A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2006 оны 200 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт  
 
 "40 000 ОРОН СУУЦ" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ  МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1. "40 000 орон  сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөний зорилго нь хот байгуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, орон сууцны урт хугацаатай зээлийн тогтолцоог бий болгох,  барилгын салбарт эдийн засаг, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, гэр хороолол болон хотын захын ашиглалтгүй байгаа талбайд орон сууцны дэд бүтцийг барьж байгуулах зэргээр иргэдийн худалдан авах чадвар, шаардлагад нийцсэн өртөг, чанар бүхий 40000 орон сууц барих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн удирдлага, зохион байгуулалтын цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино.
 
1.2.  Энэхүү мастер төлөвлөгөө нь  Засгийн газрын 2005 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан "40 000 орон  сууц"  хөтөлбөрийн үйл ажиллагааны хамрах хүрээ, хугацаа, шаардагдах хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх байгууллагын  үүрэг  хариуцлагыг нарийвчлан  тусгасан баримт бичиг юм.
 
1.3. Мастер төлөвлөгөө нь хотын барилгажсан хэсгийн нягтралыг сайжруулах, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох замаар орон сууц болон орон сууцны шинэ хотхон, хороолол, түүний  дэд бүтэц (цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, зам гэх мэт)-ийг барих газрын байршлыг тогтоож, тэдгээрт шаардагдах хөрөнгийн хэмжээ, эх үүсвэрийг  шийдвэрлэхэд чиглэгдэнэ.
  
Хоёр. Орон сууцаар хангах стратеги, зорилт,
үйл ажиллагаа
 
Мастер төлөвлөгөөний баримтлах зарчим, стратеги
 
            2.1. Мастер төлөвлөгөө нь хүний төлөө чиглэсэн зорилготой, байгаль орчин, нөөц баялгаа хамгаалсан, эдийн засгийн өсөлт болон нийгмийн хөгжилтэй нийцсэн хүн төвтэй, тогтвортой хот байгуулалтын зарчимд үндэслэнэ.
 
            2.2. Мастер төлөвлөгөөнд стратегийн дараахь үндсэн таван зорилтыг тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
-стратеги 1. Орон сууцны шинэ хотхоныг байгуулна;
 
-стратеги 2. Улаанбаатар болон төв, суурин газарт орон сууцны нягтралыг сайжруулна;
 
-стратеги 3. Гэр хорооллыг хөгжүүлнэ;
 
-стратеги 4. Орон сууцны хөрөнгийн зах зээлийн харилцааг хөгжүүлнэ;
 
-стратеги-5. Барилгын материалын үйлдвэрлэл,       боловсон хүчний чадавхийг дэмжинэ.
 
2.3. Стратеги-1 хэрэгжсэнээр Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хотын захын ашиглагдаагүй газарт орон сууцны шинэ хотхон, хорооллыг 2009 он хүртэлх хугацаанд барьж байгуулах ба цаашид үргэлжлүүлэх инженерийн хангамжийн бэлтгэлийг хангана.
 
2.4. Стратеги-2 хэрэгжсэнээр Улаанбаатар хотын орон сууцны нягтралыг сайжруулах замаар одоогийн ашиглагдаж байгаа инженерийн хангамжийн ашиглалтыг сайжруулах, боломжтой нөөцийг ашиглан нийтийн зориулалттай орон сууцыг барина.
 
2.5. Стратеги-3 хэрэгжсэнээр Улаанбаатар хот болон төв, суурин газрын гэр хороололд цэвэр, бохир ус хангамжийн төвлөрсөн болон төвлөрсөн бус системд холбогдсон өртөг багатай амины тохилог орон сууцыг барина.
 
2.6. Стратеги-4 хэрэгжсэнээр орон сууцны хөрөнгийн зах зээл хөгжин, орон сууцны зээл, хадгаламжийн тогтолцоо бий болж иргэдийн орон сууцанд амьдрах, эзэмших, өмчлөх эрх баталгаажина.
 
2.7. Стратеги-5 хэрэгжсэнээр барилгын материалын үйлдвэрлэл, техник, технологийн хангамж сайжирч, тус салбарыг мэргэжлийн боловсон хүчнээр тогтвортой хангах тогтолцоо бий болно.
 
 3. Стратеги-1. Орон сууцны шинэ хотхоныг байгуулна.
                  Энэ зорилт, үйл ажиллагааны хүрээнд:
 
            3.1. Энд дор дурдсан зорилтуудыг тавьж  байна:
 
  -зорилт 1. Шинэ хотхон, хорооллын зураг төсөл, техникийн нөхцөлийг бүрдүүлэх;
 
-зорилт 2. Шинэ хотхон, хорооллын дэд бүтцийг байгуулах;
 
  -зорилт 3. Шинэ хотхон, хорооллыг барих;
 
     -зорилт 4. Шинэ хотхон, хороололд шинэ техник, технологи нэвтрүүлэх.
 
            3.2. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ашиглагдаагүй байгаа газарт шинээр орон сууцны хотхон, хороолол байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 2009 он дуустал хугацаанд Баянголын ам, Яармаг, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдах шинэ хотхон, хорооллуудын дэд бүтцийг байгуулан орон сууц барина.  Цаашид 2020 он хүртэл Улаанбаатар хотод Нисэх, Төмөр замын 361-ийн гарам, Эмээлт, Өлзийт, Туул, Налайх, Багануур зэрэг газарт шинэ орон сууцны хороолол барихаар төлөвлөж байна.
 
3.3. Зорилт 1. Шинэ хотхон, хорооллын зураг, төсөл техникийн нөхцөлийг бүрдүүлнэ.
 
Шинэ хотхон, хорооллын орон сууцны зураг төслийг боловсруулахдаа орчин үеийн техник, технологийн ололт амжилтыг өргөнөөр ашиглах ба хот төлөвлөлтийн шинэлэг зарчим, арга зүй, норм, норматив, стандартыг боловсруулж мөрдөнө.
 
Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу зураг 1-д харуулсан байршилд баригдах орон сууцны шинэ хотхон, хорооллын зураг төслийг /хүснэгт 1/ зохих журмын дагуу боловсруулж батлуулна. 
 
Хүснэгт 1. Шинэ хотхон, хорооллын зураг төсөл
Д/д
Хорооллын нэр
Хариуцах байгууллага
Тайлбар
1.
Баянголын амны хотхонууд
Баянгол хотхон
Нийслэлийн хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн
 / НХТЭШЗТХ/
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө  батлагдсан
2.
Орбит хотхон
"Донхва-УБ" ХХК /БНСУ/
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө  батлагдсан
3.
ШУТИС хотхон
ШУТИС
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө  батлагдсан
4.
Мянганы хотхон
"Москва Комплекс" ХХК
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө  батлагдсан
5.
УБ хотын "Шинэ төв"
НХТЭШЗТХ
2006 онд батлуулна
6.
"4 Улирлын цэцэрлэг" хороолол
"Суруга Монгол" ХХК
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө  батлагдсан
7.
Яармаг шинэ хотхон
НХТЭШЗТХ
2006 онд батлуулна
8.
Маршал цогцолбор
"Эко Констракшн" ХХК
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө  батлагдсан
9.
Нархан цогцолбор
"Алтай Констракшн" ХХК
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө  батлагдсан

¹
Хорооллын нэр
Байршил
Газрын хэмжээ /га/
Орон сууцны
Хөрөнгө оруулалт /томсгосон/
/сая төг/
Тоо /айл/
Давхар
Дэд бүтэц
Орон сууц
Нийгмийн үйлчилгээ
Бүгд
1.
Баянгол хотхон 
Баянголын ам
79
3400
2-16
цэвэр, бохир усны шугаманд нийт 12 тэрбум төг. 2006 онд улсын төсвөөс 6.2 тэрбум төг
6360,0 улсын төсөв
74200,0
4640,0
85200,0
2.
Орбит хотхон 
41
1050
2-12
3740,0 улсын төсөв
26550,0
880,0
31170,0
3.
ШУТИС хотхон
48
655
2-3
3410,0 улсын төсөв
131240,0
1000,0
135650,0
4.
Мянганы хотхон
91
1000
1-3
5885,3 улсын төсөв
81000,0
1260,0
88145,3
5.
УБ хотын "Шинэ төв"
СХД 20-р хороо
770
12500
1-9
64410,0
улсын төсөв
187500,0
16297,0
268207,0
6.
Баянзүрх АОС хороолол
УБ, Налайхын авто замын хойно
150
1800
2-4
30495,8
улсын төсөв
28630,0
3603,6
62738,4
7.
4 Улирлын цэцэрлэг хороолол
ХУД 1, 11-р хороо
90
3300
2-12
62400,0
гадаад
218400,0
31200,0
312000,0
8.
Яармаг шинэ хотхон
ХУД  14-р хороо
970
23900
2-12
191400,0
гадаад
248688,0
42912,0
483000,0
9.
Маршал цогцолбор
ХУД 11-р хороо
20
1650
2-12
2178.0
гадаад
69000,0
990,0
72168,0
10
Нархан  цогцолбор
ХУД 11-р хороо
1,98
390
3 -5
хувийн
955,2 
238,8 
1194,0 
НИЙТ
2260,98
49645
 
382279,1
1066165
103021,4
1539472,7
Хүснэгт 2. Улаанбаатар хотын шинэ хотхон, хорооллуудын орон сууцны барилгажилт

 
 
Зураг  1.

3.4. Зорилт 2. Шинэ хотхон, хорооллын дэд бүтцийг байгуулна.
 
Улаанбаатар хотод баригдах шинэ хотхон, хорооллын цахилгаан хангамжийг одоо байгаа цахилгаан дамжуулах сүлжээг сайжруулах, дэд станц барих, тоног төхөөрөмжийг шинэчлэх замаар шийдвэрлэнэ.
 
Шинэ хотхон, хорооллын дулаан хангамжийг шийдвэрлэхдээ дулааны эх үүсвэрийг шинээр барьж хэсэгчилсэн болон төвлөрсөн байдлаар хангах,  одоо байгаа системийн дулааны алдагдлыг бууруулах замаар хангахаар тооцож байна. Баянголын ам, Улаанбаатар хотын Шинэ төв болон Яармаг шинэ хотхоны дулаан хангамжийг төвлөрсөн байдлаар шийдвэрлэхээр судалгаа хийж байна /Шинэ хорооллын дэд бүтцийн асуудлыг Дэд бүтэц гэсэн хэсэгт тодорхой тусгасан болно/.
 
3.5. Зорилт 3. Шинэ хотхон, хорооллыг барина.
 
