A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                              Монгол УлсынЗасгийн газрын 2008 оны 162 дугаар
                                                                                                              тогтоолын 9 дүгээр хавсралт
 
 
ЭХ, ХҮҮХДЭД ТЭТГЭМЖ ОЛГОХ, ХҮҮХЭД, ЭХ,
ГЭР БҮЛД МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
 
                                                                                           Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуульд заасан тэтгэмж, мөнгөн тусламжийг (цаашид "тэтгэмж", "тусламж" гэх) тогтоох, олгох, түүнийг зогсоохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
 
1.2. Монгол Улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай олон улсын гэрээ байгуулсан орны иргэн Монгол Улсад байнга оршин суудаг бол Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуульд заасан тэтгэмж, тусламж авах эрхтэй.
 
                                              Хоёр. Тэтгэмж, тусламж олгох, шийдвэрлэх
 
       2.1. Тэтгэмж, тусламж авахыг хүссэн иргэн энэ журмын  3-т заасан  бичиг баримтыг бүрдүүлж сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад өгнө.
    
2.2. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын ажилтан иргэний бүрдүүлсэн бичиг баримтыг хянан үзэж, саналаа сумын Засаг дарга, дүүргийн халамж үйлчилгээний байгууллагын даргад танилцуулна.
 
2.3. Сумын Засаг дарга, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын дарга нь тэтгэмж, тусламж авах иргэдийн нэрсийн жагсаалтыг захирамж, тушаалаар батална.
 
2.4. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь нэрсийн жагсаалтыг үндэслэн тэтгэмж, тусламжийн хувийн хэрэг нээж, дэвтэр олгоно.
 
2.5. Иргэний тэтгэмж, тусламж авах хүсэлтийг шийдвэрлэх хугацаа нь бичиг баримтыг нь хүлээн авсан өдрөөс хувийн хэрэг нээж, дэвтэр олгох хүртэл ажлын 10 хоног байна.
 
2.6. Аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь иргэний тэтгэмж, тусламжийг банкны байгууллагаар дамжуулан олгоно.
 
2.7. Иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд нийгмийн халамжийн байгууллага тэтгэмж, тусламжийг тухайн иргэний хадгаламжийн дансанд нь шилжүүлж болно.
 
2.8. Ихэр хүүхэд төрсөн тохиолдолд тэтгэмжийн хэмжээг ихэр хүүхдийн тоогоор нэмэгдүүлж олгоно.
 
2.9. Хэрэв хоёр ихэр хүүхэд төрүүлсэн бол тэтгэмж олгох хугацааг 5 сараар нэг удаа, гурав болон түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн эх хүүхдээ өөрөө асрах хүсэлтэй бол тэтгэмж олгох хугацааг 10 сараар нэг удаа сунгана.
 
2.10. Хүүхдийн тэтгэмж олгох хугацааг өргөдөл гаргасан тухайн  сараас нь тооцож олгоно.
    
2.11. Гадаадад төрсөн Монгол Улсын иргэний хүүхдэд тэтгэмж, тусламж олгохдоо Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон консулын газрын тодорхойлолт, итгэмжлэлийг үндэслэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн Монгол Улсад оршин суугаа харъяаллын дагуу олгоно.
 
2.12. Эцэг, эх нь орхиж явсан, сураггүй алга болсон, гадаадад хууль бусаар ажиллаж байгаа бол хүүхдийнх нь тэтгэмжийг эмэг эх, өвөг эцэг, ах, эгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгоно. 
 
2.13. Гадаадад түр оршин сууж байхдаа гэрлэлтээ шинээр бүртгүүлсэн гэр бүлд тусламжийг Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тодорхойлолт, итгэмжлэлийг үндэслэн олгоно.
 
2.14. Энэ журмын 2.13-т заасан иргэнд олгох тусламжийг тухайн иргэний гаргасан хүсэлт, Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тодорхойлолт, итгэмжлэлийг үндэслэн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, эмэг эх, өвөг эцгийнх нь оршин суугаа харьяаллын дагуу олгоно.
 
