A

A

A

Бүлэг: 1979
 
Засгийн газрын 2005 оны 143 дугаар
тогтоолын хавсралт
 
 
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1. Энэхүү журмын зорилго нь шинжлэх ухаан, технологийн төсөл  хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
           
            2. Шинжлэх ухаан, технологийн төсөл /цаашид энэ журамд "төсөл" гэх/ гэдэгт эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг шударга өрсөлдөөн, гэрээ захиалгын үндсэн дээр онол, арга зүйн өндөр түвшинд явуулж, захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан үр дүнг бий болгох, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах үйл ажиллагааг төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно.
 
            3. Төсөл нь  дараахь үйл ажиллагаанд чиглэгдэнэ:
 
                        3.1. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хөгжлийг түргэтгэх, ирээдүй бүхий шинэ салбарыг үүсгэн хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, экспортын нөөцийг өсгөх болон импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг стратегийн асуудлыг судлан шийдвэрлэж хэрэгжүүлэх;
 
                        3.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан болон цаг үеийн шаардлагатай чухал асуудлыг судлан шийдвэрлэх;
 
                        3.3. Төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах, гадаадын технологийн ололтыг нэвтрүүлэх, нутагшуулах, ашиглах.
 
4. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дор дурдсан ажлууд багтана:
                       
4.1. төсөл захиалах;
4.2. төсөл боловсруулах;
4.3. төсөл сонгон шалгаруулах;
4.4. төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулах;
4.5. төслийг санхүүжүүлэх;
4.6. төслийн гүйцэтгэлд хяналт тавих;
4.7. төслийн үр дүнг мэдээлэх, тайлагнах, баталгаажуулах;
4.8. төслийн үр дүнг хүлээлгэн өгөх, санхүүгийн тооцоо хийх.
 
5. Төсөл хэрэгжүүлэхэд дор дурдсан үндсэн зарчмыг баримтална:
 
5.1. хэмнэлттэй, үр ашигтай байх;
5.2. өрсөлдөх тэгш боломжтой байх;
5.3. ил тод байх;
           5.4. хүн ам, улсын эдийн засгийн хөгжил, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын техник, технологийн шинэчлэлд чухал хувь нэмэр оруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг бууруулах, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөтөлбөр, төслийг тэргүүн ээлжинд сонгон хэрэгжүүлэх.
 
     5.5.  төслийг санхүү­жүүлэхэд дор дурдсан зарчим баримтална:
 
5.5.1. шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэ­лийн суурь судалгаа, төслийг тэргүүн ээлжинд санхүүжүүлэх;
5.5.2. улсын захиалгатай төслийг Шинжлэх ухаан,технологийн сангийн  /цаашид энэ журамд "сан" гэх/ хөрөнгөөр санхүүжүүлэх;
5.5.3. орон нутгийн засаг захиргааны байгууллагын захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх;
5.5.4. аж ахуйн нэгж, иргэний захиал­гатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг захиа­лагчийн хөрөнгөөр санхүүжүүлэх.
 
6. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, төслийн захиалагч байна. Төсөл  нь энэ журмын 3.1-д заасан стратегийн асуудлыг судлан шийдвэрлэхэд чиглэгдэж байгаа бол уг ажлын санхүүжилтийн тодорхой хувийг сангаас гаргаж болно.
 
7. Төслийн гүйцэтгэгч нь дор дурдсан этгээд байна:
 
           7.1. эрдэм шинжилгээний байгууллага /эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл, их, дээд сургууль/;
7.2. аж ахуйн нэгж, байгууллага;
7.3. эрдэмтдийн хамтлаг;
7.4. Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй этгээд.
 
8. Төсөл хэрэгжүүлэх багийг бүрдүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, төсөлд зориулсан хөрөнгийг зохих журмын дагуу зарцуулах, төслийн багийг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, төслийн эцсийн үр дүнг захиалагчийн өмнө хариуцах үндсэн үүрэг бүхий төслийн удирдагчийг ажиллуулна. Үүргээ хангалтгүй биелүүлсэн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар төслийн удирдагчийг сольж болно. Төслийн удирдагчийг солих шийдвэрийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчтай хамтран гаргана. Төслийн удирдагчид олгох цалин хөлс, урамшлын хэмжээг уг төслийг хэрэгжүүлэх гэрээнд заана.
 
9. Төслийн үр дүнд гарч болзошгүй патент, зохиогчийн эрх эзэмших болон төслийн эрдэм шинжилгээний тайланг өмчлөх, ашиглах асуудлыг захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч талууд төсөл хэрэгжүүлэх гэрээндээ тодорхой заана.
 
10. Энэ журмын 3.1-д хамаарах төслийг хэрэгжүүлэх хугацаа 5 жилээс, жур­мын 3.2, 3.3-т хамаарах төслийг хэрэгжүүлэх хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.
 
Хоёр.Төсөл захиалах, хянах
 
11. Захиалагч дараа онд шинээр эхлэн хэрэгжүүлэх төслийн захиалгын саналаа тухайн оны 3 дугаар сарын 1-ний дотор шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
 
12. Төслийн захиалгын санал нь дор дурдсан зүйлээс бүрдсэн байна:
 
12.1. төслийн нэр;
12.2. төслийг хэрэгжүүлэх /эхлэх, дуусах он, сар/  хугацаа;
           12.3. төсөл нь  энэ журмын 3-т заасан чиглэлийн алинд хамаарч байгаа;
12.4. төслийн хүрээнд боловсруулах эцсийн үр дүн;
12.5. төслийг хэрэгжүүлэх шаардлага, үндэслэл;
           12.6. төслийг хэрэгжүүлэх зардлын тооцоо, захиалагчаас гаргах хөрөнгийн хэмжээ /захиалагчаас хөрөнгө гаргах нь Төрийн захиргааны төв байгууллагад хамаарахгүй/;
            12.7. төслийн үр дүнг нэвтрүүлэх, ашиглах, зах зээлд борлуулах боломж (хүрээ);
            12.8. төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглахад шаардагдах зардлын урьдчилсан тооцоо, түүний эх үүсвэрийг шийдвэрлэх арга зам;
            12.9. төслийн үр дүнг нэвтрүүлэх, ашиглах, борлуулахад захиалагчийн хүлээх үүрэг, хариуцлага;
            12.10. төслийн үр дүнг нэвтрүүлж ашигласнаас олох эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол.
 
