A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ОЛОН УЛСЫН ISO 9000 СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Бүлэг: 1979
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 265 дугаар
                                                                         тогтоолын 1 дүгээр хавсралт
 
 
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ОЛОН УЛСЫН
ISO 9000 СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
¹
Хэрэгжүүлэх арга хэмжээ, арга хэлбэр
 
Хэрэгжүүлэх
байгууллага
Оролцох байгууллага
Хугацаа (оноор)
        1. Төрийн байгууллагын үйл ажиллагааны менежментийн шинэ тогтолцоог бий болгож эхлэх
1.1
 
 
Төрийн байгууллагын ажилтнуудад зориулж  чанарын удирдлагын тухай олон улсын (ISО 9000)  бүлэг стандартын эмхтгэл, гарын авлага бэлтгэж хэвлүүлэх: 
а) эмхтгэн хэвлэлийн эх бэлтгэх;
б) хэвлүүлэх;
в) төрийн байгууллагуудад хуваарилан хүргүүлэх
 
 
 
СХЗТ
 
Холбогдох яам, Засгийн газрын агентлаг
 
2008
1.2
Чанарын болон байгаль орчны удирдлагын тогтолцоо (ISO 9000, ISO14000)-ны стандартыг хянан, шинэчлэх, иж бүрдэл уялдааг нь сайжруулах 
 
СХЗТ
-
2008-2009
                           2. Сургалт, сурталчилгаа явуулах
2.1
Төрийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан  анхан шатны сургалт зохион байгуулж,  гэрчилгээ олгох:
а) яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар;
б) яам, агентлагийн Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга нар;
в) аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нар
 
 
 
СХЗТ
СХЗТ
ТАЗ
 
2008-2009
2.2
Яам, Засгийн газрын агентлагийн чанарын менежерийн    3 өдрийн сургалт зохион байгуулах
СХЗТ
 
ТАЗ
2009
2.3
Аймаг, нийслэл, дүүргийн чанарын менежерийн 3 өдрийн сургалт зохион байгуулах
 
СХЗТ
 
ТАЗ
2009
2.4
Бусад сургалт:
-холбогдох байгууллагад газар дээр нь сургалт явуулах
-чанарын удирдлагын тогтолцооны нарийвчилсан сэдэвт
 сургалт
 
СХЗТ
 
ТАЗ
2009
2.5
ISO 9000 стандартыг нэвтрүүлэх байгууллагын ажилтнуудыг гадаадад чанарын удирдлагын чиглэлээр зохиогдох сургалт, семинар, бусад арга хэмжээнд оролцуулах боломжийг судалж, хэрэгжүүлэх
ЗГХЭГ
СХЗТ
Холбогдох яам, Засгийн газрын агентлаг
2009-2010
2.6
Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт (ISO 9000)-ыг нэвтрүүлсэн өөрийн болон гадаад орны төрийн байгууллагад туршлага судлуулах
 
ЗГХЭГ
СХЗТ
ТАЗ, холбогдох яам, Засгийн газрын агентлаг
2008-2010
2.7
Дээр дурдсан сургалт, бусад арга хэмжээг төлөвлөж, зохион байгуулах:
а) жилийн төлөвлөгөө, график боловсруулах, ажлын
   төлөвлөгөөнд тусгах;
б) төлөвлөгөөг холбогдох газруудад хүргүүлэх;
в) төлөвлөгөөний дагуу холбогдох байгууллагуудыг
   оролцуулах;
г) сургалт явуулах;
д) гэрчилгээ олгох
 
 
 
 
СХЗТ
ТАЗ
2008-2010
 
2.8
Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг таниулах талаар тогтмол сурталчлах
-хэвлэлд нийтлэх
-телевиз, радио, бусад мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх
 
 
СХЗТ
Холбогдох яам, Засгийн газрын агентлаг, ТАЗ
2008-2010
2.9
Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллагын туршлагыг сурталчлах
 
СХЗТ
 
ТАЗ, холбогдох яам, агентлаг
2009
                 3. Чанарын удирдлагын тогтолцоог зарим төрийн байгууллагад нэвтрүүлж,
                                       хэрэгжүүлэх, баталгаажуулах
3.1
Дараахь байгууллагад чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж хэрэгжүүлэх:
-Зам, тээвэр, аялал жуулчлалын яам;
-Иргэний нисэхийн ерөнхий газрын зарим хэлтэс, албад;
-Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв;
-Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар;
-Өвөрхангай, Завхан аймгийн Стандартчилал, хэмжил зүйн
 төв;
-Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар
СХЗТ
-
2008-2011
3.2
Чанарын удирдлагын тогтолцоог баталгаажуулалтад бэлтгэх, гэрчилгээ авах:
а) өргөдөл, танилцуулга, бусад материалыг бэлтгэх;
б) баталгаажуулалтын байгууллагад албан ёсоор хандах
Холбогдох байгууллагууд
-
2009-2011
3.3 
Баталгаажуулалт хийх, гэрчилгээ олгох
СХЗТ
-
Тухай бүр
3.4
Баталгаажуулалтын байгууллагыг итгэмжлэх
СХЗТ
Холбогдох байгууллага
2008-2010
 
 
                                                                                                       ---оОо---