A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2007 оны 17 дугаар тогтоолын хавсралт                                                                                                                                                                                
МОНГОЛ УЛСАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА  ХЭМЖЭЭНИЙ 2007, 2008  ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
¹
Зорилт
Хөтөлбөрийн
   заалт
Арга хэмжээ
Хэрэгжүүлэх 
   Хугацаа
Гарах
үр дүн
Зохион байгуулах
байгууллага
Хамтран ажиллах байгууллага
Санхүүгийн
эх үүсвэр
 
 
Хүний эрхийг хангах үндэсний механизмыг бэхжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр
 
1.
 
НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудаас гаргасан хүний эрхийн гэрээ, конвенцид нэгдэн орохыг дэмжих, тэдгээрийг соёрхон батлах, хэрэгжүүлэх, тайлагнах журмыг нарийвчлан тогтоож хэрэгжүүлэх арга хэмжээ авах
 
 
 
 
 
 
1.1.1.3
 
 
 
 
 
 
 
 
1. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай Палермогийн конвенц болон түүний нэмэлт протоколууд,
2002 оны Эрүүдэн шүүх, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхийг хориглох конвенцийн нэмэлт протоколыг судалж, нэгдэн орох асуудалд санал боловсруулах;
2007 оны
Ш улиралд
 
 
 
 
Конвенц, Протоколд нэгдэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн байна
 
ХЗДХЯ
ГХЯ,УИХ-ын Тамгын газар,
Хууль зүйн үндэсний төв,
"Эмнести
интернэишнл",
"Нээлттэй нийгэм форум" ТББ, Хүний эрхийн үндэсний комисс, "Хүний эрх, хөгжил төв"
Улсын төсөв,
олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
2. Цагаач ажилчид ба тэдгээрийн гэр бүлийг хамгаалах тухай конвенцид нэгдэн орох талаар санал боловсруулах;
2007 оны
Ш улиралд
 
 
 
 
 
 
 
Конвенцид нэгдэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн байна
 
ГХЯ
ХЗДХЯ,УИХ-ын Тамгын газар,
Хууль зүйн үндэсний төв, "Эмнести интернэишнл",
Нээлттэй нийгэм форум" ТББ, Хүний эрхийн үндэсний комисс, "Хүний эрх, хөгжил төв"
Улсын төсөв,
олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
3. НҮБ-ын Бие хүн, нийгмийн бүлэг болон байгууллагын зүгээс бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалахад оролцох эрх, хариуцлагын тунхаглалыг дэмжих эсэх талаар санал боловсруулах;
2007 оны IҮ улиралд
Тунхаглалыг дэмжих эсэх асуудлыг шийдвэрлэсэн байна
 
 
ГХЯ
 
 
 
 
 
 
 
 
 
ХЗДХЯ,
УИХ-ын Тамгын газар,Хууль зүйн үндэсний төв,
"Эмнести интернэишнл" ТББ
 
Олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
4. Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилтийн тайланг бэлтгэх журмын төслийг боловсруулах;
2007 оны эхний хагас жилд
Олон улсын гэрээний хэрэгжилтийн талаархи тайлан илтгэл бичих журам тодорхой болно
ГХЯ
ХЗДХЯ,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,
Хууль зүйн үндэсний төв
Улсын төсөв
 
 
5. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн талаархи үндэсний 5 дахь илтгэлийг бэлтгэх;
2007 оны
I улиралд
Үндэсний илтгэл НҮБ-д хэлэлцүүлэхээр хүргэгдсэн байна
ХЗДХЯ
ГХЯ, НХХЯ,
Хууль зүйн үндэсний төв, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо 
 
Улсын төсөв
 
 
 
 
 
 
6. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн талаархи үндэсний ээлжит илтгэлийг бэлтгэх;
2007 оны
П улиралд
Үндэсний илтгэл НҮБ-д хэлэлцүүлэхээр хүргэгдсэн байна
НХХЯ
ХЗДХЯ,
ГХЯ, СЯ, БСШУЯ
Улсын төсөв
 
 
7. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр доромжлон хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг гутаан харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилтийн талаархи үндэсний анхдугаар илтгэлийг бэлтгэх;
 
2007 оны
I улирал
 
 
 
 
 
 
 
Үндэсний илтгэл НҮБ-д  хэлэлцүүлэхээр хүргэгдсэн байна
ХЗДХЯ
 
Улсын ерөнхий прокурорын газар,
Хүний эрхийн үндэсний комисс,
Хууль зүйн үндэсний төв
Улсын төсөв
 
 
 
 
 
 
8. "Хүүхдийн эрхийн тухай конвенц"-ийн хэрэгжилтийн талаар үндэсний илтгэлийг бэлтгэх;
2007 оны IҮ улиралд
 
 
 
 
 
 
 
Үндэсний илтгэл НҮБ-д хэлэлцүүлэхээр  хүргэгдсэн байна
 
 
 
 
НХХЯ
 
 
 
 
 
 
 
 
 
Хүний эрхийн үндэсний комисс, Шадар сайдын ажлын алба, Хүүхдийн төлөө үндэсний газар,  Сонгогчдын боловсрол төв
Улсын төсөв
 
 
 
 
 
 
 
 
 
9. "Газрын мины эсрэг Оттавагийн конвенц"-д нэгдэн орох асуудлыг судалж санал боловсруулах.
2007 оны IҮ улиралд
Конвенцид
нэгдэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн байна
ХЗДХЯ
ГХЯ,УИХ-ын Тамгын газар,Хууль зүйн үндэсний төв,
Сонгогчдын боловсрол төв
Улсын төсөв
 
 
 
 
2.
УИХ-ын дотоод механизмын хувьд Хүний эрхийн дэд хороог бие даасан хороо болгож, хуулийн төсөл, УИХ-аас соёрхон батлах, нэгдэн орох олон улсын гэрээ, конвенц бүрт хүний эрхийн үүднээс дүгнэлт гаргаж чуулганд оруулдаг, тэдгээрийг дагаж мөрдөж буйд хяналт шалгалт хийдэг болгох зэргээр эрхийг нь өргөтгөнө
1.1.1.7
1. УИХ-ын Хүний эрхийн дэд хороог бие даасан хороо болгох чиглэлээр санал боловсруулж эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;
 
2. Хорооны дэргэд хуулийн төсөл, нэгдэн орох олон улсын гэрээнд хүний эрхийн үүднээс шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг  ажлын хэсэг  байгуулж  ажиллуулах;
 
3. УИХ– аас төрийн бус байгууллагатай хүний эрхийн асуудлаар хамтран ажиллах үйл ажиллагааг дэмжих эрх зүйн үндсийг бүрдүүлэх чиглэлээр судалгаа хийх
2008 онд
Хүний эрхийн бие даасан хороо байгуулагдаж УИХ-аас батлагдан гарах хууль тогтоомж хүний эрхийг хангах зарчимтай нийцэж байгаа эсэхэд хяналт тавих боломж бүрдэнэ
 
УИХ-ын Тамгын газар
 
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,
ХЗДХЯ
 
Улсын төсөв
 
 
3.
 
