох ослоос урьдчилан сэргийлэх, хийн тоног төхөөрөмжийг засварлах, хийн аваарь устгах албыг байгуулах
|
2007- 2008
|
ТЭХЯ, ОБЕГ, УМХГ
|
Улсын төсөв
|
Дөрөв. Авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг багасгах зорилгоор шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг авто тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлнэ
|
||||
4.1
|
"Авто тээврийн хэрэгслийг хийгээр цэнэглэх станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн техникийн шаардлага" улсын стандарт боловсруулах
|
2006
|
ТЭХЯ, СХЗТ
|
-
|
4.2
|
Улаанбаатар хотод 3, Орхон, Дархан-Уул, Төв аймгууд, Багануур дүүрэгт автомашиныг хийгээр цэнэглэх станцыг шинээр барьж ашиглалтад оруулах
|
2006-2007
|
ТЭХЯ
|
хувийн хөрөнгө оруулалт
|
4.3
|
Улаанбаатар хотын нийт таксинуудын 90 хувийг хийн баллонт нэмэлт төхөөрөмжөөр тоноглох
|
2006-2009
|
ТЭХЯ
|
хувийн хөрөнгө оруулалт
|
4.4
|
Улаанбаатар хотод 7, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорноговь, Архангай, Өвөрхангай аймаг, Налайх дүүрэгт автомашиныг хийгээр цэнэглэх станцыг шинээр барьж ашиглалтад оруулах
|
2007-2010
|
ТЭХЯ
|
хувийн хөрөнгө оруулалт
|
Тав. Хөтөлбөрийг дэмжих бодлого, арга хэмжээний хүрээнд
|
||||
5.1
|
Шингэрүүлсэн хий цэнэглэх станц, цэг, автомашиныг хийгээр цэнэглэх станц, хийн баллоны агуулахуудыг шинээр барьж байгуулахтай холбогдуулан газар олголтын асуудлыг Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн төлөвлөгөө болон хийн аж ахуйн нэгжид тавигдах аюулгүй ажиллагааны шаардлагатай уялдуулан зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх
|
2006-2010
|
Нийслэлийн ЗДТГ, ТЭХЯ
|
-
|
5.2
|
Нүүрс, нефть боловсруулах замаар пропан, бутан хийг гарган авч дотоодын хийн нөөцийг бүрдүүлэх судалгаа, тооцоо, туршилтын ажлыг зохион байгуулах
|
2006-2010
|
ТЭХЯ, ҮХЯ
|
ШУТХ-ийн сан, гадаад, дотоодын зээл, тусламж
|
5.3
|
Шингэрүүлсэн шатдаг хийн импорт, нийлүүлэлтийг тогтвортой байлгах арга хэмжээнүүдийг авах
|
2006-2010
|
ТЭХЯ, ҮХЯ
|
-
|
5.4
|
Хийн аж ахуйн салбарт ажиллагсдыг аттестатчилах, ажиллагсдад зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах, мэргэшсэн ажилчид бэлтгэх талаар анхаарч ажиллах
|
2006-2010
|
ТЭХЯ, ШУТИС, УМХГ
|
-
|
5.5
|
Хийн салбарын мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг дотоод, гадаадын их, дээд сургуулиудад системтэйгээр бэлтгэх ажлыг зохион байгуулах
|
2007-2010
|
ТЭХЯ, БСШУЯ
|
улсын төсөв, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
|
5.6
|
Хийн салбарын сургалт явуулж байгаа байгууллагуудын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын баазыг сайжруулахад анхаарч холбогдох арга хэмжээг авах
|
2006-2010
|
ТЭХЯ, БСШУЯ
|
-
|
------оОо-----
Текст томруулах
A
A
A