A

A

A

Бүлэг: 1979
 Засгийн газрын 2008 оны 78 дугаар
                           тогтоолын 1 дүгээр хавсралт
 
МОНГОЛ УЛСАД БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ
БИЙ БОЛГОХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
Монгол Улсад зах зээлийн эдийн засгийн эхэн үед тулгамдаж байсан хүнд сорилтуудыг даван туулахад инфляцийг тогтворжуулах, үнэ тарифийн чөлөөлөх өмч хувьчлал, төсвийг тэнцвэржүүлэх зэрэг санхүүгийн салбарын эрүүл орчин бүрдүүлэхтэй холбоотой арга хэмжээнүүд томоохон үүрэг гүйцэтгэсэн.
 
  Харин сүүлийн жилүүдийн эдийн засгийн тогтвортой өсөлт нь хүн амын амьжиргааны түвшин, нэг хүнд ногдох дотооодын нийт бүтээгдэхүүнд эерэг өөрчлөлтийг бий болгосон боловч нэн ядуу болон ядуу иргэдийн тоо, далд эдийн засгийн хэмжээ буурахгүй, иргэдийн зүгээс газар хувьчилж авах  байдал удаашралтай явагдаж байгаа зэрэг нь өмч хөрөнгийн бүртгэлийг төгөлдөршүүлэх замаар эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх хэрэгцээ байгааг харуулж байна.
 
Иргэний бүртгэлийн үйл ажиллагааны доголдлоос шалтгаалж тухайн иргэний талаархи мэдээлэл давхардах, зөрөх, орхигдох зэргээр үнэн, бодитой мэдээлэл гарч чадахгүй байна. Өнөөдөр Монгол Улсын нэг иргэн төрөл бүрийн үнэмлэх, дэвтэр, паспорт, гэрчилгээ, карт зэрэг 17 (хөнгөлөлтийн болон банкны картыг тооцохгүйгээр) нэр төрлийн бичиг баримтыг ашиглан эмнэлэг, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, нийгмийн даатгал, банк, санхүү, халамж, гааль, татвар, хууль хяналтын байгууллага зэрэг төрийн үйлчилгээ авах үйл ажиллагаанд оролцохдоо их хэмжээний хүнд сурталтай учирч байгаа билээ. 
 
Засаг захиргааны нэгжид тулгуурласан хаягжилтын өнөөгийн байдал нь нэгдсэн стандарт, системгүй, ойлгомжгүй байгаа нь орчин үеийн бизнесийн үйлчилгээний шаардлага хангахгүй байна.
 
Хуулийн этгээдийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааны эмх цэгцгүй байдал нь татвараас зайлсхийх, эрхийн бүртгэл давхардах, хууран мэхлэх, бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх, авлига хээл хахуулийг өөгшүүлэх нөхцөл байдлыг үүсгэж байна.
 
 Монгол Улс Үндсэн хуулиараа эдийн засгийн эрх чөлөө, хувийн өмч, эд хөрөнгийн халдашгүй эрхийг тунхагласан боловч бодит амьдралд өмчийн албан ёсны бүртгэлийн тогтолцоо бүрэн гүйцэд төгөлдөршөөгүйгээс хөрөнгийн тоо хэмжээ, зах зээлийн үнэлэмж тодорхойгүй, хөрөнгийн арилжаа баталгаагүй байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл нь асар их мэдээлэл агуулж байдаг учраас эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн баазын даац хэтрэх, хандах хэрэглэгчийн тоо нэмэгдсэнээс мэдээлэл боловсруулах процессын үйлдлүүд удаашрах зэрэг бэрхшээл гарч байна.
 
Иргэний бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, төр, захиргаа, нийгмийн даатгал, гааль, татвар, цагдаа, хил хамгаалах зэрэг байгууллагын бүртгэл, мэдээллийн сангууд нь салангид, хоорондоо хөрвөх боломжгүй, харилцан холбогдоогүй байгаа нь  төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд бэрхшээл учруулж, төр иргэн хоорондын харилцааг холдуулах, хүнд суртал газар авах, улмаар далд эдийн засаг, авлигын суурь хөрсийг бэхжүүлж, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна.
 
Иймд даяарчлагдан хөгжиж байгаа өнөөгийн орчинд өөрийн орны хөгжлийг урьдчилан харсан бодлого, стратеги боловсруулж хэрэгжүүлэхэд нэгдсэн бүртгэл, мэдээллийн бааз суурь дээр тулгуурласан төрийн нэгдмэл бодлого нэн чухал байна.
 
Төрийн үйлчилгээний байгууллагууд мэдээллээ тус тусдаа бүрдүүлж, харилцан уялдаагүй мэдээллийн сангуудад хадгалж, үйлчилгээ үзүүлж байгаа явдлыг арилган, төрийн ой санамжийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна.
 
