- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2005 оны 170 дугаар
тогтоолын хавсралт
САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Оршил
Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /цаашид "Хөтөлбөр" гэх/-т Сангийн сайдын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн улс орны санхүү, эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ хийх, мэдээлэх, үр дүнгийн үнэлгээг зохион байгуулах, түүнчлэн нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн дотоод хяналт, худалдан авах ажиллагаа, зээл, тусламж, өрийн удирдлагын асуудлыг хамарсан Сангийн яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын бүтцийн тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, Сангийн яамны зохион байгуулалтын бүтцийг батлах тухай Засгийн газрын 2004 оны 242 дугаар тогтоолыг тус тус үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Сангийн яамны үйл ажиллагааны үндсэн зарчим бол яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх явдал мөн. Сангийн яам нь үйл ажиллагааныхаа үндсэн зарчимд тулгуурлан төрийн захиргааны төв байгууллагын зорилт, чиг үүргийг нарийвчлан тодорхойлсон энэхүү хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
· Монгол Улсын Үндсэн хууль;
· Засгийн газрын тухай хууль;
· Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
· Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
· Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
· Төрийн албаны тухай хууль;
· Нэгдсэн төсвийн тухай хууль;
· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль;
· Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
· Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль;
· Даатгалын тухай хууль;
· Төрийн аудитын тухай хууль;
· Аудитын тухай хууль;
· Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын шилдэг туршлага, санхүү, эдийн засгийн салбарын удирдлага, санхүүжилтийн шинэчлэлт, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлт зэрэг арга зүйг хэрэглэв.
1.5. Удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын
үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Засгийн газрын удирдлагын ерөнхий чиг үүргийн яамдын нэг болох Сангийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэхэд эдийн засаг, санхүү, төсөв, хөрөнгө оруулалт, зээл, тусламж, бүртгэлийн хүрээнд үүрэг, хариуцлага хүлээж, Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, Засгийн газрын Танхимд санхүү, эдийн засгийн чиглэлээр бүх талын зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлнэ. Сангийн яам нь санхүү, эдийн засгийн стратегийн бодлого, нэгдсэн төлөвлөлт болон хөгжлийн бодлого, төсвийн хуваарилалт, зарцуулалтын тэнцвэртэй байдал, харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ.
Засгийн газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх удирдлагын ерөнхий чиг үүргийн яамдын нэг болох Сангийн яам нь Засгийн газрын санхүү, эдийн засгийн зөвлөхийн үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын
хэрэгцээний эх үүсвэр
Сангийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг зөв тодорхойлох нь тус яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой юм.
Сангийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамаарагдана:
САНГИЙН ЯАМНЫ СТРАТЕГИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН
ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн ба төрийн бус байгууллага
|
Төрийн холбогдох байгууллага
|
Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг
|
Төсөвт байгууллага
|
Төрийн өмчийн ба төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж
|
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж
|
Ард иргэд
|
Хэвлэл, мэдээллийн
байгууллага
|
Засгийн газар Танхим
|
Стратегийн удирдлага, зохицуулалт
|
Ерөнхий чиг үүргийн яамд
|
Чиглэлийн яамд
|
Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага
|
Олон улсын болон гадаадын байгууллага
|
Сангийн сайд
|
Сангийн яамны
Сангийн яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Сангийн сайд, Засгийн газрын Танхим байна. Сангийн яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон талын харилцааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад чиглэгдэнэ.
Сангийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоож, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр. САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Сангийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Сангийн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Сангийн яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1. улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги, үндсэн чиглэл, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангах, Сангийн сайд, Засгийн газрын Танхимд үйл ажиллагаагаа үр нөлөөтэй, үр ашигтай явуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.2.2. Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засаг, санхүүгийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд бусад яам, газруудын үйл ажиллагааны уялдааг хангах, эдийн засаг, санхүүгийн удирдлага, төлөвлөлт, зохицуулалтад шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангах;
2.2.3. Эдийн засаг, санхүү, төсвийн удирдлагын чадавхийг бэхжүүлж, бүтэц, үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах;
2.2.4. эдийн засгийн шинэчлэл, зохицуулалт, бүтцийн өөрчлөлтийн нэгдсэн бодлого явуулах, эдийн засаг, нийгмийн салбарын болон салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн уялдааг хангах бодлого боловсруулах;
2.2.5. улс орны хөгжлийн ерөнхий чиг хандлага, стратегитай уялдуулсан төсөв, санхүү, татвар, гааль, хөрөнгө оруулалт, даатгалын бодлого, удирдлага, зохицуулалтаар хангах;
2.2.6. зээл, тусламжийн талаархи нэгдсэн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, гадаад, дотоод өрийн удирдлагыг бэхжүүлэх, хяналтыг чангатгах;
2.2.7. нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн дотоод хяналтын нэгдсэн бодлого, удирдлагаар хангах;
2.2.8. Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлого, удирдлага, зохицуулалтыг сайжруулах;
2.2.9. яамны хэмжээнд удирдлагын үр ашигтай арга барил, туршлага нэвтрүүлэх, төлөвлөх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх.