 
Хүний эрхийн талаархи Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн биелэлтийн талаархи яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын тайланг нэгтгэн УИХ-ын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэн дүгнэж, зөрчлийг арилгах арга хэмжээ авч байна
1.1.1.6
1. Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг товчлон хялбаршуулан бэлтгэж, олон нийтэд сурталчлан таниулах;
 
2. Тухайн жилийн Ш улиралд орон нутгаас бүсчлэн тайлан авч, нэгтгэн УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанд оруулах;
 
3. Тодорхой чиглэл тус бүрээр яам, агентлагуудаас тайлан авч нэгтгэн УИХ-ын  холбогдох Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулан, дүгнэлт гаргуулан, холбогдох арга хэмжээ авах
Жил бүр
 
Яам, агентлаг, аймаг, нийслэл дэх хүний эрхийг хангах эрх зүйн орчин сайжирна
УИХ-ын Тамгын газар
ХЗДХЯ, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн салбар хороод
 
Улсын төсөв,
олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
4.
 
Улсын Их Хурлын Байнгын хороо бүр хариуцсан салбар, хүрээний хуулийн төсөл, олон улсын гэрээнд хүний  эрхийн асуудлаар дүгнэлт гаргадаг, түүндээ судлаач, мэргэжилтний  саналыг  авч   тусгадаг механизм  бүрдүүлнэ
 
 
 
1.1.1.8
 
 
 
1. УИХ-ын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах
 
 
 
2007 оны IҮ улиралд
 
 
 
УИХ-аас гарч буй шийдвэр нь хүний эрхийг хангахад бүрэн чиглэгдсэн байна
 
 
 
УИХ-ын Тамгын газар
 
 
 
ХЗДХЯ,
"Нээлттэй нийгэм форум" ТББ
 
 
 
Улсын төсөв,
олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
5.
 
 
Хүний эрхийн боловсролын төлөв байдал, хэрэгцээ, шаардлага, хамрах хүрээг судалсны үндсэн дээр хүн ам, төрийн албан хаагчид, удирдах ажилтан, бүх шатны сургуулийн сурагч, оюутны хүний эрхийн албан ба албан бус сургалтын тогтолцоог бүрдүүлж, энэ асуудлаар үндэсний мэргэжилтэн, сургагчдыг бэлтгэх дэд хөтөлбөр гарган хэрэгжүүлэх
1.1.2.6
1. Хүний эрхийн албан ба албан бус сургалтын тогтолцооны загвар боловсруулж, холбогдох шийдвэр гаргах;
 
2. Эрх бүхий албан тушаалтны дунд хүний эрхийн албан ба албан бус тогтолцооны талаар уулзалт семинарыг салбар чиглэлээр зохион байгуулах;
 
3. Хүний эрхийн асуудлаар мэргэшсэн үндэсний мэргэжилтэн, сургагч бэлтгэх дэд хөтөлбөр боловсруулж, холбогдох шийдвэрийг гаргах.
 
 
 
2008 оны
I улиралд
 
 
 
 
 
 
 
 
Тогтолцоог бүрдүүлсэн байна
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
БСШУЯ
 
 
ХЗДХЯ,
Хүний эрхийн үндэсний комисс,
Хууль зүйн
үндэсний төв,
Сонгогчдын боловсрол төв,
"Эмнести
Интернеишнл" ТББ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,
Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо
 
 
 
 
 
 
 
 
 
 
Олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
 
 
6.
 
 
Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцийн хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой заалтуудын биелэлтийн талаар НҮБ-ын холбогдох байгууллагад гаргадаг Засгийн газрын илтгэлтэй зэрэгцүүлэн "Хөндлөнгийн илтгэл" оруулж хэлэлцүүлэх боломжийг судалж, шийдвэрлэнэ
 
 
 
 
 
 
 
1.1.3.2.4
 
1.1.5.6
 
 1. Төрийн бус байгууллагууд хүний эрхийн талаархи Монгол Улсын олон улсын гэрээ,  хууль тогтоомжийн   биелэлтийн талаар  нэгдсэн тайлан гаргаж, Улсын Их Хуралд хөндлөнгийн илтгэлийн хэлбэрээр илгээхийг дэмжсэн эрх зүйн орчин бий болгох чиглэлээр ажиллах;
 
2. Засгийн газрын тайлантай зэрэгцүүлэн "Хөндлөнгийн илтгэл" гаргах боломжийг судлах
 
 
 
 
 
 
 
2008 оны I улиралд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийн талаархи "Хөндлөнгийн илтгэл" гарах үйл явц тогтворжсоноор Засгийн газар гэрээ, конвенцийн бодит хэрэгжилтэд илүү анхаардаг болно
 
 
 
 
Хүний эрхийн үндэсний комисс
 
    
 
 
     ХЗДХЯ,
"Нээлттэй нийгэм форум" ТББ
 
 
 
 
Улсын төсөв,
олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
 
Хүний хувийн эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
7.
Эмэгтэйчүүд, насанд хүрээгүй болон 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд цаазаар авах ял оноохыг хориглосон Эрүүгийн хуулийн заалтыг хэвээр хадгалахын зэрэгцээ уг ялыг оногдуулдаг хэргийн төрлийг цөөрүүлэх, хэтдээ ялын төрлөөс хасах чиглэл баримтлах
 
 
 
 
 
 
 
 
 
 
2.1.1.1
 
1.Эрүүгийн хуульд цаазаар авах ял оногдуулах гэмт хэргийн төрлийг судалж, энэ төрлийн ял оногдуулах гэмт хэргийн тоог цөөрүүлэх чиглэлээр  санал боловсруулах;
 
2. Цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн хорих нөхцөл, тэдэнтэй хүнлэг, энэрэнгүй харьцах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй  болгох.
 
 
 
 
 
 
 
 
 
 
2007 оны Ш улиралд
 
 
 
 
 
 
 
Цаазаар авах ял оноох хэргийн төрөл багасах боломж бүрдэнэ
 
 
 
 
 
 
 
 
 
ХЗДХЯ
Улсын дээд шүүх,
Улсын ерөнхий прокурорын газар,
Хүний эрхийн үндэсний комисс,
Хууль зүйн үндэсний төв, "Эмнести
интернэишнл" ТББ,
"Хүний эрх, хөгжил төв" ТББ
 
 
 
 
 
Улсын төсөв болон олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
8.
Гэмт хэрэгт холбогдсон этгээд хэргээ шүүхээр аль болох богино хугацаанд  шийдвэрлүүлэх, түүнийг цагдан хорьж мөрдөн шийдвэрлэх явдлыг өргөн хэрэглэхгүй байх үүднээс хорьж мөрдөх хуулийн хугацааг ардчилсан улс орнуудын жишгийг харгалзан богиносгож, уул хугацааг  сунгах үндэслэлийг аль болохоор хязгаарлах
 
 
 
 
2.1.2.5
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан цагдан хорих, цагдан хорьж мөрдөх хугацаа, түүнийг сунгах журмын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх;
 
2. Цагдан хорих, цагдан хорьж мөрдөх хугацаа, түүнийг сунгах бусад орны дэвшилтэт туршлагыг судлах;
 
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах.
 
