A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОЛИМПИЙН НААДАМ, ДЭЛХИЙ, ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН ТАМИРЧНЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ ЖУРАМ /2008-241-р хүчингүй/
Бүлэг: 1979
  Засгийн газрын 2007 оны 208 дугаар    
  тогтоолын 1 дүгээр хавсралт
 
ОЛИМПИЙН НААДАМ, ДЭЛХИЙ, ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН ТАМИРЧНЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ ЖУРАМ
 
            1. Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах сонирхогчдын тэмцээнд амжилт гаргасан тамирчныг Засгийн газраас мөнгөн шагналаар шагнаж урамшуулахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
 
            2. Мөнгөн шагнал авах болзол хангасан тамирчны спортын төрлийн холбоо нь Олон улсын Олимпийн хороогоор хүлээн зөвшөөрөгдсөн гишүүн байна.
 
            3. Тухайн тэмцээнд зай, жин, төрөлд хэдэн орны тамирчин оролцсоноос шалтгаалж тамирчинд дор дурдсан хэмжээний мөнгөн шагналыг олгоно:
           
¹
Тэмцээний ангилал
 
Тэмцээний нэр
 
 
Жин, зай, төрөл тус бүрт оролцсон орны тоо
Олгох шагналын хэмжээ (хувь)
1.
Олимп, Паралимп, Сурдлимпийн наадам
 
100
2.
Дэлхийн
Универсиад
20 ба түүнээс дээш
100
Дэлхийн аварга
19-15
 
60
Дэлхийн цом
14 ба түүнээс доош
30
3.
Тивийн
Тивийн наадам
12 ба түүнээс дээш
100
Тивийн аварга
11-8
 
60
7 ба түүнээс доош
30
Зүүн Азийн наадам
5 ба түүнээс доош
30
 
            4. Тив, бүс нутаг төлөөлсөн Дэлхийн цомын төлөөх тэмцээний жин, зай, төрөлд тав болон түүнээс цөөн орны тамирчин оролцсон тохиолдолд мөнгөн шагналын 30 хувийг олгоно.
 
            5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын тэмцээнд амжилт гаргаж медаль хүртсэн тамирчинд энэхүү журмын 3 дугаар зүйлд заасан тэмцээний ангилалд ногдох шагналыг олгоно.
 
            6. Цувралаар явагддаг тэмцээний шагналыг тамирчны үзүүлсэн хамгийн өндөр амжилтад тухайн жилд нэг удаа олгоно.
 
            7. Багийн спортын төрлөөр медаль хүртсэн багийн тамирчин тус бүрт ногдох мөнгөн шагналын 30 хувьтай тэнцэх шагналыг олгоно.
 
            8. Шатар, зуун буудалт даамаар амжилт гаргаж олон улсын их мастер (Гроссмейстер) цол хүртсэн тохиолдолд тивийн аваргын алтан медальд ногдох мөнгөн шагналыг олгоно.
 
            9. Тамирчин нь өөрийн шагналаасаа дасгалжуулагч болон бусад бүрэлдэхүүнд хуваарилах хэмжээг тэдний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд заасан хувиар тогтооно.
 
            10. Нэг тамирчинтай болон түүнээс дээш дасгалжуулагч ажилласан бол шагналыг хамтран ажиллах гэрээнд тусгасан хувиар тооцож олгоно. Хамтран ажиллах гэрээ байгуулах журмыг Биеийн тамир, спортын улсын хороо батална.
 
            11. Мөнгөн шагнал авах болзол хангасан тамирчны хамаарах спортын холбоо Биеийн тамир, спортын улсын хороонд дараахь материалыг тэмцээн дууссанаас хойш 21 хоногийн дотор ирүүлнэ:
 
   11.1. тэмцээний албан ёсны урилга, журам, заавар;
 
               11.2. тамирчин, дасгалжуулагч, бусад бүрэлдэхүүний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хувь;
 
               11.3. тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг баталсан биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэр;
 
               11.4. тэмцээнд медальт байрт шалгарсныг нотолсон баримт, диплом, гэрчилгээний хуулбар;
 
               11.5. тэмцээний албан ёсны протокол;
 
               11.6. тамирчинг шагнуулах хүсэлт.
 
            12. Биеийн тамир, спортын улсын хороо энэхүү журмын       11 дүгээр зүйлд заасан материалыг хянаж, шагнал олгуулах тухай саналаа биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
 
            13. Мөнгөн шагнал олгуулах саналыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
 
            14. Тамирчинд мөнгөн шагнал олгох тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шагналыг олгож, бүрдүүлсэн материалыг архивт хадгална.
 
 
                                                  --------оОо------