A

A

A

Бүлэг: 1979
 
                                                                                                Монгол Улсын    Засгийн газрын 2008 оны 183 дугаар
                                                        тогтоолын 2 дугаар хавсралт
 
"ТРАНЗИТ МОНГОЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
 АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
 
 Д/д
 
Хэрэгжүүлэх арга хэмжээ
 
Хугацаа
Санхүүжилтийн хэмжээ (сая.ам.дол)
 
Санхүүжилтийн хэлбэр
 
Хариуцах байгууллага
1. Гадаад худалдаа, олон улсын тээвэр, логистикийн үйлчилгээний
эрх зүйн орчинг боловсронгуй болгох
1.1
Олон улсын конвенци, гэрээ хэлэлцээрүүдийг судлах, нэгдэн орох хэрэгцээ шаардлагыг тогтоох
 2008-2009
-
-
ГХЯ, ХЗДХЯ, ЗТАЖЯ, ҮХЯ, Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
1.2
Конвенци, гэрээ, хэлэлцээрүүдэд нэгдэн орох үйл ажиллагааг зохион байгуулах
 2008-
2012
-
Холбогдох төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны зардал
ГХЯ, ХЗДХЯ, ЗТАЖЯ, ҮХЯ, Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
1.3
Үндэсний хууль тогтоомжуудыг нэгдэн орсон конвенци, гэрээ, хэлэлцээрүүдэд нийцүүлэн өөрчлөх
 2008-
2012
-
Холбогдох төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны зардал
ХЗДХЯ, ЗТАЖЯ, ҮХЯ, Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
1.4
Авто тээвэр, иргэний нисэх, төмөр зам, усан замын тээврийн тухай хуулиудад тээвэр, логистикийн асуудлыг тусган оруулж шинэчлэх
 2008-2010
-
Холбогдох төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны зардал
ХЗДХЯ, ЗТАЖЯ, ҮХЯ, Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
1.5
Транзит тээвэрлэлт, логистикийн үйл ажиллагааг улсын хил, гаалийн хяналттай уялдуулан эрх зүйн зохицуулалт хийх дүрэм, журмыг боловсруулах
 2008-2010
-
Холбогдох төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны зардал
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо,
Холбогдох яам, агентлагууд
1.6
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулах дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг байгуулах (эсвэл түүнийг орлох бүс нутгийн хэлэлцээрт нэгдэн орох)
2008-2009
-
Холбогдох төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны зардал
ГХЯ, ХЗДХЯ, ЗТАЖЯ, ҮХЯ,
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо,
Монгол Улс, БНХАУ,  ОХУ-ын Засгийн газар хоорондын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийн төслийг боловсруулж байгуулах ажлын хэсэг

 
1.7
Монголын тээвэрчид БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайн боомтод хүрч тээвэр хийх асуудлыг хятадын талд тавих
 2008-2012
-
Холбогдох төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны зардал
ГХЯ, ХЗДХЯ, ЗТАЖЯ, ҮХЯ,
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
1.8
Олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Монгол Улсын  байр суурийг бэхжүүлэх, харилцан ашигтай  хамтран ажиллах
 2008-2015
-
-
ГХЯ, ХЗДХЯ, ЗТАЖЯ, ҮХЯ,
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
1.9
ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагад элсэх, хөрш орнуудыг олон улсын байгууллага, конвенцид нэгдэхийг дэмжих замаар эрх зүйн нэгдсэн орчин, стандарттай болох
 2008-2012
-
-
ГХЯ, ХЗДХЯ, ЗТАЖЯ, ҮХЯ,
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
 
1.10
Салбарын бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог бий болгох хууль эрхийн актуудыг батлан мөрдүүлэх
 2008-2012
-
-
ЗТАЖЯ, ХЗДХЯ, ҮХЯ
1.11
Шинэ техник, технологи нэвтрүүлэх,  хүний нөөцийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн мэргэжлийн сургуулиудыг дэмжих бодлого арга хэмжээг авч хэрэгжүүлэх
 2008-2012
-
-
ЗТАЖЯ, ХЗДХЯ, ҮХЯ,
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
1.12
Ачааны тусгайлсан (10 гаруй) болон тээвэр, худалдааны бусад стандартууд боловсруулж батлуулах
 2008-2012
-
Холбогдох төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны зардал
ЗТАЖЯ, СХЗТ, ХЗДХЯ,ҮХЯ,
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
2. Худалдаа, тээвэр, логистикийн үйлчилгээг хөнгөвчлөх, дэмжин хөгжүүлэх
2.1
НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудаас гаргасан гадаад худалдаатай холбогдсон эрх зүйн актыг судалж ашиглах
 2008-2009
0.01
Гадаадын тусламж
УГЕГ, ЗТАЖЯ, ҮХЯ, УМХГ,
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
 