2.3. Байгууллагын алсын хараа
Сангийн яам нь Монгол Улсын эдийн засгийг тогтвортой хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэхийн төлөө ажиллана.
2.4. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Сангийн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь:
Монгол Улсын иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн, оновчтой удирдлагаар хангахад оршино.
2.5. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Сангийн яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1. Санхүү, эдийн засгийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах;
2.5.2. Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
2.5.3. Санхүү, эдийн засгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
2.5.4. Санхүү, эдийн засгийн бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, мэдээлэх, үнэлгээ өгөх.
2.6. Үйл ажиллагааны гол зорилт
Сангийн яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
2.6.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.6.1.1. улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, үндсэн чиглэл боловсруулахад зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;
2.6.1.2. макро эдийн засгийн үндсэн тэнцвэрт харьцааг хангахад зөвлөгөө өгөх;
2.6.1.3. эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, хөрөнгө оруулалтын болон төрийн өмчийн бодлого боловсруулахад зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;
2.6.1.4. төсөв, санхүү, татвар, гааль, даатгал, зээл, тусламжийн бодлого боловсруулахад зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;
2.6.1.5. зах зээлийн харилцааны зарчимд нийцсэн нягтлан бодох бүртгэл, аудитын бодлого боловсруулахад зөвлөгөө өгөх;
2.6.1.6. Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлогыг боловсруулахад зөвлөгөө өгөх.
2.6.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.6.2.1. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, яамны удирдлага, албан хаагчдад дотоод ажил хэргийн дэмжлэг үзүүлэх;
2.6.2.2. Хүний нөөцийг зохистой ашиглах, чадавхийг сайжруулахад зөвлөгөө өгөх, нийтлэг үйлчилгээ үзүүлэх;
2.6.2.3. Сангийн сайдаас шийдвэр боловсруулан гаргахад эрх зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх;
2.6.2.4. яамны үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох.
2.6.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.6.3.1. улсын төсвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
2.6.3.2. зээл, тусламж, өрийн удирдлагыг хэрэгжүүлэх;
2.6.3.3. Засгийн газрын мөнгөн хөрөнгийн удирдлага, зохицуулалтаар хангах, төрийн сангийн үйлчилгээ үзүүлэх;
2.6.3.4. санхүүгийн зах зээлийн болон салбар хоорондын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах;
2.6.3.5. нягтлан бодох бүртгэл, аудитын нэгдсэн тогтолцооны арга зүй, хяналтаар хангах;
2.6.3.6. Засгийн газрын худалдан авах ажиллагааны хяналт, зохицуулалтаар хангах.
2.6.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.6.4.1. сайдаас яам, агентлагийн төсвийн ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн байдалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах;
2.6.4.2. эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх;
2.6.4.3. Салбарын хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх;
2.6.4.4. төсвийн ерөнхийлөн захирагч нарын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланд дүн шижилгээ хийх, дүгнэлт гаргах, үр дүнд үнэлгээ өгөх;
2.6.4.5. Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалтыг эрхлэх, дотоод мэдээллийн сүлжээ, сан бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх;
2.6.4.6. Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээний бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, мэдээллээр үйлчлэх, яамны нээлттэй байдлыг хангах.
2.7. Үйл ажиллагааны зорилт
Сангийн яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж хэрэгжүүлнэ.