 
 
 
 
2007 оны I улиралд
Цагдан хорих болон эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн хугацаа богиносож ардчилсан улс орнуудын жишигт хүрснээр хүний халдашгүй чөлөөтэй байх нөхцөл сайжирна
 
 
 
 
 
УЕПГ
 
ХЗДХЯ,
Улсын дээд шүүх,
Хүний эрхийн үндэсний комисс,
Хууль зүйн үндэсний төв
 
 
 
Олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
 
 
9.
Хараа хяналтгүйгээс амь нас, эрүүл мэнд нь хохирч болзошгүй хүүхдийг хаяг тогтоохоор түр саатуулах хуулийн хугацааг богиносгож, тэднийг төрийн болон төрийн бус байгууллагын асрамж, халамжид шилжүүлэхтэй холбогдсон зохицуулалт хийнэ
 
 
 
 
 
 
2.1.2.4
1. Цагдаагийн байгууллагаас хараа хяналтгүй гадуур амьдарч байгаа хүүхдүүдийн бүртгэлийг гаргах;
 
2. Иргэний бүртгэл, мэдээллийн төвөөс Цагдаагийн байгууллагатай хамтран тэдгээр хүүхдүүдийг иргэний бүртгэлд хамруулах;
 
3. Халамжийн төвүүдэд тэдгээр хүүхдүүдийг шилжүүлэх ажлыг зохион байгуулах.
 
 
 
 
 
 
2007 оны I  улиралд
 
 
 
 
Хараа хяналтгүй гадуур тэнэж байгаа хүүхдүүд бүгд иргэний бүртгэлтэй болж, халамжийн төвүүдэд амьдрах боломжтой болсон байна
 
 
 
 
 
 
ХЗДХЯ
 
 
 
НХХЯ,
Хүүхдийн төлөө үндэсний газар,
Цагдаагийн ерөнхий газар,
Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв
 
 
 
 
 
 
 
Олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
10.
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр доромжлон хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг гутаан харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн заалтыг практикт нэвтрүүлж хэвшүүлэх, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт заавар, зөвлөмж  өгч, сургалт явуулж, тэдний  хариуцлагыг тодорхой болгох
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2.1.2.8
1. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр доромжлон хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг гутаан харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн талаар цагдаагийн болон хорих байгууллагын ажилтнууд, түүнчлэн шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн  дунд нийслэлд 5 удаа, орон нутагт бүсчлэн  3 удаагийн сургалт зохион байгуулах;
 
2.Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд зайлшгүй баримтлах удирдамжийн төслийг боловсруулах;
 
3.Конвенцийн талаар сургалтын богино хэмжээний кино хийх, гарын авлага, товхимол гаргах;
 
4.Үндэсний хууль тогтоомжийг  Конвенцид нийцүүлэх чиглэлээр  судалгаа хийж, холбогдох хуульд  өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах;
 
5. Хүний эрхийн талаархи олон улсын гэрээ, конвенцид нэгдэх, гэрээний биелэлтийг шалгах, тайлагнах, мэдээлэх;
 
6. Иргэний нийгмийн байгууллагуудад хорих байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр сургалт зохион байгуулах
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2007 оны IҮ улиралд
 
 
 
 
 
 
 
 
 
 
Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хууль хяналтын байгууллагын албан хаагчид болон олон нийтийн конвенцийн талаархи мэдлэг, мэдээлэл сайжирна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХЗДХЯ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хүний эрхийн үндэсний комисс,
Цагдаагийн ерөнхий газар,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн үндэсний төв,  "Эмнести интернэишнл" ТББ,
"ХЭҮТ" ТББ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
11.
 
 
 
 
 
Цагдан хорих, албадан саатуулах, баривчлах байр, хорих ангиудад аттестатчилал явуулж, хуулийн шаардлага хангахгүй, хүний эрх хохироож буй байруудын нөхцөлийг өөрчлөн сайжруулах  арга хэмжээ авч, бүх хэлбэрийн хорих байр, газруудын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтын зохистой тогтолцоо бүрдүүлэх
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2.1.2.14
1. Цагдан хорих, албадан саатуулах, баривчлах байр, хорих ангиудад аттестатчилал явуулах журам боловсруулж, журмын дагуу эдгээр газруудыг 2 жил тутам аттестатчилж байх;
 
2. Цагдан хорих, албадан саатуулах, баривчлах байруудад нэвтрэх журмыг шинэчилж  мөрдүүлэх;
 
3.Цагдан хорих төвийн эрүүл ахуйн нөхцөл /гэрэлтүүлэг,
агааржуулалт/- ийг сайжруулах,телекамерийн хяналтыг нэвтрүүлэх;
 
4.Цагдан хорих төвд өмгөөлөгч ажиллах боломжийг бий болгох;
5. Олон улсын стандартад  нийцсэн цагдан хорих байрыг төв, орон нутагт шинээр барьж байгуулах асуудлыг шийдвэрлэх;
 
6. Олон улсын стандартад нийцсэн онцгой дэглэмтэй хорих ангийг шинээр барьж байгуулах асуудлыг шийдвэрлэх;
 
7.Эрүүлжүүлэх байрны эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2007-2008
онд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хүний эрхийг хохироож буй цагдан хорих, албадан саатуулах, баривчлах байруудыг шинэчлэн  сайжруулах нөхцөл бүрдэнэ
 
 
 
 
Олон нийтийн хяналт сайжирч улмаар дээрх байруудад хүний эрх зөрчигдөх явдал арилж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх хангагдана
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХЗДХЯ
 
 
 
 
 
 
 
Аймаг, нийслэлийн  ИТХ,
Улсын ерөнхий прокурорын газар,
Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, "Эмнести интернэишнл" ТББ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Улсын төсөв,
олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.
 
Иргэн өөрийгөө өмгөөлөх, мэргэжлийн өмгөөлөгчөөр болон өмгөөлөл эрхлэх зөвшөөрөлгүй боловч итгэл бүхий хүнээр өөрийгөө өмгөөлүүлэх эрхийг  хангах  нөхцөлийг бүрдүүлэх;
 
Төлбөрийн чадваргүй иргэдийг өмгөөлөх, тэдэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, зардлыг төсвөөс санхүүжүүлэх
 
 
 
2.1.4.1
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2.1.4.2
 
 
 
1.Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төслийг боловсруулах;
 
2.Төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж батлуулах;
 
3. Өмгөөллийн туслалцааны төвүүдийг нийт аймаг, дүүргүүдэд байгуулах.
 
 
 
 
 
 
 
 
 
 
2007 оны П улиралд
 
Иргэн өөрийгөө өмгөөлүүлэх эрх зүйн нөхцөл бүрдэж өөрийгөө өмгөөлөх, эрх зүйн туслалцаа авах эрх хангагдана.
 
 
 
 
 
 
Төлбөрийн чадваргүй иргэд өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа авах боломж бүрдэнэ
 
 
 
 
 
 
 
 
 
ХЗДХЯ
 
 
 
 
 
 
 
Монголын өмгөөлөгчдийн холбоо,
"Нээлттэй нийгэм форум" ТББ
 
 
 
 
 
 
 
 
Олон улсын  байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
13.
 
