- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ТОГТООМЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ҮР ДҮН, БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ, МЭДЭЭЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2006 оны 160 дугаар
тогтоолын хавсралт
ХУУЛЬ ТОГТООМЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ҮР ДҮН, БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ, МЭДЭЭЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсын яам, Засгийн газрын агентлаг (цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх), нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг (цаашид "хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг" гэх)-аар Засгийн газарт үүрэг буюу чиглэл өгсөн заалт, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үр дүн, биелэлтийн байдалд хяналт тавьж мэдээлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг,
Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг
зохион байгуулах
2. Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавих, мэдээлэх үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцна. Энэ үүргийг төрийн захиргааны байгууллагад сайд, агентлагийн дарга, нутгийн захиргааны байгууллагад бүх шатны Засаг дарга, байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн дарга (захирал) хариуцна.
З. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахад удирдлага, арга зүйн зөвлөмжөөр ханган хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт шинжилгээ хийж ажиллана.
4. Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хүргүүлсэн зөвлөмж, чиглэлийн дагуу зохион байгуулсан ажлын үр дүнг тогтоосон хугацаанд нь мэдээлэх үүрэгтэй.
Нутгийн захиргааны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжид энэ журмын 2-т заасан шийдвэрийн дагуу хариуцуулсан үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж гүйцэтгэлд хяналт тавина.
5. Төрийн өмчит хуулийн этгээд нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актын биелэлтийг зохион байгуулж хэрэгжүүлнэ.
6. Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг төрийн өмчит хуулийн этгээд зохион байгуулж байгаа байдалд төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, биелэлтийг хангуулна.
7. Шаардлагатай гэж үзвэл төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага зарим шийдвэрийг агуулга, чиглэлээр нь багцлан хэрэгжилтэд нь хяналт шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авна.
8. Шаардлагатай гэж үзвэл дээд шатны байгууллага нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг харьяа байгууллага, аж ахуйн нэгжид шалгаж, тайлан мэдээллийг нь хэлэлцэн тэдгээрийн мөрөөр холбогдох арга хэмжээг авна.
Гурав. Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг,
Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн
үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх
9. Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг өөрийн ажлын алба, тухайн салбарын төрийн өмчит хуулийн этгээдэд зохион байгуулан явц, үр дүнд хяналт шинжилгээ хийж, хэрэгжилтийн дүн, мэдээг энэхүү журмын 1, 2 дугаар хавсралт, хэрэгжилт нь удааширсан болон тасарч байгаа заалтын жагсаалтыг энэхүү журмын 3 дугаар хавсралт ёсоор улирал бүрийн эхний сарын 10-ны дотор, хяналтад авсан нийт заалтын хэрэгжилтийн явцын дэлгэрэнгүй танилцуулгыг энэхүү журмын 4 дүгээр хавсралт ёсоор тус тус гаргаж, хагас, бүтэн жилээр (1 ба 7 дугаар сарын 10-ны дотор) Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.
10. Засгийн газрын шийдвэрээр байгуулсан байнгын болон түр комисс, зөвлөл, ажлын хэсэг нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтийн явц болон үр дүнд хяналт шинжилгээ хийх ажлыг өөрөө хариуцан хэрэгжүүлж, мэдээг энэхүү журмын 1, 2, 3 дугаар хавсралт ёсоор гаргаж улирал бүрийн эхний сарын 10-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.
11. Төрийн өмчит хуулийн этгээд нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийж, мэдээг улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор энэхүү журмын 1, 2, 3 дугаар хавсралт ёсоор гаргаж дээд шатны байгууллагадаа хүргүүлнэ.
12. Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явцыг төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага улирал бүр дүгнэж, хагас, бүтэн жилийн хэрэгжилтийг сайд, агентлагийн дарга, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж хэрэгжилтийг эрчимжүүлэх, илэрсэн дутагдал, гажуудлыг засах арга хэмжээ авч, буруутай албан тушаалтантай зохих хариуцлага тооцож байна.
(Энэ зүйлд 2011-11-16-ны 324-р тогтоолоор нэмэлт орсон)
13. Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлигаар Засгийн газарт өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн биелэлтийн талаар төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хагас, бүтэн жилээр нэгтгэн хяналт шинжилгээ хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулсны үндсэн дээр Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлнэ.
14. Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн талаар яам, агентлаг, аймаг, нийслэлээс ирүүлсэн мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар улирал бүр нэгтгэн хяналт шинжилгээ хийж, дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
15. Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн заалт нь бодит шалтгааны улмаас биелэгдэх боломжгүй болсон, цаг хугацааны болон агуулгын хувьд ач холбогдолгүй болсон нөхцөлд уг шийдвэрийг санаачилсан буюу хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан түүнийг хянан үзэж өөрчлөх буюу хяналтаас хасах санал боловсруулан сайд, агентлагийн дарга, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж холбогдох дээд шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
(Энэ зүйлд 2011-11-16-ны 324-р тогтооолоор нэмэлт орсон)
16. Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, Засгийн газрын шийдвэрээр байгуулсан байнгын болон түр комисс, зөвлөл, ажлын хэсэг нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг мэдээлэхдээ дор дурдсан зарчмыг баримтална:
а)шийдвэрт заасан үүргийн хэрэгжилтийн талаархи мэдээг яам, агентлаг, Засаг дарга, комисс, зөвлөл, ажлын хэсэг нь энэхүү журмын 9, 10-т заасны дагуу мэдээлэх;
б)нийт сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон, хэм хэмжээ тогтоосон заалтын биелэлтийг жилийн эцэст мэдээлэх;
в)хэд хэдэн яам, Засаг дарга, байгууллагад өгсөн үүргийн биелэлтийг гаргахдаа эхэнд нэр нь бичигдсэн Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга, Засаг дарга, комисс, зөвлөл, ажлын хэсгийн дарга (ахлагч) нэгтгэн мэдээлэх;
г)тухайн заалтын хэрэгжилтийн явцыг тодорхойлохдоо Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан "Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам"-ын 5.11-д заасныг баримтлах.
(Энэ хэсэгт 2011-11-16-ны 324-р тогтоолоор өөрчлөлт орсон)
"Дөрөв. Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, биелэлтийг
дүгнэх, мэдээлэх
17. Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага нь Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор баталсан Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн удирдлага, зохицуулалт болон үр дүн, биелэлтэд нь хяналт тавьж, явц, дүнд хяналт шинжилгээ хийж, хэрэгжилтийн үр дүн, мэдээг энэхүү журмын 5, 6, 7 дугаар хавсралт ёсоор гарган, хагас жилийн дүнг 8 дугаар сарын 1-ний дотор, бүтэн жилийн дүнг дараа оны 4 дүгээр сарын 1-ний дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.
(17-р зүйлд 2010-01-13-ны өдрийн 11, 2011-11-16-ны 324-р тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)
18. Сангийн яам төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтийг нэгтгэн хагас жилийн дүнг 7 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн дүнг дараа оны 3 дугаар сарын 20-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.
19. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Үндэсний хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийн талаар төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, Сангийн яамнаас ирүүлсэн дүн, мэдээг хагас, бүтэн жилээр нэгтгэн, хяналт шинжилгээ хийж, жил бүрийн 5, 9 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
20. Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага нь Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн байдал, үр дүн, явцын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлэх жилийн эцсийн дүнг дэлгэрэнгүй тайлантай хамт ирүүлнэ.

21. Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд улирал бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хагас, бүтэн жилийн тайланг сайд, агентлагийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, хагас жилийн тайланг 7 дугаар сарын 10-ны дотор, бүтэн жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 1-ний дотор хурлын тэмдэглэл, санал дүгнэлтийн хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд хүргүүлнэ.
22. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн дүнг жилийн эцсийн дараа оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
/Дөрөв дэх хэсгийг ЗГ-ын 2009-09-16-ны өдрийн 285 дугаар тогтоолоор нэмсэн, энэ хэсэгт 2011-12-16-ны 324-р тогтоолоор 21, 22 дахь заалт нэмэлт орсон./

------оОо-----
Журмын 1 дүгээр хавсралт
ХУУЛЬ ТОГТООМЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ, ЗАСГИЙН
ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН МЭДЭЭ
(2006 оны улирлын байдлаар)
¹
|
|
|
|
|
|
|
Он, сар, өдөр
|
Дугаар
|
Хяналтад авсан заалтын
|
Биелүүлэх хугацаа
|
Хэрэгжилтийн явц
/Хувь/
|
||
Д/д
|
дугаар
|
|||||
А
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
Нэг. Улсын Их Хурлын тогтоол
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хоёр. Ерөнхийлөгчийн зарлиг
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Гурав. ҮАБЗ-ийн зөвлөмж
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Дөрөв. Засгийн газрын тогтоол
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тав. Ерөнхий сайдын захирамж
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Зургаа. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Гарын үсэг (тэмдэг)
Тайлбар: "Гарын үсэг (тэмдэг)" хэсэгт аймаг, нийслэлийн
Засаг даргын Тамгын газрын дарга, яамны Төрийн
захиргааны удирдлагын газрын дарга гарын үсэг
зурж, тэмдэг дарсан байна.
