A

A

A

Бүлэг: 1979
 
Засгийн газрын 2007 оны 61 дүгээр
                                                                                                               тогтоолын хавсралт
 
"ШУВУУНЫ ТОМУУНЫ ЦАРТАХЛААС СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ  
 
Арга хэмжээ
Хариуцах байгууллага
Хамтран ажиллах байгууллага
Хугацаа
 
1. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах асуудлаар
1.1. Малын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх талаар
1.  Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар мал эмнэлгийн албаны бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох
ХХААЯ
УМХГ, аймаг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
2007
2. Мал эмнэлгийн анхан шатны байгууллагын үйлчилгээг дэмжих замаар чанар, хүртээмжийг сайжруулах
ХХААЯ
Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
2007-2009
 
 
 
 
 
 
 
 
1.2. Зэрлэг шувуудын дунд танадалт судалгаа хийх
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
1. Гоц халдварт өвчин, түүний дотор шувууны томууг оношлох олон улсын стандартын шаардлага хангасан, аюулгүй байдлын III зэрэглэлийн лаборатори байгуулах, аймаг, орон нутагт лабораторийн оношилгооны чадавхийг дээшлүүлэх
ХХААЯ
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
2007-2009
2. Зэрлэг шувуудын дунд өндөр хоруу чанартай вирусийг танадах үйл ажиллагааг зохион байгуулах, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох
ХХААЯ
УМХГ, Мал эмнэлгийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв
2007-2008
3. Зэрлэг шувуудын дунд эргэлдэж байгаа өндөр хоруу чанартай H5N1 вирусийг илрүүлэх танадалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, өвчнийг эрт илрүүлэх,  хариу арга хэмжээ шуурхай авах
ХХААЯ
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори,  Биологийн хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв
2007-2009
4. Зэрлэг шувуудын дунд томуугийн H5N1 вирусээр үүсгэгдсэн өвчин гарсан үед авч хэрэгжүүлэх бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах
ХХААЯ
ОБЕГ, УМХГ, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори
2007-2008
5. Зэрлэг шувууд, гэрийн тэжээвэр мал, амьтдын дунд эргэлдэж байгаа томуугийн вирусийн харилцан хамаарлыг судлах
ХХААЯ
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори,  Биологийн хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв
2007-2009
6. БОЯ, түүний харьяа шувуу судлалын байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, хамтран ажиллах, нэгдсэн мэдээллийн тогтолцоог бий болгох
БОЯ
 
Биологийн хүрээлэн
2007-2009
1.3. Шувууны аж ахуйн үйлдвэрлэл, худалдааны аюулгүй байдлыг хангах
 
1. Шувууны аж ахуйд сүргийн нөхөн сэргэлт хийх, үр хөврөлт өндөг, өсвөр шувууг импортлох үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагыг хэрэгжүүлэх, хяналт тавих
ХХААЯ
УМХГ
2007
2. Гахай, адуу, тэмээ, шувууг томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг товлосон хугацаанд хийх, гүйцэтгэлд нь хяналт тавих
ХХААЯ
УМХГ, аймаг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
2007-2009
3. Томуугийн H5N1 омгийн вакцин таригдсан шувууны аж ахуйд дархлааны үргэлжлэх хугацаа, хүчдэлийг тогтоох, хяналт тавих
ХХААЯ
 
УМХГ
2007-2009
4. Гэрийн тэжээвэр шувуудын дунд H5N1 вирусээр үүсгэгдсэн өвчин гарсан үед яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, бэлэн байдлыг хангах
ХХААЯ
ОБЕГ, УМХГ
2007-2009
5. Шувуу, шувууны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн арга хэмжээг Дэлхийн худалдааны байгууллагаас тавигдаж буй шаардлагын дагуу авч хэрэгжүүлэх
ХХААЯ
 
 
ОБЕГ, УМХГ
2007-2009
6. Шувууны аж ахуйн үйл ажиллагаанд мөрдөгдөх мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээр, үржлийн үйл ажиллагаанд мөрдөгдөх журам, зааврыг шинэчлэн боловсруулж гаргах, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
УМХГ
 
 
ХХААЯ
2007-2009
1.4.  Мэдээлэл,  сургалт,  сурталчилгаа явуулах
ХХААЯ
УМХГ, ЭМЯ, ОБЕГ
2007-2009
1.5.  Цартахалд бэлтгэх үйл ажиллагаа
1. Томуугийн цартахлын үеийн вакцинжуулалтын бодлогыг боловсруулах
ХХААЯ
ХХААЯ-ны Мал эмнэлгийн газар
2007
2. Хүний томуугийн цартахал гарсан үед Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах
ХХААЯ
 
УМХГ
2007-2008
3. Цар тахлын үед хүнс, хөдөө аж ахуйн салбараас авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах
ХХААЯ
Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
2007-2009
 
