A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСГҮҮД НИЙСЛЭЛ, ДҮҮРГҮҮДЭД АЖИЛЛАХ ЯВЦАД ГАРСАН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Бүлэг: 1979
                                                                                                               Засгийн газрын 2007 оны 70 дугаар тогтоолын хавсралт
 
ЗАСГИЙН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСГҮҮД НИЙСЛЭЛ, ДҮҮРГҮҮДЭД АЖИЛЛАХ ЯВЦАД ГАРСАН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
¹
                                         Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл                 
Хугацаа
Хариуцах хүн
Багануур дүүрэг
1
Азийн хөгжлийн банкны МОН-1847 төслөөр баригдсан 58 айлын орон сууцны инженерийн шугам сүлжээний халуун усны шугам, тоноглолын зардлын 20.0 сая төгрөг болон уг орон сууцны төсөвт өртгийн орон нутгаас гаргах 25 хувьд ногдох 89.0 сая төгрөгийн санхүүжилтийн асуудлыг  судалж дэмжлэг үзүүлэх
2007 оны эхний хагаст
 
 
БХБЯ, Ж.Наранцацралт
НЗДТГ, Ц.Батбаяр
 
 
2
"40000 орон сууц" хөтөлбөрийн хүрээнд 550 айлын орон сууц барих асуудлыг судалж шийдвэрлэх
2007-2009 онд
БХБЯ, Ж.Наранцацралт
НЗДТГ, Ц.Батбаяр
3
Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд ашиглагдаж байгаа рентген аппарат, амьсгалын аппарат, кардиомонитор, шүдний эмчилгээний суурин машин, гематологийн анализатор зэрэг тоног төхөөрөмжийг шинэчлэх, тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах
2007-2008 онд
ЭМЯ, Д.Туяа
НЗДТГ, Ц.Батбаяр
4
"Багануур" ХК-ийн нүүрсний борлуулалтын үнийг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх
2007 онд
ТЭХЯ, Б.Эрдэнэбат
5
"Багануур" ХК-ийн техник, тоног төхөөрөмжийг үе шаттай шинэчлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гаргах  боломжийг судалж үзэх
2007-2008 онд
ТЭХЯ, Б.Эрдэнэбат
СЯ, Н.Баяртсайхан
6
"Багануур" дулааны станцын тоног төхөөрөмж, шугам сүлжээний шинэчлэлд шаардагдах хөрөнгийн болон хувьчлалын үед үүссэн өр, авлагыг барагдуулах асуудлыг судалж шийдвэрлэх
2007 онд
ТЭХЯ, Б.Эрдэнэбат
СЯ, Н.Баяртсайхан
 
Баянгол дүүрэг
1
Дүүрэгт 150 ортой эмнэлгийн барилга шинээр барих болон дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд эмчилгээ, оношилгооны рентген болон ЭХО аппарат, шүдний кабинетийн техник, тоног төхөөрөмж олгох асуудлыг судалж шийдвэрлэх
2007-2009 онд
СЯ, Н.Баяртсайхан
ЭМЯ, Д.Туяа
2
Дүүрэгт спортын цогцолбор барих асуудлыг судалж шийдвэрлэх арга хэмжээ авах
2007-2009 онд
БСШУЯ,  Ө.Энхтүвшин
НЗДТГ, Ц.Батбаяр
3
Ажлын ачааллыг харгалзан дүүргийн татварын байцаагчдын тоог нэмэгдүүлэх, техник хэрэгслээр хангах арга хэмжээг судалж шийдвэрлэх
2007 оны эхний хагаст
СЯ, Н.Баяртсайхан
ҮТЕГ, Л.Зориг
4
"ТЭЦ-4" дулааны цахилгаан станцын үндсэн хөрөнгийн үнэлгээг шинэчлэн, дахин үнэлэх асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах
2007 онд
ТЭХЯ, Б.Эрдэнэбат
ТӨХ, Д.Сугар
5
"ТЭЦ-4" дулааны цахилгаан станцын цэвэр усны болон тунгаасан усны шугам, өндөр хүчдэлийн кабель шугамд үзлэг хийж,  эдгээр байгууламж дээр баригдсан барилга обьект, буусан айлуудыг нүүлгэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх
2007 онд
УМХГ, У.Хүрэлсүх
НЗДТГ, Ц.Батбаяр
6
"ТЭЦ-4" дулааны цахилгаан станцад үүссэн өрийг барагдуулах, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх асуудлыг судалж холбогдох арга хэмжээ авах
2007 онд
СЯ, Н.Баяртсайхан
ТЭХЯ, Б.Эрдэнэбат
7
 