13. Захиалагчийн ирүүлсэн төслийн захиалгын саналыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэн 3 дугаар сард багтаан Шинжлэх ухааны академийн холбогдох Бага чуулганаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулна. Төслийн захиалгын саналын талаар Шинжлэх ухааны академийн Бага чуулганаас дүгнэлт гаргахдаа дор дурдсан шалгуур, шаардлагыг үндэс болгоно:
 
           13.1. төслийг хэрэгжүүлэх эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, шаардлага байгаа эсэх;
           13.2. шинжлэх ухаан, технологийн бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдаж байгаа байдал;
           13.3. төслийг өөрийн орны эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийн хүчээр хэрэгжүүлэх боломж;
           13.4. төсийг хэрэгжүүлэхэд шаардагдах лаборатори, туршилтын баазын боломж;
13.5. төслийг хэрэгжүүлэх хугацаа бодитой эсэх;
           13.6. төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах боломж, санхүүгийн нөөц байгаа эсэх;
13.7.төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн санал бодитой эсэх.
 
14. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Шинжлэх ухааны академийн Бага чуулганаас гаргасан дүгнэлтийг үндэслэн захиалагчдын төлөөллийг оролцуулсан комисс байгуулан ажиллуулах замаар эцсийн сонголт хийж, дүнг тухайн оны 4 дүгээр сарын 5-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана.
 
            15.Төслийг зарлах, шалгаруулахад шаардагдах хөрөнгийг Сангаас гаргана.
 
 
 
                                                Гурав. Төсөл боловсруулах
            16. Гүйцэтгэгч /өрсөлдөгчид/ нь төслийг зарласан болзол, шаардлагын дагуу боловсруулах ба түүнийг холбогдох мэргэжлийн байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 2 хувь төслийн баримт бичгийг уг хурлын шийдвэрийн хамт 6 дугаар сарын 1-ний дотор шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  ирүүлнэ. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
 
            17. Төсөл боловсруулахдаа дор дурдсан материалыг бүрдүүлнэ:
 
            17.1. Дараахь зүйлийг тусгасан төслийн карт:
            17.1.1. төслийн нэр;
17.1.2. төслийн хугацаа /эхлэх, дуусах он, сар/;
17.1.3. төслийн захиалагч;
17.1.4. төслийн гүйцэтгэгч;
17.1.5. төслийг санхүүжүүлэгч;
17.1.6. төслийн нийт зардал /мян.төг/;
           17.1.7. төслийн удирдагчийн овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг, цол;
            17.1.8.төсөлд оролцогчдын овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг цол, төсөлд тэдгээрийн оролцох хэлбэр /үндсэн болон туслан гүйцэтгэгч, гэрээгээр ажиллах гэх мэт/.
 
17.2. Дор дурдсан бүтэц бүхий төсөл:
17.2.1. төсөл гүйцэтгэх үндэслэл, шаардлага;
17.2.2. төслийн эцсийн үр дүн;
17.2.3. төслийн үр дүнгийн шинэлэг буюу дэвшилттэй тал;
17.2.4. төслийн эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн ач холбогдол;
           17.2.5.төслийн үр дүнг шилжүүлэх, борлуулах, ашиглах боломж, төслийн өртгийг нөхөх урьдчилсан тооцоо, хугацаа /бусдад худалдах, лицензийн гэрээгээр ашиглуулах, төслийг санаачлагч өөртөө үлдээх гэх мэт/;
           17.2.6.төслийн өртөг зардлын товчоолсон тооцоо, түүний задаргаа, төсөл хэрэгжүүлэхэд захиалагчаас гаргах хөрөнгийн хэмжээ, холбогдох бусад материал;
17.2.7.төслийг хэрэгжүүлэх лаборатори, туршилтын баазын хангамж;
           17.2.8.үр дүнг хүлээлгэн өгөх, экспертиз хийлгэх, нэвтрүүлэхэд шаардлагатай зардлын урьдчилсан тооцоо, түүний эх үүсвэрийг шийдвэрлэх арга зам.
 
Дөрөв. Төсөл сонгон шалгаруулах
 
18. Энэ журмын 3.1, 3.2-т хамаарах төслийн сонгон шалгаруулалтыг энэ журмаар, харин 3.3-т хамаарах төслийн сонгон шалгаруулалтыг Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 21.3-т нийцүүлэн гаргасан журмаар зохицуулна.
 
19. Гүйцэтгэгчдээс ирүүлсэн төслийн саналыг шинжлэх ухааны салбараар ангилна. Төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах ажлын хэсгүүдийг шинжлэх ухааны салбар бүрээр томилон ажиллуулах бөгөөд бүрэлдэхүүнийг нь шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
Ажлын хэсэгт мэргэжлийн эрдэмтэд, захиалагч болон санхүүжүүлэгч байгууллагын төлөөллийг оруулах бөгөөд түүний бүрэлдэхүүн нь үнэлгээ өгч, дүгнэлт гаргах төслийн тоо, төслөөр гүйцэтгэх ажлын онцлогоос хамааран харилцан адилгүй байж болно. Ажлын хэсэгт боловсролын доктор, түүнээс дээш зэрэгтэй хүмүүсийг оруулна.
 
Өрсөлдөж байгаа аль нэг төслийн удирдагч, гүйцэтгэгчийг тухайн ажлын хэсэгт оруулахыг хориглоно.
 
20. Төсөлд үнэлгээ өгч, дүгнэлт гаргахдаа дор дурдсан шалгуур үзүүлэлтийг баримтална:
20.1. Төсөл, түүний үр дүнгийн талаар:
           20.1.1.төслөөр гүйцэтгэх ажил нь шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд хамрагдсан байдал;
           20.1.2.төслийн үр дүнгийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг урьдчилан харсан байдал;
           20.1.3.төслийн үр дүнгийн шинэлэг, дэвшилттэй тал, түүнийг орлуулан хэрэглэж болох өөр бүтээгдэхүүн, технологи байгаа эсэх;
           20.1.4.төслийн нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн ач холбогдол.
 
 20.2.Төсөл хэрэгжүүлэх ажлын онол, арга зүйн үндэслэл, мэдээлэл хангамжийн талаар:
           20.2.1.төсөл хэрэгжүүлэх боловсон хүчний хангамж, тэдгээрийн онол, арга зүйн бэлтгэл, төсөл хэрэгжүүлж байсан туршлага;
           20.2.2.төслийн хүрээнд шаардагдах дотоод, гадаад мэдээллийн хангамж.
 
20.3. Төслийг хэрэгжүүлэх эдийн засаг, эрх зүйн орчны талаар:
20.3.1. төсөл хэрэгжүүлэх хөрөнгийн хэмжээ бодитой эсэх;
           20.3.2. төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах лаборатори, туршилт-сорилтын баазын хангамж, түвшин;
           20.3.3. төслийн үр дүнг өмчлөх, ашиглахтай холбогдон үүсэж болох зарим онцлог харилцааг зохицуулах арга замыг тодорхойлсон байдал.
 
            20.4. Бизнес маркетингийн талаар:
           20.4.1. төслийн үр дүн нь захиалагчийн шаардлагад нийцэж байгаа эсэх;
           20.4.2. төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах, зах зээлд борлуулах боломж, хүрээ, шаардагдах зардлын хэмжээ;
20.4.3. захиалагчийн зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эсэх;
           20.4.4. гадаадын байгууллага, хандивлагчдын хөрөнгө оруулалт авах тэргүүлэх чиглэлд багтаж байгаа, эсэх;
           20.4.5. төслийн үр дүнг ашигласнаар гарах эдийн засгийн үр ашгийг тодорхойлсон байдал.
 