 Дэлхийн хөгжингүй улс орон  өөрийн Засгийн газрын үйл ажиллагааг оновчтой болгох, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог  нягтруулах, иргэдэд төрийн зүгээс үзүүлэх үйлчилгээг сайжруулах зорилгоор бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхдээ  мэдээлэл, харилцаа холбооны технологийн ололтыг ашиглах нь чухал ач холбогдолтой гэж үзэж энэ чиглэлээр  төрөл бүрийн бодлого, хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал,  Австри Улс 2001 оноос "Digitales Osterreich", Бүгд Найрамдах Солонгос Улс 1997 оноос "E-Government",      "U-Korea", Холбооны Бүгд Найрамдах Герман Улс ХБНГУ 2003 оноос "Deutschland-Online"  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ. Европын холбооноос бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх INSPIRE нэртэй хөтөлбөрийг 2013 он хүртэл 3 үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
 
Улсын Их Хурлын 2000 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан "Мэдээлэл, холбооны технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал", Улсын Их Хурлын 2005 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт", Засгийн газрын 2005 оны 216 дугаар тогтоолоор батлагдсан "Цахим Монгол" Үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоход мэдээлэл, холбооны технологийн давуу тал, ололтыг ашиглах үндэслэл нь тусгагдсан байна.
 
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бүртгэлийн нэгдсэн тогтолцооны шинэ эрх зүйн орчин,  мэдээллийн сан, техник технологийн дэд бүтцийг бүрдүүлж, хүн амын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл боловсронгуй болж эд хөрөнгийн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний бодит тоо хэмжээг тодорхойлох, хяналт тавих, түүнчлэн иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, тооллогын талаархи мэдээлэл нь үнэн зөв, бодитой болно.
 
Хөтөлбөрийн үр дүнд төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүртээх, ил тод авлигагүй тогтолцоог бүрдүүлэх, төгөлдөршүүлэх, суурь болон төрөлжсөн мэдээллийн санг ашиглан байршил, эзэмшилт, ашиглалт, арилжаа, солилцооны чөлөөт байдалд тулгуурласан, зах зээлийн бодит үнэлгээгээр үнэлэгдсэн эд хөрөнгийг баталгаажуулах юм. Ингэснээр хөрөнгийн чадамжийг өсгөх, банк, санхүү, даатгалын системийн эргэлт нэмэгдэх, хөдөлмөрийн хуваарь сайжрах, төр, хувийн хэвшил, иргэдийн хоорондын харилцаа, түншлэлийг бүрдүүлэх замаар үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулах ач холбогдолтой.
 
      Хоёр. Хөтөлбөрийн зорилго
 
2.1. Хөтөлбөрийн үндсэн зорилго нь Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох замаар төрийн бодлогын нэгдмэл чанарыг хангах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх, төрийн ой санамжийг бүрдүүлэх, төрөөс иргэд болон бизнесийн байгууллагад үзүүлэх нийгмийн бүх салбарыг хамарсан үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай болгож хүнд суртал, авлигатай тэмцэхэд бодитой хувь нэмэр оруулахад оршино.
 
Гурав. Хөтөлбөрийн хамрах хүрээ, бүрэлдэхүүн,
      хэрэгжүүлэх үндсэн зарчим
 
3.1. Монгол Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бий болгох Үндэсний хөтөлбөрт төр, захиргааны бүх шатны болон нутгийн удирдлагын байгууллагын мэдээ, мэдээллийн сан, тэдгээрийг удирдах мэдээллийн систем болон дэд бүтэц, мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглахтай холбоотой хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, заавар, бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, түүний удирдлагыг бий болгоход чиглэсэн төсөл, арга хэмжээ хамаарна.
 


Дөрөв. Бүртгэлийн нэгдсэн тогтолцооны
      бүрэлдэхүүн хэсгүүд
             
4.1. Монгол Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо нь дараахь үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэнэ:
 
 
                Монгол Улсын бүртгэлийн нэгдсэн
                                   тогтолцоо
 
 
                          
 Зураг 6.1
 
Зураг-1. Бүртгэлийн нэгдсэн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүд
 
 
4.1.1. хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт, хаягжилтын нэгдсэн систем;
 
4.1.2. бүртгэлийн тогтолцооны нэгдмэл удирдлага (газар зүйн мэдээллийн системд үндэслэсэн (GIS) орон зайн мэдээллийн санд тулгуурласан байх;
 
4.1.3. Монгол Улсын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сан, түүнийг  бүрдүүлэгч, хэрэглэгч байгууллагууд;
 
4.1.4. бүртгэлийн нэгдсэн мэдээллийн дэд бүтэц;
 
4.1.5. хүний нөөцийн чадавхи.
 
4.2. Хууль тогтоомж, эрх зүйн орчин: Бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, түүний тогтвортой ажиллагааг дэмжих, мэдээллийн санг ашиглах, мэдээлэл харилцан солилцох нөхцөл шаардлагыг хангахад чиглэсэн хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартыг боловсруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ.
 
4.3. Бүртгэлийн нэгдмэл удирдлага: Хууль тогтоомжийн хүрээнд бүртгэлийн нэгдмэл тогтолцооны удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх бүтэц, удирдлагыг бий болгоно.
 
4.4. Мэдээллийн сан, түүнийг бүрдүүлэгч, хэрэглэгч: Мэдээллийн санг бүрдүүлэгч нь бүртгэлийн чиг үүрэг  бүхий төрийн байгууллага, суурь, төрөлжсөн, төрийн байгууллагын мэдээллийн санг үүсгэгчид байх бөгөөд хэрэглэгч нь төрийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, төрийн бус байгууллага байна.
 
