A

A

A

Бүлэг: 1979
 
                                                                                      Засгийн газрын 2007 оны 324 дүгээр  тогтоолын  
                                                                                      2 дугаар хавсралт
 
                                        БАТЛАГДСАН ЭСЭХИЙГ НЯГТЛАХ ШААРДЛАГАТАЙ  НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДҮҮЛЭХ ШИЙДВЭРИЙН ЖАГСААЛТ  
Нэг. Засгийн газрын гишүүдээс нийтээр дагаж
мөрдүүлэхээр гаргах шийдвэрүүд
 
¹
 
Хуулийн нэр
 
Батлах эрх бүхий албан тушаалтан
Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр гаргах эрх олгосон хуулийн заалт
 
1
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ашигт малтмалын тухай
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сангийн сайд
 
61.7. Энэ хуулийн 61.1-61.6-д заасан заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, зааврыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
 
61 дүгээр зүйл. Уул уурхайн үйлдвэрлэлийн
                   санхүү, бүртгэлийн онцлог
 
61.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайд хийсэн хайгуулын ажлын зардал болон уурхайн эдэлбэрийг ашиглалтад бэлтгэсэн зардлыг үйлдвэрлэл эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд тогтмол хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулж, шимтгэлийн сан байгуулна.
 
61.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших, шилжүүлэх, талбайг шилжүүлэн авахтай холбогдон гарсан зардлыг тухайн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд жил тутам ижил хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулж, шимтгэлийн сан байгуулна.
 
61.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгөд түүний элэгдэл, хорогдлын шимтгэлийн сан байгуулна.
 
61.4. Уул уурхайн үйлдвэрлэлийн тухайн жилд гарсан алдагдлыг уг алдагдал гарсан санхүүгийн жил дууссанаас хойшхи 2 жилийн хугацаанд албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно.
 
61.5. Үйлдвэрлэл болон дэд бүтцэд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарцуулсан эд хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийн санг тэдгээр барилга, байгууламжийн ашиглагдах хугацаанд тогтмол хэмжээгээр байгуулж, тэдгээртэй холбогдон гарах зардлыг тухайн санхүүгийн жилийн үйлдвэрлэлийн зардалд  оруулан тооцно.   
 
61.6. Уул уурхайн үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардлагаар хийгдсэн бүх төрлийн засварын зардлыг үйлдвэрлэлийн зардалд тооцно.           
 
2
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай
Сангийн   
  сайд
15.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
3
Нягтлан бодох бүртгэлийн тухай
Сангийн
 сайд
7.2. Анхан шатны баримтын загвар, аргачлалыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний статистикийн газартай  хамтран батална.
 
4
 
 
 
 
 
 
 
 
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сангийн сайд
 
10 дугаар зүйл. Тендерт оролцогчдод давуу
                          эрх олгох 
 
10.5. Давуу эрх олгох аргачлал, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
5
13.3. Урьдчилсан сонголт явуулах журам, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6
49 дүгээр зүйл. Худалдан авах ажиллагааг
                          тайлагнах
 
49.6. Тайлагнах журмыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
7
52.2. Худалдан авах ажиллагаанд мэдээллийн технологи, цахим хэрэгслийг нэвтрүүлэх нөхцөл, журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
 
8
53.3. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчид худалдан авах ажиллагаатай холбоотой дараахь зөвшөөрлийг бичгээр олгоно:
 
       53.3.1. тендер зарлах;
 
       53.3.2. гэрээ байгуулах;
 
       53.3.3. урьдчилсан сонголт зарлах;
 
       53.3.4. урьдчилсан сонголтод тэнцсэн этгээдийг зөвшөөрч, тэдгээрийг тендерт урих.
 
53.6. Энэ зүйлд заасны дагуу зөвшөөрөл олгоход баримтлах журмыг  төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
9
 
 
 
 
 
 
 
 
 
Агаарын тухай
 
 
 
 
 
 
 
 
 
  Байгаль орчны сайд
 
7 дугаар зүйл. Агаарыг бохирдуулах бодис,
             физикийн хортой нөлөөллийн хэмжээ
 
2. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын суурин эх үүсвэр нэг бүрээс агаарт гаргах бохирдуулах бодис, үзүүлэх физикийн хортой нөлөөллийн зөвшөөрөгдөх хэмжээг мэргэжлийн алба тогтооно.
 
