- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "АТРЫН ГУРАВ ДАХЬ АЯН"-ТАРИАЛАНГИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР Р
Монгол Улсы н Засгийн газрын 2008 оны 70 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
"АТРЫН ГУРАВ ДАХЬАЯН"-ТАРИАЛАНГИЙН ХӨГЖЛИЙН
ҮНДЭСНИЙ ХӨтӨлбӨр
Нэг. Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал
1. Монгол Улс 1959 онд атрын анхны, 1976 онд 2 дахь аяныг амжилттай зохион байгуулсны үр дүнд тариалангийн эргэлтийн талбайн хэмжээ 1.2 сая га-д хүрч үр тариа, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээнд хүрч тариалангийн хөгжлийн шинэ үеийг тавьсан билээ. Харин сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөө ихэссэн, тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө санхүүгийн чадавхи суларсан, мэргэшсэн ажилтан, мэргэжилтний тоо цөөрсөн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж тариалангийн нийт бүртгэгдсэн талбайн 30 хувийг ашиглаж, хэрэгцээт буудайн 24.9 хувь, хүнсний ногооны 47.0 хувь, төмсний 86.0 хувийг тус тус дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Газар тариалангийн техникийн парк хуучирч, үйлдвэрлэлд ашиглаж байгаа трактор, комбайны тоо цөөрч, 2008 оны эхний байдлаар улсын хэмжээнд 701 трактор, 486 комбайн, 1500 үрлүүр байна. Эдгээрийг техникийн хүч чадлаар нь тооцоход 170.0-175.0 мянган га талбайд тариалалт хийж, ургацыг нь хурааж, мөн хэмжээний талбайд уринш бэлтгэх боломжтой байна. Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн боломж хязгаарлагдмал байгаагаас эрдэс бордоо, ургамал хамгааллын бодис хэрэглэх нь эрс багасч тариалангийн талбайн хог ургамал нэмэгдэж, өвчин хортон тархах, хөрсний үржил шим доройтох зэрэг сөрөг үзэгдлүүд бий болсон нь гангийн эрсдэлийн зэрэгцээ газар тариалангийн бүтээгдэхүүний бүтээмж, чанарыг бууруулах үндсэн шалтгаан болсоор байна. Олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ өссөнөөр эрчим хүчний хомсдол үүсч улмаар хөгжингүй орнуудад таримлаас био түлш үйлдвэрлэх болсон, уур амьсгалын хэт дулаарлаас үүдэн буудай экспортлогч зарим улс ургац алдаж ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ өсч байна.
Хоёр. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, шаардлага
2. Дэлхийн зах зээл дээр гурил, буудайны эрэлт хэрэгцээ нэмэгдэж үнэ нь жилээс жилд өсөж байгаагийн зэрэгцээ байгалийн гаралтай цэвэр, аюулгүй хүнс хэрэглэх сонирхол давамгайлах болсон өнөө үед нөөц бололцоогоо дайчлан үр дүнтэй ашиглаж, өмнөх жилүүдийн туршлага, сургамжаа орчин үеийн нөхцөл байдалд нийцүүлэн ашиглах замаар газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх шаардлага бий болсон байна. Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого болон Эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд газар тариалангийн талаар дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх тодорхой ажлууд хийх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Дээрх нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас 2008 оныг "Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил" болгон зарласан ажлын хүрээнд дотоодын улаан буудайн гурил болон төмс, гол нэрийн хүнсний ногоогоор хэрэгцээгээ бүрэн хангах зорилго бүхий "Атрын гурав дахь аян"-тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг боловсруулсан болно.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
3.1. Экологийн тэнцвэрт байдлыг хадгалах;
3.2. Орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглах;
3.3. Хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах;
3.4. Хөтөлбөрийг иргэд, аж ахуйн нэгжийн хүчээр хэрэгжүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийн зорилго, зорилт
4. Тариалан эрхлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хүн амыг аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой ханган импортын хараат байдлыг арилгаж тариалангийн хөгжлийг эрчимжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
5. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:
5.1. Тариалан эрхлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх;
5.2. Тариаланчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэдээллээр хангах замаар хүний нөөцийн чадавхийг сайжруулах;
5.3. Атаршсан талбайг эргэлтэд оруулах замаар тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх;
5.4. Тариалангийн үндсэн тарималын үрийн чанарыг сайжруулж, хангамжийг нэмэгдүүлэх;
5.5. Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх.
Тав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
6. Хөтөлбөрийн 5.1 дэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ:
6.1. Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж стратегийн бүтээгдэхүүн болох буудайн үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэгдсэн цогц асуудлыг тусгах;
6.2. Тариалангийн даатгалын тухай хуулийн төсөл боловсруулж буудай тариалсан иргэн, аж ахуйн нэгжийн даатгалын хураамжийн талаар төрөөс зохистой бодлого явуулах;
6.3. Газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, услалтын системийн тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордоог гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх тухай хуулийн төсөл боловсруулах;
6.4. Газар тариалангийн шинжлэх ухааны ололт, нээлтийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгааны төсөл хэрэгжүүлэх;
6.5. Иргэн, аж ахуйн нэгжээс гурилын үйлдвэр, тариаланг дэмжих санд нийлүүлсэн дотоодын буудайнд тодорхой шалгуурын дагуу Засгийн газраас урамшуулал олгох;
6.6. Тариаланг дэмжих сангийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлж, аж ахуй эрхлэх хэлбэрийг тодорхой болгох;
6.7. Тухайн жилийн ургацаас борлуулалтгүй үлдсэн буудайг аж ахуйн нэгжээс худалдан авч хадгалах оновчтой тогтолцоог зах зээлийн харилцааны зарчимд нийцүүлэн бий болгох;
6.8. Тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн банкны зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын банк байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;
6.9. Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид хорших, нэгдэх, хувьцаат компани байгуулах замаар хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах үйл ажиллагаанд зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх;
6.10. Спиртийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж шаардагдах түүхий эдийнхээ 50-иас доошгүй хувийг үйлдвэрлэдэг болгох;
7. Хөтөлбөрийн 5.2 дахь зорилтын хүрээнд дараахь
арга хэмжээг хэрэгжүүлнэ:
7.1. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг мэргэжлийн удирдлага, арга зүйн дэмжлэгээр хангах, тариаланчид, механикжуулагчдыг давтан сургалтад хамруулах;
7.2. Мэргэжилтэй ажилчин бэлтгэх урт, богино хугацааны сургалт зохион байгуулах, тэднийг техник, тоног төхөөрөмж дээр дадлагажуулах;
7.3. Хөдөө аж ахуйн техникийн засварын инженер, үрийн агроном, хөрс болон ургамал хамгаалал, усалгаатай тариалангийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж үйлдвэрлэлд ажиллуулах;
7.4. Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтан, мэргэжилтэн, механикжуулагчдыг дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа гадаад орнуудад зардлаар нь явуулж туршлага судлуулах;
7.5. Шинэ техник, технологи туршин нэвтрүүлэх, ажилчид сургах зорилготой үйлдвэрлэл-сургалтын байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх;
7.6. Тариалангийн үйлдвэрлэлийн менежментийг боловсронгуй болгох, аж ахуй эрхлэх чадавхийг сайжруулах.
8. Хөтөлбөрийн 5.3 дахь зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
8.1. Атаршсан газраас ашиглах боломжтой талбайн хэмжээ, хөрсний үржил шимийн судалгааг мэргэжлийн байгууллагаар судлуулах;
8.2. Атаршсан газар болон хөрсний судалгааг үндэслэн нийт эргэлтийн талбайн хэмжээг 600.0 мянган га-гаас доошгүй болгох:
-2008 онд 50.0 мянган га;
-2009 онд 80.0 мянган га;
-2010 онд 100.0 мянган га атаршсан талбайг үйлдвэрлэлд ашиглах.
9. Хөтөлбөрийн 5.4 дэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
9.1. Ганд тэсвэртэй, арвин ургацтай, усалгаатай болон усалгаагүй нөхцөлд тохирох зусах буудайн сортын үрийг 2008 онд 6000 тн, 2009 онд 5000 тн, 2010 онд 4000 тн импортлон үржүүлж, үрийн шинэчлэлийг түргэтгэх;
9.2. Yр үржүүлгийн төв байгуулж, таримлын сорт сорилт, үрийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг төрөөс дэмжих;
9.3. Аж ахуйн нэгжийн үржүүлсэн, стандартад нийцсэн үрийг зах зээлийн жишиг үнээр улсын нөөц, тариаланг дэмжих санд худалдан авч дотоодод үрийн нөөц бүрдүүлэх;
9.4. Сэлгээнд зориулж хөх тариа, арвай, хошуу будаа, царгас, эрдэнэ шиш, вандуй зэрэг үр тариа, тэжээлийн ургамлын үр үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дэмжлэг үзүүлэх;
9.5. Төмс, хүнсний ногооны нутагшсан сортын үр үржүүлэх.
10. Хөтөлбөрийн 5.5 дахь зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
10.1. Хөрсний үржил шимийг дээшлүүлэх, нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор биобордооны үйлдвэрлэлийг дэмжих, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх шинжлэх ухааны төсөл хэрэгжүүлэх;
10.2. Хөрсийг салхины элэгдэл, эвдрэлээс хамгаалах дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн техникийн 70-80 хувийг шинэчлэх;
10.3. Үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн худалдаж авсан өндөр хүчин чадлын трактор, комбайн болон бордоо, ургамал хамгааллын бодис, услалтын системийн тоног төхөөрөмж худалдан авахад хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судлах;
10.4. Засвар үйлчилгээний газрыг бий болгох, сэлбэгийн хангамжийг сайжруулах;
10.5. Өрхийн тариалан эрхлэгчдэд техникээр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжүүд байгуулах;
10.6. Төлбөрт үйлчилгээ бүхий үр тариа цэвэрлэх байгууламж, нөөцлөх зориулалтын механикжсан агуулахыг бий болгох;
10.7. Тариалангийн талбайг хаших, ойн зурвас байгуулах, таримал ургамлыг өвчин, хортноос сэргийлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
10.8. Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж 54.2 мянган га-д хүргэх;
10.9. Арван мянган га талбай услах хүчин чадалтай услалтын хуучин системийг сэргээн засварлах, 22.0 мянган га талбай бүхий услалтын системийг шинээр ашиглалтад оруулах, 15 сая шоо метр усны нөөц бүхий усан санг байгуулах;
10.10. Хамгаалагдсан хөрсний тариалангийн талбайг нэмэгдүүлж дуслын усалгааг нэвтрүүлэх;
10.11. Зоорийн аж ахуйг хөгжүүлэхийг дэмжих;
10.12. "Тариалангийн салбарт баримтлах технологийн зөвлөмж"-ийг тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээр мөрдүүлж ажиллуулах;
10.13. Техник, технологийн шинэчлэл, услалтын системд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнг жил бүр шалгах.
11. Төрийн захиргааны төв байгууллагууд дараахь үүргийг хэрэгжүүлнэ:
11.1. Хөтөлбөрийн 6.1-6.3 дахь заалтыг хууль зүй, дотоод хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хамтран хэрэгжүүлэх;
11.2. Хөтөлбөрийн 6.5; 6.7-6.8; 9.2; 10.1; 10.3; 10.6, 10.8; 10.10-10.11 дэх заалтыг сангийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хамтран хэрэгжүүлэх;
11.3. Хөтөлбөрийн 6.4 болон 7.1-7.5; 10.1 дэх заалтыг боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хамтран хэрэгжүүлэх;
11.4. Хөтөлбөрийн 8.1-8.3 дахь заалтыг байгаль орчны болон газрын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагууд хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хамтран хэрэгжүүлэх;
11.5. Хөтөлбөрийн 7.4; 9.1; 10.5 дахь заалтыг гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хамтран хэрэгжүүлэх.
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, удирдлага зохион
байгуулалт, хяналт
12. "Атрын гурав дахь аян" тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг 2008-2010 оныг дуустал хугацаанд хэрэгжүүлнэ.
13. Хөтөлбөрийг зохион байгуулах Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахлах бөгөөд орлогч дарга нь Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд, бүрэлдэхүүнд нь сангийн, байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, зарим аймгийн Засаг дарга, эрдэм шинжилгээ, төрийн бус байгууллагын төлөөлөл орно.
14. Хөтөлбөрийг улсын хэмжээнд зохицуулах, мэргэжил арга зүйгээр удирдах үүргийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
15. Хөтөлбөр хэрэгжих аймаг, сумдад салбар зөвлөл ажиллах бөгөөд түүнийг тухайн шатны Засаг дарга ахалж, гишүүдэд орон нутгийн төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл орсон байна.
16. Хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Үндэсний зөвлөл, тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тухайн шатны Засаг дарга батална.
17. Хөтөлбөрийн холбогдох заалтыг төсвийн ерөнхийлөн захирагчаас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулах үр дүнгийн гэрээнд тусгуулан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
18. Хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын тайланг жил бүрийн I улиралд Засгийн газарт танилцуулж байна.
Долоо. Хөтөлбөрийн санхүүжилт
19. "Атрын гурав дахь аян" тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь хөрөнгийн эх үүсвэрийг ашиглана:
19.1. аж ахуйн нэгж, иргэдийн өөрийн хөрөнгө;
19.2. улсын төсөв;
19.3. орон нутгийн төсөв;
19.4. банкны зээл;
19.5. гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл;
19.6. дотоод, гадаадын иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт;
20. Улсын төсвөөс гарах хөрөнгийг тухайн асуудлыг хариуцсан сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлнэ.
Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
21. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:
21.1. Хөтөлбөрт тусгагдсан эрх зүй, эдийн засгийн орчны хэрэгжилтийн үнэлгээ;
21.2. Мэргэжил эзэмшүүлсэн, урт болон богино хугацааны сургалтад хамрагдсан мэргэжилтэн, механикжуулагчийн тоо;
21.3. Нийт болон нэгж талбайгаас авсан ургацын хэмжээ;
21.4. Усалгаатай талбайн өсөлт, нэгж талбайн ургацын хэмжээ;
21.5. Хөдөө аж ахуйн техникийн шинэчилсэн тоо;
21.6. Тариалангийн салбарт шинээр бий болсон ажлын байрны тоо, өсөлт;
21.7. Гурил, төмс, хүнсний ногооны хангамжийн хувь.
22. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийн үр дүнг үнэлэхдээ тухайн жилийн байгаль цаг уурын болон эдийн засгийн макро микро орчны байдал, зах зээлийн үнийн өсөлт зэргийг харгалзана.
---оОо---
Текст томруулах
A
A
A