- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫГ ХАМГААЛАХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2007 оны 303 дугаар тогтоолын хавсралт
ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫГ ХАМГААЛАХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ХӨТӨЛБӨР
Нэг. Хөтөлбөрийн эрх зүйн үндэслэл
Монгол Улсын Үндсэн хуульд "Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна" гэж заасан бөгөөд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Төрөөс баримтлах соёлын бодлого, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль зэрэг баримт бичигт соёлын өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, судлах, сурталчлах, ашиглах талаар тодорхой заасан байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж, өвлөн уламжлах, сурталчлах ажлыг өргөжүүлнэ" гэж заасан.
Хоёр. Хөтөлбөрийн үндэслэл
Түүх, соёлын дурсгалын өнөөгийн байдал, хэтийн төлөвийг тодорхойлох, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах ажлыг тодорхой бодлогын үндсэн дээр гүйцэтгэх, түүнд зарцуулах төсвийн хөрөнгө, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламжийг урьдчилан төлөвлөсөн байдлаар үр бүтээлтэй ашиглах зорилгоор "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах Үндэсний хөтөлбөр"-ийг боловсруулан Засгийн газрын 1998 оны 51 дүгээр тогтоолоор баталж 1999-2005 онуудад хэрэгжүүлсэн болно.
2006 онд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хяналт-шинжилгээ хийж дүнг Засгийн газраар хэлэлцүүлсэн бөгөөд уг хөтөлбөрийн зорилтууд үндсэндээ биелэгдсэн гэж үзэн уг хөтөлбөрийг аялал жуулчлал, дэд бүтэцтэй холбон шинэчлэн боловсруулахаар шийдвэрлэсэн болно.
Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд нь он цагийн уртад нар, салхи, бороо, ус, агаарын температурын өөрчлөлт, аянга цахилгаан гэх мэт байгалийн нөлөөгөөр элэгдэн гэмтэж, хагарч бутран, анхны хэлбэр төрхөө алдсаар бид бүхний нүдэн дээр устаж үгүй болсоор байна. Нөгөөтэйгүүр хүний зохисгүй үйл ажиллагаанаас шалтгаалан түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд сүйдэж байна. Тухайлбал, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу археологийн урьдчилсан хайгуул судалгаа хийлгэхгүйгээр ашигт малтмал олборлох, усан цахилгаан станц барих, авто зам тавих зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулж түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг ихээхэн сүйтгэж байна. Сүүлийн жилүүдэд хууль бусаар булш хиргисүүр ухаж сүйтгэх, тонож дээрэмдэх, эвдэж гэмтээх, өөр зүйлд ашиглах, анхны байрнаас нь зөөх явдал түгээмэл гарах боллоо.
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар соёлын дурсгалт зүйлийг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг боловсруулж улсын болон орон нутгийн төсөв, сан, хандивын хөрөнгийн үндсэн дээр хэрэгжүүлэх ажлыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцаж байна.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах зорилгоор 2004 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан сумдын байгаль орчны байцаагч нар үл хөдлөх соёлын өвийн хадгалалт хамгаалалтад хяналт тавих болж, сум, дүүргийн Засаг дарга түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах үүргийг гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх эрх зүйн үндэс бий болсон юм. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг түшиглэж аялал жуулчлал эрхэлж байгаа аж ахуйн нэгжтэй Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам гэрээ байгуулж хадгалалт хамгаалалтыг нь хариуцуулж байна.
Ийнхүү түүх, соёлын дурсгалын бүрэн бүтэн байдлыг хамгаалах арга хэмжээ авахаас гадна түүний оршин тогтнох хугацааг уртасган, хойч үедээ үлдээх зорилгоор тэдгээрийг хамгаалж бэхжүүлэх, сэргээн засварлах ажил чухал бөгөөд энэхүү ажлыг дээрх хөтөлбөрийн хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн болно.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах үйл ажиллагаа нь тодорхой хугацааны давтамжтайгаар хийгддэг онцлогтойг харгалзан "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах Үндэсний хөтөлбөр"-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Манай улсын зам тээвэр, харилцаа холбоо сайжирч, сүүлийн жилүүдэд Монгол Улсад ирэх жуулчдын тоо эрс өсч байгаатай холбогдуулан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах үйл ажиллагааг дэд бүтэц, аялал жуулчлалтай уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах үйл ажиллагааг гүйцэтгэх мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх шаардлагатайгаас гадна олон улсын жишгийн дагуу соёлын өвийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах ажилд хувийн хэвшил, ялангуяа аялал жуулчлалын болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг өрнүүлэх хэрэгтэй байна.
Соёлын өвийг хамгаалах арга хэмжээг цогц байдлаар нь авч үзэн түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах ажлыг дэд бүтэц, аялал жуулчлалын чиглэлтэй уялдуулсан тохиолдолд илүү үр дүн, өгөөжтэй болж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн нэмэгдэж, дурсгалын хадгалалт хамгаалалт сайжирч, соёлын өвөө олон нийтэд сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх таатай боломж бий болох юм.
Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт
3.1. Хөтөлбөрийн зорилго
Соёлын өвийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, дэд бүтэц, аялал жуулчлалтай уялдуулан сурталчилж улс орны эдийн засагт зохих хувь нэмэр оруулахад хөтөлбөрийн зорилго оршино.