З. Бүх эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодис, үзүүлэх физикийн хортой нөлөөллийн нийлбэр хэмжээ нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээнээс хэтрэхгүй байна.
 
 4. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөвшөөрөх хэмжээг тогтоох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
10
15 дугаар зүйл. Озоны давхрагыг хамгаалах
 
2. Озоны давхаргад хортой нөлөөлөл үзүүлэх бодисын жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
 
11
Байгалийн ургамлын тухай
  Байгаль орчны сайд
 
16 дугаар зүйл. Ургамлыг түүж бэлтгэх журам,                 
                       хэмжээ, хугацаа
 
2. Ургамлыг түүж бэлтгэх журам, хэмжээ, хугацааг мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
 
12
 
 
 
 
 
Байгаль орчныг хамгаалах тухай
 
 
 
 
 
Байгаль орчны сайд
 
15 дугаар зүйл. Төрийн захиргааны төв
                  байгууллагын бүрэн эрх
 
12/ идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр урамшуулах журам боловсруулан батлах.
 
13
311 дүгээр зүйл. Нөхөрлөл
 
3. Байгалийн тодорхой төрлийн баялгийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших талаар нөхөрлөлийн баримтлах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
 
14
 
 
 
 
Амьтны аймгийн тухай
 
 
 
 
Байгаль орчны сайд
                  
       23.1. Нэн ховор амьтныг амьдаар нь гадаад улсад гаргах зөвшөөрлийг Монгол Улсын  нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу Засгийн газар олгоно.
 
23.2. Энэ хуулийн 23.1-д заасан амьтнаас бусад амьтныг амьдаар нь, мөн амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах журмыг төрийн захиргааны төв  байгууллага тогтооно.
 
15
 
 
 
 
 
Ахуйн болон үйлдвэр-лэлийн хог хаягдлын тухай
 
 
 
 
 
 
Байгаль орчны сайд
 
8.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
8.1.3. хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах журмыг батлах;
 
16
8.1.4. хог хаягдал булах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн төрөл, тэдгээрт тавигдах шаардлага, хог хаягдал булах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны журмыг батлах.
 
17
Ашигт малтмалын тухай
Байгаль орчны сайд
39.8. Энэ хуулийн 38.1.8, 39.1.9-д заасан тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
18
Газрын тухай
Байгаль орчны сайд
19.2.2. газрын элэгдэл, эвдрэлийн зэрэглэл, цөлжилтийн төрөл, ангиллыг тогтоох, тэдгээртэй тэмцэх, нөхөн сэргээх аргачлал, заавар, журмыг боловсруулж мөрдүүлэх.
 
19
Тусгай хамгаа-лалттай газар нутгийн тухай
Байгаль орчны сайд
32 дугаар зүйл. Байгаль хамгаалагч зэвсэг
                          хэрэглэх
 
1. Тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж байгаа байгаль хамгаалагчийн хэрэглэх зэвсэг, хэрэгслийн төрөл, тэдгээрийг хэрэглэх журмыг төрийн захиргааны төв байгууллага Цагдаагийн ерөнхий газартай зөвшилцөн тогтооно.
 
20
Ус, цаг уур, орчны хяналт шинжил-гээний тухай
Байгаль орчны сайд
5.1. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний  асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь (цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх) ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
5.1.3.тусгай хэрэгцээний мэдээний нэр төрөл, үйлчилгээний үнэ тарифийг батлах,  урьдчилан сэргийлэх мэдээ болон нийтийн  хэрэгцээний мэдээг радио, телевиз, мэдээллийн бусад хэрэгслээр дамжуулах, түгээх журмыг холбогдох байгууллагатай хамтран тогтоох;
 
 
 
21
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Усны тухай
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Байгаль орчны сайд
 
6.2. Усны хяналт-шинжилгээний өртөө, харуулын тоо, байршил, шинжилгээний төрөл, арга зүйг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, мэргэжлийн удирдлагаар хангана.
 
22
35.2. Энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.3-т заасан урамшууллыг олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн  батална.
 
