- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
1.5.48. "аюулгүй байдлын үзлэг шалгалт" гэж эрх бүхий байгууллагаас нисэх буудал, агаарын тээвэрлэгч, нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага болон бусад байгууллага Үндэсний хөтөлбөрт заасан аюулгүй байдлын шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих үйл ажиллагааг;
1.5.49. "аюулгүй байдлын хяналт" гэж хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болзошгүй зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, хориглосон болон сэжигтэй эд зүйлийг нисэх буудал, агаарын хөлөгт нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг;
1.5.50. "үнэмлэхжүүлэлт" гэж нисэхийн аюулгүй байдлын үүрэг хүлээсэн байгууллагаас тухайн этгээд зохих түвшинд өөрийн үүргийг гүйцэтгэх чадвартайг үнэлж, албан ёсоор баталгаажуулах үйл ажиллагааг. (1.5.47-1.5.50 дахь заалтыг 2010-06-30-ны 164-р тогтоолоор нэмсэн).
1.5.52. “өндөр эрсдэлтэй ачаа, шуудан” гэж илгээгч этгээд нь тодорхойгүй, эсхүл тэмдэг, тэмдэглэгээ нь хөндөгдсөн, түүнчлэн дараах нөхцөл байдлын аль нэг илэрсэн ачаа, шууданг:
-тухайн ачаа, шуудангийн хэвийн бус байдал нь сэжиг төрүүлэхүйц бол;
Ачаа, шууданг илгээж байгаа этгээд тодорхой эсэхээс үл хамааран тагнуулын байгууллага тухайн илгээмжийг өндөр эрсдэлтэй гэж тооцож болно.
1.5.54. “ерөнхий зориулалтын агаарын тээвэр” гэж арилжааны агаарын тээвэр болон тусгай нислэгийн үйл ажиллагаанаас бусад агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагааг. /ЗГ-ын 2015-4-6-ны өдрийн 128-р тогтоолоор 1.5.51-1.5.54 дэх заалтыг нэмсэн/
1.5.55. “Урьдчилан тааварлах боломжгүй байдал” гэж аюулгүй байдлыг хангах арга хэмжээний үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор хяналт шалгалтыг тогтмол бус давтамжтайгаар өөр өөр байршилд, эсхүл өөр арга хэрэгсэл ашиглан хэрэгжүүлэх арга хэмжээг; (Засгийн газрын 2019 оны 13 дугаар тогтоолоор нэмсэн)
1.5.56. “зан байдлыг таньж тогтоох” гэж иргэний нисэхэд заналхийлэл учруулж болзошгүй этгээдийг биеийн хэл, дохио зангаа зэрэг зан байдлын хэвийн бус шинжээр нь таних арга барил ашиглан илрүүлэхийг. (Засгийн газрын 2019 оны 13 дугаар тогтоолоор нэмсэн)
2.7. Зөвлөл нь эрх бүхий байгууллагуудаас гаргасан эрсдэлийн үнэлгээг үндэслэн нисэх буудал болон түүний орчимд агаарын хөлгийн эсрэг зөөврийн харвагч системээр болон бусад ижил түвшний заналхийлэл учруулахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зааврыг боловсруулж, газар дээр нь хэрэгжүүлэх арга хэмжээг баталгаажуулсан байна. (Засгийн газрын 2019 оны 13 дугаар тогтоолоор нэмсэн)
Гурав. Эрх зүйн үндэслэл
4.6.1. үндэсний хөтөлбөрийн шаардлагад нийцсэн аюулгүй байдлын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
4.6.3. нисэх буудлын аюулгүй байдлын хороонд гишүүнийг томилон ажиллуулах;
4.6.5. агаарын хөдөлгөөний үйлчилгээний системийг санамсаргүй болон санаатай халдлагаас хамгаалах зорилгоор цахим аюулгүй байдлын журам боловсруулж хэрэгжүүлэх.
4.15. Нисэхийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллага нь аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгүүлж байгаа бол тухайн гэрээт байгууллага энэ хөтөлбөрийг мөрдөж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, баталгаажуулна. (Засгийн газрын 2019 оны 13 дугаар тогтоолоор нэмсэн)
5.5. Зөвлөл нь жилд хоёроос доошгүй удаа хуралдах бөгөөд хуралдааны шийдвэр, протоколыг гишүүн бүрт хүргүүлнэ. Зөвлөлийн хуралд техникийн шинжээч, мэргэжилтнүүдийг урьж оролцуулж болно.
