A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979
 
Засгийн газрын 2004 оны 197 дугаар тогтоолын хавсралт
 
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
 
1.Оршил
 
Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг хүлээн зөвшөөрч нэгдсэн орны хувьд үндэсний хууль тогтоомжоо уг конвенцтэй уялдуулан шинэчлэх, хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийх, хүүхдийн оролцоог дэмжих зэргээр ажиллаж байна. Манай улс хүүхдийн нийгмийн оролцоог дэмжих талаар олон жилийн туршлагатай бөгөөд энэ нь нийгэм, улс төрийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Хэдий тийм боловч Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон үйл явц нь хүүхдийн асуудлыг цогц байдлаар нь тусгайлан авч үзэх хэрэгтэй байна.
 
НҮБ-ын Хүүхдийн сан, Английн хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага зэрэг хүүхдийн асуудлаар Засгийн газартай түншлэгч байгууллагын зөвлөмж, олон улсын болон үндэсний зөвлөхүүдийн хийсэн судалгаа, дүгнэлтээс үзвэл Хүүхдийн төлөө үндэсний газрын шинэ стратеги нь дараахь үндэслэл, шаардлагаас урган гарч байна:
 
Нэгдүгээрт, Хүүхэд, залуучууд нь нийт хүн амын дийлэнхийг эзэлдэг учир Засгийн газрын үйл ажиллагаа, хөрөнгийн ихээхэн хувь нь тэдэнд зориулагддаг. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн байдлыг Олон улсын хүүхдийн эрхийн хороонд тайлагнах ажил одоогийн байдлаар тогтвортой, зохицуулалттай хийгдэхгүй байна. Хүүхдийн эрхийг хангах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсний дүнд зарим  салбарт амжилт олсон ч эмзэг бүлгийн хүүхдийн амьдралд бараг өөрчлөлт ороогүй байна. Яамд хоорондын үйл ажиллагаанд хүүхдийн асуудлаар зохицуулалт хийж, хяналт тавьдаг байгууллага байхгүй байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, Эрүүл мэндийн болон Хууль зүй, дотоод хэргийн зэрэг яамдын чиг үүрэгт хүүхдийн асуудал хуваагдан орсон, зарим давхардал ч байна. Иймд Хүүхдийн эрхийн тухай конвенц, үндэсний бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллах, яам, байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавих эрх бүхий байгууллага хэрэгтэй байна. Хүүхдийн асуудал яамдын дунд хуваагдаж байсан Азийн зарим орнууд Засгийн газрын танхимын статустай хүүхдийн төлөө үндэсний агентлаг буюу хороог байгуулан ажиллаж байгаа туршлага бий. 
 
Хоёрдугаарт, орон нутагт Хүүхдийн эрхийн тухай конвенци, үндэсний бодлого, хууль тогтоомж, хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний болон дэд хөтөлбөр хэрэгжих механизмыг сайжруулах шаардлагатай байна. Аймаг, нийслэл, дүүргийн түвшинд ажилладаг Хүүхдийн төлөө зөвлөлийг чадавхижуулах, тэднийг мэргэжил арга зүйн зөвлөгөө, удирдлагаар хангах мэргэжсэн байгууллагын үүргийг Хүүхдийн төлөө үндэсний газар хариуцах эрх зүй, зохион байгуулалтын орчин бүрдээгүй байна.
 
Гуравдугаарт, Хүүхэд, хүүхдийн эрхийн олон талт ажиллагааг уялдуулах зорилгоор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг байгуулан, Хүүхдийн төлөө үндэсний газрыг ажиллуулж байна. Хүүхдийн төлөө үндэсний газар нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын албаны хувьд Ерөнхий сайдын удирдлага дор, агентлагийн хувьд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх ажлын хүрээнд хоёрдмол удирдлагатай ажиллаж байв. Энэхүү удирдлагын хоёрдмол байдал нь Хүүхдийн төлөө үндэсний газрын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, Хүүхдийн эрхийн тухай конвенцийг хянах үүргээ биелүүлэх захиргааны эрх мэдлийг нь сулруулж байна. Хүүхдийн төлөө үндэсний газрын бүтэц, байр суурийг шинэчилж чиг үүргээ нэг мөр биелүүлэх бололцоогоор хангахын тулд хоёрдмол удирдлагыг арилгаж Монгол Улсын шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын алба хэлбэрээр дагнан ажиллуулна. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ч мөн илүү үр дүнтэй ажиллахаар зохион байгуулагдах хэрэгтэй байна.
 
