A

A

A

Бүлэг: 1979
 
Засгийн газрын 2007 оны 190 дүгээр
                           тогтоолын хавсралт
 
 
"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР"-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
 
 
            1. Монгол Улсын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал гаргуулсан 10 дугаар сарын 20-ны өдрийг "Нээлттэй хаалганы өдөр" болгон жил бүр зохион байгуулж, Засгийн газар, орон нутгийн удирдлага, тэдгээрийн харьяаны бүх шатны байгууллагууд тэмдэглэн өнгөрүүлнэ.
 
            2. "Нээлттэй хаалганы өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, дүнг мэдээлэх ажлыг яамдад дэд сайдаар, аймаг, нийслэлд аймаг, нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сайд, аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр томилно.
 
            3. Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлээр тодорхой удирдамж, төлөвлөгөө гарган ажиллана.
 
            4. "Нээлттэй хаалганы өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ тухайн жилд иргэдээс улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бататгах, эх орон, бүс нутаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хот, тосгодоо хөгжүүлэх арга замын талаар ирүүлсэн бүтээлч, ажил хэрэгч саналыг хэрхэн шийдвэрлэсэн болон тэдгээрийн нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд үзүүлж буй эерэг үр дүн, нөлөөг нэгтгэн хэлэлцэж, дүгнэлт гарган, энэ талаар иргэдэд эргэж мэдээлэх ажлыг хэвшүүлэн хэрэгжүүлнэ.
 
            5. Иргэдийн санал, зөвлөгөөг баг, хороонд иргэдийн Нийтийн Хурлаар, аймаг, нийслэл, сум, дүүрэгт Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хурлаар, хот, тосгонд Захирагчийн зөвлөлийн хурлаар, яамдад сайдын зөвлөлийн хурлаар, байгууллагад хамт олны хурлаар хэлэлцэж, дүгнэлт, шийдвэр гарган, тэмдэглэл хөтөлж албажуулах ажлыг зохион байгуулна.
 
            6. Агентлаг, сум, дүүргийн удирдлагууд "Нээлттэй хаалганы өдөр"-ийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлсэн дүнг болон иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаархи мэдээллийг энэхүү журмын хавсралтын дагуу гаргаж яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 10 дугаар сарын 25-ны дотор хүргүүлж байна.
 
            7. Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулсан ажлын дүнг  11 дүгээр сарын 1-ний дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлж байна.
 
            8. "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулсан тухайн жилийн ажлын дүнг Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийн өмнө Засгийн газрын нээлттэй хуралдаанаар хэлэлцэж, дүнг ард түмэнд мэдээлж байна.
 
 
 
 
 
-----оОо-----
 
 
 
  
 
 
     "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион
                                                                      байгуулах журмын хавсралт
 
 
 
. . . . . . . . . . . . . . . . . . ЯАМ, АГЕНТЛАГ, АЙМАГ,
НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРЭГ, БАГ, ХОРООНООС ИРГЭДИЙН САНАЛЫГ
ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭЖ, ХАРИУ ӨГСӨН ТУХАЙ МЭДЭЭ
 
 
¹
Ирсэн санал, хүсэлтийн агуулга
Яам, аймаг, нийслэлийн түвшинд
Агентлаг, сум, дүүргийн түвшинд
Санал, хүсэлтийг шийдвэрлэх чиглэлээр авсан арга хэмжээ
Хэрэгжилтийн байдал
Эдийн засаг, нийгэмд үзүүлсэн эерэг нөлөө
Гарсан үр дүн
Санал, хүсэлтийг шийдвэрлэх чиглэлээр авсан арга хэмжээ
Хэрэгжилтийн байдал
Эдийн засаг, нийгэмд үзүүлсэн эерэг нөлөө
Гарсан үр дүн