21. Ажлын хэсгүүдээр төслийн баримт бичигт үнэлгээ өгүүлэх, дүгнэлт гаргуулах үйл ажиллагааг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна. Төслийн баримт бичигт үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах ажлыг тодорхой газар тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ. Төсөл сонгон шалгаруулах уралдаанд ирүүлсэн баримт бичгээ төсөл сонгон шалгаруулснаас хойш 14 хоногт багтаан буцаан авна.
 
22. Төсөлд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах ажлын хэсгүүдийн дүгнэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэн санал боловсруулж Үндэсний зөвлөлийн хуралд 7 дугаар сарын 20-ны дотор оруулна. Үндэсний зөвлөлийн зөвлөмж нь төслийг сонгон шалгаруулах шийдвэр  гаргах үндэслэл болно.
 
23. Үндэсний зөвлөлийн зөвлөмжийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталгаажуулна.
 
           Тав. Төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулах
 
24. Төслийн захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч нь /цаашид "талууд" гэх/ энэ журмын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ"-ний үлгэрчилсэн загварын дагуу төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ байгуулна.
 
25. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш 15 хоногт багтаан төслүүдийн төсөвт өртгийг тодотгох ажлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагч болон Сангийн оролцоотойгоор гүйцэтгэнэ.
 
26. Үндэсний зөвлөлийн зөвлөмжийг баталгаажуулсан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалыг үндэслэн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ байгуулна. Гэрээ байгуулахдаа энэ журмын 25-д заасан төслийн тодотгол хийснээс хойш 15 хоногт багтаана. Гэхдээ Төсвийн тухай хуулиар батлагдсан шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний төсөв хүрэлцэхгүй болсон тохиолдолд шинээр эхлэх төслүүдэд зохицуулалт хийх, нэмэлт эх үүсвэр хайх, өмнөх оноос шилжиж байгаа хангалтгүй хэрэгжилттэй төслүүдийг зогсоох арга хэмжээ авч болно.
 
27. Төслийн гүйцэтгэгч батлагдсан төслийн баримт бичгийг дөрвөн хувь үйлдэж захиалагч, санхүүжүүлэгч байгууллага болон шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус бүр нэг хувийг ирүүлнэ.
 
Зургаа. Төслийг санхүүжүүлэх
 
28. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 18.1.1,  20.1.1,  20.1.2,   22.4-т заасныг үндэслэн онолын суурь судалгааны ажлыг сэдэвт ажлын хэлбэрээр эрдэм шинжилгээний ажлын зориулалттай зардлын тодорхой хязгаарт багтаан Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөс санхүүжүүлнэ.
 
Суурь судалгааны ажлын сэдэв болон гүйцэтгэгчийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, тухайн судалгаа явуулах хэрэгцээ, шаардлага, судлаачдын дадлага, туршлага, лабораторийн хангамжийн байдлыг үндэслэн сонгон шалгаруулж, гүйцэтгэх хугацаа болон зардлын хэмжээг тогтооно.
 
29. Журмын 3.1, 3.2-т хамаарах төслийн гүйцэтгэгч болон түүнийг хэрэгжүүлэхэд Сангаас олгох хөрөнгийн хэмжээ, хуваарийг Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийг үндэслэн шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
30. Журмын 3.3-т хамаарах төслийн гүйцэтгэгч, санхүүжилтийн хэмжээг тухайн салбарын болон шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран тогтооно.
 
31. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын зориулалттай Сангийн хөрөнгийг шинжлэх ухаан, технологийн суурь судалгаанд болон энэ журмын 3.1-3.3-т хамаарах төсөлд зарцуулах хувь хэмжээг тогтоохдоо Үндэсний зөвлөлийн зөвлөмжийг үндэслэнэ:
 
32. Төслийн санхүүжилтэд тухайн төслийн хүрээнд гүйцэтгэх судалгаа шинжилгээ, сорилт туршилтын ажлын болон  онол, практикийн хурал, семинарийн зардал, судлаачдын цалин хөлсийг хамруулна.
 
            33. Төсөл хэрэгжүүлэхэд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон үндсэн хөрөнгийг төсөл дууссаны дараа хэрхэн эзэмших талаар төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээнд тусгана.
 
            34. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын шинж чанар, түүний үр дүнг ашиглах хүрээ, борлуулах боломж зэргийг харгалзан төслийг дор дурдсан хэлбэрээр санхүүжүүлнэ:
 
            34.1. буцалтгүй  хэлбэрээр санхүүжүүлэх;
34.2. эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх;
34.3. төслийн зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлэх.
 
35. Төслийг аль хэлбэрээр санхүүжүүлэхийг Үндэсний зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэх бөгөөд санхүүжилтийн хэмжээ, хугацаа, хэлбэрийг төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээнд тусгасан байна.
 
36. Төслийн төсвийн тооцоонд Сангаас болон захиалагчаас санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг тодорхой тусгасан байна. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сантай хамтран шинжлэх ухаан, технологийг хэрэгжүүлэх ирэх оны төсвийг хянан боловсруулж нэгтгээд шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулан жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор Сангийн яаманд хүргүүлнэ.
 
37. Гүйцэтгэгчийн хариуцлагыг өндөржүүлэх, төслийн үр дүнгийн түвшинг дээшлүүлэх, тогтоосон хугацаанд ажлыг дуусгах зорилгоор төслийн батлагдсан нийт төсөвт өртгийн 10 хувьтай тэнцэх хөрөнгийг төсөл хэрэгжүүлэх сүүлийн жилийн зардлаас Санд үлдээж, төслийг дууссаны дараа захиалагчийн санал, дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэгчид олгоно.
 
38. Төсөл хэрэгжүүлэх явцад төслийн санхүүжилтийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх /хорогдуулах/ шаардлага гарвал уг асуудлыг захиалагч, санхүүжүүлэгч хамтран боловсруулж шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  оруулан шийдвэрлүүлнэ.
 
39. Үргэлжилж байгаа төслийн төлөвлөгөөт оны зардлыг тодорхойлохдоо төрийн захиргааны төв байгууллага анх баталсан нийт төсөвт өртгийн тухайн оны хуваарийг үндэс болгоно.
 
40. Төслийн гүйцэтгэлийн явц захиалагч, санхүүжүүлэгчээс үл хамаарах шалтгаанаар удаашрах буюу үр дүн нь гэрээнд заасан шаардлага хангахгүй тохиолдолд захиалагч, санхүүжүүлэгч хугацааны өмнө гэрээг цуцлах, санхүүжүүлсэн хөрөнгийг гүйцэтгэгчээр нөхөн төлүүлэх санал боловсруулан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
 
41. Төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих асуудлаар Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тусгай журам гаргаж мөрдүүлнэ.
 