4.5. Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц: Монгол Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэхэд шаардагдах  программм, техник хангамж, мэдээллийн технологийн ашиглалт, үйлчилгээний нэгдмэл байдал, мэдээллийн сан, сүлжээний аюулгүй байдлыг хангасан мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц байна.
 
4.6. Хүний нөөцийн чадавхи: Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, тогтвортой ажиллагааг хангахад шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, чадавхийг бүрдүүлэх, төрийн албан хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, иргэдийн зүгээс цахим үйлчилгээ, хэрэглээг хүртэх чадамжийг бүрдүүлнэ.
 
4.7. Бүртгэлийн нэгдсэн тогтолцооны бүтэц, архитектур нь төрийн байгууллагаас иргэд, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээг ил тод болгох, шуурхай хүргэх, оролцоог хангах бүтэц, зохион байгуулалт, бизнес процессын үйл ажиллагаа, программ хангамж болон мэдээллийн агуулга, вэб портал, бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээлэл, холбооны сүлжээ, дэд бүтэц, мэдээллийн нэгдсэн төвөөс технологи, үйлчилгээ, ашиглалт, арга зүйн зөвлөгөө өгөх цогц орчинг тодорхойлсон төрийн байгууллага, иргэд, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилсан байна.
 
4.8. Монгол Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо нь бүртгэл, мэдээллийн асуудлыг хариуцсан байгууллагаар дамжуулан яам, Засгийн газрын агентлаг, холбогдох төрийн байгууллага бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, хоорондоо бүртгэл, мэдээллээ харилцан солилцох замаар иргэд, байгууллагад төрийн бүх төрлийн үйлчилгээг хүргэхээр зохион байгуулагдана.
 


            Тав. Мэдээллийн сангийн ангилал
 
5.1. Хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн сангийн төрөл, ангилал, тэдгээрийг бүрдүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, бүтцийг бий болгоно. Монгол Улсын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сан нь дараахь үндсэн ангилалд хуваагдах бөгөөд эдгээр бүртгэл, мэдээллийн сан нь орон зайн  мэдээллийн санд тулгуурласан байна:
 
а/ суурь буюу эрх зүйн бүртгэлийн мэдээллийн сан;
б/ төрөлжсөн бүртгэлийн мэдээллийн сан;
в/ төрийн байгууллагуудын мэдээллийн сан.
 
5.1.1. Орон зайн мэдээллийн сан нь дараахь мэдээллүүдээс
бүрдэнэ: 
 
а/ геодезийн тулгуур сүлжээний цэгүүдийн мэдээлэл;
б/ агаар, сансрын зураг;
в/ бүх масштабын байр зүйн зураг;
г/ газар зүйн нэр;
д/ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн
цэсийн зураг;
е/ авто болон төмөр замын байршлын зураг болон бусад
мэдээлэл;
ж/ ус зүйтэй холбоотой мэдээлэл;
з/ газар доорхи шугам сүлжээний мэдээлэл;
и/ газрын улсын кадастрын зураг болон
бүртгэлийн мэдээлэл;
к/ газрын нэгдмэл сангийн зураг болон тоо, бүртгэлийн
мэдээлэл;
л/ газар зохион байгуулалтын төлөвлөлтийн зураг,
мэдээлэл.
 
5.2. Суурь буюу эрх зүйн бүртгэлийн мэдээллийн сан нь дараахь төрөл, ангилалд хуваагдана:
 
5.2.1. иргэний бүртгэлийн мэдээллийн сан;
 
5.2.2. эд хөрөнгийн улсын бүртгэлийн эрхийн бүртгэлийн мэдээллийн сан;
 
5.2.3. хуулийн этгээд болон үйл ажиллагааны эрхийн бүртгэлийн мэдээллийн сан.
 
5.3. Иргэний бүртгэлийн мэдээллийн сангийн иж бүрдэл;
5.3.1. иргэний гэр бүлийн байдлын бүртгэл:
 
а/ хүн амын регистрийн  мэдээллийн  сан;
б/ төрөлтийн мэдээллийн сан;
в/ хүүхэд үрчилсэн тухай мэдээллийн сан;
г/ овог, нэр өөрчилсөн тухай мэдээллийн сан;
д/ эцэг тогтоосон тухай мэдээллийн сан;
е/ гэрлэсний, гэрлэлт сэргээсэн тухай мэдээллийн
сан;
ж/ гэрлэлт цуцлуулсан тухай мэдээллийн сан;
з/ нас барсан тухай мэдээллийн сан.
 
5.3.2. дотоод шилжих хөдөлгөөний бүртгэл:
 
а/ нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хот руу шилжин явсан тухай мэдээллийн сан;
б/ аймаг, хотод шилжин ирсэн тухай мэдээллийн сан;
в/ аймаг, хот дотроо шилжсэн тухай мэдээллийн сан.
 
5.3.3. гадаад шилжих хөдөлгөөний бүртгэл:
 
а/ Монгол Улсаас гадаад оронд оршин суухаар явсан тухай мэдээллийн сан;
б/ Монгол Улсаас гадаад оронд удаан хугацаагаар ажиллахаар явсан тухай мэдээллийн сан;
в/ Монгол Улсаас гадаад оронд удаан хугацаагаар суралцахаар явсан тухай мэдээллийн сан;
г/ Монгол Улсаас гадаад оронд түр хугацаагаар зорчихоор яваад буцаж ирээгүй тухай мэдээллийн сан.
 
