- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ХАДГАЛАМЖИЙН БАНК” ХХК-ИЙГ ХУВЬЧЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЗАР МЭДЭЭ
Засгийн газрын 2006 оны 165 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
"ХАДГАЛАМЖИЙН БАНК" ХХК-ИЙГ ХУВЬЧЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЗАР МЭДЭЭ
Улсын Их Хурлын 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл", Засгийн газрын 2006 оны 77 дугаар тогтоолоор баталсан "2006 онд эхний ээлжинд хувьчлах хуулийн этгээдийн жагсаалт"-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 100 хувь төрийн өмчийн "Хадгаламжийн банк" ХХК /цаашид "Хадгаламжийн банк" буюу "банк" гэх/-ийг хувьчлах олон улсын нээлттэй, уралдаант шалгаруулалт /цаашид "тендер" гэх/-ыг Монгол Улсын Засгийн газар зарлаж байна.
Тендерийг Засгийн газрын 2006 оны 165 дугаар тогтоолоор баталсан "Хадгаламжийн банк" ХХК-ийг хувьчлах уралдаант шалгаруулалт /тендер/-ын журмын дагуу Төрийн өмчийн хороо зохион байгуулж дүгнэнэ.
Хадгаламжийн банкийг худалдах доод үнэ 12.000.000.000 /арван хоёр тэрбум/ төгрөг болно.
Тендерт оролцох сонирхлоо илэрхийлэх
Засгийн газраас тавьж буй дараахь шаардлагыг хангах хувийн өмчит дотоод, гадаадын болон олон улсын банк, санхүүгийн байгууллага, эсхүл тэдгээрийн оролцоотой байгуулсан консорциум /цаашид "этгээд" гэх/ тендерт оролцох сонирхлоо илэрхийлж болно:
-банк, санхүүгийн үйлчилгээний салбарт 5-аас доошгүй жил үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулсан;
-20.000.000 /хорин сая/ ам. доллараас доошгүй өөрийн хөрөнгөтэй;
-санхүүгийн байдал тогтвортой, үйл ажиллагааны баялаг туршлагатай.
Хэрэв консорциумаар оролцох тохиолдолд энэхүү шаардлагын 2 дахь хэсэгт заасан дүн нь консорциумын гишүүдийн өөрийн хөрөнгийн нийт дүнд тавигдах шаардлага бөгөөд харин консорциумын гишүүн банк, санхүүгийн байгууллагад 1 ба 3 дахь хэсэгт заасан шаардлага тавигдана.
Тендерийн зар мэдээ гарсны дараа тендерт оролцох сонирхлоо илэрхийлж буй этгээд /цаашид "өргөдөл гаргагч" гэх/ нь сонирхлоо илэрхийлсэн албан ёсны захидлыг монгол хэл дээр бэлтгэж, дараахь материалын хамт Төрийн өмчийн хороонд ирүүлнэ. Хэрэв гадаад хэл дээр бэлтгэсэн бол монгол орчуулгыг заавал хавсаргана:
1. Өргөдөл;
2. Өргөдөл гаргагчийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг зурсан нууцыг хадгалах тухай гэрээ;
3. Буцааж төлөгдөхгүй нөхцөлтэй 1.000 /нэг мянган/ ам. долларын тендерийн хураамж төлснийг нотлох баримт;
4. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон тохиолдолд түүнд хуульд заасан журмын дагуу олгосон итгэмжлэл;
5. Өргөдөл гаргагчийн танилцуулга. Үүнд дараахь зүйлийг оруулсан байх шаардлагатай /консорциумаар оролцож байгаа тохиолдолд доорхи мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргана/:
-Өргөдөл гаргагчийн албан ёсны нэр, хаяг болон үйл ажиллагааны танилцуулга.
-Дотоод, гадаадын болон олон улсын банк, санхүүгийн үйлчилгээний салбарт ажиллаж, туршлага хуримтлуулсныг батлах мэдээлэл.