2.8. Үйл ажиллагааны стратегийн загвар
Сангийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
Сангийн яамны үйл ажиллагааны стратегийн загвар (бизнес төлөвлөгөө)
Үйл ажиллагааны зорилт
|
Эрхэм зорилго
|
Үйл ажиллагааны стратегийн зорилт
|
Үйл ажиллагааны
гол зорилт
|
Монгол Улсын иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн
эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн, оновчтой удирдлагаар хангахад оршино.
|
2.0. Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах
|
2.2. Хүний нөөцийг зохистой ашиглах, чадавхийг сайжруулахад зөвлөгөө өгөх, нийтлэг үйлчилгээ үзүүлэх
|
2.1.Яамны удирдлага, албан хаагчдад дотоод ажил хэргийн дэмжлэг үзүүлэх
|
1.0. Санхүү, эдийн засгийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах
|
1.1. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, макро эдийн засгийн үндсэн тэнцвэрт харьцааг хангахад зөвлөгөө өгөх
|
1.2. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, хөрөнгө оруулалт, төрийн өмчийн бодлого боловсруулахад зөвлөгөө өгөх
|
1.5. Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлогыг боловсруулахад зөвлөгөө өгөх
|
1.3. Төсөв, санхүү, татвар, гааль, даатгал, зээл, тусламжийн бодлого боловсруулахад зөвлөгөө өгөх
|
1.4. Зах зээлийн харилцааны зарчимд нийцсэн нягтлан бодох бүртгэл, аудитын бодлого боловсруулахад зөвлөгөө өгөх
|
4.0. Санхүү, эдийн засгийн бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх мэдээлэх
|
2.3. Сангийн сайдаас шийдвэр боловсруулан гаргахад эрх зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх
|
2.4. Яамны үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох
|
4.1.Сайдаас яамны болон агентлагийн төсвийн ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн байдалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
|
4.2. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх
|
4.3.Салбарын хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх
|
4.4.Төсвийн ерөнхийлөн захирагч нарын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланд дүн шижилгээ хийх, дүгнэлт гаргах, үр дүнд үнэлгээ өгөх
|
4.5.Санхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалтыг эрхлэх, дотоод мэдээллийн сүлжээ, сан бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх
|
3.4.Санхүүгийн зах зээлийн болон салбар хоорондын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах
|
3.0. Санхүү, эдийн засгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах
|
3.1. Улсын төсвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах
|
3.3.Засгийн газрын мөнгөн хөрөнгө, өрийн удирдлага, зохицуулалтаар хангах, төрийн сангийн үйлчилгээ үзүүлэх
|
3.5. Нягтлан бодох бүртгэл, аудитын нэгдсэн тогтолцооны аргазүй, хяналтаар хангах
|
3.2. Зээл, тусламжийн удирдлагыг хэрэгжүүлэх
|
3.6. Засгийн газрын худалдан авах ажиллагааны хяналт, зохицуулалтаар хангах
|
4.6.Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээний бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, мэдээллээр үйлчлэх, яамны нээлттэй байдлыг хангах
|
2.9. Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө
Сангийн яамны эрхэм зорилго, чиг үүрэг, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг боловсруулан баталж ажиллана. Сангийн яамны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь төсвийн ерөнхийлөн захирагч (Сангийн сайд)-аас төсвийн ерөнхий менежер (Төрийн нарийн бичгийн дарга)-тэй байгуулах үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг байна.
