- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2007 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2007 оны 1 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2007 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
д/д
|
Зорилт, арга хэмжээ
|
Хэмжих шалгуур, үзүүлэлт
|
2007 оны түвшин
|
Хариуцан хэрэгжүүлэх Засгийн газрын гишүүн, холбогдох хүмүүс
|
Нэг. Макро эдийн засаг
|
||||
1
|
Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн өсөлтийн хурдцыг нэмэгдүүлэх
|
ДНБ-ий өсөлт /хувиар/
|
8.6
|
Засгийн газрын гишүүд
|
2
|
Инфляцийн түвшинг макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангах түвшинд барих бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх
|
хэрэглээний үнийн индекс /хувиар/
|
5.0
|
А.Батсүх,
Засгийн газрын гишүүд
|
3
|
Гадаад валютын цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх
|
импортын хэрэгцээг хангах доод хэмжээ /7 хоног/
|
18
|
А.Батсүх
|
3-1
|
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаагаар баталгаажсан урт хугацаатай, бага хүүтэй зээлийг гадаад зах зээлээс нийлүүлэх ажлыг Засгийн газартай хамтран зохион байгуулах
|
зээлийн хэмжээ, сая ам.доллар
|
200.0
|
А.Батсүх,
Н.Баяртсайхан
|
4
|
Гадаад, дотоод өрийн тогтвортой байдлыг хангах, өрийг Монгол Улсын төсөв, эдийн засагт хүндрэл учруулахгүй байхаар зохистой удирдах
|
ДНБ-д гадаад өрийн эзлэх дээд хязгаар /хувиар/
|
62.0
|
Н.Баяртсайхан
|
5
|
Экспортод гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан, хэмжээг нэмэгдүүлэх
|
ДНБ-д экспортын эзлэх хувь
|
60.0
|
Б.Жаргалсайхан
|
6
|
Гадаад худалдааны алдагдлыг бууруулах
|
ДНБ-д гадаад худалдааны алдагдлын эзлэх дээд хязгаар /хувиар/
|
-1.0
|
Б.Жаргалсайхан
|
7
|
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх
|
ДНБ-д хөрөнгийн зардлын эзлэх хувь
ДНБ-д гадаадын шууд хөрөнгө оруулалтын эзлэх хувь
|
6.7
4.3
|
Н.Баяртсайхан,
Б.Жаргалсайхан
|
8
|
Төсвийн хөрөнгө оруулалтыг хугацаанд нь бүрэн санхүүжүүлэх
|
хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлт /хувиар/
|
100.0
|
Н.Баяртсайхан
|
9
|
Гадаадын зээлийн ашиглалтыг сайжруулах
|
гадаад зээлийн ашиглалтын доод хэмжээ /хувиар/
|
90.0
|
Н.Баяртсайхан
|
10
|
Татварын ачааллыг багасгах, татвар төлөх хүрээг өргөжүүлэх, гааль, татварын байгууллагын ил тод байдлыг хангах
|
нийт орлогод татварын бус орлогын эзлэх хувь
|
16.0
|
Н.Баяртсайхан
|
11
|
Төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх
|
ДНБ-д төсвийн алдагдлын эзлэх дээд хязгаар, хувь
|
-3.9
|
Н.Баяртсайхан
|
12
|
"Монгол Улсыг хөгжүүлэх сан"-д хөрөнгө төвлөрүүлэх
|
сангийн бүрдүүлэлтээр
|
|
Н.Баяртсайхан
|
13
|
Бодит эдийн засгийн байдалд нарийвчилсан судалгаа, үнэлгээ хийх
|
судалгааны тайлан гаргах хугацаа
|
IY улирал
|
Н.Баяртсайхан
|
14
|
Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг боловсронгуй болгох ажлыг холбогдох байгууллагууд хамтарч зохион байгуулах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Н.Баяртсайхан,
Д.Баярсайхан
|
15
|
Үл хөдлөх эд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг идэвхижүүлэх, орон сууцаар барьцаалсан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх бодлогыг төрөөс дэмжих
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Н.Баяртсайхан,
Д.Одбаяр,
Ж.Наранцацралт
|
16
|
Хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Н.Баяртсайхан,
Ж.Наранцацралт
|
Хоёр. Бодит салбарын бодлого
|
||||
17
|
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, боловсруулах салбарын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх
|
аж үйлдвэрийн салбарын өсөлт /хувиар/
|
11.1
|
Б.Жаргалсайхан
|
17-1
|
