A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ДОНОРЫН ЦУС,ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ 2008-2015 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Бүлэг: 1979
                                                                                               Монгол Улсын   Засгийн газрын 2008 оны 111 дүгээр
                                                                                              тогтоолын хавсралт
                                                                                                   
  МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ДОНОРЫН ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙГ
  САЙЖРУУЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ
  2008-2015 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
 
 
Д/д
 
 
Үйл ажиллагаа
 
Хэрэгжүүлэх хугацаа /он/
 
Хариуцан хэрэгжүүлэгч байгууллага
 
Зорилт 1. Эрүүл мэндийн байгууллагыг аюулгүй, чанарын баталгаатай донорын цус,
         цусан бүтээгдэхүүнээр жигд, тэгш, хүртээмжтэй бүрэн хангана
 
 
 1
 
Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, материаллаг баазад тулгуурлан цусны асуудал хариуцсан байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох
 
 
2008-2009
ЭМЯ
 
2
Цус, цусан бүтээгдэхүүн /Цус цусан бүтээгдэхүүн/ үндэсний стандартыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх
 
 
 
 
 
2008-2014
ЭМЯ, Цус сэлбэлт, судлалын үндэсний төв,
Стандартчилал хэмжил зүйн төв
 
 
 
3
Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зохистой үйл ажиллагааг мөрдүүлж  (GMP),  олон улсын стандартын түвшинд хүргэх
 
2010-2015
ЭМЯ
ЦССҮТ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
4
Донор элсүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, шинжилгээ, цус сэлбэлт зэрэг цусны асуудал хариуцсан байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд цахим бүртгэлд шилжүүлэх, хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр бүрэн хангах
 
2008-2009
ЭМЯ, ЦССҮТ
 
5
Цусны асуудал хариуцсан байгууллагын чанарын бодлогыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх
2008-2015
ЭМЯ, ЦССҮТ
 
6
Цусны асуудал хариуцсан байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх стандарт ажиллагааны аргачлал /SOPS/-ыг шинэчлэн боловсруулж түгээх
 
   2008-2010
 
 
ЭМЯ
ЦССҮТ
7
Цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх  болон цусны дархлал судлалын чанарын гадаад үнэлгээнд хамрагдах
 
 
 
    2008-2015
 
ЭМЯ
ДЭМБ
ЦССҮТ
 
   8
"Цусны сонор сэрэмжийн хөтөлбөр" боловсруулж  улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудад  хэрэгжүүлэх
 
2009-2015
ЭМЯ, ЦССҮТ
ДЭМБ
 
9
Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн үед цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэх удирдамж  боловсруулах
 
 
2008
ЭМЯ, ЦССҮТ
ДЭМБ
 
 
 
10
Цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, зохистой хэрэглээний талаархи дүрэм, журам, удирдамж, гарын авлага, стандартуудыг хэвлүүлэн түгээх
 
 
 
 
 
 
 
 
2008-2010
ЭМЯ, ЦССҮТ
ДЭМБ
 
Зорилт 2. Гамшгийн үед шаардагдах цус, цусан бүтээгдэхүүний найдвартай, аюулгүй,
     хүрэлцээтэй нөөцийг бүрдүүлж, бэлэн байдлыг хангана
 
 
11
Онцгой байдал, гамшгийн үед цус, цусан бүтээгдэхүүн болон тэдгээрийг орлох бэлдмэлээр найдвартай хангаж байгаа байдалд үнэлгээ өгч, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах
 
 
 
2008
 
ЭМЯ, ОБЕГ
 МУЗН
БХЯ
 
12
Гамшгийн үед хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн болон тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийг бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсөвт тусгах 
 
 
 
2008-2015
 
ЭМЯ, БХЯ
ОБЕГ
СЯ
 
13
Гамшгийн үед хүн амаас донор дайчлах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө, ажиллах журмыг боловсруулах, сургалт, дадлага хийх
 
 
2008-2009
ЭМЯ, БХЯ, ОБЕГ
нийслэл, аймаг болон дүүргийн  ЗДТГ
 
14
Гамшгийн үед төв орон нутгийн цусны асуудал хариуцсан байгууллагын ажиллах журам боловсруулж мөрдүүлэх
 