5.3.4. иргэний үнэмлэхийн бүртгэл:
 
    а/ иргэний үнэмлэх олголтын мэдээллийн сан;
    б/ иргэний үнэмлэх хүчингүй болгосон мэдээллийн сан.
 
     5.3.5. гадаад паспортын бүртгэл:
 
а/ гадаад паспорт олголтын мэдээллийн сан;
б/ хүчингүй болсон гадаад паспортын мэдээллийн сан;
    в/ зөрчилтэй иргэдэд хориг тавьсан тухай мэдээллийн сан;
г/ хориг цуцалсан тухай мэдээллийн сан;
д/ хүүхдийн хавсралтын мэдээллийн сан;
    е/ Монгол Улсын харъяатаас гарсан тухай  мэдээллийн сан;
ж/ Монгол Улсын харъяат болсон тухай мэдээллийн сан;
з/ харъяатаа сэргээлгэсэн тухай мэдээллийн сан.
 
5.3.6. архивын лавлагааны бүртгэл:
 
        а/ иргэний гэр бүлийн лавлагааны мэдээллийн сангууд (нийт 8 төрлийн лавлагааны мэдээллийн сан).
 
5.4. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн эрхийн бүртгэлийн мэдээллийн сан:
 
5.4.1. газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бүртгэл:
 
   а/ анхны бүртгэл, баталгаажуулалт;
   б/ гэрээний  эрхийн бүртгэл.
 
5.4.2. үл  хөдлөх  эд  хөрөнгө  өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бүртгэл:
 
   а/ анхны бүртгэл, баталгаажуулалт;
   б/ гэрээний эрхийн бүртгэл.
 
5.4.3.                   хөдлөх  эд  хөрөнгө  өмчлөх,  эзэмших,  ашиглах эрхийн бүртгэл:
 
   а/ анхны бүртгэл, баталгаажуулалт;
        б/ гэрээний эрхийн бүртгэл.
 
5.4.4.                   хууль хяналтын байгууллагуудад өгөх мэдээлэл,тайлбар, лавлагааны бүртгэл:
 
   а/ иргэн, хуулийн этгээдэд өгөх лавлагааны бүртгэл;
        б/ эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд орсон
өөрчлөлт, хөдөлгөөн баяжилтын бүртгэл;
   в/ өв, залгамжлал, гэрээ гэрээслэлийн эрхийн
бүртгэл;
   г/ тухайн эд хөрөнгөтэй холбоотой ирсэн болон явсан
бичиг, өргөдөл, гомдол, хүсэлт тэдгээрт хариу өгсөн бүртгэл;
   д/ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны
бүртгэл;
   е/ ашигт малтмал эзэмших, ашиглах эрхийн бүртгэл;
   ж/ үнэт цаас, лизингийн эрхийн бүртгэл.
 
5.5. Хуулийн этгээд болон үйл ажиллагааны эрхийн бүртгэлийн мэдээллийн сан:
 
   а/ үүсгэн байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан
буулгасан бүртгэл;
   б/ хаяг, байршил, шилжилт хөдөлгөөн;
   в/ үйл ажиллагааны чиглэл;
   г/ банк зээлийн түүх;
   д/ татвар төлөлт;
   е/ даатгалын мэдээлэл;
        ж/ жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, хуулийн    этгээдийн бүртгэл.
 
5.6. Төрөлжсөн бүртгэлийн мэдээллийн сангууд:
 
5.6.1. Монгол банкны мэдээллийн сан:
 
   а/ зээлийн мэдээллийн сан;
        б/ банк хоорондын төлбөр тооцооны мэдээллийн сан;
   в/ Төв банкны үнэт цаасны мэдээллийн сан.
 
5.6.2.татварын мэдээллийн сан:
 
   а/ хуулийн этгээдийн бүртгэлийн сан;
   б/ татвар төлөгч аж ахуйн нэгжийн бүртгэлийн сан;
   в/ татвар төлөгч иргэний бүртгэлийн сан;
   г/ хөрөнгийн бүртгэлийн сан:
   - үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн сан;
   - автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн
 бүртгэлийн сан;
   - бууны бүртгэлийн сан;
   - мал бүхий иргэний бүртгэлийн сан;
   д/ татварын тайлангийн ногдлын бүртгэлийн сан;
   е/ татвар төлөлтийн бүртгэлийн сан;
   ж/ татварын өрийн бүртгэлийн сан;
   з/ татвар төлөгчдийн талаархи хөндлөнгийн мэдээллийн бүртгэлийн сан.
 