"Маршал", "Нархан", "Дөрвөн улирлын цэцэрлэг" хорооллын орон сууц барих ажил хийгдэж эхэлсэн. 2006 онд Улаанбаатар хотын Шинэ төв болон Яармаг шинэ хотхонд гадаадын хөрөнгө оруулагчдыг зохих журмын дагуу сонгож гэрээ байгуулах замаар барилга угсралтын ажлыг 2007 онд эхлүүлнэ. Баянголын аманд баригдах хотхон, хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээний ажилтай уялдуулан орон сууцны барилга угсралтын ажлыг 2007 онд эхлүүлнэ.
 
Хүснэгт 3. Улаанбаатар хотод 2006-2009 онд шинэ хотхон, хороолол
           хэлбэрээр баригдаж ашиглалтад орох орон сууцны тоо
 
¹
Хорооллын нэр
Ашиглалтад орох орон сууц /айл/
Бүгд
2006 он
2007 он
2008 он
2009 он
1.
Баянголын амны орон сууцны хороолол
Баянгол хотхон
Бэлтгэл ажил хийгдэнэ
Барилгын ажил эхэлнэ
200
730
930
2.
Орбит  хотхон
Бэлтгэл ажил хийгдэнэ
Барилгын ажил эхэлнэ
400
800
1200
3.
ШУТИС хотхон
Бэлтгэл ажил хийгдэнэ
200
200
255
655
4.
Мянганы хотхон
Дэд бүтэц барих
Дэд бүтэц барих
0
5.
УБ хотын "Шинэ төв"
Бэлтгэл ажил хийгдэнэ
500
750
750
2000
6.
4 Улирлын цэцэрлэг хороолол
Бэлтгэл ажил хийгдэнэ
122
135
182
439
 
 
7.
Яармаг шинэ хотхон
Бэлтгэл ажил хийгдэнэ
Дэд бүтэц барих
1120
1500
2620
8.
Маршал цогцолбор
225
609
316
500
1650
9.
Нархан цогцолбор 
190
200
-
-
390
Нийт
415
1631
3121
4717
9884
 
3.6. Зорилт 4. Шинэ хотхон, хороололд барилгын орчин үеийн шинэ техник, технологийг ашиглана.
 
     Өртөг багатай орон сууцны шинэ стандартыг боловсруулах замаар иргэдэд чанартай, хямд орон сууцаар хангах нөхцөлийг бий болгоно. Түүнчлэн орон сууцны ашиглалтын зардлыг бууруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүч, шингэрүүлсэн хий ашиглах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс туршилтын төслийг хэрэгжүүлнэ.
    
Энэ үйл ажиллагааг гадаадын болон олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэгтэйгээр явуулна. Түүнчлэн бүсийн төвүүд, аймгуудад туршилтын төслүүдийн үр дүнг хэрхэн ашиглах арга зүйг боловсруулах ажлыг хэрэгжүүлнэ.
 
Хүснэгт 4. Дэд бүтцэд шаардагдах хөрөнгийн хэмжээ
 
Эх үүсвэр
Хотхон, хорооллын нэр
Хөрөнгө оруулалт
/сая.төг/
Улсын төсвөөс
Баянголын амны цэвэр бохир усны  1-р хорооллоос Орбит хүртэл шугамын өргөтгөл
 
 
5800.0
Баянгол
Орбит
ШУТИС
Мянганы
Шинэ төв
 
 
83805.3
Гадаадын хөрөнгө оруулалтаар
Яармаг
Маршал
4 улирлын цэцэрлэг
 
255578.0
Нийт
 
351483.3
 
3.7. Хүрэх үр дүн.
 
-орчин үеийн хотжилт, эрүүл ахуйн норм, стандартыг хангасан шинэ хотхон, хорооллууд дээрх байршлуудад баригдаж эхэлсэн байна;
 
-нийтийн зориулалтын орон сууцыг барихад орчин үеийн техник, технологи, барилгын материалыг ашиглаж, барилгын менежментийг орчин үеийн түвшинд хүргэсэн байна;
 
-2009 онд шинэ хотхон, хороололд 9884 орон сууц болон тодорхой тооны нийгмийн үйлчилгээний барилга байгууламжуудыг ашиглалтад оруулна.
 
4. Стратеги-2. Улаанбаатар болон төв, суурин газруудын барилгажилтын нягтралыг сайжруулах. Энэ зорилт, үйл ажиллагааны хүрээнд:
 
            4.1. Энд  дор дурдсан зорилтыг тавьж байна:
           
                        -зорилт 1. Улаанбаатар хотод барилгажилтын нягтралыг сайжруулан орон сууц барих;
 
                        -зорилт 2. Төв, суурин газарт нягтрал сайжруулах замаар орон сууц барих.
 
Хүснэгт 5. Нягтрал сайжруулах орон сууцны тоо
 
Байршил
Төрийн
Хувийн болон бусад эх үүсвэр
Нийт
Түрээс
Бондын санхүүжилтээр
Нийслэлд
2740
3110
9470
15320
Орон нутагт
310
2456
1914
4680
Бүгд
3055
5496
11384
20000
 
4.2. Зорилт 1. Улаанбаатар хотод  барилгажилтын нягтралыг сайжруулан орон сууц барих.
 
     2009 онд Улаанбаатар хотод нийтдээ 15320 орон сууц шинээр барихаас 5850 гаруй орон сууцыг улсын төсөв болон бондын санхүүжилтээр, үлдсэн 9470 орон сууц хувийн хэвшлийн болон бусад эх үүсвэрээр санхүүжин баригдана.
 
Түрээсийн орон сууц нь залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагч зэрэг бага болон дунд орлоготой иргэдэд зориулагдана.
 
Хүснэгт 6. Нийслэлд бондын хөрөнгөөр баригдах 1600 орон сууц
¹
Байршил
Орон сууцны тоо
1
Баянзүрх дүүрэг, 1-р хороо
80
2
Баянзүрх дүүрэг, 5-р хороо
80
3
Баянзүрх дүүрэг, 16-р хороо
80
4
Налайх, Багануур
80
5
Хан-Уул дүүрэг, 3-р хороо
80
6
Хан-Уул дүүрэг, 10-р хороо
80
7
Баянгол дүүрэг, 5-р хороо
80
8
Баянгол дүүрэг, 6-р хороо
80
9
Баянгол дүүрэг, 13-р хороо
80
10
Баянгол дүүрэг, 16-р хороо
80
11
Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо
80
12
Сонгинохайрхан дүүрэг, 10-р хороо
80
13
Сонгинохайрхан дүүрэг, 13-р хороо
80
14
Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо
80
15
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо
80
16
Чингэлтэй дүүрэг, 9-р хороо
80
17
Чингэлтэй дүүрэг, 13-р хороо
80
18
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
80
19
Сүхбаатар дүүрэг, 7-р хороо
80
20
Сүхбаатар дүүрэг, 15-р хороо
80
 
Нийт
1600
 
 
     

Улаанбаатар хотод  нягтрал сайжруулах чиглэлээр олгогдсон газар, баригдсан орон сууц
Хүснэгт 7. Газар олголтын байдал
¹
Байршил
2000
2001
2002
2003
2004
2005
2006
Бүгд
Байршлын
 тоо
Орон сууцны
 тоо
Байршлын
 тоо
Орон сууцны
 тоо
Байршлын
 тоо
Орон сууцны
 тоо
Байршлын
 тоо
Орон сууцны
 тоо
Байршлын
 тоо
Орон сууцны
 тоо
Байршлын
 тоо
Орон сууцны
 тоо
Байршлын
 тоо
Орон сууцны
 тоо
Байршлын
 тоо
Орон сууцны
 тоо
1
Баянгол
8
110
24
1018
43
2905
11
431
3
596
4
297
7
380
100
5737
2
Баянзүрх
5
516
20
2273
23
1401
25
1579
2
192
6
229
17
1012
98
7202
3
Сонгино-хайрхан
2
250
4
1731
7
1026
2
146
1
108
-
-
3
228
19
3489
4
Сүхбаатар
2
96
12
641
17
835
9
520
2
72
6
246
1
72
49
2482
5
Хан-Уул
6
507
4
53
16
3325
6
1110
3
150
2
280
4
228
41
5653
6
Чингэлтэй
1
6
2
120
15
939
8
294
1
48
2
59
4
62
33
1528
 
Нийт
24
1485
66
5836
121
10431
61
4080
12
1166
20
1111
36
1982
340
26091
Хүснэгт 8. Ашиглалтад орсон орон сууц
¹
Байршил
2000
2001
2002
2003
2004
2005
2006
Бүгд
1
Баянгол
84
272
410
1
1054
1203
336
3360
2
Баянзүрх
66
412
120
-
359
360
274
1591
3
Сонгинохайрхан
-
31
-
-
113
189
-
333
4
Сүхбаатар
96
264
125
36
312
684
541
2058
5
Хан уул
127
38
50
42
96
573
170
1096
6
Чингэлтэй
6
60
24
-
158
76
388
712
 
Нийт
379
1077
729
1478
2092
3085
1709
10549
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хүснэгт 9. Улаанбаатар хотод баригдаж байгаа болон цаашид баригдах боломжит орон сууцны тоо
¹
 
Байршил
Баригдаж байгаа болон баригдаагүй орон сууц
/2006 оны байдлаар/
2009 он хүртэл баригдах боломжит орон сууцны тоо
Баригдаж байгаа орон сууцны тоо
 
Баригдаагүй байгаа орон сууцны тоо
Нийт
1.
Баянгол
3100
-
3100
4041
2.
Баянзүрх
1783
3828
5611
6107
3.
Сонгинохайрхан
117
3039
3156
3156
4.
Сүхбаатар
4736
-
4736
5595
5.
Хан-Уул
1898
2659
4557
4908
6.
Чингэлтэй
1025
-
1025
1467
 
Нийт
12659
9526
22185
25274
 

            4.2. Зорилт 2. Төв, суурин газарт нягтрал сайжруулах замаар орон сууц барина.
 
     Төв, суурин газруудын хувьд орон сууц барих үйл ажиллагааг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
 
     Мастер төлөвлөгөөний эхний шатанд Засгийн газрын бондын хөрөнгө болон улсын төсвийн санхүүжилтээр бүлэг суурингийн төвд 280, аймгийн төвд 982, сумын төвд 1304 орон сууц барих ба хувийн салбарын хөрөнгө оруулалтаар 1900 гаруй орон сууцыг барина.
 
Хүснэгт 10. Аймаг, сумын төвд бондын хөрөнгөөр баригдах орон сууц
 
Д/д
Аймгийн нэр
Аймгийн төв
Сумын төв
Бүгд
1
Архангай
40
72
112
2
Баян-Өлгий
40
48
88
3
Баянхонгор
80
76
156
4
Булган
136
64
200
5
Говь-Алтай
40
72
112
6
Говьсүмбэр
40
12
52
7
Дархан-Уул
40
16
56
8
Дорноговь
40
60
100
9
Дорнод
40
56
96
10
Дундговь
46
60
106
11
Завхан
40
92
132
12
Орхон
40
8
48
13
Өвөрхангай
40
76
116
14
Өмнөговь
40
60
100
15
Сүхбаатар
40
52
92
16
Сэлэнгэ
40
68
108
17
Төв
40
108
148
18
Увс
40
76
116
19
Ховд
40
68
108
20
Хөвсгөл
40
92
132
21
Хэнтий
40
68
108
 
Нийт
982
1304
2286
 
 
Хүснэгт 11. Нягтрал сайжруулах чиглэлээр 2006-2009 онд барих
            орон сууцны тоо
 
 
Байршил
 
Орон
сууцны тоо
2006
(25%)
2007
(30%)
2008
(30%)
2009
(15%)
Улаанбаатарт
15255
3765
4600
4600
2290
Аймгийн төв, сумдад
4745
710
1400
1400
1235
Нийт
20000
4475
6000
6000
3525
5. Стратеги-3. Гэр хорооллыг хөгжүүлнэ. Энэ зорилт үйл ажиллагааны хүрээнд:
 
            5.1. Энд дор дурдсан зорилтыг тавьж байна:
-зорилт 1. гэр хорооллын дэд бүтцийг байгуулна;
-зорилт 2. гэр хорооллын амьдрах орчинг сайжруулах олон нийтийн оролцоотой бичил төслийг хэрэгжүүлнэ;
-зорилт 3. хямд өртөгтэй,  дулааны хэмнэлттэй амины орон сууц барина.
 
5.2. Гэр хорооллын инженерийн хангамж, орон сууцны нөхцөл, амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ чиглэлээр 93.38 сая ам.долларын өртөгтэй зээлийн 4 төсөл, 26.61 сая ам. долларын өртөгтэй буцалтгүй тусламжийн 8 төслийг үргэлжлүүлэн  хэрэгжүүлнэ.
 
            5.3. Дотоодын хөрөнгө оруулалтаар нийт 19.6 тэрбум төгрөг, 2006 онд 5.2 тэрбум төгрөгөөр гэр хорооллыг цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох, цэвэр, бохир усны гол шугам, коллектор, усан сан, насосны станц, хөрсний уснаас хамгаалах барилга байгууламж барих, цахилгаан эрчим хүчээр хангах, гудамж, замын гэрэлтүүлэг, тохижилт, явган зам тавих зэрэг ажлыг хийнэ /хүснэгт 12/.
 
Хүснэгт 12. Дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл,
барилга байгууламж  /Улаанбаатар хот/
Д/д
Нэр
Хугацаа
Төсөвт өртөг
/сая төг/
2006 онд
/сая төг/
1.
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, барилга байгууламж
2006-2008
10228.2
3750.0
2.
Орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, барилга байгууламж
2006
8600.0
1073.7
3.
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, барилга байгууламж
2006-2008
740.0
410.0
Дүн
 
19568.2
5233.7
 
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар гэр хорооллын нийт 112833 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдож, баталгаажсан зураг төслөөр амины орон сууц баригдахаар төлөвлөгдсөн. Үүнээс 2006 онд гэр хороололд дараахь чиглэлийн ажлууд хийгдэнэ /хүснэгт 13/.
 
 
Хүснэгт 13. Гэр хороололд 2006 онд хэрэгжүүлэх төсөл,
         барилга байгууламж /Улаанбаатар хот/
 
Д/д
Нэр
2006 онд
/сая төг
1
Нийслэлд шинээр бий болсон гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийг сайжруулах
673.7
2
Нийслэлийн гэр хорооллын замыг сайжруулах
400.0
3
АХБ-ны шугамаар хэрэгжих Дарь-Эхийн гэр хороололд төслөөр баригдах амины орон сууцны хороололд Улаанбаатар хотын гаргах хөрөнгө
200.0
4
БЗД-ийн 13,14-р хорооны суурьшлын бүсэд хөрсний ус зайлуулах байгууламж байгуулах
60.0
 5
ДБ-ны зээлээр хэрэгжиж буй УБНААС-2 төслийн газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх зардал
150.0
     Нийт
1483.7
 
5.4. Зорилт 1. Гэр хорооллын дэд бүтцийг байгуулах. Энэ зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг 2009 он  гэхэд хэрэгжүүлнэ.
 
Цэвэр усны 225 км, бохир усны  52,4 км, дулааны 15 км төвлөрсөн болон бие даасан шугам сүлжээг байгуулна    /хүснэгт 14/. 
 
 
Хүснэгт 14.Улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар хийгдэх
              инженерийн хангамжийн ажлын нэгдсэн үзүүлэлт
 /Улаанбаатар хот/
 
 
Д/д
 
Санхүүжилт
Холболт
 
Төсөвт өртөг
/сая төг/
Цэвэр ус
/км/
Бохир ус
/км/
Дулаан
/км/
1.
Улсын төсвөөр
30
35
15
18580.0
2.
Гадаадын зээл, тусламжаар хийгдэх анхан шатны цэвэр усан хангамжийн ажил
195
17.4
-
13974.0
Дүн
225
52.4
15
32554.0
 
Цэвэр, бохир усны төвлөрсөн болон бие даасан шугам сүлжээг Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд байгуулснаар гэр хороололд төлөвлөлтийн шинэ зарчмуудыг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ.
 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:
 
Улаанбаатар хотод гэр хорооллын анхан шатны дэд бүтцийг байгуулахдаа төвлөрсөн шугам сүлжээнд холбох, бие даасан шугам сүлжээнд холбох, Захиргаа аж ахуйн харьяа нийслэлийн халаалтын зуухны ашиглалтын газрын уурын зуухыг түшиглэн шугам сүлжээнд холбох чиглэлээр хэрэгжүүлнэ. Үүнд:
 
1. Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох нөхцөлийг бүрдүүлэх. Энэ үйл ажиллагааны хүрээнд Наран, Гандан, Чулуун-Овоот, 14-р хороолол, 7-р хороолол, Зурагт, Орбит, Ханын материалын гэр хорооллын сонгосон байршлын нийт 9.5 мянган өрх хамрагдах бөгөөд дэд бүтцийг барихад улсын төсвөөс 13.3 тэрбум төгрөг зарцуулна;
 
2. Бие даасан шугам сүлжээнд холбогдох нөхцөлийг бүрдүүлэх. Энэ үйл ажиллагааны хүрээнд Нисэх, Хилчдийн хотхон, Дамбадаржаа, Дарь-Эхийн гэр хорооллын сонгосон байршлын нийт 620 өрх хамрагдах бөгөөд дэд бүтцийг барихад улсын төсвөөс 4.421 тэрбум төгрөг зарцуулна;
 
     3. Уурын зуухыг түшиглэн шугам сүлжээнд холбогдох нөхцөлийг бүрдүүлэх. Энэ үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын гэр хороололд байрлах уурын зуухыг түшиглэн нэг зууханд 5-50 хүртэл өрхийг холбохоор тооцож нийт 280 өрх хамрагдах бөгөөд дэд бүтцийг барихад улсын төсвөөс 840 сая төгрөг зарцуулна.
 
Дээрх ажлуудыг улсын төсвөөс санхүүжүүлэн Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн бөгөөд эдгээр ажил хийгдсэнээр 10400 өрх цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдох боломжтой /хүснэгт 15/.
 
Хүснэгт 15. Улсын төсвөөр хийгдэх цэвэр, бохир усны төвлөрсөн
болон бие даасан шугам сүлжээний ажил
д/
д
Цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдох хэлбэр
Өрхийн тоо төсөвт өртөг
 (он, сая төг)
Нийт өрх, төсөвт өртөг (сая төг)
2006
2007
2008
2009
Өрх
Төсөвт өртөг
(сая төг)
Өрх
Төсөвт өртөг
(сая төг)
Өрх
Төсөвт өртөг
(сая төг)
Өрх
Төсөвт өртөг
(сая төг)
Өрх
Төсөвт өртөг
(сая төг)
1
Төвлөрсөн шугам сүлжээнд холбох
420
950.0
220.0
3590.0
370.0
5150.0
318.0
3629.0
9500
13319.0
2
Бие даасан шугам сүлжээнд холбох
50
75.0
170
500.0
200
800.0
200
3046.0
620
4421.0
3
Нийслэлийн халаалтын уурын зуухыг  түшиглэн шугам сүлжээнд холбох
-
-
93
279.0
93
279.0
94
282.0
280
840.0
Дүн
470
1025.0
2463
4369.0
3993
6229.0
3474
6957.0
10400
18580.0
 
Гадаадын зээл, тусламжаар:
 
Гадаадын зээл, тусламжаар Улаанбаатар хот болон төв, суурин газарт нийтдээ 195 км цэвэр усны, 17.4 км бохир усны шугам хоолой болон холбогдох барилга байгууламжийг барина.
 
Улаанбаатар хотод:
 
Улаанбаатар хотын цэвэр усан хангамжийн эх үүсвэрийн хүчин чадлыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах 2 дахь төслийн хүрээнд  хотын төвлөрсөн усан хангамжийн системийг өргөтгөн гүний 90 орчим насос, дээд эх үүсвэрийн цуглуулах худагт 1000 кв-ын трансформатор, Дээд, Төвийн, Мах комбинатын эх үүсвэрүүдийн талбайд  ашиглах 59 км эрчим хүчний хэмнэлттэй агаарын шугам, цутгамал бетон  усан сан 2, 8.2 км зөөлөн ширмэн, 70 км  хүчитгэсэн хуванцар, 3.8 км халаалтын утастай яндан хоолой, Баруун дүүргийн насосны станц дээр 4 шинэ насос шинээр суурилуулна. Хот байгуулалт, орон сууцны бэлтгэл шатны төсөл /4632-МОН/-ийн хүрээнд Улаанбаатар хотын Нисэхийн гэр хороололд гүний худаг, өргөлтийн насосны станц, резервуар барьж хлоржуулах төхөөрөмж суурилуулахын зэрэгцээ Яармаг хороололд гүний худаг, өргөлтийн насосны станц, 5000 м3 багтаамжтай нөөц сан шинээр байгуулна. 
 
Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах 2 дахь төслийн хүрээнд Дэлхийн банкны 3.2 сая ам.долларын санхүүжилтээр Баянхошуу, Чингэлтэй, Дарь-Эх, Дамбадаржаагийн гэр хороололд ус түгээх байгууламжийг холбосон цэвэр усны шугам барина /хүснэгт 16/.
 