 
Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй "ГУМ" зэрэг эх орны сүүний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өргөнөөр ашиглах арга хэмжээ авах
2007 оноос
БСШУЯ, Ө.Энхтүвшин
НЗДТГ, Ц.Батбаяр
Чингэлтэй дүүрэг
1
Дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн цэцэрлэг шинээр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх
2007-2008 онд
БСШУЯ, Ө.Энхтүвшин
2
Ерөнхий боловсролын 8 жилийн 61 дүгээр дунд сургуульд спорт заал, номын сан барих асуудлыг судалж шийдвэрлэх
2007-2008 онд
БСШУЯ, Ө.Энхтүвшин
НЗДТГ, Ц.Батбаяр
Сонгинохайрхан дүүрэг
1
Дүүргийн шинэ суурьшлын бүс Баянгол, Тахилт, Толгойтын  баруун салаанд сургууль, цэцэрлэгийн барилга барих асуудлыг судалж шийдвэрлэх арга хэмжээг үе шаттай авах
2007-2008 онд
БСШУЯ, Ө.Энхтүвшин
НЗДТГ, Ц.Батбаяр
2
Баянхошуу, Толгойтын гэр хорооллын цахилгаан эрчим хүчний хүчдэлийг сайжруулах арга хэмжээ авах
2007 оны П улирлаас
ТЭХЯ, Б.Эрдэнэбат
НЗДТГ, Ц.Батбаяр
Хан-Уул дүүрэг
1
Дүүргийн нутаг дэвсгэрт оршдог үйлдвэрүүдийг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх
2007-2008 онд
ҮХЯ, Н.Баяртсайхан
НЗДТГ, Ц.Батбаяр
2
Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд рентген аппарат олгох асуудлыг шийдвэрлэх
2007 онд
ЭМЯ, Д.Туяа
3
Ажилчны соёлын ордны менежментийн хувьчлал, үйл ажиллагааны үр дүнг судалж, холбогдох арга хэмжээ авах
2007 онд
ТӨХ, Д.Сугар
НЗДТГ,  Ц.Батбаяр
4
Дүүргийн эмнэлэг, ерөнхий боловсролын сургуулиудын цайны газрын өмчлөл, харъяаллын байдлыг судалж шаардагдах арга хэмжээ авах
2007 онд
НЗДТГ, Ц.Батбаяр
 
Сүхбаатар дүүрэг
1
Нийгмийн даатгалын сангийн орлогоос санхүүжүүлж буй  нийгмийн даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны зардлын хувийг 5.0  хүртэл хувиар нэмэгдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах
2007 онд
НХХЯ, Д.Дэмбэрэл
УНДЕГ, М.Далайхүү
2
Дүүргийн Замын цагдаагийн тасгийг байртай болгох асуудлыг судалж шийдвэрлэх
2007-2008 онд
ХЗДХЯ, Д.Одбаяр
НЗДТГ, Ц.Батбаяр
Баянзүрх дүүрэг
1
Зориулалтын ажлын байргүй 12 хороог ажлын байртай болгох асуудлыг үе шаттай шийдвэрлэх
2007-2009 онд
СЯ, Н.Баяртсайхан
НЗДТГ, Ц.Батбаяр
2
Баянзүрхийн гүүрний баруун талд суурьшсан 20 дугаар хороо /Гачуурт тосгон/-ны айл өрхүүдийн байдлыг судалж, тэдэнд  шинээр газар олгох асуудлыг  шийдвэрлэх
 
2007 онд
 
НЗДТГ, Ц.Батбаяр
3
12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн зарим газарт соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх
2007-2008 онд
НЗДТГ, Ц.Батбаяр
Багахангай дүүрэг
1
Гал унтраах ангид Галын депогийн барилга шинээр барих, эсхүл одоогийн барилгыг өргөтгөх боломжийг судалж шийдвэрлэх
2007-2008 онд
ХЗДХЯ, Д.Одбаяр
НЗДТГ, Ц.Батбаяр
2
Гал унтраах ангийн гамшиг ослын үед ажиллах зориулалтын багаж хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцас зэргээр хангагдсан  байдалд үзлэг шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээ авах
2007 онд
ХЗДХЯ, Д.Одбаяр
НЗДТГ, Ц.Батбаяр
3
Цагдаагийн тасгийг зориулалтын байртай болгох асуудлыг судалж шийдвэрлэх
2007-2008 онд
ХЗДХЯ, Д.Одбаяр
4
"Хангай" цогцолбор сургуулийн хичээлийн байрыг өргөтгөх асуудлыг судалж шийдвэрлэх
2007-2008 онд
БСШУЯ, Ө.Энхтүвшин
НЗДТГ, Ц.Батбаяр
5
Эрүүл мэндийн нэгдлийг цусны биохимийн шинжилгээ хийх лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах
2007 онд
ЭМЯ, Д.Туяа
6
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсруулах үйлдвэрүүдийг тус дүүрэгт шилжүүлэн байршуулах болон Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх
2007-2008 онд
ҮХЯ, Н.Баяртсайхан
НЗДТГ, Ц.Батбаяр
Налайх дүүрэг
 