Дөрөвдүгээрт, манай оронд хүүхдийн чиглэлээр ажиллаж буй олон улсын болон гадаад, дотоодын төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд зохицуулалт дутагдаж байгаа нь мөн нэг шийдвэрлэвэл зохих асуудал болж байна. Өнгөрсөн туршлагаас харахад хүүхдийн хөдөлмөр, хараа хяналтгүй, тахир дутуу, малчин хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон гадаад, дотоодын төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй ажлыг зарцуулж буй хөрөнгөтэй нь харьцуулахад үр дүн нь бага байна. Тэдний үйл ажиллагаа нь асуудлын үндсэн шалтгааныг бус харин тэдний нөхцөл байдлыг сайжруулахад анхаарч байгаагаас хүүхдийн бусдаас хамааралтай байдлыг улам их болгож байна. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс илүү өргөн хүрээнд тогтвортой ажиллах бололцоотой, хүүхдийн талаархи нэгдсэн бодлогыг авч явах Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, түүний ажлын алба Хүүхдийн төлөө үндэсний газар энэ үүргийг гүйцэтгэх ёстой.
 
Тавдугаарт, шийдвэр гаргах бүх түвшинд хүүхдийн зохион байгуулалттай төлөөллийг оролцуулах боломж бүхий бүтэц бий болгож Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүүхдийн төлөө үндэсний газар, орон нутгийн үйл ажиллагаанд нэвтрүүлбэл илүү их үр дүнд хүрэх болно. Энэ бүтцийг шийдвэр гаргах түвшингийн бүтэцтэй холбох үүргийг Хүүхдийн төлөө үндэсний газар гүйцэтгэнэ. Хүүхдийн оролцоог бүтцэд тусгах нь иргэний нийгэмд чухал үүрэг гүйцэтгэж, хүүхдийг ардчилсан нийгэмд идэвхитэй, бүтээлчээр оролцоход нь суралцуулж бэлтгэнэ. Хүүхдийн төлөө үндэсний газар нь хүүхдийн оролцооны байгууллагуудад арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэг, бүх бүлгийн хүүхдүүд, түүний дотор эмзэг бүлгийн болон тахир дутуу хүүхдийн жинхэнэ гишүүнчлэл бүхий өөрийн удирдлагын байгууллага үүсэж бий болохыг идэвхитэй дэмждэг байгууллага байх болно.
 
Зургадугаарт, 2002-2010 онд хэрэгжих Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт Хүүхдийн төлөө үндэсний газрыг уг хөтөлбөрийн удирдлага, зохицуулалтыг хангах үндсэн үүрэг бүхий байгууллага гэж тодорхойлсон. Мөн хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналт-шинжилгээ, үнэлгээ, нэгдсэн тайлан мэдээ, мэдээлэл, хөтөлбөрийн үйл ажиллагааны уялдаа холбоо болон төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг хангах, олон нийтийн оролцоог дэмжих, орон нутгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, түүнийг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт үнэлгээ хийх, нэгдсэн сургалт, судалгааг явуулах чиг үүргийг Хүүхдийн төлөө үндэсний газрын гүйцэтгэх ажил үүрэгт багтаажээ. Мөн хөтөлбөрт "хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах дээд удирдах байгууллага нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл байна." гэж заасан байна.
 
Дээрх үндэслэл, шаардлагыг харгалзан үзэж Хүүхдийн төлөө үндэсний газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулсан болно.
 
2. Хүүхдийн төлөө үндэсний газрын байр суурь
 
            Хүүхдийн төлөө үндэсний газар нь Монгол Улсын шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын алба байна.
 