2. Хүний эрүүл мэндийг хамгаалах асуудлаар
2.1. Эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг дээшлүүлэх талаар
1. Ариутгал, халдваргүйтлийн бодис, гар угаах бодисуудыг хангах замаар эрүүл мэндийн байгууллагын халдвар эсэргүүцэх чадавхийг сайжруулах 
ЭМЯ
УМХГ
2007-2009
2. Амбулаторийн өвчтөнд үзүүлэх үйлчилгээг сайжруулах (түргэн тусламжийн машин, бусад тоног төхөөрөмж г.м.)
ЭМЯ
Халдварт өвчин судлалын үндэсний төв, Байгалийн голомтот халдварт өвчин эмгэг судлах төв
2007-2009
3. Вакцин хадгалах, тээвэрлэх, түгээх хүйтэн хэлхээний системийн чадавхийг сайжруулах  (Товлолын болон цартахлын вакцин)
ЭМЯ
УМХГ
2007-2009
4. Аймгийн түвшинд томуу, томуу төст өвчнийг оношлох лабораторийн хүчин чадлыг бэхжүүлэх 
ЭМЯ
УМХГ
2007-2008
5. Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Байгалийн голомтот халдварт өвчин эмгэг судлалын төвийн лабораторийн био-аюулгүйн нөхцөлийг сайжруулах
ЭМЯ
Халдварт өвчин судлалын үндэсний төв, Байгалийн голомтот халдварт өвчин эмгэг судлах төв
2008-2009
6. Зарим аймгийн эмнэлгийн тусгаарлах өрөөг тоноглох 
ЭМЯ
Халдварт өвчин судлалын үндэсний төв
2007-2008
7. Хилийн томоохон боомтуудын эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах
УМХГ
Халдварт өвчин судлалын үндэсний төв
2007-2009
2.2. Тандалт, хяналт, эрт мэдээллийн тогтолцоог сайжруулах талаар 
1. Томуу, томуу төст өвчнийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах тандалтын тогтолцоог бэхжүүлэх 
ЭМЯ
Халдварт өвчин судлалын үндэсний төв
2007-2009
2. Эмнэлэг, өрхийн эмнэлгүүдэд тулгуурлан лабораторид суурилсан томуу төст өвчний тандалт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх   
ЭМЯ
Халдварт өвчин судлалын үндэсний төв
2007-2009
 
3. Сорьц тээвэрлэх "Сум-Аймаг-Халдварт өвчин судлалын үндэсний төв-Олон улсын лавлагаа" гэсэн  лабораторийн тогтолцоог байгуулах 
 
 
 
ЭМЯ
УМХГ, аймгийн Эрүүл мэндийн газар
 
2007-2009
 
2.3. Эрүүл мэндийн салбарын томуутай тэмцэх арга хэмжээний талаар 
 
1. Тамифлю эмийг нийлүүлэх, түгээх
ЭМЯ
Халдварт өвчин судлалын үндэсний төв, Байгалийн голомтот халдварт өвчин эмгэг судлах төв
2007-2009
2. Өөрийгөө хамгаалах хувцас,  хэрэгслийг зөв хэрэглэх, хадгалах талаар  сургалт зохион байгуулах 
ЭМЯ
УМХГ
2007-2009
3. Улирлын чанартай томуугийн вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулах 
ЭМЯ
УМХГ
2007-2009
4. Томуугийн дэгдэлтийн үед  эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах
ЭМЯ
Халдварт өвчин судлалын үндэсний төв,
2007-2009
5. Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг шалгах үзүүлэх сургалт зохион байгуулах
ЭМЯ
Халдварт өвчин судлалын үндэсний төв, Байгалийн голомтот халдварт өвчин эмгэг судлах төв
2008-2009
2.4. Урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах талаар
1. Томуугийн дэгдэлтийн эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ, тархвар зүйн тандалтын талаар сургалт зохион байгуулах
ЭМЯ
Халдварт өвчин судлалын үндэсний төв, Байгалийн голомтот халдварт өвчин эмгэг судлах төв
2007-2009
2. Өвчний голомтын халдвар эсэргүүцэх арга хэмжээнд хэрэглэх (голомтод  ажиллаж буй хүмүүст зориулсан) хамгаалах хувцас, яаралтай тусламжийн хайрцаг бэлтгэн түгээх
ЭМЯ
Халдварт өвчин судлалын үндэсний төв, Байгалийн голомтот халдварт өвчин эмгэг судлах төв
2007-2009
2.5. Сургалт, эрүүл мэндийн сурталчилгааны талаар 
 
1. Тэжээвэр шувуу, шувууны томуугийн вирус хүний дунд өвчлөл үүсгэх болон томуугийн цартахлын талаар мэдээлэл, сургалт, сурталчилгааны материалуудыг боловсруулах 
 