Дэлхийн зах зээлийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрх зүйн орчин бий болгох
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Б.Жаргалсайхан
|
17-2
|
Байгаль орчныг бохирдуулагч үйлдвэрлэлийг багасгах, "Цэвэр үйлдвэрлэлийн зарчим"-ыг нэвтрүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Б.Жаргалсайхан,
И.Эрдэнэбаатар
|
18
|
Аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг эхлэх
|
хөтөлбөрийн хэрэгжилтээр
|
|
Б.Жаргалсайхан
|
19
|
Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажлыг идэвхижүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Б.Жаргалсайхан
|
20
|
Цагааннуурын худалдааны чөлөөт бүсийн хамгаалалтын байгууламжийг барьж, үйл ажиллагааг нь хэсэгчлэн эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
М.Энхсайхан
|
21
|
"Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" хөтөлбөр хэрэгжүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Б.Жаргалсайхан
|
22
|
Уул уурхайн салбарын өсөлтийг хангах боломжийг дээшлүүлж, шинэ орд эзэмших ажлыг эрчимжүүлэх
|
уул уурхайн салбарын өсөлт /хувиар/
|
11.5
|
Б.Жаргалсайхан
|
23
|
Стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг баталж, үйл ажиллагааных нь чиглэлийг тогтоох замаар ашиглалтын зохистой бодлого хэрэгжүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Б.Жаргалсайхан
|
24
|
Оюутолгойн ордод хөрөнгө оруулагч компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Б.Жаргалсайхан, Н.Баяртсайхан
|
25
|
Тавантолгойн ордыг ашиглах талаар яриа хэлэлцээр хийх, ашиглалтын өмнөх бэлтгэлийг хангуулах
|
|
|
Б.Жаргалсайхан, Н.Баяртсайхан
|
26
|
Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэх
|
хөдөө аж ахуйн салбарын өсөлт /хувиар/
|
4.5
|
Д.Тэрбишдагва
|
27
|
Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх
|
- гурилаар хангах доод хязгаар /хувиар/
- төмсөөр хангах доод хязгаар /хувиар/
- хүнсний ногоогоор хангах доод хязгаар /хувиар/
|
42.0
80.0
50.0
|
Д.Тэрбишдагва
|
28
|
Хүн ам төвлөрсөн томоохон төв, суурин газар, бүсийн тулгуур төв хотуудын орчимд эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг хөгжүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Д.Тэрбишдагва, М.Энхсайхан,
Ж.Наранцацралт
|
29
|
Усалгаатай тариаланг хөгжүүлэх, газар тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэл хийх
|
усалгаатай нөхцөлд тариалах тариалангийн талбай /мян.га/
|
22
|
Д.Тэрбишдагва
|
30
|
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэх бага оврын техникийн хангамжийг нэмэгдүүлэх
|
бага оврын техникээр хангагдах өрх, аж ахуйн нэгжийн тоо
|
1830
|
Д.Тэрбишдагва
|
31
|
Цахилгаан, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх
|
ашиглалтад орох 10, 15, 35 квт шугамын урт, км
|
3635
|
Б.Эрдэнэбат
|
32
|
ДЦС-V станцын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Б.Эрдэнэбат
|
33
|
Оюутолгойн чиглэлд 220 киловольтын цахилгаан дамжуулах шугам барьж эхлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Б.Эрдэнэбат
|
34
|
Сумдын төвийг эрчим хүчний төвлөрсөн, найдвартай системд холбох
|
сумдын тоо
|
55
|
Б.Эрдэнэбат
|
35
|
Дөргөн, Тайширын УЦС-ыг ашиглалтад оруулж, баруун таван аймгийг эрчим хүчээр хангах
|
ашиглалтад оруулах хугацаа
|
II хагаст
|
Б.Эрдэнэбат
|
36
|
Эрдэнэбүрэн сумын УЦС-ын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Б.Эрдэнэбат
|
37
|
Эгийн голын усан цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Н.Баяртсайхан,
Б.Эрдэнэбат
|
38
|
Малчин өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлыг эрчимжүүлэх
|
малчин өрхийн тоо
|
75000
|
Б.Эрдэнэбат,
Аймгийн Засаг дарга нар
|
39
|
