- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АУТСОРСИНГ ХӨГЖҮҮЛЭХ,АУТСОРСИНГООР АЖИЛЛАХ МЭРГЭЖЛИЙН АЖИЛТАН БЭЛТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Монгол Улсын Ерөнхий сайдын 2008 оны 46 дугаар
захирамжийн 1 дүгээр хавсралт
АУТСОРСИНГ ХӨГЖҮҮЛЭХ, АУТСОРСИНГООР
АЖИЛЛАХ МЭРГЭЖЛИЙН АЖИЛТАН БЭЛТГЭХ
ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Мэдээллийн технологийн давуу талд тулгуурлан дэлхийн хөгжилтэй орнуудаас мэдээллийн технологийн чиглэлээр захиалгат ажил олж гүйцэтгээд интернэтээр дамжуулан хүлээлгэн өгөх буюу оюуны хөдөлмөр арилжих, гадаад аутсорсингийг хөгжүүлэх, аутсорсингоор ажиллах мэргэжлийн ажилтан бэлтгэх үйл ажиллагаа (цаашид "аутсорсингийн үйл ажиллагаа" гэх)-г хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Удирдлага, зохион байгуулалт
2.1. Аутсорсингийн үйл ажиллагааны хэрэгжилтийг удирдлагаар хангах үүрэг бүхий Удирдах зөвлөл ажиллана. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Гадаад хэргийн яам, Үйлдвэр, худалдааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл бүхий есөн хүнтэй байна. Удирдах зөвлөлийг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын даргын тушаалаар байгуулна.
2.2. Удирдах зөвлөл нь аутсорсингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж тогтоол гаргана. Тус тогтоолд удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурж Мэдээллийн технологийн үндэсний паркийн тамга дарагдсанаар хүчин төгөлдөр болно.
2.3. Аутсорсингийн үйл ажиллагааны хүрээнд дараахь чиглэлээр сургалт зохион байгуулна:
2.3.1. мэдээллийн технологийн төслийн менежмент (сургагч багшийн сургалт);
2.3.2. мэдээллийн технологийн төслийн менежмент;
2.3.3. гүүр системийн инженер;
2.3.4. программчилал;
2.3.5. мэдээллийн технологийн инженерийн суурь мэдлэг (сургагч багшийн сургалт);
2.3.6. мэдээллийн технологийн инженерийн суурь мэдлэг;
2.3.7. CAD/CAM программын сургалт;
2.3.8. график дизайн, дижитал контент;
2.3.9. өгөгдөл боловсруулалт;
2.3.10. мэдээллийн технологийн япон хэл.
2.4. Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн консорциум болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны саналыг үндэслэн сургалтын чиглэл тус бүрээр гадаад аутсорсинг хийхэд зайлшгүй шаардагдах мэдлэг, чадвар, дадлага олгох сургалтын хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тухай бүр Удирдах зөвлөлийн шийдвэрээр ажиллуулна.
2.5. Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн мэдээллийн технологийн төслийн менежмент, гүүр системийн инженер, мэдээллийн технологийн инженерийн суурь мэдлэг болон мэдээллийн технологийн япон хэлний сургалтын хөтөлбөрийг боловсруулахад тухайн чиглэлээр мэргэшсэн гадаадын зөвлөхийг гэрээгээр ажиллуулж болно.
2.6. Аутсорсингийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах ажлын албыг 1 жилийн хугацаагаар (цаашид "алба" гэх) Мэдээллийн технологийн үндэсний паркийн бүтцэд зургаан хүний орон тоотойгоор ажиллуулна. Алба нь дараахь үүргийг гүйцэтгэнэ:
2.6.1. сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хяналт тавьж ажиллах;
2.6.2. сургалтад хамрагдах сонирхолтой иргэдийн аутсорсингийн бизнес эрхлэх компанитай байгуулсан үр дүнгийн гэрээг үндэслэн тэдгээрийг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах;
2.6.3. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу аутсорсингийн сургалт явуулах байгууллагыг сонгон шалгаруулах материалыг боловсруулж, сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангах;
2.6.4. сургалтын гарын авлага болон материал боловсруулах, сургалтын үр дүнг үнэлэх, төгсөлтийн шалгалтуудыг зохион байгуулах, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах;
2.6.5. аутсорсингийн үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг гарган Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт улирал тутам хүргүүлж байна.
2.7. Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо нь сургалтад хамрагдах сонирхолтой иргэдийг бүртгэж, аутсорсингийн бизнес эрхлэх компанитай үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаанд нь зохих зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлнэ.
2.8. Тендерийн үнэлгээний хороог Удирдах зөвлөлийн шийдвэрээр байгуулна.
2.9. Аутсорсингоор ажиллах мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулах тендерийн саналыг тендерийн үнэлгээний хороо хүлээн авч дараахь зарчмыг баримтлан зохих журмын дагуу сонгон шалгаруулна:
-ил тод өрсөлдөх тэгш боломжийг хангах;
-үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх.
2.10. Мэдээллийн технологийн үндэсний паркийн Ерөнхий захирал сонгон шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдтэй Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулна.
2.11. Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо нь аутсорсингоор ажиллах бэлтгэл хангасан компа¬нийг Япон Улс болон гадаад орны зах зээлд сурталчлах, ажил олоход нь туслах ажлыг зохион байгуулна. Аутсорсингоор ажиллах бэлтгэл хангасан компанийн үйл ажиллагаанд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар зохих дэмжлэг үзүүлнэ.
Гурав. Санхүүжилт
3.1. Аутсорсингийн үйл ажиллагааны зардлыг Монгол Улсын Ерөнхий сайдын төсвийн багцаас санхүүжүүлнэ.
3.2. Аутсорсингийн үйл ажиллагааны санхүүжилтийн асуудлыг Мэдээллийн технологийн үндэсний парк хариуцаж, хөрөнгийн зарцуулалтын тайланг улирал тутамд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Сангийн яаманд тайлагнаж байна.
3.3. Тухайн хөтөлбөрөөр нэг удаагийн сургалтад зарцуулахаар төлөвлөгдсөн зардлыг үндэслэн Сургалт явуулах байгууллагад олгох зардлыг тогтоож, сургалт үргэлжлэх хугацаанд сургалтын зардлын 80 хувийг сургалт явуулах байгууллагад олгох бөгөөд үлдсэн 20 хувийг төгсөлтийн үнэлгээг харгалзан олгоно.
3.4. Амжилттай төгссөн суралцагчид сургалтын зардлыг бүрэн олгох ба төгсөлтийн шалгалтад тэнцээгүй суралцагчид сургалтын зардлын үлдсэн 20 хувийг олгохгүй бөгөөд энэ хөрөнгийг давтан сургалтад зарцуулна.
3.5. Сургалт зохион байгуулахаас бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх зардлыг Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу зарцуулна.
Дөрөв. Хяналт-шинжилгээ, үнэлгээ
4.1. Удирдах зөвлөлөөс аутсорсингийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үр дүнд улирал тутамд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгнө.
4.2. Төгсөлтийн үнэлгээгээр 60 болон түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн суралцагчийг төгссөн гэж тооцно.
---оОо---

Текст томруулах
A
A
A