-Өргөдөл гаргагч /компани, хоршоо гэх мэт/-ийг үүсгэн байгуулж, бүртгүүлсэн тухай баримт бичгүүд.
-Сүүлийн жилийн эцсийн байдлаар гаргаж, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл /нээлттэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдэд зориулсан жилийн тайлан/.
-Өргөдөл гаргагч нь хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компани бол нийт хувьцааны 5 /тав/-аас дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт, тэдгээрийн эзэмшиж буй хувьцааны тоо /компанийн эрх бүхий албан тушаалтан болон эрх бүхий байгууллага баталгаажуулсан байх шаардлагатай/.
-Тендерт консорциумын хэлбэрээр оролцох тохиолдолд консорциумын гишүүдийн хооронд байгуулсан гэрээ, консорциумаар оролцох тухай гишүүн бүрийн удирдах байгууллагын шийдвэр.
Тендерийн өргөдлийн маягт болон нууцыг хадгалах тухай гэрээний загварыг интернет дахь Төрийн өмчийн хорооны www.spc.gov.mn вэб хуудаснаас болон энэхүү зар мэдээний ард бичигдсэн хаягаар авч болно. Тендерийн хураамжийг энэхүү зар мэдээний ард бичигдсэн дансанд төлнө.
Өргөдөл гаргагч тендерт өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилбол түүний төлөөлөх эрхийг хуульд заасан журмын дагуу бичгээр үйлдсэн итгэмжлэлээр нотолно. Хэд хэдэн хуулийн этгээд, хувь хүн тендерт хамтран консорциумаар оролцож байгаа бол тэд зөвхөн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, тендерт нэг оролцогч болж оролцоно.
Өргөдөл гаргагч өөрийн эрхэлж буй үйл ажиллагаа болон эрх зүйн байдал, хөрөнгө, санхүүгийн байдал, тендерт ирүүлсэн бусад мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн өргөдлийг энэхүү зар гарсан өдрөөс эхлэн 2006 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн (Улаанбаатарын цагаар) 18.00 цагаас өмнө Төрийн өмчийн хороонд ирүүлнэ.
Урьдчилан шалгаруулалт
Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн этгээд /өргөдөл гаргагч/-ийн өргөдөл нь Засгийн газраас тавьж буй шаардлагыг хангаж буй эсэхийг нягталж, Төрийн өмчийн хороо урьдчилан шалгаруулалт хийнэ. Урьдчилан шалгаруулалтыг өргөдөл хүлээж авах эцсийн өдөр буюу 2006 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш ажлын 7 /долоон/ өдөрт багтаан хийнэ.
Урьдчилан шалгаруулалтын шатанд гадаадын хөрөнгө оруулагч нарын хувьд мөнгө угаахтай тэмцэх, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг болон авилгалын эсрэг хууль тогтоомжийн дагуу тавигдах шаардлагуудыг хэрхэн хангаж байгааг харгалзан үзнэ.
Засгийн газраас тавьж буй шаардлагыг хангаж, урьдчилан шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагч нь цаашид "тендерт оролцогч" болж, тендерийн баримт бичгүүдийг авах эрхтэй болно. Энэ тухай мэдэгдлийг Төрийн өмчийн хороо бичгээр үйлдэн буухиа шуудан, баталгаат шуудан, факс буюу электрон шуудангийн аль боломжтойгоор нь өргөдөл гаргагчид хүргүүлнэ. Харин тендерийн баримт бичгүүдийг тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулан өгнө.
Тендерт оролцогчид тавих шаардлага
Тендерийн санал боловсруулах, ирүүлэхтэй холбогдуулан тендерт оролцогчид дор дурдсан шаардлагыг тавина:
-эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх;
-мэргэжлийн чадавхитай боловсон хүчний хангамж, нөөцтэй байх;
-тендерийн саналыг зарласан нөхцөлийн хэмжээнд мэргэжлийн түвшинд хийсэн байх;
-мэргэжлийн дүгнэлт гаргуулсан байх /Шинжээчдийн баг гаргана/;
-тендерийн саналыг зарласан хугацаанд ирүүлсэн байх;
-дэнчингээ хугацаанд нь тавьсан байх;
-тендерт оролцохтой холбогдсон бүх зардлыг өөрөө хариуцна.
