A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2006 оны 315 дугаар
                        тогтоолын  2 дугаар хавсралт
 
                ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ  ТӨЛӨВЛӨГӨӨ
 
                                                                                                                                                                                               
Д/д
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
Хэрэгжүүлэх
хугацаа
Санхүүжилтийг
хариуцах байгууллага
Арга хэмжээг зохион байгуулах байгууллага
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх,
хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын удирдлага, зохион байгуулалт,
хяналтыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд
1.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймаг, нийслэл, дүүргийн  салбар зөвлөлүүдийг шинэчлэн байгуулж, үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулах
2007- 2010
Аймаг, нийслэлийн  Засаг даргын тамгын газар
ХЗДХЯ, ЗТАЖЯ,
Аймаг, нийслэлийн ИТХ
 
 2.
 
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ослын шалтгаан нөхцлийг нарийвчлан тогтоож, нийгэм, иргэдэд учрах хор, хохирлыг багасгах оновчтой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх
2007
ЦЕГ
ЦЕГ, ЗЦГ
3.
 
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албыг  бэхжүүлэх санал боловсруулж шийдвэрлүүлэх
2007- 2008
СЯ, ЦЕГ, Аймаг, нийслэлийн  Засаг даргын тамгын газар
ХЗДХЯ,
Аймаг, нийслэлийн  Засаг даргын тамгын газар
4.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд хууль хяналтын байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болох, сүлжээний шуурхай байдлыг хангах арга хэмжээ авах
2007 - 2008
ХЗДХЯ,
ЗТАЖЯ
ХЗДХЯ,
ЗТАЖЯ
5
Эрүүгийн болон захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тайлбар гаргуулах талаар санал боловсруулах
2007
ЦЕГ
ХЗДХЯ
6
Тээврийн хэрэгслийн татвар,  жолоочийн  хариуцлагын даатгалын тогтолцоог боловсронгуй болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх
2007 - 2008
ЦЕГ, ҮТЕГ, УНДГ
СЯ, ХЗДХЯ
7
Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажлын удирдлага зохион байгуулалт, арга хэлбэрийг боловсронгуй болгох зорилгоор гадаад орнуудад туршлага судлах, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах
2007 - 2008
ЗТАЖЯ, ЦЕГ
ХЗДХЯ,
ЗТАЖЯ
8
Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөтгөх,  олон талт арга хэмжээг хэрэгжүүлж үнэлэлт дүгнэлт өгч байх.
2007 - 2010
ЦЕГ, Аймаг, нийслэлийн  Засаг даргын тамгын газар
ХЗДХЯ,
Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын тамгын газар
9
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх эрүүгийн болон захиргааны  хариуцлагыг чангатгах, зөрчилд нь тохирсон арга хэмжээг авч эхлэх 
 
2007
ЦЕГ
ХЗДХЯ
10.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын  хууль,  тогтоомж зөрчигчдөд бэлэн бусаар торгууль ногдуулах арга хэмжээг судалж хэрэгжүүлэх
 
2007
СЯ, ЦЕГ
ХЗДХЯ
11.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албаны алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сонгон шалгаруулах төлөвлөгөө гарган давтан болон зайны сургалтыг зохион байгуулах
2007 - 2010
ЗЦГ
ХЗДХЯ,
ЦЕГ
12
Замын хөдөлгөөнд тавих хяналтыг боловсронгуй болгох зорилгоор дүрс бичлэгийн хяналтын систем ашиглах шинэ дэвшилтэт технологийг судалж нэвтрүүлэх, хууль хяналтын байгууллага, иргэдэд хүргэх мэдээллийг шуурхай болгох
2007 - 2008
ЗТАЖЯ, Нийслэлийн Засаг дарга
ХЗДХЯ,
СЯ, ЗТАЖЯ
13.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албаны алба хаагчдын цалин, нийгмийн хангамжийг сайжруулах арга хэмжээ авах
 
2007 - 2010
ЦЕГ
СЯ,
ХЗДХЯ
14.
Хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний саатлыг багасгахад чиглэгдсэн хөдөлгөөн зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ авч  хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх.
2007 - 2010
СЯ
Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын тамгын газар,  ЗЦГ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
зорилгоор замын хөдөлгөөний таатай нөхцлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд
15
Нийслэлийн авто замын сүлжээг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан шинээр болон хоёр өөр төвшинд баригдах замын нөөц газруудыг тогтоож хадгалах, эдгээр замыг дэс дараатай бариулах
 
2007- 2010
Нийслэлийн  Засаг дарга
БХБЯ,
Нийслэлийн Засаг даргын тамгын газар
16
 Тээврийн хэрэгслийн зогсоолын асуудлыг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан иж бүрэн шийдэх, дотно, гадна талд  автомашины зогсоолын талбайгүй барилгад газар  олголт хийхгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэн хэрэгжүүлэх
2007- 2008
Аймаг, нийслэлийн  Засаг дарга нар
БХБЯ, Аймаг,
нийслэлийн Засаг даргын тамгын газар
17
Аймаг, нийслэлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, гэрэлтүүлэггүй болон шинээр байгуулах хорооллын замыг гэрэлтүүлэгтэй болгох арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх
 
