A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                         Монгол  Улсын Засгийн газрын 2008 оны 147 дугаар
                                                                                                         тогтоолын хавсралт
 
                                                     ИРГЭДИЙГ ҮНИЙН ХЭТ ӨСӨЛТӨӨС ХАМГААЛАХ
                                                                 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
д/д
Хэрэгжүүлэх арга хэмжээ
Хугацаа
Хариуцах    байгууллага
I. Эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар
 
 
 
 1
 
 
Бензин, дизелийн түлш, хүнсний бүтээгдэхүүний импортыг урамшуулах зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тарифын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд боловсруулж батлуулах
 
2008 оны      Y сар
Сангийн яам, Үйлдвэр, худалдааны яам
2
Газрын тосны бүтээгдэхүүний хомсдол, үнийн огцом өсөлт гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөхөд шаардагдах хөрөнгийг "Монгол Улсыг Хөгжүүлэх сан"-гийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн төсвийн орлогын дутагдлыг нөхөх эх үүсвэрээс санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох асуудал боловсруулж шийдвэрлүүлэх
 
2008 оны      Y сар
Үйлдвэр, худалдааны яам,
Сангийн яам
3
Чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны хангамж, нийлүүлэлтийг сайжруулах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулах
 
2008 оны      Y сар
Сангийн яам,
Хүнс, хөдөө аж ахуйн яам
4
Худалдааны,  Биржийн талаархи хууль тогтоомж болон Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж  үйлдвэрлэгч-хэрэглэгчдийг холбох,  зуучлах дамжлагыг багасгах, хүнсний бүтээгдэхүүний үнийн дээд хязгаарыг тогтоох, олон нийтийн хяналтын системийг бий болгох асуудлыг зохицуулах
 
2008 он
Үйлдвэр, худалдааны яам,
Хүнс, хөдөө аж ахуйн яам
5
Улсын Их Хурлын 2007 оны 100 дугаар тогтоолыг хэрэгжүүлж хүнсний улаан буудай, гурилын нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх, нөөц бүрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах
 
2008-2009 он
Хүнс, хөдөө аж ахуйн яам
 
6
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаархи хууль тогтоомжийн төсөл боловсруулж шийдвэрлүүлэх
 
2008 он
Хүнс, хөдөө аж ахуйн яам
7
Үнийн өсөлтөөс сэргийлэх талаар гадаад, дотоод зах зээлийн шуурхай мэдээ, судалгааг хийх, санал дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах "Судалгаа, сурталчилгааны баг"-ийг 3 хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөлийн дэргэд түр хугацаагаар ажиллуулах
 
2008 оны      Y сараас
Сангийн яам
 II. Үнийн өсөлтийг саармагжуулах талаар
8
Нефть бүтээгдэхүүн болон бусад суурь бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, цаашид өсөх хандлагатай байгаатай уялдуулан 2008 оны батлагдсан төсөвт зардлыг хэтрүүлэхгүй байх, төсвийн хэмнэлт гаргах замаар нэмэлт санхүүжилтийн хэрэгцээг хангах шийдвэрийг төсвийн байгууллагуудад мөрдүүлэх ажлыг зохион байгуулах
 
2008 оны
IY  сараас
Яамд
9
Төрийн болон үйлчилгээний байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлснээр импортлогчдын зардлыг болон газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнийг өсгөж байгаа шалтгаан, хүчин зүйлийг судалж төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийг хянаж төлбөр, хураамжийг цөөрүүлэх дэс дараатай арга хэмжээ авах
 
2008 оны
 IY сараас
Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар,
Улсын мэргэжлийн хяналтын газар
10
ОХУ-ын Засгийн газар болон "Роснефть" компанийн удирдлагатай бүх түвшинд яриа, хэлцлийг идэвхтэй үргэлжлүүлж газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтийг саармагжуулах, хөнгөлөлттэй үнээр импортлох  боломж бүрдүүлэх
 
2008 оны      IY-Y сар
Үйлдвэр, худалдааны яам
11
Нефть олборлогч орнуудаас газрын түүхий тос авч ОХУ болон БНХАУ-ын боловсруулах үйлдвэрүүдэд боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэх ажлыг зохион байгуулах
 
2008 он
Үйлдвэр, худалдааны яам,
Сангийн яам
12
Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монголын талд ногдох хувь-бүтээгдэхүүнийг БНХАУ-д боловсруулуулж эцсийн бүтээгдэхүүн болгон буцаан авах ажлыг зохион байгуулах
 