2.15. Шинээр гэрлэгчдэд олгох тусламжийг банкны байгууллагаас авахдаа эхнэр, нөхөр хоёулаа байлцан гарын үсэг зурна. Хэрэв зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар аль нэг нь ирэх боломжгүй бол эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээг үндэслэн аль нэгд нь олгож болно.
 
                                                                    Гурав. Тэтгэмж, тусламж авахад бүрдүүлэх
                                                                                                       бичиг баримт
 
3.1. Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эх тэтгэмж авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
                  
     3.1.1. тэтгэмж  авахыг хүссэн иргэний өргөдөл;
     3.1.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.1.3. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.1.4. жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай болон төрсний дараа хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай сум, хорооны өрхийн эмчийн тодорхойлолт;
 
3.1.5. 2 хувь цээж зураг;
 
3.1.6. энэхүү журмын 1.2-т заасан иргэний хувьд Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суугчийн үнэмлэх, хуулбарын хамт.
 
3.2. 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгох тэтгэмж авахад дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
 
3.2.1. тэтгэмж авахыг хүссэн иргэний өргөдөл;
 
     3.2.2. хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
 
3.2.3. эцэг (эх, асран хамгаалагч, харгалзан   дэмжигч)-ийн иргэний үнэмлэхийн буюу түүнтэй адилтгах бичиг баримт, хуулбарын хамт, мөн түүний 2 хувь цээж зураг;
 
3.2.4. хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай сум, хорооны өрхийн эмчийн тодорхойлолт;
 
     3.2.5. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
 
3.2.6. Гэр бүлийн тухай хуулийн 66.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг даргын шийдвэр;
 
3.2.7. энэхүү журмын 1.2-т заасан иргэний хувьд Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суугчийн үнэмлэх, хуулбарын хамт;
 
3.2.8. гадаад улсын нутаг дэвсгэрт түр амьдарч байгаа Монгол Улсын иргэний хүүхдийн хувьд Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тодорхойлолт;
 
     3.2.9.  энэхүү журмын 3.2.8-д заасан хүүхдийн тэтгэмжийг өвөг эцэг, эмэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгох бол энэхүү журмын 2.13-т заасан итгэмжлэл.
    
     3.3. "Эхийн алдар" одонтой эх тусламж авахдаа дараахь  бичиг  баримтыг  бүрдүүлнэ:
 
     3.3.1. тусламж авахыг хүссэн иргэний өргөдөл;
     3.3.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  
3.3.3. "Эхийн алдар" нэг, эсхүл хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэх, хуулбарын хамт;        
     3.3.4. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;        
     3.3.5. 2 хувь цээж зураг;
     3.3.6. энэхүү журмын 1.2-т заасан иргэний хувьд Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суугчийн үнэмлэх, хуулбарын хамт.
 
3.4. Шинээр төрсөн хүүхдэд нэг удаа олгох тусламж авахад дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
 
     3.4.1. тусламж авахыг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
     3.4.2. баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
     3.4.3. хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
     3.4.4. хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай сум, хорооны өрхийн эмчийн тодорхойлолт;
 
     3.4.5. энэхүү журмын 1.2-т заасан иргэний хувьд Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суугчийн үнэмлэх, хуулбарын хамт;
 
3.4.6. гадаад улсын нутаг дэвсгэрт түр амьдарч байгаа Монгол Улсын иргэний хүүхдийн хувьд Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тодорхойлолт.
 
