A

A

A

Бүлэг: 1979
 
 
 
       Монгол Улсын   Засгийн газрын 2008 оны 83 дугаар
                          тогтоолын хавсралт
 
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛ
БҮХИЙ САЛБАРЫН ЖАГСААЛТ
 
Салбар, дэд салбар
Бүлэг, дэд бүлэг
Хөрөнгө оруулалт, өргөтгөл, шинэчлэл хийх салбарын жагсаалт
                                                                                                  Хөдөө аж ахуй
А.01
0161
Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжсэн туслах үйл ажиллагаа /Усалгаатай газар тариалангийн услах системийн тоног төхөөрөмж/
                                                                                                Аж үйлдвэр
С.19
1920
Боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
/Нүүрсийг шууд болон шууд бус аргаар нэрж шингэн түлш гарган авах үйлдвэрлэл/
С.19
1920
Боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл /нефтийг боловсруулан хий, шатахуун, бусад дайвар бүтээгдэхүүн гарган авах/
 
С.24
2410
Төмөр болон ган үйлдвэрлэл /Ангижруулсан   төмрийн   хүдэр,   төмрөөр   бэлдэц, арматур цутган хийсэн зам төмөр, хоолой, утас үйлдвэрлэх/
 
С.19
1910
Коксон зууханд боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл /Нүүрснээс хий, хагас кокс, кокс, давирхай бусад дайвар бүтээгдэхүүн гарган авах, коксон (брикет) түлшний үйлдвэрлэл/
 
С.20
2029
Химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл /Арьс боловсруулахад хэрэглэдэг тос үйлдвэрлэх тоног төхөөрөмж/
 
С.24
2431
Төмөр болон гангийн цутгамал үйлдвэрлэл /Ширэм, ган цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх/
 
    Цахилгаан, хий үйлдвэрлэл, нийтийн аж ахуй, барилга
D.35
3510
Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах түгээх үйл ажиллагаа /Усан цахилгаан станц, дулааны болон өндөр хүчин чадлын дизель цахилгаан станцын угсарч суурилуулах тоног төхөөрөмж
 
D.35
3520
Хийн аж ахуй, хийн түлшийг хуваарилах үйлдвэрлэл /Хийн түлшийг дамжуулах, түгээх, хуваарилах, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа/
 
D.35
3510
Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах түгээх үйл ажиллагаа /Хөдөөгийн сумдыг эрчим хүчний тогтвортой эх үүсвэрт холбох, нар, салхины орчин үеийн технологи бүхий суурин станцаар хангах/
 
D.35
3530
Уур, агааржуулагчийн хангамжийн үйл ажиллагаа /Уур үйлдвэрлэл, төвлөрсөн дулаан түгээх гол шугамын барилга барих, өргөтгөхөд шаардлагатай тоног төхөөрөмж/
 
Е.36
3600
Ус хуримтлал, ариутгал, усан хангамжийн үйл ажиллагаа /Хүн ам, үйлдвэрлэлийн хэрэгцээний цэвэр усны эх үүсвэрийн болон түгээх гол шугам сүлжээг барих, өргөтгөх/
 
Е.37
3700
Бохир ус хуримтлуулах, цэвэрлэх, ариутгах үйл ажиллагаа /Хот, суурин газрын бохир усыг дэвшилтэт технологи ашиглан байгаль экологид халгүй аргаар цэвэрлэх байгууламж болон түүний гол шугам сүлжээг барьж байгуулах, өргөтгөх/
Е.38
382
Хог хаягдлыг ариутгах, цуглуулах, боловсруулах үйл ажиллагаа /Xог хаягдлыг зайлуулах, боловсруулах, устгах орчин үеийн техник, технологи бүхий үйлдвэр барьж байгуулах/
 
                                                                                                                     Аялал, жуулчлал
F.41
4100
Барилга угсралт /Олон   улсын   стандарт   хангасан,  аялал жуулчлалын иж бүрэн үйлчилгээг үзүүлэх байгууламжийг барьж байгуулах/
 
F.41
4100
Барилга угсралт /Олон улсын стандарт хангасан, томоохон хурал, зөвлөлгөөн зохион байгуулах,  400-аас дээш хүний суудал бүхий конференц танхимтай 4 болон түүнээс дээш од бүхий зочид буудал барьж байгуулах/
 