Долоо. Төслийн гүйцэтгэлд хяналт тавих
 
42. Төслийн гүйцэтгэлд дор дурдсан чиглэлээр хяналт тавина:
           42.1. төслийн хүрээнд гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын арга зүйн түвшин;
42.2. төслийн санхүүгийн үйл ажиллагаа;
42.3. төслийн үр дүн, хугацаа.
 
43. Арга зүйн хяналтыг холбогдох эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөл, санхүүгийн хяналтыг эрх бүхий байгууллага болон Сан, үр дүн, хугацааны хяналтыг захиалагч болон шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тус тус хэрэгжүүлнэ.
 
44. Энэ журмын 43-д заасан хяналт тавих үүрэг бүхий этгээдүүд хяналт шалгалтын ажлыг дангаараа буюу хамтран гүйцэтгэж болно.
 
Найм. Төслийн үр дүн, түүнийг баталгаажуулах, мэдээлэх, тайлагнах
 
45. Төслийн үр дүн нь дор дурдсан хэлбэртэй байж болно:
 
           45.1. онолын судалгааны тайлан, онолын үндэслэл, үзэл баримтлал, нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл;
45.2. шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний загвар;
45.3. шинэ ба шинэчилсэн технологи, технологийн заавар;
45.4. техник хэрэгсэл, түүний эд анги, тэдгээрийг хийх ажлын зураг;
           45.5. судалгаа, туршилтын ажлын үр дүнгээр үйлдвэрлэл явуулах техник-эдийн засгийн үндэслэл, зураг, тооцоо;
           45.6.судалгаа, туршилт, боловсруулалтын ажил болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах бусад төрлийн заавар, журам, аргачлал, эмчилгээ, оношлогоо, сэргийлэлтийн шинэ, дэвшилтэт арга, зөвлөмж, математик загвар, бодлогын алгоритм, тооцооны математик хангамжийн программ, стандарт, норм, схем.
 
46. Судалгаа, туршилтын ажлын үр дүнд тулгуурлан төслийн зориулалттай хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэр байгуулах тохиолдолд уг объектыг мөн төслийн үр дүн гэж үзнэ. Энэ тохиолдолд уг объектын өмчлөлийн асуудлыг төслийн санхүүжилтэд оруулсан хөрөнгийн хувь хэмжээг харгалзан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчтай хамтран  шийдвэрлэнэ.
 
47. Төслийн үр дүнг дор дурдсан баримт бичгийн аль нэгээр баталгаажуулна:
 
47.1. шинэ бүтээлийн патент;
47.2. бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын гэрчилгээ;
           47.3. хянан магадлагаа хийсэн комисс, эрдмийн зөвлөлийн хурлын болон төслийн гүйцэтгэгч, хамтран гүйцэтгэгч байгууллагын албан ёсны үнэлэлт, дүгнэлт.
 
48. Захиалагч төслийн үр дүнгийн тайланг гүйцэтгэгчээс хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хянан магадлагаа хийлгэж үнэлэлт, дүгнэлт гаргуулна.
 
49. Гүйцэтгэгч нь төслийн явц, гүйцэтгэл, завсрын болон эцсийн үр дүн, тэдгээрийн баталгаажуулалт, санхүүжилтийн талаар шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдээлэл хяналт-шинжилгээ эрхэлсэн нэгж,  захиалагч, санхүүжүүлэгчид улирал тутам мэдээлж байх үүрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл тус нэгж уг мэдээллийн талаар захиалагчаас нотолгоо гаргуулан авч болно. Энэхүү мэдээлэлд тулгуурлан хяналт-шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн нэгж шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнгийн мэдээллийн сан байгуулж, түүнийг баяжуулан сурталчлах үүрэгтэй.
 
            50. Төслийн ажлыг дор дурдсан хоёр хэлбэрээр тайлагнана:
 
50.1. захиалсан үр дүн, санхүүжилтийн талаар зохих журмын дагуу бичсэн Төслийн тайланг захиалагч болон санхүүжүүлэгч нарт тогтоосон хугацаанд нь хүлээлгэн өгөх;
50.2. төслийн хүрээнд бий болсон шинжлэх ухааны шинэ мэдлэгийн талаар стандартын дагуу бичсэн эрдэм шинжилгээний ажлын тайланг шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан Итгэмжлэн хадгалагчид төсөл дууссанаас хойш 2 сарын дотор хүлээлгэн өгөх.
 
Ес. Төслийн үр дүнг хүлээлгэж өгөх, санхүүгийн
                                    өр авлагыг  барагдуулах
 
51. Гүйцэтгэгч нь төсөл дууссанаас хойш 2 сарын дотор түүний үр дүнг захиалагчид актаар хүлээлгэж өгнө. Төслийн үр дүнг хүлээлгэн өгөхдөө энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үнэлж, хүлээн авсан акт"-ын үлгэрчилсэн загварын дагуу 4 хувь үйлдэж захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч болон шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус бүр нэг хувийг хадгалуулна.
 
52. Шаардлагатай гэж үзвэл төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээ, судалгаа, туршилт, төсөл боловсруулах үйл ажиллагаанд ашиглах хэлбэр, хугацаа, хариуцах эзэн, гарах зардал, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр, талуудын хүлээх үүрэг, гүйцэтгэх ажил зэргийг харилцан тохиролцсон нэмэлт гэрээ хийж  үр дүнг хүлээн авсан тухай актдаа хавсаргана. Энэхүү гэрээг нотариатаар батлуулах бөгөөд захиалагч үр дүнг ашиглахтай холбогдон гарах зардлыг тухайн жилийн төсөвтөө тусган хэрэгжүүлнэ.
 
53. Төслийн үр дүнг хүлээн авсан тухай захиалагчийн албан ёсны дүгнэлт, санхүүгийн эцсийн тооцоо хийх талаар санхүүжүүлэгчид хандсан хүсэлт, төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг Итгэмжлэн хадгалагчид хүлээлгэн өгсөн тухай актыг үндэслэн санхүүжүүлэгч төслийн үйл ажиллагаатай холбогдсон санхүүгийн эцсийн тооцоог хийнэ. Уг тооцоог эдгээр материалыг хүлээн авснаас хойш 20 хоногт багтаан хийнэ.
 
54. Захиалагч нь төсөл дууссанаас хойш 1-2 жилд багтаан түүний үр дүнг ашиглах арга хэмжээ авч хэрэгжүүлэн энэ талаар хийсэн ажлын мэдээ, тайланг Үндэсний зөвлөлд тайлагнаж байна.
 