2008-2009
ЭМЯ,  ОБЕГ, МУЗН
Аймаг, нийслэлийн Засаг дарга
 
 Зорилт 3. Донорын хөдөлгөөнийг олон улсын зарчимд нийцүүлэн өргөжүүлж, сургалт, сурталчилгааны ажилд
            эрүүл мэндийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон,
      иргэний оролцоог нэмэгдүүлнэ
 
15
Донорын хөдөлгөөн зохион байгуулсан байгууллага, иргэн болон цусаа өгсөн донорыг урамшуулах, алдаршуулах ажил зохион байгуулах
 
 
2008-2009
ЭМЯ, Төрийн бус байгууллага, ЦССҮТ
 
16
Шийдвэр гаргагч нарын түвшинд донорын хөдөлгөөнийг дэмжих чиглэлээр уулзалт зохион байгуулах
 
2008
ЭМЯ, БХЯ, ХЗДХЯ,
ОБЕГ, МУЗН, Монголын оюутны холбоо

 
 
17
Хүн амын дунд цусны донорын талаархи мэдлэг хандлагыг судалж, үнэлгээ өгөх
 
 
2008, 2012
ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
БСШУЯ, МУЗН
 
 
18
Үндэсний болон орон нутгийн түвшинд донорын талаархи мэдлэг олгох сургалт, сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон сурталчилгааны бүх хэлбэрийг ашиглан тогтмол явуулах, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулан эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх
 
 
 
 
 
2008-2015
 
ЭМЯ,  ТББ, МУЗН
 Аймаг нийслэлийн ЗДТГ
 
19
Донорын сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах сургагч багш нарыг бэлтгэх сургалт зохион байгуулах
 
2008
 
 
ЭМЯ, ТББ
 
 
20
Сургалт сурталчилгааны ажлын материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр гадаад орон, олон улсын байгууллагатай  хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
 
2008-2015
 
ЭМЯ, ДЭМБ болон бусад байгууллага
 
Зорилт 4. Донорын цус, цусан бүтээгдэхүүнийг шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах,
          тээвэрлэхэд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ
 
21
Цусны донорыг бүртгэх, цус цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хадгалах, түгээх зэрэг цусны асуудал хариуцсан байгууллагын үйл ажиллагааг уялдуулсан дотоод сүлжээ, программтай болох
 
 
 
2008-2010
 
 
ЭМЯ, ЦССҮТ
 
 
22
Цусны асуудал хариуцсан байгууллагын эмч, программ хангамжийг ашиглах чиглэлээр сургалтад хамруулах
 
 
 
 
 
2008-2009
 
 
 
 
 
 
 
Цус сэлбэлт судлалын үндэсний төв
ЭМЯ
 
 
23
Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд шинэ технологи нэвтрүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх замаар цусны өндөр идэвхитэй бэлдмэл үйлдвэрлэх, хадгалах, шинжлэхэд шаардлагатай материаллаг баазтай болох
 
 
 
2008-2010
 
 
СЯ, ЭМЯ
 
24
Бүсийн түвшинд сийвэнгийн бэлдмэлээр хангах боломжийг бүрдүүлэх зорилгоор шинэ техник, технологийг нэвтрүүлэх
 
 
2008-2015
 
СЯ, ЭМЯ
 
 
25
Аймгийн  түвшинд цус цусан бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээг хангах зорилгоор үе шаттайгаар тоног төхөөрөмжөөр хангах
 
 
 
2008-2015
Аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газар
 
26
Цус цусан бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог сайжруулах
 
2008-2010
ЦССҮТ
ЭМЯ
 
27
Сумдыг түргэвчилсэн оношлуур болон цус орлох бэлдмэлээр хангах ажлыг  Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөр гүйцэтгүүлэх
 
 
2008-2015
 
ЭМЯ,  ЦССҮТ
 
28
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн  лабораторийг нь ховор бүлгийн цусны шинжилгээ хийх чадавхитай болгох
 
 
 