Тендерийн баримт бичгүүд
1. Хадгаламжийн банкны тухай ерөнхий мэдээлэл.
2. Хадгаламжийн банкийг хувьчлах уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам;
3. Худалдах, худалдан авах тухай гэрээний төсөл.
Хувьчлалын зорилго
Хадгаламжийн банкийг худалдаж авах сонирхолтой тендерт оролцогч нь Засгийн газраас дэвшүүлж буй дор дурдсан хувьчлалын зорилгыг хангах бизнесийн стратеги (үйл ажиллагааны) төлөвлөгөөг боловсруулж, тендерийн саналтай хамт ирүүлэх шаардлагатай:
-Хадгаламжийн банкны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хадгалахын зэрэгцээ нийгэм, бүс нутгийн болон хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлж өргөтгөх, банк, санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
-Хөрөнгө оруулж, банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, түүний төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон санхүүгийн чадавхийг сайжруулах, банкны зохистой практикт нийцсэн зээлийн үйл ажиллагааг өргөжүүлэх замаар үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх;
-Банкны болон санхүүгийн шинэ, дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, санхүүгийн зуучлалын хүрээг өргөжүүлэх.
Тендерийн ажиллагаа
Тендерийн саналаа бэлтгэхэд нь туслах зорилгоор тендерт оролцогчдыг Төрийн өмчийн хороо, Монгол банк, Сангийн яамны зохих албан тушаалтан болон Хадгаламжийн банкны удирдлагатай уулзах, банк дээр нь очиж танилцах, дүн шинжилгээ хийх бололцоогоор хангана.
Тендерт оролцогчид нь тeндeрийн санал ирүүлэхдээ "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, хэрэгжүүлэх нотолгоо, худалдан авах үнийг төлөх санхүүгийн эх үүсвэрийн баталгаа болгон энэхүү зар мэдээний ард бичигдсэн дансанд урьдчилан 500.000 /таван зуун мянган/ ам.долларын хэмжээтэй дэнчин төлж, байршуулсан байна.
Тендерийн ялагчаар шалгарсан оролцогчийн тавьсан дэнчинг худалдан авах үнэд оруулан тооцно. Харин тендерийн ялагчаар шалгараагүй оролцогчийн дэнчинг буцаан олгоно.
Тендерт оролцогчид тендерийн саналаа тендерийн дэнчин төлснийг нотлох баримтын хамт Төрийн өмчийн хороонд 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн (Улаанбаатарын цагаар) 18.00 цагаас өмнө ирүүлнэ.
Тендерийн санал нь:
1/Техникийн санал
2/Санхүүгийн саналаас бүрдэнэ.
Техникийн санал нь Засгийн газраас дэвшүүлж буй хувьчлалын зорилгыг хангах 2-оос доошгүй жилийн хугацааг хамарсан тендерт оролцогчийн боловсруулсан бизнесийн стратеги (үйл ажиллагааны) төлөвлөгөө ба тендерийн журамд заасан бусад материалаас бүрдэнэ.
Санхүүгийн санал нь Хадгаламжийн банкийг худалдан авахаар тендерт оролцогчийн санал болгож буй үнэ, тендерийн журамд заасан бусад материалаас бүрдэнэ. Тендерт оролцогчийн санал болгож буй үнэ нь Хадгаламжийн банкийг худалдах доод үнээс бага байж болохгүй.
Тендерийн саналыг үнэлэх үйл ажиллагаа нь дараахь хоёр үе шаттай байна:
1. Техникийн саналын үнэлгээ
2. Санхүүгийн саналын үнэлгээ.