Зохих сан бий болгох, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах даатгалд хамруулах зэргээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эх үүсвэрийг бүрдүүлж, эхний ээлжинд хариуцагч нь тодорхойгүй, эсхүл төлбөрийн чадваргүй иргэдийн хохирлыг төр урьдчилан төлж хариуцагчаар нөхөн төлүүлэх журмыг хуулиар тогтоон хэрэгжүүлж цаашид боловсронгуй болгох
 
 
 
 
 
 
 
 
2.1.5.1
1. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэнд нөхөн төлбөр олгох тухай хуулийн төслийг боловсруулах;
 
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах сангийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх;
 
3. Гэрч, хохирогчийг хамгаалах талаар Эрүүгийн байцаан шийтгэх  хуульд зохих нэмэлт, өөрчлөлт
оруулах;
 
4.Төрийн хариуцлагын сан байгуулах.
 
 
 
2006 оны IҮ улиралд
 
 
 
 
 
 
 
 
 
2007 оны эхний хагас жилд
 
 
 
 
 
 
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэнд нөхөн төлбөрийг олгох, гэмт хэргийн хохирогч, гэрчийг хамгаалах  тогтолцоотой болно
 
 
 
 
 
 
 
 
ХЗДХЯ
 
 
 
 
 
 
СЯ, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Хууль зүйн үндэсний төв
 
 
 
 
 
 
Улсын болон орон нутгийн төсөв, олон улсын
байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
14.
 
Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, цагдан хоригдсон, хилс ял эдэлсэн хүмүүст хилсээр хоригдсон хоног тутамд ногдох сэтгэл санааны төлбөрийн хэмжээг тогтоож мөрдүүлэх
 
 
 
 
 
 
 
 
 
 
2.1.3.4
 
2.1.5.1
1. Хууль бусаар эрх нь зөрчигдсөн хүмүүст сэтгэл санааны хохирлын нөхөн олговрын хэмжээг нарийвчлан тогтоож, холбогдох хуульд өөрчлөлт оруулах;
 
2. Энэ талаар Улсын дээд шүүхээс хуулийн тайлбарыг шинэчлэн гаргуулах;
 
3. Хууль бусаар эрх нь зөрчигдсөн хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг барагдуулсан байдлыг 2002-2006 оны байдлаар нийслэлийн хэмжээнд судлах;
 
4. Гэмт хэргийн улмаас амь нас хохирсны нөхөн төлбөр олгох асуудлыг судлах.
 
 
 
 
 
 
 
 
2008 онд
 
Сэтгэл санааны нөхөн олговор олгодог  журам, тогтолцоотой болж бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх бүрэн хэрэгжинэ
 
 
 
 
 
 
 
 
ХЗДХЯ, Хүний эрхийн үндэсний комисс
 
 
 
Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар,  Хууль зүйн үндэсний төв
 
 
 
 
 
 
 
 
Улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
 
 
15.
Иргэд өөр аймаг, нийслэл, сум, дүүрэгт байнга буюу түр шилжин суурьшигчдын нийтийн үйлчилгээнд ногдох зардлыг өмнө нь оршин сууж байсан аймаг, сумын төсвөөс шинээр суурьшсан газарт шилжүүлдэг журмыг тогтоох
 
 
 
 
 
 
2.1.6.1
 
 
 
1.Нийтийн үйлчилгээний зардлыг шилжүүлэх тухай журмыг боловсруулах;
 
2. Шилжилт хөдөлгөөний хууль боловсруулах асуудлыг судлах.
 
 
 
 
 
2007 оны
П улиралд
 
 
 
 
Шилжин суурьшигчдын нийтийн үйлчилгээнд хамрагдах  бэрхшээл арилна  
 
 
 
 
 
 
 
 
НХХЯ
 
ХЗДХЯ,
Нийслэлийн
ИТХ,
Хүний эрхийн үндэсний комисс, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо
 
 
 
 
 
 
Улсын төсөв
 
 
 
 
 
 
 
 
16.
 
 
 
Сүм хийд байгуулах зөвшөөрлийн тогтолцоог сайжруулж,  үндэслэл, журмыг боловсронгуй болгох
 
 
 
 
 
2.1.7.2
 
 
 
Одоогийн зөвшөөрлийн тогтолцоонд хяналт- шинжилгээ хийж, Сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах
 
 
 
 
 
2008 оны
I улиралд
 
 
Сүм хийд байгуулах зөвшөөрлийн тогтолцоо боловсронгуй болж иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрхээ эдлэх нөхцөл сайжирна
 
 
 
 
 
ХЗДХЯ
 
 
Хүний эрхийн үндэсний комисс,
Аймаг,  Нийслэлийн ИТХ
 
 
 
 
Улсын болон орон нутгийн төсөв
 
 
 
                                                                                                                                                                                                                                                                 
Хүний улс төрийн эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр
 
 
 
 
17.
Сонгуулийн тогтолцоо, үйл явцын (процессын) журмыг иргэдийн бие даасан оролцоог хангаж, чадварлаг  Улсын Их Хурал  бүрдүүлэхэд болон төлөөлөх ардчиллыг хөгжүүлэхэд чиглүүлэн боловсронгуй болгох
 
 
 
 
 
2.2.1.1
 
1. Сонгогчдын боловсролыг сайжруулах сургалтын тогтолцоог бий болгож, үйл ажиллагааг тогтмолжуулах;
 
2. Улсын дээд шүүхээс Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтад тайлбар гаргуулах. 
 
2007 оны  П улирлаас эхлэн тогтмол
 
 
 
2007 оны
I улиралд
 
 
Сонгогчдын улс төрийн боловсрол дээшилж, чадварлаг Улсын Их Хурал бүрдэнэ
 
 
 
 
СЕХ
 
 
 
БСШУЯ,Улсын дээд шүүх,
Сонгогчдын боловсрол төв,  Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо
 
 
 
Олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
18.
 
 
 
 
 
 
Сонгуулийн болон улс төрийн томилогдох албан тушаалд нэр
дэвшигчдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх бодлого баримтлах
 
 
 
 
 
 
 
 
2.2.1.3
 
 
 
 
 
 
1. Эмэгтэйчүүдийн улс төрийн идэвх санаачилгыг сайжруулах чиглэлээр  улс төрийн амьдрал дахь эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн албан тушаал дэвших өнөөгийн боломж зэрэг сэдэвт  семинарыг зохион байгуулах
 
 
 
 
 
 
 
 
 
2007 оны I, П  улиралд
 
 
 
 
 
 
Оролцоо дээшилснээр улс төрийн болон сонгуульт албан тушаал эрхлэх эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэнэ
 
 
 
 
 
 
 
 
ХЗДХЯ
 
 
 
 
 
 
 
НХХЯ,Хүний эрхийн үндэсний комисс, Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хороо, Монголын
Эмэгтэйчүүдийг
ялгаварлан гадуурхахын эсрэг үндэсний байгууллага, Сонгогчдын боловсрол төв
 
 
 
 
 
 
 
 
Олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
19.
 