3. Хүүхдийн төлөө үндэсний газрын ерөнхий чиг үүрэг
 
Хүүхдийн төлөө үндэсний газар нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын албаны үүрэг гүйцэтгэх бөгөөд дараахь ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлнэ:
 
Төр, засгийн болон төрийн бус байгууллага, бусад байгууллагуудыг Хүүхдийн эрхийн тухай конвенц, үндэсний бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чадавхи бий болгох мэдээлэл, мэргэжлийн арга зүйгээр хангах;
 
Үндэсний түвшинд гарч байгаа бодлого, шийдвэрийг Хүүхдийн эрхийн тухай конвенцийн зарчимд тулгуурлан боловсруулах, Хүүхдийн эрхийн тухай конвенц, үндэсний бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс хүүхэдтэй холбогдсон бодлого, үйл ажиллагаа бүхий бүх байгууллагад нөлөөлөх;
 
Хүүхдийн өөрсдийн нь оролцоог идэвхижүүлэх, хэрэгцээтэй мэдээллээр хангах, чадвар суулгах замаар хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг чадавхижуулж бодлого, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх;
 
Иргэний нийгмийг идэвхижүүлэх, хүүхдүүд өөрсдийгөө зохион байгуулж ирээдүйн амьдралын бүх салбарт оролцох бололцоо олгох нөхцөл бүрдүүлэх талаар мэдлэг бий болгох;
 
Олон улс, үндэсний болон орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн болон насанд хүрэгчдийн холбогдох байгууллагуудыг тохиромжтой мэдээлэл харилцааны хэрэгслээр дамжуулан мэдээллээр хангах, монгол орны хүүхдүүдийн өнөөгийн болоод хэтийн эрх ашигт нэн тэргүүнд үйлчлэх.
 
4. Хэтийн төлөв
 
4.1. Монгол орны хүүхдүүдийн хэтийн төлөв
 
Монгол орны хүүхдүүд нийгэм, улс төр, соёлын үйл ажиллагаанд зохион байгуулалттай оролцох хүсэл тэмүүлэл болон хөгжлийн бүх хэрэгцээг нь урамшуулан дэмжсэн, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцооны эрхийг хангасан аюулгүй, ээлтэй орчинд амьдарна.
 
4.2. Хүүхдийн төлөө үндэсний газрын хэтийн төлөв
 
Хүүхдийн төлөө үндэсний газар нь хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрч, хүүхэд хамгааллыг баталгаажуулсан бодлого, хөтөлбөрийг боловсруулах; Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хянах ба үнэлэх, түншлэлийн үндсэн дээр хүүхдийн оролцоог дэмжих, хангах; тогтвортой, үр дүнтэй аргаар үүргээ гүйцэтгэх мэдлэг, хандлага, ур чадвар бүхий боловсон хүчинтэй төрийн захиргааны байгууллага байна.
 
 
5. Хүүхдийн төлөө үндэсний газрын эрхэм зорилго
 
            Хүүхдийн төлөө үндэсний газрын эрхэм зорилго нь хүүхдийн өнөөгийн болон хэтийн хөгжил, хамгаалал, оролцоог дээдлэн хөгжүүлэх явдал мөн.
 
6. Үнэт зүйлс
 
6.1. Хүүхдийн эрх ашгийг эрхэмлэн дээдлэх;
 
6.2. Зохион байгуулалттай оролцох хүүхдийн эрхийг хангах;
 
6.3. Хүүхдийн дуу хоолойг сонсон, тэдний хүсэл мөрөөдлийг биелүүлж байх;
 
6.4. Хүнд сурталгүй, хөнгөн шуурхай үйлчлэх;
 
6.5. Хүүхдэд ээлтэй байгууллагын орчин бүрдүүлэх;
 
6.6. Насанд хүрэгчид ба хүүхдүүдийн дунд эрх тэгш, идэвхитэй оролцоо, тохиролцоонд үндэслэсэн хамтын ажиллагаатай байх;
 
6.7. Биеэ даасан, хөгжил дэвшлийг эрхэмлэсэн байгууллага байх;
 
6.8. Эрхэлсэн ажилдаа сонирхолтой, мэргэжлийн чадварлаг багаар үр дүнтэй, мэдрэмжтэй ажиллах;
 
6.9. Удирдах арга барил үнэнч энгийн, шудрага байх;
 
6.10. Шинэчлэгч, санаачлагч байх;
 
6.11. Үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх.
 
