A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОЛИМПИЙН НААДАМ, ДЭЛХИЙ,ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН ТАМИРЧНЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
                                                                                                      Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 241 дүгээр
                                                                                                      тогтоолын 1 дүгээр хавсралт
 
 
ОЛИМПИЙН НААДАМ, ДЭЛХИЙ, ТИВИЙН АВАРГА
ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН
ТАМИРЧНЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ ЖУРАМ
 
1. Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах сонирхогчдын спортын тэмцээнд оролцож амжилт гаргасан тамирчныг Засгийн газраас мөнгөн шагналаар шагнаж урамшуулахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
 
2. Тухайн тэмцээний зэрэглэл, ангилал, жин, зай, төрөлд оролцсон орны тооноос хамааран тамирчинд дор дурдсан хувь хэмжээний мөнгөн шагналыг олгоно:
 
¹
Тэмцээний
Жин, зай, төрөл тус бүрт оролцсон орны тоо
Олгох мөнгөн шагналын хэмжээ
(хувь)
зэрэглэл
ангилал
эрэгтэй
эмэгтэй
1
Олимпийн наадам
Олимп
Паралимп
Сурдлимп
Оролцогчийн тоо харгалзахгүй
100
 
2
Дэлхийн
Дэлхийн аварга
Дэлхийн цом
Универсиад
32 болон түүнээс дээш
24 болон түүнээс дээш
100
21-31
17-23
60
16-20
12-16
30
3
Тивийн
Тивийн наадам,
Тивийн аварга
16 болон түүнээс дээш
12 болон түүнээс дээш
100
12-15
9-11
60
9-11
6-8
30
 
3. Тив, бүс нутаг төлөөлсөн дэлхийн цомын төлөөх тэмцээний жин, зай, төрөлд тав болон түүнээс цөөн орны тамирчин оролцсон тохиолдолд тухайн медальд ногдох мөнгөн шагналын 30 хувийг олгоно.
 
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын тэмцээнд оролцож медаль хүртсэн тамирчинд энэхүү журмын 2 дугаар заалтад заасан тэмцээний ангилалд ногдох мөнгөн шагналыг  олгоно.
 
5. Залуучуудын олимпийн наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчинд оролцсон орны тоог харгалзахгүйгээр Олимпийн наадмын шагналын 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно.
 
6. Цувралаар явагддаг дэлхийн цомын төлөөх тэмцээнд тамирчны үзүүлсэн хамгийн өндөр амжилтад тохирох мөнгөн шагналыг тухайн жилд нэг удаа олгоно.
 
7. Багийн спортын төрлөөр медаль хүртсэн багийн тамирчин тус бүрт оролцсон орны тоог харгалзахгүйгээр медальд ногдох мөнгөн шагналын 30 хувьтай тэнцэх шагналыг олгоно.
 
8. Тамирчны хувийн болон багийн нэг удаагийн амжилтаар тооцон  медаль олгодог спортын төрөлд мөнгөн шагналыг давхардуулан олгохгүйгээр тухайн тамирчны үзүүлсэн хамгийн өндөр амжилтаар тооцон олгоно.
 
9. Шатар, зуун буудалт даамаар амжилт гаргаж олон улсын их мастер (Гроссмейстер) цол хүртсэн тохиолдолд тивийн аваргын алтан медальд ногдох мөнгөн шагналыг олгоно.
 
10. Тамирчин нь өөрийн шагналаасаа дасгалжуулагч болон бусад бүрэлдэхүүнд хуваарилах мөнгөний хэмжээг тэдний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд заасан хувиар тогтооно.
 
11. Мөнгөн шагнал авах болзол хангасан тамирчны хамаарах спортын холбоо нь Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад дараахь материалыг тэмцээн дууссанаас хойш 21 хоногийн дотор ирүүлнэ:
 
11.1. тухайн тэмцээний албан ёсны урилга, уг  тэмцээний заавар, оролцох журам;
 
11.2. тамирчин, дасгалжуулагч, бусад бүрэлдэхүүний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хувь;
 
11.3. тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг баталсан биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэр;
 
11.4. тэмцээнд медальт байранд шалгарсныг нотолсон баримт, диплом, гэрчилгээ, хуулбарын хамт;
 
11.5. тухайн тэмцээний протоколыг байрлуулсан интернэтийн вэб сайтын танилцуулга;
 
11.6. тамирчныг мөнгөн шагналаар шагнуулах хүсэлт;
 
11.7. залуучууд, өсвөр үеийн тэмцээнд оролцсон тамирчдын төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхийн хуулбар.
 
12. Залуучууд, өсвөр үеийн тэмцээнд нас дарж орсон тохиолдолд мөнгөн шагналыг олгохгүй.
 
13. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэхүү журмын 11 дэх заалтад  заасан материалыг хянаж, мөнгөн шагнал олгуулах тухай саналаа биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
 
14. Мөнгөн шагнал олгуулах саналыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ.
 
  15. Тамирчинд мөнгөн шагнал олгох тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мөнгөн шагналыг олгож, бүрдүүлсэн материалыг хадгална.
 
 
 
 
---оОо---
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

ЗАСГИЙН ГАЗРЫН АХЛАХ РЕФЕРЕНТ
нийгмийн хамгаалал, хөдөлмөр, эрүүл мэнд,
биеийн тамир, спортын асуудал хариуцсан
 
 
 
SENIOR OFFISER
Healt, Labour, Social Welfare,
Fisical and Sports affairs
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ТӨСӨЛ
 
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
 
 
2008 оны... дугаар                               Улаанболонатар
сарын... ний өдөр            Дугаар                  хот
 
 
Хэлэлцээр болонтлах тухай
 
 
     Олон улсын гэрээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
 
     2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Анкара хотноо гарын үсэг зурсан "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын эрүүл мэндийн салболонрт хамтран ажиллах тухай хэлэлцээр"-ийг болонталсугай.
 
 
 
 
 
 
 
ГАРЫН ҮСЭГ