2.2
Монгол Улсад хэрэглэгдэж байгаа гадаад худалдааны бичиг баримтуудыг олон улсын жишигт нийцүүлэх, нэг стандартад шилжүүлэх
 2008-2010
0.01
Улсын төсөв, гадаадын тусламж
УГЕГ, ЗТАЖЯ, ҮХЯ,
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо

 
2.3
Монгол Улсад зураасан кодыг хэрэглэх, техникийн нөхцөлийг судлах
 2008-2009
0.005
Гадаадын тусламж, хувийн хэвшил
ҮХЯ, УГЕГ,
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим
 
2.4
Зураасан кодыг хэрэглэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулах, хэрэглэх
 2008-2010
0.1
Гадаадын тусламж, хувийн хэвшил
ҮХЯ, УГЕГ,
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим
 
2.5
Зураасан кодын талаар Олон улсын холбогдох байгууллагуудаас гаргасан дүрэм, журам, тогтолцоог орчуулж бэлтгэх, гарын авлага гаргах, аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулах, сургалт семинар зохион байгуулах
 
 
 
 2008-2009
0.1
 
 
Гадаадын тусламж, хувийн хэвшил
 
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим
2.6
Хилийн боомтуудад цаашид байгуулагдах гаалийн бүс, аж үйлдвэрийн парк, логистикийн төв, терминал аж ахуйнуудад зураасан код хэвлэх, унших тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулах, хэрэглэх
 
 
0.5
 
 
Гадаадын тусламж, хувийн хэвшил
ҮХЯ, УГЕГ, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим
 
2.7
Зураасан кодыг экспорт, импортын барааны урсгалыг хянах, тээвэр, логистикийн зарчим бүрдүүлэхэд ашиглах, хуваарилалтын сувгийн бүхий л цэгүүдэд зураасан код хэрэглэх ажлыг эхлүүлэн жигдрүүлэх
 
 2008-2012
 
-
 
 
Гадаадын тусламж, хувийн хэвшил
ҮХЯ, СЯ
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим
 
2.8
Зураасан кодыг худалдаа, тээвэр, логистикийн салбарт болон хуваарилалтын сувгийн бүх цэгт хэрэглэх боломжийг бүрдүүлэх, электрон өгөгдөл солилцоо (EDI) болон холбогдох бусад мэдээлэл дамжуулах технологийн программ хангамжийг боловсруулах
 
 2008-2012
0.1
 
 
Гадаадын тусламж, хувийн хэвшил
СЯ
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим
МХХТГ

 
2.9
Замын-Үүд, Алтанбулаг,   Цагааннуурт гаалийн баталгаат агуулахыг байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах
 2008-2012
1.35
Улсын төсөв, гадаадын тусламж, хувийн хэвшил
УГЕГ, УМХГ, ҮХЯ,
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
2.10
Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуурт хорио цээрийн байгууламж байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах
 2008-2012
0.3
Улсын төсөв, гадаадын тусламж, хувийн хэвшил
СЯ, УМХГ, ҮХЯ
2.11
Улаанбаатар хот орчимд ачааны төрөлжсөн терминал аж ахуй, логистик төв байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах
 2008-2009
0.65
Орон нутгийн төсөв, гадаадын тусламж, хувийн хэвшил
ЗТАЖЯ, ҮХЯ, УГЕГ, УМХГ
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо,
Олон улсын байгууллагууд
2.12
Улаанбаатар хот орчимд ачааны төрөлжсөн терминал аж ахуй, логистик төвийн зураг төслийг боловсруулах, газрын асуудлыг шийдвэрлэх
 2009-2011
0.2
Орон нутгийн төсөв, гадаадын тусламж, хувийн хэвшил
ЗТАЖЯ, ҮХЯ, УГЕГ
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
2.13
Улаанбаатар хот орчимд ачааны төрөлжсөн терминал аж ахуй, логистик төв барих
 2011-2014
18.0
Орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшил
 ЗТАЖЯ, ҮХЯ
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
2.14
Улаанбаатарын орчимд ачааны төрөлжсөн терминал аж ахуй, логистик төвийг холбосон сүлжээг бий болгох
 2010-2015
1.0
Орон нутгийн төсөв, гадаадын тусламж, хувийн хэвшил
Холбогдох яам, агентлагууд
2.15
Замын-Үүдэд дээд зэрэглэлийн логистик төв, терминал аж ахуй, ариутгал халдваргүйжүүлэлт болон хорио цээрийн байгууламж байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах
 2008-2010
0.5
Улсын төсөв, гадаадын тусламж, хувийн хэвшил
ЗТАЖЯ, УГЕГ, УМХГ,
ТЗХЭГ,  УБТЗ
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
2.16
Замын-Үүдийн дээд зэрэглэлийн логистик төв, терминал аж ахуй байгуулах
 2008-2011
20.0
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшил
ЗТАЖЯ, УГЕГ, УМХГ,
      ТЗХЭГ, УБТЗ
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо,
Хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалт

 
2.17
 В-С зэрэглэлийн логистик төв, терминал аж ахуйг байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах
 2009-   2012
0.5
Улсын төсөв, гадаадын тусламж, хувийн хэвшил
ЗТАЖЯ, УГЕГ, ТЗХЭГ, 
 УБТЗ, Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
2.18
В-С зэрэглэлийн логистик төв, терминал аж ахуйг байгуулах
 2009-2014
10.0
Улсын төсөв, гадаадын тусламж, хувийн хэвшил
ЗТАЖЯ, УГЕГ, ТЗХЭГ,  УБТЗ, Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо,
 Хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалт
2.19
Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг логистикийн төв, терминал аж ахуйн үйл ажиллагаатай уялдуулах
 2008-2012
50.0
Гадаадын тусламж, хувийн хэвшил
ҮХЯ, УГЕГ, УМХГ, ХХЕГ
2.20
Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг логистикийн төв, терминал аж ахуйн үйл ажиллагаатай уялдуулах
 2008-2012
50.0
Гадаадын тусламж, хувийн хэвшил
ҮХЯ, УГЕГ, УМХГ, ХХЕГ
2.21
Ховд, Улиастай, Хархорин, Эрдэнэт, Чойбалсан, Өндөрхаанд ачааны терминал аж ахуй байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах
 2010-2012
7.0
Улсын төсөв, гадаадын тусламж, хувийн хэвшил
ҮХЯ, УГЕГ,
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим,
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
2.22
Ховд, Улиастай, Хархорин, Эрдэнэт, Чойбалсан, Өндөрхаанд ачааны терминал аж ахуй байгуулах
 2012-2015
30.0
Улсын төсөв, гадаадын тусламж, хувийн хэвшил
ҮХЯ, УГЕГ,
УМХГ, ХХЕГ
хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалт
2.23
Улаанбаатар хотод баригдах олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн төмөр зам, авто зам, агаарын тээврийн олон улсын сүлжээний HUB байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах
 2008-2011
1.5
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшил
СЯ, ЗТАЖЯ
 Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо

 
2.24
Улаанбаатар хотод баригдах олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн төмөр зам, авто зам, агаарын тээврийн олон улсын сүлжээний HUB байгуулах
 2013-2015
200.0
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшил
СЯ, ЗТАЖЯ
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
2.25
Бүх төрлийн тээврийн хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэн нэмэгдүүлэх, ялангуяа төмөр замын тээврийн хөдлөх бүрэлдэхүүний паркийг түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүний хадгалалт,  тээвэрлэлтийн горимд нийцсэн тусгай зориулалтын вагоноор шинэчлэх
 2008-2015
250.0
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшил
СЯ, ЗТАЖЯ
3. Үндэсний зам, тээврийн сүлжээг өргөжүүлж, олон улсын тээврийн системтэй холбох
3.1
Чойр-Замын-Үүдийн авто замыг ашиглалтад оруулах
2008
52.0
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж
СЯ, ЗТАЖЯ
3.2
Улаанбаатар хотыг тойрон өнгөрөх Яармагийн гүүр-Баянзүрхийн товчоо чиглэлийн авто замыг ашиглалтад оруулах
 2009-2011
3.6
Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр (хувийн хэвшил), гадаадын зээл, тусламж
 