Хүснэгт 16. Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах 2 дахь төсөл
 
Д/д
Нэр
Өрх
Холболт
Цэвэр ус /км/
D /мм/, L /км/
Төсөвт өртөг
/сая төг/
1
Баянхошуу
14667
 
D=225-400
L=40
1755.0
2
Баянхошуу
/өмнөд/
 
3
 
Чингэлтэй
 
5000
 
D=225-400
L=14
702.0
4
Дарь -Эх
5857
 
D=225-400
L=26
1287.0
 
5
 
Дамбадаржаа
3405
         Гэр хороолол
28929
80
3744.0
 
Орон нутагт:
 
Төв, суурин газарт орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйн хөгжлийн  үе шатны төсөл /МОН-1907/-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дорноговь, Өмнөговь, Дорнод, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Архангай аймгийн төвүүдэд гэр хорооллын ус түгээх байгууламжийг холбосон цэвэр усны шугам барина /хүснэгт 17/.
 
Хүснэгт 17. Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйн хөгжлийн
II үе шатны төсөл /МОН 1907/
Д/д
Нэр
Хугацаа
Төсөвт өртөг
/сая төг/
1
Дорноговь аймгийн төв
 
 
 
 
2006-2008
 
170.0
2
Өмнөговь аймгийн төв
450.0
3
Дорнод аймгийн төв
230.0
4
Дундговь аймгийн төв
380.0
5
Хэнтий аймгийн төв
450.0
6
Сүхбаатар  аймгийн төв
360.0
7
Архангай  аймгийн төв
750.0
Нийт
 
2790.0
 
            Хот байгуулалт, орон сууцны бэлтгэл шатны төсөл /4632-МОН/-ийн хүрээнд АХБ-ны 4.84 сая ам.долларын санхүүжилтээр Орхон, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр аймгийн төвүүд, Багануур дүүрэг,  Улаанбаатар хотын Нисэхийн орчмын гэр хороололд ус түгээх байруудыг холбосон цэвэр усны шугам барина. Мастер төлөвлөгөөний хүрээнд бүс болон аймгийн төвүүдийн инженерийн дэд бүтцийг байгуулах асуудлыг 2006 онд багтаан судалж шийдвэрлэнэ.
 
5.5. Зорилт 2. "Гэр хорооллын амьдрах орчинг сайжруулах олон нийтийн оролцоотой бичил төсөл"-үүдийг хэрэгжүүлэх.  Гэр хорооллыг дараахь 3 үндсэн чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
 
-хотын төвийн гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх;
 
-шинэчлэн төлөвлөж, амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх;
 
-одоо байгаа нөхцөлийг нь сайжруулан төлөвлөж, цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбон амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх;
 
5.6. Зорилт 2-ын хүрээнд дараахь төслүүдийг 2006-2008 оны хооронд хэрэгжүүлнэ /хүснэгт 18/. Үүнд:
 
     -"Чулуун овоот" загвар төсөл /Гэр хорооллыг одоо байгаа нөхцөлийг нь сайжруулан төлөвлөж, цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбон амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төсөл. Баянзүрх дүүрэг, 12-р хороо, 420 өрх, Амгалан/;
 
     -"XIV хороолол" загвар төсөл /Хотын төвийн гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төсөл. Баянзүрх дүүрэг 13, 14-р хороо, 3200 өрх/;
     -загвар төслүүд /Гэр хорооллыг шинэчлэн төлөвлөж, төвлөрсөн бус бохирын систем байгуулах туршилтын төслүүдийг Дэлхийн банк, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг санхүүжүүлж хэрэгжүүлнэ. Нийт 620 өрхийг хамруулна/.
 
     5.7. Төслүүдийн дэд бүтцийн ажлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
 
Хүснэгт 18. 2006-2008 онд хэрэгжүүлэх бичил төслүүдийн улсын
              болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага
          санхүүжүүлэх дэд бүтцийн ажил
 
Д/д
 
Төслийн
Нэр
 
Өрх
Холболт
 
Төсөвт өртөг
/сая төг/
Цэвэр ус
/м/
Бохир ус
/м/
Дулаан
/м/
1
Чулуун–Овоот
420
D=125
L=5 км
D=125
L=5.2 км
өөрийн эх үүсвэр
650.0
2
XIV хороолол
3200
D=250
L=2.4 км
D=150-300
L=3.8 км
D=700-1000
 
4500.0
3
Загвар төсөл
80
D=80
L=2.1 км
D=100
L=2.4 км
өөрийн эх үүсвэр
480.0
4
Загвар төсөл
90
D=80
L=2.0 км
D=100
L=2.0 км
өөрийн эх үүсвэр
500.0
5
Загвар төсөл
200
D=50
L=20 м
D=100
L=35 м
өөрийн эх үүсвэр
64.7
  Дүн
3990
-
-
-
6194.7
 
     5.8. Дэд бүтцийг бий болгож амины болон нийтийн зориулалттай орон сууц барих ажлыг улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэр болон орон сууцны урт хугацааны зээл олгох замаар шийдвэрлэнэ /хүснэгт 19/.
 
Хүснэгт 19. 2006-2008 онд хэрэгжүүлэх бичил төслүүдийн улсын болон
орон нутгийн төсөв, олон улсын байгууллага санхүүжүүлэх                        ажлын нэгдсэн товчоо
 
 
Д/д
 
Төслийн
нэр
 
Өрх
Ажил
Төсөвт өртөг
/сая төг/
  ОСХ, судалгаа
/сая төг/
Техникийн төсөл
/сая төг/
Дэд бүтэц
/сая төг/
Тохижолт
/сая төг/
1
Чулуун–Овоот
420
2.0
10.0
650.0
80.0
742.0
2
XIV хороолол
3200
9.0
20.0
4500.0
1100.0
5629.0
3
Загвар төсөл
80
3.0
5.0
480.0
100.0           
588.0
4
Загвар төсөл
90
5.0
6.0
500.0
120.0
631.0
5
Загвар төсөл
200
6.0
8.0
64.7
50.0
128.7
       Дүн
3990
25.0
49.0
6194.7
1450.0
7718.7
 
5.9. Төслүүдийн хүрээнд:
 
-олон нийтийн оролцоотой гэр хорооллыг шинэчлэн хөгжүүлэх  аргачлалыг нэвтрүүлнэ;
 
-гэр хорооллын инженерийн хангамж, дэд бүтэц, хямд төсөр
орон  сууцыг  барих  чиглэлээр  хэрэгжүүлэхэд  хялбар, бусад
газарт хуулбарлан хэрэглэх боломжтой шийдлийг гаргана;
 
-гэр хорооллыг амины орон сууцны тохилог хороолол болгон өөрчлөхөд чиглэсэн барилгын норм, стандартыг боловсруулж  ашиглана;
 
-төслүүдийг хэрэгжүүлэхдээ албадан нүүлгэн шилжүүлэх асуудлыг аль болох бага хөндөхийг зорино.
 
5.10. Гэр хорооллын орчинг сайжруулах төслийн үр дүнд суурилан төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд хороо, багийн түвшний олон нийтийн үүсгэл, санаачилгыг дэмжих замаар гэр хорооллын дэд бүтэц, нийтийн эзэмшлийн талбай, цэвэр, бохир ус, хог хаягдлын менежментийг сайжруулахад хөрөнгийн дэмжлэг үзүүлдэг тогтолцооны эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
 
            5.11. Загвар төслүүдийн туршлага дээр тулгуурлан 2009 онд "Гандан" хорооллын төслийг хэрэгжүүлнэ /хүснэгт 20 /.
 
 
Хүснэгт 20. Гандан хорооллын дэд бүтцийн хөрөнгийн баримжаа тооцоо
 
Д/д
Нэр
Өрх
Ажил
Төсөвт
 өртөг
/сая төг/
ОСХ,
судалгаа
/сая төг/
Техникийн төсөл
/сая төг/
Дэд бүтэц
/сая төг/
Тохижолт
/сая төг/
1
Гандан
1381
10
20.0
1130.0
1000.0
2160.0
 
5.12.  Зорилт 3. Хямд өртөгтэй, дулааны хэмнэлттэй орон сууц барина. Энэ зорилтын хүрээнд:
           
     -цэвэр, бохир усны төвлөрсөн болон бие даасан шугам сүлжээнд холбогдох нөхцөл бүрдсэн 4400 өрхийг баталгаажсан зураг төслөөр амины орон сууцаа барих, сайжруулах үйл ажиллагааг дэмжих;
 
     -дэд бүтцийн анхан шатны системд холбогдсон 2120 өрхийг баталгаажсан зураг төслөөр амины орон сууцаа барих, сайжруулах үйл ажиллагааг дэмжих.
 
5.13. Хүрэх үр дүн:
 
     -гэр хорооллын цэвэр усны шугам сүлжээнд холбогдсон айл өрхийн усны нэгж хэрэглээ 80л/х, 1 хүний усны хэрэглээ 20 л/х болно;
 
     -гэр хороололд 2009 он гэхэд 10120 амины орон сууц зээлээр баригдсан байна /хүснэгт 21/;
 
     -гэр хорооллын амьдрах орчин сайжирснаар ядуурал буурна.
 
 
 
 
Хүснэгт 21. Гэр хороололд шинээр баригдах орон сууцны тоо
 
Д/д
 
Санхүүжүүлэх
эх үүсвэр
2007
2008
2009
Нийт
Улаанбаатар
хот
Төв, суурин газарт
Улаанбаатар
Хот
Төв, суурин газарт
Улаанбаатар
хот
Төв, суурин газарт
Улаанбаатар
хот
Төв, суурин газарт
1
Бондын санхүүжилтээр
-
-
-
-
-
-
-
-
2
Улсын төсвөөс
2270
-
-
-
-
-
2270
-
3
Дотоодын хувийн салбарын хөрөнгө оруулалт, орон сууцны зээлээр
 
-
 
-
 
3000
 
970
 
3000
 
880
 
6000
 
1850
Дүн
2270
-
3000
970
3000
880
8270
1850
 НИЙТ                  
-
-   
-
-
-
-
-
10120
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Зураг.2
 

6. Стратеги-4. Зорилт, үйл ажиллагаа: Орон сууцны хөрөнгийн зах зээлийн харилцааг хөгжүүлнэ.  Энэ зорилтын хүрээнд:
   
6.1. Энэ стратегийн хүрээнд 2009 он хүртэлх хугацаанд шинээр ашиглалтад орох орон сууцанд нийгмийн эмзэг бүлэг, төрийн албан хаагчдад илүү хүртээмжтэй байдлаар хамрагдах бололцоог бүрдүүлнэ. Нийгмийн тодорхой хэсгийг зээлийн бодлогоор дэмжин орон сууцтай болгох, тодорхой хэсгийг түрээсийн орон сууцаар хангах арга замыг хөгжүүлнэ.
 