3.2. Хөтөлбөрийн зорилтууд
3.2.1. Түүх, соёлын дурсгалт барилгуудыг сэргээн засварлах;
3.2.2. Эртний барилга болон хотын туурь, хөшөө дурсгалыг бэхжүүлж хамгаалах;
3.2.3. Хөшөө дурсгал, бичээсний хэв, дардсыг авч Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд хадгалах;
3.2.4. Хөшөө дурсгалын хуулбар хийж улсын сан хөмрөгт хадгалах;
3.2.5. Устаж үгүй болох магадлалтай зарим үл хөдлөх түүх, соёлын дурсгалыг байршиж байгаа газраас нь зөөж улс, аймгийн музейд хадгалах;
3.2.6. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг аялал жуулчлалын чиглэлд хамруулах;
3.2.7. Аялал жуулчлалын чиглэлд оруулсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг танилцуулга-самбартай болгох;
3.2.8. Соёлын өвийг хамгаалах талаар бүх насны хүмүүст зориулсан мэдээлэл, танин мэдэхүй, сургалт-сурталчилгааны нэвтрүүлэг, гарын авлага, баримтат кино хийх;
3.2.9. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг иргэд, аж ахуйн нэгжид гэрээний үндсэн дээр эзэмшүүлэн хамгаалах;
3.2.10. Соёлын өвийг хамгаалах, сурталчлах, сэргээн засварлахад зохих хувь нэмэр оруулсан, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн иргэд, төрийн бус байгууллагыг урамшуулах, төрөөс дэмжлэг туслалцаа үзүүлэх;
3.2.11. Олон улсын жишгээр үндэсний соёлын өвийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох.
Дөрөв. Хэрэгжүүлэх арга зам
4.1. Соёлын өвийг хамгаалах талаар
4.1.1. Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
4.1.2. Соёлын өвийн төвийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах зориулалтын тоног төхөөрөмж, барилга бүхий мэргэжлийн байгууллагыг Сангийн яамтай хамтран байгуулах;
4.1.3. Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах;
4.1.4. Улсын хамгаалалтад байгаа зарим түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоож, баталгаажуулах;
4.1.5. Соёлын өвийг хамгаалах талаар хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран сургалт, сурталчилгаа хийх;
4.1.6. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тухай мэдээллийг цахим сүлжээнд нээлттэй тавьж сурталчлах;
4.1.7. Түүх, соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр боловсруулж олон улсын байгууллага, хандивлагч орнуудад санал болгон дэмжлэг туслалцааг авах;
4.1.8. Түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах ажилд хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг өрнүүлэх, ялангуяа аялал жуулчлалын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх;
4.1.9. Аялал жуулчлалын байгууллагын ойролцоо орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээний үндсэн дээр эзэмшүүлж, хамгаалах, сэргээн засварлах ажлыг 3-5 жилийн давтамжтайгаар эзэмшигчийн хувийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлж байх;
4.1.10. Аялал жуулчлалын чиглэлд хамрагдсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалд очих замыг сайжруулах, шинээр тавих.
4.2. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бэхжүүлэх, сэргээн засварлах
4.2.1. Хөтөлбөрт тусгагдсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах, бэхжүүлж хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусгах;
4.2.2. Түүх, соёлын дурсгалт барилга байгууламжийг чанарын өндөр түвшинд, технологийн дагуу сэргээн засварлах;
4.2.3. Хөшөө дурсгал, буган болон хүн чулуу, бичигт хөшөөг технологийн дагуу бэхжүүлж хамгаалах;
4.2.4. Бичигт хөшөө, хадны бичээсний хэв, дардсыг авах, зарим хөшөө дурсгалын хуулбар хийх;
4.2.5. Аялал жуулчлалын чиглэлд хамрагдсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудад нэг загварын чулуун танилцуулга-самбар хийж, байрлуулах.
Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдлага, төлөвлөлтөөр хангах, зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.
5.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэргэжил, арга зүй, удирдамжаар хангах, хөшөө дурсгалыг бэхжүүлж хамгаалах, хэв дардас авах, хуулбар хийх ажлыг Соёлын өвийн төв гүйцэтгэнэ.
5.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлыг аймгийн Засаг дарга хариуцна.
5.4. Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөрийг 2008-2015 онд хэрэгжүүлнэ.
Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, төсөв
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан тухайн жилийн төлөвлөгөөг үндэслэн зохион байгуулна.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөрийг дараахь хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
1. Улсын төсөв;
2. Орон нутгийн төсөв;
3. Гадаад орон, олон улсын байгууллагын хөрөнгө, хандив;
4. Хувийн хөрөнгө оруулалт. Үүнээс:
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлахад шаардагдах нийт хөрөнгө
13198.0 сая төгрөг
|
Улсын төсөв
|
9838.0 сая төгрөг
|
Орон нутгийн төсөв
|
1430.0 сая төгрөг
|
|
Гадаад орон, олон улсын
байгууллагын хөрөнгө,
хандив
|
1700.0 сая төгрөг
|
|
Хувийн хөрөнгө оруулалт
|
230.0 сая төгрөг
|
Найм. Хөтөлбөрийн үр дүн
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
-Улс, аймгийн хамгаалалтад байдаг түүх, соёлын үл хөдлөх есөн дурсгалыг бэхжүүлж, зургаан дурсгалыг сэргээн засварласан байна;
-Түүх, соёлын үл хөдлөх дөрвөн дурсгалын хэв, дардсыг авч Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд хадгалсан байна;
-Аялал жуулчлалын чиглэл, бүс нутагт байгаа түүх, соёлын хорин үл хөдлөх дурсгал нэг маягийн танилцуулга-самбартай болсон байна;
-Түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд аялал жуулчлалын чиглэлд орж аялал жуулчлалын бүтээгдэхүүн нэмэгдсэн байна;
-Соёлын өвийг хамгаалах, сурталчлах талаар бүх насны хүмүүст зориулсан баримтат кино бүтээж, танилцуулга, гарын авлага бэлтгэсэн байна;
-Улаанбаатар хотод "Үлэг гүрвэлийн музей" байгуулсан байна;
-Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээний үндсэн дээр эзэмшүүлж хамгаалсан байна;
-Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах чиглэлээр мэргэжлийн сэргээн засварлагч бэлтгэн, мэргэшлийг нь дээшлүүлж, хүний нөөцтэй болсон байна;
-Соёлын өвийн төв нь мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдсан, дурсгалыг сэргээн засварлах зориулалтын тоног төхөөрөмж бүхий лабораторитой байраар хангагдсан байна.
Ес. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:
9.1. Түүх, соёлын дурсгалт барилгыг сэргээн засварласан ажлын гүйцэтгэлийн чанар, шаардлага хангасан байдал, тоо;
9.2. Хөшөө дурсгалыг бэхжүүлж хамгаалах ажил технологийн дагуу хийгдсэн байдал, тоо;
9.3. Хөшөө дурсгал, бичээсний хэв, дардсыг зориулалтын материалаар чанартай авсан байдал, тоо;
9.4. Танилцуулга-самбартай болсон түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тоо;
9.5. Гэрээний үндсэн дээр эзэмшиж хамгаалж байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тоо, хадгалалт хамгаалалтын байдал;
9.6. Соёлын өвийг хамгаалах талаар баримтат кино бүтээж, гарын авлага, танилцуулга хийсэн байдал;
9.7. Түүх, соёлын дурсгалыг судлах, хамгаалах, сэргээн засварлагч мэргэжилтэн бүхий хүний нөөцийг бэлтгэсэн байдал;
9.8. Соёлын өвийн төвийг өргөжүүлж, мэргэжлийн боловсон хүчин, зориулалтын тоног төхөөрөмж, байраар хангасан байдал.
-----оОо----
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөрийн хавсралт
ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫГ ХАМГААЛАХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА (2008-2015 ОН)
1. Сэргээн засварлах дурсгал
ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫГ ХАМГААЛАХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА (2008-2015 ОН)
1. Сэргээн засварлах дурсгал
Д/д
|
Дурсгалын нэр
|
Хугацаа
|
Төсөвт өртөг (сая/төг)
|
Хариуцах байгууллага
(захиалагч)
|
Хөтөлбөрт хамруулах үндэслэл
|
Тайлбар
|
1.
|
Архангай аймаг
Эрдэнэбулган сум
Заяын гэгээний хийдийн цогцолбор
|
2009-2013
|
1000.0
300.0
60.0
|
Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Аймгийн ЗДТГ
Хувийн хэвшил, төрийн бус байгууллага
|
Улсын хамгаалалтад байдаг. 1969-1971 онд Заяын гэгээний хийдээс үлдсэн 5 барилгыг бүрэн сэргээн засварлаж аймгийн музей байрлан урсгал засвар хийж байсан. Одоо хана нь хагарч ан цав гарсан, хийц хэсэглэлүүд хөдөлгөөнд орсон. Цогцолбороор нь сэргээн засварлана.
|
Аймгийн төвд оршдог бөгөөд аймгийн Угсаатны зүйн музей байрладаг тул гадаад, дотоодын жуулчид тогтмол үздэг.
|
2.
|
Дорнод аймаг
Халхгол сум
"Их бурхант" чулуун бурханы цогцолбор
|
2009-2011
|
400.0
80.0
20.0
|
Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Аймгийн ЗДТГ
Хувийн хэвшил, төрийн бус байгууллага
|
Улсын хамгаалалтад байдаг. 1996 онд Физикийн хүрээлэн буруу технологиор сэргээн засварласны улмаас одоогийн байдлаар дурсгалын 70 гаруй хувь нь эвдэрч, будаг нь ховхорч, суурь чулуунууд хагарч үйрсэн.
|
"Их бурхант" цогцолбор нь манай улсад ганцхан байдаг дурсгал бөгөөд Төв Азийн буддын урлагт томоохон байр суурь эзэлдэг. Зүүн бүсийн аялал жуулчлалын чиглэлд оруулан сурталчлах болно.
|
3
|
Сэлэнгэ аймаг
Баруунбүрэн сум
Амарбаясгалант хийд
|
2012-2015
|
2000.0
900.0
40.0
|
Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Аймгийн ЗДТГ
Хувийн хэвшил, төрийн бус байгууллага
|
Улсын хамгаалалтад байдаг. 1973-1993 онуудад сэргээн засварласан.Одоогийн байдлаар сүмийн дээвэр муудаж, дусаал гоожиж байгаа. Модон хийц, өнгө будаг муудсан. Цогцолбороор нь сэргээн засварлана.
