A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • "ХАЯГЖИЛТЫН НЭГДСЭН СИСТЕМ","ИРГЭНИЙ УХААЛАГ ҮНЭМЛЭХ" ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭНД ТУСГАХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
Бүлэг: 1979
                                                                                             Монгол Улсын  Засгийн газрын 2008 оны 144 дүгээр
                                                                                             тогтоолын хавсралт
 
 
"ХАЯГЖИЛТЫН НЭГДСЭН СИСТЕМ", "ИРГЭНИЙ УХААЛАГ
ҮНЭМЛЭХ" ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДТЭЙ
БАЙГУУЛАХ ГЭРЭЭНД ТУСГАХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
 
 
1. Мэргэжлийн өндөр ур чадвар, дадлага, туршлага бүхий боловсон хүчин, техник, технологийн боломжтой байх;
2. Төсөл хэрэгжүүлэгч нь Монгол Улсын хуулийн этгээд байх бөгөөд хэрэв гадаадын хөрөнгө оруулалттай бол монголын талын оролцоо 66.0 хувиас доошгүй, удирдах албан тушаалтан нь Монгол Улсын иргэн байх;
3. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг гаргах санхүүгийн чадвартай байх;
4. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, зарцуулсан хөрөнгийг тухайн төслийг хэрэгжүүлж дууссанаас хойш 12 сарын дотор эргэж төлөх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх;
5. Тухайн төслийг "Монгол Улсын бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бусад төсөл, арга хэмжээтэй уялдуулах;
6. Төслийг хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай байх;
7. Холбогдох зураглал, код, иргэний ухаалаг үнэмлэхийн агуулга, багтаамж болон программ хангамж боловсруулах, дэд бүтцийг байгуулах, мэдээллийн санг бүрдүүлэх талаар төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан журам, аргачлал, стандартыг мөрдөх;
8. Хууль тогтоомжоор төрийн нууцын зэрэгт хамаарах бүх төрлийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж ажиллах.
 
 
                                                                                                    ---оОо---