СЯ, ЗТАЖЯ
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
3.3
АН-3 авто замыг ашиглалтад оруулах
 2008-2011
132.0
Улсын төсөв, улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр (хувийн хэвшил), гадаадын зээл, тусламж
СЯ, ЗТАЖЯ
3.4
АН-32 авто замыг барьж дуусгах
 2008-2015
150.0
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшил
СЯ, ЗТАЖЯ
3.5
Улаанбаатар, Алтанбулаг, Замын-Үүдэд улс хоорондын зорчигч тээврийн авто вокзал байгуулах
 2008-2018
2.5
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшил
СЯ, ЗТАЖЯ
3.6
Бүсийн төв, аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох
 2008-2015
377.4
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшил
СЯ, ЗТАЖЯ

 
3.7
Төмөр замын үндсэн сүлжээнд хоёрдох зам тавих асуудлыг судлан шийдвэрлэх
 2008-2009
1200.0
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж
СЯ, ЗТАЖЯ
3.8
Төмөр замд цахилгаан галт тэрэг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах
 2008-2010
20.0
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж
СЯ, ЗТАЖЯ,
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
3.9
Төмөр замд цахилгаан галт тэрэг хэрэглэх төслийг хэрэгжүүлэх
 2010-2015
1200.0
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж
СЯ, ЗТАЖЯ
3.10
Зүүн болон говийн бүсийн төмөр замын сүлжээг байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах
 2008-2009
50.0
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, гадаадын хөрөнгө оруулалт
СЯ, ЗТАЖЯ, ҮХЯ,
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
3.11
Ярант-Ховд-Өлгий-Цагааннуур чиглэлийн АН-4 авто замыг барьж ашиглалтад оруулах
 2008-2012
110.0
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшил
 
СЯ, ЗТАЖЯ
4. Олон улсын транзит тээврийг дэмжих
4.1
Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг маршрутаар авто тээврийн улс хоорондын тээвэрлэлт хийх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, сайжруулах
 2008-2010
-
-
ЗТАЖЯ, ХЗДХЯ,
ГХЯ, УГЕГ, ХХЕГ
4.2
Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг маршрутаар авто тээврийн улс хоорондын чингэлгийн тээвэрлэлт нэвтрүүлэхэд шаардлагатай үйлчилгээний дэд бүтцийг бий болгох
 2009-2012
75.0
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалт
Холбогдох яам, агентлагууд
 4.3
ТИР карнейн конвенци болон бусад худалдаа, тээврийг хөнгөвчлөхтэй холбогдсон олон улсын гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх
 2008-2015
-
-
ЗТАЖЯ, УГЕГ
 

 
 4.4
БНХАУ, ОХУ болон Ази, Европын орнуудын тээвэр зуучийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, бизнес уулзалтыг тогтмол зохион байгуулах
 2008-2015
0.08
Гадаадын тусламж, хувийн хэвшил
ЗТАЖЯ, ҮХЯ, УГЕГ
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
 4.5
Үндэсний хөтөлбөрийг танилцуулах сурталчлах, үндэстэн дамнасан корпорациудын анхаарлыг татах, хамтран ажиллах
 2008-2015
0.16
Улсын төсөв, гадаадын тусламж
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим,
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
 4.6
Ази-Европыг холбох тээврийн  "Найрамдал", "Монгол вектор" чингэлгийн цуваа зэрэг хувийн хэвшлийн санаачилга, эхлэлийг  дэмжин өргөжүүлэх
 2008-2015
0.2
Гадаадын тусламж, хувийн хэвшил
ЗТАЖЯ,
 Хувийн хэвшил
 4.7
Далайн тээврийн хөлөг онгоцтой болох, далайн тээврийг хөгжүүлэхийг дэмжих
 2010-2015
50.0
Гадаадын зээл, тусламж, хувийн хэвшил
ЗТАЖЯ,
Хувийн хэвшил
 4.8
Далайн баялаг ашиглах, далайн боомтын аж ахуйг ашиглахад дэмжлэг үзүүлэх
 2010-2015
-
Гадаадын зээл, тусламж, хувийн хэвшил
ЗТАЖЯ
5. Улсын хил дээрх гааль, мэргэжлийн хяналтыг хөнгөвчлөх, үр нөлөөг сайжруулах
 5.1
Замын-Үүд, Сүхбаатар боомтод вагон шалгах рентген төхөөрөмж суурилуулж ашиглалтад оруулах
 2008-2010
6.0
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж
СЯ, УМХГ, УГЕГ
 5.2
Сүхбаатар боомтод чингэлэг шалгах рентген төхөөрөмж суурилуулж, ашиглалтад оруулах
 2008-2009
3.0
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж
СЯ, УМХГ, УГЕГ
 5.3
Улсын хилийн боомтуудад хяналт, шинжилгээний лаборатори байгуулах техник, эдийн засгийн тооцоо хийх
 2008-2010
0.5
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж
СЯ, УГЕГ, ЗТАЖЯ, УМХГ
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
 5.4
Улсын хилийн боомтуудад хяналт, шинжилгээний лаборатори байгуулах
 2010-2015
10.0
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж
УГЕГ, УМХГ
 5.5
Гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтад эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгон сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх
 2008-2015
0.2
Улсын төсөв, гадаадын тусламж
УМХГ, УГЕГ