 
 
Хүн амын шилжилт хөдөлгөөн болон бичиг баримтын зөрчилтэй зэрэг шалтгаанаар сонгуульд санал өгөхийг түдгэлзүүлэх, нэрсийн жагсаалтаас орхигдуулах зэргээр иргэдийн саналаа өгөх эрхийг хөсөрдүүлэхийг ноцтой зөрчилд тооцон хүлээлгэх хариуцлагыг чангатгах, уг зөрчлөөс сэргийлэх арга хэмжээ авах
 
 
 
 
 
 
 
 
 
2.2.1.5
 
1. Улсын хэмжээнд иргэний бичиг баримтын үзлэгийг явуулж, тодорхой хаяггүй иргэдийг хаягжуулах;
 
2.Иргэний үнэмлэх  олгох үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ хийж, орчин үеийн техник, технологи, стандартад нийцсэн иргэний үнэмлэхийн шинэ загварын талаар судалгаа хийх;
 
3. Иргэний бичиг баримтын зөрчилгүй байж төрөөс иргэдэд хүргэх нийгмийн үйлчилгээг бүрэн хүртэж байх эрхийг иргэдэд төлөвшүүлэх;
 
4.Цахим засаглалыг нэвтрүүлэх ажлыг
эрчимжүүлэх.
 
 
 
 
 
 
 
 
 
 
2008 оны
I улиралд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сонгуулийн явцад сонгогчдын тоо болон нэрсийн жагсаалтын будлиан гарах боломж хаагдана
 
Иргэдийн сонгох, сонгогдох эрх хангагдана
 
 
 
 
 
 
 
 
 
ХЗДХЯ
 
 
 
 
 
Сонгуулийн ерөнхий хороо,
Хүний эрхийн үндэсний комисс,
Нийслэлийн ИТХ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Улсын төсөв
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
20.
 
 
Төрийн захиргааны болон тусгай алба хаших нөхцөл болзол нь нийт иргэний хувьд адил тэгш байх үндсэн дээр төрийн албанд иргэдийг шалгаруулж авах, мэргэшүүлэн ажиллуулахдаа намчирхах, нутгархах, танил талаар дэмжих, улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлах, авилгалд автах зэрэг хууль бус үйлдэлд өртөхгүй, тийм хандлага гаргахгүй байх  баталгаа бий болгох;
 
Төрийн  албаны зөвлөлийг хараат бус  ажиллуулж, төрийн албанд томилох, дэвшүүлэх, бууруулах, шилжүүлэх, халахад гарч байгаа хүний эрхийн зөрчлийг арилгаж, уг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
 
2.2.2.1
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2.2.2.4
 
 
 
 1.Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах;
 
 2. НҮБ-ын Авилгалын эсрэг конвенц болон Авилгалын эсрэг хууль тогтоомжийн талаар төрийн захиргааны болон тусгай албан хаагчдад зориулсан сургалтыг төв, орон нутагт зохион байгуулах;
 
3. Авилгалын эсрэг хууль тогтоомжийн талаар гарын авлага, материал боловсруулж олон нийтэд сурталчлах.
 
 
 
 
 
2007 оны П улиралд
 
 
 
 
 
2007-2008 онд
Төрийн албаны тухай хууль тогтоомжоор төрийн алба хаах нөхцөл болзол нь нийт иргэний хувьд адил тэгш байгаа эсэх, төрийн албанд иргэдийг шалгаруулж авах, мэргэшүүлэн ажиллуулахад хуулиар тогтоосон журмын хэрэгжилтийн талаар бодитой үнэлгээ гарна
 
Төрийн албаны үйл ажиллагаан дахь хүний эрхийн зөрчил багасна
 
 
 
 
 
 
 
 
 
Төрийн албаны зөвлөл
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХЗДХЯ,
УИХ-ын Тамгын газар
 
 
 
 
 
 
 
 
 
Улсын төсөв
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
21.
Аймаг, сум,  нийслэл, дүүргийн хэмжээнд хүний эрхийг хангах талаар  нийтээр дагаж биелүүлэх хэм хэмжээ, түүнийг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээг тодорхойлсон шийдвэр гаргах, нутаг дэвсгэрийнхээ хүн амын болон тэдний бүлгийн эрх, ашиг сонирхлын асуудлыг шийдвэрлэх, хамгаалах эрхийг өргөтгөх
 
 
 
 
 
 
 
2.2.3.2
 
 
1. Аймаг, нийслэл, сум,
дүүрэг дэх Үндэсний хөтөлбөрийн салбар хороодоос энэ талаархи саналыг авч нэгтгэн шийдвэрлэх;
 
2. Аймаг, нийслэлийн Засаг даргын нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэрүүд Хөтөлбөрийн зорилтод нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, гаргасан зөрчлийг цаг тухайд нь арилгуулж байх  
 
 
 
2007 оны 1 дүгээр сараас эхлэн
 
 
 
 
 
Жил бүр
 
 
Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нийтээр дагаж мөрдөхөөр эрх бүхий албан тушаалтнаас гаргаж буй эрх зүйн акт нь Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн зорилттой нийцсэн байна 
 
 
 
 
 
 
 
 
ЗГ-ын ХЭГ
 
 
 
 
ХЗДХЯ, Аймаг, нийслэл, сум дүүргийн Хүний эрхийн салбар хороод,
Үйлдвэрчний эвлэлийн орон нутгийн байгууллагууд
 
 
 
 
 
 
 
 
Улсын төсөв
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.
 
 
 
 
 
Ажиллагчид үйлдвэрчний эвлэлд нэгдэн ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны дур зоргын үйл ажиллагааг илчлэх, няцаах зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах механизмыг сайжруулах 
 
 
 
 
 
 
 
2.2.4.2
1.Чөлөөтэй эвлэлдэн
нэгдэх болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай конвенцийг сурталчлах;
 
2.Гадаадын хөрөнгө оруулалттай нэг аж ахуйн нэгжийг сонгож хяналт шалгалт хийх;
 
3. Хувийн хэвшлийн зарим  байгууллагуудын  ажил олгогч,  ажиллагчдад хүний эрхийн талаархи
/Хөдөлмөрлөх эрх болон ажлын байран дээрх аливаа дарамт шахалтын эсрэг/ системчилсэн сургалтыг зохион байгуулах;
 
4. Даяаршлын тунхаг, Бизнесийн байгууллагын үйл ажиллагаан дахь НҮБ-ын хүний эрхийн хэм хэмжээний талаархи системчилсэн сургалтыг зохион байгуулах; 
 
5. ҮЭ-үүдээс хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр судалгаа хийх.
 
 
 
2007 оны
Ш улиралд
 
 
 
2007 оны
П улиралд
 
 
 
 
 
 
 
 
 
2007 онд
 
 
 
 
 
 
Хувийн хэвшлийн байгууллагуудад хүний эрх зөрчигдөх явдал багасаж, ажиллагсдын эрхээ хамгаалах мэдлэг  дээшилнэ
 
 
 
 
 
 
 
 
НХХЯ
 
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Хууль зүйн үндэсний төв,
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо,
"Эмнести интернэишнл" ТББ
 
 
 
 
 
 
Улсын төсөв
 
 
 
 
 
Тухайн аж ахуйн нэгж болон олон улсын байгууллагын  санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
23.
Хүний эрхийн асуудлаар төрийн бус байгууллагууд санал солилцож, зөвлөмж, хөндлөнгийн илтгэл гаргах, ярилцлага, уулзалт зохион байгуулах, үр дүнг олон нийтэд мэдээлэх, энэ ажилд зориулсан сургалтын төв, мэдээллийн сан байгуулж ажиллуулахыг бодитойгоор дэмжинэ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2.2.4.5
1. Хүний эрхийн сургалтын төв, мэдээллийн сан байгуулах талаар төрийн бус байгууллагуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулж, гарсан зөвлөмжийн дагуу зохих арга хэмжээ авах
                                         