Техникийн саналыг дор дурдсан үзүүлэлтүүдээр үнэлнэ:
1. Банк, санхүүгийн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн туршлага, санхүүгийн чадавхи, нэр хүнд, бизнесийн ур чадвар (0-40 оноо);
2. Санал болгож буй бизнесийн стратеги (үйл ажиллагааны) төлөвлөгөөний чанар, Засгийн газраас дэвшүүлж буй хувьчлалын зорилгыг хүлээн авч тусгасан байдал (0-50 оноо);
3. Ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэднийг гадаад, дотоодод сургах, дадлагажуулах, мэргэшлийг нь дээшлүүлэх гэх мэтээр боловсон хүчнийг хөгжүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалт, арга хэмжээг тусгасан хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө (0-10 оноо).
Нийлбэр дүнгээр 70-аас доошгүй оноо авсан тендерт оролцогчийн техникийн саналыг шалгаруулна. Техникийн саналын үнэлгээгээр шалгарсан тендерт оролцогчдын санхүүгийн саналыг нээж үнэлнэ.
Санхүүгийн саналыг тендерт оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг байлцуулан тендерийн хуваарьт заасан өдөр нийтийн өмнө задална.
Санхүүгийн саналдаа хамгийн өндөр худалдан авах үнийн санал ирүүлсэн тендерт оролцогчийг тендерийн ялагчаар шалгаруулж, Төрийн өмчийн хороо Хадгаламжийн банкийг "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулна.
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл
Хадгаламжийн банкийг Худалдах, худалдан авах гэрээнд эскроу гэрээ байгуулж, худалдан авах үнийг байршуулах, худалдан авах үнийг төлөх болон өмчлөгчийн эрх шилжүүлэх нөхцөл, хугацаа, худалдах, худалдан авах ажиллагааг дуусгавар болгох нөхцөл, худалдагч болон худалдан авагчийн хүлээх үүрэг, хариуцлага, мэдэгдэл, баталгаа болон бусад асуудал тусгагдана. Худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2 жил байна.
Тендерийн ялагч нь худалдан авсан үнийг Худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор төлөх, тендерт ялсан бизнесийн стратеги (үйл ажиллагааны) төлөвлөгөөгөө 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
Тендерт оролцогчдыг тендерийн санал бэлтгэх явцдаа Худалдах, худалдан авах гэрээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал гаргах бололцоогоор хангана.
Хаяг, утас
Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн өргөдлийг дараахь хаягаар ирүүлнэ:
Д.Сугар
Төрийн өмчийн хорооны дарга
Засгийн газрын IҮ байр, 410 тоот өрөө
Улаанбаатар-11, Монгол Улс
Утас: 976-11-312460, 261692
Факс: 976-11-312798
Тендертэй холбогдолтой мэдээллийг www.spc.gov.mn вэбсайтаас, Банктай холбогдолтой нэмэлт мэдээллийг www.savingsbank.mn гэсэн вэбсайтаас авна уу.
Дансны дугаар
Тендерийн хураамж болон дэнчинг Монгол Улсын "Монгол банк" дахь Төрийн өмчийн хорооны дараахь дансанд төлнө:
Банкны нэр: Bank of Mongolia
SWIFT код: BOMUMNUB
Дансны нэр: State Property Committee of Mongolia
Дансны дугаар: 3332404
Монголбанкны
харилцагч банк: Federal Reserve Bank of New York, NY, USA
SWIFT код: FRNYUS33
Дансны нэр: Bank of Mongolia
Дансны дугаар: 021088506
----оОо----
ХАДГАЛАМЖИЙН БАНКНЫ ТУХАЙ
Хадгаламжийн Банк нь банкуудын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1996 онд байгуулагдсан бөгөөд 100% төрийн өмчийн банк юм. Анх үүсгэн байгуулагдахдаа иргэдийн мөнгөн хадгаламж, тэтгэвэр, тэтгэмж тавьж олгох, хэрэглэгчдийн орон сууц ашиглалтын төлбөр хураах зэрэг хязгаарлагдмал чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол эдүгээ банкны үйлчилгээний цар хүрээ, төрөл нэмэгдэж, арилжааны банкны бүхий л үйлчилгээг үзүүлж байна. Банкны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Засгийн газрын 2006 оны 77 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2006 оны 165 дугаар тогтоолоор тус банкийг "Хадгаламжийн банк" хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон зохион байгуулж, дүрмийг нь баталсан.