 
2007- 2010
Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын тамгын газар
ЦЕГ
18
Автозамын хөдөлгөөний ачааллын байдлыг харгалзан гудамж, зам талбайг өргөтгөх, шинэчлэх, засварлах, тэмдэг, тэмдэглэл, гэрэл дохио тавих ажлыг улсын төсөв, замын сангийн хөрөнгөөр хийлгэх
2007- 2010
СЯ
Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын тамгын газар
19
Нийслэл, орон нутгийн замын санг хуулийн дагуу бүрдүүлж, автозам, замын байгууламжийг засаж арчлах, тэмдэгжүүлэх, хамгаалахад зарцуулах.
 
2007 - 2010
ЗТАЖЯ,
Сангийн яам
ЗТАЖЯ,
Аймаг, нийслэлийн Засаг дарга нар
20
Хөдөлгөөний аюулгүй байдалд  сөргөөр нөлөөлөх зам, замын байгууламжийн эвдрэлийг шуурхай засаж байх талаар орон нутаг, нийслэлийн замд мөрдөх норм стандарт гаргаж хэрэгжүүлэх. Энэ ажилд тавих хяналтыг тогтмолжуулан, үр нөлөөг дээшлүүлэх.
 
2007 - 2008
ЗТАЖЯ,
Аймаг, нийслэлийн Засаг дарга нар
ЗТАЖЯ,
ЗЦГ,
УМХГ
21
Олон улсын болон улсын чанартай замуудад хяналт, арчлалт хийж байх  үйлчилгээ хяналтын цэгүүдийг бий болгож  ажиллуулах. Нийслэлийн замыг хариуцах эзэнтэй болгох.
2007- 2008
ЗТАЖЯ,
Нийслэлийн  Засаг дарга нар
ЗТАЖЯ,
УМХГ, ЦЕГ, Нийслэлийн  ЗДТГ
22
 Автозамаас шалтгаалан гарч байгаа осол аваарын тухай мэдээллийг замын чиглэл бүрээр гаргаж холбогдох арга хэмжээг авах
 
2007
ЗТАЖЯ, ЗЦГ
ЗТАЖЯ, ЗЦГ
23
 Явган зорчигчидод зориулсан нүхэн болон гүүрэн гармуудыг байгуулах тэдний хөдөлгөөнийг тусгаарлах хайс, хашлага, чиглүүлэх байгууламж хийлгэн ашиглах замаар явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний огтлолцлыг бууруулах  арга хэмжээ авч хэрэгжүүлэх 
2007 - 2010
Аймаг, нийслэл, дүүргийн ИТХ, Засаг дарга нар
ЗТАЖЯ, Аймаг,
нийслэл, дүүргийн 
Засаг дарга нар
 
24
Улс, нийслэл, орон нутгийн замд хөдөлгөөн зохицуулах  замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио шинээр тавих, засвар үйлчилгээг хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
2007 - 2010
ЗТАЖЯ, Аймаг, нийслэл, дүүргийн ИТХ, Засаг дарга нар
ЗТАЖЯ, Аймаг, нийслэл, дүүргийн  Засаг дарга нар
25
Хот төлөвлөлтийн бодлого боловсруулахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлыг онцгойлон анхаарч байх, одоо байгаа эмх замбараагүй, төлөвлөлтгүй баригдсан барилга, хашаа байшинг цэгцлэх, ялангуяа эмнэлгийн болон галын түргэн тусламжийн машин орох, гарах замыг хаасан газруудыг нэн даруй цэгцлэх
2007 - 2008
Аймаг, нийслэл, дүүргийн ИТХ, Засаг дарга нар
Аймаг, нийслэл, дүүргийн  Засаг дарга нар
Хөдөлгөөнд оролцогчдын сахилга, соёлыг дээшлүүлэх хариуцлагыг
дээшлүүлэх зорилтын хүрээнд
 
 26
Иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн мэдлэг, дадлага олгох, системтэй сургалтыг зохион байгуулах дэд хөтөлбөр гаргаж хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх
2007 - 2008
ЗЦГ
БСШУЯ,
ХЗДХЯ,
ЦЕГ
 
 
 
 
  27
Хүүхдийг замын хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөнд оролцох дадлага эзэмшүүлэхэд эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор 1-10-р ангийн хүүхдэд зориулсан сурах бичиг, багш нарт зориулсан заах арга зүйн гарын авлага, хүүхдэд зориулсан тестийн номыг бэлтгэн гаргаж  ЕБС-ийн хичээлийн программд оруулж хэрэгжүүлэх
2007 - 2010
БСШУЯ,
ЦЕГ
БСШУЯ, ХЗДХЯ,
ЗЦГ, Нийслэлийн боловсролын газар,
Аймгийн боловсрол соёлын төв
28
Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх давтан сургалтын системийг боловсронгуй болгох.
2007
ЗЦГ
ХЗДХЯ, ЗТАЖЯ, БСШУЯ
 
 
 
 
   29
 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, заавар, стандарт болон гарч байгаа зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, тэдгээрээс үүссэн хохирлын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж, хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх талаархи ажлын агуулга, хэлбэр, чанар, үр нөлөөг дээшлүүлэх.
 