55. Энэ журмын 6-д заасан төрийн захиргааны төв байгууллагаас бусад байгууллага хүлээн авсан үр дүнгээ үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглаагүй, эсхүл ашиглах бололцоогүй үр дүн захиалсан  бол төсөлд зарцуулсан хөрөнгийг Санд буцааж төлөх бөгөөд буцааж төлөөгүй тохиолдолд төсөл захиалах эрхийг хасна.
 
 
 
 
 
----------- oOo----------
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Шинжлэх ухаан,  технологийн төсөл    хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журмын        1 дүгээр хавсралт
 
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ, санхҮҮжҮҮлэх ГЭРЭЭ
/Үлгэрчилсэн загвар/
 
200 .. оны .. дугаар                         Дугаар..                                                      Улаанбаатар
сарын .. ны     өдөр                                                                                                    хот                                                              
 
 
            Захиалагч . . . . . . . . . . . . . . . . . . .  . -ыг  төлөөлж . . . . . . . . . . . . . .  . . . . . . . . ,
                                                  /байгууллагын нэр/                                                       /албан тушаал, овог, нэр/
 
            Санхүүжүүлэгчийг …………………….-ыг төлөөлж ……………………………….,
      /байгууллагын нэр/                                                 /албан тушаал, овог, нэр/
 
            Гүйцэтгэгч . . . . . . . . . . . . . . . . . . . .-ийг төлөөлж ………………………….
                                                        /байгууллагын нэр/                                                   /албан тушаал, овог, нэр/
 
/цаашид "талууд" гэх/ Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журмыг үндэс болгон . . . . . . . . . . . . . . нэртэй шинжлэх ухаан, технологийн төсөл /цаашид "төсөл" гэх/ хэрэгжүүлэх талаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
 
Нэг. Ерөнхий зүйл
 
            1. Төслийг 20.. –20.. онд багтааж .. жилийн хугацаанд гүйцэтгэнэ.
 
            2. Төслийн хүрээнд гүйцэтгэх ажлын дараалал, төслөөр гарах үр дүнг тодорхойлж, "Төслийн үр дүнгийн даалгавар" (гэрээний 1 дүгээр хавсралт), "Төслөөр гүйцэтгэх ажлын календарчилсан төлөвлөгөө" (гэрээний 2 дугаар хавсралт)-г үйлдэж гэрээнд хавсаргав.
 
            3. Шинэ бүтээлийн патент, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын гэрчилгээ авсан, зохиогчийн эрхэд хамаарах бусад бүтээл бий болгосон тохиолдолд тухайн бүтээлийг ашиглах онцгой эрх болон зохиогчийн эрхтэй холбогдон үүссэн харилцааг Патентын тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, Иргэний хууль ба энэ гэрээнд дурдсаны дагуу зохицуулах зарчим баримтална. Өөрөөр зохицуулах шаардлага гарвал талуудын хооронд нэмэлт гэрээ  хэлцэл байгуулж болно.
 
            4. Төслийн санхүүжилтийн нийт зардалд төслийн хүрээнд хэрэгжүүлэх судалгаа, сорилт, туршилтын ажлын зардлыг хамруулна.
 
            5. Төслийг хэрэгжүүлэх явцад түүний санхүүжилтийн хэмжээ, хугацаанд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарвал талуудын хооронд нэмэлт гэрээ хэлцэл байгуулна.
 
            6. Төслийг "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын 34….-т заасан хэлбэрээр санхүүжүүлнэ.
 
            7. Төслийн зардлаар бий болсон үндсэн хөрөнгө /багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, компьютер гэх мэт/-ийг төсөл дууссанаас хойш. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . ашиглана /ямар нөхцөлөөр хэнд эзэмшүүлэхийг тодорхой заана/.
 
            8. Төслийн захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч хамтран "Төслийн өртөг, зардал тохиролцсон тухай протокол" (гэрээний 3 дугаар хавсралт) үйлдэж гэрээнд хавсаргав.
 
Хоёр. Талуудын  эрх, үүрэг хүлээх хариуцлага
 
            9. Үүрэг
 
            9.1. Захиалагч дор дурдсан үүрэг хүлээнэ:
 
                        а/төслийн гүйцэтгэл, санхүүжилтийн байдалд байнгын хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
           б/төсөл гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд зохих дэмжлэг туслалцаа үзүүлэх;
            в/төслийн явцтай хагас жил тутам танилцаж, түүний дараагийн санхүүжилтийн саналыг санхүүжүүлэгч байгууллагад гаргах;
            г/төслийн хөрөнгийн ашиглалтын талаар санхүүжүүлэгчийн шаардсан мэдээ, материалыг цаг тухайд нь гаргаж өгөх;
            д/төслийн санхүүжүүлэлтийн сар, улирлын хуваарийг санхүүжүүлэгчтэй хамтран тодорхойлох;
            е/төслийн хэрэгжилтийн явцыг үндэслэн санхүүжилт олгох /зогсоох/ тухай албан ёсны саналыг хагас жил тутам санхүүжүүлэгчид ирүүлж байх;
           ж/төслийн үр дүнг үнэлж, баталгаажуулах;
           з/төслийн үр дүнг хүлээн авч түүнийг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах арга хэмжээг  Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журмын 54 дүгээр зүйлд заасан хугацаанд авч хэрэгжүүлэх;
           и/үр дүнгийн ашиглалтын байдлыг харгалзан төслийн гүйцэтгэгч нарыг зохих журмын дагуу хөхиүлэн дэмжих, урамшуулах.
            к/төслийн үр дүнг ашигласан эхний 2, 3 дахь жилд олсон ашгийн . . . хувийг Шинжлэх ухаан, технологийн санд шилжүүлэх.
 
9.2. Санхүүжүүлэгч дор дурдсан үүрэг хүлээнэ:
 
а/төслийн гэрээнд заасан төсөвт зардлыг бүрэн олгох;
           б/гэрээнд заасан хуваарийн дагуу төслийг хугацаанд нь санхүүжүүлж байх;
            в.төслийг санхүүжүүлэхдээ түүний хүрээнд гүйцэтгэх судалгаа шинжилгээ, сорилт туршилтын ажлын зардал болон судлаачдын цалин хөлсийг бүрэн тооцож байх;
            г/төслийн хөрөнгө зардлын зарцуулалт, ашиглалтын байдалд санхүүжүүлэгчийн зүгээс хяналт тавьж, гарсан дутагдал, зөрчлийг тухай бүр арилгах арга хэмжээ авах;
            д/төслийг хэрэгжүүлж дууссаны дараа санхүүгийн өр авлагын тооцоог зохих журмын дагуу бүрэн гүйцэд хийж барагдуулах;
             е/үр дүнгийн ашиглалтын байдлыг харгалзан төслийн гүйцэтгэгч ба бүтээлийн зохиогчийг зохих журмын дагуу хөхүүлэн дэмжих, урамшуулах;
ж/хуульд заасан бусад үүргийг тодруулж заах.
 
