- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААР ЗҮҮН ХОЙД АЗИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 118 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААР ЗҮҮН ХОЙД
АЗИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН БЭЛТГЭЛ
ХАНГАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Д/д
|
Хийх ажил
|
Хариуцах байгууллага
|
Хугацаа
|
1
|
Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн төлөв байдлын талаар танилцуулга бэлтгэж хэвлэх
|
БОЯ
|
2008 оны I улирал
|
2
|
Дээд хэмжээний чуулга уулзалтаар хэлэлцэх асуудлын үзэл баримтлалыг боловсруулах
|
ГХЯ, БОЯ
|
2008 оны I улирал
|
3
|
НҮБ-ын ээлжит чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэвшүүлж танилцуулах
|
ГХЯ
|
2008 оны I улирал
|
4
|
Зүүн хойд Азийн орнуудад Монгол Улсаас суугаа элчин сайдын яамдад чиглэл өгч ажиллах
|
ГХЯ
|
2008 оны II улирал
|
5
|
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах
|
БОЯ, ШУА
|
2008 оны II улирал
|
6
|
Дээд хэмжээний чуулга уулзалтаар хэлэлцүүлэх асуудлын чиглэлийг тогтоож зарчмыг тодорхойлох
|
БОЯ
|
2008 оны II улирал
|
7
|
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Зүүн хойд Азийн орнуудын Байгаль орчны сайд нарын ажлын уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах
|
БОЯ, ГХЯ
|
2008 оны III улирал
|
8
|
Гадаад орны төрийн тэргүүнүүдэд дээд хэмжээний чуулга уулзалтын урилга хүргүүлэх
|
ГХЯ
|
2008 оны III улирал
|
9
|
Дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл хангах болон уулзалтыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг зохих журмын дагуу боловсруулж шийдвэрлүүлэх
|
ГХЯ, СЯ
|
2008 оны III улирал
|
10
|
Дээд хэмжээний чуулга уулзалтад зориулан уур амьсгалын өөрчлөлтийн талаар ном, товхимол, танилцуулга бэлтгэж хэвлүүлэх
|
БОЯ
|
2008 оны II, III улирал
|
---оОо---
Текст томруулах
A
A
A