7. Хүүхдийн төлөө үндэсний газрын стратегийн зорилтууд
 
            Хүүхдийн төлөө үндэсний газар нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
 
            7.1. Стратегийн зорилт 1. Судалгаа, мэдээллийн үнэн бодит байдлыг шуурхай хангах замаар Хүүхдийн эрхийн тухай конвенц, хүүхдийн талаархи бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг сайжруулах, түүний үр нөлөөг дээшлүүлэх;
 
            7.2. Стратегийн зорилт 2. Хүүхдийн эрхийн чиглэлээрх бодлого, шийдвэрийн үндэслэлийг Хүүхдийн эрхийн тухай конвенцид нийцүүлэх, орон нутаг дахь хүүхдийн нөхцөл байдлын талаар үндэсний болон орон нутгийн түвшинд, олон улсын байгууллагуудын хүрээнд мэдээлэх;
 
7.3. Стратегийн зорилт 3. Хүүхэдтэй холбоотой чиг үүрэг эрхэлдэг яамд, холбогдох байгууллагад чадавхи бий болгох, тэдэнд болон хүүхдийн асуудлаар мэргэжсэн алба болох аймаг, нийслэлийн хүүхдийн төлөө байгууллага, сум, дүүрэг, баг, хорооны хүүхэдтэй ажиллагсдад мэргэжил, арга зүйн зөвлөлгөө өгөх замаар  үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах, түүнчлэн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг чадваржуулах, мэдээллээр хангах замаар тэдний чадавхи, үр нөлөөг дээшлүүлэх, хамт олны оролцоо дэмжлэгт тулгуурлан хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх үр дүнтэй арга хэмжээг санаачлан хэрэгжүүлэх улс орны чадавхийг бэхжүүлэх;
 
7.4. Стратегийн зорилт 4. Хүүхдийн болон хүүхдийн эрхийн талаархи мэдээллийг удирдах, харилцаа холбооны шинэ, үр дүнтэй аргыг хөгжүүлэх;
 
                7.5. Стратегийн зорилт 5. Засгийн газрын болон төрийн бус байгууллагуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх замаар хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд тусгайлан зориулсан үр дүнтэй, тогтвортой ажиллагаа бүхий арга хэмжээг хэрэгжүүлэх;
 
            7.6. Стратегийн зорилт 6. Хүүхдийн төлөө үйл ажиллагааны хүн хүч, хөрөнгө нөөц, хүүхдэд зориулсан дэд бүтцийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх стратегийн түншлэлийг бий болгох, хөрөнгө өсгөх үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөө, аргыг боловсронгуй болгох;
 
7.7. Стратегийн зорилт 7. Хүүхдийн оролцоог хангасан, ялангуяа хүнд нөхцөл дэх хүүхдүүдийг өөрсдийнхөө сонголтоор харьяалагдах боломжийг бий болгож чадахуйц хүүхдийн (хүүхэд гишүүнчлэлтэй, хүүхдийн төлөө, хүүхдийн өөрийн удирдлагын) байгууллагыг дэмжих, тэтгэх, урамшуулах, шийдвэр гаргах түвшний бүтцэд хүүхдийн оролцоог тусгасан байхаар бүтцийг дахин өөрчлөн зохион байгуулах замаар хүүхдийн оролцоог бий болгох.
 
8. Стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээ
 
            Хүүхдийн төлөө үндэсний газрын үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн дор дурдсан үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлнэ:
             8.1. Стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
 
8.1.1. Хүүхдийн эрхийн тухай конвенц, олон улсын гэрээ, тунхаглалыг Монгол Улсад хэрэгжүүлэх ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх;
 
8.1.2. Хүүхдийн эрхийн тухай конвенц, бодлого, Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн зохион байгуулалт, үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх, тайлагнах үйл ажиллагааг тогтмолжуулах;
 
8.1.3. Хүүхдийн оролцоо, хүүхдийн талаар мэдээлэл цуглуулах, нэгтгэх оновчтой шалгуур тогтоон мэдээллийн сан бий болгох, түүнийг баяжуулах, боловсруулах үйл ажиллагааг тогтмолжуулах;
 
8.1.4. Бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, бодлогын шинжилгээ хийх;
 
8.1.5. Хүүхдийн эрхийн талаархи зөрчлийг илрүүлэн арилгах арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх, гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих.
 
8.2. Стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд: 
 
8.2.1. Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөлийн байр суурь, эрх мэдэл, чиг үүргийг боловсронгуй болгох, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
 
8.2.2. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал санаачилгыг өргөжүүлэх;
 
8.2.3. Хөдөлмөр эрхэлдэг хүүхдийг хамгаалсан эрх зүйн орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
 
8.2.4. Хүүхдэд хамааралтай шийдвэр гаргахад тэдний өөрсдийн идэвхтэй, бүрэн оролцоог хангах эрх зүйн орчинг бий болгон хөгжүүлэх;
 
8.2.5. Хүүхдийг эдийн засгийн өсөлтийн сөрөг нөлөө, байгалийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөрийг санаачлан боловсруулах, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
 
8.2.6. Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах бодлогыг өргөжүүлэн хөгжүүлэх;
 
8.2.7. Шийдвэр гаргах түвшинд лобби хийх гол гол түншлэгч байгууллагын үйл ажиллагааг тогтмолжуулах; нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх бичил хамт олныг дэмжих;
 
8.2.8. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг дэмжих хууль эрх зүй, эдийн засаг, улс төрийн орчин бүрдүүлэх;
 
8.2.9. Хүүхдийн өөрийн удирдлагын болон хүүхдийн байгууллагын гадаад харилцааг бэхжүүлэх;
 
8.2.10. Хүүхэдтэй болон хүүхдийн төлөө ажилладаг бүх байгууллагыг орчиноо хүүхдэд ээлтэй болгон тохижуулах ажлыг сурталчилах;
 
8.2.11. Хүүхэдтэй ажиллах сонирхол бүхий олон нийтийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж чадахуйц стратеги боловсруулах, түүнийг сурталчлах.
 
8.3. Стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
 
8.3.1. Хүүхдийн төлөө үндэсний газрын чадавхийг бэхжүүлэх зорилгоор олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дотоод, гадаадын сургалтын байгууллагатай түншлэлийг өргөжүүлэх;
 
8.3.2. Хүүхдийн төлөө үндэсний газрыг суралцагч байгууллага болгох нөхцөл бололцоог бий болгох;
 
8.3.3. Хүүхдийн асуудалтай холбоотой яам, агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах механизм бий болгох, түншлэлийн арга хэлбэрийг боловсронгуй болгох;
 
8.3.4. Хүүхдийн байгууллагад ажиллах боловсон хүчнийг сонгон шалгаруулах, бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, ажилтнуудыг тогтвортой ажиллуулах журам бий болгон хөгжүүлэх;
 
8.3.5. Хүүхдийн төлөө байгууллагад ажилладаг насанд хүрэгчдийн ёс зүйн дүрмийг хуульд заасны дагуу баталж нийтээр дагаж мөрдүүлэх;
 
8.3.6. Аймаг, нийслэлийн хүүхдийн төлөө төв, сум, дүүргийн хүүхдийн ажилтны чадавхи бий болгох, хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, боловсронгуй болгох;
 
8.3.7. Баг, хорооны түвшинд хүүхдийн элч/нөхөр, дотнын зөвлөгч зэрэг сайн дурын ажилтны эгнээг өргөтгөн чадавхи бий болгох, тэдний гүйцэтгэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг үе шатаар тогтоон хэрэгжүүлэх;
 