Хадгаламжийн банк нь 1996 оноос мөнгөн хадгаламжийн барьцаат зээл олгох, гадаад валют солих, иргэдийн үнэт зүйлс хадгалах үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд 1999 онд Дэлхийн хадгаламжийн банкуудын холбоо, 2001 онд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн болсон бөгөөд арилжааны зээлийн эрх авч зээлийн хороо байгуулсан. 2002 онд гадаадын банкуудтай корреспондент харилцаа тогтоож, олон улсын банк хоорондын төлбөр тооцооны SWIFT байгууллагын гишүүнээр элсэн сүлжээнд холбогдсон бөгөөд мөн олон улсын мөнгөн гуйвуулгын Money Gram компанийн агент болсон. 2003 онд Visa International байгууллагын албан ёсны гишүүн болсон ба Азийн хөгжлийн банкны орон сууцны санхүүжилтийн төслийн зээлийг олгож эхэлсэн. Мөн ондоо онлайн систем, Bancs программыг нэвтрүүлж, 2005 оны 2 дугаар сараас нягтлан бодох бүртгэлийг уг программд бүрэн шилжүүлсэн байна.
Тус банк байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн даатгал болон халамжийн байгууллагууд, нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудтай хамтран хотын иргэдийн ахуйн үйлчилгээний хэрэглээний бүхий л төлбөр болон 110 гаруй мянган иргэдэд тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговрыг олгох үйлчилгээг дангаараа үзүүлж байна.
2006 оны байдлаар Улаанбаатар хотод төв банк, 1 салбар, тооцооны төв 32, хөдөө орон нутагт 7 салбар, 2 касс, нийт 42 салбар, нэгжүүдээрээ дамжуулан үйл ажиллагаа явуулж, гадаадын 5 банктай корреспондент харилцаа тогтоон гадаад, дотоодын банк, санхүүгийн зах зээлд харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Тус банкны Улаанбаатар хот дахь тооцооны төвүүдийн сүлжээний байршил, тоо хэмжээгээр бусад банкнаас илүү байгаа нь банкны цогц үйлчилгээг харилцагчиддаа хүргэхэд чухал ач холбогдолтой байдаг.
Тус банкинд 2005 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 92.0 мянган иргэд, байгууллагын харилцах, хадгаламжийн дансанд 44,433.6 сая төгрөгийн эх үүсвэр байршиж байна. Үүнээс харилцах дансанд 8,900.7 сая төгрөг, хадгаламжийн дансанд 35,532.8 сая төгрөг байршиж байна.
Хадгаламжийн банк анх Засгийн газрын бондын хүүгээр дийлэнх орлогоо олдог байсан бол өнөөдөр үндсэн үйл ажиллагааны орлогын 91.5 хувийг зээлийн хүү болон худалдан авсан үнэт цааснаас олох хүүгийн орлого эзэлж байна. Тус банк 2005 онд нийт 8,849.0 сая төгрөгийн орлоготой ажилласан.
2005 онд тус банк нь 51.9 тэрбум төгрөгийн зээл олгож, 49.1 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлж, зээл олголт, төлөлтийн харьцаа 0.95:1 байж, 5.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн орлого олсон байна.
2006 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар Хадгаламжийн банк 50.5 мянган аж ахуйн нэгж, хувь хүнд нийт 30.99 тэрбум төгрөгийн зээл олгосон байгаагаас 29.5 тэрбум төгрөг буюу 95.2 хувь нь хэвийн, 565.3 сая төгрөг буюу 1.8 хувь нь хугацаа хэтэрсэн, 929.6 сая төгрөг буюу 3.0 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон бөгөөд зээлийн эрсдэлийн санг 805.8 сая төгрөгөөр байгуулсан.
