A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                     Монгол Улсын   Засгийн газрын 2008 оны 272 дугаар
                                                                                                    тогтоолын 2 дугаар хавсралт
 
 
ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН
ОЙД БЭЛТГЭХ, ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АРГА
ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
 ¹
Хэрэгжүүлэх арга хэмжээ
Хугацаа (он, сар)
Хариуцах байгууллага
1
Халхын голын 1939 оны байлдааны ялалтын (цаашид ялалтын гэх) 70 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
 
 
2008.YП-2009.X
Зохион байгуулах хороо (цаашид "Хороо" гэх)
2
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд нар ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Холбооны Хурлын танхимуудын дарга нар, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд нарт баярын илгээлт явуулах
 
 
 
2009.YШ
Хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, ГХЯ, БХЯ
3
ОХУ-аас ойн арга хэмжээнд оролцох төлөөлөгчид болон тэдгээрийн зардалтай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх
 
2008
Хороо, ГХЯ, СЯ, БХЯ, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг
4
Москва хотноо тэмдэглэх Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд Монгол Улсын төлөөлөгчдийг оролцуулах
 
 
2009.YШ
 
 
Хороо, БХЯ, ГХЯ
5
Сибирийн цэргийн тойрогт тэмдэглэх Халхын голын байлдааны ялалтын       70 жилийн ойн баярын арга хэмжээнд Монгол Улсын БХЯ, Дайнд оролцогчдын Монголын хорооны төлөөлөгчдийг оролцуулах
 
 
 
2009.YШ
 
Хороо, БХЯ, Дайнд оролцогчдын Монголын хороо
6
Ойн арга хэмжээнд орон нутгаас ахмад дайчдыг урьж оролцуулах ажлыг зохион байгуулах
 
2009.YШ
БХЯ, Ахмадын холбооны дэргэдэх дайнд оролцогчдын Монголын хороо
7
Улаанбаатар хот болон орон нутагт болох арга хэмжээнд оролцох зочид төлөөлөгчид болон тэдгээрийн унааны асуудлыг шийдвэрлэх
 
2009.Y-YШ
Хороо, БХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар
8
Дайн, байлдаан, тулгаралтад оролцогчид, фронтод бэлгийн цуваа хүргэх ажилд оролцогчдод нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлүүлэх
 
2009 оны эхний хагаст
 
НХХЯ, БХЯ, аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газар
9
Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойн дурсгалын медаль бий болгох
 
 
2009.IY-YI
 
Хороо, БХЯ
10
Халх голын байлдаанд оролцсон ахмад дайчдыг төрийн дээд шагнал, одон медалиар шагнуулах ажлыг зохион байгуулах
 
2009.YП
Хороо, БХЯ, Монголын ахмадын холбоо, аймаг, нийслэлийн Засаг дарга нар

 
11
Дайн, байлдаан, тулгаралтад оролцсон ахмад дайчдын гавьяаг сурталчлан алдаршуулах, амьдрал ахуйд нь туслах ажлыг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулах
 
 2008.YШ-2009.YШ
аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
12
Улаанбаатар хотод байгаа зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлах
 
 2008.YI-2009.YI
БХЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар (зарим хэсгийг ОХУ-тай хамтран)
13
Дорнод, Хэнтий аймгийн нутаг, Халх голын сав газарт байгаа маршал Г.К.Жуковын командын байр болон нийслэл, орон нутагт байгаа монгол, зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлах, нэр нь үл мэдэгдэх дайчдын дурсгалын самбар, хөшөө босгох
 
 
 2008.YI-2009.YI
БХЯ, нийслэлийн болон Дорнод, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар (зарим хэсгийг ОХУ-тай хамтран)
14
Ялалтын ойд зориулсан сурталчилгааны ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх
 
2008.YШ 2009.YШ
Хороо, БХЯ, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз
15
"Ялалтын түүхэн ач холбогдол" сэдвээр эрдэмтэн судлаачдын дугуй ширээний ярилцлага, уулзалт хийх
 
 
2009.YI-YШ
Хороо, БХЯ, Дайнд оролцогчдын Монголын хороо, найрамдлын нийгэмлэгүүд
16
Ялалтын 70 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн, цомог гаргах, товхимол хэвлүүлэх ажлыг зохион байгуулах
 
 
2009.IY-YП
Хороо, БХЯ, Дайнд оролцогчдын Монголын хороо, найрамдлын нийгэмлэгүүд
17
Ялалтын ойг тохиолдуулан нийслэл болон орон нутаг дахь монгол, зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах
 
 
2009.YШ
БХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
18
Ялалтын ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээ зохион байгуулах
 
2009.YШ
Хороо, БХЯ, БСШУЯ, Монголын ахмадын холбоо
19
"Дайчин нөхөрлөлийн замаар" сэдэвт Монгол-Оросын дайчид, залуучуудын төлөөлөгчдийн тойрон аялал, уулзалт, өдөрлөг зохион байгуулах
 
 
2009.YП-YШ
Хороо, БХЯ, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
20
Цэрэг, эх орны сэдэвт дуу, яруу найраг, дуулаачдын уралдаан зохион байгуулах
 
2009.Y-YШ
БХЯ, БСШУЯ, Монголын зохиолчдын эвлэл
21
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд ялалтын ой угтсан асуулт, хариултын уралдаан, орос хэлний олимпиад зохион байгуулах
 
2009.IY-YI
 
БСШУЯ, БХЯ
22
Ялалтын ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлсэн тухай Засгийн газарт танилцуулга хүргүүлэх
 
2009.IX
 
БХЯ
 
                                                                                                           ---оОо---