|
Хөвсгөл-Хархорин чиглэлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болно.
|
4.
|
Хэнтий аймаг
Хэрлэн сум
Цэцэнханы ордны цогцолбор
|
2009- 2010
|
220.0
50.0
50.0
|
Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Аймгийн ЗДТГ
Хувийн хэвшил, төрийн бус байгууллага
|
Аймгийн хамгаалалтад байдаг. 1970-аад оноос хойш сэргээн засварлалт хийгээгүй. Одоогийн байдлаар хана нь хагарч, багана, дээврийн хэсэг нь муудсан. Цогцолбороор нь сэргээн засварлана.
|
Аймгийн төвд оршдог бөгөөд аймгийн Угсаатны зүйн музей байрладаг тул гадаад, дотоодын жуулчид тогтмол үздэг.
|
5.
|
Улаанбаатар хот
Хан-Уул дүүрэг
Богд хааны ногоон ордон
|
2009-2015
|
100.0
400.0
|
Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Дэлхийн хөшөө дурсгалын сан
|
Улсын хамгаалалтад байдаг. 1961 онд цогцолбороор, 1979-1983 онуудад хэсэгчлэн сэргээн засварласан. 2003-2005 онд Дэлхийн хөшөө дурсгалын сангийн санхүүжилтээр 2 сүмийг, 2006-2007 онд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар урд хэсгийг нь сэргээн засварласан. Үлдсэн дурсгалт барилгуудын хийц, өнгө будаг, дээвэр их муудсан байна.
|
Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хадгалж байдаг Богд хааны ордон музей нь Улаанбаатар хотын жуулчлалын чиглэлд орсон аялал жуулчлалын гол объект юм.
|
6.
|
Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг
Чойжин ламын сүм
|
2010-2015
|
300.0
|
Чойжин ламын сүм музей (гадаадын
хандивлагч
байгууллага)
|
Улсын хамгаалалтад байдаг. 1961 онд цогцолбороор нь сэргээн засварлаж түүнээс хойш урсгал засвар хийж байсан. Хэрмийн ойр орчинд барилга байшин барьснаас болж хэрэм нь хагарч эвдэрсэн, зарим дуганы дээврийн хэсэг муудсанаас борооны ус нэвтэрдэг, сүмийн модон хийц, өнгө будаг нь их муудсан.
|
Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хадгалж байдаг Чойжин ламын сүм музей нь Улаанбаатар хотын жуулчлалын чиглэлд орсон аялал жуулчлалын гол объектын нэг юм.
|
Дүн
|
5920.0
|
2. Бэхжүүлж хамгаалах дурсгал
Д/д
|
Дурсгалын нэр
|
Хугацаа
|
Төсөвт өртөг (сая/төг)
|
Хариуцах байгууллага
(захиалагч)
|
Хөтөлбөрт хамруулах үндэслэл
|
Тайлбар
|
1.
|
Архангай аймаг
Ихтамир сум
Алтан сандал уулын буган чулуу
|
2008
|
14.0
|
Соёлын өвийн төв
|
Долоон буган хөшөө, хүрлийн үеийн дөрвөлжин булш, хиргисүүр бүхий цогцолбор дурсгал. Адууны дүрстэй хөшөө нь Төв Азийн түүхэнд маш цөөн тохиолддог дүрслэл юм. Эдгээр хөшөөний чулуулгийн бүтэц өөрчлөгдөж муудсан.
|
Улсын хамгаалалтад байх дурсгалын жагсаалтад хамруулж, буган чулууг цэвэрлэж бэхжүүлэн, танилцуулга-самбар босгоно. Тэрхийн цагааннуур-Хоргын аялал жуулчлалын чиглэлд шинээр оруулна.
|
2.
|
Баянхонгор аймаг
Эрдэнэцогт сум
Шатар чулууны дурсгал
|
2014
|
24.0
|
Соёлын өвийн төв
|
Улсын хамгаалалтад байдаг. Дурсгалын орчимд өөр өөр цаг үед холбогдох 50 орчим хөшөө чулуун дурсгал байдаг нь түүх, соёл, шинжлэх ухааны чухал ач холбогдолтой юм. Чулуун дурсгал нь шувууны сангасаар бүрхэгдэж, чулуулгийн бүтэц нь өөрчлөгдөж муудсан. Зарим дурсгал нь хагарч хуваагдсан, буруу технологиор нааж гэмтээсэн, өөр газарт зөөгдсөн байна.
|
Чулуун дурсгалын хагарсан хэсгийг эвлүүлж наан цэвэрлэж, бэхжүүлэлт хийнэ. Танилцуулга-самбар байрлуулна. Зөөгдсөн дурсгалыг анхны байранд нь тавина. Аялал жуулчлалын чиглэлд оруулан ашиглах боломжтой.
|
3.
|
Булган аймаг
Баян-Агт сум
Шивээт-Улааны дурсгал
|
2008
|
20.0
|
Соёлын өвийн төв
|
Улсын хамгаалалтад байдаг. Төв Азийн нутагт байгаа Түрэгийн үеийн томоохон цогцолбор дурсгал юм. Зарим чулуун дурсгалын чулуулгийн бүтэц өөрчлөгдөн муудаж, хагарсан. Зарим чулуун дурсгалыг өөр газар зөөсөн.