2004 онд 8.2 тэрбум төгрөгийн банк хоорондын зээл болон хадгаламж байршуулж, бусад банкнаас 4.0 тэрбум төгрөгийн хадгаламж татаж байсан бол 2005 онд 15.9 тэрбум төгрөгийн банк хоорондын зээл болон хадгаламж байршуулж, бусад банкнаас 3.7 тэрбум төгрөгийн хадгаламж татаж ажилласан байна. Банк хоорондын зах зээл, хадгаламжийн хүүг тогтоох гол нөхцөл болох Төв банкны үнэт цаасны дундаж хүү 2004 онд 10.5 хувь, 2005 онд 5.5 хувь байжээ.
Тус банкны санхүү, бүртгэл, зээлийн үйл ажиллагаанд 2004 онд олон улсын аудитын "KPMG" компани, 2005 онд Монгол Улсын "Далайван аудит" компани тус тус хөндлөнгийн хяналт хийж санхүү, бүртгэлийн ажиллагааг олон улсын стандартын дагуу явагдсан гэж дүгнэсэн.
2005 оны аудитлагдсан тайлан балансаар нийт актив 57,218.59 сая төгрөг, өөрийн хөрөнгө 5,339.85 сая төгрөг, татварын дараахь цэвэр ашиг 573.65 сая төгрөг болжээ.
Арилжааны банкуудын дүрмийн сангийн доод хэмжээг 2006 оны 03 дугаар сарын 31-нээс 8.0 тэрбум төгрөг болгох Монгол банкны шийдвэрийг хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 41 дүгээр тогтоолын дагуу Засгийн газрын хямдруулсан бонд гаргаж 3.5 тэрбум төгрөгөөр, Сангийн сайдын 2006 оны 75 дугаар тушаалын дагуу банкны цэвэр ашгаас хуваарилан 531.0 сая төгрөгөөр, нийт 4,031.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэн, банкны дүрмийн сан 8,031.0 сая төгрөг болсон. Энэ талаар Монгол банкны Улсын байцаагч акт тогтоон баталгаажуулсан болно.
2006 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар:
Нийт хөрөнгө: 52,860.7 сая төгрөг,
Нийт зээл: 30,188.1 сая төгрөг,
Зээлийн болзошгүй алдагдлын сан: 805.8 сая төгрөг,
Мөнгөн хөрөнгө 15,324.2 сая төгрөг
Богино хугацаат хөрөнгө оруулалт: 2,886.0 сая төгрөг,
Өөрийн хөрөнгө: 9,104.2 сая төгрөг,
үүнээс : Дүрмийн сан: 8,031.0 сая төгрөг,
Татварын өмнөх ашиг: 197.0 сая төгрөг,
Нийт хөрөнгийн өгөөж: 0.37 %
Өөрийн хөрөнгийн өгөөж: 2.16 % тус тус байна.