     35.1.1. усыг хамгаалах, зохистой ашиглах, усны орчныг тохижуулах талаархи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачлага, үйл ажиллагааг урамшуулах;
 
       35.1.2. өөрийн хүч, хөрөнгөөр цас, борооны ус хуримтлуулж, нуур, цөөрөм байгуулсан, худаг гаргасан, хуучин услалтын систем, уст цэгийг засч, тохижуулан тоноглосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага  тухайн байгууламжийг давуу эрхээр эзэмшинэ;
 
       35.1.3. усыг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулж, технологийн процесст ялгарсан усаа шаардлагын хэмжээнд хүртэл цэвэршүүлсэн, дахин ашигласан, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ивээлтэй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид  ус ашиглах  давуу эрх олгоно;
 
23
Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай
Байгаль орчны сайд
10.2. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлд хамаарах хувийн хэрэглээний зүйлээ импортлох, эсхүл импорлогч орны зөвшөөрөл шаардагдахаас бусад тохиолдолд экспортлохдоо зөвшөөрөл авахгүй.
 
10.3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлд хамаарах хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалтыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
 
24
 
 
 
 
 
 
 
Ойн тухай
 
 
 
 
 
 
 
Байгаль орчны сайд
6 дугаар зүйл. Ойн мэдээллийн сангийн
                   тогтолцоо, журам
 
      6.1. Энэ хуулийн 3.1.9-д заасан санд ойн төлөв байдал, ойн сангийн эзлэх талбайн хэмжээ, нөөц, бүрэлдэхүүн, үнэлгээ, тэдгээрийн өөрчлөлт, эзэмшигчдэд олгосон байдал, ойг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааны талаархи үзүүлэлтийг багтаасан мэдээллийг сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын хэмжээгээр тусгана.         
 
 
 
 
     6.2. Энэ хуулийн 6.1-д заасан мэдээллийн сангийн бүртгэл, тайлангийн маягт, тэдгээрийг хөтлөх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн  Засгийн газрын гишүүн батална.
 
25
 
 
 
 
 
 
 
 
 
 
Газрын тухай
 
 
 
 
 
 
 
 
Барилга, хот бай-гуулал-тын сайд
 
8.4. Хилийн цэсийн, газар усны нэрийн болон газрын сангийн зургийг хадгалах, ашиглах, тэдгээрт орсон өөрчлөлтийг тусгах журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага тогтооно.
 
26
19.1.5. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг батлах.
 
27
48 дугаар зүйл. Бусдын эзэмшил, ашиглалтад
                 байгаа газрыг хязгаарлагдмал
                эрхтэйгээр ашиглах, уг газарт
                    нэвтрэх, дайран өнгөрөх
 
48.1. Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн боловч тухайн газар хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болно.
 
Хориглох дохио тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгуулага тогтооно.
 
28
Орон сууцны тухай
 
Барилга, хот байгуулал-тын сайд
15.2. Нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцны зориулалтыг өөрчлөх, уг сууцыг орон сууцны сангаас хасах, түүнчлэн сууцны төлөвлөлт, үндсэн бүтээц, хийц, инженерийн шугам сүлжээг өөрчлөхөд тавих шаардлага, зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
 
29
Хот байгуу-лалтын тухай
 
Барилга, хот байгуу-лалтын сайд
13.1.6. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбогдсон журам баталж, мөрдүүлэх.
 
30
Галт зэвсгийн тухай
Батлан хамгаалахын сайд
 
4.3. Байлдааны зориулалттай галт зэвсгийн жагсаалтыг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
31
Дайчил-гааны тухай
 
Батлан хамгаалахын сайд
 
14 дүгээр зүйл. Батлан хамгаалах асуудал
           эрхэлсэн Засгийн газрын гишүүний
                        бүрэн эрх
 
14.1. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тайван цагт дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
14.1.1. зэвсэгт хүчнийг дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах журам тогтоож, удирдамж гаргах;
 
 
32
 
 
 
 
 
 
Улсын нисэхийн тухай
 
 
 
 
 
 
Батлан хамгаала-хын сайд
 
 
5 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал
          эрхэлсэн Засгийн газрын гишүүний
                        бүрэн эрх
 
   5.1. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
      5.1.1. улсын нисэхийн нислэгийн үйл ажиллагааны журмыг холбогдох байгууллагатай зөвшилцөж батлах;
 
33
13.2. Улсын нисэхийн аэродромыг хамтран ашиглах журмыг батлан хамгаалах болон иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
 
34
Боловсролын тухай
Боловс-рол, соёл шинжлэх ухааны сайд
 
 
 
8.2. Тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даан эзэмших зорилгоор бага, дунд боловсролыг албан бус сургалтын дүйцсэн хөтөлбөрөөр олгож болох бөгөөд уг хөтөлбөрийн агуулга, сургалт явуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
35
Дээд боловсролын тухай
 