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2007 оны
I улиралд
Хүний эрхийн чиглэлийн ТББ-уудын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болж төрийн болон төрийн бус байгууллагын хүний эрхийн чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирна
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХЗДХЯ
Хүний эрхийн үндэсний комисс,
Хууль зүйн үндэсний төв,
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
 
 
 
 
 
 
 
 
 
 
Олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
24.
Нууц хамгаалах хуулиудаар тогтоосон илүүц хязгаарлалтыг арилгах зэргээр төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, энэ талаар иргэд, хэвлэл мэдээллийн ажилтны хүсэлт шаардлагаар мэдээлэл гаргаж өгөх үүрэг хариуцлага, иргэдээс мэдээлэл олж авах, түгээх эрхийг нь нарийвчлан тодорхойлсон хууль эрх зүйн үндсийг бүрдүүлнэ
 
 
 
 
 
 
 
 
2.2.5.1
 
 
 
 
 
 
 
 
 
"Мэдээллийн эрх чөлөөний тухай" хуулийн төслийг боловсруулах ба энэ хуулийн төсөлд  нууцтай холбоотой зохицуулалтыг шинээр оруулах.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2006 оны Ш улиралд
 
 
 
 
 
 
 
 
 
Мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зүйн үндэс бүрдэнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХЗДХЯ
 
 
 
 
 
 
 
 
 
УИХ-ын Тамгын газар, "Глоб интернеишнл" ТББ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Улсын төсөв
 
 
 
 
 
 
 
 
 
25.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй холбогдох бүх хууль тогтоомжид судалгаа хийж, зөрчилтэй зүйл, заалтыг хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах зэргээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох
 
 
 
 
 
 
2.2.5.4
1. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаархи хууль тогтоомжид хяналт- шинжилгээ хийх;
 
2. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах;
 
3. Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд Улсын дээд шүүхээс тайлбар гаргуулах.
 
 
 
 
 
 
2007 онд
 
 
 
 
 
 
 
 
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаархи хууль тогтоомж боловсронгуй болно
 
 
 
 
 
 
 
ХЗДХЯ
 
 
 
 
Улсын дээд шүүх, Хэвлэл мэдээллийн байгууллагууд,
Хууль зүйн үндэсний төв,
"Глоб
интернеишнл" ТББ
 
 
 
 
 
Олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
26.
 
 
Үндэсний цөөнх эх хэлээрээ мэдээлэл авах, түгээх боломжийг хангана
 
 
 
 
2.2.5.7
1. Баян-Өлгий аймгийн радио станцыг шинэчлэн сайжруулах чиглэлээр ажиллах;
 
2. Баян-Өлгий аймгийг орон нутгийн телевизтэй болгоход дэмжлэг үзүүлэх асуудлыг судлах.
 
 
 
2007-2008 онд
 
Үндэсний цөөнх эх хэлээрээ мэдээлэл авах, түгээх боломжоор хангагдсан байна.
 
 
Мэдээлэл, харилцаа холбоо, техноло-гийн газар
 
БСШУЯ,
Баян-өлгий аймгийн ЗДТГ,
"Глоб
интернеишнл" ТББ
 
 
 
Олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
27.
Төрийн болон төрийн бус байгууллага боловсон хүчний бодлого, үйл ажиллагаагаа жендерийн тэгш байдлыг хангах зарчимд нийцүүлэх, хөгжлийн хөтөлбөрүүдэд жендерийн дүн шинжилгээ хийж, тэдгээр хөтөлбөрт эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг, гэр бүлийн харилцаанд эрх тэгш оролцоход нь үзүүлэх нөлөөллийг үнэлэх шалгуурыг боловсруулан ажилдаа нэвтрүүлнэ
 
 
 
 
 
 
 
 
 
 
2.2.6.1
 
 
 
 
 
1.Хөгжлийн хөтөлбөрүүдэд жендерийн дүн шинжилгээ хийх;
 
 
2. Эдгээр хөтөлбөрүүдэд эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг, гэр бүлийн харилцаанд эрх тэгш оролцоход нь үзүүлэх нөлөөллийг үнэлэх шалгуурын төслийг боловсруулах
 
 
 
 
 
 
 
 
 
 
2007-2008 онд
 
 
 
 
 
 
 
 
 
Жендерийн тэгш байдлыг хангах нөхцөл сайжирсан байна
 
 
 
 
 
 
 
 
 
Жендэрийн тэгш байдлын Үндэсний хороо
 
 
 
 
 
 
 
 
 
ЗГ-ын ХЭГ,
НХХЯ,
ТББ-ууд
 
 
 
 
 
 
 
 
 
Олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.
Эмэгтэйчүүд, хүүхдийг элдвээр дарамтлах, доромжлох, хүнлэг бус хандах, тарчилган зовоох зэрэг хүчирхийллийн бүх хэлбэр, тэдгээрийн шалтгааныг илрүүлэн арилгах талаар төрийн болон төрийн бус байгууллагын хамтын чармайлтыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон Засгийн газрын түвшинд нэгтгэн зохицуулж, үр дүнг жил бүр мэдээлж байна. Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийг худалдах, биеэ үнэлэхийг албадах, хөлслөх /янхан болгох/ зэргийг хатуу хориглохын хамт
тийм гэмт үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, хүчирхийллийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, байнгын хүчирхийлэлд өртөж болзошгүй эмэгтэйчүүд, хүүхдийг асран хамгаалах талаар гүйцэтгэх эрх мэдлийн зохих байгууллагуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлнэ
 
 
 
 
 
 
 
2.2.6.4
 
 
 
 
1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбогдуулан холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах;
 
 
 
2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг судалж, хяналт-шинжилгээ хийх, гарч буй үр дүнг нийтэд нээлттэй хэлэлцүүлэх;
 
3. Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр удирдамж боловсруулах
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2007-2008 онд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсон байна
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХЗДХЯ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
НХХЯ,
Цагдаагийн ерөнхий газар,
Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн үндэсний төв,
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
29.
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг Монгол Улсын олон улсын гэрээнүүдийг гуйвалтгүй биелүүлж, энэ талаар НҮБ-ын зүгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар анхааралдаа авна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн эсрэг хүч хэрэглэх явдлыг устгах тухай тунхаглал зэрэг  эмэгтэйчүүдийн эрхийг хөхиүлэн дэмжих талаар байгуулагдсан бүх хэлэлцээрт  нэгдэх  арга хэмжээ  авах
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2.2.6.6
1. НҮБ-ын гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын үр дүнг дээшлүүлж, хяналт тавих ажлыг тогтмолжуулах;
 
2. Эмэгтэйчүүдийн эсрэг хүч хэрэглэх явдлыг устгах тухай Тунхаглалд нэгдэх асуудлыг судлан үзэж, санал боловсруулах;
 
3. Эмэгтэйчүүдийн эсрэг хүч хэрэглэсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, шийдвэрлэж буй байдал болон энэ хэргийг шийдвэрлэхэд баримталж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт- шинжилгээ хийж, зохих арга хэмжээ авах
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2007 онд
 
 
 
 
 
 
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилт бүрэн хангагдана. 
Эмэгтэйчүүдийн эсрэг хүч хэрэглэх явдлыг устгах тухай тунхаглалд нэгдэх асуудал шийдвэрлэгдэнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
НХХЯ
 