            6.2. Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ арилжааны банкуудтай хамтран орон сууцны зээлийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр ажиллаж, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.
 
6.3. Арилжааны банкуудтай хамтран ажиллаж,                                              санхүүгийн дараахь хөшүүргийг  ашиглан  орон сууцны зээлийг хөгжүүлэхэд  шаардагдах  эх үүсвэрийг бүрдүүлнэ. Үүнд:
 
-гадаад орнуудаас орон сууц худалдан авахаар гуйвуулж байгаа мөнгөн урсгалыг санхүүгийн зөв механизм ашиглан орон сууцны санхүүжилтэд оруулах;
 
-орон сууцны анхдагч зах зээл дээр гаргасан 42.9 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх;
 
-төрийн албан хаагчдад орон сууц худалдан авахад нь зориулан бондын эх үүсвэрээс 17.6 тэрбум төгрөгийг тооцоолох.
 
6.4. Орон сууцны хөрөнгийн зах зээлийн харилцааг хөгжүүлэх стратегийн хүрээнд дараахь зорилтыг тодорхойлж байна:
 
     -зорилт 1. орон сууцны зээл, хадгаламжийн тогтолцоо бий болгох;
 
-зорилт 2. түрээсийн орон сууцны тогтолцоо бий болгох;
 
-зорилт 3. орон сууцны барилгын өртөг зардал, үнийг бууруулах.
 
6.5. Зорилт 1. Орон сууцны зээл, хадгаламжийн тогтолцоо бий болгох зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
-орон сууцны зээл, хадгаламжийн эрх зүйн орчинг бүрдүүлэх;
 
-орон сууцны зээл, хадгаламжийн санг бүрдүүлэх;
 
-төрийн албан хаагчдад орон сууцны зээл олгох.
6.6. Ипотекээр баталгаажсан үнэт цаасны зах зээлийн тухай багц хуулийн төслийг шинээр боловсруулж, түүнтэй уялдуулан 20 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.
 
            6.7. Орон сууцны зах зээлийг хөгжүүлэхэд татварын таатай орчин бүрдүүлэх, тухайлбал орон сууцны урт хугацаатай зээл авсан иргэдэд зээлийн хүүд төлж байгаа мөнгөн дүнг хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх, орон нутагт орон сууцны зах зээлийг хөгжүүлэхэд зориулан орон нутгийн бондыг гаргах, мөн бондын хүүг албан татвараас чөлөөлөх асуудлыг энэ ажлын хүрээнд шийдвэрлэнэ.
 
             6.8. Орон сууцны зээлийн эх үүсвэрийг дараахь байдлаар бүрдүүлэх бөгөөд энэ хүрээнд боломжит эх үүсвэрийг 2007 оны эцэст шийдсэн байна. Үүнд:
 
-Азийн хөгжлийн банкны Орон сууцны санхүүжилтийн төслийн хүрээнд олгосон 16.0 тэрбум төгрөгийн зээлийг багцлан зарах замаар 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бий болгоно;
 
-БНСУ-д ажиллаж байгаа иргэд орон сууц худалдан авахаар зөвхөн нэг жилд Монгол Улс руу гуйвуулж байгаа 160 гаруй сая ам.долларын хөрөнгийг орон сууцны зээлийн эх үүсвэр болгон ашиглана;
 
-60.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд арилжаалах замаар түүний тодорхой хэсгийг төрийн албан хаагчдад урт хугацааны зээл болгон олгоно.
 
            6.9. Орон сууцны урт болон дунд хугацааны зээлийн тогтолцоог арилжааны банкуудтай хамтран хөгжүүлнэ.
 
6.10. Зорилт 2. Түрээсийн орон сууцны тогтолцоо бий болгоно:
 
-түрээсийн орон сууцны эрх зүйн орчинг бүрдүүлэх;
 
            -түрээсийн орон сууцыг барих, ашиглах тогтолцоог бий болгох.
 
            6.11. Түрээсийн орон сууцны зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Төрийн албан хаагч, бага, дунд орлоготой иргэдэд зориулсан түрээсийн орон сууц барих хөрөнгийн эх үүсвэрийг жил бүр улсын болон орон нутгийн төсвөөс орон сууц хөгжүүлэх санд төвлөрүүлнэ.
 
     6.12. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтаар баригдах шинэ хотхон, хорооллуудад бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх үүднээс шинэ хотхон, хороололд баригдах орон сууцны тодорхой хувийг төр хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
     6.13.  Засгийн газрын санхүүжилт болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зээл, тусламжийн хөрөнгөөр бага, дунд орлоготой иргэдийн орон сууцны хангамжийг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлнэ. 2009 он гэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5050 түрээсийн орон сууцыг Улаанбаатар хот болон төв, суурин газарт барина.
 
      6.14. Орон сууцны түрээсийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ.
 
            6.15. Зорилт 3. Орон сууцны барилгын өртөг зардал, үнийг бууруулна:
 
                        -барилгын материалыг оновчтой сонгох, дулаан тусгаарлах өндөр чадвартай, өртөг хямд шинэ материал, техник, технологийг нэвтрүүлнэ;
 
                        -барилга ашиглалтад оруулах хугацааг богиносгоно;
 
                        -орон нутгийн барилгын материал, түүхий эдийн үйлдвэрлэлийг бий болгоно;
 
                        -орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.
 
7. Стратеги-5. Барилгын материалын үйлдвэрлэл, ажиллах хүчний чадавхийг дэмжинэ. Энэ зорилт, үйл ажиллагааны хүрээнд:
 
    7.1. "40000 орон сууц" хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орчин үеийн, эрчим хүчний хэмнэлттэй техник, технологи, өртөг хямдтай материал нэвтрүүлэн ашиглалтын үеийн зардлыг бууруулах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж барилгын салбарт шинээр бий болж байгаа ажлын байрыг өндөр чадвартай мэргэжлийн боловсон хүчнээр хангах тогтолцоог бий болгоно. Үүний тулд дараахь зорилтуудыг тодорхойлж байна:
 
-зорилт 1. Барилгын материалын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, шинэ техник, технологи, материал нэвтрүүлэх  (экологийн асуудал, эрчим хүчний хэмнэлттэй байх, зардал багатай байх зэргийг харгалзсан);
 
-зорилт 2. Барилгын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих;
 
-зорилт 3. Орон сууцны чанар, түүний хяналтын тогтолцоог боловсронгуй болгох.
 
7.2. Зорилт 1. Барилгын материалын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, шинэ техник технологи, материал нэвтрүүлэх. Энэ зорилтын хүрээнд дараах асуудлыг шийдвэрлэнэ:
 
   -орон нутгийн эдийн засгийн чадавхи, хэрэгцээ, байгаа эрдэс түүхий эдийн нөөцөд тулгуурлан уян хатан технологитой, жижиг, дунд барилгын материалын үйлдвэрүүдийг бүс нутаг, аймгийн төвд хөгжүүлэх;
 
   -барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих тогтолцоог бий болгох, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, зээлийн таатай орчин бүрдүүлэх;
 
   -импортыг орлохуйц барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга механизмыг боловсруулах; 
 
   -шохой, элс, хайрга, шавар зэрэг барилгын материалын үндсэн түүхий эдийг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ашиглах, нөхөн сэргээлт явуулдаг зарчим баримталж хэвшүүлэх;
 
   -барилгын хог хаягдлыг зайлуулах асуудлыг шийдвэрлэх, дахин боловсруулалт хийх;
 
   -барилгын техник, тоног төхөөрөмжийг түрээслэх, лизингээр ашиглах нөхцөлийг бүрдүүлэх.
 
7.3. Шинэ техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр   "40000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараахь ажлуудыг хийнэ:
 
   -хямд төсөр, дулаан тусгаарлалт сайтай хашлага хийц, бүтээц, материалаар барих амины орон сууцны нэг маягийн зураг төслөөр хангах, угсралтын технологи боловсруулж, сурталчилна;
 
   -төвөөс алслагдсан бүс нутагт барих хямд төсөр орон сууцны стандарт, норм, дүрэм боловсруулна;
 
   -төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжгүй орон сууцанд эдийн засгийн хувьд хэмнэлттэй, халаалт, цэвэр бохир ус, сэргээгдэх эрчим хүчний (нарны коллектор, дулааны насос, дулаан, цахилгааны жижиг станц, шөнийн нөөцлүүрэн халаалт, төвлөрсөн бус жижиг цэвэрлэх байгууламж, шахмал болон биомассын түлш, ус, цахилгааны хэрэглээг бууруулах г.м) асуудлыг зураг төслөөр дамжуулан нэвтрүүлнэ;
 
   -зураг төслийн ажилд шинэ техник, технологи, хийц бүтээц, материал тусгах ажлыг бодлогоор дэмжин, зураг төсөл, хот төлөвлөлтийн мэргэжилтэн, архитектор, инженерүүдийн тодорхой хэсгийг гадаадын төсөл, хөтөлбөрийн хүрээнд хамруулж сургах, давтан сургах асуудлыг шийдвэрлэнэ;
 
   -одоо байгаа дулаан, техникийн норм, стандартыг олон улсын түвшинд нийцүүлэн боловсронгуй болгоно.
 
7.4. Шинээр барих болон шинэчлэх шаардлагатай барилгын материалын үйлдвэрүүдийг орон нутагт байгаа эрдэс түүхий эдийн нөөцөд тулгуурлан бүс нутагт хөгжүүлнэ.
 

