- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОГДДОГ СОЁЛ,УРЛАГИЙН ИХ НААДАМ,УРАЛДААН, ҮЗЭСГЭЛЭН,НОМЫН ЯАРМАГТ ОРОЛЦОЖ ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН СОЁЛЫН АЖИЛТАН,УРАН БҮТЭЭЛЧДЭД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолын
1 дүгээр хавсралт
ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОГДДОГ СОЁЛ, УРЛАГИЙН
ИХ НААДАМ, УРАЛДААН, ҮЗЭСГЭЛЭН, НОМЫН ЯАРМАГТ
ОРОЛЦОЖ ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН СОЁЛЫН АЖИЛТАН,
УРАН БҮТЭЭЛЧДЭД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь соёл, урлагийн бүтээл, соёлын ажилтан, уран бүтээлчдийн оюуны болон ур чадварын үнэлэмжийг дээшлүүлж, соёл, урлагийн салбарт өндөр амжилт гаргах идэвхи сонирхлыг өрнүүлэх, улмаар дэлхийн хэмжээнд өөрийн орны урлагийн нэр хүнд, байр суурийг дээшлүүлэхэд оршино.
1.2. Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармаг /цаашид их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармаг гэх/-т тэргүүн байр /гран при/, нэгдүгээр байр /алтан медаль/, хоёрдугаар байр /мөнгөн медаль/, гуравдугаар байр /хүрэл медаль/-нд шалгарсан уран бүтээлчдийг шагнахад энэхүү журмыг баримтална.
Хоёр. Шагнал олгох зарчим
2.1. Их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохдоо их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагийн албан ёсны урилга, тэмдэглэл, байр эзэлсэн тухай батламж (гэрчилгээ, диплом, үнэмлэхний албан ёсны орчуулга), соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал зэргийг үндэслэн шагнал олгох шийдвэрийг Засгийн газар гаргана.
2.2. Соёлын ажилтан, уран бүтээлчид их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт үзүүлсэн тухайгаа холбогдох баримт бичгийн хамт соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармаг дууссанаас хойш 90 хоногийн дотор ирүүлнэ.
2.3. Уран бүтээлчийн мөнгөн шагналаас соёлын ажилтан, сургагч багш, менежер, бүтээлийн зохиогч болон харьяалагдаж байгаа байгууллагад нь тодорхой хувь ногдуулах асуудлыг гэрээгээр зохицуулна. Гэрээний үлгэрчилсэн загварыг Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
2.4. Их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт 2-4 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон тохиолдолд гишүүн тус бүрт энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан мөнгөн шагналын 25 хувьтай тэнцэх мөнгөн шагнал; 5 болон түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй оролцсон тохиолдолд хамтлагт нь 2 дугаар хавсралтын дагуу мөнгөн шагналыг олгоно.
2.5. Уран бүтээлч жилд нэг уран бүтээлээр 2-оос дээш удаа их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, амжилт гаргасан тохиолдолд уран бүтээлчийн үзүүлсэн хамгийн өндөр амжилтаар мөнгөн шагналыг нэг удаа олгоно.
2.6. Мөнгөн шагналд зориулах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган, Соёл, урлагийг хөгжүүлэх сангаар дамжуулан санхүүжүүлнэ.
2.7. Мөнгөн шагнал олгоход зориулсан хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.
---оОо---
Текст томруулах
A
A
A