 
 
 
 
 
 
 
ХЗДХЯ,
ГХЯ,
НХХЯ,
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон
ТББ-ууд
 
 
 
 
 
 
 
 
 
 
Олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
Нийгэм, соёл, эдийн засгийн эрхийн хүрээнд
 
 
 
 
 
 
 
 
 
30.
Хүний эрх, хөгжил, боловсрол, эрүүл мэнд зэрэг бусад аливаа асуудлаар гаргасан улс, орон нутгийн түвшний хөтөлбөр, төлөвлөгөө, үндсэн чиглэл гэхчлэн программчилсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагуудыг дүрмийн зорилтын дагуу идэвхтэй оролцуулах
1.1.5.2
1. Шийдвэрийг төрөлжүүлэн гаргаж төрийн бус байгууллагад хүргүүлэх;
2.  Төрийн бус байгууллагуудтай сэдэвчилсэн уулзалт ярилцлагыг 2 удаа зохион байгуулж  цаашид шийдвэрийг  хэрэгжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах;
3.Хэрэгжилтийн явцад ТББ-аас хөндлөнгийн хяналт тавьж Хороонд санал, илтгэл ирүүлж байх.
 
 
 
 
 
 
 
 
2007 онд
 
 
 
 
 
 
 
 
 
Шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих боломж бүрдэнэ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ЗГ-ын ХЭГ,
ХЗДХЯ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Яамд,
агентлаг, орон нутгийн ЗДТГ,
орон нутаг дахь
ТББ-ууд
 
 
 
 
 
 
 
 
 
 
Улсын болон орон нутгийн төсөв,
ТББ-ын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
 
31.
ТББ, ялангуяа хүний эрхийг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хөдөлгөөн мэдээлэл авах, цуглуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох
 
 
 
1.1.5.5
 
 
 
 
1.Эрх зүйн зохицуулалтыг
боловсронгуй болгох талаар төрийн бус байгууллагуудтай хамтарсан уулзалт ярилцлагыг зохион байгуулж, арга замыг тодорхойлох;
 
2. Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг боловсруулж, эрх бүхий байгууллагад өргөн барих.
 
 
 
 
 
 
2007 онд
 
 
 
 
 
Төрийн бус
байгууллагын эрх зүйн зохицуулалт боловсронгуй болно
 
 
 
 
 
 
ХЗДХЯ
 
 
 
 
 
ЗГ-ын ХЭГ,
Хүний эрхийн үндэсний комисс
 
 
 
 
 
 
Улсын төсөв
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
32.
Хувийн хэвшлээс хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, эм, хэрэгслийн үр ашигтай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх болон түүнд оролцоход саад болсон үндэслэлгүй хориглолт хязгаарлалтыг илрүүлэн арилгахыг хөхиүлэн дэмжих
1.1.6.5
1. Хувийн хэвшлийн төлөөлөгчидтэй уулзалт ярилцлага зохион байгуулах;
 
2. Энэ чиглэлээр гарсан тогтоол шийдвэр нь практикт хэрхэн нийцэж буйд судалгаа хийж, хуурамч эм, бэлдмэл үйлдвэрлэх, худалдах, эм, бэлдмэлийн чанарын шаардлага, хадгалалтад тавих хяналтын үр дүнгийн байдалд мониторинг хийж  тодорхой арга хэмжээ авах
 
 
 
 
 
 
 
2007  онд
 
 
 
 
 
 
Үндэслэлгүй хориглолт арилна
 
 
 
 
 
 
 
ЭМЯ
 
 
 
 
 
ХЗДХЯ,
ҮХЯ,
хувийн хэвшлийн
байгууллагууд
 
 
 
 
 
Улсын төсөв,
тухайн
байгууллагуудын болон
ТББ-ын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
33.
 
 
 
 
 
 
 
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын эздээс өөрийн ажиллагчдад зориулж хүний эрхийг хангах тогтолцоо бий болгох, мэдээлэл, сургалт явуулахад нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх
 
1.1.6.7
 
 
 
 
 
1. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэдтэй хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх талаар уулзалт зохион байгуулах;
 
2.Ажиллагчдад зориулж хүний эрхийн мэдээлэл, сургалт явуулах;
 
3. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын эзэд, хүний нөөцийн ажилтнуудад сургалт явуулах (2 удаа);
 
4. Ажил олгогчоос хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөх болон бусад эрхүүдийг зөрчиж буй шалтгаан, нөхцөлийг мэргэжлийн хяналтын, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын зүгээс  тогтмол судлах, хяналт тавьж ажиллах, тэдгээрийг арилгах, энэ үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудыг идэвхтэй оролцуулах
 
 
 
 
2007 оны П улирлаас эхлэн улирал бүр
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2007 онд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2007-2008 онд
 
 
 
 
Мэдээлэл, сургалтыг тогтмолжуулсан байх
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хүний эрх зөрчигдөх явдал багассан байна
 
 
 
 
ХЗДХЯ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
НХХЯ
 
 
 
 
НХХЯ,Хүний эрхийн үндэсний комисс,
Хууль зүйн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,
 "Эмнэсти интернэишнл" ТББ
 
 
НХХЯ,Хүний эрхийн үндэсний комисс,
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,
Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо
 
 
 
 
 
 
 
 
Улсын төсөв,
тухайн байгууллагын болон
ТББ-ын  санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
34.
Амьжиргааны баталгаажих доод түвшинг тодорхойлохдоо хоол хүнс, хувцас хунар, орон гэр, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой наад захын хэрэгцээг харгалзан үзэх ба өнөөгийн үнэ ханшийг мөрдлөг болгох
2.4.2.1
 
 
 
 
1. Амьжиргааны баталгаажих доод түвшинг тухай бүр  шинэчлэн тогтоож байх аргачлалыг боловсронгуй болгох
 
 
 
 
 
 
 
2007-2008
онд
 
 
 
Амьжиргааны баталгаажиж доод түвшинг хүний наад захын хэрэгцээг хангаж чадахуйц хэмжээнд хүргэнэ
 
 
 
 
 
 
ҮСГ
 
 
 
 
 
 
НХХЯ
 
 
 
 
 
 
 
Улсын төсөв
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
35.
Дундаж тэтгэврийн хэмжээ, түүний дотор бүрэн тэтгэврийн доод хэмжээ, хувь тэнцүүлсэн тэтгэвэр, ердийн өвчин, ахуйн ослын улмаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр, нийгмийн даатгал, халамжийн  сангаас олгох жирэмсний, амаржсаны, хүүхэд асарсны болон халамжийн зэрэг тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинг хангахуйц хэмжээнд хүргэх.
1995 оноос өмнө тогтоогдсон тэтгэврийн зөрүүг арилгах, 2020 оноос хойш тогтоогдох тэтгэвэрт зөрүү үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх
2.4.2.8
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
1. Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр,  тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Халамжийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах;
 
2. 1995 оноос өмнө тогтоогдсон тэтгэврийн зөрүүг арилгах;
 
3. 2020 оноос хойш тогтоогдох тэтгэвэрт зөрүү үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний  үе шатыг тодорхойлох
 
 
 
 
 
 
2007 онд
 
 
 