2008 он
Үйлдвэр, худалдааны яам
13
Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад аюулгүйн нөөц бүрдүүлэх, түүнд хяналт тавих чиглэлээр журам гаргаж компаниудад заавал байлгах хөдлөшгүй нөөцийг бүрдүүлэх
 
2008 он
Үйлдвэр, худалдааны яам

 
14
Олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас өгөх  буцалтгүй тусламжийн хүрээнд  нефть бүтээгдэхүүн авч хангамж, нөөцлөлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах арга хэмжээ авах
 
2008-2009 он
Үйлдвэр, худалдааны яам
15
Бензин, дизелийн түлш, тослох материалын хэрэгцээг 2012 он дотоодын үйлдвэрлэлээр хангадаг болох зорилгоор Засгийн газрын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
 
2008 оны      Y-YI сар
Үйлдвэр, худалдааны яам
 
 
 
16
Газрын тосны бүтээгдэхүүнийг нүүрс, биомасс, хог хаягдал болон бусад бүтээгдэхүүнээс гаргаж авах төсөл хэрэгжүүлэх гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих
 
2008-2009 он
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Үйлдвэр, худалдааны яам
17
Дэд бүтэц хөгжсөн аймаг, хотуудад бүс нутаг, аймгийн хэрэгцээг хангах газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах жижиг, дунд үйлдвэр байгуулах
2008 он
Үйлдвэр, худалдааны яам
18
Нийтийн зорчигч тээврийн хэрэгслийг хийн болон хямд түлшинд шилжүүлэх, цахилгаан тээврийн үйлчилгээг өргөжүүлэх, судалж шийдвэрлэх
 
2008-2010 он
Зам, тээвэр, аялал жуулчлалын яам,
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
19
Дэлхийд хүнсний бүтээгдэхүүний үнэ  нэмэгдэж байгаатай  холбогдуулан хөгжиж буй орнуудад  хямралт байдал үүсгэхээс сэргийлэх талаар явуулах бодлого, туршлага, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэргээс өгч буй зөвлөмжийг өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлэх
 
2008 он
Гадаад хэргийн яам,
Сангийн яам
20
Хүнсний үндсэн нэрийн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах зорилгоор олон улсын байгууллага, хандивлагч орнуудын тусламжийн хөтөлбөрт хамрагдах
 
2008 он
Хүнс, хөдөө аж ахуйн яам,
Гадаад хэргийн яам,
Сангийн яам
21
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах чиглэлээр үйлдвэрлэгч, импортлогчтой гэрээ байгуулан  харилцан үүрэг, хариуцлага хүлээж хамтран ажиллах
2008 оны   IY сараас
Зөвлөлийн гишүүд
22
Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт хөдөлгөөнд судалгаа хийх, санал зөвлөмж боловсруулах, хяналт тавих үүрэг бүхий иргэд,  ажил олгогч  мэргэжлийн холбоод, Засгийн газрын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж,  үнийн талаархи мэдээллийг 10 хоног тутамд олон нийтэд, ил тод зарлаж байх
 
2008 оны   YШ сараас
Яамд
23
"Атрын гурав дахь аян-тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж, улаан буудай, гурилын хэрэгцээг эх орны үйлдвэрлэлээр бүрэн хангах ажлыг зохион байгуулах
 
2008-2010 он
Хүнс, хөдөө аж ахуйн яам
24
Үнийн өсөлтийг мөнгөний бодлогоор дамжуулан сааруулах, төгрөгийн тогтвортой байдлыг хангах цогц арга хэмжээ авах
2008 он
Монгол банк,
Сангийн яам
25
Барилгын материалын үндэсний үйлдвэрүүдийг дэмжиж гол нэр төрлийн үндсэн материалаар өөрийн хэрэгцээг хангах, орон сууцны хөтөлбөрийг эрчимжүүлж хангамж хүрэлцээг нэмэгдүүлснээр орон сууцны үнийг хөөрөгдөхгүй байх нөхцөл бүрдүүлэх
 
2009 он
Барилга, хот байгуулалтын яам
III. Үнийн өсөлтөөс иргэдийг хамгаалах талаар
26
Үнийн зохиомол хөөрөгдөл гаргахын эсрэг Төрийн бус байгууллага,   үйлдвэрлэгчидтэй зөвшилцөж, харилцан хяналттай байлгах, байнга судалгаа хийж, үндсэн нэрийн бүтээгдэхүүний үнийг ил тод мэдээлж, хяналт тавьж ажиллах
 