|
Чулуун дурсгалд бэхжүүлэлт хийж сэргээнэ. Хагарсан хэсгийг нааж, эмх цэгцтэй байрлуулж, танилцуулга-самбар босгоно. Зөөгдсөн дурсгалыг анхны байранд нь тавина. Төвийн бүс нутгийн аялал жуулчлалын чиглэлд оруулан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгох боломжтой.
|
4.
|
Булган аймаг
Дашинчилэн сум
Цогтын цагаан байшингийн туурь
|
2010-2011
|
200.0
100,0
|
Соёлын өвийн төв,Археологийн хүрээлэн
Аймгийн ЗДТГ
|
Улсын хамгаалалтад байдаг. ХҮII зууны Монголын уран барилгын түүхийг илэрхийлэх үнэ цэнэтэй дурсгал юм. Туурь нурж эвдэрсэн байдалтай байна.
|
Дурсгалын гадуур хамгаалалтын хашаа барьж танилцуулга- самбар байрлуулна. Дурсгалын үлдэц хананд бэхжүүлэлт хийж Хархорин-Хөшөөцайдам-Өгийнуур чиглэлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгоно.
|
5.
|
Булган аймаг
Дашинчилэн сум
Хар бухын балгас
|
2012
|
50.0
|
Хувийн хэвшил, төрийн бус байгууллага
|
Улсын хамгаалалтад байдаг. Ойролцоо орших жуулчны компанид гэрээний үндсэн дээр эзэмшүүлсэн.
|
Хархорин-Хөшөөцайдам- Өгийнуур чиглэлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгоно.
|
6.
|
Дорнод аймаг
Цагаан-Овоо сум
Хэрлэн барс хотын цамхаг
|
2009-
2010
|
400.0
|
Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага,
Айгийн ЗДТГ
|
Улсын хамгаалалтад байдаг. Төв Азийн бүс нутагт ганц үлдсэн Киданы үеийн дурсгал юм. Одоогийн байдлаар суурийн хэсэгт хазайлт өгсний улмаас нурах аюултай болсон.
|
Архитектур-археологийн хэмжилт судалгаа хийж, бэхжүүлж хамгаална. Зүүн бүсийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгоно.
|
7.
|
Завхан аймаг
Шилүүстэй сум
Дааган дэлийн буган хөшөө
|
2013
|
15.0
|
Соёлын өвийн төв
|
Улсын хамгаалалтад байдаг. Найман буган хөшөөг хоёр эгнээгээр цувуулан байрлуулсан. Хөшөөний бугыг сонгодог байдлаар дүрсэлсэн. Хөшөөний чулуулгийн бүтцэд өөрчлөлт орж, дүрслэл үзэгдэх төдий болсон. Зарим хөшөө нь их хазайж унах аюултай болсон.
|
Зарим буган хөшөөг цэвэрлэж бэхжүүлэлт хийнэ. Танилцуулга- самбар байрлуулна.
|
8.
|
Сэлэнгэ аймаг
Алтанбулаг сум
Ардын журамт цэргийн анхны штабын байр
|
2009
|
50.0
|
Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
|
Аймгийн хамгаалалтад байдаг. Ардын хувьсгалын түүхэнд холбогдох цөөн байшингийн нэг юм. Хэд хэдэн удаа сэргээн засварласан. Одоогийн байдлаар байшингийн хананы өрлөг, суурь мод муудаж, их биеэрээ хазайсан, өнгө үзэмж нь муудсан байна.
|
Уг байшин нь Сэлэнгэ аймгийн музейн хашаан дотор байрладаг тул 1921 оны хувьсгалын түүхийг харуулсан бэсрэг музей байгуулж хадгалж хамгаалах шаардлагатай.
|
9.
|
Төв аймаг
Дэлгэрхаан сум
Кулчурын гэрэлт хөшөө бүхий цогцолбор
|
2011
|
20.0
|
Соёлын өвийн төв
|
Улсын хамгаалалтад байдаг Түрэгийн үеийн томоохон цогцолбор дурсгалын нэг юм.
|
Цэвэрлэж бэхжүүлэн, хагархай хэсгийг наана. Танилцуулга-самбар байрлуулна. Мөн сумын Цогтын Дуут хадны бичээстэй хамт нэг чиглэлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгоно.
|
10.
|
Төв аймаг
Алтанбулаг сум
Өнгөтийн цогцолбор
|
2013
|
10.0
|
Хувийн хэвшил, төрийн бус байгууллага
|
Улсын хамгаалалтад байдаг. Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт багтдаг тул Хустайн нурууны судалгааны төв гэрээний үндсэн дээр эзэмшин хамгаалалтыг хариуцдаг.
|
Хустайн нурууны аялал жуулчлалын чиглэлд хамрагдан аялал жуулчлалын бүтээгдэхүүн болсон.
|
11.
|
Хөвсгөл аймаг
Арбулаг сум
Хядагийн эхний буган хөшөө
|
2010
|
15.0
|
Соёлын өвийн төв
|
Төв Азид байгаа 700 орчим буган хөшөөний хамгийн өндөр нь энд байрладаг. Чулууны бүтцэд орсон өөрчлөлтөөс болж хөшөөний дүрслэл нь үзэгдэхээ больж байна.