Төмөр замын сүлжээг өргөтгөж, тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх иж бүрэн төлөвлөгөө боловсруулж, замын техникийн шинэчлэл хийх ажлыг үргэлжлүүлэх, төмөр замыг цахилгаанжуулах судалгаа хийх
|
төмөр замын ачаа тээврийн өсөлтийн доод хязгаар /хувиар/
|
5.0
|
Ц.Цэнгэл
|
40
|
Нийслэлд байгуулах олон улсын шинж чанартай вокзал барих техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Ц.Цэнгэл
|
41
|
Шинээр авто зам барих, засварлах, шинэчлэхэд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Ц.Цэнгэл
|
42
|
Мянганы замын хэвтээ тэнхлэгийн баруун, зүүн чиглэлийн зам барих ажлыг эрчимжүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Ц.Цэнгэл
|
43
|
Хархорин-Цэцэрлэг-Цагаандаваа-Солонгот-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай-Ховд, Манхан-Үенч чиглэлийн хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлэх, Дашинчилэн-Орхон-Хөшөөцайдам, Улаанбаатар-Лүн-Эрдэнэсант, Булган-Уньт, Говьсүмбэр-Сайншанд-Замын-Үүд, Өндөрхаан-Сүмбэр чиглэлийн хатуу хучилттай замыг барьж, босоо тэнхлэгийн Ярант-Ховд-Цагааннуур чиглэлийн авто замыг барих ажлыг үргэлжлүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Ц.Цэнгэл
|
44
|
Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад-Тавантолгой-Оюутолгой-Гашуунсухайт, Ховд-Улиастай чиглэлийн замын техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Ц.Цэнгэл
|
45
|
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Ховдын голд барих төмөр бетон гүүрийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Ц.Цэнгэл
|
46
|
Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Хархорин, Увс аймгийн нисэх онгоцны буудлыг хатуу хучилттай болгох ажлын техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Ц.Цэнгэл
|
46-1
|
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд агаарын хөлгийн хөөрч буух хатуу хучилттай зам бүхий, шөнийн гэрэл суултын системээр тоноглогдсон шинэ нисэх буудлыг барьж байгуулах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Ц.Цэнгэл
|
47
|
Нийслэлийн авто замыг бүрэн хэмжээгээр засч шинэчлэх ажлыг эхлүүлэх
|
хотын нийт замд шинэчилсэн авто замын эзлэх хувь
|
15.0
|
Ц.Цэнгэл,
Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр
|
48
|
Улсын хэмжээнд нэгдмэл кодчиллыг бий болгон мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
МХХТГазар
Ч.Сайханбилэг
|
49
|
"40000 орон сууц" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх
|
ашиглалтад шинээр орох сууцны тоо
|
9300
|
Ж.Наранцацралт,
Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр
|
50
|
Хүн амыг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд цалингаараа орон сууцтай болох төслийг дэмжих дэс дараатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх замаар орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох
|
Орон сууцны урт хугацаат зээлд хамрагдах иргэдийн тоо
|
20000
|
Ж.Наранцацралт, А.Батсүх,
Н.Баяртсайхан,
Д.Одбаяр
|
51
|
Улаанбаатар хотын гэр хорооллын авто зам, дулаан, цахилгаан, усан хангамжийг сайжруулах, шинээр барих
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр,
Ж.Наранцацралт,
Ц.Цэнгэл,
Б.Эрдэнэбат
|
52
|
ДЦС-IҮ-өөс Яармаг, Найрамдал зуслан хүртэл дулааны шугам барих
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Ж.Наранцацралт,
Б.Эрдэнэбат
|
53
|
Дархан хотын дулааны станцын гаднахь шугамыг шинэчилж дуусгах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
2007 онд
|
Б.Эрдэнэбат
|
54
|
Орхон аймгийн Баян-Өндөр сум /Эрдэнэт хот/-ын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлыг эхлүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Ж.Наранцацралт
|
55
|
Орхон аймгийн цэвэр усны хангамжийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Ж.Наранцацралт
