- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “АШИГТ МАЛТМАЛ АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ, ХОХИРОЛ БАГАТАЙ ЯВУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2006 оны 309 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
"АШИГТ МАЛТМАЛ АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ, ХОХИРОЛ БАГАТАЙ ЯВУУЛАХ ХӨТӨЛБӨР"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
¹
|
Зорилт
|
Арга хэмжээ
|
Хугацаа
|
Хариуцан гүйцэтгэх байгууллага
|
1.
|
Ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллага, уурхайн эдэлбэр газар талбайн тооллого явуулах, экологид учирсан хохирлыг тогтоон, түүнийг нөхөн төлүүлэх
|
1. Ашигт малтмалын ордыг ашиглаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага бүрийн уулын ажлын дэвсгэр зураг хийж, бүртгэх, эвдрэлд өртсөн талбайн хэмжээг тодорхойлох, эдэлбэр газарт нөхөн сэргээлт хийгээгүй талбайн хэмжээ, эзэлхүүнийг тогтоох
|
2007 оны II улирал
|
УМХГ, ҮХЯ, БОЯ
|
2. Эвдэрсэн газрын тооллого хийж тусгай зөвшөөрөл эзэмшигч, хариуцагчийг тогтоох
|
2007-2010 он
|
УМХГ, ҮХЯ, БОЯ, УМБГ
|
||
3.Өмнө нь ашиглагдаад нөхөн сэргээгдэлгүй орхигдсон төрийн өмчийн зарим уурхайнуудын нөхөн сэргээлтэд шаардлагатай зардлыг тооцоолж гаргах, эх үүсвэрийг шийдвэрлэх
|
2007 он
|
ҮХЯ, УМХГ, СЯ
|
||
4. Хохирлыг эзэмшигч, хариуцагчаар нь нөхөн төлүүлэх, хариуцагч нь тогтоогдоогүй газрын нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
|
2007 он
|
БОЯ, УМХГ
|
||
5. Эвдрэлд орсон болон нөхөн сэргээлт хийсэн талбайн улсын хэмжээний бүртгэл, мэдээллийн сүлжээ бүрдүүлэх
|
2010 он
|
УМХГ, ҮХЯ, БОЯ
|
||
2.
|
Нөхөн сэргээх ажлын журам, эдэлбэр газрын экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал, зааврыг шинэчлэн гаргах, ашигт малтмалын нэр төрөл, олборлож боловсруулах технологийн онцлогийг тусгасан газар, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн улсын стандартыг мөрдүүлэх
|
1. Ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын жил бүрийн байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээх төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, тайлан боловсруулах аргачлалыг шинэчлэх
|
2007 оны
I улирал
|
БОЯ, УМХГ
|
2. Биологийн нөхөн сэргээлт хийх аргачлалыг газар зүй, экологийн онцлогийг харгалзан шинжлэх ухаан, технологийн үндэслэлтэйгээр шинэчлэн, хаалтын үеийн нөхөн сэргээлтийн төсөл боловсруулах аргачлал бий болгох, ашигт малтмалыг хайх, олборлох явцад үүссэн газрын эвдрэлийг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээг шинэчлэн мөрдүүлэх
|
2007 оны
I улирлаас 2008 он
|
БОЯ, УМХГ, ШУА
|
||
3. Ашигт малтмалын нэр төрөл, олборлож, боловсруулах технологийн онцлогийг тусгасан газар, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн улсын стандартуудыг бий болгох
|
2007 оны
I улирал
|
БОЯ, ҮХЯ, УМХГ, Стандартчилал хэмжил зүйн төв
|
||
4. Эдэлбэр газрын экологи-эдийн засгийн үнэлгээг хөрсний үржил шим, бүтэцтэй нь уялдуулан тогтоох, экологийн хохирлын төлбөр, нөхөн төлбөр, хураамжийг тооцох, хариуцуулах, төлүүлэх эрх зүйн механизмыг бий болгох
|
2007 оны
I-II улирал
|
БОЯ, ХЗДХЯ, ҮХЯ, УМХГ
|
||
5. Уурхайг хэсэгчлэн болон бүхэлд нь хаах үеийн нөхөн сэргээлтийн төсөл, томоохон төсөлд хаалтын нөхөн сэргээлтийн сан байгуулах механизмыг бүрдүүлэх
|
2007 оноос
|
БОЯ, ҮХЯ
|
||
6. Орон нутгийн удирдлага, хэсгийн төлөөлөгч, байгаль орчны мэргэжилтэн, байцаагч нарыг нөхөн сэргээлтийн дүрэм, журам, стандарт, нөхөн сэргээлтийн арга, технологи, нөхөн сэргээлт хийгээгүйгээс гарах үр дагавар, экологийн хохирлын төлбөрийг тооцох, барагдуулах талаар сургалтад хамруулах
|
2007 оноос
|
БОЯ, УМХГ, ЦЕГ
|
||
7.Ашигт малтмалыг хайх, олборлох үйл ажиллагааг хориглох, хязгаарлах газар, бүс нутгийг тогтоох, жагсаалтыг гаргах
|
2008-2010 он
|
БОЯ, ШУА, Аймгийн Засаг дарга нар
|
||
8. Ашигт малтмалын орд газрууд хүртэлх улсын болон орон нутгийн чанартай авто замын засвар, арчлалтыг стандартын шаардлагын хэмжээнд байлгах асуудлыг тухайн ордыг ашиглаж байгаа аж ахуйн нэгжид хариуцуулах тогтолцоог бүрдүүлэх
|
2008-2010 он
|
ЗТАЖЯ, холбогдох аж ахуйн нэгж, байгууллагууд
|
||
3.
|
Ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны байгаль орчны нөхөн сэргээлтийн гүйцэтгэлд орон нутгийн байгаль орчныг хамгаалах болон хяналтын
байгууллагын зүгээс тавих хяналтыг сайжруулах
|
1. Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн тохиолдолд уурхайн эдэлбэр газрын байгалийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэж байх механизмыг бүрдүүлэх, энэ ажилд төв, орон нутгийн хяналт, зохицуулалтыг сайжруулах
|
2007 он
|
ҮХЯ, УМХГ, Аймгийн Засаг дарга нар
|
2. Аймгуудад нөхөн сэргээлтийн дэд хөтөлбөр боловсруулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим томоохон компани, аж ахуйн нэгжүүдээр нөхөн сэргээлтийн хөтөлбөр хийлгэх
|
2007 оны
I улирал
|
Аймгийн Засаг дарга нар, холбогдох аж ахуйн нэгж, байгууллагууд
|
||
3. Хайгуулын үйл ажиллагаа дууссаны дараа нөхөн сэргээлтийг заавал хийлгэх шаардлагыг орон нутгийн байгаль орчны албад, мэргэжлийн хяналтын газрууд хэрэгжүүлдэг болох
|
2007-2010 он
|
УМХГ, Аймгийн Засаг дарга нар
|
||
4. Орон нутагт байгаль орчны албад, мэргэжлийн хяналтын газруудын ажлын уялдааг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх, жил бүр 2-оос доошгүй удаа нөхөн сэргээлтийн явцтай танилцан дүгнэлт гаргаж байх байнгын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэх
|
2007 оноос
|
УМХГ, БОЯ, Аймгийн Засаг дарга нар
|
||
4.