Боловс-рол, соёл шинжлэх ухааны сайд
 
7.2. Сургуулийн хүчин чадлыг харгалзан элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
36
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай
 
Боловс-рол, соёл шинжлэх ухааны сайд
 
16 дугаар зүйл. Суралцагч элсүүлэх
 
16.2. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад элсэгчдийн хяналтын тоо, суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журмыг энэ хуулийн 8.1-д заасан зөвлөлийн саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
 
 
 
37
Соёлын тухай
Боловс-рол, соёл шинжлэх ухааны сайд
 
13.1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхтэй байна:
 
16/ хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох соёл, урлагийн бүтээлийн зэрэглэл, жагсаалт, хэрэгжүүлэх журмыг тогтоох.
 
38
 
 
 
 
 
Соёлын өвийг хамгаалах тухай
 
 
 
 
 
Боловс-рол, соёл шинжлэх ухааны сайд
 
5.5. Түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийн болон соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн билэг авъяастны жагсаалт, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг мэргэжлийн зөвлөлийн санал болгосноор, соёл, шинжлэх ухааны  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
39
8.10. Монгол Улсын түүх, соёлтой холбогдох зүйлийг гадаадын байгууллага, иргэн, харъяалалгүй хүн  өөрийн санаачилгаар өгсөн тохиолдолд түүнийг бүртгэх, үнэлэх журмыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
40
Соёлын өвийг хамгаалах тухай
Боловс-рол, соёл шинжлэх ухааны сайд
 
16.1. Түүх, соёлын дурсгалт зүйлийг худалдах, түр солилцох журмыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
41
Төмөр замын тээврийн тухай
Зам, тээвэр, аялал жууллчлалын сайд
28 дугаар зүйл.Төмөр замын гармыг ашиглах
                          дэглэм
 
28.1. Төмөр замын гармыг нээх, хаах, хамгаалалтын дохио, тэмдэг, төхөөрөмжөөр тоноглох, засварлах, түүнчлэн төмөр замын гармын зэрэглэл тогтоох журмыг төрийн захиргааны төв байгууллага цагдаагийн
байгууллагатай зөвшилцөн батална.
 
42
 
 
 
 
 
 
 
Усан замын тээврийн тухай
 
 
 
 
 
 
 
Зам, тээвэр, аялал жуулчла-лын сайд
 
6 дугаар зүйл. Усан замын тээврийн асуудал
                 эрхэлсэн төрийн захиргааны  
                 төв байгууллагын бүрэн эрх
 
6.1.7. усан замын зорчигч, ачаа тээвэрлэлтийн үнэ, тарифын аргачлалыг боловсруулах.
 
43
10.1. Усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлагыг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
 
44
11.2. Усан замын тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм болон хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журмыг усан замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
45
Харилцаа холбооны тухай
Зам, тээвэр, аялал жуулчла-лын сайд
6 дугаар зүйл. Шуудангийн асуудал эрхэлсэн  
              Засгийн газрын гишүүн, харилцаа
             холбооны асуудал эрхэлсэн төрийн
             захиргааны байгууллагын бүрэн эрх
                   
6.1.4. тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журмыг батлах;
 
46
 
Шуудангийн тухай
Зам, тээвэр, аялал жуулчла-лын сайд
 
7 дугаар зүйл. Шуудангийн асуудал эрхэлсэн
              Засгийн газрын гишүүний бүрэн эрх
 
7.1.6. шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийг батлах.
 
47
7.1.7. шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журмыг батлах.
 
48
Нийгмийн даатгалын тухай
 
Нийгмийн хамгаа-лал, хөдөлмө-рийн сайд
14 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангийн
                        бүртгэл, тайлан
 
2. Нийгмийн даатгалын санд хөрөнгө төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах, анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг хөтлөх, тайлан гаргах журмыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.
 
49
 
 
 
 
Нийгмийн халамжийн тухай
 
 
 
 
Нийгмийн хамгаа-лал, хөдөлмө-рийн сайд
 
16.1. Халамжийн сангийн бүртгэл, тайлангийн маягтын загварыг санхүүгийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
 
50
30.1. Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 6.2-т заасан байгууллагын саналыг үндэслэн төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэний дор дурдсан зардлын норматив, эд хөрөнгийн эдэлгээний хугацаа, журмыг баталж мөрдүүлнэ:
 
       30.1.1. хоол хүнс, хувцас, эм, ариун цэвэр, хичээлийн хэрэглэлийн нэг хүнд ногдох зардлын норматив, хувцас, хичээлийн хэрэглэлийн эдэлгээний хугацаа;
 
       30.1.2.нас барсан иргэнийг оршуулах зардлын норматив;            
 
      30.1.3. үйлчилгээ үзүүлэх журам.
 