|
56
|
Эдийн засагт хувийн салбарын эзлэх байр суурийг бэхжүүлэх бодлого баримтлах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Б.Жаргалсайхан,
Д.Тэрбишдагва,
Б.Эрдэнэбат,
Ж.Наранцацралт
|
Гурав. Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого
|
||||
57
|
Гэр хороололд утаа багатай хатуу, шингэн, хийн түлш хэрэглэх хүрээг өргөжүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
И.Эрдэнэбаатар,
Аймаг, нийслэлийн Засаг дарга нар
|
58
|
Улаанбаатар хотыг утаагүй болгох төслийг хэрэгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, цагийн ялгавартай тоолуурын хэмжээг нэмэгдүүлэх
|
цагийн ялгавартай тоолуурын хэмжээ /хувиар/
|
25.0
|
И.Эрдэнэбаатар,
Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр
|
59
|
"Эрдэнэт" үйлдвэрийн хаягдал, цагаан тоосны дэгдэлтийг хүрээлэн байгаа орчин, хүн, малд аюулгүй болгох түвшинд хүртэл бууруулах зорилго бүхий хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж эхлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
И.Эрдэнэбаатар,
Орхон аймгийн Засаг дарга
|
60
|
Говийг цогцолбороор хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах, говь болон Төв-Дархан-Сэлэнгийн эдийн засгийн бүс байгуулах бэлтгэл хангах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
М.Энхсайхан,
Н.Баяртсайхан,
Ж.Наранцацралт
|
61
|
Говь, хээрийн бүсийн бэлчээрийн ургацын гарцыг нэмэгдүүлэх, цөлжилтөөс хамгаалах ажлыг сайжруулах зорилгоор механик аргаар бороо оруулах нөхцөлийг бүрдүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
И.Эрдэнэбаатар
|
62
|
Төвийн болон зүүн бүсийн аймгуудын нийтийн аж ахуйн үйлчилгээг хөгжүүлэх барилгын ажлыг эхлүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Ж.Наранцацралт
|
63
|
Ундны болон бэлчээрийн усны нөөцийн хайгуул, судалгаа явуулж, усан хангамжийн шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
И.Эрдэнэбаатар, Д.Тэрбишдагва,
Ж.Наранцацралт
|
64
|
Бүсийн тулгуур төв хот-Дархан, Чойбалсан, Эрдэнэт болон Замын-Үүд, Цагааннуур, Алтанбулагийн чөлөөт бүсэд хийх гүний усны хайгуул судалгааны ажлыг өргөжүүлж, усны тооллого явуулах замаар усны нөөцийн менежментийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
И.Эрдэнэбаатар,
Ж.Наранцацралт
|
65
|
Баг бүрт 2 худаг шинээр гаргах ажлыг 2 жилд хэрэгжүүлэх
|
шинээр гаргах инженерийн хийцтэй худгийн тоо
|
1280
|
И.Эрдэнэбаатар,
Д.Тэрбишдагва,
Аймгийн Засаг дарга нар
|
66
|
Гар худаг гаргаж бэлчээр усжуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулсан аймаг, сум, баг, иргэд, малчдыг урамшуулах тогтолцоог бий болгох
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Д.Тэрбишдагва,
И.Эрдэнэбаатар
|
67
|
Элсний нүүдлийг сааруулах чиглэлээр судалгааны ажил явуулж, уг арга хэмжээний талаар шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт гаргах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
И.Эрдэнэбаатар
|
68
|
Ойжуулалтын хэмжээг тогтвортой нэмэгдүүлэх
|
ойжуулах талбайн хэмжээ /мян.га/
|
10.0
|
И.Эрдэнэбаатар
|
69
|
Орон нутгийн удирдлагын санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх
|
орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын хэмжээ /тэрбум төг/
|
20.0
|
Су.Батболд,
Н.Баяртсайхан
|
70
|
Нутгийн удирдлагын эдийн засаг, санхүү, боловсон хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Су.Батболд
|
71
|
Хөдөөгийн соёлын үйлчилгээг сайжруулах, түүний материаллаг баазыг бэхжүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Ө.Энхтүвшин
|
72
|
