- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАЙЛДААНЫ ЗОРИУЛАЛТТАЙ ХЭРЭГСЭЛ,ТЕХНИКТ ЭКСПОРТ, ИМПОРТЫН ЛИЦЕНЗ ОЛГОХ ЖУРАМ
1.6. Галт зэвсгийн тухай хуулийн 7.2-т заасны дагуу хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх экспорт, импортын лицензийг хууль сахиулах байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно. /Энэ заалтыг ЗГ-ын 2016-1-11-ний өдрийн 33-р тогтоолоор нэмсэн/
1.7. Галт зэвсгийн тухай хуулийн 8.2-т зааснаар бусад улсаас Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийхэд, эсхүл энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургууль, дадлагыг Монгол Улсад зохион байгуулахад олон улсын байгууллага, гадаад улсын өмчлөлийн галт зэвсэг, сумыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бол Тагнуулын ерөнхий газрын даргын болон батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хүсэлтийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно. /Энэ заалтыг ЗГ-ын 2016-1-11-ний өдрийн 33-р тогтоолоор нэмсэн/
Текст томруулах
A
A
A