5.6.3. гаалийн мэдээллийн сан;
5.6.4. оюуны өмч, оюуны үнэт зүйлийн мэдээллийн сан;
5.6.5. үндэсний архивын мэдээллийн сан;
5.6.6. нийгмийн даатгалын мэдээллийн сан;
5.6.7. нийгмийн хамгааллын мэдээллийн сан;
5.6.8. эрүүл мэндийн мэдээллийн сан;
5.6.9. боловсролын мэдээллийн сан;
5.6.10. мал аж ахуйн мэдээллийн сан;
5.6.11. газар тариалангийн мэдээллийн сан;
5.6.12. гадаадын зээл, тусламжийн мэдээллийн сан;
5.6.13. автомашин, тээврийн хэрэгслийн мэдээллийн сан;
5.6.14. жолооны эрхийн мэдээллийн сан;
5.6.15. байгалийн нөөцийн мэдээллийн сан;
5.6.16.             түүх, соёл, урлаг, дурсгалт зүйлийн мэдээллийн   сан;
5.6.17.       гамшгийн мэдээллийн сан;
5.6.18. ус, усны нөөцийн мэдээллийн сан;
5.6.19. байгаль орчин, цаг уурын мэдээллийн сан;
5.6.20. газар зүйн мэдээллийн сан;
5.6.21. стандартын мэдээллийн сан;
5.6.22. уул уурхай, ашигт малтмал, геологи хайгуулын мэдээллийн сан;
5.6.23. дэд бүтцийн төрөлжсөн мэдээллийн сан;
5.6.24. гадаадын иргэд, цагаачдын мэдээллийн сан;
5.6.25. хил хамгаалалтын мэдээллийн сан;
5.6.26. батлан хамгаалахын мэдээллийн сан;
5.6.27. цэргийн бүртгэлийн мэдээллийн сан;
5.6.28. шүүх, цагдаагийн мэдээллийн сан;
5.6.29. хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлийн мэдээллийн
сан;
5.6.30. банк, зээлийн түүхийн мэдээллийн сан;
5.6.31. бусад.
 
5.7. Төрийн байгууллагын мэдээллийн сангууд:
 
5.7.1. хууль тогтоомжийн нэгдсэн сан;
5.7.2. төрийн албан хаагчдын мэдээллийн сан;
5.7.3. төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийн мэдээллийн сан;
5.7.4. төрийн нууцын мэдээллийн сан;
5.7.5. төрийн захиргааны байгууллагуудын мэдээллийн сан;
5.7.6. төрийн байгууллагуудын худалдан авалтын
мэдээллийн сан;
5.7.7. нийслэл, аймаг, дүүргийн төрийн байгууллагуудын  мэдээллийн сан;
5.7.8. төрийн портал;
5.7.9. бусад.
 
Зургаа. Хэрэгжүүлэх үндсэн зарчмууд
 
6.1. Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилтыг хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шинээр боловсруулан батлуулах, мэдээллийн технологийн ололтод суурилсан дэд бүтцийг байгуулах, төрийн болон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагыг өргөнөөр хамруулах, төр болон хувийн хэвшлийн түншлэлд түшиглэх, иргэдийн оролцоог хангах, бүх нийтийн мэдээллийн технологийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулахад  тулгуурлана.
 
6.2. Монгол Улсын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сан нь төрийн болон иргэд, хуулийн этгээдтэй хамааралтай мэдээллийн сангаас бүрдэнэ.
 
6.3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахьь үндсэн зарчмыг баримтална:
 
6.3.1. төрийн болон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагуудын оролцоо, удирдлага, манлайллыг өргөжүүлэх;
 
6.3.2. төр, хувийн хэвшлийн түншлэл, үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлах;
 
6.3.3. иргэд, олон нийтийн идэвхи, оролцоог өргөтгөх;
 
     6.3.4. хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний ач холбогдол, үр өгөөжийг олон нийтэд сурталчлах;
 
6.3.5. мэргэжлийн боловсон хүчний хангамжийг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх;
 
6.3.6. төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог дээшлүүлэх.
 
Долоо. Хөтөлбөрийн зорилт, хүрэх үр дүн,
хэрэгжүүлэх үйл ажиллагаа
             
Хөтөлбөрийн үндсэн зорилгыг биелүүлэхийн тулд дараахьь зорилтуудыг дэвшүүлж тэдгээрийн үйл ажиллагааны хүрээ, хүрэх үр дүнг тодорхойлж байна.
 
     7.1. Стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд бүртгэлийн нэгдсэн тогтолцооны эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн баримт бичиг, дүрэм, журмыг шинэчлэх, бүртгэлийн нэгдсэн тогтолцооны эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
 
7.2. Хүрэх үр дүн. Хууль эрх зүй, зохицуулалтын таатай орчин бүрдэнэ.
 
7.3. Үйл ажиллагааны хүрээ: Бүртгэлийн ерөнхий болон бусад тулгуур хуулийн төслийг шинээр боловсруулж, батлуулах:
 
 а/ бүртгэлийн талаархи ерөнхий хууль;
   б/ хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийн бүртгэлийн
талаархи хууль
   в/ цахим гарын үсгийн талаархи хууль;
   г/ мэдээллийн аюулгүй байдлын талаархи хууль;
   д/ газар зүй, орон зайн мэдээллийн талаархи хууль.
 
7.4. Бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжихэд шаардлагатай хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж, батлуулах:
 
   а/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль;
   б/ Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд
хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль;
   в/ Харилцаа холбооны тухай хууль;
   г/ Татварын ерөнхий хууль;
   д/ Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль;
     е/ Газрын тухай хууль;
 
Нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиуд:
 
 а/ Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль
   б/ Иргэний хууль /цахим хэлцлийн талаар/
   в/ Статистикийн тухай хууль;
   г/ Иргэний бүртгэлийн тухай хууль;
   к/ бусад.
 
7.5. Зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох дүрэм, журам боловсруулж, батлуулах.
 
7.6. Бүртгэл, мэдээллийн ангилал, бүтцийг тодорхойлон түүнд хандах эрхийн түвшинг хууль, дүрэм, журмаар тогтоох.
 