8.3.8. Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын хөгжил, үйл ажиллагаанд зөвлөлгөө өгөх чадавхи бүхий үндэсний болон орон нутгийн сайн дурын зөвлөхүүд бий болгох нөхцөлийг бүрдүүлэх;
 
8.3.9. Олон улсын байгууллага, гадаад орон, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгийг орон нутгийн хүүхдийн төлөө болон хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын чадавхи бий болгоход чиглүүлэх;
 
8.3.10. Хүүхдийн эрхийн асуудлаар сургалт зохион явуулах;
 
8.3.11. Хүүхэд судлалын институт, оюуны сан бий болгох;
 
8.3.12. Хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгч (омбудсмэн) бий болгох асуудлыг судлах, шаардлагатай бол эрх зүйн орчинг бий болгох.
 
8.4. Стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:  
 
8.4.1. Хүүхдийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагатай мэдээлэл солилцох,цуглуулах, боловсруулах механизмыг боловсронгуй болгох;
 
8.4.2. Компьютерийн мэдээллийн сүлжээ болон вэб хуудас нээн ажиллуулах,Засгийн газрын мэдээллийн системд холбогдох;
 
8.4.3. Бодлого, хөтөлбөр хүүхдэд хэрхэн тусаж байгаа байдал, түүний үр нөлөөг үнэлж байх тогтвортой ажиллах арга хэлбэрийг бий болгон хөгжүүлэх;
 
8.4.4. Хүүхдийн талаар системтэй судалгаа хийх, эрэл хайгуул хийх ажлыг дэмжих, өрнүүлэх;
 
8.4.5. Хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг онцгойлон авч үзэн тодорхой сэдвийн дор судалгаа хийх;
 
8.4.6. Хүүхдийн нийгмийн хамгаалал, хүүхдийн эрхийн холбогдол бүхий номын сан, мэдээллийн төвийг бий болгож, тогтмол ажиллуулах;
 
8.4.7. Хүүхдийн аж байдалд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн талаар мэдээлэл цуглуулах, баримтжуулах;
 
8.4.8. Хүүхдийн талаархи мэдээ, судалгааны ил тод болон үнэн зөв байдлыг хангах.
 
8.5. Стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
 
8.5.1. Хүнд нөхцөл дэх хүүхэдтэй ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг мэргэжил, арга зүйн зөвлөлгөө, дэмжлэгээр хангах;
 
8.5.2. Хүүхэд төвтэй гэр бүлийн хөгжлийг дэмжсэн зөвлөлгөө, тусламжийг орон нутагт үзүүлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх;
 
8.5.3. Хүүхдийн, ялангуяа хүнд нөхцөл дэх хүүхдийн талаархи хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулан тэдгээрийн үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх;
 
8.5.4. Хүүхдийн төлөө болон төрийн бус байгууллагуудаас хүүхдэд үзүүлж байгаа үйлчилгээг зохион байгуулах, төлөвлөх талаар чиглэл, зөвлөлгөө өгөх, хүүхдэд чиглэсэн салбар дундын болон салбар хоорондын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
 
8.6. Стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд: 
 
8.6.1. Хүүхдэд оруулах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үр дүнг дээшлүүлэх;
 
8.6.2. Хүүхдийн төлөө тогтмол ажиллах сангийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, хөрөнгө хуримтлуулах кампанит ажил өрнүүлж дэмжих, түүний үр дүн, үр нөлөөг сайжруулах, хяналт, зарцуулалтын тайланг ил тод нээлттэй болгох;
 
8.6.3. Байгаа нөөцийг хүүхдийн төлөө илүү үр ашигтай зарцуулах шинэлэг арга замыг хөгжүүлэх;
 
8.6.4. Төсвийн удирдлага, төсвийн төлөвлөлтийг сайжруулах, хувийн болон бусад аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
 