1
Дүүргийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын газар эзэмшлийн болон аж ахуйн нэгжүүдээс ашигт малтмалын хайгуул ашиглалт явуулж байгаа байдалд хамтарсан шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авах
2007-2008 онд
ЗТАЖЯ, Ц.Цэнгэл
ТЭХЯ, Б.Эрдэнэбат
ҮХЯ, Н.Баяртсайхан
УМХГ, У.Хүрэлсүх
НЗДТГ, Ц.Батбаяр
2
5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 4 байрыг засварлаж хувьчлах, бусад 8 байрыг орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх
2007 онд
ТӨХ, Д.Сугар
БХЯ, М.Сономпил
НЗДТГ, Ц.Батбаяр
3
Дүүргийн 58, 67 дугаар байруудыг оршин суугчдад нь хувьчлах асуудлыг шийдвэрлэх
2007-2008 онд
ТӨХ, Д.Сугар
НЗДТГ, Ц.Батбаяр
4
Эрүүл мэндийн нэгдэлд хүүхдийн сэхээн амьдруулах аппарат, мэс заслын иж бүрэн багаж олгох асуудлыг шийдвэрлэх
2007 онд
ЭМЯ, Д.Туяа
5
Нүүрсний уурхайд ажиллаж байсан иргэдэд нөхөн олговор үргэлжлүүлэн олгох асуудлыг судалж шийдвэрлэх
2007 оноос
ТЭХЯ, Б.Эрдэнэбат
НХХЯ, Д.Дэмбэрэл
6
Гар аргаар ашигт малтмал олборлож байгаа зарим газарт шалгалт хийх, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг түргэвчлэх
2007 оны
П улиралд
ТЭХЯ, Б.Эрдэнэбат
ҮХЯ, Н.Баяртсайхан
Нийслэлийн хэмжээнд
 
1
Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд худалдаалж байгаа махны үнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авч, нөөцийн мах борлуулах, үүнтэй холбогдсон зарим асуудлыг шийдвэрлэх
2007 онд
ХХААЯ, Д.Тэрбишдагва
НЗДТГ, Ц.Батбаяр
2
Орон нутгийн захиргааны байгууллага болон эрүүл мэнд, цагдаагийн байгууллагад ажиллагсдын орон сууцны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтарч ажиллах
2007-2009 онд
ХЗДХЯ, Д.Одбаяр
ЭМЯ, Д.Туяа
НЗДТГ, Ц.Батбаяр
3
Яаралтай тусламжийн төвийн түргэн тусламжийн авто парк шинэчлэлийг ээлж дараатай шийдвэрлэх арга хэмжээ авах
2007-2008 онд
ЭМЯ, Д.Туяа
4
Нийслэл, дүүргийн ЗДТГ, хороонд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний ажилтнуудын албан тушаалын ангилал, зэрэглэлийг нэмэгдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах
2007 онд
НХХЯ, Д.Дэмбэрэл
ЗГХЭГ, С.Батболд
 
5
Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, орчинд үзүүлж буй нөлөөллийг судалж, шаардлагатай арга хэмжээ авах
2007 онд
УМХГ, У.Хүрэлсүх
НЗДТГ, Ц.Батбаяр
6
Туул голын эрэг дагуухь элс, хайргыг хууль бусаар олборлож байгаа үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авах
2007 оны
П улиралд
БОЯ, И.Эрдэнэбаатар
УМХГ, У.Хүрэлсүх
НЗДТГ, Ц.Батбаяр
7
Нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагын автомашины нэгдсэн парк бий болгох асуудлыг судалж шийдвэрлэх
2007-2008 онд
СЯ, Н.Баяртсайхан
ХЗДХЯ, Д.Одбаяр
8
Иргэний бүртгэл, мэдээллийн албанд хүнд суртал, чирэгдэл их байгаатай холбогдуулан энэ талаар мөрдөгдөж байгаа хэт олон дүрэм, журам, заавруудыг нэгтгэх, хялбаршуулах, зарим хууль тогтоомжийг шинэчлэх арга хэмжээ авах
2007 онд
ХЗДХЯ, Д.Одбаяр
ЗГХЭГ, С.Батболд
 
9
Улсын мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, дүүрэгт мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц бий болгох асуудлыг судалж санал боловсруулах
2007 онд
ЗГХЭГ, С.Батболд
УМХГ,У.Хүрэлсүх
10
Нийслэлд 2-3 жилийн сургалттай Мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвүүд байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх
2007-2008 онд
БСШУЯ, Ө.Энхтүвшин
НЗДТГ, Ц.Батбаяр
11
Зарим иргэдээс тавьж буй санал, хүсэлтийг харгалзан тэтгэврийн зөрүү арилсан байдлыг судалж, саналаа Засгийн газарт танилцуулах
2007 оны
Ү сард
НХХЯ, Д.Дэмбэрэл
12
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, гадаад, дотоодын хөдөлмөр зуучлалын үйлчилгээ, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар нийслэлийн Хөдөлмөрийн биржийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах
2007 оноос
НХХЯ, Д.Дэмбэрэл
13
Өрхийн эмнэлгүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, эмчээр хангах асуудлыг судалж шийдвэрлэх
2007-2008 онд
СЯ, Н.Баяртсайхан
ЭМЯ, Д.Туяа