7.7. Бүртгэл, мэдээллийн технологийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, эрх үүрэг, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох.
 
7.8. Бүртгэл, мэдээллийн сангуудын ангилал, нэр төрлийг хянан үзэж, төрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай бусад мэдээллийн санг бий болгох.
 
7.9. Тэргүүн ээлжинд ашиглах стандартын жагсаалт гаргах, боловсруулан батлуулах.
 
7.10. Стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд баримтлах стандарт, техник технологи, нийтлэг ангилал, нэгдсэн код, дүрэм журам, хаягжилтын системийг бүрдүүлнэ.
 
7.11. Хүрэх үр дүн: Бүртгэлийн нэгдсэн тогтолцооны суурь дүрэм, журам, стандарт, хаягжилтын систем, тогтолцоо бүрдэнэ.
 
7.12. Үйл ажиллагааны хүрээ:
 
7.12.1. бүртгэлийн нэгдсэн тогтолцооны архитектурыг  боловсруулан батлах;
 
7.12.2. хаягжуулалтын нэгдсэн шинэ систем бий болгох, хэрэгжилтийг зохион байгуулах;
 
7.12.3. мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг боловсруулан батлуулж мөрдүүлэх, удирдлага арга зүйгээр хангах;
 
7.12.4. бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоонд хамрагдах мэдээллийн үзүүлэлтүүдийн тодорхойлолт, цуглуулах аргачлал, хэрэглэгдэх нэгдсэн код, стандарт, ангиллын тогтолцоог статистикийн төв байгууллагаар баталгаажуулан хэрэгжүүлэх;
 
7.12.5. нэгдсэн сүлжээнд ашиглагдах сүлжээний болон хэрэглэгчийн тоног, төхөөрөмжийн нөхцөл, шаардлагыг тогтоож, баталгаажуулалтын тогтолцоог бий болгоно;
 
7.12.6. бүртгэлийн нэгдсэн тогтолцооны техник, технологийн суурь, нэгдсэн стандартыг боловсруулж хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой дүрэм, журмыг батлуулах;
 
7.12.7. латин үсгийн галигчлалын нэгдмэл стандарт, кирилл үсгийн юникодыг боловсронгуй болгох;
 
7.12.8. зип кодыг нэвтрүүлэх ажлыг дэмжих, хэрэглээний талаар сургалт, сурталчилгаа хийх;
 
7.12.9. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн кодыг боловсронгуй болгон хэрэгжүүлэх;
 
7.12.10. орон зайн мэдээллийн сангийн суурь болон холбогдох стандартыг батлуулах, хэрэглээнд нэвтрүүлэх.
 
7.13. Стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд суурь, төрөлжсөн, төр захиргааны байгууллагуудын мэдээллийн санг бүрдүүлэх, бүртгэлийн тогтолцооны мэдээллийн сүлжээ, дэд бүтцийг байгуулах, иргэний ухаалаг үнэмлэх олгоно.
 
7.14. Хүрэх үр дүн: Бүртгэлийн нэгдсэн тогтолцооны удирдлага зохион байгуулалтын бүтэц, мэдээллийн сан, дэд бүтцийг бүрдүүлнэ.
 
7.15. Үйл ажиллагааны хүрээ:
 
7.15.1. үндэсний өгөгдөл мэдээллийн төвийг байгуулах, холбогдох байгууллагуудын бүртгэлийн мэдээллийг байршуулах, статистикийн төв байгууллагатай бүртгэл, мэдээллийг солилцох төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;
 
7.15.2. Монгол Улсын иргэний эрхийг баталгаажуулах, төрийн үйлчилгээ, хэрэглээг хүртэх иргэний ухаалаг үнэмлэхийг бий болгож, Монгол Улсын иргэдэд олгох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх;
 
7.15.3. орон зайн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, суурь болон бусад мэдээллийн сантай уялдуулах;
 
7.15.4. иргэний бүртгэл, иргэний ухаалаг үнэмлэх, паспорт хяналтын нэгдсэн сүлжээг иж бүрэн болгон хэрэгжүүлэх;
 
7.15.5. иргэний бүртгэл, мэдээллийн улсын нэгдсэн сүлжээний төслийг хэрэгжүүлж, эхний ээлжинд аймаг, нийслэл, дүүргийн бүртгэлийн үйл ажиллагааг "онлайн" сүлжээнд холбох;
 
7.15.6. үндэсний өгөгдөл мэдээллийн төвийн нөөцийн системийг Улаанбаатар хотоос гадна байгуулах, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, өгөгдөл мэдээллийн нөөц сан бий болгох ажлыг зохион байгуулах;
 
7.15.7. үндэсний өгөгдөл мэдээллийн төв, төрийн захиргааны төв байгууллага, агентлаг, холбогдох аж ахуйн нэгж байгууллагыг холбосон өндөр хурдны шилэн кабелийн интранет сүлжээг байгуулж, ашиглалтад оруулах;
 
7.15.8. бүртгэлийн тогтолцоог бүрдүүлэх программм хангамжийг лицензтэй, боловсронгуй болгох, мэдээллийн системийн харилцан уялдаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
 
7.15.9. архивын болон цаасан хэлбэрийн мэдээллийн санг цахим хэлбэрт хөрвүүлэх, бүртгэлийн нэгдсэн санд нэгтгэх; 
 