8.6.5. Хүүхдэд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зарцуулалтыг тодорхой, оновчтой болгох талаар хөрөнгө оруулагч байгууллагуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх;
 
 
 
 
8.6.6. Хүүхдийн төлөө үндэсний газрын байнгын тогтвортой ажиллагааг хангах талаар хөрөнгө оруулагч байгууллагатай хамтын ажиллагааг бэхжүүлэх;
 
8.6.7. Төсөвтэй холбогдолтой шийдвэр гаргахад хүүхдийн оролцоог хангах;
 
8.6.8. Хүүхдэд зарцуулж байгаа төсөв, хөрөнгийн байдалд дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх арга хэлбэрийг боловсронгуй болгох.
 
8.7. Стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
 
8.7.1. Хүүхдийн оролцоог шийдвэр гаргах түвшингийн бүтцэд тусгах, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх;
 
8.7.2. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх;
 
8.7.3. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах явдлыг хүүхдийн төлөө байгууллагын нэгэн тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх;
 
8.7.4. Хүүхэдтэй ажилладаг зөвлөх, сайн дурын ажилтны чадавхийг бэхжүүлж улмаар хүүхдийг чадваржуулах арга барил суулгах, мэдээллээр хангах;
 
8.7.5. Баг, хороо, сум, дүүрэг, нийслэл, аймаг, үндэсний түвшинд бүтцийн өөрчлөлт хийх замаар хүүхдийн оролцоо, санаа бодлыг шийдвэр гаргах түвшинд хүргэж тусгаж өгөх;
                                                                                       8.7.6. Хүүхдийн байгууллагын сурталчилгааны ажлыг чанаржуулахад туслах, тэднийг бодит, ил тод мэдээллээр хангах.
 
9. Хүүхдийн төлөө үндэсний газрын бүтэц
 
            Хүүхдийн төлөө үндэсний газрын санал болгож байгаа бүтэц дараахь загвартай байна:
 
 
 
 
 
 

Дарга
Орлогч дарга
 
 
Бодлого, сурталчилгаа
Чадавхи бэхжүүлэх
Захиргаа удирдлага
Бүсийн зохицуулагч
Бүсийн зохицуулагч
 Бүсийн зохицуулагч
Үндэсний зохицуулагч
 

 

                                                                                               
 
 
                                                      
 

Мэдээлэл харилцаа
 

 
 
                                
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хүүхдийн төлөө үндэсний газрын сонгосон бүтцийн стратеги бол байгууллагын хамгийн тохиромжтой матрицан бүтэц юм. Энэ бүтэц нь тус байгууллагыг чадваржуулах, ажилтнуудыг нь хийж байгаа ажил үүргээрээ дамжуулан мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжийг олгоно. Хүүхдийн төлөө үндэсний газрын 4 чухал салбар мэдээлэл, сурталчилгаа, чадавхи бэхжүүлэх, захиргааны, мэргэжлийн чадварыг гадаадын төрийн бус байгууллагад дадлага хийлгэх, тэндээс мэргэжилтэн урьж ажиллуулах замаар нэвтрүүлнэ. Үндэсний болон бүсийн зохицуулагчийн хувьд матрицан бүтцэд нэгэн шугам дээр байрлаж байгаа нь мэдлэг, ур чадварын хувьд хөрвөх чадвартай байж байгууллагадаа сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ ажил үүргээ гүйцэтгэхэд нь нэн чухал үүрэгтэй.
 
10. Удирдлагын эрхлэх чиг үүрэг
 
10.1. Дарга нь байгууллагын ерөнхий менежерийн үүргийг гүйцэтгэхийн хамт хүүхдийн талаархи бодлого боловсруулах, бодлогын чиглэлээр яам, холбогдох байгууллагад нөлөөлөх, бодлого, шийдвэрийг сурталчлах, түүнээ лоббидох, хөрөнгө өсгөх асуудлыг хариуцна. Мөн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд байнгын дэмжлэг үзүүлэх замаар тус зөвлөлийн байр суурийг бэхжүүлэх, үйл ажиллагааг чадавхижуулах асуудлыг хариуцна. Төрийн зарим чиг үүргийг хүүхдийн төлөө төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг ерөнхий менежерийн хувьд хариуцна.
 