Хүснэгт.22 Үндсэн материалын хэрэгцээ, хангамж, нийлүүлэлт ("40000 орон сууц" хөтөлбөр)
Д/д
Материал
х/н
Нэг сууцанд ноогдох хэрэгцээ (35м2)
Хэрэгцээ хангамж (жилээр)
Тайлбар
2006
2007
2008
2009
Хэрэгцээ
Хангамж*
Хэрэгцээ
Хангамж*
Хэрэгцээ
Хангамж*
Хэрэгцээ
Хангамж*
1
Цемент
тн
7 426,00
41 355,00
745 000,00
80 304,00
745000,00
92609,00
745000,00
86787,00
745000,00
хангалттай
2
Шохой
м3
0,74
4 121,06
115 000,00
8 002,36
115000,00
9 228,54
115000,00
8 648,38
115000,00
хангалттай
3
Элс
м3
13,13
73 120,97
625 000,00
141 987,82
625000,00
163744,23
625000,00
153450,31
625000,00
хангалттай
4
Хайрга
м3
9,26
51 568,94
3710 000,00
100 137,64
3710000,00
115481,46
3710000,00
108221,62
3710000,00
хангалттай
5
Тоосго
м/ш
5284
29426,00
146500,00
57141,00
146500,00
65896,00
146500,00
61754,00
146500,00
хангалттай
6
Арматур
тн
1,47
8 186,43
132 700,00
15 896,58
132 700,00
18 332,37
132 700,00
17 179,89
132 700,00
хангалттай
7
Бетон,т/б. эдлэхүүн
м3
3,31
18 433,39
328 000,00
35 794,34
328 000,00
41 279,01
328 000,00
38 683,97
328 000,00
хангалттай
8
Модон материал
м3
4,40
24 503,60
9 445,00
47 581,60
9 445,00
54 872,40
9 445,00
51 422,80
9 445,00
импортоор
9
Дулаалгын материал
м3
4,44
24 698,52
82 000,00
47 960,09
82 000,00
55 308,89
82 000,00
51 831,85
82 000,00
хангалттай
10
Цонх
ш
1,81
10 079,89
102 500,00
19 573,34
102 500,00
22 572,51
102 500,00
21 153,47
102 500,00
хангалттай
11
Хаалга
ш
3,68
20 493,92
39 000,00
39 795,52
39 000,00
45 893,28
39 000,00
43 008,16
39 000,00
хангалттай
12
Гипсэн хавтан
м2
24,30
135 326,70
 
262 780,20
 
303045,30
 
283994,10
 
импортоор
13
Цонхны шил
м2
6,24
34 750,56
 
67 479,36
 
77 819,04
 
72 926,88
 
импортоор
14
Хар цаас
м2
12,37
68 888,53
 
133 769,18
 
154266,27
 
144568,19
 
импортоор
15
Дээврийн хучлагын материал
м2
8,05
44 830,45
 
87 052,70
 
100391,55
 
94 080,35
 
импортоор
16
Керамик хавтанцар
м2
18,40
102469,60
 
 
198 977,60
 
229 466,40
 
215 040,80
импортоор
* 2005 оны судалгаа, суурилагдсан хүчин чадлаар тооцов.

7.5. Зорилт 2. Барилгын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих. Энэ зорилтын хүрээнд дараахь асуудлыг шийдвэрлэнэ:
 
   -барилгын салбарыг мэргэжилтэй ажилчдаар хангах, ажлын байр нэмэгдүүлэх дэд хөтөлбөрийг холбогдох яамдтай хамтран боловсруулна;
 
   -барилгын салбарын мэргэжилтэй ажилчид, дунд мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх сургалтын байгууллагын техник хангамж, сургалтын хөтөлбөрийг боловсронгүй болгох, багшлах боловсон хүчний чадавхийг дээшлүүлнэ;
 
   -хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн албан бус зайны болон түр сургалтын тогтолцоог хөгжүүлнэ;
 
   -мэргэжлийн сургалтыг дэмжих нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, ялангуяа мэргэжлийн сургалтад ажил олгогчдын оролцоо, хөрөнгө оруулах сонирхлыг дэмжих зорилгоор эдийн засгийн хөшүүрэг бий болгох асуудлыг судална;
 
   -барилгын салбарын зарим мэргэжлийн сургалтын байгууллагаас өөрсдийн сургалтын бааз, ажлын туршлагыг түшиглэн "Барилгын салбарын мэргэжлийн сургалт, арга зүйн төв" байгуулах санал санаачилгыг дэмжиж, хамтран ажиллана;
 
   -барилгын салбарын ажиллагсдыг мэргэшүүлэх, магадлан итгэмжлэх, мэргэжлийн зэрэг олгох үндэсний тогтолцоог холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран бий болгоно;
 
   -ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн барилгын чиглэлийн мэргэжил эзэмших сонирхлыг дэмжих хөшүүрэг бий болгох асуудлыг судална;
 
               -барилгын салбарт дутагдалтай байгаа мэргэжилтэй ажилчдыг богино хугацаанд бэлтгэх зорилгоор салбарын мэргэжилтэй ажилчид бэлтгэнэ;
 
   -"40 000 орон сууц" хөтөлбөрийн хүрээнд зах зээлийн эрэлт хэрэгцээний судалгааг үндэслэн барилгын эрэлт хэрэгцээ ихтэй түгээмэл мэргэжлийг эзэмшүүлнэ;
 
  -"40 000 орон сууц" хөтөлбөрийн хүрээнд төсвийн санхүүжилтээр баригдах орон сууцны барилгын гүйцэтгэгч компани, сургалтын байгууллагатай гурван талын гэрээ байгуулах замаар түр сургалтад хамрагдсан хүмүүсийг ажлын байраар хангах, талбайн дадлага, сургалт хийх боломжийг бүрдүүлнэ.
 
7.6. Зорилт 3. Орон сууцны чанар, түүний хяналтын тогтолцоог боловсронгуй болгоно. Энэ зорилтын хүрээнд дараахь асуудлыг шийдвэрлэнэ:
 
   -орон сууц барих техникийн нөхцөл, экспертиз, орон сууцыг барьж эхлүүлэх, дуусгаж улсын комисс хүлээн авах тогтолцоог боловсронгуй болгож нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлнэ;
 
   -барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх "тусгай зөвшөөрөл" (лицензийг) олгодог журамд шилжих, стандартчилал, тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэлийн болон хөндлөнгийн хяналтын систем, итгэмжлэгдсэн барилгын материалын лаборатори, сорил шинжилгээний ажлын үр дүнг баталгаажуулах, технологийн зааврын мөрдөлт, бүтээгдэхүүний чанарын сертификат, мэдээллийн сүлжээг бий болгоно;
 
   -хүний эрүүл мэнд, ахуйд хортой, баталгаагүй материал, эдлэхүүн хил нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор хойд ба урд хилийн боомт дээр барилгын материалын чанарын баталгаажуулалтын итгэмжлэгдсэн лаборатори байгуулах, мэргэжлийн хяналтын байцаагч ажиллуулах асуудлыг шийдвэрлэнэ;
 
   -чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг урамшуулах, сурталчлах ажлыг зохион байгуулна;
 
   -стандартчилал, барилгын норм, норматив, үнэ бүрдлийн тогтолцоог олон улсын түвшинд хүргэх ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
 
7.7. Хүрэх үр дүн:
 
   -орон сууцны 1м2 талбайн одоогийн өртөг 10-15 хувиар буурна;
 
   -дотоодын зах зээлээс хангах бололцоотой барилгын материалын үйлдвэрлэл "40000 орон сууц" хөтөлбөрийг бүрэн хангах түвшинд хүрсэн байна;
 
   -барилгын салбарт ажиллагсдын тоо 25 хувиар өссөн байна;
 
   -эрэлт хэрэгцээг хангах мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх тогтолцоо боловсронгүй болно;
 
   -чанарын хяналтын тогтолцоо боловсронгуй болно.
 
 
 
 
 
 
 
 

Тавдугаар стратегийн  хавсралт
       Хүснэгт 23. Шинээр барих, шинэчлэх барилгын материалын үйлдвэрийн байршил
Д/д
Бүсийн нэр
Үйлдвэрийн нэр
х/н
Тоо
Хүчин чадал
Байршил
Шаардлагтай ойролцоо хөрөнгө оруулалт*
 /сая төгрөг/
Тайлбар
1
Баруун бүс
Керамик, тоосгоны үйлдвэр
сая шир
2
32.0
Увс, Говь-Алтай
387.0
Алтайд байгааг  шинэчилнэ
Хөнгөн ба хөөсөн бетоны үйлдвэр
мян.м3
4
25.0
Ховд, Өлгий, Улаангом, Улиастай
1233.0
Шинээр барих
Цементийн үйлдвэр
мян.тн
1
10-15
Ховд
776.0
Ховдод барьж дуусгах
Цементийн үйлдвэр
мян.м3
1
2500.0
Алтай
2500.0
Алтайд шинээр барина
Төмөр бетоны үйлдвэр
мян.м3
5
50.0
Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай
225.0
Хэсэгчлэн болон бүрэн шинэчлэх
БҮГД
 
 
13
 
 
5121.0
 
2
Хангайн бүс
Хөнгөн ба хөөсөн бетоны үйлдвэр
мян.м3
2
 
10.0
Булган, Мөрөн, Улиастай, Цэцэрлэг
477.0
Булган, Хөвсгөлд шинээр, Цэцэрлэг, Баянхонгорт байгааг шинэчилнэ
Төмөр бетоны үйлдвэр
мян.м3
5
 
65.0
Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Орхон, Архангай
285                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               
Хэсэгчлэн болон бүрэн шинэчлэх
Хийжүүлсэн царууц бетон
мян.м3
1
25.0
Эрдэнэт
875.0
Шинээр барих
Хүрмэн бетон гулдмай
сая ж/т
2
15.0
Цэцэрлэг, Баянхонгор
541.0
Хэсэгчлэн шинэчлэх
БҮГД
 
 
10
 
 
2178.0
 
3
 
Төвийн бүс
Керамик, тоосгоны үйлдвэр
сая шир
1
2.5-3.0
Дундговь
67.0
Шинээр барих
Гөлтгөний үйлдвэр
мян.тн
1
15-20.0
Дундговь
178.0
Шинээр барих
Төмөр бетоны үйлдвэр
мян.м3
3
 
10.0
Эрдэнэт, Сайншанд, Мандалговь
732.0
Барьж дуусгах
Байшин үйлдвэрлэх комбинат
мян.м3
1
 
70.0
Дархан
1250.0
Өөрчлөлт шинэчлэлт хийх
Перлитийн үйлдвэр
мян.м3
1
30-50.0
Дорноговь
182.0
Өөрчлөлт шинэчлэлт хийх
Царууц тоосгоны үйлдвэр
сая шир
1
27.0
Дархан
650.0
Өөрчлөлт шинэчлэлт хийх
Цемент шохойн үйлдвэр
мян.м3
1
500.0
Хөтөл
12500.0
Өөрчлөлт шинэчлэлт хийх
Хүрмэн бетон гулдмай
сая ж/т
1
4.5
Даланзадгад
123.0
Хэсэгчлэн шинэчлэх
Керамзитын үйлдвэр
мян.м3
1
220.0
Дархан
650.0
Шинэчлэх, сэргээх
Эрдэс хөвөнгийн үйлдвэр
мян.м3
1
 
