- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЖ БЕНЗИН ШАТАХУУНЫ НӨӨЦ ХЭЛБЭРЭЭР БАЙРШУУЛАХ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН АВАХ,ТЭЭВЭРЛЭХ,ХАДГАЛАХ,ХУДАЛДАХ,НӨХӨН БҮРДҮҮЛЭХ,ХЯНАЛТ ТАВИХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 282 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
Гурав. Газрын тосны нөөцийн бүтээгдэхүүн
худалдан авах, тээвэрлэх
Долоо. Гэрээт хадгалагчийн үүрэг
Найм. Мэдээ, тайлан
Ес. Хяналт тавих
МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГӨӨР
САНХҮҮЖҮҮЛЖ БЕНЗИН ШАТАХУУНЫ НӨӨЦ ХЭЛБЭРЭЭР
БАЙРШУУЛАХ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ
ХУДАЛДАН АВАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХАДГАЛАХ, ХУДАЛДАХ,
НӨХӨН БҮРДҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ
ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6.5-д заасныг болон "Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2008 оны 48 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжүүлж бензин шатахууны нөөц хэлбэрээр байршуулах газрын тосны нөөцийн бүтээгдэхүүнийг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, худалдах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2. Энэхүү журмыг газрын тосны нөөцийн бүтээгдэхүүнийг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, худалдах, хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж дагаж мөрдөнө.
3. Газрын тосны нөөцийн бүтээгдэхүүнийг худалдан авах, худалдах асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
4. Газрын тосны нөөцийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, байршлыг газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид "гэрээт хадгалагч" гэнэ) тус бүрээр Засгийн газар тогтооно.
Хоёр. Нэр томъёо
5. Энэхүү журамд дурдсан дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
5.1. "Газрын тосны нөөцийн бүтээгдэхүүн" гэж Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжүүлж бензин шатахууны нөөц хэлбэрээр байршуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүнийг;
5.2. "Газрын тосны нөөцийн бүтээгдэхүүн" гэж автобензин (А-80, АИ-92 тэдгээртэй адилтгах шинж чанар бүхий автобензин), дизелийн түлшийг;
5.3. "Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол" гэж тухайн сарын захиалгат газрын тосны бүтээгдэхүүний тоо хэмжээний 50-иас доош хувийг нийлүүлснээс үүссэн нөхцөл байдлыг;
5.4. "Төрийн чухал үйлчилгээ" гэж эмнэлгийн түргэн тусламж, цагдаа, онцгой байдал, хил хамгаалах алба, төрийн болон орон нутгийн өмчийн том оврын нийтийн тээврийн үйлчилгээг.
6. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Засгийн газраас тогтоосон нэр төрөл, тоо хэмжээгээр газрын тосны нөөцийн бүтээгдэхүүнийг худалдан авах, тээвэрлэх талаар экспортлогч болон тээвэрлэгч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан, импортлох, тээвэрлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулна.
Дөрөв. Газрын тосны нөөцийн бүтээгдэхүүн
байршуулах, хадгалах
7. Газрын тосны нөөцийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, хадгалах нөхцөлийг төсвийн болон газрын тосны бүтээгдэхүүний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, гэрээт хадгалагч хооронд байгуулсан газрын тосны нөөцийн бүтээгдэхүүнийг хадгалах гурвалсан гэрээгээр зохицуулна.
8. Энэхүү журмын 7-д заасан газрын тосны нөөцийн бүтээгдэхүүн хадгалах гэрээнд нөөцийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, чанар, стандарт, байршил, хадгалах хугацаа, хадгалалтын төлбөрийн дээд хэмжээ, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, хяналт, мэдээ тайлан гаргах болон бусад нөхцөлийн талаар тодорхой тусгана.
9. Гэрээт хадгалагчийн газрын тосны нөөцийн бүтээгдэхүүн хадгалах төлбөрийн дээд хэмжээг төсвийн болон газрын тосны бүтээгдэхүүний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
Тав. Газрын тосны нөөцийн бүтээгдэхүүнийг
худалдах
10. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6.2-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд төсвийн орлогын дутагдлыг нөхөх болон газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг найдвартай байлгах, үнийн өсөлтийг сааруулах зорилгоор төсвийн болон газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн газрын тосны нөөцийн бүтээгдэхүүнээс худалдах нэр төрөл, тоо хэмжээ, байршил, газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид худалдах бөөний үнэ болон жижиглэн худалдааны үнийн дээд хязгаарыг Засгийн газар хэлэлцэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.
11. Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх төсөлд дараахь асуудлыг тусгана:
11.1. газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хомсдол үүссэн нөхцөлд газрын тосны нөөцийн бүтээгдэхүүнээс төрийн чухал үйлчилгээний хэрэгцээнд зориулан худалдах нэр төрөл, тоо хэмжээ, үнийн хязгаар;
11.2. газрын тосны бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтийг саармагжуулах зорилгоор газрын тосны нөөцийн бүтээгдэхүүнээс худалдах нэр төрөл, тоо хэмжээ, үнийн хязгаар;
11.3. газрын тосны нөөцийн бүтээгдэхүүнийг нөхөн бүрдүүлэх асуудал.
12. Улсын Их Хурлын шийдвэрийг үндэслэн газрын тосны нөөцийн бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааг Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулна.
13. Гэрээт хадгалагч нь өөрийн эзэмшлийн агуулахад хадгалагдаж байгаа газрын тосны нөөцийн бүтээгдэхүүнээс эхний ээлжинд худалдан авах давуу эрх эдэлнэ.
14. Худалдан авагч нь бүтээгдэхүүний төлбөрийг хуанлийн 14 хоногийн дотор Төрийн сан дахь Монгол Улсыг хөгжүүлэх сангийн дансанд шилжүүлнэ. Худалдан авагч нь төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө.
Зургаа. Газрын тосны асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллагын үүрэг
15. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь газрын тосны нөөцийн бүтээгдэхүүнийг байршуулах гэрээт хадгалагчид уг бүтээгдэхүүнийг нэр төрөл, тоо хэмжээ, чанарыг заасан баримт бичиг үйлдэж хүлээлгэн өгнө.
16. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Засгийн газрын тогтоолын дагуу "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулж газрын тосны нөөцийн бүтээгдэхүүнийг худалдаж, төлбөрийг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн дансанд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулна.
17. Гэрээт хадгалагч нь газрын тосны нөөцийн бүтээгдэхүүнийг Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу хадгалах бөгөөд энэхүү шаардлагыг зөрчсөний улмаас үүдэх хохирол, эрсдэлийг бүрэн хариуцна.
18. Гэрээт хадгалагч нь гэрээнд заасан үүргээ бусдаар төлөөлүүлэн гүйцэтгүүлэх, эрх бүхий холбогдох байгууллагын шийдвэр гараагүй байхад газрын тосны нөөцийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, чанар, байршлыг өөрчлөх, нөөцийг өөр зорилгоор ашиглах, зарцуулахгүй байх үүрэг хүлээнэ.
19. Гэрээт хадгалагч нь энэ журамд заасан үүргийг зөрчсөн тохиолдолд Иргэний хуулийн 424.1-д заасны дагуу учирсан хохирлыг нөхөн төлнө.
20. Газрын тосны нөөцийн бүтээгдэхүүний мэдээ, борлуулалтын болон үлдэгдлийн мэдээг гаргах маягт, зааврыг төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
21. Гэрээт хадгалагч нь газрын тосны нөөцийн бүтээгдэхүүний борлуулалтын болон үлдэгдлийн мэдээ, тайланг гэрээнд заасан хугацаанд үнэн зөв гаргаж газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
22. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь гэрээт хадгалагчаас ирүүлсэн газрын тосны нөөцийн бүтээгдэхүүний борлуулалтын болон үлдэгдлийн мэдээ, тайланг хянаж нэгтгэн ажлын 3 хоногт багтаан төсвийн болон газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
23. Төсвийн болон газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь газрын тосны нөөцийн бүтээгдэхүүний борлуулалтын болон үлдэгдлийн мэдээ, тайланг Засгийн газарт танилцуулна.
24. Төсвийн болон газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага газрын тосны нөөцийн бүтээгдэхүүнийг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, худалдах үйл ажиллагаанд хяналт тавина.
25. Гэрээт хадгалагчтай байгуулсан гэрээний биелэлтэд төсвийн болон газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын болон газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавина.
26. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь "Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал MNS 4633:2006" стандартын дагуу газрын тосны нөөцийн бүтээгдэхүүнд сар бүр чанарын шинжилгээ, хэмжилт хийж, акт үйлдэн баталгаажуулна.
---оОо---
Текст томруулах
A
A
A