 
ЭМЯ
УМХГ
2007-2009
 
2. Мэдээлэл, сургалт, сурталчилгааны материалыг хэвлэн олон нийтэд түгээх 
 
 
 
ЭМЯ
УМХГ
2007-2009
 
3. Онцгой үеийн удирдлага, зохицуулалтын асуудлаар
3.1. Цартахлаас сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар яамд, байгууллагуудын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх
 
1. Цартахлаас сэргийлэх, тэмцэх, бэлэн байдлыг хангах талаар  холбогдох яам, байгууллагуудын төлөвлөгөө, нийгмийн үндсэн ажил, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, бизнесийг тасралтгүй үргэлжлүүлэх төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах
ОБЕГ
Холбогдох яам, байгууллагууд (багийн түвшинд хүртэл)
2007-2009
2. Цартахлын бэлэн байдал, түүнтэй тэмцэх, төлөвлөгөөнүүдийг нарийвчлан гаргах, эмзэг  байдлын  судалгаа явуулах  
ОБЕГ
Холбогдох яамд
2008
3. Гамшгийн бэлэн байдал, онцгой байдлын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг шалгаж үнэлэх   төрөл бүрийн дасгал, сургууль зохион байгуулах
ОБЕГ
Бүх яам, байгууллага
2007-2009
3.2. Цартахлаас сэргийлэх, тэмцэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай чадавхи, дэд бүтцийг хөгжүүлэх  
1. Харилцаа холбооны зориулалтын хэрэгслээр хангах 
ОБЕГ
Аймгийн онцгой байдлын хэлтсүүд
2008-2009
2. Улс, аймгийн хэмжээний онцгой байдлыг мэдээлэх тогтолцоог (24 цагийн туршид ажиллах утсан холбоо) өргөтгөн зохион байгуулах
ОБЕГ
Аймгийн онцгой байдлын хэлтсүүд
2009
3. Төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд туслах зорилгоор гадаадын зөвлөх ажиллуулах, гадаад орнуудын туршлагаас суралцах
ОБЕГ
Аймгийн онцгой байдлын хэлтсүүд
2007-2009
4. Шувууны томуу, томууны цартахлын үед хорио цээр тогтоосон газарт ажиллаж ариутгал халдваргүйжүүлэлтийн зөөврийн байгууламжаар хангах 
ОБЕГ
Холбогдох яамд
2008
3.3. Шувууны томууны талаар мэдээ цуглуулах, боловсруулах, мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх  
1. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээ авч, улсын хэмжээнд нэгтгэж,  дүн шинжилгээ хийдэг гамшгийн мэдээ цуглуулах, мэдээлэх урсгалыг хянах удирдлагын мэдээллийн бүтэц бий болгох 
ОБЕГ
Аймгийн онцгой байдлын хэлтсүүд
2007
2. Улс, аймгийн хэмжээний онцгой байдлын мэдээллийн  тогтолцоог бүрдүүлэх
 
ОБЕГ
Аймгийн онцгой байдлын хэлтсүүд
2007-2009
3. Улс, аймаг, сум, багийн түвшинд мэдээ цуглуулахад оролцох байгууллага, хувь хүмүүсийг сургах,  үнэлгээ өгөх, мэдээлэх маягтыг стандартчилах 
ОБЕГ
Аймгийн онцгой байдлын хэлтсүүд,
Стандартчилал, хэмжил зүйн төв
2007-2009
3.4. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах,  үнэлэх тогтолцоог бүрдүүлэх
1. Төлөвлөгөөг хянах,  үнэлэх тогтолцоог  мэдээ боловсруулах хүчин чадалд тохируулан бий болгох
ОБЕГ
Холбогдох байгууллагууд
2007-2008
2. Холбогдох яам, байгууллагуудтай төлөвлөгөөний хяналт, үнэлгээний талаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулах
ОБЕГ
Холбогдох яам, агентлагууд
2007-2008
3. Төлөвлөгөөний явц, үр дүнд үнэлгээ хийх 
УМХГ,
ОБЕГ
Гадаадын экспертүүд
2007-2009
3.5. Шувууны томуу, томууны цартахлын холбогдолтой үйл ажиллагааг орон нутгийн гамшгийн удирдлагыг дэмжих ажиллагаатай уялдуулах
1. Сургагч багш нарт (Засаг даргын Тамгын газрын дарга, олон нийттэй харилцах ажилтнууд) зориулсан сургалтын төлөвлөгөөнд шувууны томууны талаархи сургалтыг нэмж оруулах
ОБЕГ
Холбогдох байгууллагууд
2008
2.Төлөвлөгөөг бусад төсөл, хөтөлбөрүүдтэй  
уялдуулах
ОБЕГ
Холбогдох байгууллагууд
2008-2009
 
 
 
----------оОо--------