A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                          Монгол Улсын  Засгийн газрын 2008 оны 191 дүгээр
                                                                                                          тогтоолын хавсралт
 
                       БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЭХ
                      АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
Д/д
 
Зорилт
 
Хэрэгжүүлэх арга хэмжээ
Хугацаа
Хариуцах үндсэн яам,
газар
Хамтран оролцох
яам, газар
 
 
 
 
 
 
 
 
 
 1
 
 
 
 
 
 
 
 
 
Банк, санхүү, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах
1.1. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зээлийн шинэ бүтээгдэхүүн бий болгон хэрэгжүүлэх, үйлдвэрлэл, технологийн хөгжил, шинэчлэлтийг дэмжих зорилго бүхий төрийн өмчийн оролцоотой хөгжлийн банк байгуулах асуудлыг судалж шийдвэрлүүлэх
2009
СЯ
ҮХЯ
Монгол банк
1.2.  "Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2007 оны 52 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
2008-2009
ҮХЯ холбогдох бусад яамд
 
1.3. Үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудтай хамтран ажиллах, жижиг, дунд үйлдвэрийг санхүүжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр бий болгох асуудлыг судалж хэрэгжүүлэх
 
2008-2012
ҮХЯ, СЯ, ГХЯ
 
1.4. Үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг лизингээр олгож эхлэх
2008-2012
ҮХЯ, СЯ Монгол банк
Арилжааны банк
1.5. Төрийн оролцоо бүхий технологи дамжуулах төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулах
2008-2012
ҮХЯ, СЯ Монгол банк
Арилжааны банк
1.6. Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн урт хугацаатай, бага хүүтэй зээлийн тааламжтай нөхцлийг бий болгох
2008
СЯ, ҮХЯ
Арилжааны банк
1.7. "Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан"-ийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа зээлийн эх үүсвэр, зээл олголтын хүртээмжийг  нэмэгдүүлэх
2008
СЯ, ҮХЯ
Арилжааны банк
1.8. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг бүрдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээ авах
2009
СЯ, ҮХЯ
Арилжааны банк
 
 
 2
Үйлдвэрлэл, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах
2.1. Үндэсний үйлдвэрлэгчдийн санхүүгийн боломж, чадавхийг нэмэг-дүүлэх зорилгоор Зээлийн баталгааны сангийн талаар хуулийн төсөл боловсруулах
2009
ҮХЯ, ХЗДХЯ СЯ
 

 
 
 
 
 
 
 
 
 
 2
 
 
 
 
 
 
 
 
Үйлдвэрлэл, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах
2.2. Үйлдвэрлэлийн технологийн шинэчлэл, хөгжлийг дэмжих, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Технологи дамжуулах тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт хийх
 
2009
ҮХЯ, ХЗДХЯ БСШУЯ
 
2.3. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх
2009
Ажлын хэсэг
ҮХЯ
2.4. Түүхийн эдийн биржийн талаар хуулийн төсөл боловсруулах
2008
ҮХЯ, ХХААЯ
ХЗДХЯ
2.5 Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх
2008
ҮХЯ
Гадаадын хөрөнгө оруулалтын газар
2.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд үндэсний үйлдвэрлэгчдийг бодитой дэмжсэн зохицуулалтыг бий болгох чиглэлээр төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх
2009
СЯ, ХЗДХЯ, ҮХЯ
 
2.7. Ажлын цагийн зохицуулалттай холбоотой асуудлаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах
2009
НХХЯ болон холбогдох яамд
 
2.8. Монгол Улсад үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн барааг Европын холбооны зах зээлд татваргүйгээр нэвтрүүлэх хугацааг сунгах асуудлыг холбогдох талд тавьж шийдвэрлүүлэх
2008.12.31
ҮХЯ, ГХЯ
 
 
 
 
 
 3
 
 
Бизнес эрхлэгчдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох
3.1. Төрийн үйлчилгээний хүнд суртал, хяналт шалгалтын давхардал, чирэгдлийг арилгах, зөвшөөрлийн системээс стандарт, чанарын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг баталгаажуулах бүртгэлийн системд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах
 
2008
ҮХЯ, бүх яамд
Аймаг,
нийслэлийн  ЗДТГ, СХЗТ
3.2. Шинээр ажлын байр бий болгосон, хүн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, экспортын хэмжээг нэмэгдүүлсэн, татвар болон нийгмийн өмнө хүлээсэн бусад үүргээ нэр төртэй биелүүлж байгаа аж ахуйн нэгжид урамшуулал үзүүлэх механизм бий болгох асуудлыг судалж хэрэгжүүлэх
 
2009
ҮХЯ, СЯ, БОЯ
Аймаг,
нийслэлийн ЗДТГ
 
 
3.3. Орон нутагт ажиллаж байгаа үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор татварын уян хатан бодлогыг үйлдвэрлэлийн бүтцийн онцлогоос хамааруулан оновчтой тогтоох асуудлыг судалж боловсруулах
2009
СЯ, ҮХЯ
Аймаг,
нийслэлийн ЗДТГ,  ҮТЕГ ,УГЕГ
3.4. Үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг импортын болон нэмэгдсэн өртгийн татвараас хөнгөлөх асуудлыг судлах, гаалийн үнэлгээний системийн зохистой байдлаар боловсронгуй болгох
2009
СЯ, ҮХЯ
Аймаг, нийслэлийн ЗДТГ,  ҮТЕГ, УГЕГ
3.5. Төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх
2009
Холбогдох яамд
Мэргэжлийн нэгдсэн холбоод
 
 
 
 
 
Бизнесийн хөгжлийг дэмжих
4.1. Монгол Улсын худалдааны дунд хугацааны үзэл баримтлалын төслийг боловсруулах
2008
ҮХЯ
ГХЯ
4.2. Үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчид  бэлтгэх чиглэлээр техникийн боловсрол олгох, мэргэжлийн сургалтын тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээ авах
2008-2010
БСШУЯ, ҮХЯ НХХЯ
Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүд
4.3. Үйлдвэрлэлийн хөгжлийн хэрэгцээг хангахуйц дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлтийг хийх санал боловсруулах
2009-2012
ЗТАЖЯ, ТЭХЯ БХБЯ
Холбогдох яамд
                                                                                                                                                                                 
 
 
                   ---оОо---