Гурав. САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН
БҮТЭЦ, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад
баримтлах зарчим
Сангийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтална:
3.1.1. Засгийн газрын үйл ажиллагааны стратегитай яамны стратегийн зорилтыг уялдуулсан байх зарчим (яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүдийн нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх);
3.1.3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал, яамны зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4. Бүтэц энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл аль болох цөөн буюу хоёроос дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (яамны үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар, шуурхай удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх);
3.1.6. Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (яамны төрийн захиргааны албан хаагч нь Сайд, Засгийн газар (Танхим), бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг, үйлчилгээ үзүүлдэг байх);
3.1.7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн дүүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Бүтцийн ерөнхий тогтолцооны зарчим болон үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо дор дурдсан загвартай байна:
САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР
Стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах нэгж
|
"Эдийн засгийн бодлого"
төслийн баг
|
"Төсвийн бодлого"
төслийн баг
|
"Салбарын бодлого, хөрөнгө оруулалт" төслийн баг
|
Төрийн захиргааны
удирдлагын нэгж
|
Бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж
|
"Зээл, тусламжийн удирдлага, зохицуулалт" төслийн баг
|
"Засгийн газрын
мөнгөн хөрөнгө, өрийн удирдлага,
зохицуулалт" төслийн баг
|
"Худалдан авах
ажиллагааны удирдлага, зохицуулалт" төслийн баг
|
Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж
|
"Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн дотоод хяналтын удирдлага, зохицуулалт" төслийн баг
|
3.3. Зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний чиг үүрэг
Сангийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас дор дурдсан чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгж урган гарч байна:
1. Стратегийн удирдлага, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн
үүрэг, чиг үүрэг
Эдгээр нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээний улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлоход чиглэгдсэн дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
-Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, хэтийн бодлого боловсруулах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлогыг тодорхойлох;
-макро эдийн засгийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, биелэлтийг нэгтгэн дүгнэх, эдийн засаг, нийгмийн салбарын болон бүс нутаг, салбар хоорондын хөгжлийн бодлогыг уялдуулах, макро эдийн засгийн үндсэн тэнцвэрт харьцааг хангахад зөвлөгөө өгөх, эдийн засаг, нийгмийн хүрээний салбарын өөрчлөлтийн бодлогыг тодорхойлох;
-эдийн засгийн макро түвшинд уялдуулсан төсөв, хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, улсын нэгдсэн төсвийн жилийн болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах;
-зээл, тусламж, өрийн бодлого болон олон улсын банк, санхүүгийн байгууллагатай харилцахад баримтлах зарчмыг тодорхойлох;
-зах зээлийн харилцааны зарчимд нийцсэн нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний нэгдсэн бодлого, арга зүйг тодорхойлох;
-Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлогыг олон улсын нийтлэг жишиг, өөрийн орны нөхцөл байдалтай уялдуулах зэрэг болно.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Сангийн сайд, Засгийн газрын Танхимын эдийн засаг, нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэх бөгөөд эдгээр нь Сангийн сайд, Засгийн газрын танхимаас улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, Сангийн сайдыг мэргэшлийн өндөр, цаг үеэ олсон бодлогын зөвлөгөө, бүх талын шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн туслалцаа, дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Сангийн сайд, Засгийн газрын Танхим байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, олон улсын болон гадаад орны байгууллагууд байх болно.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол банк, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
2. Төрийн захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн
зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний
үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд яамны төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийг зохистой ашиглах, чадавхийг сайжруулах, түүнчлэн удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга зүйг нэвтрүүлэх, ажлын төлөвлөлт, тайлагналт, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх, Сангийн сайд, захиргааны удирдлагад дотоод ажил хэргийн болон хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа үзүүлэх үндсэн үүргийг хүлээж, эдийн засаг, санхүүгийн холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах, Сангийн сайдын дангаар буюу бусад яам, газруудтай хамтран хууль тогтоомж, тогтоол шийдвэр, нийтээр дагаж мөрдүүлэх дүрэм, журам, зааврын төсөл боловсруулах ажилд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, дээд байгууллагын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явц, байдалд хяналт тавих, гүйцэтгэлийг хангуулах, шинээр гарсан хууль тогтоомжид салбарын эрх зүйн баримт бичиг нийцэж байгаа эсэхийг хянаж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, гадаад, дотоодын байгууллага, хуулийн этгээдтэй байгуулах гэрээ, хэлэлцээрийн төсөлд хууль зүйн зөвлөгөө өгөх, салбарын хууль тогтоомжийн бүртгэл, лавламжийн сан бүрдүүлж, түүнийг байнга баяжуулж байх, захиргаа, санхүү, аж ахуйн ажлыг зохицуулах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь Сангийн сайдаас санхүү, эдийн засгийн холбогдолтой шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа болон дотоод ажлын үйлчилгээ үзүүлэх, яамны газар, хэлтэс хоорондын ажлын уялдааг хангах, төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, архив, албан хэргийн хөтлөлт, иргэдийн өргөдөл, гомдлын барагдуулалтад хяналт тавих, хөдөлмөрийн сахилга, дотоод дэг журмыг чанд сахиулах, ажил хэрэгч шуурхай байдлыг хангах, дотоод хяналт шалгалтыг чангатгах, аппаратын удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, албан хаагчдын ажлын байрны ахуй нөхцөл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамж, үйлчилгээг сайжруулах, улмаар санхүү, эдийн засгийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Сангийн сайд, Сангийн дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, төсөв, санхүү, татвар, гааль, хяналт шалгалт, нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн удирдлага байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам болон бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллагууд байх болно.