3.5. Шинээр гэрлэгчид нэг удаа олгох тусламж авахад дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
    
3.5.1. тусламж авахыг хүссэн иргэний өргөдөл;
3.5.2. баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.5.3. гэрлэлтийн гэрчилгээ, хуулбарын хамт;
3.5.4. гэрлэгчдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
 
3.5.5. гэрлэгчдийн аль, аль нь анх удаа гэрлэж байгааг нотолсон иргэний бүртгэл, мэдээллийн байгууллагын лавлагааны хуулбар;
 
3.5.6. тусламж авах гэр бүлийн эхнэр, нөхрийн оршин суугаа хаяг өөр бол аль нэгнийх нь харъяалах аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага, сумын нийгмийн ажилтнаас тусламжид хамрагдаагүй тухай тодорхойлолт;
 
3.5.7. энэхүү журмын 1.2-т заасан иргэд гэр бүл болсон, эсхүл Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон бол Монгол улсад байнга оршин суугчийн үнэмлэх, хуулбарын хамт;
 
3.5.8. гадаад улсын нутаг дэвсгэрт түр амьдарч байгаа Монгол Улсын иргэд гэр бүл болсон тохиолдолд гэрлэлтийн
 
гэрчилгээний хуулбар, Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тодорхойлолт;
 
3.5.9. энэхүү журмын 3.5.8-д заасан гэр бүлд олгох тусламжийг эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, эмэг эх, өвөг эцэгт нь олгох бол энэхүү журмын 2.13-т заасан итгэмжлэл.
 
                                              Дөрөв. Тэтгэмж, мөнгөн тусламжийг зогсоох
 
       4.1. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь дараахь тохиолдолд иргэний тэтгэмж, тусламжийг зогсоох шийдвэр гаргана:
 
4.1.1. хүүхэд 18 нас хүрсэн;
4.1.2. хүүхэд үрчлэгдсэн;   
4.1.3. тэтгэмж, тусламж авагч нас барсан;
     4.1.4. хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэмж, тусламж  авсан нь тогтоогдсон.
 
                                                               Тав. Бусад
 
5.1. Иргэн тэтгэмж, тусламж олгох эсэх асуудлаар сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй тохиолдолд сумын Засаг дарга, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын даргад гомдол гаргаж болно. Иргэний гомдлыг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Иргэн сумын Засаг дарга, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын даргын гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй тохиолдолд халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон шүүхээр маргаанаа шийдвэрлүүлж болно.
 
5.2. Иргэн байнга оршин сууж байгаа засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд бүрмөсөн шилжсэнээс хойш 30 хоногийн дотор шилжин суурьшсан нутаг дэвсгэрийн захиргаанд бүртгүүлээгүй бол бүртгэлгүй байсан хугацааны тэтгэмжийг нөхөн олгохгүй.
 
5.3. Тэтгэмж, тусламж авч байгаа иргэн шилжилт хөдөлгөөн хийлгэхэд тухайн орон нутгийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага тэтгэмжийн дэвтэрт нь шилжсэн тухай бичилт хийнэ.
 
5.4. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь шилжин суурьшсан иргэний хувийн хэргийг хуулбарлан авч хадгалах бөгөөд эх хувийг тухайн иргэнд өгнө. Иргэн нь шилжин очсон газраасаа уг хувийн хэргээрээ тэтгэмж, тусламжаа үргэлжлүүлэн авна.
 
 
5.5. Иргэн тэтгэмж, тусламжийн аль алинд нь хамрагдах тохиолдолд бичиг баримтаа давхардуулахгүйгээр бүрдүүлж болно. Энэ тохиолдолд сумын нийгмийн ажилтан, дүүргийн халамж үйлчилгээний байгууллага тухайн иргэнд нэг хувийн хэрэг нээнэ.
 
5.6. Аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь энэхүү журамд заасан тэтгэмж, тусламж олголтын мэдээ, тайланг улирал бүрийн дараа сарын 05-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлж байна.
 
5.7. Энэхүү журмын 3-т заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тэтгэмж, тусламж олгох нөхцөл бүрдүүлсэн албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэж, тэтгэмж, тусламжийг авсан иргэнээр нөхөн төлүүлнэ.
 
 
 
 
                                                                                           ---оОо---