Аймгийн төвөөс болон хоорондоо 30 км-ээс дотогш байрлалтай сумдын эмнэлэг, сургуулийнх нь үйл ажиллагааг хэвээр хадгалах нөхцөлтэйгээр засаг захиргааны нэгжийг өөрчлөх арга хэмжээ авч, хэмнэгдэх хөрөнгийг оновчтой төвлөрүүлж тухайн орон нутгийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг чанаржуулахад зарцуулах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Су.Батболд,
Ж.Наранцацралт
|
73
|
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс аймаг, сумын хөгжлийг дэмжихэд төвлөрүүлэх
|
- аймгийн төсөвт төвлөрүүлэх хувь
- сумын төсөвт төвлөрүүлэх хувь
|
20.0
10.0
|
Н.Баяртсайхан
|
74
|
Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс аймаг, сумын хөгжилд төвлөрүүлэх
|
- аймгийн төсөвт төвлөрүүлэх хувь
- сумын төсөвт төвлөрүүлэх хувь
|
25.0
25.0
|
Н.Баяртсайхан
|
Дөрөв. Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого
|
||||
75
|
Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдийн тоог бууруулах
|
нийт хүн амд ядуучуудын эзлэх хувь
|
33.5
|
Л.Одончимэд
|
76
|
Ядуурлын бодит түвшинг тогтоож, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх иргэдийн саналыг дэмжиж, ядуурлыг 2015 он гэхэд 2 дахин бууруулах Мянганы хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн бодлого баримтлах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Л.Одончимэд
|
77
|
Ажлын байр шинээр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах
|
ажилгүйдлийн түвшин / хувиар/
|
3.3
|
Л.Одончимэд
|
78
|
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зориулалтаар олгож байгаа хөнгөлөлттэй зээл болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, хөрөнгө оруулалтыг дэмжих сангуудын хөрөнгийг төвлөрүүлэн, жижиг үйлдвэр, фермер, газар тариалангийн болон малчдын хоршоолол, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зориулалтаар ашиглах, зээлийн хүүг хөнгөлөх, баталгаа гаргах эрх зүйн орчныг бүрдүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Л.Одончимэд, Б.Жаргалсайхан,
Д.Тэрбишдагва,
Ж.Наранцацралт
|
79
|
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гадаадад ажиллах хүч гаргах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудлаархи бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Л.Одончимэд
|
80
|
Орон нутагт /аймаг, сумын төвд/ 50 мянгаас доошгүй ажлын байр бий болгох нөхцөлийг бүрдүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Л.Одончимэд, Аймгийн Засаг дарга нар
|
81
|
Сургуулийн өмнөх болон суурь боловсролын сургалтад хамрагдагчдын хүрээг өргөтгөх
|
- сургуулийн өмнөх боловсролд хамрагдагчдын хувь
- суурь боловсролд хамрагдагчдын хувь
|
46.0
94.1
|
Ө.Энхтүвшин
|
82
|
Боловсролын системийн өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд мэргэжлийн сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, эдийн засгийн бодит салбарт шаардагдах хөдөлмөрийн нөөц, хэрэгцээг судалсны үндсэн дээр бизнесийн салбарын мэргэжлийн холбоодын хөрөнгө оруулалтын оролцоотойгоор мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг хөгжүүлэх цогц зорилтыг хэрэгжүүлэх:
1/мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг хөрөнгөөр дэмжих;
2/орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан сургалтын стандартын шаардлага хангасан төрийн өмчийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг байгуулах;
3/мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулж мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар хувийн хэвшлийнхнээс гаргасан санаачилгыг дэмжих;
4/мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг бүсийн хөгжлийн төвийг түшиглүүлэн гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт ажиллах мэргэжилтэй ажилчин бэлтгэх;
5/их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд элсэгчдийн зохистой харьцааг бий болгох.
