A

A

A

Бүлэг: 1979
                                                                                 Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 119 дүгээр  тогтоолын
                                                                                  хавсралт
 
 
ТЕЛЕВИЗИЙН ОЛОН СУВГИЙН НЭВТРҮҮЛЭГ ДАМЖУУЛАХ
ТҮРЭЭСИЙН БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭНИЙ
НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
 
     1. Газрын болон дамжуулах станцыг өөрийн хөрөнгөөр иж бүрнээр байгуулан урсгал, ашиглалтын болон үйлчилгээний зардлыг хариуцах санхүүгийн чадвартай байх;
 
     2. Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио долгион ашиглах болон сансрын холбооны газрын станцын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу авсан байх;
 
     3. Хиймэл дагуулын түрээсийн төлбөрт болон үйлчилгээнд зориулан жил тутамд олгож байгаа 1.2 (нэг сая хоёр зуун мянган) ам.долларын хөрөнгөд багтаан телевизийн 10 сувгийг дамжуулах үйлчилгээг чанартай, тогтвортой явуулах;
 
     4. Энэхүү үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд нь гадаадын хөрөнгө оруулалттай бол монголын талын оролцоо 66.0 хувиас доошгүй, түүний удирдах албан тушаалтан нь Монгол Улсын иргэн байх;
 
     5. Сансрын холбооны "Кэй юү" (Ku) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлэг дамжуулах, сэргээх үйлчилгээг тасралтгүй 10-аас доошгүй жилийн хугацаанд хэвийн явуулах нөхцөлийг ханган ажиллах;
    
     6. Газрын станц нь олон улсын Цахилгаан холбооны байгууллагын стандартын шаардлагыг хангасан байх;
 
     7. Хиймэл дагуулын "Кэй юү" (Ku) зурвасын хиймэл дагуулын хамрах хүрээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан байх;
 
     8. Газрын болон дамжуулах станцын техник технологи нь тоон системийн "DVB" стандартад нийцсэн байх.
 
 
 
                                                                                                     ---оОо---