51
31.4. Халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж тогтоолгох иргэний бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг нийгмийн халамжийн  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
52
Хөдөлмө-рийн тухай
 
Нийгмийн хамгаа-лал, хөдөлмө-рийн сайд
109.5. Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.
 
53
 
 
 
 
 
 
Эрчим хүчний тухай
 
 
 
 
 
 
Түлш, эрчим хүчний сайд
 
6 дугаар зүйл. Төрийн захиргааны төв
                байгууллагын бүрэн эрх
 
6.1. Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
6.1.3. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлш болон тоног төхөөрөмж, сэлбэгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх журам батлах;
 
54
6.1.4. байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх тохиолдолд эрчим хүчний хангамжийн талаар мөрдөх журам  батлах;
 
55
 
 
 
Ашигт малтмалын тухай
 
 
 
Үйлдвэр, худалдаа-ны сайд
 
10 дугаар зүйл. Төрийн захиргааны төв
                  байгууллагын бүрэн эрх
 
10.1.2. энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах;
 
 
56
10.1.7. ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журам батлах, бүтээгдхүүний стандартыг боловсруулж батлуулах.
 
57
16.6. Улсын төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг хянаж хүлээн авах журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуульд нийцүүлэн батална.
 
58
 
 
 
 
 
Газрын тосны бүтээг-дэхүүний тухай
 
 
 
 
 
 
Үйлдвэр, худалдаа-ны сайд
 
5.3. Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагыг тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран тогтооно.
 
59
11.3. Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын савыг өмчлөгч савыг улсын бүртгэлд бүртгүүлнэ. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалтын савыг улсын бүртгэлд бүртгэх журмыг газрын тосны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
 
60
 
 
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэл-гээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай
 
 
 
 
 
Үйлдвэр, худалдаа-ны сайд
 
5.2. Аюулгүйн бүс, түүний дэглэмийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллага хамтран тогтооно.
 
61
17.2. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, мэдээллийн сантай холбогдсон  зааврыг  батлан мөрдүүлнэ.
 
62
 
 
 
 
 
 
Тариа-лангийн тухай
 
 
 
 
 
 
 
Хүнс хөдөө аж ахуйн сайд
 
5.1. Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
5.1.9. тариалангийн газрын хөрсний үржил шимийг сайжруулах, нөхөн сэргээхтэй холбогдсон журмыг тогтоож мөрдүүлэх;
 
63
16.10. Агрохимийн шинжилгээ хийх аргачлалыг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батална.
 
64
 
 
 
 
Хүнсний тухай
 
 
 
 
Хүнс хөдөө аж ахуйн сайд
6 дугаар зүйл. Төрийн захиргааны төв
                байгууллагын бүрэн эрх
 
6.1. Хүнсний  асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.2. хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх технологи болон ургамал, амьтны гаралтай түүхий эдийн ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг журам, хэм хэмжээ, шаардлагыг тогтоох;
65
Ариун цэврийн тухай
Эрүүл мэндийн сайд
10.1. Цацраг идэвхт болон химийн хорт бодис, ионжуулдаг, ионжуулдаггүй туяа, физик хүчин зүйл (шуугиан, доргион, цахилгаан соронзон орон, радио долгион, хэт авиа зэрэг)-ийн үүсгүүр, нянгийн өсгөвөртэй ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэний аюулгүй ажиллагааны журмыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, биелэлтийг хангуулна.
 