 
 
10.2. Орлогч дарга нь байгууллагын тогтвортой ажиллагааг хангах үүрэгтэй байна. Тухайн албан тушаалтан нь хүүхдийн эрхийн үндсийг мэддэг, хүүхдийн эрхийг дээдэлсэн хөтөлбөр, стратеги боловсруулахад мэргэжсэн, удирдах ур чадвартай  байна. Тэрээр Хүүхдийн төлөө үндэсний газрын өдөр дутмын үйл ажиллагааг хариуцан зохицуулна. Яам, аймаг, орон нутагт өгөх мэргэжил, арга зүйн зөвлөлгөө, удирдлага, зохицуулалтын асуудлыг эрхэлнэ. Мөн хүүхдийн оролцоог идэвхжүүлэх, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагад үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг зохицуулна.
 
 
11. Хүүхдийн оролцоог бүтцэд тусган өргөжүүлэх стратеги
 
            Хүүхдийн зохион байгуулалттай оролцоог хангах, хүүхдийн саналыг шийдвэрт тусгах бүтэц нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүүхдийн төлөө үндэсний газартай үндэсний хэмжээнд холбогдсон байдлаар шинээр бүрдэх болно. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага Хүүхдийн парламент буюу хүүхдийн үндэсний чуулганаас сонгогдсон хүүхдийн байгууллагуудын төлөөлөгч хүүхдүүд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд орно. Хүүхдийн төлөө үндэсний газар нь Хүүхдийн үндэсний чуулганы ажлын албаны үүрэг гүйцэтгэж тэдэнд арга зүйн болон бусад дэмжлэг үзүүлнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хүүхдийн төлөөлөл орон нутгийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагаас сонгогдон тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүнээр ажиллана. Аймаг, нийслэлийн Хүүхдийн төлөө төвд хүүхдийн зөвлөх, сум, дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дэргэд хүүхдийн эрхийн ажилтан ажиллана. Орон нутгийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагаас сонгогдсон, эсхүл томилогдсон хүн баг, хорооны түвшинд хүүхдийн элч, хүүхдийн нөхрөөр ажиллана. Баг, хороо бүрт хүүхдийн үүсгэл санаачилгын хамтлаг, зөвлөл, бүлэг, нөхөрлөлийг нэгтгэсэн орон нутгийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагатай байх ба орон нутгийн иргэдийн нийтийн хуралд оролцож болно. Хүүхдийн элч, эсхүл хүүхдийн нөхөр бас орон нутгийн хуралд хүүхдийг төлөөлөн оролцоно. Хүүхдийн оролцоог шийдвэр гаргах бүтэцтэй уялдуулах загвар дараахь байдалтай байна:
 
 
 
Хүүхдийн оролцоог шийдвэр гаргах бүтэцтэй уялдуулах загвар

ЗГ
ХТҮГ
З
Хүүхдийн чуулган
Хүүхдийн зөвлөл
ИТХ
ХТЗ
ХТТ
Хүүхдийн чуулган
Хүүхдийн зөвлөл
3
ИТХ
ХТЗ
ХЭрхА
Хүүхдийн чуулган
Ул
с
Айма
г, нийслэл
С
У
м,
 
д
ү
ү
р
э
г
ИНХ
ЗД
Хүүхдийн элч
Хүүхдийн зөвлөл
Баг Хо-роо
 
 
 
Хүүхдийн сайн дурын төрөлжсөн бүлэг, нөхөрлөл, зөвлөл, хамтлаг
Хүний эрхийн үндэсний комисс
Хүүхдийн зөвлөл
Хүүхдийн элч
Хүүхдийн элч
Хүүхдийн элч
Нийгмийн ажилтан
ШС
ЗД
ЗД
Улсын Их Хурал
ХТҮЗ
ЗД
ХТЗ
ЗД
Хүүхдийн зөвлөл