|
Улсын хамгаалалтын жагсаалтад нэмж оруулна. Зарим хөшөөг цэвэрлэж бэхжүүлэлт хийж, танилцуулга-самбар байрлуулна. Хөвсгөлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгоно.
|
Дүн
|
918.0
|
3. Хэв, дардас авах, хуулбар хийх дурсгал
Д/д
|
Дурсгалын нэр
|
Хугацаа
|
Төсөвт өртөг (сая/төг)
|
Хариуцах байгууллага
(захиалагч)
|
Хөтөлбөрт хамруулах үндэслэл
|
Тайлбар
|
1.
|
Булган аймаг
Могод сум
Хөл асгатын дурсгал
|
2012
|
15.0
|
Соёлын өвийн төв
|
Улсын хамгаалалтад байдаг. Түрэгийн үед холбогдох түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэтэй, өвөрмөц дурсгал.
|
Дурсгалын хэвийг авч, бэхжүүлнэ. Хуулбарыг улсын санд хадгална. Танилцуулга-самбар байрлуулна.
|
2.
|
Завхан аймаг
Алдархаан сум
Мөнгөт хясааны дурсгал
|
2013
|
10.0
|
Соёлын өвийн төв
|
Улсын хамгаалалтад байдаг. Тусгайлан зассан чулуунд Түрэгийн үеийн хүний дүрсийг гарган сийлсэн, Евроазийн бүс нутагт байхгүй түүх, угсаатны зүйн ач холбогдолтой дурсгал.
|
Бэхжүүлэлт хийгээд хэв авч, хуулбарыг улсын санд хадгална. Танилцуулга-самбар байрлуулна.
|
3.
|
Төв аймаг
Дэлгэрхаан сум
Цогтын хадны бичээс
|
2011
|
18.0
|
Соёлын өвийн төв, аймгийн ЗДТГ
|
Улсын хамгаалалтад байдаг. ХҮI зууны үеийн Монголын соён гэгээрүүлэгч Цогт хунтайжийн шүлгийг Дайчин Хиа хаданд сийлбэрлэж үлдээсэн бичиг соёлын үнэ цэнэтэй дурсгал.
|
Цэвэрлэгээ хийж, бэхжүүлнэ. Хэв авч хуулбар хийнэ. Танилцуулга-самбар байрлуулна. Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгоно.
|
4.
|
Хэнтий аймаг
Баянхутаг сум
Сэрвэн хаалганы бичээс
|
2009
|
30.0
|
Соёлын өвийн төв
|
Улсын хамгаалалтад байдаг. Чингис хааны түүхтэй холбоотой цорын ганц бичээс бөгөөд хадны зарим хэсэг холцорч унаснаас болж бүрэн тайлж унших боломжгүй болсон.
|
Япон Улстай хамтран хадны бичээсийг цэвэрлэж, бэхжүүлнэ. Саравч барина. Хэв авч хуулбар хийнэ.
|
Дүн
|
73.0
|
4. Унаган газраас нь Улаанбаатарт зөөж хадгалах дурсгал
Д/д
|
Дурсгалын нэр
|
Хугацаа
|
Төсөвт
өртөг (сая/төг)
|
Хариуцах байгууллага
(захиалагч)
|
Хөтөлбөрт хамруулах үндэслэл
|
Тайлбар
|
1.
|
Сүхбаатар аймаг
Онгон сум
Тавантолгойн хүн чулуу
|
2009
|
20.0
|
Соёлын өвийн төв, Дүрслэх урлагийн музей
|
Улсын хамгаалалтад байдаг. Энэхүү хүн чулуу нь хийц, дүрслэл, бүтээсэн ур чадварынхаа хувьд Төв Азийн нутагт байгаа Монголын үед холбогдох хүн чулууны сор нь юм. Одоо уг дурсгал нь хэд хэд хуваагдан унасан. Сэргээн засварлаж унаган газарт нь хадгалах боломжгүй.
|
Сэргээн засварлаж, нааж, бэхжүүлэлт хийсний дараа Дүрслэх урлагийн музейд үзмэр болгож хадгална. Унаган газарт нь танилцуулга-самбар босгоно.
|
2.
|
Булган аймаг
Сайхан сум
Моюнчурын гэрэлт хөшөө
|
2009
|
18.0
|
Соёлын өвийн төв, Үндэсний түүхийн музей
|
Улсын хамгаалалтад байдаг. Энэ гэрэлт хөшөө нь Уйгарын үед холбогдох түүх, бичиг соёлын гайхамшигт дурсгал. Уг хөшөө нь голоороо хугарч анх босгосон мэлхий чулуунаасаа салсан. Бичээс устаж байгаа тул сэргээн засварлаж унаган газарт нь хадгалах боломжгүй.
|
Энэхүү дурсгалыг сэргээн засварлаж бэхжүүлэлт хийсний дараа Үндэсний түүхийн музейд үзмэр болгон хадгална. Унаган газарт нь танилцуулга-самбар байрлуулна.
|
3.