9.3. Гүйцэтгэгч дор дурдсан үүрэг хүлээнэ:
 
          а/төслийг хугацаанд нь багтааж бүрэн гүйцэтгэх, үр дүнг тоо, чанарын хувьд захиалсан түвшингээс нь бууруулахгүйгээр бүтээж бий болгох;
          б/төслийн хөрөнгө зардлыг оновчтой хэлбэрээр хуваарилж, үр ашигтай зарцуулах;
          в/гүйцэтгэж буй төсөл, түүний үр дүнгийн талаар сурталчилж байх, үр дүнг нэвтрүүлэх буюу ашиглах аж ахуйн нэгж, байгууллагыг олох;
          г/төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө зардлыг тооцож төслийн жил бүрийн төсөв, төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх;
          д/төслийн явцыг хагас жил тутам захиалагч, санхүүжүүлэгчид танилцуулж байх.
 
10. Эрх
 
10.1. Захиалагч дор дурдсан эрх эдэлнэ:
 
          а/төслийн гүйцэтгэл, үр дүн, түүний баталгаажуулалт, санхүүжилт, санхүүгийн үйл ажиллагаа зэрэг асуудлын талаар гүйцэтгэгчээс тухай бүр мэдээ, тайлан гаргуулж авах, гэрээний үүргийг биелүүлэх, зөрчил дутагдлыг арилгах талаар түүнд анхааруулах, шаардлага тавих;
          б/захиалсан үр дүнд холбогдолгүй ажлыг төслийн хүрээнд гүйцэтгэж буй тохиолдолд уг ажлыг зогсоох тухай асуудлыг зохих журмын дагуу тавьж шийдвэрлүүлэх;
          в/төслийн үр дүн нь захиалагчийн хэрэгцээ шаардлагыг хангахааргүй төлөвтэй байгаа тохиолдолд төслийг зогсоох буюу шинэчлэх, гэрээг цуцлах асуудлыг зохих журмын дагуу тавьж шийдвэрлүүлэх;
          г/гэрээний шаардлагыг хангаагүй үр дүнг хүлээж авахгүй байх, уг ажлыг дахин гүйцэтгүүлэх, эсвэл төлбөр тавих;
          д/захиалсан үр дүнгийнхээ патентыг эзэмших, үр дүнг захиран зарцуулах;
          е/төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг өмчлөх, бусдад ашиглуулах асуудлыг шийдвэрлэх;
          ж/өгөөж, ашиг сайтай үр дүн бий болгосон тохиолдолд гүйцэтгэгчийг зохих журмын дагуу урамшуулах;
          з/төсөл хэрэгжүүлэх явцад түүний санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх /хорогдуулах/ зайлшгүй шаардлага гарвал уг асуудлыг санхүүжүүлэгчтэй хамтран боловсруулж, шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
          и/төслийн хэрэгжилтийн явц захиалагчаас үл хамаарах шалтгаанаар удаашрах, төлөвлөсөн ажил биелэхгүй байх, үр дүн нь хэрэгцээ шаардлагыг хангахааргүй төлөвтэй байгаа тохиолдолд төслийн санхүүжилтийг зогсоох, гэрээг цуцлах асуудлыг санхүүжүүлэгчтэй хамтран шийдвэрлэх;
          к/гэрээнд заасан хэмжээ, хуваарийн дагуу төслийн санхүүжилт хийгдэхгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлэх талаар санхүүжүүлэгчид шаардлага тавьж хариу авах.
 
10.2. Санхүүжүүлэгч дор дурдсан эрх эдэлнэ:
 
          а/төслийн гүйцэтгэл, үр дүн, түүний баталгаажуулалт, хөрөнгө зардлын зарцуулалт, ашиглалт зэрэг асуудлаар захиалагчаас мэдээ, тайлан гаргуулж авах, гэрээний үүргийг биелүүлэх, зөрчил дутагдлыг арилгах талаар түүнд анхааруулах, шаардлага тавих, зохих дээд шатны байгууллагад мэдээлэх, асуудал боловсруулж шийдвэрлүүлэх;
         б/санхүүгийн мэдээ, тайланг хожимдуулах, санхүүгийн үйл ажиллагааг буруу явуулах, хөрөнгө мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах, санхүүжилтийн бус шалтгаанаар төслийн ажил удаашрах, төлөвлөсөн үр дүнд хүрээгүй тохиолдолд төслийн санхүүжилтийг түр зогсоох, улмаар шаардлагатай гэж үзвэл төслийг хаах санал тавих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
         в/төслөөр гүйцэтгэх ажлын чиглэл, төслийн үр дүнг ашигласнаас ашиг олох боломж зэргийг харгалзаж төсөл болон түүний тодорхой үе шатны ажлуудыг буцалтгүй санхүүжүүлэх, эргэж төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлэх, зээл олгох зэргийн аль тохиромжтой хэлбэрийг нь сонгож ялгавартайгаар санхүүжүүлэх асуудлыг захиалагчтай тохиролцон хэрэгжүүлэх;
          г/төслийн үр дүнгийн борлуулалт, нэвтрүүлэлтээс олсон орлого, ашгаас санд зохих хэмжээний шимтгэл авах замаар сангийн хөрөнгийг арвижуулах, өгөөж сайтай үр дүнг урамшуулах;
          д/холбогдох талуудтай нэмэлт гэрээ, хэлцэл байгуулж, харилцан тохиролцох замаар төслийн үр дүнг борлуулах буюу борлуулахад зуучлах, үүний төлөө зохих хэмжээний хувь ногдол хүртэх;
           е/патент эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулж патентлагдсан үр дүнг ашиглах, эсхүл патент эзэмших эрхийг захиалагчаас шилжүүлж авах;
           ж/төслийн сүүлийн жилийн санхүүжилтийн 10 хувийг санд үлдээж төслийг бүрэн дуусгаж, үр дүнг захиалагчид, эрдэм шинжилгээний ажлын тайланг Итгэмжлэн хадгалагчид хүлээлгэж өгсний дараа захиалагчийн санал дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэгчид олгох.
 