2008 оны   IY  сараас
Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар,
Улсын мэргэжлийн хяналтын газар
27
Улсын хилийн дагуу орших аймгуудын хэрэгцээнд зориулж газрын тосны бүтээгдэхүүнийг орон нутгийн боомтуудаар импортлох талаар Казахстан, БНХАУ-ын талтай хамтран ажиллах
 
2008 оны   IY сараас
Үйлдвэр, худалдааны яам
Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам
28
Нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгож тасалбар түгээх, хянах цахим картын сүлжээ нэвтрүүлэх, нөхөн олговор олгох журам аргачлалыг боловсронгуй болгох   
2008 он
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
29
Өндөр настан, оюутан, тахир дутуу иргэдийг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих тээврийн зардлын нөхөн олговорт олгох татаасыг 2008 онд төсөвлөгдсөн хөрөнгөөс оновчтой хуваарилах, гарсан бодит зардлыг нөхөж олгох замаар нийтийн тээврийн тарифыг тогтвортой байлгах
 
2008 оны       IX сар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Сангийн яам
30
Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлөх гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг саармагжуулах зорилгоор хямд үнэтэйгээр хүнсний бүтээгдэхүүн импортлохыг бүх талаар дэмжих, гаалийн байгууллагын санаачилгаар жишиг үнээр  бүрдүүлэлт хийх журмыг цуцлан хэлцлийн үнийг мөрдөх
 
2008 он
Сангийн яам

 
31
ОХУ-аас нийлүүлэгдэх хүнсний улаан буудайг шуурхай импортолж авах ажлыг зохион байгуулах, гэрээний үндсэн дээр гурил үйлдвэрлэгчдэд нийлүүлж гурилын үнийн өсөлтийг саармагжуулан тогтворжуулах
 
2008 оны      Y сар дотор
Хүнс, хөдөө аж ахуйн яам,
Зам, тээвэр, аялал жуулчлалын яам
32
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг нөөцлөх агуулахуудыг сэргээн засварлах болон шинээр барьж байгуулах, бүх сумдад хүнсний зоорь барих
 
2008-2009 он
Хүнс, хөдөө аж ахуйн яам
 
33
Гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах, мах, сүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлж, үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, махаар өөрийн хэрэгцээг хангах
 
2010 он
Хүнс, хөдөө аж ахуйн яам
 
34
Хямд үнээр борлуулагдах нөөцийн махны хуваарилалт, борлуулалтыг үр ашигтай зохион байгуулж, байнгын хяналт тавьж ажиллах
2008 оны      IY-YП сар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Улсын мэргэжлийн хяналтын газар
35
Нийслэл, томоохон хот, аймгийн төвийн хүн амын махны хангамжийг 2009 онд сайжруулах зорилгоор нэгдсэн журмаар мах бэлтгэх талаар Засгийн газрын шийдвэр гаргаж зохион байгуулах
 
2008 оны       YI сар
Хүнс, хөдөө аж ахуйн яам
36
Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан эрүүл ахуйн шаардлага хангасан мах нөөцлөх зоорь нэмж байгуулах
 
2008 он
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Сангийн яам
37
Үнийн өсөлтөд илүүтэй өртөж байгаа нийгмийн эмзэг бүлгийн хэсэгт дэмжлэг үзүүлэх  тодорхой хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүний үнийн хөнгөлөлтийн карт, хангалтын талон хэрэглэх, талхны үйлдвэрлэлд татаас, нөхөн олговор олгох зэрэг оновчтой хэлбэрийг сонгож хангамж, хуваарилалтыг боловсронгуй болгох
 
2008 оны   IY сараас
Сангийн яам,
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, холбогдох бусад байгууллагууд
38
Төсвийн  байгууллага тухайлбал, цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, сургууль, цэцэрлэг зэрэгт хүнсний хэрэгцээгээ өөрөө хангах зорилгоор хүнсний ногоо тариалах, тахиа шувуу, зөгий болон бусад туслах аж ахуй эрхлэх ажлыг дэмжин зохион байгуулах, эдийн засгийн аргаар урамшуулах
 
2008 он
Яамд

 
39
Өрх бүр хүнсний хэрэглээгээ өөрөө хангах үйлдвэрлэгч байх, сүү цагаан идээ, мах, хүнсний ногоогоо бэлтгэж нөөцлөх, боловсруулах санаачилгыг дэмжин урамшуулах
 
2008 он
Яамд
40
Хүнсний бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах, зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээр солилцоо хийх журам тогтоох, хүнсний бүтээгдэхүүний бараа солилцоог урамшуулан дэмжих
 
2008 оны       Y сараас
Үйлдвэр, худалдааны яам,
Хүнс, хөдөө аж ахуйн яам
 
 
 
                                                                                              ---оОо---