Монгол банкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтийн биелэлт дараахь байдалтай байна. Үүнд:
Харьцаа
|
2006.03.31
|
2005
|
2004
|
2003
|
А
|
1
|
2
|
3
|
4
|
Төлбөр түргэн гүйцэтгэх харьцаа 18%>
|
34.4
|
34.5
|
34.5
|
32.1
|
Зээлийн төвлөрлийн эрсдэл < 20%
|
10.98
|
14.64
|
14.6
|
17.3
|
Заавал байлгах нөөц
|
Хангасан
|
Хангасан
|
Хангасан
|
Хангасан
|
Өөрийн хөрөнгийн хүрэлцээ > 10%
|
14.76
|
17.37
|
17.4
|
14.6
|
Хадгаламжийн банкны санхүүгийн сүүлийн 3 жилийн зарим үзүүлэлтүүдийг дор харуулбал:
АШИГ АЛДАГДЛЫН ТАЙЛАН
(мянган төгрөгөөр)
Үзүүлэлт
|
2006.03.31
|
2005
|
2004
|
2003
|
|||
А
|
1
|
2
|
3
|
4
|
|||
Хүүгийн орлого
|
1661 672.80
|
7 389 696.70
|
7 912 972.00
|
7017593.18
|
|
||
Хүүгийн зардал
|
921 631.90
|
3 958 454.90
|
3 845 289.00
|
3826284.10
|
|
||
Хүүгийн цэвэр орлого
|
740 040.90
|
3 431 241.80
|
4 067 683.00
|
3191309.08
|
|
||
Эрсдлийн сангийн зардал
|
-166 403.40
|
591 612.80
|
588 266.00
|
147 305.37
|
|
||
Эрсдлийн сангийн дараахь хүүгийн цэвэр орлого
|
906 444.30
|
2 839 628.99
|
3 479 417.00
|
3044003.71
|
|
||
Хүүгийн бус орлого
|
225 597.70
|
1 459 263.60
|
1 613 197.00
|
1525243.37
|
|
||
Шимтгэл хураамжийн орлого
|
159 598.00
|
545 731.30
|
513 197.00
|
473 685.02
|
|
||
Валютын арилжаа, ханшийн тэгшитгэлийн орлого
|
28 389.70
|
140 997.80
|
974 400.00
|
1000231.07
|
|
||
Бусад
|
37 610.00
|
772 534.50
|
125 600.00
|
51 327.28
|
|
||
Хүүгийн бус зардал
|
935 041.00
|
3 725 243.80
|
3 975 046.00
|
3236740.92
|
|
||
Боловсон хүчний зардал
|
475 513.80
|
1 697 429.40
|
1 437 600.00
|
948 507.08
|
|
||
Валютын арилжаа, ханшийн тэгшитгэлийн зардал
|
39 822.80
|
142 318.30
|
937 700.00
|
936 841.93
|
|
||
Бусад
|
419 704.30
|
1 885 496.10
|
1 599 746.00
|
1351391.91
|
|
||
Нийт орлого
|
1887 270.50
|
8 848 960.30
|
9 526 169.00
|
8542836.55
|
|
||
Нийт зардал
|
1690 269.50
|
8 275 311.50
|
8 408 601.00
|
7210330.39
|
|
||
Татварын өмнөх ашиг
|
197 001.00
|
573 648.80
|
1 117 568.00
|
1332506.16
|
|
||
Татварын зардал
|
0.00
|
0.00
|
100 000.00
|
100 775.61
|
|
||
Цэвэр ашиг
|
197 001.00
|
573 648.80
|
1 017 568.00
|
1231730.55
|
|
||
ҮЛДЭГДЛИЙН ТЭНЦЭЛ
(мянган төгрөгөөр)
Үзүүлэлт
|
2006.03.31
|
2005
|
2004
|
2003
|
А
|
1
|
2
|
3
|
4
|
ХӨРӨНГӨ
|
||||
Мөнгөн хөрөнгө
|
15324 242.80
|
16 755 777.00
|
15382918.40
|
8562453.64
|
Үнэт цаас /цэвэр/
|
2 886 016.30
|
11 007 508.40
|
17 140600.00
|
24955695.56
|
Монгол банкны
|
2 000 000.00
|
8 339 000.00
|
2 277 914.00
|
6166 000.00
|
Засгийн газрын
|
400 000.00
|
2 000 000.00
|
14 000000.00
|
16100 00.00
|
Бусад
|
486 016.30
|
668 508.40
|