10.3. Гүйцэтгэгч дор дурдсан эрх эдэлнэ:
 
           а/төслийн үйл ажиллагааны хүрээнд захиалагч, санхүүжүүлэгчээс санхүү, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын хувьд зохих хэмжээний дэмжлэг туслалцаа авах;
б/төсөл гүйцэтгэх нөхцөл бололцоогоор бүрэн хангахыг шаардах;
           в/захиалгаар бий болгосон үр дүн нь шинэ бүтээлийн патент авсан нөхцөлд захиалагчтай лицензийн гэрээ байгуулах үндсэн дээр тухайн үр дүнг ашиглах, эсхүл патент эзэмших эрхийг захиалагчаас зохих журмын дагуу шилжүүлж авах;
           г/төслийн үр дүн шинэ бүтээлийн патент, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын гэрчилгээ авсан нөхцөлд түүнийг хүлээн авч ашиглагч этгээдтэй зохиогч нь гэрээ хэлцэл байгуулах замаар лицензийн төлбөр авах;
           д/захиалгаар бий болгосон үр дүн нь зохиогчийн эрхэд хамаарах тохиолдолд захиалагчтай нэмэлт гэрээ хэлцэл байгуулж, түүнд тусгагдсан болзол, нөхцөлийн дагуу зохиогчийн эрх эдлэх;
           е/төслийн үр дүнгийн даалгаварт нэр заагдаагүй боловч төслөөр зайлшгүй хийгдэх ажлын хүрээнд бий болгосон бүтээл нь зохиогчийн эрхэд хамаарах тохиолдолд зохиогч этгээд тухайн бүтээлийнхээ хувьд эд хөрөнгийн бус амины болон түүнийг ашиглах онцгой /эд хөрөнгийн/ эрх эдлэх;
           ж/төслийн үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд ашиглах явцад зохиогчийн хяналт тавих;
            з/төслийн үр дүнг бүтээж, бий болгосны төлөө, түүнийг үйлдвэрлэлд ашигласнаас олсон орлого, ашгаас гэрээ хэлцлийн үндсэн дээр зохих хэмжээний шан, урамшуулал авах.
 
11. Хариуцлага
 
Үүргээ биелүүлээгүй талын хүлээх хариуцлагыг талууд харилцан тохиролцох замаар энэхүү гэрээнд тодорхой тусгана.
 
 
                                       Гурав. Бусад зүйл
 
12. Төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, түүний үр дүнг баталгаажуулах, үнэлэх, хүлээлгэн өгөх, үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд шилжүүлэх, ашиглах, урамшуулах ажлыг холбогдох хууль тогтоомж болон Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журам, түүнд нийцүүлж гаргасан бусад дүрэм, журам, заавар, аргачлалын хүрээнд хийж гүйцэтгэнэ.
 
13. Энэхүү гэрээний эхийг … хувь үйлдэж гэрээлэгч талууд ба шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус бүр нэг хувийг хадгалав.
 

Захиалагчийг төлөөлж:
 
Санхүүжүүлэгчийг төлөөлж
 
Гүйцэтгэгчийг төлөөлж:
 
 
 
 
 
 
. . . . . . . . . . ……………
/гарын үсэг/
 
. . . . . . . . . . . . ……………
/гарын үсэг/
 
. . . . . . . . . . . . ………..
/гарын үсэг/
 
 
 
 
 
 
………..……….. . . . . . . . ……..
/овог, нэр/
 
……………..……….. . . . . . . . ……..
/овог, нэр/
 
………….……….. . . . . . . . ……..
/овог, нэр/
 
 
 
 
 
 
…….. . . . . . . . . . . ………………
/албан тушаал/
 
……….. . . . . . . . . . . …….. ………..
/албан тушаал/
 
…………... . . . . . . . . . …………….
/албан тушаал/

 
             
/Гарын үсгийг тамга, тэмдгээр баталгаажуулна/
 
 
            Тайлбар: Гэрээний энэхүү үлгэрчилсэн загвар нь нийтлэг шинж чанартай учир тодорхой төслөөр гэрээ байгуулахдаа гэрээний бүтэц, агуулга, үг найруулга, ялангуяа гүйцэтгэх ажил, гарах үр дүнгийн онцлогтой уялдуулан талуудын үүрэг, эрх, хариуцлагын хувьд зохих хэмжээний өөрчлөлт тодруулалт хийх нь зүйтэй.
 
 
 
 
 
---------оОо---------
 
 
 
 
 
 
 
……………….. . . . . . . . . . . . .нэртэй
шинжлэх ухаан, технологийн төсөл
                       хэрэгжүүлэх, санхүүжүүлэх 200..   
                          оны  ..дугаар сарын .. ны өдрийн .. 
                      тоот гэрээний 1 дүгээр хавсралт
 
БАТЛАВ.Захиалагч байгууллагын удирдлага
               --------------------------------------------------
                --------------------------------------------------
----- он ------ сар ------- өдөр
 
ТӨСЛИЙН ҮР ДҮНГИЙН ДААЛГАВАР
/Техникийн даалгавар/
 

Төслөөр бий болгох үр дүнгийн нэр
Тоо хэмжээ
Үндсэн параметр
Захиалагчид хүлээлгэж өгөх хугацаа
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
                        Зөвшөөрсөн:
 
 
 Захиалагчийг                                Гүйцэтгэгчийг                                  Төслийн
   төлөөлж:                                      төлөөлж:                                           удирдагч
 
   . . . . . . . . .                                         . . . . . . . .                                           . . . . . . . .
    /гарын үсэг/                                                             /гарын үсэг/                                                             /гарын үсэг/
 
  . . . . . . . . .                                     . . . . . . . .                                   . . . . . . . .
     /овог, нэр/                                                                 /овог, нэр/                                                                   /овог, нэр/
 
  . . . . . . . . …                                 …... . . . . . . .                            . . . . . . . . ….
   /албан тушаал/                                                            /албан тушаал/                                              /албан тушаал/
 
 
 
 
                    /Гарын үсгийг тамга, тэмдгээр баталгаажуулна/
 . . . . . . . . . . . . нэртэй
Шинжлэх ухаан, технологийн төсөл
 хэрэгжүүлэх, санхүүжүүлэх 200…           
 оны .. дугаар сарын .. ны өдрийн         
     …..  тоот гэрээний 2 дугаар
     хавсралт
 
 
 
ТӨСЛӨӨР ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН КАЛЕНДАРЧИЛСАН
ТӨЛӨВЛӨГӨӨ
/Ажлын программ/
 

Төслийн хүрээнд гүйцэтгэх тодорхой үе шатны ажлуудын нэр
Эхлэх, дуусах хугацаа /он,сар,өдөр/
Гүйцэтгэгчийн овог, нэр, мэргэжил
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
Захиалагчийг                             Гүйцэтгэгчийг                                        Төслийн
  төлөөлж:                                        төлөөлж:                                            удирдагч
 
   . . . . . . . . …                                 . . . . . . . . ……                                       .. . . . . . . . ….
  /гарын үсэг/                                                             /гарын үсэг/                                                       /гарын үсэг/
 
  . . . . . . . . …                  . . . . . . . . ……                                 . . . . .  ………
  /овог, нэр/                                                                            /овог, нэр/                                                              /овог, нэр/
 
… . . . . . . . .                                  . . . . . . . ………                           …… . . . . . . . 
 /албан тушаал/                                                       /албан тушаал/                                              /албан тушаал/
 
                   
 
                         /Гарын үсгийг тамга, тэмдгээр баталгаажуулна/
 
 
 
………………… . . . . . . . . . . . нэртэй
шинжлэх ухаан, технологийн төсөл
   хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, 200..
                оны .. дугаар сарын .. ны өдрийн ..
                       тоот гэрээний  3 дугаар хавсралт
 
ТӨСЛИЙН ӨРТӨГ, ЗАРДАЛ ТОХИРОЛЦСОН ТУХАЙ
ПРОТОКОЛ
 
            Төслийн өртөг, зардал, санхүүжилтийг дараахь хэмжээ, хуваарь, нөхцөлтэйгээр харилцан тохиролцож энэхүү протоколыг 200..оны .. дугаар сарын .. ны өдөр үйлдэв. Үүнд:
 
            1. Төслийн нийт төсөвт өртөг             мян.төг
              Үүнээс: -урсгал зардал                    мян.төг
               -хөрөнгийн зардал                         мян.төг
 
            2. Төслийн нийт зардлын оны хуваарь /урьдчилсан байдлаар/

Он
Бүгд
Урсгал
Хөрөнгийн
200.
 