60.0
Дархан
560.0
Хэсэгчлэн шинэчлэх
БҮГД
 
 
12
 
 
16892.0
 
4
Зүүн бүс
Төмөр бетоны үйлдвэр
мян.м3
3
 
20.0
Өндөрхаан, Чойбалсан, Сүхбаатар
472.0
Барьж дуусгах
Цементийн үйлдвэр
мян.тн
1
15-20.0
Хэнтий
2380.0
Шинээр барих
Хөнгөн ба хөөсөн бетоны үйлдвэр
 
1
 
Баруун-Урт
197.0
Өөрчлөлт шинэчлэлт хийх
Царууц тоосгоны үйлдвэр
сая шир
1
33.0
Чойбалсан
780.0
Өөрчлөлт шинэчлэлт хийх
 
Хүрмэн бетон гулдмай
сая ж/т
1
4.5
Баруун-Урт
197.0
Хэсэгчлэн шинэчлэх
 
БҮГД
 
 
7
 
 
4026.0
 
5
УБ бүс
Хийжүүлсэн бетоны үйлдвэр
мян.м3
1
 
45.0
Улаанбаатар
415.0
Хэсэгчлэн шинэчлэх
Ган хийцийн үйлдвэр
мян.м3
1
25.0
Улаанбаатар
725.0
Өөрчлөлт шинэчлэлт хийх
Перлитийн үйлдвэр
мян.м3
1
30-50.0
Улаанбаатар
176.0
Шинээр барих
Төмөр бетоны үйлдвэр
мян.м3
1
40.0
Улаанбаатар
527.0
Өөрчлөлт шинэчлэлт хийх
Хавтгай шилний үйлдвэр
мян.м2
1
1500.0
Улаанбаатар
3875.0
Шинээр барих
Керамик тоосгоны үйлдвэр
мян.м3
1
90.0
Улаанбаатар
1120.0
Өөрчлөлт шинэчлэлт хийх
БҮГД
 
 
6
 
 
6838.0
 
 
БҮГД ДҮН
 
 
48
 
 
35055.0
 
*Монгол улсын барилгын салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг үндэслэл болгов.
 

Хүснэгт 24.Барилгын материалын жижиг, дунд үйлдвэрийг
         2006-2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл*
Д/д
 
Барилгын материалын үйлдвэрийн нэр
 
Байршил
х/н
Хүчин чадал
Тайлбар
1
Цементийн жижиг үйлдвэр
Дорноговь, Хэнтий
мян.тн
15-20
Шинээр барих
2
Перлитийн үйлдвэр
Улаанбаатар
мян.м3
30-50
Шинээр барих
3
Хөөсөн бетон эдлэхүүний үйлдвэр
Ховд, Сүхбаатар, Завхан, Дорнод, Баян-Өлгий, Сэлэнгэ
мян.м3
2-5
Шинээр барих
4
Өнгөлгөөний тоосгоны үйлдвэр
Төмөр замын дагуухь бүсэд
сая шир.
5.0
Шинээр барих
5
Орон нутгийн жижиг төмөр бетон эдлэхүүний үйлдвэр
Хөвсгөл, Булган, Завхан, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Өмнөговь, Увс, Ховд
мян.м3
3-5
Шинэчлэн өөрчлөх, шинээр барих
6
Орон нутгийн жижиг хүрмэн блокны үйлдвэр
Баянхонгор, Архангай, Булган, Өмнөговь, Хөвсгөл
мян.м3
3.0 хүртэл
Сэргээх, шинээр барих
7
Орон нутгийн тоосгоны үйлдвэр
Баянхонгор, Алтай, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өмнөговь
сая шир
2-5
Сэргээх, шинээр барих
8
Төмөр бетон эдлэхүүний үйлдвэр
Дархан
мян.м3
10.0 хүртэл
Сэргээх, шинэчлэх
9
Эрдэс хөвөнгийн үйлдвэр
Дархан
мян.м3
30-60
Сэргээх, шинэчлэх
10
Ховдын цементийн үйлдвэр
Ховд
мян.тн
10-15
Туршилт, тохируулга хийх
* БХБНААҮТөвийн 2005-2006 оны судалгааны материалыг үндэслэл болгов.
 

 
Гурав. Дэд бүтэц
 
1. "40000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хот болон бусад төв, суурин газрын цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны барилга байгууламжийн суурь, нөөц хүчин чадал зэрэг дэд бүтцийг эхний ээлжинд шийдвэрлэх асуудал чухал юм.
 
2. Усан хангамж, ариутгах татуурга
 
            2.1. Улаанбаатар хотын төвийн хэсгийн нэг өрхийн дундаж хүн амын тоог 4.2, нэг орон сууцны байрны талбайг 48 м2 гэж тооцон үзэхэд цэвэр, бохир усны хоногийн хэрэглээ 21460 м3 байна. Иймд одоогийн усны эх үүсвэрийн хүчин чадал нь 2012 он хүртэл хүрэлцээтэй байна. Хүн амын механик өсөлт, усны хэрэглээ нэмэгдэхээс шалтгаалан цаашид ус хангамжийн шинэ эх үүсвэр зайлшгүй шаардлагатай болно. Иймд усны шинэ эх үүсвэрийг хайх болон техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг 2008 оноос өмнө хийх ба түүний хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай.
 
            2.2. Орон сууцны нягтралаар 20000 айлын орон сууц барих болон гэр хороолол, ялангуяа Гандан, 7-р хороолол, Зурагтын гэр хорооллыг бохирын шугам сүлжээнд холбоход техникийн нөхцөлийн хувьд хүрэлцээ муутай байгаа тул бохир усны 25-р коллекторыг яаралтай барих шаардлагатай  байна. Улсын төсвийн 300 сая төгрөгийн санхүүжилтээр тус коллекторыг барих ажлыг 2006 онд эхлүүлж байна.
 
            2.3. Туул-1 коллекторыг Налайхын бохирын шугамтай холбоно.
 
3. Дулаан хангамж
 
     3.1. Улаанбаатар хот нь дулааны эх үүсвэрийн хувьд 1700 МВт дулааны хүчин чадал байгаа бөгөөд үүний 1300 орчим МВт дулааны хүчин чадлыг ашиглаж байна. Одоогийн байдлаар дулааны эрчим хүчний нөөц 700 МВт байгаа юм.
 
     3.2. Шинээр орон сууц барих нөхцөлд Улаанбаатар хотын дулааны шугам хоолойг шинэчилж өргөтгөх, дулааны хэмнэлтийн тоног төхөөрөмж, материалыг ашиглах замаар орон сууцны дулааны асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Иймд Улаанбаатар хотод шинэ хотхон, хороолол байгуулахад 2009 он хүртэлх хугацаанд дулааны нэмэлт эх үүсвэр заавал шаардлагагүй гэж үзэж байна. Иймд Яармаг, Баянголын ам, Улаанбаатар хотын Шинэ төв зэрэг байршлуудыг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах зураг төслийг 2006 онд багтаан боловсруулах, 2007–2008 онд багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
 
3.3. Улаанбаатар хотын төвийн хэсгийн дулааны хуучирсан шугам хоолойг шинэчлэх, өргөтгөх ажлыг хийхэд зориулж нийслэлийн төсвөөс жилд 1-2 тэрбум хүртэл төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр тооцож байна.
 
4. Цахилгаан хангамж
 
     4.1. Нягтрал сайжруулах болон гэр хорооллын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулахын тулд хотын төв хэсэгт шинээр 35/10 кВт-ын дэд өртөө 2–ыг барих, хотын төв хэсгийн дэд станцуудыг 2 трансформатортой болгон өргөтгөх, кабель шугамуудын хөндлөн огтлолыг өргөсгөх, шинээр кабель шугам, хаалттай дэд өртөө байгуулах ажлыг 2008 он гэхэд шийдвэрлэнэ.
 
5. Зам тээвэр
 
     5.1. Улаанбаатар хотын төвийн хэсгийн зам нь хуучирч эвдэрсэн, мөн үер усны хамгаалалтууд байхгүй зэрэг олон шалтгаанаар орон нутгийн замууд ачааллаа даахгүй болж байна. Орон нутгийн замыг барьж байгуулахад шинэ техник, технологийг ашиглах шаардлага хэрэгцээ ч их байна. Иймд мастер төлөвлөгөөний хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана.
 
6. Холбоо
 
     6.1. Монгол Улсад мэдээллийн технологийн хөгжил хамгийн өндөр хурдтай хөгжиж байгаа бөгөөд цаашид Улаанбаатар хотод байгуулагдах шинэ хотхон, хорооллуудад виртуаль орчинг бий болгоход холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана.
 
     6.2. Нийтийн зориулалттай орон сууц барих, гэр хорооллыг хөгжүүлэх асуудал нь шаардлагатай дэд бүтцийг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн барихаас шууд хамаарч байна. Иймд орон сууцыг хөгжүүлэх санд жил бүр тодорхой хэмжээний хөрөнгийг улсын төсвийн эх үүсвэрээс дэд бүтцийг барихад зориулан төвлөрүүлж байх нь зүйтэй. Түүнчлэн орон нутаг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр харьяа нутаг дэвсгэрийн дэд бүтцийн асуудлаа шийдэх нөхцөлд Засгийн газраас хөнгөлөлт, зээл, татаас олгох боломжийг судална.
 
     6.3. Улсын болон орон нутгийн төсөв, хувийн салбарын санхүүжилтээр баригдах дэд бүтцийн барилга байгууламж, хөрөнгө оруулалтыг нөхөн төлөх оновчтой тогтолцоо бий болгоно.
 
7. Шинэ хотхон хорооллын нийгмийн үйлчилгээ
 
    7.1. Улаанбаатар хотын захын ашиглагдаагүй байршлуудад шинэ хотхон, хорооллууд баригдахын хамт нийгмийн үйлчилгээний зориулалттай барилга байгууламжууд баригдана. Тэдгээрийн хүчин чадал, хэрэгцээ, эрүүл ахуйн болон техникийн стандарт, нормыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран шийдвэрлэнэ.
 
Дөрөв. Хөрөнгө оруулалт, санхүүжилт
 
            Барилга, хот байгуулалт, газрын харилцаа, орон сууц нийтийн аж ахуйн салбарт 2005 онд урьдчилсан гүйцэтгэлээр 557.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 196.7 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэв. Нийт хөрөнгө оруулалтын 47.4 хувийг дотоодын, 52.6 хувийг гадаадын хөрөнгө оруулалт эзэлж байна.
 