66
Биеийн тамир, спортын тухай
Эрүүл мэндийн сайд
17 дугаар зүйл. Спортын цол, зэрэг
 
17.1. Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал (цаашид "цол, зэргийн нэгдсэн ангилал" гэх) тогтоох болон цол, зэрэг олгох журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
 
67
Дархлаа-жуулалтын тухай
 
Эрүүл мэндийн сайд
13.4. Сэргийлэх тарилгыг эмнэлгийн харшлах өвчингүй иргэнд хийнэ. Сэргийлэх тарилга хийхэд харшлах өвчин, эмгэгийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
 
68
Донорын тухай
Эрүүл мэндийн сайд
 
5.3. Донорын эрүүл мэндийн шалгуур, донорын цус, цусан бүтээгдэхүүнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхэд тохирч байгаа эсэхийг тогтоох үзүүлэлт, хориглох заалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
 
69
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай
 
Эрүүл мэндийн сайд
 
8 дугаар зүйл. Тахир дутуу болсныг тогтоох
 
3. Тахир дутуу болсныг тогтооход баримтлах өвчний жагсаалтыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
 
70
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэ-лийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай
 
Эрүүл мэндийн сайд
 
3 дугаар зүйл. Мэргэжлээс шалтгаалсан өвчин
 
2. Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалтыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
 
71
Рашааны тухай
Эрүүл мэндийн сайд
 
 
6.1. Эрүүл мэндийн болон Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь рашааныг судлах, зохистой ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
       6.1.8. рашааныг зохистой ашиглах, хамгаалах журам батлах, сурталчлах
 
72
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай
 
Эрүүл мэндийн сайд
 
8 дугаар зүйл. Сэтгэцийн эрүүл мэндийн
           тусламж, үйлчилгээний санхүүжилт
 
8.2. Төлбөртэй үйлчилгээний төрөл, төлбөрийн жишгийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. 
 
73
Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай
 
Эрүүл мэндийн сайд
 
5 дугаар зүйл. Эрүүл мэндийн асуудал
       эрхэлсэн төрийн захиргааны төв
           байгууллагын бүрэн эрх
 
5.1.3. хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг бусдад халдаахгүй байх   талаар уг вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүн болон түүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зөвлөгөө,  зааварчилгаа өгөх журмыг батлах.
 
74
 
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай
 
 
Эрүүл мэндийн сайд
 
10.3. Хүчилтөрөгч, азотын дутуу исэл зэрэг эмчилгээний зориулалтын хийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалахад тусгай журам баримтална.
 
 
10.4. Энэ хуулийн 10.3-д заасан тусгай журмыг төрийн захиргааны холбогдох төв байгууллагууд хамтран батална.
75
161 дүгээр зүйл. Мансууруулах, сэтгэцэд
                    нөлөөт эмийн хяналт
 
161.1. Монгол Улсад хэрэглэгдэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт, худалдах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
76
16.4. Энэ хуулийн 16.2-т заасан фармакопей болон бусад норматив-техникийн баримт бичгийг эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.
 
77
17.4. Эмийн гаж нөлөөг бүртгэж, мэдээлэх журмыг эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.
 
78
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Эрүүл мэндийн тухай
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Эрүүл мэндийн сайд
 
16.3. Магадлан итгэмжлэх, шинжээч ажиллуулах журам, магадлан шинжлэх шалгуур, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишгийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
79
17.4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох,  дадлагажагчаар ажиллуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
80
21.3. Эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалт болон журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
81
36 дугаар зүйл. Үр хөндөх
 
       36.1. Үр хөндөх ажилбарыг зөвхөн шаардлага хангасан эмнэлгийн нөхцөлд, энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан зөвшөөрөл авсан мэргэжлийн их эмч гүйцэтгэнэ.
 
       36.2. Энэ хуулийн 36.1-д заасны дагуу үр хөндөх тухай журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
 
82
38 дугаар зүйл. Рашаан сувиллын эмчилгээ
 
      38.1. Рашаан сувилалд эмчлэх өвчний жагсаалт, эмчилгээ, үйлчилгээний журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
 
83
40.2. Эмгэг судлалын шинжилгээ хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож мөрдүүлнэ.
 
84
40.4. Шүүх эмнэлэг, шүүх-сэтгэц судлалын шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтоож мөрдүүлнэ.
 
42.3. Эмнэл зүйн туршилт явуулах судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, цусан бүтээгдэхүүн, биологийн шингэн, эд, эрхтэн авах, хэрэглэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
 
85
 
 
 
 
Эхийн сүү орлуулагч бүтээгдэ-хүүний тухай
 
 
 
 
Эрүүл мэндийн сайд
 
5 дугаар зүйл. Төрийн захиргааны төв
                байгууллагын бүрэн эрх
 
5.1. Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
  5.1.3. эхийн сүүгээр дагнан хооллохын ач холбогдол, бага насны хүүхдийн хоол, хүнсэнд тавигдах эрүүл ахуй, аюулгүйн шаардлагатай холбогдсон журам батлах;