|
Хайгуул, ашиглалтын хаягдалгүй, байгаль орчинд халгүй технологийг нэвтрүүлэх, нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагыг бий болгох
|
1. Нөхөн сэргээлтийн ажил эрхэлдэг мэргэжлийн алба, аж ахуйн нэгжийг байгуулж нөхөн сэргээлт хийгдээгүй болон дутуу хийгдсэн газрыг нөхөн сэргээх арга хэмжээ авч, зардлыг нөхөн төлүүлэх механизмыг бүрдүүлэх
|
2007-2010 он
|
БОЯ
|
2. Алтны шороон орд болон бусад ашигт малтмалын ашиглалтын байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг сонгон мөрдүүлэх, энэ талаар гарч байгаа тэргүүний арга туршлагыг нийтэд дэлгэрүүлэх
|
2007-2010 он
|
ҮХЯ, УМХГ
|
||
3. Ашигт малтмалыг экспортод гаргахдаа хөрш орнуудтай байгуулсан авто тээврийн хэлэлцээрийн дагуу тээвэрлэлтийг зохион байгуулах, улс хоорондын тээвэрлэлтийн гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэх
|
2007-2010 он
|
ЗТАЖЯ, БОЯ
|
||
4. Алт, хайлуур жонш, нүүрс зэрэг ашигт малтмалыг гар аргаар олборлосон тохиолдолд нөхөн сэргээлтийг заавал хийж байх эрх зүйн орчин бүрдүүлэх, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгох
|
2008-2009 он
|
БОЯ, ҮХЯ,
Аймгийн Засаг дарга нар
|
||
5.
|
Уул уурхайн нөхөн сэргээлтийн хяналтын механизмыг боловсронгуй болгох, мэдээлэл сурталчилгаа, сургалт, семинар зохион байгуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх
|
1. Нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон талбайд мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэх үйл ажиллагааг жигдрүүлэх
|
2008-2010 он
|
БОЯ, УМХГ
|
2. Нөхөн сэргээлт хийгээгүй орхисон аж ахуйн нэгж, байгууллага болон эвдэрч өөрчлөгдсөн талбайн талаар мэдээлэх, нөхөн сэргээлтийг стандартын дагуу мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах, байгальд ээлтэй, хаягдалгүй технологиор ашигт малтмал ашиглахыг дэмжиж сурталчлах
|
2008-2010 он
|
БОЯ, УМХГ, ҮХЯ
|
||
3. Нөхөн сэргээлтийн хөрөнгө барьцаалах, үүсмэл ордыг ашиглах, хайгуулын талбайг нөхөн сэргээхэд зөрчил гаргасан, нөхөн сэргээлтийн ажлыг орхигдуулсан, чанаргүй хийсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, тендер зарлан уг талбайг бусад аж ахуйн нэгжид шилжүүлэх, шинээр лиценз олгохгүй байх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах
|
2007 оны
I улирлаас
|
БОЯ, ҮХЯ, УМХГ
|
||
4. Төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага хамтран хяналт тавьж ажиллах
|
2007 оны
I улирлаас
2010 он
|
УМХГ, Аймгийн Засаг дарга нар, БОЯ
|
||
5. Ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад зориулан техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн талаар сургалт семинар тогтмол зохион байгуулж байх
|
2007-2010 он
|
БОЯ, УМХГ,
Аймгийн Засаг дарга нар
|
||
6. Орон нутгийн удирдлага, хэсгийн төлөөлөгч, байгаль орчны мэргэжилтэн, байцаагч нарыг нөхөн сэргээлтийн дүрэм, журам, стандарт, нөхөн сэргээлтийн арга технологи, нөхөн сэргээлт хийгээгүйгээс гарах үр дагавар, экологийн хохирлын төлбөрийг тооцох, барагдуулах талаар сургалтад хамруулах
|
2007-2010 он
|
БОЯ, УМХГ,
Аймгийн Засаг дарга нар
|
||
7. Нөхөн сэргээлтийн асуудлаар гадаадтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх, гадаадын байгууллагын тусламж дэмжлэгийг авах
|
2007-2010 он
|
БОЯ, УМХГ
|
||
6.
|
Нөхөн сэргээлтийн талаар улирал бүр мэдээ авах, улсын статистик мэдээнд хамруулах
|
1. Нөхөн сэргээлтийн маягт батлан гаргаж мөрдүүлэх
|
2007 оны
I улирлаас эхлэн
|
Үндэсний статистикийн газар
|
2. Аймаг орон нутагт нөхөн сэргээлт хийж байгаа тайланг жил бүр авч хэлэлцэх
|
БОЯ, ҮХЯ, Үндэсний статистикийн газар
|
Текст томруулах
A
A
A