862 686.00
|
2689 695.56
|
Зээл /цэвэр/
|
30188 154.80
|
25 190 478.20
|
21 168507.00
|
15374114.07
|
Хэвийн
|
29498 976.50
|
25 143 546.40
|
21 221463.00
|
15552409.86
|
Хугацаа хэтэрсэн
|
565 346.30
|
126 294.10
|
129 148.00
|
0.00
|
Чанаргүй
|
929 603.80
|
894 591.90
|
581 156.00
|
0.00
|
Хэвийн бус
|
206 649.50
|
283 363.00
|
39 345.00
|
0.00
|
Эргэлзээтэй
|
115 497.70
|
33 480.00
|
512 037.00
|
0.00
|
Муу
|
607 456.80
|
577 748.90
|
29 774.00
|
0.00
|
ЗТУБАХС
|
-805 772.00
|
-973 954.20
|
-763 260.00
|
-178 295.79
|
Үндсэн хөрөнгө
|
2 355 592.80
|
2 432 406.10
|
2 475 584.00
|
1363 712.73
|
ӨБҮХХөрөнгө
|
240 483.10
|
212 155.30
|
0.00
|
15 960.00
|
Бусад
|
1 866 196.60
|
1 850 619.00
|
731 981.00
|
800 654.97
|
Нийт хөрөнгө
|
52860 686.40
|
57 448 944.00
|
56 899 90.00
|
51072590.97
|
ӨР ТӨЛБӨР
|
||||
Харилцах
|
7 800 824.80
|
8 900 742.60
|
10 800369.00
|
8684 185.03
|
Хадгаламж
|
31944 193.60
|
35 532 850.90
|
34282 967.00
|
3549591.70
|
Хугацаагүй
|
5 709 371.80
|
5 904 838.90
|
7 344 473.00
|
7665 289.57
|
Хугацаатай
|
26234 821.80
|
29 628 012.00
|
26938 494.00
|
27830602.13
|
Бусад өр төлбөр
|
4 011 416.30
|
7 445 144.70
|
6 623 924.00
|
2877 621.02
|
Нийт өр төлбөр
|
43756 434.70
|
51 878 738.20
|
51 707260.00
|
47057697.75
|
ӨӨРИЙН ХӨРӨНГӨ
|
9 104 251.70
|
5 570 205.80
|
5 192 330.00
|
4014 893.22
|
Дүрмийн сан
|
8 031 000.00
|
4 000 000.00
|
4 000 000.00
|
2608 401.44
|
Нөөцийн сангууд
|
859 451.90
|
795 072.00
|
174 762.00
|
174 761.23
|
Тухайн жилийн ашиг /алдагдал/
|
197 001.00
|
573 648.80
|
1 017 568.00
|
1231 730.55
|
Хуримтлагдсан ашиг /алдагдал/
|
16 798.80
|
201 485.00
|
0.00
|
0.00
|
Хоёрдогч өглөг
|
0.00
|
0.00
|
0.00
|
0.00
|
НИЙТ ӨР ТӨЛБӨР БОЛОН ӨӨРИЙН ХӨРӨНГӨ
|
52860 686.40
|
57 448 944.00
|
56899 590.00
|
51072590.97
|
САНХҮҮГИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
(мянган.төгрөг)*
Үзүүлэлт
|
2005 он
|
2004 он
|
2003 он
|
Хүүгийн цэвэр орлого
|
3 431 241.80
|
4 067 683.00
|
3 191 309.08
|
Хүүгийн бус орлого
|
1 459 263.60
|
1 613 197.00
|
1 525 243.37
|
Татварын өмнөх ашиг
|
573 648.80
|
1 117 568.00
|
1 332 506.16
|
Цэвэр ашиг
|
573 648.80
|
1 017 568.00
|
1 231 730.55
|
Нийт хөрөнгө
|
57 448944.00
|
56 899 590.00
|
51 072 590.97
|
Зээл, цэвэр дүнгээр
|
25190 478.20
|
21 168 507.00
|
15 374 114.07
|
Нийт өр төлбөр
|
51878 738.20
|
51 707 260.00
|
47 057 697.76
|
Хадгаламж
|
35532 850.90
|
34 282 967.00
|
35 495 891.70
|
Нийт өөрийн хөрөнгө
|
5 570 205.80
|
5 192 330.00
|
4 014 893.22
|
*Төгрөг/ам. долларын харьцаа
(хугацааны эцэст) 1221 1103 1100
----оОо----
Текст томруулах
A
A
A