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Ө.Энхтүвшин
|
83
|
Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн Үдийн цай хөтөлбөрт хамрагдагсдын хүрээг өргөжүүлэх
|
хөтөлбөрт хамрагдах анги
|
I-IY анги
|
Ө.Энхтүвшин
|
84
|
Сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн барилгыг өргөтгөх, шинээр барих, тоног төхөөрөмжөөр хангах
|
- ашиглалтад орох сургуулийн суудлын тоо
- Улаанбаатар хотод ашиглалтад оруулах цэцэрлэгийн суудлын тоо
|
5220
1500
|
Ө.Энхтүвшин,
Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр
|
85
|
Хэнтий аймгийн Өндөрхаан хотод ерөнхий боловсролын сургуулийн барилга барих ажлыг эхлүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Ө.Энхтүвшин
|
86
|
Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэхтэй холбогдуулан сургуулийн өмнөх боловсролын сургалтын стандартыг шинэчлэх, боловсронгуй болгох, сургууль-цэцэрлэгийн цогцолбор байгуулах, хөдөөгийн цэцэрлэг, зуны гэр цэцэрлэгийн хөгжилд дэвшил гаргах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Ө.Энхтүвшин
|
87
|
Шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг дээшлүүлэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
1/шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, ургамал, биотехнологийн салбарыг тэргүүн ээлжинд хөгжүүлэх;
2/эрдэм шинжилгээний лабораториудын тоног төхөөрөмжийг шинэчлэх, орчин үеийн оношилгооны багажаар хангах замаар судалгаа шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх;
3/шинжлэх ухааны ололт, шинэ бүтээгдэхүүн, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чадавхийг дээшлүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Ө.Энхтүвшин
|
88
|
Биотехнологи, мэдээллийн технологийг хөгжүүлэх хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Ө.Энхтүвшин
|
89
|
"Мянганы тунхаглал"-д нийцүүлэн эх, нялхсын эндэгдлийг 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн тоог 89-д, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн тоог 19-д тус тус хүргэж бууруулах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Эрүүл мэндийн сайд
|
90
|
Олон улсын жишигт нийцсэн сумын эмнэлэг байгуулж туршилтын журмаар ажиллуулах
|
сумын эмнэлгийн тоо
|
3
|
Эрүүл мэндийн сайд
|
91
|
Бүх сум, дүүргийн эмнэлгийг ЭХО болон оношилгоо, лабораторийн шинжилгээний техник хэрэгсэл, урвалж материалаар үе шаттай хангах, 2006 онд хөрөнгө оруулалтаар худалдан авсан 250-ЭХО аппаратыг үр дүнтэй ашиглах зорилгоор Улаанбаатар хотын аль нэг эмнэлэг дээр телемедициний төв байгуулах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Эрүүл мэндийн сайд
|
92
|
Аймаг, бүсийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгийг рентгений аппарат, ходоодны дуран зэрэг оношилгооны техник хэрэгслээр хангах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Эрүүл мэндийн сайд
|
93
|
Халдварт өвчнийг эсэргүүцэх эм тарилга, вакцины нөөцийг зохих түвшинд бүрдүүлэх
|
- халдварт өвчнийг эсэргүүцэх эм тарилга, вакцины нөөцийн доод хязгаар / хувиар/
- дархлаажуулалтын вакцины хамрах хүрээ /хувиар/
|
20.0
94.0
|
Эрүүл мэндийн сайд
|
94
|
ДОХ /ХДХВ/-ын тархалтыг зогсоох чиглэлээр цогц арга хэмжээг ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Эрүүл мэндийн сайд
|
95
|
Дорнод аймагт бүсийн оношилгооны эрүүл мэндийн загвар төвийг байгуулах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Эрүүл мэндийн сайд
|
96
|
Яаралтай тусламжийн төвүүдийг байгуулах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Эрүүл мэндийн сайд
|
97
|
Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, улсын шигшээ багт хамрагдагчдын хүрээг өргөтгөх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Эрүүл мэндийн сайд
|
98
|
"Залуу гэр бүл "хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
|
шинэ гэр бүлийн тоо
|
12800
|
Л.Одончимэд
|
99
|
"Шинэ хүүхэд" хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
|
шинээр төрөх хүүхдийн тоо
|
45500
|
Л.Одончимэд
|
100
|
"Хүүхдийн мөнгө" хөтөлбөрийн мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх замаар өрх гэр бүлд хөрөнгө оруулалт хийх
|
