A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2007 оны 18 дугаар
                             тогтоолын 2 дугаар хавсралт
 
ХОГ ХАЯГДАЛ ГАРГАСНЫ ТӨЛБӨР ТООЦОХ АРГАЧЛАЛ
                                                 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн 20.2-т заасны дагуу тухайн нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдал гаргасны төлбөрийн хэмжээг хог хаягдлын эх үүсвэр тус бүрээр батална.
 
1.2. Хог хаягдал гаргасны төлбөрийг тухайн нутаг дэвсгэрт мөрдөхөөр батлагдсан хог хаягдлын нормативыг үндэслэн тогтооно.
 
Хоёр. Хог хаягдлын төлбөрийг тогтоох
 
2.1. Хог хаягдлын төлбөрийг тогтоохдоо дараахь нөхцөл байдлыг харгалзан үзнэ:
 
2.1.1. хог хаягдлын эх үүсвэрээс тэдгээрийг булах, устгах төвлөрсөн цэгийн алслагдсан байдал;
 
2.1.2. хог хаягдал ачих, буулгах арга ажиллагааны механикжсан байдал;
 
2.1.3. хог хаягдлын овор хэмжээнээс шалтгаалах тээврийн хэрэгслийн даац ашиглалтын үзүүлэлт;
 
            2.1.4. хог хаягдал булах, устгах төвлөрсөн цэгийн нөхөн сэргээлтийн байдал.
 
2.2. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хог хаягдал гаргасны төлбөрийг хог хаягдлын хүндийн жингийн нэгж хэмжээнд тооцож тогтооно.
 
2.3. Хог хаягдал гаргасны төлбөрийн хэмжээ нь иргэдийн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын хувьд ижил хэмжээтэй байж болно.
 
2.4. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шатах, тослох материал, түүхий эдийн үнэ болон хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөлгдсөнтэй уялдуулан хог хаягдал гаргасны төлбөрийн хэмжээг өөрчилж болно.
 
2.5. Хог хаягдал гаргасны төлбөрийн орлогыг Нийслэл, сумын хог хаягдлын үйлчилгээний санд төвлөрүүлнэ.
 
 
 
 
-------о0о-------