7.15.10. нийслэлд төр, захиргааны байгууллага, дүүрэг, хороо, цэцэрлэг, сургууль, эмнэлгийг өндөр хурдны сүлжээгээр холбох, нийслэлийн бүртгэл мэдээллийн солилцооны дэд бүтцийг боловсронгуй болгох;
 
7.15.11. аймаг, дүүрэг, сум, хороонд үндэсний бүртгэлийн нэгдсэн интранет сүлжээ ашиглах боломжийг бүрдүүлэх;
 
7.15.12. Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц байгуулах, мэдээлийн сан бүрдүүлэх, программм хангамжийг боловсронгуй болгох талаар хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах;
 
7.15.13. бүртгэл, мэдээллийн удирдлагын тогтолцоог шинэчлэх, хөдөө орон нутагт бүртгэл, мэдээллийн үйл ажиллагааны бүтцийг бий болгох, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх;
 
7.15.14. бүртгэлийн тогтолцооны нэгдсэн сүлжээ, интернэтийн үйлчилгээний зардал, төсвийг нэгтгэн шийдвэрлэх.
 
7.16. Стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг төгөлдөршүүлснээр эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгийн арилжаа солилцоог баталгаажуулна.
 
7.17. Хүрэх үр дүн: Хөрөнгийн арилжаа, солилцоо нээлттэй болж, өмчийн хамгаалалт үнэлгээ сайжирч, хөрөнгийн хэлцэл, арилжаа баталгаажин хөрөнгийн төлөөллийн  хэрэглээний суурь тогтолцоо бүрдэнэ.
 
7.18. Үйл ажиллагааны хүрээ:
 
7.18.1. бүртгэлийн нэгдсэн тогтолцооны хэрэглээг олон нийтэд сурталчлах;
 
7.18.2. эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг боловсронгуй болгох (газар, үл хөдлөх хөрөнгө, барилга орон сууцны бүртгэлийг гэрчилгээжүүлэх), биет бус байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бий болгох;
 
7.18.3. татварын системийг боловсронгуй болгох;
 
7.18.4. төрийн болон орон нутгийн өмчийг хөрөнгийн эрхийн бүртгэлд хамруулах арга хэмжээ авах;
 
7.18.5. сургалт, зөвлөгөө зохион байгуулах замаар  зээл, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тогтолцоог боловсронгуй болгох;
 
7.18.6. даатгалын зах зээлийг өргөжүүлэн, үйлчилгээг боловсронгуй болгох.
 
7.19. Стратегийн тавдугаар зорилтын хүрээнд бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд хамрагдах суурь, төрөлжсөн, төрийн байгууллагын бүртгэл, мэдээллийн сан, системийг шинэчлэн боловсронгуй болгоно.
 
7.20. Хүрэх үр дүн: Суурь, төрөлжсөн, төрийн байгууллагуудын бүртгэл, мэдээллийн сан, системийн нэгдмэл байдлыг хангана.
 
7.21. Үйл ажиллагааны хүрээ:
 
7.21.1. иргэний бүртгэлийг төгөлдөршүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр:
 
   а/ харъяатын бүртгэл, улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийг шинэчлэх;
 
   б/ хүн амын өрхийн болон хаягийн бүртгэл, сонгуулийн насны иргэдийн бүртгэлийг шинэчлэх;
 
   в/ иргэдийн овог, нэрийн бичлэгийн стандартыг боловсронгуй болгох.
 
7.21.2. эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг боловсронгуй болгох чиглэлээр:
 
   а/ эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг шинэчлэх, хамрах хүрээг өргөтгөн боловсронгуй болгох;
 
   б/ хөрөнгийн арилжаа, солилцоог баталгаажуулах үйл ажиллагааг боловсронгуй болгох;
 
   в/ бусад суурь бүртгэл, мэдээллийн сантай харилцан холбогдох, хөрвөх нөхцөлийг бүрдүүлэх.
 
7.21.3. хуулийн этгээдийн улсын бүртгэл, мэдээллийн санг боловсронгуй болгох чиглэлээр:
 
   а/ хуулийн этгээдийн бүртгэл, мэдээллийн сан, программм хангамж, нэгдсэн сүлжээ, тогтолцоог боловсронгуй болгох, шинэчлэх;
 
   б/ татварын бүртгэлийн системийг боловсронгуй болгох, бүртгэлийн мэдээллийг шинэчлэх;
 
   в/ төрийн болон төрийн бус байгууллага, шашны байгууллага, улс төрийн нам, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрүүл мэнд, соёл боловсролын байгууллагын бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох;
 
   г/ цахим гаалийн тогтолцоог нэвтрүүлж эхлэх;
 
   д/ жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг бий болгох.
 