Орон сууцны барилгын зураг төсөл зохиох аргачлалын дагуу хөтөлбөрийн хүрээнд баригдах дөчин мянган орон сууцны нийт төсөвт өртгийг тооцон гаргасан. Энэхүү тооцоонд үндэслэн 40000 орон сууцыг барихад шаардагдах нийт санхүүжилт, түүний эх үүсвэрийг урьдчилсан байдлаар 2009 он хүртэл тооцон, төсөвт өртөгт жилийн дундаж инфляцийн түвшинг 9.5 хувь байхаар тооцсон /Хүснэгт 25/. 40000 орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөв, Засгийн газрын бонд, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, зээл болон гадаад, дотоодын хувийн салбарын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөж байна. 
 
2006 оны түвшинд нийтийн зориулалтын орон сууцны нэг метр квадратын төсөвт өртгийг 322.7 мян.төгрөгөөр тооцсон ба      50 гаруй хувийг барилгын материалын зардал эзэлж байна. Хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн техник, технологи ашиглах замаар барилгын материалын зардлыг бууруулахаар төлөвлөж байна.
 
40 000 орон сууц барих нийт төсөвт өртөг нь ойролцоогоор 636.7 тэрбум төгрөг буюу 543.3 сая ам.доллар орчим хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байна. Энэ төсөвт өртөгт орон сууцны гадна тохижилт, дулаан, инженерийн шугам сүлжээний зардлыг оруулаагүй болно.
 
Орон сууцны тоо, нийт талбайг гаргахдаа 1 өрөө орон сууцыг 27-35 метр квадрат, 2-3 өрөө орон сууцыг 35-45 метр квадрат, 4-өөс дээш өрөө орон сууцыг 45-70 метр квадратаар тооцож гаргасан. Орон сууцны нэг метр квадрат зардлыг тооцохдоо "орон сууцны барилгын зураг төсөл зохиох" аргачлалын дагуу орон сууцны м.кв-ын дундаж зардлаар тооцов.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хүснэгт 25. 2006-2009 онд барих орон сууцны
                төсвийн тооцоо /зардлаар мян.төг/
 
 
Нийт зардал
2006
2007
2008
2009
Шинэ хороолол барих орон сууцны зардал: Үүнээс
    167,893.0
11,128.6
   18,901.7
   51,926.5
   85,936.1
Шинэ хороолол барих түрээсийн орон сууцны зардал
      25,128.9
 
 
   11,994.7
   13,134.2
Нягтрал сайжруулж баригдах орон сууцны зардал: Үүнээс
    300,299.4
 66,139.3
   86,913.0
   95,169.7
   52,077.5
Түрээсийн орон сууц
34,643.0
7,622.8
10,001.0
10,951.1
6,068.0
Бондын санхүүжилтээр
61,215.6
13,459.8
17,716.6
19,399.7
10,639.5
Төрийн албан хаагчдын
26,448.8
5,841.8
7,688.3
8,418.7
4,499.9
Орон сууцанд мансардын давхар нэмэх
3,406.7
750.3
985.9
1,079.5
591.0
Хувийн болон бусад эх үүсвэр
174,585.3
38,464.5
50,521.1
55,320.7
30,278.9
Гэр хорооллын орон сууцны зардал
    168,551.6
 13,459.8
   34,491.1
   49,913.4
   70,687.3
Орон сууцны нийт төсөвт өртөг
    636,744.1*
 90,727.8
 140,305.9
 197,009.6
 208,700.9
 
*40 000 орон сууцны төсөвт өртөг 636.7 тэрбум төгрөг байх урьдчилсан тооцоо гарч байна.
 
"40 000 орон сууц " хөтөлбөрийн хүрээнд залуу гэр бүл болон бага, дунд орлоготой иргэдийн төлбөрийн чадварт нийцэхүйц үнэ бүхий орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тэдний төлбөрийн чадварыг дэмжсэн төрийн бодлого хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.     
 
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үүднээс "40 000 орон сууц" хөтөлбөрийн санхүүгийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг бүрдүүлэхийн тулд Засгийн газраас дунд хугацааны 60 тэрбум төгрөгийн бонд гаргах тухай зөвшөөрлийг 2006 оны 7 дугаар сарын 6-ны  өдөр Улсын Их Хурал баталсан болно.
 
Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажиллах хүчнийг бэлтгэхэд  "40000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд жил бүр 1.6 тэрбум улсын болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Үүний дийлэнх хувь нь жижиг, дунд үйлдвэр байгуулахад зээлийн хөнгөлөлт үзүүлэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын техник хэрэгслийг шинэчлэхэд зарцуулагдана.
 
Орон сууцны зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх замаар иргэдэд дунд, урт хугацааны зээл олгох механизмыг бий болгохоор мастер төлөвлөгөөний хүрээнд төлөвлөж байна. Орон сууцны зээлийн эх үүсвэрт 2009 он хүртэлх хугацаанд нийт 221.4 тэрбум төгрөг шаардагдана. Үүнийг боломжит эх үүсвэрүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран судлах замаар бүрдүүлэх бололцоотой гэж үзэж байна.
 
Дэд бүтэц
 
40000 орон сууц барихад шаардагдах инженерийн дэд бүтцийг байгуулах ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцсон бөгөөд санхүүжилтийн хэлбэрийн хувьд хэд хэдэн хувилбарыг авч үзсэн. Үүнд:
 
   -улсын салбарын санхүүжилтээр;
  
   -гадаад эх үүсвэрээс болон хувийн салбарын хөрөнгө оруулалтаар барьж, хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой хугацааны дараа Засгийн газраас буцаан төлөх;
  
   -улсын салбарын хөрөнгө оруулалтаар дэд бүтцийг байгуулан түүнийг барилгын байгууллагуудад худалдах.
 
2006-2009 он хүртэл инженерийн дэд бүтцийг барьж байгуулахад нийт 480.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдахаар байна /Хүснэгт 26/. Тус хүснэгтэд 2006-2009 он хүртэл инженерийн дэд бүтцийг байгуулах төсвийг харуулав. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь шинэ хотхон, хороолол байгуулах, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахад зориулагдсан.

             
           Хүснэгт 26. 2006-2009 онд баригдах орон сууцны дэд бүтцийн тооцоо /он, сая төгрөг/
 
 
2006
2007
2008
2009
 
Төсвөөс
Гадаад
Хувийн
Төсвөөс
Гадаад
Хувийн
Төсвөөс
Гадаад
Хувийн
Төсвөөс
Гадаад
Хувийн
Шинэ хорооллын орон сууцны дэд бүтэц
       5,000
     51,900
        -  
     31,360
     76,000
        -  
     30,000
     75,300
        -  
     29,445
         52,520
        -  
цэвэр, бохир усны шугам  /Баянголын ам/
    2,000.0
 
 
    4,000.0
 
 
    4,000.0
 
 
    2,000.0
 
 
Баянгол хотхон /дулаан, цахилгаан, бусад/
    1,000.0
 
 
    2,360.0
 
 
    2,000.0
 
 
    1,000.0
 
 
Орбит хотхон /дулаан, цахилгаан, бусад/
       500.0
 
 
    1,500.0
 
 
    1,000.0
 
 
       740.0
 
 
ШУТИС /дулаан, цахилгаан, бусад/
       500.0
 
 
    1,500.0
 
 
    1,000.0
 
 
       410.0
 
 
Мянганы хотхон /дулаан, цахилгаан, бусад/
    1,000.0
 
 
    2,000.0
 
 
    2,000.0
 
 
       885.3
 
 
цэвэр, бохир усны шугам /УБ шинэ төв/ 
 
 
 
  20,000.0
 
 
  20,000.0
 
 
  24,410.0
 
 
цэвэр, бохир усны шугам  /4 улирал цэцэрлэг/
 
 10,000.0
 
 
  25,000.0
 
 
  25,000.0
 
 
        2,400.0
 
цэвэр, бохир усны шугам /Яармаг шинэ хотхон/ 
 
  41,400.0
 
 
  50,000.0
 
 
  50,000.0
 
 
      50,000.0
 
цэвэр, бохир усны шугам /Маршал хотхон/
 
       500.0
 
 
    1,000.0
 
 
       300.0
 
 
           120.0
 
Гэр хорооллын орон сууц
  10,233.7
    3,000.0
        -  
  11,000.0
    5,000.0
        -  
  10,000.0
    5,000.0
        -  
    9,334.5
           974.0
        -  
104 өрхийн цэвэр бохир усны шугам
    5,000.0
 
 
5000
 
 
5000
 
 
6000
 
 
Цэвэр усны шугам /Төслүүдээс хөдөө орон нутагт хийх/
 
    3,000.0
 
 
5000
 
 
5000
 
 
974
 
цэвэр, бохир усны шугам сүлжээ /Улаанбаатар хот/
    5,233.7
 
 
6000
 
 
5000
 
 
3334.5
 
 
 Нягтрал сайжруулж баригдах орон сууцны дэд бүтэц
    7,500.0
             -  
        -  
    7,800.0
             -  
        -  
    6,800.0
             -  
        -  
    2,708.0
                 -  
        -  
Хоёр 35 кв-ын дэд станц, дамжуулах шугамын хамт 
    1,000.0
 
 
1200
 
 
500
 
 
500
 
 
2 ороомогт трансформатор бүхий 110/10 кв-ын дэд станц шинээр барих
       300.0
 
 
500
 
 
200
 
 
200
 
 
Бохирын 25-р цуглуулах гол шугам
    1,000.0
 
 
500
 
 
500
 
 
 
 
 
Туул-1 бохир цуглуулах шугам 36 км
    5,000.0
 
 
5000
 
 
5000
 
 
1408
 
 
Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх
      100.0
 
 
300
 
 
300
 
 
300
 
 
Хотын доторхи зам сайжруулах
      100.0
 
 
300
 
 
300
 
 
300
 
 
Эх үүсвэр
    3,615.0
             -  
        -  
  15,000.0
             -  
        -  
  15,000.0
             -  
        -  
  16,442.0
                 -  
        -  
ундны шинэ эх үүсвэрийг хайх болон техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах
 
 
 
    1,000.0
 
 
    1,000.0
 
 
    1,000.0
 
 
Налайхын цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах /27 км/
    2,000.0
 
 
    4,000.0
 
 
    4,000.0
 
 
    2,892.0
 
 
Ундны усны дээд эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
 
 
 
    5,000.0
 
 
    5,000.0
 
 
    7,550.0
 
 
Төв цэвэрлэх байгууламжийн техник, технологийн шинэчлэлт
    1,615.0
 
 
    5,000.0
 
 
    5,000.0
 
 
    5,000.0
 
 
дүн /сая төгрөг/
  26,348.7
  54,900.0
        -  
  65,160.0
  81,000.0
        -  
  61,800.0
  80,300.0
        -  
  57,929.8
      53,494.0
        -  
Нийт дүн /сая төгрөг/
                                                                                                                                                480,932.5
 
---оОо---