 
 
 
 
 
 
 
2007 онд
 
 
 
 
 
 
 
 
 
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ хүний амьжиргааны хэрэгцээг хангана.
2020 оноос хойш тэтгэврийн зөрүү үүсэхээс сэргийлэх арга хэмжээг тодорхой үе шатаар хэрэгжүүлэх төлөвлөгөө гарна
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
НХХЯ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ЗГ-ын ХЭГ,
СЯ, ХЗДХЯ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Улсын төсөв
 
 
 
 
 
 
 
36.
Соёл, урлагийн бүтээлээ өмчлөх эрхийг баталгаажуулах ажлыг хялбаршуулан шуурхай болгох
 
 
 
2.3.2.4
 
Соёл, урлагийн бүтээлээ өмчлөх эрхийг баталгаажуулах ажлыг хялбаршуулан шуурхай болгох арга хэмжээ авах
 
 
 
2007 онд
 
 
Иргэд өөрийн бүтээлийг богино хугацаанд баталгаажуулах боломж бүрдэнэ 
 
 
 
ОӨГ
 
 
Шадар сайдын ажлын алба
 
 
 
Улсын төсөв
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
37.
 
 
 
 
 
 
Хөдөлмөр хамгаалал, үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуйн улсын хяналтыг урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсооход голлон чиглүүлж үр нөлөөг дээшлүүлэх
 
 
 
 
 
 
 
2.4.1.7
 
 
 
 
 
 
 
1. Хөдөлмөрийн болон үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлээр хамтарсан  үзлэг, шалгалт хийх ажлыг тогтмолжуулах;
 
2. Зөрчил илэрвэл зөрчил үүсэх болсон шалтгаан нөхцөлд судалгаа хийх, зөрчлийг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулах;
 
3. Урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, танин мэдэхүйн арга хэмжээ авах (гарын авлага, товхимол, зурагт хуудас г.м);
 
4. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа,эрүүл ахуйн тухай хуулийн төсөл боловсруулах
 
 
 
2007 оноос эхлэн улирал бүр
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2007 онд
 
 
 
 
 
 
 
 
 
Хөдөлмөр хамгаалал, үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуйн улсын хяналт сайжирснаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл дээшилнэ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
УМХГ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХЗДХЯ,
НХХЯ, Хууль зүйн үндэсний төв, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо
 
 
 
 
 
 
 
 
Улсын төсөв,
олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
38.
Эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, экологийн болон бусад салбарын бүх түвшний үндсэн чиглэл, төсөв, хөтөлбөр болон хууль тогтоомжид тусгай хэрэгцээ бүхий хүмүүсийн талаар тодорхой бүлэг, заалт оруулж, тахир дутуу иргэдийн эрх, ашиг сонирхлыг нь хамгаалах хуулиудыг боловсронгуй болгох зэрэг нэмэлт арга хэмжээ авна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
2.4.6.1
 
 
 
1. Эрүүл мэндийн тухай,
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Онцгой албан татварын тухай, Гаалийн тарифын тухай, Хөдөлмөрийн тухай, Барилгын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай,  Авто тээврийн тухай, Биеийн тамир,спортын тухай, Авто замын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах;
 
2. Шүүх, цагдаа болон эрүүл мэнд, соёл, боловсрол зэрэг төрийн үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцаж, ойлголцох дохионы орчуулагчтай болох асуудлыг судлан холбогдох арга хэмжээг авах;
 
3. Сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заах дохионы хэл болон барелл бичгээр хичээл заах нарийн мэргэжлийн багш  бэлтгэх анги нээж ажиллуулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авах.
 
 
 
 
 
2007 онд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2007-2008 онд
 
 
 
 
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд тав тухтай сурч, хөдөлмөрлөж,   амьдрах боломж бүрдэнэ
 
 
 
Ерөнхийлөгчийн Тамгын газар,
 
ХЗДХЯ
 
 
 
 
 
 
 
 
 
 
БСШУЯ
 
 
 
 
 
 
УИХ-ын Тамгын газар,
ЗГ-ын ХЭГ,
Хүний эрхийн үндэсний комисс
 
 
 
ХЗДХЯ,
ЭМЯ,
НХХЯ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Улсын төсөв,
олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
39.
Гудамж, талбай, нийтийн үйлчилгээний газар, ажлын байр, орон сууцанд тахир дутуу хүмүүст зориулсан тусгай тоноглол, хэрэгсэл байрлуулж тэдний ажиллах, зорчих болон бусад хэрэгцээ хангах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг өргөжүүлэх
 
 
 
 
 
 
 
 
 
2.4.6.3
 
 
 
 
 
 
1. Зарим гудамж, талбай, нийтийн үйлчилгээний газар, ажлын байр, орон сууцанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай тоноглол хэрэгслийг байрлуулах
 
 
 
 
2007-2008 онд
 
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах, зорчих хэрэгцээг хангах нөхцөл бүрдсэн байна
 
 
 
 
 
ХЗДХЯ
 
 
 
 
         НХХЯ,
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
ЭМЯ,
БХБЯ
 
 
 
 
 
Улсын төсөв,
олон улсын байгууллагын санхүүжилт
 
 
 
 
Хүний эрхийн талаархи олон улсын гэрээний биелэлт ба мониторинг хийх чиглэлээр
 
 
 
 
 
 
40.
 
Хүний эрхийн талаархи олон улсын гэрээнүүдийг тухайлан судалж ойрын үед Монгол Улс нэгдэн орох шаардлагатай гэрээ, конвенцийн жагсаалт гаргаж шийдвэрлэнэ
 
 
 
 
3.1.1.5
 
 
1.Ойрын хугацаанд нэгдэн орох  шаардлагатай гэрээний жагсаалтыг гаргах;
 
2.Конвенцид нэгдэн орох талаар судалгаа хийх.
 
 
 
 
2007 онд
 
 
 
Хүний эрхийг хангах хууль, эрх зүйн орчин сайжирна
 
 
 
 
ГХЯ
 
 
 
 
ХЗДХЯ
 
 
 
 
Улсын төсөв
 
 
 
 
 
 
 
 
41.
Хүний эрхийн үндэсний комиссоос хувь хүний эрх, аюулгүй байдлын талаархи олон улсын гэрээний биелэлтийг шалгах, тайлагнах, мэдээлэх, олон улсын гэрээнд заасан эрх зөрчсөн тухайн гомдлыг хянан шалгаж, зөрчлийг арилгах боломж, үр нөлөөг дээшлүүлнэ
 
 
 
 
 
3.1.2.9
 
 
1.Хувь хүний эрх, аюулгүй байдлын талаархи олон улсын гэрээний биелэлтийг шалгаж дүгнэлт гаргах хамтарсан ажлын хэсгийг байгуулж ажиллуулах;
 
2. Ажлын хэсгээс гарсан
дүгнэлтийг үндэслэн холбогдох арга хэмжээг авах
 
 
 
 
 
2007 онд
 
 
 
 
Олон улсын гэрээ, конвенцид заасан эрхээ хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ
 
 
 
 
Хүний эрхийн үндэсний комисс
 
 
 
 
 
ХЗДХЯ,
ГХЯ
 
 
 
 
Улсын төсөв болон олон улсын байгууллагын санхүүжилт