5.17. Тагнуулын байгууллага нь нисэх буудлын хориотой бүсэд нэвтрүүлэх худалдааны болон хангамжийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шат, дамжлага бүрийн аюулгүй байдал, харилцаа, холбооны систем, өгөгдлүүдийн аюулгүй байдлын төлөвлөлт, сүлжээний тусгаарлалт, хамгаалалт, алсын тандалтын хязгаарлалтын арга хэмжээ авснаа баталгаажуулна.(Засгийн газрын 2019 оны 13 дугаар тогтоолоор нэмсэн бөгөөд Засгийн газрын 2020 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
5.18. Нисэхийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллага нь өөрийн газар нутаг, агаарын зайд учирч болох иргэний нисэхийн заналхийллийн шинж болон түвшинг тогтмол хянаж, холбогдох эрх бүхий байгууллагуудаас гаргасан аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн энэ хөтөлбөрт нийцсэн бодлого, журам баталж, хэрэгжүүлнэ.(Засгийн газрын 2019 оны 13 дугаар тогтоолоор нэмсэн)
5.19. Ерөнхий газар нь Зөвлөл болон нисэх буудлын аюулгүй байдлын хорооны холбогдох байгууллага, агентлаг, бусад төрийн байгууллага, хуулийн этгээдийн хэрэгжүүлж буй нийтийн эзэмшлийн бүсийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний зохицуулалтыг баталгаажуулж, нийтийн эзэмшлийн бүсийн аюулгүй байдлын талаар тухайн байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлно. (Засгийн газрын 2019 оны 13 дугаар тогтоолоор нэмсэн)
5.20. Ерөнхий газар нь нисэх буудал, агаарын тээвэрлэгч, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага болон холбогдох бусад байгууллагууд өөрсдийн нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны эрсдэлийн үнэлгээг үр дүнтэй хийж гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг хоорондоо тухай бүр солилцох зохицуулалт бүхий журам боловсруулж, хэрэгжүүлнэ. (Засгийн газрын 2020 оны 5 дугаар тогтоолоор нэмсэн)
7.4. Агаарын тээвэрлэгч нь үзлэг, шалгалт хийсэн агаарын хөлгийн аюулгүй байдлыг нислэгт гарах хүртэл хамгаална. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-4-6-ны өдрийн 128-р тогтоолоор нэмсэн/
7.12. Агаарын тээвэрлэгч нь агаарын хөлөгт үзлэг, шалгалт хийсний дараа зөвшөөрөлгүй этгээд агаарын хөлөгт нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэгтэй.
8.13.3. зэвсэг авч яваа талаар нисэн очих улсын нисэх буудалд урьдчилан мэдэгдэх. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-4-6-ны өдрийн 128-р тогтоолоор нэмсэн/
Ес. Тээш
10.6. Өндөр эрсдэлтэй ачаа, шуудантай холбогдох эрсдэлийг бууруулах зорилгоор аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
10.8. Монгол Улсын хилээр нэвтрүүлж, шилжүүлэн ачих ачаа, шууданд аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийснийг баталгаажуулсан байна.
10.10. Агаарын тээвэрлэгч нь зохицуулалттай ачаа зуучлалын байгууллага болон Ерөнхий газраас зөвшөөрсөн хуулийн этгээдээс хүлээн авах ачаа, шууданд аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийснийг баталгаажуулж, арилжааны агаарын тээврийн үйл ажиллагаанд ашиглах агаарын хөлгөөр тээвэрлэнэ. Ачаа, шууданг баталгаажуулж чадаагүй тохиолдолд аюулгүй байдлын үзлэг хийнэ.
10.11. Баталгаажуулсан ачаа, шууданд “Аюулгүй байдлыг хангасан” гэдгийг нотолсон цахим болон бичмэл хуудсыг дагалдуулна. /ЗГ-ын 2015-4-6-ны өдрийн 128-р тогтоолоор 10.5-10.11 дэх заалтыг нэмсэн/
10.12. Ачаа болон шууданд аюулгүй байдлын үзлэг хийхдээ тухайн ачаан дахь эд зүйлийн шинж чанарыг харгалзан аюулгүй байдлын тохиромжтой арга, аргачлалыг ашиглана. (Засгийн газрын 2019 оны 13 дугаар тогтоолоор нэмсэн)
Арван гурав. Иргэний нисэхийн эсрэг заналхийллийн үед авах арга хэмжээ
14.11. Хөндлөнгийн хууль бус үйлдэлд өртсөн агаарын хөлөг Монгол Улсын нутаг дэвсгэрт газардсан тохиолдолд тухайн агаарын хөлөг цаашид аяллаа үргэлжлүүлэх хүртэлх хугацаанд хууль хяналт болон онцгой байдлын байгууллага, холбогдох бусад байгууллага хөлгийн зорчигч болон нисэх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авна.
15.5. Ерөнхий газар нь нисэх буудал, агаарын тээвэрлэгч, нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага агаарын хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, зохицуулалттай ачаа зуучлалын байгууллагын болон нислэгийн хоол, хүнс бэлтгэх байгууллагын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд жилд нэгээс доошгүй удаа үзлэг шалгалт хийн тайлан гаргаж, илэрсэн дутагдлыг цаг алдалгүй арилгах арга хэмжээ авна. (15.4-15.5 дахь дэд заалтыг 2010-06-30-ны 164-р тогтоолоор өөрчлөн найруулсан).
15.11. Ерөнхий газар нь нисэх буудал, агаарын тээвэрлэгч, агаарын хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, ачаа тээвэр зуучийн болон иргэний нисэхийн аюулгүй байдлын байгууллагын үйл ажиллагаанд хийх аюулгүй байдлын сорилтод ашиглах эд зүйл, хэрэгслийг баталгаажуулж, дотоод сорилтыг улирал тутам хийнэ.
15.13. Ерөнхий газар нь энэ хөтөлбөрийн дагуу нисэхийн аюулгүй байдлын зааварлагчийн сургалтын хөтөлбөр боловсруулж, зааварлагчийг үнэмлэхжүүлэх тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлнэ. (ЗГ-ын 2015-4-6-ны өдрийн 128-р тогтоолоор 15.10-15.13 дахь дэд заалтыг нэмсэн. Засгийн газрын 2020 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/
Текст томруулах
A
A
A