|
Улаанбаатар хот
Үлэг гүрвэлийн музей байгуулах
|
2008-
2012
|
2000.0
1000.0
|
Соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Гадаадын хандивлагч
байгууллага
|
Монгол Улс нь үлэг гүрвэлийн олдвороор дэлхийд эхний гурван улсын тоонд ордог бөгөөд дэлхий дээр тогтоогдсон үлэг гүрвэлийн төрөл зүйлийн тавны нэг нь монголын нутгаас олдсон байна. Манай улс палеонтологийн судалгаанд дэлхийд зохих байр суурь эзэлдэг учраас олдвороо олон нийтэд сурталчлах үүргийг дэлхийн өмнө хүлээж байдаг. Цаашид Монголын говиос үлэг гүрвэлийн олдвор олдох боломжтой, ул мөрийг нь хадгалсан олдворт газар их байдаг. Үе үеийн палеонтологчдын хайгуул судалгаа, шинжилгээний үр дүнд олж судалсан олдвороор байгуулсан 2 үзэсгэлэн гадаадад ажиллаж байна. Иймд 4-5 олдворт газраас олдвор цуглуулга хийж, гадаадад гарч буй үзэсгэлэнг ашиглан Улаанбаатар хотод музей байгуулах бүрэн боломжтой гэж судлаачид үздэг.
|
Монголын говьд үлдсэн цөөхөн тооны үлэг гүрвэлийн олдвор, чулуужсан мод одоо хүртэл жуулчдын сонирхлыг ихээр татдаг бөгөөд тэдгээр нь гадаа ил задгай байсаар элэгдэж хорогдох, гадаад руу хууль бусаар зөөгдсөөр байна.
|
Дүн
|
3038.0
|
5. Аялал жуулчлалын бүс нутаг болон чиглэлд хамрагдах дурсгал
Д/д
|
Дурсгалын нэр
|
Хугацаа
|
Төсөвт өртөг (сая/төг)
|
Хариуцах байгууллага
(захиалагч)
|
Хөтөлбөрт хамруулах үндэслэл
|
Тайлбар
|
1.
|
Улаанбаатар хот
Ван ханы ордны туурь
|
2010
|
40.0
|
Соёлын өвийн төв
|
Улсын хамгаалалтын жагсаалтад нэмж оруулна. Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын чиглэлд оруулж гадаад, дотоодын жуулчдад сурталчилна.
|
Дурсгалд саравч, хашаа барина. Дэргэд нь танилцуулга-самбар байрлуулна.
|
2.
|
Улаанбаатар хот
Хан-Уул дүүрэг
Их тэнгэрийн амны сүг зураг
|
2010
|
75.0
|
Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
|
Улсын хамгаалалтад байдаг. Зайсан толгой аялал жуулчлалын чиглэлд оруулна.
|
Дурсгалын дэргэд сүг зургийг үзэх зориулалтын тавцан барина. Танилцуулга-самбар байрлуулна.
|
3.
|
Архангай аймаг
Чулуут голын хадны зураг
|
2008
|
20.0
|
Соёлын өвийн төв
|
Энэхүү дурсгалыг Тэрхийн цагааннуур-Хоргын аялал жуулчлалын чиглэлд оруулна.
|
Чулуут голын орчимд танилцуулга-самбар байрлуулна.
|
4.
|
Архангай аймаг
Ихтамир сум
Тайхар чулуу
|
2008
|
15.0
|
Соёлын өвийн төв
|
Улсын хамгаалалтад байдаг. Тайхар чулуунд эртний болон дундад зууны үед холбогдох түүх, соёл, бичгийн дурсгал хадгалагдаж үлдсэн. Дурсгал нь төвийн бүсийн аялал жуулчлалын чиглэлийн дагуу байрладаг.
|
Дурсгалын дэргэд танилцуулга-самбар байрлуулна. Орчны жуулчны компани хадгалалт хамгаалалтыг хариуцаж байдаг.
|
5.
|
Сүхбаатар аймаг
Дарьганга сум
Алтан-Овооны хүн чулуу
|
2010
|
8.0
|
Соёлын өвийн төв
|
Улсын хамгаалалтад байдаг. Улаанбаатар-Алтан-Овооны аялал жуулчлалын чиглэлд энэхүү хүн чулууг шинээр оруулна.
|
Дурсгалын дэргэд танилцуулга-самбар байрлуулна. Чулуунд бэхжүүлэлт хийнэ.
|
6.
|
Сүхбаатар аймаг
Дарьганга сум
Ламтын хүн чулуу
|
2010
|
8.0
|
Соёлын өвийн төв
|
Аймгийн хамгаалалтад байдаг. Улаанбаатар-Алтан- Овооны аялал жуулчлалын чиглэлд шинээр оруулна.
|
Дурсгалын дэргэд танилцуулга-самбар байрлуулна. Чулуунд бэхжүүлэлт хийнэ.
|
7.
|
Сүхбаатар аймаг
Дарьганга сум
Хөргийн хөндийн хүн чулуу
|
2010
|
8.0
|
Соёлын өвийн төв
|
Улсын хамгаалалтад байдаг. Улаанбаатар-Алтан-Овооны аялал жуулчлалын чиглэлд энэхүү хүн чулууг шинээр оруулна.
|
Танилцуулга-самбар байрлуулна. Чулуунд бэхжүүлэлт хийнэ.
|
8.
