A

A

A

Бүлэг: 1979
Гурав. Засгийн газрын агентлагийн дарга нарын нийтээр
дагаж мөрдөхөөр гаргах шийдвэрүүд
 
 
 
¹
 
Хуулийн нэр
 
Батлах эрх бүхий албан тушаалтан
 
 
Нийтээр дагаж мөрдөхөөр шийдвэр гаргах эрх олгосон хуулийн заалт
 
1
Хэмжлийн нэгдмэл байдлын тухай
 
 
 
 
Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн дарга
 
 
 
6 дугаар зүйл. Хэмжил
          гүйцэтгэх аргачлал
 
3. Хэмжил гүйцэтгэх аргачлалыг боловсруулах, хянан батлах журмыг Хэмжил зүйн төв байгууллага тогтооно.
2
 
 
9 дүгээр зүйл. Хэмжих
               хэрэгслийн
            баталгаажуулалт
 
8. Баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалт, баталгаажуулалтын хугацааг Хэмжил зүйн төв байгууллага тогтооно.
 
3
Газрын тосны бүтээгдэхүүний тухай
Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн дарга тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран
5.3. Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагыг тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран тогтооно.
 
4
Галын аюулгүй байдлын тухай
Онцгой байдлын ерөнхий газрын дарга
17.3. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь галын гэрээт алба ажиллуулах журмыг баталж, тэдгээрийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
 
 
 
 
 
5
 
 
 
 
Гаалийн тухай
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Гаалийн ерөнхий газрын дарга
 
 
 
 
 
 
 
 
 
12 дугаар зүйл. Гаалийн
               бүрдүүлэлтийн
                    горим
 
4.Гаалийн бүрдүүлэлт хийсэн хөлсний хэмжээг гаалийн удирдах төв байгууллага батална.
 
6
62 дугаар зүйл. Тусгай     хэрэгслийн жагсаалт, хэрэглэх зааврыг батлах
Гаалийн байгууллагын тусгай хэрэгслийн жагсаалт, хэрэглэх зааврыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
7
Тамхины хяналтын тухай
Гаалийн ерөнхий газрын дарга
6.2. Улсын хилээр иргэдийн оруулж ирэх хувийн хэрэглээний тамхины тоо хэмжээг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.
 
8
 
 
 
 
Монгол Улсын хилийн тухай
 
 
 
 
Хил хамгаалах ерөнхий газрын дарга
28 дугаар зүйл. Хилийн
                боомт, түүнд
                мөрдөх журам
 
2. Улсын хил хамгаалах байгууллага нь хилийн хяналтын байгууллага хяналт шалгалт явуулах бололцоог бүрдүүлэх зорилгоор тухайн боомтод мөрдөх журмыг тогтооно. Уг журам нь зорчигч, тээврийн хэрэгслийг хяналт шалгалтад оруулах, гаргах, тээврийн хэрэгслийг зогсоолд зогсоох, журам сахиулах зэрэг арга хэмжээнээс бүрдэнэ.
9
Усны тухай
Усны Хэрэг эрхлэх газрын дарга
12 дугаар зүйл. Усны асуудал   эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагын бүрэн эрх
 
12.2.3. усны нөөцийг хэмнэх, эргүүлж ашиглах даалгавар, хяналтын тоог ус ашиглагч болон гол, мөрний сав газраар тогтоон баталж, мөрдүүлэх.
 
 
10
 
Газрын тухай
 
Газрын харилцаа,    
  геодези зураг   
   зүйн газрын
       дарга
 
32.4. Энэ хуулийн 32.2,   32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө.
 
 
11
Зэвсэгт хүчний тухай
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга
24 дүгээр зүйл. Зэвсэгт
        хүчний Жанжин штабын
              чиг үүрэг
 
17.1.9 хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх журам тогтоож биелэлтийг хянах.
12
 
Нийгмийн халамжийн тухай
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга
7.1.12. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.9-д заасны дагуу журам, заавар боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих.
13
 
 
Биеийн тамир, спортын тухай
 
 
 
 
 
 
 
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга
 
 
 
 
 
 
9.3. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараахь эрхийг хэрэгжүүлнэ:
9.3.2. бүх насны ангиллын биеийн тамир-чийрэгжүүлэлтийн нормативыг боловсруулан батлах.
14
17.1. Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал (цаашид "цол, зэргийн нэгдсэн ангилал" гэх) тогтоох болон цол, зэрэг олгох журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
15
18.3. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулах журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
16
18.4. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулалт зарлан шалгаруулах бөгөөд биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний биелэлтээр ажлыг нь дүгнэнэ. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулах журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
 
 
 
                                  ----оОо---