- улсын төсвөөс сард нэг хүүхдэд олгох мөнгөний хэмжээ /төгрөгөөр/
- Монгол Улсын хөгжлийн сангаас жилд нэг хүүхдэд олгох мөнгөний хэмжээ /төг/
|
3000
100000
|
Л.Одончимэд
|
101
|
Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх
|
/хувиар/
|
20.0
|
Л.Одончимэд
|
102
|
Бүтцийн өөрчлөлттэй уялдуулж төрийн албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоож төсвийн ерөнхийлөн захирагч нь урсгал зардалдаа зохицуулж тухайн ажилтны ажлын үр дүнг харгалзан цалинжуулах журамд шилжих асуудлыг судалж шийдвэрлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Л.Одончимэд, Н.Баяртсайхан
|
103
|
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх
|
/хувиар/
|
15.0
|
Л.Одончимэд
|
104
|
Халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх
|
/хувиар/
|
15.0
|
Л.Одончимэд
|
105
|
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх
|
нэмэгдүүлэх хэмжээ /дахин/
|
1.3-1.5
|
Л.Одончимэд
|
106
|
Алдарт эхийн I, II зэргийн одонтой эхчүүдэд олгох тэтгэлгийг нас ялгаварлахгүй олгох
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Л.Одончимэд
|
107
|
Жирэмсний, амаржсаны болон өнчин хүүхэд асрамждаа авсны тэтгэмжийг амьжиргааны түвшинг харгалзахгүй олгох
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Л.Одончимэд
|
108
|
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу тэтгэврийн даатгалын болон халамжийн тогтолцоог шинэчилж, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох, нийгмийн даатгалын сангуудын бие даасан байдлыг хангаж чөлөөт үлдэгдлийн менежментийг сайжруулах, тэтгэврийн даатгалын сангийн үйл ажиллагаанд шинэчлэл хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Л.Одончимэд
|
Тав. Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан
хамгаалах салбарыг хөгжүүлэх бодлого, арга хэмжээ
|
||||
109
|
Гадаад харилцаа, батлан хамгаалах салбарт төрийн бодлогын уламжлалт чанарыг хадгалах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Н.Энхболд,
М.Сономпил
|
110
|
Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Д.Одбаяр
|
111
|
Жендерийн тэгш байдлыг хангах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Д.Одбаяр,
Л.Одончимэд
|
112
|
Авлига, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, төрийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг чирэгдэлгүй болгох, хүнд суртлыг багасгах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
Эхний хагаст |
Д.Одбаяр,
Б.Дангаасүрэн,
Су.Батболд
|
113
|
Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын бүтцийг оновчтой тогтоож, яам, агентлагийн тогтвортой ажиллах эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, захиргааны зардлыг бууруулах
|
|
Эхний хагаст
|
М.Энхсайхан,
Су.Батболд
|
114
|
Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэл, мэдээллийг боловсронгуй болгох
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Д.Одбаяр
|
115
|
Төрийн байгууллагуудын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх замаар нийгмийн тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхэд иргэний нийгмийн төлөөллийн оролцох оролцоог өргөтгөх
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Су.Батболд
|
116
|
Гадаад улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын тоог нэмэгдүүлэх, ажиллах нөхцөл бололцоог сайжруулахын зэрэгцээ гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, суугаа орон, бүс нутгаас хөрөнгө оруулалтыг татах, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх талаар хэрхэн ажиллаж байгааг тэдгээрийн ажлыг үнэлэх нэг гол шалгуур болгох
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Н.Энхболд
|
117
|
Консулын албыг мэргэшүүлж бэхжүүлэх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хэрхэн хамгаалж байгааг дипломат албаны ажлыг үнэлэх шалгуур үзүүлэлт болгох чиглэл баримтлах
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
Н.Энхболд
|
118
|
Цагдаагийн байгууллагын ажиллах нөхцөл, бололцоог сайжруулах замаар гэмт хэрэг, түүний дотор малын хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх
|
шинээр барих "кобан"-ы тоо
|
40
|
Д.Одбаяр
|
Текст томруулах
A
A
A