|
Хөвсгөл аймаг
Бүрэнтогтох сум
Уушигийн өврийн буган чулууны цогцолбор
|
2011
|
25.0
|
Соёлын өвийн төв
|
Улсын хамгаалалтад байдаг. Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын чиглэлд орсон. Ойролцоо орших жуулчны компани гэрээний үндсэн дээр эзэмшиж хамгаалалтыг хариуцдаг.
|
Танилцуулга-самбар байрлуулна. Чулуунд бэхжүүлэлт хийгдэнэ.
|
9.
|
Хэнтий аймаг
Батширээт сум
Рашаан хад
|
2009-
2010
|
100.0
|
Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага,
Соёлын өвийн төв
|
Улсын хамгаалалтад байдаг. Рашаан хаданд өөр өөр цаг үед холбогдох түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдолтой олон тооны тамга, тэмдэг, бичээс байдаг.
|
Цэвэрлэж бэхжүүлэн, үзэгчдэд зориулсан зам хийж нээлттэй музей болгоно. Танилцуулга- самбар байрлуулна. Дадал-Гурваннуур чиглэлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгоно.
|
Дүн
|
299.0
|
6. Соёлын өвийг хамгаалах сургалт, сурталчилгааны ажил
Д/д
|
Үйл ажиллагааны нэр
|
Хугацаа
|
Төсөвт өртөг (сая/төг)
|
Хариуцах байгууллага
(захиалагч)
|
Хөтөлбөрт хамруулах үндэслэл
|
Тайлбар
|
1.
|
Соёлын өвийг судлах, хамгаалах, сэргээн засварлах чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх
|
2008-
2010
|
400.0
|
Соёл, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага,
Соёлын өвийн төв
|
Музейн үзмэр, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бэхжүүлэх, сэргээн засварлах дээд боловсролтой мэргэжилтэн (сэргээн засварлагч, химийн инженер) бараг байхгүй, дотоодын их, дээд сургуульд бэлтгэдэггүй тул гадаадад төрийн бодлого, төлөвлөгөөтэй бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх шаардлагатай.
|
ОХУ, БНХАУ болон өндөр хөгжилтэй улсад 2008 онд 4 хүн, 2009 онд 4 хүн, 2010 онд 5 хүн бэлтгэх
|
2.
|
Соёлын өв, түүнийг хамгаалах талаар бүх насны хүмүүст зориулсан танилцуулга, гарын авлага, кино хийх
|
2008-2015
|
150.0
|
Соёл, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага,
Соёлын өвийн төв
|
Цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, их, дээд сургуулийн оюутнуудад зориулж соёлын өвийн тухай, түүний түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол, хамгаалах эрх зүйн үндэс, иргэний үүрэг, үндэсний бахархал зэргийг тусгасан сурталчилгааны зүйлс ховор учраас ард иргэдэд сурталчлах ажлыг бодлого, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах шаардлага гарч байна.
|
Бүх насны хүмүүс, жуулчдад зориулсан нэг баримтат кино, үл хөдлөх дурсгалыг төрөлжүүлж, таниулан сурталчилсан CD бүхий гарын авлага, төрөл бүрийн танилцуулга хийж хэвлүүлэх
|
Дүн
|
550.00
|
7. Соёлын өвийн төвийг өргөжүүлэх талаар
Д/д
|
Үйл ажиллагааны нэр
|
Хугацаа
|
Төсөвт өртөг (сая/төг)
|
Хариуцах байгууллага
(захиалагч)
|
Хөтөлбөрт хамруулах үндэслэл
|
Тайлбар
|
1.
|
Зориулалтын барилга барих
|
2009-
2011
|
2000.0
|
Соёл, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага,
Соёлын өвийн төв
|
Улсын хэмжээнд түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварладаг, соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлдэг Соёлын өвийн төв нь зориулалтын бус байранд байрладаг. Соёлын өвийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, Соёлын өвийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд одоо байгаа байр нь шаардлага хангахгүй байгаа болно.
|
Соёлын өвийн төв нь тусгай барилгагүй, Соёлын төв өргөөнд түрээсээр байрладаг бөгөөд ашигтай талбайн хүрэлцээ муу, агааржуулалтын системгүй, химийн бодис хэрэглэх, тусгай зориулалтын лабораторигүй ажиллаж байна.
|
2.
|
Сэргээн засварлах орчин үеийн зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах
|
2011
|
400.0
|
Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага,
Соёлын өвийн төв
|
Соёлын өвд хими, физикийн задлан шинжилгээ хийх, он цагийг тогтоох, түүнийг сэргээн засварлах, бэхжүүлж хамгаалах зориулалтын тоног төхөөрөмжтэй орчин үеийн лаборатори байх шаардлагатай.
|
Одоо лабораторийн шинжилгээ хийхгүй байгаа.
|
3.
|
Соёлын өвийн төвийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах
|
2011
|
|
Соёл, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага,
Сангийн яам
|
Гадаад, дотоодод бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчинг ажлын байраар хангах, шаардлагын түвшинд хүргэж ажиллахын тулд Соёлын өвийн төвийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай.
|
2007 оны байдлаар 24 хүний орон тоотой ажиллаж байна.
|
|
Дүн
|
|
2400.0
|
|
|
|
Нийт дүн
|
13198.0
|
-----оОо----
Текст томруулах
A
A
A