A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 316

Улаанбаатар хот

БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын "Баянтүмэн-ХҮII" талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар, "Магнай трейд" ХХК-ийн хооронд 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