A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2006 оны 258 дугаар
                                                                                             тогтоолын 1 дүгээр хавсралт
 
ЭРСДЭЛИЙН САНГИЙН ХӨРӨНГИЙГ  ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.         Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.3-т заасан Эрсдэлийн сан /цаашид "Сан" гэх/-гийн хөрөнгийг зарцуулах, тайлагнах, хяналт тавих харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2.         Сангийн зорилго нь давагдашгүй нөхцөл, байдал үүссэний улмаас төсвийн орлого их хэмжээгээр тасалдах буюу зарлага мөн хэмжээгээр нэмэгдэж улсын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй болсон тохиолдолд төсвийн алдагдлыг нөхөн санхүүжүүлэхэд оршино.
1.3.         Сангийн үйл ажиллагаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.
1.4.         Энэхүү журмын хэрэгжилтэд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж ажиллана.
 
Хоёр. Сангийн эх үүсвэр
 
2.1.         Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.1.2–т заасны дагуу 100 хувь төсвийн хөрөнгөөс бүрдэнэ.
 
Гурав. Сангийн удирдлага, зохион байгуулалт
 
3.1.         Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төсвийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж хариуцан гүйцэтгэнэ.
3.2.         Төсвийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж нь холбогдох эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу Сангаас хөрөнгө гаргаж, зарцуулалтын тайланг Сангийн хөрөнгийг зарцуулсан хуулийн этгээдээс энэхүү журмын хавсралтаар батлагдсан маягтын дагуу хүлээн авч бүртгэл хөтлөнө.
 
Дөрөв. Сангийн хөрөнгийн бүрдүүлэх, зарцуулах нөхцөл
 
4.1.         Улсын төсвөөс Санд хуваарилах хөрөнгийг дараа жилийн төсвийн төсөлд тусган Улсын Их Хурлаар батлуулна.
4.2.         Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.1-д заасан нөхцөл, байдал үүссэний улмаас төсвийн орлого их хэмжээгээр тасалдах буюу зарлага нэмэгдэх тохиолдолд зарцуулна.
4.3.         Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн   10.1.1-10.1.3-т заасан нөхцөл үүссэн тухай бүрт Санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь авах арга хэмжээ болон зарцуулах хөрөнгийн тооцоо, судалгааг холбогдох танилцуулгын хамт гарган Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэр гаргуулна.
4.4.         Эрсдэлийн сангаас хөрөнгө гаргахдаа зөвхөн Засгийн газрын тогтоолоор гаргана.
4.5.         Сангаас хийгдэх санхүүжилтийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасан журмын дагуу хийнэ.
4.6.         Тухайн санхүүгийн жилд зарцуулагдаагүй Сангийн хөрөнгийн үлдэгдлийг дараа жилийн төсөв дээр нэмж батлуулна.
 
Тав. Сангийн гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих
 
5.1.         Сангийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 30.1, 30.5-д заасан болон энэхүү журмын хавсралтаар батлагдсан маягтын дагуу хагас, бүтэн жилээр гаргаж Засгийн газар болон Улсын Их Хуралд тайлагнана.
5.2.         Төрийн аудитын байгууллага Сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.
5.3.         Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Сангийн хөрөнгийн зарцуулалтын жилийн эцсийн тайланг аудитын дүгнэлтийн хамт тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
 
Зургаа. Бусад зүйл
 
6.1.         Энэхүү журмыг зөрчсөн байгууллага, албан тушаалтанд Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
-----оОо-----

                                                      Эрсдэлийн сангийн хөрөнгийг захиран                          
                           зарцуулах журмын хавсралт
 
 
 
ЭРСДЭЛИЙН САНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН
 
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын нэр........................
Төсөл, арга хэмжээний зориулалт............................
Шийдвэрийн дугаар .........................................
Авсан санхүүжилтийн дүн ...................................
 
 
Төсөл арга хэмжээний
зардлын үзүүлэлт
 
Төсөв
 
Гүйцэтгэл
 
Зөрүү
1
 
 
 
 
2
 
 
 
 
3
 
 
 
 
4
 
 
 
 
5
 
 
 
 
6
 
 
 
 
7
 
 
 
 
8
 
 
 
 
9
 
 
 
 
Дүн
 
 
 
 
Хянан баталгаажуулсан:
 
............... /төсөл хэрэгжүүлэгч
                   байгууллагын дарга/
 
Гүйцэтгэл гаргасан:
.............. /байгууллагын ня-бо/
 
Хянан хүлээн авсан:
........... /Сангийн яамны ажилтан/
 
 
Хүлээн авсан ... он ... сар ...өдөр