7.21.4. төрөлжсөн болон төрийн байгууллагуудын бүртгэл, мэдээллийн санг боловсронгуй болгох чиглэлээр:
 
   а/ газрын кадастрын бүртгэлийн мэдээллийн сан, орон зайн мэдээллийн дэд бүтцийг боловсронгуй болгох;
 
   б/ төрийн болон орон нутгийн өмчийн тооллого, бүртгэл, цахим сан бүрдүүлэх;
 
   в/ гаалийн бүртгэлийн системийг боловсронгуй болгох, бүртгэлийн мэдээллийг шинэчлэх;
 
   г/ нийгмийн хамгааллын чиглэлийн бүртгэлийн системийг боловсронгуй болгох, бүртгэлийн мэдээллийг шинэчлэх;
 
   д/ аюулгүй байдал, шүүх, цагдаа, гэмт хэргийн бүртгэл, мэдээллийн системийг боловсронгуй болгох, бүртгэлийн мэдээллийг шинэчлэх;
 
   е/ архив, төрийн албан хэрэг хөтлөлтийн бүртгэлийг шинэчлэн хийх;
 
   ж/ банк, санхүү мөнгөний бүртгэлийн системийг боловсронгуй болгох, бүртгэлийн мэдээллийг шинэчлэх;
 
   з/ даатгалын бүртгэлийн системийг боловсронгуй болгох, бүртгэлийн мэдээллийг шинэчлэх;
 
   к/ эрүүл мэндийн чиглэлийн бүртгэлийн системийг боловсронгуй болгох, бүртгэлийн мэдээллийг шинэчлэх;
 
   л/ улс орны батлан хамгаалах мэдээллийн санг боловсронгуй болгох;
 
   м/ бизнес регистрийн мэдээллийн санг боловсронгуй болгох, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний нэр төрлийн мэдээллийг шинэчлэх;
 
   н/ бусад.
 
7.21.5. орон зайн мэдээллийн санг боловсронгуй болгох чиглэлээр:
 
   а/ үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц байгуулах
бодлогын баримт бичиг баталж хэрэгжүүлэх;
 
   б/ үндэсний орон зайн мэдээллийн сан бүрдүүлэх;
 
   в/ "Цахим газар" хөтөлбөрийг боловсруулж батлуулан хэрэгжүүлэх;
 
   г/ газрын кадастрын бүртгэлийн системийг боловсронгуй болгох;
   д/ олон зориултат кадастрын системийг шинээр бий болгох;
   е/ гурван хэмжээст кадастрын зураглал болон бүртгэлийн тогтолцоог нэврүүлэх.
 
7.22. Стратегийн зургаадугаар зорилтын хүрээнд хөтөлбөрийг хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэдэд сурталчлах, хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг нэмэгдүүлнэ.
 
7.23. Хүрэх үр дүн: Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоог бүрдүүлж, бүх нийтийн интернэт, мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлнэ.
 
7.24. Үйл ажиллагааны хүрээ:
 
7.24.1. бүх нийтийг хөтөлбөрт хамруулах, оролцоог хангах талаар төсөл хэрэгжүүлэх;
 
7.24.2. бүртгэлийн нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох талаар гадаад, дотоодын зөвлөх үйлчилгээ авах;
 
7.24.3. үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, холбогдох зөвлөмж боловсруулан сурталчлах;
 
7.24.4. тухайн салбарт бүртгэл, мэдээллийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаархии мэдээллийг нэгтгэх, хөрөнгө оруулалтын давхардлыг арилгах, төслүүдийн уялдаа холбоог сайжруулах;
 
7.24.5. олон нийтийн сургалт, сурталчилгаа зохион байгуулах;
 
7.24.6. хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар цуврал уулзалт, семинарыг холбогдох яам, байгууллага, иргэдийн дунд зохион байгуулах, сурталчлах;
 
7.24.7. мэдээллийн технологийг ашиглах, бүртгэл мэдээллийг нэгдсэн аргачлал, арга зүйгээр явуулах үндэсний боловсон хүчний чадавхийг бүрдүүлэх сургалт, семинарыг зохион байгуулах;
 
7.24.8. бүртгэл, мэдээллийн сан, техник, технологийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах.
 
Найм. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт,
        санхүүжилт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
 
8.1. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
             
8.1.1. хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, түншлэлийг өргөжүүлэх, оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавих, хэрэгжилтийн явцыг Засгийн газарт тайлагнах асуудлыг Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжилтийг удирдан зохион байгуулах Үндэсний хороо хариуцна;
 
8.1.2. аймаг, нийслэл, сум дүүргийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг Засаг даргын Тамгын газар хариуцна;
 
8.1.3. үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, хандивлагч орон, байгууллагууд болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгийг авч ажиллана.
 
                        8.2. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
                         
8.2.1.      төсвийн хөрөнгө;
8.2.2. хандивлагч орон, олон улсын байгууллагын тусламж, хандив;
8.2.3. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгаар хуримтлагдсан тусламж, хандивын хөрөнгө;
8.2.4. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
8.2.5. бусад эх үүсвэр.
8.3. Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх, хэрэгжүүлэхэд Засгийн газар, төсөв, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хандивлагч орон, төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулна.
 
8.4. Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхдээ тодорхой үйлчилгээ, хэрэглээг арилжааны хэлбэрээр явуулах эрхийг хувийн хэвшилд олгох замаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийн зохих хэсгийг бүрдүүлнэ.
 
8.5. Техник, технологи, сүлжээ дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг баримтална.
 
               8.6. Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох Үндэсний хөтөлбөрийг 2008-2012 онд хэрэгжүүлнэ. 
 
Ес. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
 
9.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг Үндэсний хороо, мэдээлэл, харилцаа холбоо болон бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар гүйцэтгэнэ.
 
 
 
                           ---оОо---