A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2012-10-20-ны өдрийн 98-р тогтоолоор шинэчлэн баталсан)

2011 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 80

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 82 дугаар тогтоолын 17 дугаар хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Дарга - Монгол Улсын Шадар сайд

Орлогч дарга - Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Гишүүд: -Эрүүл мэндийн сайд;

-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шагайн харвааны салбар хорооны дарга;

(энэ хэсэгт 2012-05-23-ны 172-р тогтоолоор өөрчлөлт орсон)

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга (зөвшилцсөнөөр);

-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд;

-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн ёслол, үйлчилгээний салбар хорооны дарга;

(энэ хэсэгт 2012-05-23-ны 172-р тогтоолоор өөрчлөлт орсон)

-Батлан хамгаалахын дэд сайд, Хурдан морины салбар хорооны дарга;

(энэ хэсэгт 2011-06-22-ны 188-р тогтоолоор өөрчлөлт орсон)

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга;

-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Урлаг, соёлын салбар хорооны дарга;

(Энэ хэсэгт 2011-06-08-ны 178, 2012-05-23-ны 172-р тогтоолоор өөрчлөлт орсон

-Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний сурын салбар хорооны дарга;

-Төв аймгийн Засаг дарга;

(энэ хэсэгт 2012-05-23-ны 172-р тогтоолоор өөрчлөлт орсон)

-Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга (зөвшилцсөнөөр);

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргааны хэлтсийн дарга;

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер,Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны дарга;

-Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хэв журмын салбар хорооны дарга;

-Биеийн тамир, спортын газрын дарга;

-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч;

-Түүхийн хүрээлэнгийн захирал;

- Монгол Улсын Шадар сайдын зөвлөх;

-Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооны дарга;

-Төрийн ёслолын албаны дарга;

-Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга;

-Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухааны албаны дарга;

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн.

-Нарийн бичгийн дарга;

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга;

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД