- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БИЧИЛ УУРХАЙГ 2015 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 71 дүгээр
тогтоолын хавсралт
БИЧИЛ УУРХАЙГ 2015 ОН ХҮРТЭЛ
ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР
Нэг. Оршил
1. Дэлхийн хэмжээнд эрдэс баялгийн тїїхий эдийн эрэлт хэрэгцээ өсч, ашигт малтмалын олборлох, боловсруулах үйлдвэрүүд нэмэгдэж, нөөцийн хэмжээ улам бүр хомсдож байгаа нєхцєлд ашигт малтмалын нөөцийг бүрэн гүйцэд ашиглах шаардлага тулгарч байна.
Ажилгүйчүүдийн тоо, ядуурлын түвшин орон нутагт мэдэгдэхїйц буурахгїй байгаагаас ашигт малтмалыг хувиараа олборлогчид олширч, эрдэс баялгийн нөөцийг үрэлгэн, үр ашиггүй ашиглаж, байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихсэж байна. Иймд хувиараа ашигт малтмал олборлогчдыг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулах, албан хөдөлмөр эрхлүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Эрдэс баялгийн нөөцийн ашиглалтыг сайжруулахад нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, бичил уурхайг хөгжүүлэх эрэлт хэрэгцээ гарч байна.
Хоёр. Дэд хөтөлбөрийн зорилго
2. "Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийн зорилго нь:
2.1. Ашигт малтмалыг гар үйлдвэрлэлийн арга, бичил уурхайн хэлбэрээр ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлж, хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохицуулах;
2.2. Уулын үйлдвэрийн ашигласан болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн їйлдвэрлэлийн бус агуулгатай нөөц, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон үүсмэл орд, үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тогтоогдсон орд, илрэл дэх ашигт малтмалын нөөцийг бага оврын техник, тоног төхөөрөмж, дэвшилтэт технологи хэрэглэн, осол аваарьгүй, эдийн засгийн үр ашигтайгаар олборлодог бичил уурхайн загварыг бий болгон үе шаттайгаар хөгжүүлэхэд оршино.
3. Энэхүү дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
-хуулийг дээдлэх;
-орон нутгийн өөрөө удирдах ёсонд түшиглэх;
-иргэд, олон нийтийн үүсгэл санаачилга дээр тулгуурлах;
-экологийн тэнцвэрт байдлыг хадгалах.
Гурав. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны чиглэл
4. Тэргүүлэх зорилт 1. Хувиараа ашигт малтмал олборлогчдыг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж, улмаар уул уурхайн дэд салбар-бичил уурхайн загварыг бий болгох.
5. Тэргүүлэх зорилт 1-ийг үйл ажиллагааны дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:
5.1. Ашигт малтмалыг гар үйлдвэрлэлийн арга, бичил уурхайн хэлбэрээр ашиглах эрх зүйн орчныг бий болгох;
5.2. Хууль тогтоомжийг хэрэгжїїлэхэд шаардлагатай журам, норм, нормативыг боловсруулж холбогдох байгууллагаар батлуулах;
5.3. Хувиараа ашигт малтмал олборлогчдыг нөхөрлөлийн зохион байгуулалтад шилжүүлэх;
5.4. Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ашигт малтмал олборлогч нөхөрлөл болон бичил уурхайг мэргэжлийн удирдлагаар хангах, энэ чиглэлээр мэдээллийн сантай болох;
5.5. Нөхөрлөлийн болон бичил уурхайн хэлбэрээр олборлож болох орд, илрэлийн жагсаалтыг геологи, уул уурхайн асуудал хариуцсан тєрийн захиргааны тєв байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээгээр гаргаж батлах;
5.6. Уул уурхайн дэд салбар-бичил уурхайг хөгжүүлэхтэй холбогдуулан аймаг, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг сургаж дадлагажуулах;
5.7. Бичил уурхайг геологи, уул уурхайн болон бусад мэргэжлийн инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдаар хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, бичил уурхайн мэргэжлийн ажилчдыг сургах, давтан бэлтгэх;
5.8. Бичил уурхайгаас олборлосон үнэт металлыг худалдан авах журам боловсруулж хэрэгжүүлэх;
5.9. Бичил уурхайгаар олборлосон ашигт малтмалыг борлуулах төрөлжсөн биржийг бичил уурхай бүхий бүс нутагт байгуулах асуудлыг судалж хэрэгжүүлэх;
5.10. Бичил уурхайгаас олборлосон эрдэс баялгийг хагас болон бүрэн боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэлд тєрєєс дэмжлэг үзүүлэх.
6. Гарах үр дүн. Монгол Улсын хэмжээнд уул уурхайн дэд салбар-бичил уурхайн загвар бий болж, үйл ажиллагааны механизм бүрэлдэн тогтоно.
7. Тэргүүлэх зорилт 2. Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн эдийн засгийн үр ашигтай үйл ажиллагааг бичил уурхай болгож, зохих техник, технологи хэрэглэхэд дэмжлэг үзүүлж, аюулгүй ажиллагааны шаардлага хангуулах.
8. Тэргүүлэх зорилт 2-ыг үйл ажиллагааны дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:
8.1. Бичил уурхайгаар олборлох ашигт малтмалын илрэлд геологийн нэмэлт судалгаа хийх, эрдэс баялгийн нєєцийн їнэлгээ хийх, ашиглалтын технологийн аргачилсан заавруудыг боловсруулах, сургалт зохион байгуулах;
8.2. Бичил уурхайд ашиглах тоног тєхєєрємж, багаж хэрэгсэл їйлдвэрлэх, бага оврын техник нийлїїлэх аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжих;
8.3. Бичил уурхайн хєдєлмєр хамгаалал, аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг боловсруулж, мөрдүүлэх;
8.4. Томоохон уурхайнуудыг түшиглэн бичил уурхайн аюулгүй ажиллагаанд хяналт тавих, мэргэжлийн удирдлага, зөвлөлгөөгөөр хангах, аваар, ослоос урьдчилан сэргийлэх, аврах үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий хөдөлгөөнт багуудыг уул уурхайн аврах албаны харьяанд байгуулах ажлыг зохион байгуулах;
8.5. Алтны үндсэн орд, илрэлээс олборлосон хүдрийг боловсруулах жижиг үйлдвэрийг байгуулж үйл ажиллагаанд нь байнгын хяналт тавин ажиллуулах;
8.6. Бичил уурхайн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон нөхөн сэргээлт хийх, тїїнд хяналт тавих журам зэрэг баримт бичгийг боловсруулж мөрдүүлэх;
8.7. Бичил уурхайгаас олборлосон эрдэс баялгийг боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
8.8 Бичил уурхайг хєгжїїлэх туршилтын загвар бий болгож, ажлын ололт, туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх;
8.9. Гадаад орнуудын бичил уурхайн туршлагыг судалж нэвтрїїлэх.
9. Гарах үр дүн. Бичил уурхайн техник, технологи, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны асуудал цогцоороо шийдвэрлэгдэж байгаль, нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай уул уурхайн дэд салбар бий болно.
10. Тэргүүлэх зорилт 3. Нөхөрлөлийн зохион байгуулалттайгаар ашигт малтмал олборлогчид болон тэдний гэр бүлийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, ажлын байр бий болгох замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах.
11. Тэргүүлэх зорилт 3-ыг үйл ажиллагааны дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:
11.1. Хувиараа ашигт малтмал олборлогчдыг бүртгэлжүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах;
11.2. Бичил уурхайд ажиллагсдыг эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээнд хамруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
11.3. Бичил уурхай эрхлэгчдийг мэргэжлээс шалтгаалах өвчний хяналтад оруулан үзлэг, үйлчилгээнд хамруулах;
11.4. Бичил уурхай эрхлэгчдэд эрүүл мэндийн үзлэг, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явуулын үйлчилгээг бий болгон түүний чанар, хүртээмжийг дээшлүүлэх;
11.5. Ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах, тогтвортой ажлын байр бий болгох чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг бичил уурхай эрхлэгчдийн гэр бүлд чиглүүлэх замаар хүүхэд, эмэгтэйчүүдийн оролцоог бууруулах;
11.6. Нөхөрлөлийн зохион байгуулалттайгаар ашигт малтмал олборлогчдын гэр бүлд орлогын хоёрдогч эх үүсвэр бий болгох чиглэлээр судалгаа хийсний үндсэн дээр холбогдох арга хэмжээг авч өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах;
11.7. Насанд хүрээгүй хүүхэд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгааг зогсоож боловсролын үйлчилгээнд хамруулах арга хэмжээ авах;
11.8. Сургууль завсардсан хүүхэд, залуучуудыг албан бус болон зайны сургалтад хамруулан дунд боловсрол олгох арга хэмжээ авах.
12. Гарах үр дүн. Хувиараа ашигт малтмал олборлогчид албан ёсны ажлын байртай болж эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээнд хамрагдан бүс нутгийн хөгжлийн нэгэн хөдөлгөгч хүч болсон байна.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат
13. Дэд хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааны чиглэлийг дараахь үе шатаар хэрэгжүүлнэ:
13.1. I үе шат: (2008-2011 он)
13.1.1. бичил уурхай хєгжїїлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, уул уурхайн дэд салбар-бичил уурхайн загвар бий болгох;
13.1.2. хувиараа ашигт малтмал олборлогчдыг нөхөрлөлийн зохион байгуулалтад бүрэн шилжүүлэх;
13.1.3. бичил уурхайн үйл ажиллагааг нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага зохицуулах, эдгээр байгууллагын эрх мэдлийн хїрээг өсгөх, орон нутагт ажлын байр шинээр бий болгох, ажилгїйчїїдийн тоо, ядуурлын тївшинг бууруулах;
13.1.4. том уурхайн зохион байгуулалтаар ашиглахад эдийн засгийн їр ашиггїй ашигт малтмалын орд, илрэлийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар уул уурхайн нийт бїтээгдэхїїний 10 хувьтай тэнцэх хэмжээний бүтээгдэхүүнийг бичил уурхайгаар олборлодог болох;
13.1.5. бичил уурхайг мэргэжлийн инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдаар хангах, боловсон хүчний талаар бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхлэх;
13.1.6. бичил уурхай эрхлэгчдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн болон нийгмийн асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд зохицуулж, аюулгүй ажиллагааны сургалт, хяналт, шалгалтын зөв тогтолцоог бүрдүүлэх.
13.2. II үе шат: (2012-2015 он)
13.2.1. дэвшилтэт технологи, менежмент бүхий бичил уурхайн үйлдвэрлэл, технологийн паркийн үйлчилгээг нэмэгдүүлж, I үе шатанд үндэс суурь нь тавигдсан бичил уурхайн үйл ажиллагаа жигдрэхийн зэрэгцээ орлогын хоёрдогч эх үүсвэрийг бий болгон хөгжүүлэх;
13.2.2. бичил уурхайд тохирсон тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэл, нийлүүлдэг сүлжээг шинээр бий болгох;
13.2.3. бичил уурхайгаас олборлосон бүтээгдэхүүнийг борлуулах бирж, зах зээлийн сүлжээ бий болгох.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх байгууллага
14. "Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үүргийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцаж геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
15. Дэд хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд холбогдох төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагууд дэмжлэг үзүүлнэ.
16. Дэд хөтөлбөрийг нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага тухайн нутаг дэвсгэртээ зохион байгуулж хэрэгжүүлнэ.
17. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд холбогдох төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хандивлагч орон, геологи, уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг компани, нөхөрлөл, бичил уурхай хамтран оролцоно.
Зургаа. Дэд хөтөлбөрийн санхүүгийн эх үүсвэр
18. "Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг дараахь эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
18.1. Улсын болон орон нутгийн төсөв;
18.2. Ашигт малтмалын нөөц ашигласны болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн тогтоосон хувь;
18.3. Гадаад орон, олон улсын байгууллагын тусламж.
19. Бичил уурхай байгуулахтай холбогдсон зардлыг сонирхогч нөхөрлөл, хоршоо, компани өөрөө санхүүжүүлнэ.
Долоо. Дэд хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
20. Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:
20.1. Эрх зүйн орчин бүрдсэн эсэх, түүний хэрэгжилтэд хөндлөнгийн шинжээчийн өгсөн үнэлгээ;
20.2. Мэргэжлийн боловсон хүчний хангамж 2011 онд 40 хувь, 2015 онд 75 хувьд хүрсэн байх;
20.3. Бичил уурхайгаас олборлосон ашигт малтмалын хэмжээ 2011 онд хувиараа ашигт малтмал олборлогчдын олборлосны 60 хувьд, 2015 онд 95 хувьд хүрсэн байх;
20.4. Ашигт малтмал олборлох технологийн горим 2011 онд хувиараа ашигт малтмал олборлогчдын 60 хувьд, 2015 онд 95 хувьд хүрсэн байх;
20.5. Үйлдвэрлэлийн ослын тоо 2007 онтой харьцуулбал 2011 онд 50 хувиар, 2015 онд 75 хувиар тус тус буурсан байх;
20.6. Эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн хэмжээ 2011 онд 30 хувьд, 2015 онд 80 хувьд хүрсэн байх;
20.7. Тухайн нутагт ажилгүйдлын түвшин 4 хувиас бага байх;
20.8. Тухайн орон нутагт ядуурлын түвшинг 2007 оныхоос 2011 онд 30 хувь, 2015 онд 2 дахин бууруулсан байх;
20.9. 2011 онд нөхөрлөлийн гишүүдийн 80 хувь, 2015 онд 100 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байх;
20.10. Тухайн орон нутагт мэргэжлээс шалтгаалах болон халдварт өвчин 2007 оныхоос 2011 онд 50 хувь, 2015 онд 65 хувиар буурсан байх;
20.11. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийг 2015 онд зогсоосон байх;
20.12. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 2011 онд хувиараа ашигт малтмал эрхлэгчдийн хүүхдийн 60 хувь, 2015 онд 75 хувь хамрагдсан байх.
---оОо---
Текст томруулах
A
A
A