 
2008-2010
ЭМЯ
ЦССҮТ
 
29
Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон аймгийн салбар станцыг цусны дархлал судлалын зарим шинжилгээ хийдэг чадавхитай болгох
 
2008-2015
 
ЭМЯ
 
 
 
 
 
30
Сумдын түвшинд цуглуулсан цусны нэгж бүрт АВО бүлэг, резус хүчин зүйл тодорхойлох, сэлбэлт бүрт хувийн тохирооны шинжилгээг хийдэг болгох
 
2008-2015
 
ЭМЯ, ЦССҮТ
 
31
Цусны асуудал хариуцсан байгууллагад ажиллах эмч, мэргэжилтнийг үйлдвэрлэлийн трансфузиологич мэргэжлээр сурган мэргэшүүлэх, мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг холбогдох байгууллагатай хамтран боловсруулах
 
 
 
2010-2015
 
ЭМЯ
БСШУЯ
ЦССҮТ
 
32
Клиникийн болон нэгдсэн эмнэлэгт эмнэл зүйн трансфузиологич бэлтгэх давтан сургалтын хөтөлбөр боловсруулах
 
 
2008-2015
 
ЭМЯ,  БСШУЯ
ЦССҮТ
 
33
"Цусны аюулгүй байдлыг хангах нь" сэдэвт сургалтад цусны асуудал хариуцсан байгууллагын бүх ажилтнуудыг ээлж дараатай хамруулах
 
 
2008-2015
 
ЦССҮТ
 
34
Цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, түүний чанарт хийх хяналт, гадаад үнэлгээний  талаар сургалт зохион байгуулах
 
 
2009-2015
 
ЦССҮТ, ДЭМБ, ЭМЯ
 
35
Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа лабораторийн их эмч, лаборант нарыг цусны аюулгүй байдлын талаархи сургалтад хамруулах
 
 
 
2008-2015
 
ЦССҮТ, ЭМЯ
ЭМШУИС
 
                           36
Эмчилгээний цус сэлбэлт судлалын анхны мэдэгдэхүүний талаар Анагаах ухааны их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт тусгах
 
 
2008
 
ЭМЯ
БСШУЯ
 
37
Цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон эмнэл зүйн трансфузиологич, иммуногематологи зэрэг шаардлагатай мэргэжлээр 6 сараас 2 жилийн хугацаагаар төрийн сургалтын сангийн санхүүжилтээр хөгжилтэй орнуудад мэргэжилтэн сургаж бэлтгэх
 
 
 
 
2008-2010
 
ЭМЯ
БСШУЯ
ЦССҮТ
    Зорилт 5. Цус сэлбэлт, судлалын үндэсний болон бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймаг, дүүргийн
               эрүүл мэндийн байгууллагуудын дэргэдэх цусны асуудал хариуцсан байгууллагын цусны хангамжийг
               сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтран
     ажиллахыг төрөөс дэмжинэ
38
Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар ОХУ, БНХАУ болон бусад  орны Цусны асуудал хариуцсан байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
 
 
 
 
 
2008-2015
 
 
ЭМЯ, ЦССҮТ
ДЭМБ
 
 
39
ДЭМБ, олон улсын цус сэлбэлтийн холбоо, олон улсын донорын холбоо, гемофилийн холбоо зэрэг байгууллагын шугамаар зохиогдох олон улсын хурал, семинарт оролцох, мэдлэг туршлага солилцох
 
 
 
2008-2015
 
ЭМЯ,
ДЭМБ
 
 
40
 
Эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэнд зориулсан цусны аюулгүй байдлыг хангах талаархи сургалт, семинар зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад жил бүр тусгаж байх
 
 
 
2008-2015
 
 
ЭМЯ, ЦССҮТ
 
 
 
41
Цусаар дамжих халдвараас сэргийлэх, дархлалын тогтолцоо, цусны ховор бүлгийн тархалт болон үйлдвэрлэлийн талаархи судалгаа шинжилгээний ажлыг шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр гүйцэтгүүлэх
 
 
 
2008-2015
 
ЭМЯ
ЦССҮТ
 
 
 
 
---оОо---