2007- 2010
ЗЦГ,
Хэвлэл, мэдээллийн байгууллагууд
ХЗДХЯ, Хэвлэл, мэдээллийн байгууллагууд
30
ЗЦГ-ын дэргэд телевиз, радиогийн студийг бий болгож замын хөдөлгөөнд иргэн бүрийг соёлтой оролцох, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор радио, теле нэвтрүүлэг, санамж зөвлөмж, сэрэмжлүүлэг тогтмол явуулах 
2007- 2010
ЦЕГ
ЗЦГ
31
Тээврийн хэрэгсэл эзэмшигч авто аж ахуй бүхий байгууллагууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх харуцлагын тогтолцоог боловсронгуй болгох.
2007 - 2008
ЗЦГ
ЗЦГ, Аж ахуйн нэгж, байгууллага
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослын шалтгаан нөхцлийг судлах судалгааг
боловсронгуй болгож тодорхой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зорилтын хүрээнд
 
 
 32
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын шалтгаан, нөхцлийг судлах судалгааны арга зүйг боловсронгуй болгох, судалгаа дүн шинжилгээний ажилд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх
2007 - 2008
ЗЦГ
ХЗДХЯ,
ЗТАЖЯ,
ЦЕГ
33
 Замын нөхцлөөс шалтгаалан гарсан зам тээврийн осол, хэргийг арилгуулах  арга хэмжээг шуурхай авах.
2007 - 2010
ЗТАЖЯ, ЦЕГ
ЗТАЖЯ,
ЗЦГ
 
 
 34
Зам тээврийн осолд явган зорчигч олонтаа өртдөг газруудын судалгаа гарган урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
2007 - 2010
ЗЦГ
Аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ, ЗЦГ
 
 
35
Зам тээврийн осол, хэргийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох. Суурин болон хөдөлгөөнт хэлбэрийн цахим сүлжээг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчигчдийн талаархи мэдээллийг цуглуулах, шалгах, шийдвэрлэх ажиллагаанд ашиглах.
2007-2010
ЦЕГ
ХЗДХЯ, ЗЦГ
 
 
36
 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн жолооч, хөдөлгөөнд оролцогчдын талаар харъяалах байгууллага, хороо, багт  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын албанаас мэдэгдэл, шаардлага өгч, урьдчилан сэргийлэх ажил зохиолгон хариу авах явдлыг хэвшил болгох.
2007
ЗЦГ
Аймаг, нийслэл, дүүргийн Цагдаагийн газар, хэлтэс
Тээврийн хэрэгслийн техникийн шаардлага, ашиглалт аюулгүй ажиллагаанд
тавих хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд
 
 
 
  37
 
Тээврийн хэрэгслүүдийн ашиглалт, техникийн байдалд судалгаа явуулж, гааль, татварын бодлогоор зохицуулалт хийх.
2007 - 2010
ЗТАЖЯ
ЗТАЖЯ, ХЗДХЯ,
СЯ
38
Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих хяналтыг  боловсронгуй болгох, гудамж замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих хяналтыг сайжруулах.
2007- 2010
ЗТАЖЯ,
ЗЦГ
ЗТАЖЯ, ЗЦГ
39
Тээврийн хэрэгслийн засвар, техникийн үйлчилгээг явуулах газруудын үйлчилгээний стандарт, нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд тавих шаардлага, стандартыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх, зөвшөөрөлгүйгээр хулгайн тээвэр хийх явдлыг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах
 
2007 - 2008
Аймаг, нийслэлийн  Засаг дарга нар
ЗТАЖЯ, Аймаг, нийслэлийн  Засаг дарга нар, СХЗҮТ
40
Тээврийн хэрэгслийн техникийн хяналтыг оношлогооны зориулалтын багаж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар чанарын өндөр түвшинд зохион байгуулах, үзлэг оношлогооны улсын нэгдсэн сүлжээ бий болгох.
2007
ЗТАЖЯ
ЗТАЖЯ
41
 
Тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээ эрхлэгчдэд тавих шаардлагыг өндөржүүлэх арга хэмжээ авах
2007 - 2008
ЗТАЖЯ, Аймаг, нийслэлийн  Засаг дарга нар
ЗТАЖЯ,
УТХГ, Аймаг, нийслэлийн  Засаг дарга нар
 
 
 
 
----- о О о -----