Журмын 2 дугаар хавсралт
ХУУЛЬ ТОГТООМЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ, ЗАСГИЙН
ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ДҮН
(2006 оны улирлын байдлаар)
|
Бүгд
|
Үүнээс
|
||||||||
УИХ-ын тогтоол
|
Ерөнхийлөгчийн зарлиг
|
ҮАБЗ-ийн зөвлөмж
|
Засгийн газрын тогтоол
|
Ерөнхий сайдын захирамж
|
Засгийн газрын хуралдааны тэмдэглэл
|
|||||
Хяналтад авсан нийт шийдвэрийн тоо
|
|
|
|
|
|
|
|
|||
Хяналтад авсан нийт зүйл, заалтын тоо
|
|
|
|
|
|
|
|
|||
|
Биелсэн 100%
|
|
|
|
|
|
|
|
||
Үүнээс
|
Хэрэгжих шатанд
|
|
|
|
|
|
|
|
||
Үүний дотор
|
90.0%
|
|
|
|
|
|
|
|
||
70.0%
|
|
|
|
|
|
|
|
|||
50.0%
|
|
|
|
|
|
|
|
|||
30.0%
|
|
|
|
|
|
|
|
|||
10.0%
|
|
|
|
|
|
|
|
|||
Хугацаа болоогүй
|
|
|
|
|
|
|
|
|||
Тасарсан
|
|
|
|
|
|
|
|
|||
Үүнээс
|
Зохион байгуулалтаас
|
|
|
|
|
|
|
|
||
Хөрөнгө дутагдсанаас
|
|
|
|
|
|
|
|
|||
Биелэлтийн дүн
/хувь/
|
|
|
|
|
|
|
|
|||
Гарын үсэг (тэмдэг)
Тайлбар: "Гарын үсэг (тэмдэг)" хэсэгт аймаг, нийслэлийн Засаг
даргын Тамгын газрын дарга, яамны Төрийн захиргааны
удирдлагын газрын дарга гарын үсэг зурж, тэмдэг
дарсан байна.
Журмын 3 дугаар хавсралт
ХЭРЭГЖИЛТ НЬ УДААШИРСАН БОЛОН ТАСАРЧ
БАЙГАА ЗААЛТЫН ЖАГСААЛТ
(2006 оны улирлын байдлаар)
¹
|
Шийдвэрийн огноо, дугаар, товч утга
|
Зүйл, заалтын дугаар, агуулга
|
Хэрэгжилтийн явц
(Тасарсан болон удааширч буй шалтгааныг тодорхой бичнэ)
|
А
|
1
|
2
|
3
|
|
|
Нэг. Улсын Их Хурлын тогтоол
|
|
|
|
Хоёр. Ерөнхийлөгчийн зарлиг
|
|
|
|
Гурав. ҮАБЗ-ийн зөвлөмж
|
|
|
|
Дөрөв. Засгийн газрын тогтоол
|
|
|
|
Тав. Ерөнхий сайдын захирамж
|
|
|
|
Зургаа. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл
|
|
Гарын үсэг (тэмдэг)
Тайлбар: "Гарын үсэг (тэмдэг)" хэсэгт аймаг, нийслэлийн Засаг
даргын Тамгын газрын дарга, яамны Төрийн захиргааны
удирдлагын газрын дарга гарын үсэг зурж, тэмдэг
дарсан байна.