3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал
эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж,
түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Эдгээр нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлогын хэрэгжилтийг зохицуулахтай холбогдсон дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
-улс орны эдийн засгийн болон төсөв, санхүү, татвар, гааль, мөнгө зээл, хөрөнгө оруулалт, төрийн өмчийн бодлогын хэрэгжилтийг зохицуулахтай холбогдсон зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, хөгжлийн төлөв байдлыг үнэлэх;
-салбар хоорондын болон бүс нутгийн хэмжээний бүтцийн өөрчлөлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, эдийн засаг, нийгмийн салбарын болон салбар хоорондын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг зохион байгуулж, хяналт тавих, банк, санхүүгийн салбарын нийтлэг асуудлыг уялдуулан зохицуулах;
-улсын төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах, төсвийн тэнцлийг хангах, төсвийн алдагдал нөхөх эх үүсвэрийг тогтоох, улс орны санхүүгийн нөөцийг гадаад, дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх, түүний оновчтой зөв хуваарилалтыг зохицуулах;
-Засгийн газрын мөнгөн хөрөнгийн төлөвлөлт явуулах, дансуудыг хөтлөх, тэдгээрийн урсгал зарцуулалтад хяналт тавих, төсвийн гүйцэтгэлийн тайланг хүлээн авах, төсвийн нэгдсэн тайлан гаргах, төсөвт байгууллагуудын санхүү, бүртгэлийн ажлыг удирдлагаар хангах;
-Засгийн газрын зээллэг, үнэт цаас гаргах, түүний хэрэгцээг тогтоох, арилжааг зохион байгуулах, Засгийн газрын зээлийн баталгаа гаргах, өрийн удирдлагын хэрэгжилтийг зохицуулах;
-Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн арга зүйг боловсруулах, аж ахуйн нэгж, байгууллагад нягтлан бодох бүртгэлийн стандарт нэвтрүүлэх, нягтлан бодох бүртгэлийн арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, тайлан тэнцлийн маягт, аргачлалыг боловсруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудын санхүүгийн тайлан тэнцлийн нэгдсэн үзүүлэлтийг гаргах;
-гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулах, зээл, тусламжийн хөтөлбөр, төсөл, арга хэмжээг уялдуулан зохицуулах;
-төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, сурталчлах, сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөлгөө өгөх, судалгаа шинжилгээ хийх, тайлагнах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг чиг үүргийг гүйцэтгэнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах, төсвийн зарлагын оновчтой бүтцийг бүрдүүлэх, төсвийн тэнцэл, Засгийн газрын дансдын хөрөнгийн урсгал зарцуулалтыг хангах, улмаар төсвийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалтын тайлан, мэдээллийг тогтоосон хугацаанд гаргуулах замаар төсвийн хөрөнгийг үр ашигтай ашиглах, гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах, түүнчлэн зээл, тусламжаар санхүүжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулахтай холбогдсон шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, Сангийн сайдыг өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн туслалцаа, дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Сангийн сайд, Засгийн газрын Танхим байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, бусад хэрэглэгчид байх болно.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол банк, Төрийн өмчийн хороо байна.
4. Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний
асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн
нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Эдгээр нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээний бодлого, үйл ажиллагааны хэвлэл мэдээллийн сурталчилгаа явуулах, яамны ажлын хэвийн үйл ажиллагааг хангахуйц дотоод мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах, мэдээллийн технологийн шилдэг орчин бүрдүүлэх, Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалтыг эрхлэх, дотоод мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх үндсэн үүргийг хүлээж, Сангийн сайдаас яам, агентлагийн менежерүүдтэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, улмаар санхүү, эдийн засгийн салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн болон хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, төсвийн ерөнхийлөн захирагч нарын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланд дүн шижилгээ хийх, дүгнэлт гаргах, үнэлгээ өгөх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Эдгээр нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.
Эдгээр нь Сангийн сайд, Сангийн дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгж, харьяа агентлагт бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг сайжруулахтай холбогдсон мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, цаг үеийн шаардлагатай мэдээллээр хангах замаар хэрэгжинэ.
Эдгээр нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Сангийн сайд, Сангийн дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яамд, аж ахуйн нэгж, байгууллагууд байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар, аймаг, нийслэлийн Төрийн сан байх болно.
-------оОо-------
Текст томруулах
A
A
A