 
 
200.
 
 
 
200.
 
 
 
Дүн
 
 
 

 
            3 Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгийн батлагдсан хэмжээ, жилийн төсөв, төлөвлөгөөтэй уялдуулан дээр дурдсан оны хуваарьт жил бүр өөрчлөлт, тодотгол хийнэ.
            4. Тухайн жилийн төсвийг зохиохдоо оны хуваарьт дурдсан зардлыг санхүүгийн холбогдох байгууллагаас гаргасан хүснэгт загварын дагуу зардлын  нэрээр ангилж, нарийвчлан тооцох ба төсвийн батлагдсан тооцоог тухай бүр энэхүү протоколд хавсаргана.
            5. Төслийг санхүүжүүлэхдээ түүний хүрээнд гүйцэтгэх ажлын чиглэл, явц байдал, гарах үр дүнгийн онцлог зэргийг харгалзан ажлын тодорхой үе шатуудад санхүүжилтийн хэлбэрийг ялгавартайгаар сонгон тогтоож болох ба энэ тохиолдолд талууд тухай бүр харилцан тохиролцож нэмэлт тэмдэглэл үйлдэж энэхүү протоколд хавсаргана.
            6. Энэ протокол ба түүнд хийсэн албан ёсны тодотгол, тооцоо нь төслийн эцэст санхүүгийн өр, авлагыг тооцоход баримтлах эрхийн үндэслэл болно.
 
Санхүүжүүлэгчийг                              Гүйцэтгэгчийг                                 Захиалагчийг
    төлөөлж:                                                    төлөөлж:                                            төлөөлж:
 
. . . . . . . . .                                . . . . . . . . . . .                               . . . . . . . . ….
         /гарын үсэг/                                                                          /гарын үсэг/                                                              /гарын үсэг/
 
    .... . . . . . . . .                                        . . . . . . . . . . .                                ….. . . . . . . . .
           /овог, нэр/                                                              /овог, нэр/                                              /овог, нэр/
 
   . . . . . . . . …                                        . . . . . . . . . .                                   …… . . . . . . . 
      /албан тушаал/                                                      /албан тушаал/                                                  /албан тушаал/
 
 
                       /Гарын үсгийг тамга, тэмдгээр баталгаажуулна/
 
                                                                            Шинжлэх ухаан, технологийн төсөл                                                                               хэрэгжүүлэх, санхүүжүүлэх  журмын
    2 дугаар хавсралт
 
 
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН, ТӨСЛИЙН ҮР ДҮНГ
ҮНЭЛЖ, ХҮЛЭЭН АВСАН АКТ
/Үлгэрчилсэн загвар/
 
200.. оны .. дугаар                          Дугаар..                                                    Улаанбаатар
сарын ..  ны   өдөр                                                                                              хот
 
 
            Захиалагч . . . . . . . . . . . . . . . . . . .  . -ыг  төлөөлж  . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ,
                      /байгууллагын нэр/                                                                          /албан тушаал, овог, нэр/
 
 
            Гүйцэтгэгч . . . . . . . . . . . . . . . . . . .  -ийг  төлөөлж  . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
        /байгууллагын нэр/                                                                 /албан тушаал, овог, нэр/
 
/цаашид "талууд" гэх/ Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журмыг үндэс болгон 200… оны … дугаар сарын .. ны өдрийн ... тоот гэрээний дагуу 200.. –200.. онд гүйцэтгэсэн. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ………………………………………………………………………………………………….
нэртэй шинжлэх ухаан, технологийн төсөл /цаашид "төсөл" гэх/-ийн үр дүнг үнэлэн хүлээлцэж энэхүү актыг үйлдэв.
 
Нэг. Үнэлж хүлээн авсан үр дүнгийн жагсаалт
 

Төслөөр гаргасан эцсийн үр дүнгийн нэр
Тоо хэмжээ
Үндсэн параметр
Өөрийн өртөг
/мян.төг/
 
 
 
 
 
 
 
 
 

 
Хоёр. Үр дүнг шилжүүлэх, ашиглах
 
            1. Үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд дараахь хэлбэрээр шилжүүлэхээр тохиролцов:
            а.
                        б.
 
            2. Үр дүнг үйлдвэрлэгч, хэрэглэгч нар дараахь хэлбэрээр ашиглана:
            а.
                        б.
 
            3. Үр дүнг шилжүүлэх, ашиглах үйл ажиллагааг цаашид өргөжүүлэн явуулах ба энэ зорилгоор төслийг гэрээлэгч талууд хамтран ажиллаж дор дурдсан ажлыг хийж гүйцэтгэх болно:
                        а.
            б.
 
            4. Үр дүнг борлуулах тохиолдолд үнийг нь тохиролцон тогтоох зарчим баримтлах ба ингэхдээ энэхүү актад дурдсан өөрийн өртгийг албан ёсны жишиг болгоно.
 
Гурав. Бусад зүйл
 
            5. Төслийн санхүүгийн тооцоо хийж, өр, авлагыг барагдуулах ба Санд шимтгэл оруулах, үр дүнг урамшуулах зэрэг асуудлыг санхүүжүүлэгч байгууллага зохих журмын дагуу хариуцан зохион байгуулж, төслийг гэрээлэгч талууд тухай бүр хамтран ажиллах болно.
 
            6. Энэхүү актын эхийг 4 хувь үйлдэж төслийн захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч талууд ба шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус бүр нэг хувийг хадгалуулав.
 
 
 
 
 
   Захиалагчийг төлөөлж:                                                                 Гүйцэтгэгчийг төлөөлж:
 
      -------------------------------                                                     ---------- -------------------------
                      (гарын үсэг)                                                                                                                                (гарын үсэг)
 
   ---------------------------------                                             ------------------------------------
                   (овог, нэр)                                                                                                                                 (овог, нэр)
 
  ----------------------------------                                                        -------------------------------------
(албан тушаал)                                                                                                                               (албан тушаал)
 
 
 
                  
 
 
(Гарын үсгийг тамга, тэмдгээр баталгаажуулна)