- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЕ ШАТ,ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 256 дугаар
тогтоолын хавсралт
ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ҮЕ ШАТ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ХУГАЦАА
¹
|
Үйл ажиллагааны үе шат
|
Хугацаа
|
Дунд хугацааны төсвийн хүрээ бэлтгэх
|
||
1
|
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага макро эдийн засаг, төсвийн таамаглалын тооцоон дээр үндэслэн, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 25.2-т заасан макро эдийн засаг, төсвийн зорилтот үзүүлэлтүүд болон тооцоо танилцуулга, судалгааг гаргаж, Дунд хугацааны төсвийн хүрээний төсөл (цаашид "ДХТХ" гэх)-ийг боловсруулна
|
Ш/15-ны дотор
|
2
|
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ДХТХ-ны төслийг Засгийн газарт хүргүүлнэ
|
Ш/15-ны дотор
|
3
|
Засгийн газар ДХТХ-ны төслийг хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ
|
IY/5-ны дотор
|
Дунд хугацааны төсвийн зарлагын хязгаар бэлтгэх
|
||
4
|
Төсвийн ерөнхийлөн захирагч нь жилийн эцсийн санхүүгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлангийн нэгтгэл, дунд хугацаанд баримтлах салбарын бодлогын чиглэл, зорилт, хүрэх үр дүнг агуулсан Бодлогын мэдэгдэл, шинээр эхлүүлэх хөтөлбөр өртгийн тооцоог багтаасан төсвийн хувилбарт тооцоог тус тус тодорхойлж, санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ
|
Y/10-ны дотор
|
5
|
Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн салбарын дунд хугацааны бодлогын тодотгосон чиглэл, төсвийн хувилбарт тооцоо, жилийн эцсийн санхүүгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг үндэслэн Улсын Их Хурлаас зөвшөөрсөн ДХТХ-ны дүнд багтаан төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн төсвийн зарлагын хязгаарыг боловсруулж, Засгийн газарт хүргүүлнэ
|
Y/20-ны дотор
|
6
|
Засгийн газар Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн төсвийн зарлагын хязгаарыг хэлэлцэн батална
|
YI/1-ний дотор
|
7
|
Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн төсвийн зарлагын хязгаарыг олон нийтэд хэвлэн нийтэлнэ
|
YI/15-ны дотор
|
Дунд хугацааны төсөв бэлтгэх
|
||
8
|
Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн төсвийн зарлагын хязгаарыг, төсөв боловсруулах удирдамжийн хамт төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ
|
YI/10-ны дотор
|
9
|
Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн зарлагын хязгаарыг аймаг, нийслэл болон төрийн захиргааны байгуулага (агентлаг) бүрээр боловсруулан хүргүүлнэ
|
YI/15-ны дотор
|
10
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга сум, дүүрэг бүрээр төсвийн зарлагын хязгаарыг боловсруулан хүргүүлнэ
|
YI/25-ны дотор
|
11
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх тухайн салбарын асуудал хариуцсан ажлын алба төсвийн зарлагын хязгаарт багтаан Дунд хугацааны төсвийн төслийг үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний хамт аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ
|
YП/5-ны дотор
|
12
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний харьяа төрийн захиргааны байгууллага (агентлаг) төсвийн зарлагын хязгаарт багтаан Дунд хугацааны төсвийн төслийг үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний хамт төсвийн ерөнхийлөн захирагч нарт ирүүлнэ
|
YП/15-ны дотор
|
13
|
Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хөтөлбөрт суурилсан дунд хугацааны төсвийн төслийг төсвийн зарлагын хязгаарт багтаан боловсруулж, Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ
|
YШ/15-ны дотор
|
14
|
Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн дунд хугацааны төсвийн саналыг төсвийн ерөнхийлөн захирагч бүртэй хэлэлцэн тохиролцож, Монгол Улсын дунд хугацааны төсвийн төслийг боловсруулна
|
IX/15-ны дотор
|
15
|
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсын дунд хугацааны төсвийн төслийг Засгийн газарт хүргүүлнэ
|
IX/15-ны дотор
|
16
|
Монгол Улсын дунд хугацааны төсвийн төсөл, төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн дунд хугацааны төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ
|
X/1-ний дотор
|
17
|
Улсын Их Хурлаас Монгол Улсын төсвийг батална
|
XП/1-ний дотор
|
Төсвийн хуваарь батлах, хүргүүлэх
|
||
18
|
Улсын Их Хурлаар батлагдсан Дунд хугацааны төсвийг (Төсвийн тухай хууль болон төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн төсөв) олон нийтэд мэдээлнэ
|
XП/8-ны дотор
|
19
|
Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Улсын Их Хурлаас баталсан жилийн төсвийг дэлгэрэнгүй үзүүлэлтээр төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлнэ
|
XП/10-ны дотор
|
20
|
Төсвийн ерөнхийлөн захирагч бүр аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон төсвийн ерөнхий менежерүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэлтийн болон үр дүнгийн гэрээ байгуулна
|
XП/25-ны дотор
|
21
|
Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн төсвийн багцын сар, улирлын санхүүжилтийн хуваарийн төслийг боловсруулж, санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ
|
I/5-ны дотор
|
22
|
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан аймаг, нийслэлийн төсвийг дэлгэрэнгүй үзүүлэлтээр санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ
|
I/5-ны дотор
|
23
|
Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага ирэх жилийн төсвийн сар, улирлын санхүүжилтийн хуваарийг баталж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлнэ
|
I/10-ны дотор
|
---оОо---
Текст томруулах
A
A
A