                                                                                                Эрүүл мэнд, биеийн тамир
Q.86
8610
Эмнэлгийн үйл ажиллагаа /Хүн эмнэлгийн орчин үеийн оношилгооны суурин тоног төхөөрөмж/
 
                                                                                                  Боловсрол, шинжлэх ухаан
P.85
852
Техник мэргэжлийн дунд боловсрол олгох үйл ажиллагаа /Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад инженер-технологийн хичээлийн орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын дэвшилтэт техник хэрэгсэл, тоног төхөөрөмж/
 
М.74
 
Мэргэжлийн, шинжлэх ухаан, техникийн ажлын бусад үйл ажиллагаа /Эрдэм шинжилгээний ажлын орчин үеийн багаж хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмж, өндөр дэвшилтэт технологи нутагшуулах/
 
                                                                                                Мэдээлэл, харилцаа холбоо
C.26
2620
Компьютер, түүний гадаад тоног төхөөрөмжийн эд ангийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
 
J.61
6110
Утсан холбоо /Шинэ үеийн интернет протоколд суурилсан ухаалаг сүлжээний тоног төхөөрөмж/
 
J.61
6120
Утасгүй холбоо /Хот, сум, суурин, хил, төв зам дагуух утасгүй холбооны тоног төхөөрөмж, бааз станц, түүний зай тэжээл, цамхаг, байр, бааз станцыг төвтэй холбосон дамжуулах байгууламжийн тоног төхөөрөмж, шилэн кабель, түүний өргөтгөл/
 
J.61
6130
Cансрын холбоо /Бүх нийтийн үүрэг гүйцэтгэж байгаа, улс даяар телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг хүргэх үүрэг бүхий сансрын холбооны тоног төхөөрөмж/
 
J.61
6190
Цахилгаан холбооны бусад үйл ажиллагаа /Олон улсын гарц, хот хооронд, аймаг, сумын түвшиний интернетийн урсгалын тоног төхөөрөмж/
 
J.62
6201
Компьютер, программчиллын үйл ажиллагаа /Бүх төрлийн программ хамгамжийн бүтээгдэхүүн/
 
                                                                                                                     Хөнгөн үйлдвэр
С.13
1311
Нэхмэл утсыг бэлтгэх, сэмлэх, самнах, туузлах, сунгах, ээрэх үйл ажиллагаа /ээрэх, эрчлэх, томруулан ороох, шилжүүлэн ороох, будах/
 
С.13
1312
Нэхмэл даавууг нэхэх үйл ажиллагаа /ноолуур, ноосон, даавуун нэхмэл үйлдвэрлэх технологийн шугамууд/
 
С.13
1313
Нэхмэл эдлэлийг дуусгах шатны үйл ажиллагаа /нэхмэл, сүлжмэл эдлэлийн эцсийн шатны технологийн шугамууд/
 
С.13
1322
Хивс, хивсэнцэр үйлдвэрлэл /шалны нэхмэл бүтээлэг үйлдвэрлэл: хивс, хивсэнцэр үйлдвэрлэлийн технологийн шугамууд/
 
С.14
1430
Нэхмэл болон сүлжмэл хувцас үйлдвэрлэл /нэхмэл болон сүлжмэл эдлэлээр хийсэн гадуур хувцас, бусад эдлэл үйлдвэрлэх технологийн шугамууд/
 
С.15
1511
Арьс, шир, үслэг арьсны гүйцэд боловсруулах үйлдвэрлэл /арьс, шир үслэгийн эцсийн боловсруулалтын технологийн шугамууд/
 
С.15
1520
Гутал үйлдвэрлэл /гутал үйлдвэрлэх технологийн шугамууд/
 
 
Уул уурхай, олборлолт
  
 
   B
 
 
    -
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа /стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа  явуулж байгаа аж ахуйн нэгжийн үндсэн үйлдвэрлэлийн барилгын ажлыг гүйцэтгэж дуусах хүртэлх хугацааг хамарна/
  /Энэ хэсгийг ЗГ-ын 2009-09-16-ны өдрийн 288 дугаар тогтоолоор нэмсэн/
 
       ---оОо---