 
 5.6
Мэргэжлийн хяналт шалгалтад эрсдэлийн үнэлгээ хийх тогтолцоог бий болгож, сайжруулах арга хэмжээг авах
 2008-2010
0.2
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж
УМХГ
6. Худалдаа, тээвэр, логистикийн үйлчилгээг хөнгөвчлөхөд мэдээлэл, харилцаа
холбооны технологийн дэвшлийг нэвтрүүлэх
 6.1
Гадаад худалдаанд цахим нэг цонхны үйлчилгээний системийг нэвтрүүлэх
 2008-2012
5.0
Улсын төсөв, гадаадын тусламж, гадаадын хөрөнгө оруулалт
СЯ, УГЕГ, ҮХЯ
 
 6.2
Худалдаа, тээврийн бичиг баримтад агуулагдах мэдээ, мэдээллийг хялбарчлах, нэг стандартад оруулах, цахим хэлбэрт шилжүүлэх
 2008-2012
0.5
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж
УГЕГ, СЯ, ҮХЯ
Үндэсний статистикийн хороо
 
 6.3
Гадаад худалдааны мэдээ, бичиг баримтыг сүлжээгээр дамжуулах, солилцох системийг бий болгож, холбогдох төрийн байгууллагуудын хариуцах үүргийг тодорхойлж, үйл ажиллагааг нь уялдуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх
 
 2008-2012
0.8
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж
Холбогдох яам, агентлагууд
 6.4
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх Үндэсний хорооны вэб сайтаар мэдээллийг монгол, англи болон бусад олон улсын хэл дээр түгээх, оролцогч талуудад хамтран ажиллах орчин бүрдүүлэх
 2008-2015
0.2
Гадаадын тусламж
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
МХХТГ
7. Худалдаа, тээвэр, логистикийн салбарын бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл,                             хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох
 7.1
Худалдаа, тээвэр, логистикийн салбарын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх
 
2008
0.2
Улсын төсөв, гадаадын тусламж
Холбогдох яам, агентлагууд,
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
 7.2
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаг үеийн болон бодлого арга хэмжээний талаар санал мэдээлэл солилцох, хяналт үнэлгээ өгөх нэгдсэн бүтэц механизмыг бүрдүүлэх
 2008-2009
-
-
Холбогдох яам, агентлагууд,
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
 7.3
Худалдаа, тээвэр, логистикийн салбар өндөр хөгжсөн орнуудад суралцах аялал хийх, туршлага судлах
 2008-2012
0.5
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж
СЯ, ЗТАЖЯ, ҮХЯ, УГЕГ
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
 7.4
Монголд олон улсын туршлага судлах, солилцох аялал, хурал семинар, зохион байгуулах
 
 2008-2015
0.8
Гадаадын тусламж, хувийн хэвшил
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
 7.5
Худалдаа, тээвэр, логистикийн салбарын ажилтныг мэргэжил дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах, энэ чиглэлийн сургалтын төвийг эрхлэн явуулах иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг дэмжих
 2008-2012
-
-
БСШУЯ, НХХЯ
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
 7.6
Олон улсын туршлагатай зөвлөх, экспертүүдийг урин ирүүлж урт, богино хугацаагаар ажиллуулах, мэргэжилтэн солилцох
 2008-2015
0.8
Гадаадын тусламж
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
 7.7
Олон улсын судалгааны төв байгуулах, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг бодлого, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжүүлэлтэд хэрэглэж хэвших
 2008-2015
0.8
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж
Холбогдох яам, агентлагууд,
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
 7.8
Иргэдийг худалдаа, тээвэр, логистикийн салбар дахь төрийн бодлого, үйл ажиллагааны талаархи мэдээллээр хангах
 2008-2015
0.2
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж
Холбогдох яам, агентлагууд,
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хороо
 
 
 
 
                                                                                       ---оОо---