Журмын 4 дүгээр хавсралт
ХУУЛЬ ТОГТООМЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ, ЗАСГИЙН
ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТУХАЙ
ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА
(/2006 оны жилийн эцэс /эхний хагас жил/-ийн байдлаар)
¹
|
Шийдвэрийн нэр, огноо, дугаар
|
Зүйл, заалтын дугаар, агуулга
|
Хэрэгжилтийн явц
|
А
|
1
|
2
|
3
|
|
|
Нэг. Улсын Их Хурлын тогтоол
|
|
|
|
Хоёр. Ерөнхийлөгчийн зарлиг
|
|
|
|
Гурав. ҮАБЗ-ийн зөвлөмж
|
|
|
|
Дөрөв. Засгийн газрын тогтоол
|
|
|
|
Тав. Ерөнхий сайдын захирамж
|
|
|
|
Зургаа. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл
|
|
Гарын үсэг (тэмдэг)
Тайлбар: "Гарын үсэг (тэмдэг)" хэсэгт аймаг, нийслэлийн Засаг
даргын Тамгын газрын дарга, яамны Төрийн захиргааны
удирдлагын газрын дарга гарын үсэг зурж, тэмдэг
дарсан байна.
"Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн
газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах,
үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх журам"-ын
5 дугаар хавсралт
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТОВЧОО
(200.. оны эхний хагас жил болон жилийн эцсийн байдлаар)
№
|
Хөтөлбөр, төслийн нэр, батлагдсан огноо, шийдвэрийн дугаар
|
Биелүүлэх хугацаа
|
Хяналтад авсан заалт
|
Хэрэгжилтийн явц
|
|
Тухайн жилд хийсэн ажлын явц (хувь)
|
Хөтөлбөр, төсөл хэрэгжсэнээс хойш хийсэн ажлын явц (хувь)
|
||||
А
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
Нэг. Үндэсний хөтөлбөр
|
|||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нийт
|
|
|
|
|
Хоёр.Төсөл
|
|||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нийт
|
|
|
|
|
Гарын үсэг (тэмдэг)
Тайлбар: "Гарын үсэг (тэмдэг)" гэсэн хэсэгт аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна.
"Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн
газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах,
үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх журам"-ын
6 дугаар хавсралт
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ
АЖИЛЛАГААНД ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛСАН ТОВЧ ДҮН
(200.. оны эхний хагас жил болон жилийн эцсийн байдлаар)
№
|
Үзүүлэлт
|
Үүнээс
|
|||||||
Хөтөлбөр
|
Төсөл
|
||||||||
|
Хөтөлбөр, төслийн нэр
|
Нийт
зарцуулах
хөрөнгө
|
Тухайн жилд
төсөвлөсөн
хөрөнгө
|
Тухайн жилд
зарцуулсан
хөрөнгө
|
Хөтөлбөр
хэрэгжсэнээс
хойш зарцуулсан
хөрөнгө
|
Нийт зарцуулах
хөрөнгө
|
Тухайн жилд
төсөвлөсөн
хөрөнгө
|
Тухайн жилд
зарцуулсан
хөрөнгө
|
Төсөл хэрэгжсэнээс хойш зарцуулсан
хөрөнгө
|
А
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нийт
|
|
|
|
|
|
|
|
|
Гарын үсэг (тэмдэг)
Тайлбар: "Гарын үсэг (тэмдэг)" гэсэн хэсэгт аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна.
"Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн
газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах,
үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх журам"-ын
7 дугаар хавсралт
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ НЬ УДААШИРСАН
БОЛОН ТАСАРЧ БАЙГАА ЗААЛТЫН ЖАГСААЛТ
(200.. оны эхний хагас жил болон жилийн эцсийн байдлаар)
№
|
Хөтөлбөр, төслийн товч утга, батлагдсан огноо, шийдвэрийн дугаар
|
Заалтын агуулга
|
Шалтгаан
(Тасарсан болон удааширч байгаа шалтгааныг тодорхой бичнэ)
|
А
|
1
|
2
|
3
|
Нэг. Хөтөлбөр
|
|||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нийт
|
|
|
Хоёр. Төсөл
|
|||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нийт
|
|
|
Гарын үсэг (тэмдэг)
Тайлбар: "Гарын үсэг (тэмдэг)" гэсэн хэсэгт аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна.
/5-7 дугаар хавсралтыг ЗГ-ын 2009-09-16-ны өдрийн 285 дугаар тогтоолоор нэмсэн/
---оОо---
Текст томруулах
A
A
A